Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2021 оны 01 сарын 12 өдөр

Дугаар 132/ШШ2021/00045

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Булган аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Г.Мягмарсүрэн даргалжхийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: “Т” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.М ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: 1995 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр Булган аймгийн Булган суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, ... од оршин суух, Б овогт А.Л ,

Хариуцагч: 1972 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр төрсөн, 49 настай, эмэгтэй, ... од оршин суух, Б овогт Д.О // нарт холбогдох,

Гэрээг цуцалж, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл 13.422.680,52 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий 132/2020/01082/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч: 1985 онд Булган аймагт төрсөн, эрэгтэй,  36 настай, дээд боловсролтой, Т ны Булган салбарын  харилцааны менежер ажилтай, ...од оршин суух, О овогт  Х.М, хариуцагч А.Л, Д.О, нарийн бичгийн дарга П.Жаргалмаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Т” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.М  нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн А овогтой Л , Д овогтой О  нар нь Булган аймгийн Т ны Булган салбараас 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн ************ тоот барьцаат зээлийн гэрээ байгуулан нийт 17.800.000 төгрөгийн зээлийг жилийн 15.6 хувийн хүүтэй, 60 сарын хугацаагаар сар бүр төлөх нөхцөлтэйгөөр зээл авсан.

Зээлдэгч А овогтой Л, Д овогтой О нар нь зээлийн гэрээний 3.2.1-д заасан гэрээний заалтыг зөрчсөн, банкнаас нэхэмжилсэн төлбөрийг заасан хугацаанд төлөөгүй, төлбөрийн зөрчил гаргасан бөгөөд зөрчлийг арилгах арга хэмжээ аваагүй, эргэн төлөх хуваариас 47 хоног хугацаа хэтэрсэн байх тул 2020 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн байдлаарх зээл, зээлийн хүү, бусад зардлыг А овогтой Л, Д овогтой О  нараас гаргуулах хүсэлтэй байна. Үүнд: үндсэн зээлийн дүн 12.996.399,57 төгрөг, үндсэн хүүгийн төлбөр 424.920.83 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 1360,12 төгрөг, нотариатын зардал 3500 төгрөг, нийт нэхэмжлэх зээлийн дүн 13.422.680.25 төгрөгийг гаргуулж өгнө үү. Зээлийн гэрээний хугацаа 2023 оны 4 дүгээр сарын 2-ны өдөр дуусах ба зээлдэгч нарт зээлээ төлөх талаар удаа дараа мэдэгдэж байсан тул гэрээг хугацааны өмнө цуцлахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна гэв.

Хариуцагч Д.О нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Миний бие нь Булган аймгийн Т наас А.Л той хамтран зээлдэгчээр зээл авсан. Зээл төлөхөө хүлээн зөвшөөрч байна гэв.

Хариуцагч А.Л нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Миний бие нь Булган аймгийн Тнаас зээл авсан нь үнэн болно. Миний бие 2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр ажлаасаа чөлөөлөгдсөн. Цалингийн зээлээ төлөх чадваргүй болсон. Зээлийн гэрээг цуцалж, зээлийн төлбөр 13.422.680.52 төгрөгийг төлөхөө хүлээн зөвшөөрч байна гэв.Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

“Т” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.М  нь А овогтой Л , Д овогтой О нараас зээлзээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, бусад зардал нийт 13.422.680.52 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч шүүх хуралдааны явцад зээлийн гэрээг цуцлахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн байна. 

Иргэн А овогтой Л , Д овогтой О  нар нь 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдөр ************ тоот барьцаат зээлийн гэрээ байгуулан нийт 17.800.000 төгрөгийн зээлийг жилийн 15.6 хувийн хүүтэй, 60 сарын хугацаатай сар бүр төлөх нөхцөлтэйгөөр цалингаа барьцаалан зээлийн гэрээ байгуулсан болох нь зохигчдын тайлбар, зээлийн гэрээ, зээлийн дансны хуулга, зээлийн эргэн төлөх хуваарь зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна. /хх-ийн 7-9, 24-26/

Талуудын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан, зээлийн гэрээний талаар талууд мараагүй, хүчин төгөлдөр гэрээ байна.

Барьцаат зээлийн гэрээний 4.1.3-д “зээлдэгч гэрээний үүргээ биелүүлээгүй тохиолдолд энэхүү гэрээг банкны санаачилгаар цуцалж, үл хөдлөх хөрөнгийг хуульд заасан журмаар худалдан борлуулж энэхүү гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах” гэж 6.2.1-д  “зээлийн эргэн төлөлтийн хуваарийг зөрчиж байгаа талаар зээлдэгчид удаа дараа мэдэгдэл хүргүүлсэн боловч зөрчлийг арилгах арга хэмжээ аваагүй бол гэрээг цуцлана” гэж тус тус зааснаар зээлдүүлэгч Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д /Талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй/ зааснаар гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах, мөн хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, /Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид “зээлдүүлэгч” гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ/, мөн хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д /Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй/ заасны дагуу зээл болон гэрээг цуцлах хүртэл хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүг шаардах эрхтэй байна.  

Зээлдэгч нар гэрээнд заасан хугацаанд зээлийн төлбөрийг төлөөгүй, 47 хоног хугацаа хэтрүүлж, зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй, зээлдүүлэгч зээлдэгч нарыг зээлээ төлөх талаар удаа дараа шаардаж мэдэгдэж байсан нь зохигчдын тайлбар, зээл эргэн төлөх хуваарь зэргээр тогтоогдож байна.  

Талуудын хооронд байгуулсан барьцаат цалингийн зээлийн гэрээний 3.2.1-д “үндсэн зээл, зээлийн хүүгийн төлбөрийг зээлийн эргэн төлөх хуваарийн дагуу хугацаанд нь бүрэн төлөх...”, 6.2.2-т “зээлдэгчийн ажил олгогчийн байгуулсан хөдөлмөрийн болон түүнтэй адилтгах гэрээ цуцлагдсан, дуусгавар болсон шалтгаан гэрээ дуусгавар болох үндэслэл болохгүй” гэж тус тус заасан.

Гэрээнд зааснаар зээлдэгч ажлаасаа чөлөөгдсөнөөс үл шалтгаалан зээл, зээлийн хүүг гэрээнд заасан хугацаанд төлөх үүрэгтэй. Өөрөөр хэлбэл зээлдэгч нар нь гэрээний дагуу авсан зээлийг гэрээнд заасан хугацаанд буцаан төлөх үүрэгтэй бөгөөд гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүй тохиолдолд зээлийн төлөгдөөгүй үлдсэн хэмжээнд ногдох хүүг зээлийг төлөх хүртэл хугацаанд нөхөн төлөх үүрэгтэй байна.

Иймд зээлдэгч нартай байгуулсан цалингийн барьцаат зээлийн гэрээг цуцалж,  А.Л , Д.О  нараас  үндсэн зээлийн үлдэгдэл 12.996.399.57 төгрөг, хүүгийн төлбөр 424.920.83 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 1360.12 төгрөг, бусад зардал 3500 төгрөг, нийт 13.422.680.52 төгрөгийг гаргуулж Танд  олгохоор шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн ************ тоот барьцаат зээлийн гэрээг цуцалж, хариуцагч А.Л, Д.О нараас үндсэн зээлийн үлдэгдэл 12.996.399.57 /арван хоёр сая есөн зуун ерэн зургаан мянга гурван зуун ерэн есөн мянга /төгрөг, хүүгийн төлбөр 424.920.83 / дөрвөн зуун хорин дөрвөн мянга есөн зуун хорин/ төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 1360.12 /нэг мянга гурван зуун жаран/ төгрөг, бусад зардал 3500 /гурван мянга таван/ төгрөг,  нийт 13.422.680.52 /арван гурван сая дөрвөн зуун хорин хоёр мянга зургаан зуун наян мянга тавин хоёр/ төгрөгийг гаргуулж “Т” ХХК-д олгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 225.065 /хорин зуун хорин таван мянга жаран таван/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч нараас 225.065 /хорин зуун хорин таван мянга жаран таван/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Т”-ХХК-д олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай. 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Г.МЯГМАРСҮРЭН