Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2020 оны 09 сарын 14 өдөр

Дугаар 130/ШШ2020/00926

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мангилик даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Баян-Өлгий аймгийн Б сумын 0 дүгээр багт оршин суух, С.Ж-гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Б сумын 00 дүгээр багт оршин сууж байсан М.Е-д холбогдох иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч С.Ж, хэлмэрч Б.Арманбек, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Хундыз нар оролцов.

ТОГТООХ нь:

1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-ийг баримтлан С. Ж, М.Е нарын гэрлэлтийг цуцалсугай.

2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-г баримтлан 2009 оны 12 дугаар сарын 08-ны өдөр төрсөн охин Е.Е, мөн 2011 оны 8 дугаар сарын 03-ны өдөр төрсөн хүү Е.Е нарын тус бүрийг төрүүлсэн эх С.Ж-гийн асрамжид үлдээсүгэй.

3.Нэхэмжлэгч С.Ж Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар хариуцагч М.Е-с хүүхдийн тэтгэлэг гаргуулахгүй гэснийг дурдсугай.

4.Нэхэмжлэгч С.Ж, хариуцагч М.Е нар нь хуваарьт болон дундын эд хөрөнгийн  маргаангүй болохыг дурдсугай. 

5.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч С.Ж-гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 (далан мянга хоёр зуун) төгрөгийг улсын орлого болгосугай.

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцогч нар 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж  шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.

7.Энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсны дараа 14 хоногийн дотор  Баян-Өлгий аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  давж заалдах гомдол гаргах  эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                         Б.МАНГИЛИК