Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2021 оны 01 сарын 21 өдөр

Дугаар 132/ШШ2021/00056

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Булган аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Мягмарсүрэн даргалж, хийсэн шүүх хуралдаанаар, 

Нэхэмжлэгч: “Х” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Ж ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Булган аймаг дахь Ш т холбогдох

Үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий 132/2020/1080индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Булган аймгийн Б од оршин суух Х ны Булган салбарын зээлийн багц хариуцсан менежер ажилтай, Б овогт Ш.Ж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Улаанбаатар хот, ... од оршин суух, “Х” ХХК-ийн хууль зүйн хэлтсийн хуулийн зөвлөх ажилтай, Б  овогт Х.Х /цахимаар/, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Булган аймгийн ... од оршин суух, ...  газрын шийдвэр гүйцэтгэгч ажилтай, А овогт Н.Н ,  Булган аймгийн ... од оршин суух, ... ын тасгийн дарга ажилтай, Б  овогт З.У, шинжээч Орхон аймгийн ... од оршин суух, мэргэжлийн үнэлгээчин ажилтай, Б  овогт Д.О  /цахимаар/, нарийн бичгийн дарга П.Жаргалмаа нар оролцов.  

ТОДОРХОЙЛОХ нь:

             Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Ж нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Булган аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 404 дугаар шийдвэрээр П.П , Ж.Э  нараас 161,768,844 төгрөг гаргуулж Х инд олгохоор шийдвэрлэсэн. Төлбөр төлөгч нар шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тул шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх захирамж гарч гүйцэтгэх хуудас бичигдэн шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байгаа болно.

...  газраас төлбөр төлөгч П.П , Ж.Э  нарын Булган аймгийн ..., М зоогийн газар, хүнсний дэлгүүр, зочид буудал, эзэмших эрхтэй газар, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгүүдийг “Тольдох оюуны өгөөж ХХК-иар хөрөнгийн үнэлгээ хийлгүүлж, 2020 оны 11 сарын 09-ний өдрийн 1/1145 дугаар албан бичгээр дээрх үл хөдлөх эд хөрөнгүүдийг 549,742,205 төгрөгөөр үнэлсэн талаар мэдэгдэл ирүүлсэн байна. “Тольдох оюуны өгөөж ХХК үл хөдлөх эд хөрөнгүүдийг 549,742,205 төгрөгөөр үнэлсэн үнэлгээ нь бодит байдалд нийцэхгүй, зах зээлийн ханшнаас хэт өндөр үнэлэгдсэн байх тул дуудлага худалдаагаар худалдан борлуулагдах боломжгүй болох нөхцөл байдал үүсэхээр байна. Иймд төлбөр авагч Х энэхүү үнэлгээг хүлээн зөвшөөрөх боломжгүй бөгөөд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3-т “Шийдвэр гүйцэтгэгч хөрөнгийн үнэлгээг шинжээчээр тогтоолгосон бол шинжээчийн дүгнэлтийг танилцуулж, санал хүсэлтийг авч, тэмдэглэл хөтөлнө” гэж, мөн хуулийн 55.7-д “Талууд эд хөрөнгийн үнэлгээний талаархи гомдлоо энэ хуулийн 55.3-т заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно” гэж тус тус заасан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын мэдэгдлийг Х ны Булган салбар 2020 оны 11 сарын 10-ны өдөр гардан авсан ба хөрөнгийн үнэлгээг эс зөвшөөрч шүүхэд нэхэмжлэл гаргаж байна.

Иймд дээр дурдсан үл хөдлөх эд хөрөнгийг үнэлсэн шинжээчийн 2020 оны 10 сарын 20-ны өдрийн Хөрөнгийн үнэлгээ буюу Булган аймгийн ..., зам дагуу байрлах М зоогийн газар, хүнсний дэлгүүр, үйлчилгээний зориулалттай обьект, зочид буудлын газар зэрэг хөрөнгүүдийг хэт өндөрөөр буюу 549,742,205 төгрөгөөр үнэлсэн хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Х  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Булган аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 404 дугаар шийдвэрээр П.П , Ж.Э  нараас 161,768,844 төгрөг гаргуулж Х инд олгохоор шийдвэрлэсэн. Төлбөр төлөгч нар шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тул шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх захирамж гарч гүйцэтгэх хуудас бичигдэн шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байгаа болно. ...  газраас төлбөр төлөгч П.П , Ж.Э  нарын Булган аймгийн ..., М зоогийн газар, хүнсний дэлгүүр, зочид буудал, эзэмших эрхтэй газар, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгүүдийг “Тольдох оюуны өгөөж ХХК-аар хөрөнгийн үнэлгээ хийлгүүлж, 2020 оны 11 сарын 09-ний өдрийн 1/1145 дугаар албан бичгээр дээрх үл хөдлөх эд хөрөнгүүдийг 549,742,205 төгрөгөөр үнэлсэн талаар мэдэгдэл ирүүлсэн байна. “Тольдох оюуны өгөөж ХХК үл хөдлөх эд хөрөнгүүдийг 549,742,205 төгрөгөөр үнэлсэн үнэлгээ нь бодит байдалд нийцэхгүй, зах зээлийн ханшнаас хэт өндөр үнэлэгдсэн байх тул дуудлага худалдаагаар худалдан борлуулагдах боломжгүй нөхцөл байдал үүсэхээр байна. Иймд төлбөр авагч Х энэхүү үнэлгээг хүлээн зөвшөөрөх боломжгүй бөгөөд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3-т “Шийдвэр гүйцэтгэгч хөрөнгийн үнэлгээг шинжээчээр тогтоолгосон бол шинжээчийн дүгнэлтийг танилцуулж, санал хүсэлтийг авч, тэмдэглэл хөтөлнө” гэж, мөн хуулийн 55.7-д “Талууд эд хөрөнгийн үнэлгээний талаархи гомдлоо энэ хуулийн 55.3-т заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно” гэж тус тус заасан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын мэдэгдлийг Х ны Булган салбар 2020 оны 11 сарын 10-ны өдөр гардан авсан ба хөрөнгийн үнэлгээг эс зөвшөөрч шүүхэд нэхэмжлэл гаргасан.  Иймд дээр дурдсан үл хөдлөх хөрөнгийг үнэлсэн шинжээчийн 2020 оны 10 сарын 20-ны өдрийн Хөрөнгийн үнэлгээ буюу Булган аймгийн ..., зам дагуу байрлах М зоогийн газар, хүнсний дэлгүүр, үйлчилгээний зориулалттай обьект, зочид буудлын газар зэрэг хөрөнгүүдийг хэт өндөрөөр буюу 549,742,205 төгрөгөөр үнэлсэн хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү. Иргэний шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад шийдвэр гүйцэтгэгч өөрөө эсхүл талуудын хүсэлтээр шинжээч томилж дүгнэлт гаргуулах боломжтой. Томилогдсон шинжээч Шүүхийн шинжилгээний тухай хууль болон Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд заасан зарчимыг баримталах бөгөөд шинжээч дээрх хуулийг баримталж дүгнэлтээ гаргаагүй. Шинжээчээр тухайн хэрэг маргаанд хувийн ашиг сонирхолгүй этгээдийг томилж оролцуулдаг. Томилогдсон шинжээч нь  Шүүхийн шинжилгээний тухай хуульд заасан хараат бус байх, шинжлэх ухааны үндэслэлтэй шинжилгээ хийх гэсэн зарчмыг баримтлах бөгөөд энэ зарчимыг алдагдуулсан гэж үзэж байна. Маргаан бүхий гурван объектыг 2019 оны 4 сарын 16-ны өдөр шинжээч томилж хөрөнгийн үнэлгээг хийсэн. Энэ үнэлгээ хийснээс хойш барилгын хэмжээ болон хэв маяг өөрчлөгдөөгүй байхад хэт өндрөөр үнэлсэн нь үндэслэлгүй байна. Өргөтгөл хийсэн гэдэг нь баримтаар тогтоогдоогүй, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ байхгүй байхад үнэлгээ хийсэн нь эргэлзээтэй. Мөн 2019 оны болон 2020 онд хийсэн хөрөнгийн үнэлгээ хоорондоо эрс зөрүүтэй байна. Жишээ нь хүнсний дэлгүүр, зоогийн газрын барилгыг “Тольдох оюуны өгөөж” ХХК хэт өндрөөр буюу 132.000.000 төгрөг гэж үнэлсэн. Харин 2019 онд газар болоод барилга хамтад нь 49 сая төгрөгөөр үнэлу байсан. Өргөтгөл хийсэн гэдгийг яаж нотолж, барилгын үнийг  өндөр тогтоосон нь ойлгомжгүй байна. 2 үнэлгээний хооронд 82.000.000 төгрөгийн зөрүү гарсан байгаа нь эргэлзээтэй байна. Шинжээч нарын баримталсан журам нь нэг байхад үнэлгээ хэт зөрүүтэй байгаа нь үнэлгээг гаргахдаа Хөрөнгийн үнэлгээний тухай хууль болон Засгийн газраас баталсан журмыг баримтлаагүй хийсэн гэж үзэх үндэслэлтэй байна. Шинжээчийн дүгнэлтэд  уг хөрөнгөтэй ижил төстэй болон үйл ажиллагааны чиглэлээрээ адил хөнгөн хүнсний үйлдвэрлэлийг судлахад тус үйлчилгээний зориулалттай цогц газруудын үах үээлийн ханштай ижил төстэй мэдээлэл олдоогүй тул Засгийн газрын 2018 оны 182 дугаар тогтоолоор батлагдсан суурь үнийг ашиглан норматив аргаар хийж гүйцэтгэсэн гэж бичжээ. Үнэлж буй хөрөнгийг ижил хөрөнгөтэй харьцуулж зах зээлийн үнэлгээг гаргаагүй. Шинжээчийн дүгнэлт бодит байдалд нийцээгүй, өмнөх шинжээчийн дүгнэлтээр үнэлсэн үнэлгээнээс хэт зөрүүтэй үнэлсэн нь эргэлзээтэй байх тул шинжээчийн дүгнэлтийг хүчингүй болгож өгнө үү гэв.

 Хариуцагч байгууллага шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Булган аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 404 дүгээр шийдвэрээр П.П , Ж.Э  нараас 161.768.844 төгрөгийг гаргуулж Булган аймаг дахь Х ны салбарт олгохоор шийдвэрлэсэн. Дээрх шийдвэрийг үндэслэн тус газраас төлбөр төлөгч нарт шүүхийн шийдвэрийн дагуу Х инд төлөх төлбөрийг биелүүлэхийг удаа дараа мэдэгдсэн боловч шийдвэр гүйцэтгэх байгууллагаас тогтоосон хугацаанд төлбөрийг сайн дураар төлөөгүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасны дагуу албадлагын ажиллагааг эхлүүлж зээлийн гэрээний дагуу барьцаатай төлбөр төлөгчийн дараах үл хөдлөх эд хөрөнгүүдийг битүүмжилж, хураах ажиллагаа явуулан хөрөнгийн үнийн саналыг ирүүлэхийг талуудад мэдэгдсэн.

Үүнд:

1.Булган аймгийн ...ийн Б дэлгүүрийн зүүн урд байрлах Ү-********* дугаарт бүртгэлтэй 448 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай обьект, Г-********* дугаар бүхий 273,8 м.кв бүхий газрын хамт,

2.Булган аймгийн ...ийн ... од байрлалтай Ү-********** дугаарт бүртгэлтэй, 178 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай обьект, Г-********** дугаар бүхий 604 м.кв бүхий газрын хамт,

3.Булган аймгийн ...ийн ... од байрлалтай Ү-********** дугаарт бүртгэлтэй, 72 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай обьект, Г-********** дугаар бүхий 476 м.кв бүхий газрын хамт тус тус 2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр 18040082/01, 18040082/02, 18040082/03 дугаартай битүүмжлэх тогтоолоор битүүмжлэн төлбөр төлөх хугацаатай мэдэгдэл өгсөн боловч төлбөрийг төлөөгүй тул 2019 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 18040082/05, 18040082/06, 18040082/07 дугаартай эд хөрөнгө хураах тогтоолоор хураасан. Төлбөр төлөгч Ж.Э  нь төлбөрийн барьцаа үл хөдлөх хөрөнгүүдээ буюу Булган аймгийн ...ийн Б дэлгүүрийн зүүн урд байршилтай Ү-********** дугаарт бүртгэлтэй, 448 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай обьект, Г-********* дугаар бүхий 273,8 м.кв бүхий газрын хамт 250.000.000 төгрөгөөр, Булган аймгийн ...ийн ... од байршилтай Ү-********** дугаарт бүртгэлтэй 178 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай обьект, Г-********** дугаар бүхий 604 м.кв бүхий газрын хамт 150.000.000 төгрөгөөр, мөн 05 тоот хаягт байрлах Ү-********** дугаарт бүртгэлтэй 72 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай обьект, Г-********** дугаар бүхий 476 м.кв бүхий газрын хамт 120.000.000 төгрөгөөр тус тус үнэлэх санал ирүүлсэн.

Төлбөр авагч Х нь Булган аймгийн ...ийн Б дэлгүүрийн зүүн урд байршилтай Ү-********** дугаарт бүртгэлтэй, 448 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай обьект, Г-********* дугаар бүхий 273,8 м.кв бүхий газрын хамт 155.065.700 төгрөгөөр, Булган аймгийн ...ийн ... од байршилтай Ү-********** дугаарт бүртгэлтэй, 178 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай обьект, Г-********** дугаар бүхий 604 м.кв бүхий газрын хамт 49.860.900 төгрөгөөр, мөн 05 тоот хаягт байрлах Ү-********** дугаарт бүртгэлтэй 72 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай обьект, Г-********** дугаар бүхий 476 м.кв бүхий газрын хамт 16.298.500 төгрөгөөр тус тус үнэлэх санал ирүүлсэн.

Талууд үл хөдлөх хөрөнгийн үнийг харилцан тохиролцоогүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйл, 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасны дагуу 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 18040082/82 дугаартай шинжээч томилох тогтоолоор хөндлөнгийн аудитын байгууллага болох “Тольдох оюуны өгөөж” ХХК-ийн мэргэшсэн үнэлгээчин Д.О ыг томилж эрх үүргийг танилцуулсан.

Шинжээчийн үнэлгээний тайланг 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч тэмдэглэл хөтлөн 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 1/1144, дугаартай албан бичгээр төлбөр төлөгч Ж.Э, П.П нарт, мөн өдрийн 1/1145 дугаартай албан бичгээр төлбөр авагч Х инд тус тус мэдэгдсэн.

Иймд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2-т “Шинжээч шинжилгээ хийж, дүгнэлт гаргахдаа Шүүхийн шинжилгээний тухай, Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд заасан журмыг баримтална” гэж заасан. Хөндлөнгийн шинжээч нар үнэлгээ хийсэн учраас үнэлгээг дэмжиж байна гэжээ.  

Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч З.У шүүх хуралдаанд гаргасан  хариу тайлбартаа: Булган аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 404 дүгээр шийдвэрээр П.П, Ж.Э нараас 161.768.844 төгрөгийг гаргуулж Булган аймаг дахь Хны салбарт олгохоор шийдвэрлэсэн. Дээрх шүүхийн шийдвэрийн дагуу Х инд төлөх төлбөрийг биелүүлэхийг удаа дараа мэдэгдсэн боловч шийдвэр гүйцэтгэх байгууллагаас тогтоосон хугацаанд төлбөрийг сайн дураар төлөөгүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасны дагуу албадлагын ажиллагааг эхлүүлж зээлийн гэрээний дагуу барьцаатай төлбөр төлөгчийн дараах үл хөдлөх эд хөрөнгүүдийг битүүмжилж, хураах ажиллагаа явуулан хөрөнгийн үнийн саналыг ирүүлэхийг талуудад мэдэгдсэн ба хариуцагч төлбөрөө төлөөгүй тул 2019 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн эд хөрөнгө хураах тогтоолоор хураасан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйл, 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасны дагуу 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 18040082/82 дугаартай шинжээч томилох тогтоолоор хөндлөнгийн аудитын байгууллага болох “Тольдох оюуны өгөөж” ХХК-ний мэргэшсэн үнэлгээчин Д.О ыг томилж, эрх үүргийг танилцуулсан. Шинжээчийн үнэлгээний тайланг 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч тэмдэглэл хөтлөн 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 1/1144 дугаартай албан бичгээр төлбөр төлөгч Ж.Э , П.П  нарт мөн өдрийн 1/1145 дугаартай албан бичгээр төлбөр авагч Х инд тус тус мэдэгдсэн. Төлбөр авагч тал Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55.7 зааснаар үнэлгээ хүчингүй болгох талаар шүүхэд гомдол гаргасан. Мэргэшсэн үнэлгээчнээр дүгнэлтийг тайлбарлуулах хүсэлтэй байна. Хөндлөнгийн шинжээч нар үнэлгээ хийсэн учраас үнэлгээг дэмжиж байна гэв. 

Шинжээч Д.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэгч Н.Н ийн томилсон шинжээч томилох тогтоолын дагуу хөрөнгийн үнэлгээг хийсэн. Газрын эзэмших эрхийн үнэлгээг өртөгийн хандлагын норматив аргыг ашиглан Засгийн газрын 182 дугаар тогтоолыг баримталж тооцооллыг хийсэн. Барилга байгууламжийн үнэлгээг  Засгийн газрын 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 203 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтыг баримталж хийсэн. Шинжээчээр томилогдсоны дараа өмнөх үнэлгээний тайлантай танилцсан. Өмнө нь 72 м.кв барилгыг жижиг барилгын үнээр буюу 420.000 төгрөгөөр тооцсон байсан. Гэтэл энэ барилга нь үйлчилгээний зориулалттай, дээрээ зочид буудалтай, хүнсний дэлгүүртэй өргөтгөл хийсэн байсан. Үйлчилгээний зориулалттай, барилга байгууламжийг барьсан материалаас шалтгаалаад м2 980.000 төгрөгөөр тооцсон. Үүнээс шалтгаалаад үнийн зөрүү маш их гарч байгаа. Өмнөх шинжээч нар барилга байгууламжийн нэгжийн өртөгийг буруу тооцсоноос үнийн зөрүү 2 дахин өссөн дүнтэй гарсан байгаа. Зоогийн газар, үйлчилгээний зориулалттай байшингийн нэгжийн өртгийг буруу авсан байсан тул зөрүү гарсан. Барилга байгууламжийн үнийг гаргахдаа ашиглалтын болон баригдсан хугацаа, элэгдэл хорогдлыг тооцож үнэлгээг гаргасан. 2020 оны 10 сарын 05-ны өдөр газар дээр нь очиж үзлэг хэмжилтийг хийж ажилласан. Газар дээр нь хэмжилтийг хийсэн. Тавилга эд хогшил, тоног төхөөрөмж үнийн дүнд ороогүй. Анх 2019 оны 6 сард үнэлгээ хийлгэнэ гэж хэлж байхад нь очиж үзэж байсан. Тэр үед М хүнсний дэлгүүр нь 1 давхар барилга байсан, 2020 оны 10 дугаар сард очиход доод давхарт дэлгүүрээ өөрчлөөд дээрээ зочид буудалтай болсон байсан. Үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гараагүй, гэрчилгээгээ авахаар материал бүрдүүлэн өгсөн гэж ярьж байсан. Өмнөх үнэлгээтэй танилцаж байхад уг дэлгүүрийг 78 м.кв-аар бодсон гэж байсан. П, Э  нар нь өөрсдийн хөрөнгөөрөө өргөтгөл хийсэн гэж ярьсан бөгөөд үүнийг өөрсдийнх нь  тайлбар болон гэрч нараас асууж тодруулсан байгаа. Үзлэг хэмжилтийг хийж Хөрөнгийн үнэлгээний тухай хууль болон Үнэлгээний Олон улсын стандартыг баримтлан хөрөнгийн үнэлгээг гаргасан гэв.  

Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Х ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Ж  нь хариуцагч Булган аймаг дахь Ш т холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгох тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.  

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж дүгнэлээ.

Булган аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 404 дугаартай шийдвэрээр Ж.Э , П.П  нараас 161.768.844 төгрөг гаргуулж Х инд олгохоор шийдвэрлэсэн байна.

Тус шүүхийн шийдвэрт иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж шийдвэр гүйцэтгэх ажиллагааны шатанд шийдвэр гүйцэтгэгчийн 2020 оны 10 дугаар сарын 2-ны өдрийн “Шинжээч томилох тухай” тогтоолоор төлбөр төлөгчийн эзэмшлийн

1.Булган аймгийн ...ийн ...од  байрлах, *********** нэгж талбарын дугаартай,  Ү-**********  дугаарт  бүртгэлтэй,  178   м2 талбай   бүхий үйлчилгээний зориулалттай объект,

2.Булган аймгийн ...ийн ...од байрлах, *********** нэгж талбарын дугаартай, Г-********** Улсын бүртгэлийн хэлтсийн дугаартай, 476 м2 бүхий газар, Ү-********** дугаарт бүртгэлтэй 72 м2 талбай бүхий үйлчилгээний зориулалттай  объект,

3. Булган аймгийн ..., ...од байрлах, *********** нэгж талбарын дугаартай, Г-********* улсын бүртгэлийн дугаар бүхий 273,8 м2 газар, Ү-********** дугаарт бүртгэлтэй 448 м2 талбай бүхий үйлчилгээний зориулалттай объектуудыг мэргэшлийн үнэлгээчнээр үнэлгээ гаргуулахаар “Тольдох оюуны өгөөж” ХХК-ийг шинжээчээр томилсон байна.

Шинжээчийн 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн үнэлгээний тайлангаар  дээрх объектуудыг 549.742.205,05 төгрөг гэж үнэлжээ.

Ингэж үнэлснийг төлбөр авагч эс зөвшөөрч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д зааснаар “үнэлгээ нь бодит байдалд нийцэхгүй, зах зээлийн ханшнаас хэт өндөр үнэлэгдсэн байх тул дуудлага худалдаагаар худалдан борлуулагдах боломжгүй нөхцөл байдал үүсэхээр байна” гэж  үнэлгээг  хүчингүй болгохоор  шүүхэд гомдол гаргасан байна.

Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д” хөрөнгийн үнэлгээг тухайн үнэлгээний зүйлийн шинж байдал, онцлог, зориулалтыг харгалзан хөрөнгийн үнэлгээний өртгийн, жишиг үнийн, орлогын аргуудыг хослуулан, олон улсын болон хөрөнгийн үнэлгээний үндэсний стандарт, энэ хуулийн 8.2-т заасан хөрөнгийн үнэлгээний аргачлалд нийцүүлэн тодорхойлно” гэж, 9 дүгээр зүйлийн 9.2.1-д "хөрөнгийн үнэлгээний суурийг тодорхойлохдоо тухайн хөрөнгийн үнэлгээний шинж байдал, онцлогт үндэслэсэн байх” гэж, 9.2.3-т “хөрөнгийн үнэлгээний зүйлийн тогтоосон үнэ цэнэ зохих үндэслэл бүхий, тодорхой байх”  гэж тус тус  заасан.

Төлбөр төлөгчийн эд хөрөнгийг үнэлэхдээ тухайн эд хөрөнгийг үнэлэх зорилгод нийцүүлэн үнэлгээний аргачлалыг зөв сонгож тухайн эд хөрөнгийн шинж байдал, онцлогийг харгалзан үзэхгүйгээр үнэлгээ хийсэн нь дээрх хуулийн заалттай нийцэхгүй байна.

Өөрөөр хэлбэл тухайн эд хөрөнгүүд нь төлбөр барагдуулах зорилго бүхий байхад үнэлгээний аргачлалыг зөв сонгоогүй, тухайн эд хөрөнгийн шинж байдал онцлог, зах зээлд борлогдох байдлыг  харгалзахгүйгээр үнэлгээ гаргасан нь бодит байдалтай нийцэхгүй байна.

Иймд Х ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, “Тольдох оюуны өгөөж" ХХК-ийн 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн үнэлгээг хүчингүй болгох нь зүйтэй гэж үзлээ. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1, 55.7-д заасныг баримтлан Булган аймаг дахь Ш т холбогдох үнэлгээ хүчингүй болгох тухай нэхэмжлэгч “Х” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Ж ын нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, “Тольдох оюуны өгөөж” ХХК-ийн 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч байгууллагаас 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

  

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ             Г.МЯГМАРСҮРЭН