Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 02 сарын 05 өдөр

Дугаар 2024/ШЦТ/163

 

 

 

 

 

 

 

     

    2024           02             05                                             2024/ШЦТ/163

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Бямбаабаатар даргалж, шүүгч Г.Алтанцэцэг, Ц.Урангуа нарын бүрэлдэхүүнтэй,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сарантуяа,

улсын яллагч Д.Түмэнжаргал,

иргэдийн төлөөлөгч Б.Нэргүймаа,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ***, өмгөөлөгч Б.Галхүү,

шүүгдэгч ***, өмгөөлөгч Э.Ганбат, Д.Жаргал нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад заасан гэмт хэрэгт ***ыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шилжүүлсэн эрүүгийн *** дугаартай хэргийг 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, 2024 оны 01 дүгээр сарын 29, 02 дугаар сарын 05-ны өдрүүдэд хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, *** овогт ***ын *** (регистрийн дугаар ***), *** оны 10 дугаар сарын 02-ны өдөр төрсөн, *** настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, *** их сургуулийн *** курсийн оюутан, *** дүүргийн *** хороо, *** хотхоны *** байрны *** тоотод оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй.  

 

Хэргийн товч агуулга: *** нь 2023 оны 6 дугаар сарын 11-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн *** хороо, *** хотхоны *** байрны *** орцны *** давхарт ***тай үл ялих зүйлээр шалтаглан маргалдан цохиж эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсны улмаас ***ын амь нас хохирсон гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар.

1.1. Шүүх хуралдаанд шүүгдэгч *** “нэмж мэдүүлэг өгөхгүй”,

1.2 Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүйг дурдаж, талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:

- Улсын яллагчаас “2023 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 1107 дугаар яллах дүгнэлтийн хавсралтад дурдсан гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ***, гэрч ***, ***, ***, ***, насанд хүрээгүй гэрч *** нарын мэдүүлэг, хохирлын баримтууд, Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 1635 дугаар дүгнэлт, шинжээч эмч Э.Баасанжавын мэдүүлэг болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, Шүүх сэтгэц эмгэг судлалын дүгнэлт, Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 103 дугаар дүгнэлт (1-р хавтаст хэргийн 5, 10-15, 17-23, 31-37, 46-65, 94-95, 100-103, 117-118, 148-150, 152, 154-155, 216-220, 231-233, 2-р хавтаст хэргийн 16-68, 97-98, 113 дугаар хуудас)”, 

- өмгөөлөгч Д.Жаргал “гэрэл зургийн үзүүлэлт, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ***, гэрч ***, ***, ***, ***, ***, ***, *** нарын мэдүүлэг, Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 103, 148 дугаартай дүгнэлтүүд (1-р хавтаст хэргийн 21-23, 31, 94-111, 125, 129-133, 138, 143, 2-р хавтаст хэргээс шүүх хуралдааны тэмдэглэл)”,

- өмгөөлөгч Э.Ганбат “хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, ***ын биет үзлэг хийсэн тэмдэглэл, насанд хүрээгүй гэрч ***, гэрч ***, ***, ***, *** нарын мэдүүлэг, Шүүх шинжилгээний ерөнхий газрын 7646 дугаартай ***ын биед гэмтэл тогтоогдсонгүй гэх дүгнэлт, Шүүх шинжилгээний ерөнхий газрын 1635 дугаар дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (1-р хавтаст хэргийн 31-41, 46-65, 70, 117-119, 122-123, 125, 129-130, 132-133, 135, 138, 143, 162, 2-р хавтаст хэргээс 6, 220-223 дугаар хуудас)”,   

- хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Б.Галхүү “***ын яллагдагчаар өгсөн мэдүүлэг,  хохирлын баримтууд, Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 103 дугаар дүгнэлт (1-р хавтаст хэргийн 249-250, 2-р хавтаст хэргийн 2, 21-66 дугаар хуудас”,

- Шүүгдэгч болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нар “байхгүй” гэцгээв.

1.3. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт.

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч *** нь 2023 оны 6 дугаар сарын 11-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн *** хороо, *** хотхоны *** байрны *** орцны *** давхарт ***тай үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж, улмаар зүүн чамархай тус газарт нэг удаа цохиж бие махбодод нь “...зүүн чамархай ясны цөмөрсөн хугарлын улмаас хатуу хальсан дээрх цусан хураанд тархи дарагдаж хүнд зэргийн гэмтэл учруулан хохирогч нас барсан үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

1.3.1. Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримт

- Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл (1-р хавтаст хэргийн 5 дахь тал),

- Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ***ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...дүүтэйгээ хамт “***” ажиллуулаад 1 сар хүрээгүй байсан. “***, ***, *** гурвыг манай ажил дээр ирж гулгах гэж байгаа” гэсэн. Орой 16 цагийн үед тэр гурван найз нь ирсэн. Манай дүүгийн гэр хол болохоор тэнд байрлаж ажилладаг байсан. Тэр өдөр 19 цагийн үед “Би гурван найзтайгаа хамт ойрхон явчхаад ирье” гэхээр нь би “20 цагаас өмнө ирээрэй” гэж хэлээд явуулсан. Тэгээд 20 цагийн үед ирэхгүй болохоор нь би гэр рүүгээ явчихсан. Маргааш өглөө 09 цагийн үед ээжийн эгч над руу залгаж хэлсэн. Би Баянхошуугийн цагдаагийн хэлтэс дээр 10-11 цагийн үед очсон. Оршуулгын зардал 18.519.825 төгрөг, цалингийн зээлийн 8.000.000  төгрөг, өмгөөлөгчийн зардал 5.000.000 төгрөг, сэтгэл санааны  хохиролд 99.000.000 төгрөг нэхэмжилж байна” гэв.

 

 

- Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “…дүү ***ыг хэрхэн нас барсан талаар мэдэх зүйл байхгүй. Тухайн хэрэг болохын өмнөх өдрийн 20 цаг 30 минутын үед найз нар нь болох ***, ***, *** нар ирээд аваад гарсан. Маргааш нь ээжийн эгчээс ийм хэрэг болсон талаар мэдсэн...“ гэх мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 94 дүгээр хуудас),

- 2023 оны 6 дугаар сарын 11-ний өдийн хэргийн газрын үзлэг болон цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1-р хавтаст хэргийн 10-23 дугаар хуудас), 

- Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлд “...амь хохирогч *** нь 2023 оны 6 дугаар сарын 11-ний өглөөний 06 цаг 35 минут 59 секундэд явган шат руу алхаж байхад *** 06 цаг 36 минут 01 секундэд үүрч явсан хар өнгийн үүргэвчийг шидэхэд амь хохирогчийн хажуугаар цааш унах бөгөөд 06 цаг 36 минут 02 секундэд *** нь баруун гараараа амь хохирогч ***ын толгойн зүүг хэсэг орчимд цохиж харагдав. 06 цаг 36 минут 12 секундэд *** нь баруун гараараа амь хохирогч ***ын зүүн чамархай хэсэгт 2 удаа цохиж харагдав. Амь хохирогч *** нь цохиулсныхаа дараа зүүн гарын долоовор хуруугаараа зүүн чамархайн орчим 7 секунд орчим дарж зогсов. *** нь 06 цаг 36 минут 39 секундэд цахилгааны шатны товчийг даран ***, *** нарын хамт цахилгаан шатанд суух бөгөөд *** нь амь хохирогчийг арагш татан бөгсөөр нь унаган цахилгаан шатнаас буулгаж өөрсдөө цахилгаан шатанд суун дээш явж байгаа бичлэг харагдав. Амь хохирогч *** нь 06 цаг 36 минут 56 секундээс 40 орчим секунд шалан дээр хэвтэж, суусны дараа 06 цаг 37 минут 34 секундэд босоод гуйвж явган хүний шат руу хана түшин явж харагдав. 06 цаг 44 минут 35 секундэд амь хохирогч нь явган шатнаас гарч ирээд баруун талын цахилгаан шатны өмнө 06 цаг 44 минут 49 секундэд явган сууж уйлж буй биеийн хэлэмж  гаргаж харагдав. 06 цаг 45 минутаас 59 минут 59 секунд хүртэл амь хохирогч суусан цахилгаан шатныхаа өмнө дээш доош харж хэвтэн, толгойгоо зүүн гараараа барьж байгаа дүрсүүд бичлэгт үлдсэн байв...” (1-р хавтаст хэргийн 13-15, 46-65 дугаар хуудас),

- Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч ***ын “...2023 оны 6 дугаар сарын 10-ны өдөр таньдаг дүү *** над руу залгаад “Оюутны байр хаачхаад очих газар байхгүй, ганц шөнө хонуулах газар байна уу, манай найз залуу Эрдэнэтээс ирж байгаа” гээд яриад байхаар нь “Эргээд залгая” гээд салгасан. *** хотхонд байдаг 2 үеэл дүүтэйгээ яриад тэдний гэрт очиж гурвуулаа хоол унд хийж идэж хонохоор болоод байж байтал *** залгаад байхаар нь 2 дүүгээсээ асуугаад “Ирвэл ир” гэсэн. 10 цаг өнгөрч байхад *** *** гээд найз залуугаа дагуулж ирсэн.  *** “Манай найз ирчихлээ” гээд бид 5 гараад 21-ийн автобусны буудал дээр очиход 4 хүн байсан. *** нөгөө яриад зогсож байсан залуутай, ***ын хамт зам гараад GS25 дэлгүүр рүү ороод 3 пиво, идэж уух юм авчихсан гарч ирээд бид үеэл дүүгийнх рүү орсон. Бид хэд хувааж уугаад уух юм дуусаад ***гийн танил дүүгийн дагуулж ирсэн *** гэх залуу манай дүү ***тэй хамт дэлгүүр гараад 2 пиво бариад ороод ирсэн. Бид нар тэр пивоо хувааж уугаад дуусгасан. Тэгэхэд 06 цаг болж байсан. ***, *** 2 жаахан муудалцаад *** “Ахыгаа авчирч та нарыг зодуулна” гээд заамдалцаад байхаар нь *** *** бид нар дундуур нь ороод болиулсан чинь *** хаалга саваад гараад явахаар нь хамт ирсэн *** гэх залууг “Араас нь гараач” гээд гаргасан. *** удалгүй “*** шатан дээр уйлаад сууж байна” гээд ороод ирсэн. Дүү ***тэй пивоны сав, хог цэвэрлэж гаргаж хаяхаар гарахад *** шатан дээр сууж байсан. Дүү бид 2 буцаж гэртээ ороод 07 цаг өнгөрөөд ажилдаа явах гээд гарсан. *** надтай хамт гарч агаар амьсгална гээд гараад 4 давхраас лифтээр доошоо буутал 1 давхарт *** лифтний үүдэнд хэвтэж байхаар нь бид 2 буцаж дээшээ ороод хамт ирсэн 2 найз ***, *** хоёрт “Найз чинь доор хэвтэж байна” гэж хэлсэн чинь “Өөрөө босоод ороод ирэх байх” гээд тоохгүй байсан. Тэгээд би ***тэй хамт буугаад тэврээд дээшээ гараад ирсэн чинь 2 найз нь хаалган дээр тосоод “Яачихсан юм бэ, босоорой” гээд сэгсрээд байсан. Би оруулаад том өрөөнд газар суулгасан чинь *** ёолоод байсан. “Би ажилдаа явлаа, та хэд явцгаа” гэсэн чинь *** гэдэг залуу “2 цаг нүдний хор гаргаад явъя” гээд бүгдээрээ хэвтээд үлдсэн...” гэх мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 100-103 дугаар хуудас),

- Гэрч ***ий “...талийгаачийн хамтаар пиво авах гэж гараад авто замын эсрэг талын GS25 дэлгүүрээс 2 том пиво аваад гэрт орж ирээд пивоо хувааж уугаад байж байхад талийгаач агсраад найз нартайгаа маргаан хийгээд байх шиг байсан. Тэгээд “Гэртээ харилаа” гээд гараад явахаар нь би 5 орчим минутын дараа араас нь гарахад 1 давхрын шатан дээр уйлаад сууж байхаар нь “Орооч” гэхэд “Намайг түрүүлээд орж бай” гэхээр нь цахилгаан шатаар дээшээ гараад гэрт ороход *** эгч ажилдаа явах гээд урдаас гарч ирээд бид 2 “Талийгаачийг оруулж ирж унтуулъя” гээд хамт буугаад очиход цахилгаан шатны урд ухаангүй хэвтэж байсан. Манай гэрт зодоон болоогүй, 13 цагийн орчим бүгд сэрсэн. Найз нь сэрэхгүй, ухаангүй гар уруул орчмоор хөхөрсөн байсан...” гэх мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 131-132 дугаар хуудас),

- Гэрч ***ын “...хүү ***ын хамт замын ажил шөнө хийж байгаад 2023 оны 6 дугаар сарын 11-ний өдөр өглөөний 6 цаг 30 минутын үед Сонгинохайрхан дүүргийн *** хороо *** хорооллын *** байрны *** давхарт лифтэнд суух гэж байхад уг лифтний хаалга онгойход 1 согтуу залуу лифтний хаалга руу өшиглөөд орилоод гараад ирэхээр нь би зөрөөд лифт руу ороход манай хүү лифт рүү орох гэж байхад хараалын үг хэлээд “Ална, хядна гөлөг өө” гэж хэлээд шатны чиглэлтэй явахад хүү *** нь цүнхээрээ саваад гараараа 1 удаа цохиж байсан.Тухайн үед хүү ***, согтуу залуу, бид 3 байсан...” гэх мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 149-р тал),

- Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2023 оны 6 дугаар сарын 29-ны өдрийн 1635 дугаартай Цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээгээр

“1. Талийгаач ***ын цогцост зүүн чамархай яснаас цөмөрч суурийн дунд хонхор луу үргэлжилсэн нийлмэл хугарал, тархины зүүн тал бөмбөлгийн зулай, чамархайн дэлбэнгийн хатуу хальсан дээрх цусан хураа, уртавтар тархины эдийн няцрал, зүүн чамархайн хуйхан доорх цусан хураа, зүүн чамархайн булчин, зүүн дээд зовхи, хүзүү, зүүн бугалгад цус хуралт, цээж, зүүн дал, тохой, шилбэ, баруун сарвуу өвдөгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Тогтоогдсон гавал тархины гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Бусад гэмтэл нь нийлээд болон дан дангаараа гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй.

2. Үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй.

3. Цусанд 1.4 промилли спиртийн агууламж илэрсэн нь согтолтын хөнгөн зэрэгт хамаарна.

4. Талийгаач нь зүүн чамархайн ясны цөмөрсөн хугарлын улмаас хатуу хальсан дээрх цусан хураанд тархи дарагдаж нас баржээ. Анхны гадна үзлэгээр нас бараад 4-5 цаг орчим хугацаа өнгөрсөн байна.

5. Эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлж мэс засал эмчилгээ хийсэн тохиолдолд амь нас аврагдах боломжтой...” гэсэн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт (1-р хавтаст хэргийн 212-216 дугаар хуудас),

- шинжээч эмч Э.Баасанжавын “...талийгаачийн биед үүссэн зүүн чамархайн ясны цөмөрсөн хугарлын үед хатуу хальсан дээр үүсэж буй цусан хураа нэмэгдэж тархийг дарах хүртэл идэвхтэй үйлдэл хө*** хийх боломжтой. Тухайн гэмтэл нь мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх бөгөөд гараар тухайн хэсэг газарт цохих үед үүсэх боломжтой. Шинжилгээгээр уг хугарал бүхий зүүн чамархайн ясны зузаан нь 0.2, 0.3 см хэмжээтэй байсан...” гэх мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 231-232 дугаар тал),

- Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийн 103 дугаартай Хэргийн материалаар хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээгээр “...2023 оны 6 дугаар сарын 29-ны өдрийн 1635 дугаартай шинжилгээний дүгнэлтийн 5-р хариулттай санал нийлэхгүй байна. Зүүн чамархайн ясны суурь хэсэг рүү үргэлжилсэн шугаман хугарал нь хязгаарлагдмал гадаргуутай зүйлийн нэг удаагийн цохих үйлдлээр үүсгэгдэх боломжтой. Гавал тархины гэмтлүүдийн үүсэх механизмыг тайлбарлах үндсэн ойлголт нь гэмтээгч хүчин зүйлийн үйлчлэл, толгойн хөдөлгөөний хурд, чиглэлээс хамааралтай байдаг.” гэсэн дүгнэлт (2-р хавтаст хэргийн 188-192 дугаар хуудас) зэрэг нотлох баримтаар шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтууд хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларч бэхжүүлэгдсэн, оролцогч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтуудыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж Шүүх бүрэлдэхүүн үзэв. 

Шүүгдэгч *** нь амь хохирогч ***ын зүүн чамархайн хэсэгт нэг удаа цохисон идэвхтэй үйлдэл нь илтэд хууль бус бөгөөд тэрээр өөрийнхөө үйлдлийг ухамсарлаж, хүсэж үйлдсэн, улмаар зүүн чамархайн ясны цөмөрсөн хугарлын улмаас хатуу хальсан дээрх цусан хураанд тархи дарагдаж нас барсан хохирол, хор уршигтай шалтгаант холбоотой тул гэм буруугийн санаатай хэлбэрээр хүний амь нас хохироосон гэж үзнэ.

Хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаар ***ын үйлдлийг бэхжүүлэн авсан сиди бичлэгт тусгагдсан, мөн гэрч ***ын “...нэг удаа цохисон”, Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2023 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 1635 дугаартай дүгнэлтээр тогтоогдож, шинжээч эмчийн мэдүүлгээр дээрх гэмтлүүдийг авсны дараа тодорхой хугацаанд үйлдэл хийх боломжтойн гадна уг хүнд гэмтэл нь талийгаачийн үхлийн шалтгаан болсныг тодорхой мэдүүлжээ.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад заасан ““хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсны улмаас хохирогч нас барсан” гэх шинжийг бүрэн хангасан бөгөөд тус хуулийн өөр зүйл, хэсэг, заалтад заасан гэмт хэргийн шинжийг давхар агуулаагүй, өрсөлдүүлэн шалгах өөр хэм хэмжээ байгаагүй тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол, яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.

Шүүх хуралдаанд шүүгдэгчийн “...нэг удаа цохисон үйлдлийн улмаас талийгаач нас барсан гэж бодохгүй байна” гэх тайлбар, өмгөөлөгчдийн “...нотлогдвол зохих байдлуудыг эргэлзээгүйгээр нотолж чадаагүй, өмнө болсон асуудлыг шалгаж нягтлаагүй, шинжээчийн дүгнэлт нь түүний мэдүүлэгт тохирохгүй тул цагаатгаж өгнө үү”, иргэдийн төлөөлөгч “...олон хүн холбоотой шалгаагүй гэж үзэж гэм буруугүй” гэх дүгнэлтийг танилцуулав.

Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээрх нотлох баримтуудыг үндэслэлтэйгээр няцааж үгүйсгэх нөхцөл байдал тогтоогдоогүй буюу шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан гэрч ***ын “...***гийн найз залуу болох ***, *** 2 маргалдсан, барьцалдаж авахад би дундуур нь орж салгасан. Мөн ***, *** 2 хамт салгасан. Цохиж зодсон асуудал огт болоогүй...*** согтчихоод ***ыг “Энэ ах огт таалагдахгүй байна чи хэн юм бэ, чамайг ахаараа алуулна, намайг чи барах уу” гээд эхэлж агсарч, тэрнээс болж маргалдсан...” гэх мэдүүлэг (1хх-102),

- гэрч ***ийн “...Баянзүрх дүүргийн кино үйлдвэр дээр байдаг *** гэх газар найз ***, *** нарын хамт 1 цаг орчим гулгаад гадуур явж байгаад 22 цагийн үед манай гэрт хоол унд идэхээр орсон. Манай эгч ***гийн найз *** эгч залгаад “*** хороололд байна, хүрээд ирэх үү” гэхээр нь “Тэгье” гээд найз ***, ***, *** нарыг дагуулаад 23 цагийн үед Зайсангаас такси бариад *** хороололд ирсэн. Эгч *** найз залуутайгаа *** хорооллын автобусны буудал дээр зогсож байсан. Буудал дээр байрлах GS-25 орж 2 литрийн 3 том пиво аваад *** хороолол *** тоотод орсон. Бид нар авсан пивыг уугаад юм ярьж суусан...би хэсэг зүүрмэглэж байхад *** эгчийн найз залуу талийгаачийг заамдаад зогсож байсан. *** эгч салгасан. Талийгаач гэрээс гарч явсан. Араас нь гэрийн эзэн эмэгтэй гарсан. Бид нар унтаж амрахаар болоод *** эгч найз залуутайгаа, ***, гэрийн үеэл гэх эмэгтэй жижиг өрөөнд орсон. Бид нар унтаад өглөө 11 цагийн үед сэрсэн. Том өрөөнд талийгаач хэвтэж байсан. Гоймон чанаад талийгаачийг сэрээх гэсэн сэрэхгүй бие нь эвгүй саарал болсон байхаар нь 103 дуудаж үзүүлсэн” гэх мэдүүлэг (1хх106-107),

- гэрч ***гийн “...манай гэрийн хажуугийн *** тоотод нас барсан бөгөөд манайх *** тоотод нь амьдардаг. Тэр шөнө болон хэрэг болсон өглөө тэр гэрт хэрүүл зодоон шуугиан гарсан зүйл байхгүй, мэдэгдээгүй” гэх мэдүүлэг (1хх-154),

- гэрч ***ийн “...2023 оны 6-р сарын 11-ний өглөө 6 цаг 30 минутад байрны орц болон гаднах талбайг цэвэрлэсэн. Энэ үед баруун талын лифтний урд хэсэгт согтуу бололтой хар эрээн цамцтай залуу хэвтэж байхаар нь энэ хавиар цэвэрлэчхээд хүн ирж авахгүй бол босгоё, болохгүй бол цагдаа дуудъя гэж бодоод цааш явж гаднах талбайгаа цэвэрлэчхээд эргээд 7 цаг өнгөрч байхад орж ирэхэд нөгөө залуу хэвтэж байсан. Тэгтэл дээрээс эрэгтэй эмэгтэй 2 залуу бууж ирээд 2 талаас нь сугадаад аваад явсан. Тухайн үед тэнд хэрүүл зодоон болсон талаар хараагүй, чимээ шуугиан сонсоогүй...” гэх мэдүүлэг (1хх-152),

- гэрч ***гийн “...***, ***, ***, *** бид гараад *** хорооллын хойд чиглэл рүү явдаг автобусны буудал дээр ***, ***, ***, *** дөрвийг тосож аваад танилцаад юм ярьж зогсож байгаад “Янз бүрийн маргаан зодоон гаргахгүй шүү” гэж хэлээд пиво уухаар болоод том савтай 3 ширхэг пиво аваад уг гэр рүү ороод бид нар юм яриад ууж байхад *** надад хандаж “Танай найз залуутай санаа нийлэхгүй байна, та яах гэж ийм хүнтэй үерхдэг юм, найз залуугаа явуулчхаач” гэхэд нь би уурлаад “Бид 2 хамт ирсэн юм чинь тэгж салж явна гэж байхгүй, явуул бид 2 хамт явна” гэж хэлсэн. Тэгээд байж байтал найз залуу сэтгэл санаа нь онцгүй болоод унтлагын өрөө рүү ороход би араас нь ороод юм яриад байж байхад бие засах өрөөнд чанга чанга юм яриад байхаар нь найз залуу бид 2 гараад очиход ***, *** хоёр бие засах өрөөнд байсан. Найз залуу бие засах өрөөний хаалгыг онгойлгоод харахад *** хана руу нэг удаа цохиж харагдсан. Тэгэхээр нь “***ыг зодсон юм уу” гэхэд *** “Би зодоогүй” гэж хэлсэн. Тэгээд гарч ирэхэд *** нь агсрах маягтай байсан. Манай найз залууг *** нь “Хоёулаа үзэх үү, ах нарыгаа авчраад чамайг алуулж чадна” гэж хэлэхээр нь манай найз залуу гараараа далайгаад ***ыг цохих гээд байхаар нь би салгасан...*** маргалдаж байгаад “Би харилаа, илүүдээд байгаа юм байна” гэж хэлээд гараад явсан. Тэгэхээр нь ***аад “Чи найзынхаа хойноос нь гарахгүй юм уу” гэж хэлэхэд ***аа “Би хойноос нь гарвал яг зодоон болох гээд байна, жаахан тайвширч байгаад ороод ирэх байх” гэж хэлсэн...” гэх мэдүүлэг (1хх-122),

- насанд хүрээгүй гэрч ***гийн “...бид нар *** хотхоны нэг байр руу ороод 3 ширхэг пивоо хувааж уугаад би *** ахтай юм яриад сууж байтал ***, *** нар *** ахад ер нь дургүй байдалтай суугаад байсан. *** *** ахад “Дахиад пиво аваад өгчих” гэхэд *** ах “Үгүй” гээд суугаад байсан. Сүүлдээ *** ах ***д хандаж “Чам руу мөнгө шилжүүлчихье” гэсэн чинь ***, *** нар хамт дэлгүүр орох гээд гараад явсан. Удалгүй 2 том пиво аваад ороод ирсэн. Бид нар бүгд хувааж ууж дуусгаад дуу сонсоод байж байтал ***, *** нар хоорондоо маргалдаад байхаар нь би нойл руу ***ыг аваад орсон. “Иймээ тиймээ асуудал гаргахгүй шүү, согтоод байгаа юм уу” гэсэн чинь *** “Зүгээрээ андаа, би наад ***ыг чинь зодчихъё” гэхээр нь би уурлаад “Чи яах гээд байгаа юм бэ” гээд нойлын ханыг цохиод “Янз бүрийн асуудал гаргаж болохгүй, зүгээр бай” гэсэн чинь *** “Зүгээрээ” гээд байж байтал хаалга онгойгоод *** ороод иртэл *** гараа далайгаад цохих гээд зангасан чинь *** миний хажуу талаар тойрч ирээд ***ын зүүн шанаа руу нэг удаа алгадсан. Тэгэхээр нь “Боль” гээд *** ахад “Би энэнтэй ярилцъя, та гараад байж байгаач” гэж хэлээд гаргасан. Талийгаачтай хамт үлдээд “Яагаад байгаа юм бэ, боль” гэхэд “Чи наадахаа яагаад өмөөрөөд байгаа юм, би наадахыг чинь зүгээр ална” гээд намайг түлхсэн. Тэгээд өрөөнөөс гараад би *** дээр очтол “Яах гээд байгаа юм бэ, янз бүрийн асуудал гаргахгүй гэж би та нарт хэлээ биз дээ” гэсэн чинь нойлын өрөөний урд *** ***ын нүүр хэсэг рүү гараараа 2 удаа цохисон чинь *** гутлаа өмсөөд ***д хандаж “Чи намайг харж байгаарай, би чамайг ахаараа зодуулна, би одоо харилаа” гээд гараад явсан...” гэх мэдүүлэг (1хх-130,132),

- гэрч ***ын “...бид нар бүгд пиво хувааж ууж дуусаад хөзөр тоглож байтал ***тай хамт ирсэн *** гэдэг залуу гэнэт сонин зан гаргаад “Наад тоглоомоо хая, гарж юм ууя” гээд том том юм яриад том өрөөний сандлыг өшиглөөд байхаар нь *** гэдэг залуу ***ыг аваад “Тайвшир андаа” гээд нойл руу авч ороод юм ярилцаад байсан. Тэгсэн нойлын өрөөнөөс чанга чимээ гараад ***, *** 2 хоорондоо маргалдаад байх шиг байхаар нь би нойлын өрөө рүү яваад ороход тэр хоёр зууралдсан, *** ***ын хоёр мөрнөөс нь түлхээд хананд шахсан байсан. ***, *** хоёрыг нойлын өрөөнөөс түлхээд гаргасан чинь *** над руу цохих гэж дайрах гэхээр нь *** ***ыг боль гээд дахиад нойл руу дагуулаад орсон. Манай найз охин *** намайг “Боль” гээд тэвэрч аваад буйдан дээр суулгасан. Удалгүй *** нойлын өрөөнөөс гарч ирээд явлаа харилаа гээд үүднээс гутлаа өмсөөд хаалга саваад гараад явсан...” гэх мэдүүлэг (1хх-135),

- насанд хүрээгүй гэрч ***гийн “...*** хотхоны *** давхарт ороод би шууд унтаад өгсөн. 04 цагийн үед би сэрээд бие биеэсээ асуулт хариулт асууж тоглоом тоглоод байж байхад ***, *** пиво авах гэж гараад 2 том савтай пиво авч орж ирсэн. Тэр пивоноос 1 аягыг уугаад хажуу талын унтлагын өрөөнд ороод хэвтэж байсан чинь том өрөөнд “Пизда минь ална шүү” гээд орилолдоод байхаар нь уг өрөөний хаалгаар шагайж харсан чинь ***, *** хоёр бие биенийгээ заамдсан байдалтай байсан. тэгээд буцаад хаалгаа хаагаад өрөөндөө хэвтсэн. Өөр зодоон цохион болсон талаар мэдэхгүй...” гэх мэдүүлэг (1хх-143),

- насанд хүрээгүй гэрч ***ий “...пиво хувааж уугаад байж байхад талийгаач агсраад найз нартайгаа маргаан хийгээд байх шиг байсан, шүүх хуралдаанд “...манай гэрт бид нар уулзаад согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн. Гэрт муудалцсан, талийгаач гараад явсан. Би ардаас нь гарсан чинь “Намайг гэр рүүгээ орчих” гээд би гэр рүүгээ орсон. Хамаатны эгчтэй хамт буцаж гараад харсан чинь лифтний урд унтчихсан байсан. Тэгээд бид 2 гэртээ оруулж унтуулсан...нойлын өрөөний урд маргаан болсон. Би том өрөөнд сууж байсан. Би цохисон үйлдлийг хараагүй, маргаан юунаас болсныг мэдэхгүй, ***, түүний найз залуу, ***, нэг банди байсан. Хана цохиж байгаа ч юм уу тийм дуу чимээ 1 удаа гарсан... ” гэх мэдүүлэг,

- шинжээч эмч Э.Баасанжавын шүүх хуралдаанд өгсөн “...зүүн чамархайн яснаас цөмөрч суурийн дунд хонхор руу үргэлжилсэн нийлмэл хугарлыг тухайн цохисон газарт үүснэ, хацар хэсэгт цохиход уг гэмтэл үүсэхгүй, цусан хураа нэмэгдэж тархи дарагдах хүртэл идэвхтэй үйлдэл хийх боломжтой, эмнэл зүйн шинж тэмдэг толгой эргэх, дотор муухайрах, гуйвах зэрэг шинжүүд илэрнэ...” гэх мэдүүлэг зэргээс дүгнэхэд амь хохирогчтой тухайн үед хамт байсан этгээдүүдтэй маргаан болсныг үгүйсгэхгүй ч түүний үхэлд хүргэсэн гэмтлийг шүүгдэгч *** учруулсан болох нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаагаар нотолбол зохих байдлуудыг эргэлзээгүй сэргээн тогтоосон, гэрчийн мэдүүлгүүдийн харилцан хамааралтайг мөрдөн шалгах ажиллагаа хангалттай хийгдсэн хохирогч нас барсан явдалтай шалтгаант холбоогүй, үхэлд хүргэсэн гэж үзэх үйл баримт тогтоогдоогүй, энэ талаар хэргийн талаар нотолбол зохих байдлууд бүрэн тогтоогдсон, хэргийн үйл баримттай зөрчилдөөгүй гэж Шүүх бүрэлдэхүүн үзсэн болно.

1.4 Хохирол, хор уршиг.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж тодорхойлсон.

Тус гэмт хэргийн улмаас нэг хүний амь нас хохирсон бөгөөд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ***эс мөрдөн шалгах ажиллагааны явцад баримт (2хх21-66)-аар буяны ажлын зардалд 18.519.825 төгрөг, цалингийн зээл 8.000.000 төгрөг, өмгөөллийн зардал 5.000.000 төгрөг, нийт 31.519.825 төгрөгийг нэхэмжилсэн.

Шүүхээс хохирогчийн гаргасан нэхэмжлэлийг шийдвэрлэхдээ холбогдох баримтууд нь нотлох баримтын шаардлага хангасан эсэхийг нэг бүрчлэн шалгаж амь хохирогчийн оршуулгын зардал 18.519.825 төгрөгийг хохиролд тооцож, шүүгдэгч ***аас гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид олгож, үлдэх цалингийн зээл 8.000.000 төгрөг, өмгөөллийн зардал 5.000.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Тодруулбал, ”Хаан банк” ХХКомпани нь иргэн ***тай 2023 оны 5 дугаар сарын 09-ний өдөр зээлийн гэрээг байгуулан ирээдүйд орж ирэх цалингийн орлогыг барьцаалан 8.098.000 төгрөгийг 30 сарын хугацаатайгаар авсан байх ба амь хохирогч уг зээлийг авч ашигласан, зээлийн эргэн төлөлтийг хийж байсан гэж үзэх боломжгүй, нотлох баримтаар тогтоогдохгүй байх тул энэ гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохиролд хамааралгүй юм.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *** нь 2023 оны 6 дугаар сарын 21-ний өдөр өмгөөлөгч С.Оюунцэцэгтэй хууль зүйн үйлчилгээ үзүүлэх гэрээг байгуулж 5.000.000 төгрөгийг төлж, шүүхэд 2023 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр уг өмгөөлөгчөөс татгалзсан хүсэлтийг гаргаж, өмгөөлөгч Б.Галхүүтэй гэрээ байгуулсан баримтыг гаргаж өгсөн.

Өмгөөлөгч сонгон авах эрхээ хохирогчийн хууль ёсны төлөөлөгч эдэлж, өөрийн хүсэл сонирхол, сайн дурын үндсэн дээр өмгөөлөгчөө сонгож гэрээ байгуулан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсонтой холбоотой төлсөн хөлсийг мөн хэргийн хохиролд оруулан тооцох хууль зүйн үндэслэлгүй болно.

Мөн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчөөс шүүх хуралдаанд “...сэтгэл санааны хохиролд 99 сая төгрөгийг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүх бүрэлдэхүүн тодорхой тооцоолол хийх боломжгүй, түүний гэр бүлийн гишүүдийн сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах, нөхөн төлбөрийн хэмжээг тодорхойлох баримт хэрэгт авагдаагүй тул уг нэхэмжлэлийн шаардлагыг хэлэлцэхгүй орхиж, харин нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.

Шүүгдэгч, өмгөөлөгч нараас “хохирол төлбөр төлөх завсарлага авах хүсэлт” гаргасныг Шүүх хүлээн авч, 2024 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 08 цаг 30 минут хүртэл хугацаагаар шүүх хуралдааныг завсарлуулсан.

Шүүгдэгч *** нь 2024 оны ,2 дугаар сарын 05-ны өдөр шүүх хуралдаан дээр бэлнээр 18.519.825 төгрөгийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ***д хүлээлгэн өгсөн баримтыг гаргаж өгсөн тул түүнд төлөх төлбөргүй гэж үзэв.

Нөгөөтээгүүр, өмгөөлөгч Д.Жаргал нь эрүүл мэндийн шалтгааны улмаас эрүүгийн хариуцлага хүлээлгэх хуралдааныг хойшлуулах талаарх хүсэлт, эмнэлгийн магадлагааг ирүүлсэн бөгөөд Шүүх бүрэлдэхүүн дараах үндэслэлээр хүлээн аваагүй болно.

Анхан шатны журмаар хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанаар шүүгдэгч ***ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсны улмаас хохирогч нас барсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайг шүүхээс тогтоосны дараа эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлыг хянан шийдвэрлэдэг бөгөөд шүүгдэгч, түүний өмгөөлөгчөөс хохирол төлөх завсарлага авах хүсэлт гаргасныг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлд зааснаар оролцогчдын санал, тайлбар, хүсэлтийг харгалзан 2024 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 08 цаг 30 минут хүртэл хугацаагаар шүүх хуралдааныг завсарлуулж, хэзээ үргэлжлэн явагдахыг талуудад мэдэгдсэн.

Шүүхийн хэлэлцүүлгийн явцад өмгөөлөгч Д.Жаргал оролцож, нотлох баримт шинжлэн судлах, хүсэлт гаргах, шүүгдэгчийг цагаатгах талаар дүгнэлтээ танилцуулан мэтгэлцсэн, шүүгдэгч *** нь өмгөөлөгч Э.Ганбатыг сонгон авч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсан, хэд хэдэн өмгөөлөгч шүүгдэгчийг өмгөөлж оролцож байгаа тохиолдолд шүүх хуралдаанд мэтгэлцэхэд нэг өмгөөлөгч бусдыгаа төлөөлж болно гэж шүүх бүрэлдэхүүн үзсэн төдийгүй, шүүх хуралдааны явцад шүүх бүрэлдэхүүн өөрчлөгдөхүй байх нөхцөлд хамааралгүй, шүүхийн товлосон хугацаанд өмгөөлөгч нь хүрэлцэн ирж эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох үүрэгтэйг тэмдэглэв.

 

Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар.

Улсын яллагчаас “Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т зааснаар шүүгдэгч ***т 07 жилийн хорих ял оногдуулж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх...”,

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “...тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, оршуулгын зардлыг бүрэн төлж барагдуулсан зэрэг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалтай, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, цаашид гарах зардлыг төлөхөө илэрхийлж байгаа, цохисон үйлдэл дээр маргаагүй, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т зааснаар ялын доод хэмжээгээр оногдуулж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх...” гэх дүгнэлтийг,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс “...07 жил багадаж байна. 12 жил оногдуулж өгнө үү” гэх хүсэлтийг гаргав.

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (2хх6)-аар *** нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй тул тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн, оршуулгын зардлыг бүрэн төлж барагдуулсан байгааг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүхээс шүүгдэгч ***ыг гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй бөгөөд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал (үл ялих зүйлээр шалтаглан хүний эрүүл мэндэд халдаж хохирол учруулсан), гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж ч*** (нэг хүний амь нас хохирсон), шүүгдэгчийн хувийн байдал (*** онд төрсөн, *** настай, оюутан) болон эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг тус тус харгалзан үзэж улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч шүүгдэгч ***т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар 07 жилийн хугацаагаар хорих ял шийтгэх нь үйлдэгдсэн гэмт хэргийн шинж, хэргийн нөхцөл байдал, гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөл, шүүгдэгчийн гэм буруу, хувийн байдалд нь тохирсон бөгөөд гэмт этгээдийг цээрлүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгыг хангана гэж үзэж, оногдуулсан хорих ялыг түүний хувийн байдалд үнэлэлт өгч нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож шийдвэрлэв.

Гэмт хэрэг үйлдсэн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, мөн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор багтсан байх хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ тухайлан сонгон оногдуулж буй ялын төрөл, түүний хэмжээ нь гэмт хэргийн шинж чанар, хэрэг үйлдэгдсэн тодорхой нөхцөл байдал болон шүүгдэгчийн хувийн байдалд хамгийн зүй зохистой харьцаагаар нийцсэн байх Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг хангасан байхыг шаарддаг.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлсэн байдлыг харгалзан дараах байдлаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж, эсхүл эрүүгийн хариуцлагаас чөлөөлж болно”, мөн зүйлийн 1.4 дэх заалтад “энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг арван хоёр жил, эсхүл арван таван жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний гуравны хоёроос хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний гуравны хоёроос багагүй ял оногдуулах” гэж хуульчилсан. 

Шүүх ял оногдуулахдаа Эрүүгийн хуулиар тодорхойлсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журам, зарчмуудыг удирдлага болгохоос гадна мөн хуулийн ерөнхий ангид заасан шүүхэд үүрэг болгосон (императив) шинжтэй хэм хэмжээг заавал хэрэглэдэг бол эрх олгосон (диспозитив) хэм хэмжээг хэрэглэх эсэхээ шийдвэрлэдэг.

Тодруулбал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан эрх олгосон хэм хэмжээг болон мөн хуулийн тусгай ангийн тухайн зүйл, хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний алийг сонгон хэрэглэх нь шүүх, шүүгчид Үндсэн хууль болон Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиудаар олгосон онцгой бүрэх эрх юм.

Шүүгдэгч, түүний өмгөөлөгчийн зүгээс шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруу, хэргийг цагаатгах байр суурьтай мэтгэлцэж оролцсон, мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлсэн гэж үзэх нөхцөл байдал авагдаагүй (Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан үндсэн шалгууруудыг хангаагүй), гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, хохирол, хор уршиг (дээр дурдсан) болон түүний хувийн байдалд нь тохирсон байх шударга ёсны зарчимд нийцсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийг нийгэмшүүлэхэд чиглэгдэх, эрүүгийн хариуцлагын зорилгыг хангана гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэсэн тул хорих ялыг хөнгөрүүлэхээс татгалзаж, өмгөөлөгчийн дүгнэлтийг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчийн саналыг тус тус хүлээн аваагүй болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх баривчлагдсан, цагдан хоригдсон хугацааг ялтны эдлэх ялд оруулан тооцно”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “баривчлагдсан, цагдан хоригдсон нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож эдлэх ялаас хасна” гэж заасны дагуу шүүгдэгч ***ын 2023 оны 6 дугаар сарын 12-ны өдрөөс шүүхийн зөвшөөрөлгүй сэжигтнээр баривчилсан (1хх-241) 02 хоногийг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцох нь зүйтэй юм.

Эрүүгийн *** дугаар хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн нэг ширхэг бичлэг бүхий сиди, нэг ширхэг плаш дискийг хэрэгт хавсарган үлдээх болохыг тогтоолд дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч *** овогт ***ын ***ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад заасан “хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсны улмаас хохирогч нас барсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч ***т долоон жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч ***т оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ***ын шүүхийн зөвшөөрөлгүйгээр баривчлагдсан хоёр хоногийг эдлэх ялд оруулан тооцож, эдлэх ялаас хассугай.

 

5. Эрүүгийн *** дугаар хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй,эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн нэг ширхэг бичлэг бүхий сиди, нэг ширхэг плаш дискийг хэрэгт хавсарган үлдээж, шүүгдэгч *** энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ***ийн нэхэмжлэлийн шаардлагаас цалингийн зээл 8.000.000 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 5.000.000 төгрөгийг тус тус хэрэгсэхгүй болгож, сэтгэл санааны хохирол 99.000.000 төгрөгийг хэлэлцэхгүй орхиж, нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шийдвэрлүүлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

 

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч ***т урьд авсан “хувийн баталгаа гаргах”, “Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах” хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хүчингүй болгож, энэ өдрөөс эхлэн “цагдан хорих” таслан сэргийлэх арга хэмжээг авч, түүний эдлэх хорих ялын хугацааг 2024 оны 02 дугаар сарын 05-ны өдрөөс эхлэн тоолсугай.

 

7. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл оролцогчид гардан авснаас, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш арван дөрөв хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

8. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол ***т авсан “цагдан хорих” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        Б.БЯМБААБААТАР

 

 

                ШҮҮГЧ                                        Г.АЛТАНЦЭЦЭГ

 

 

         ШҮҮГЧ                                        Ц.УРАНГУА