Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2020 оны 10 сарын 07 өдөр

Дугаар 130/ШШ2020/01018

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мангилик даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Баян-Өлгий аймгийн Н сумын 00 дүгээр баг оршин суудаг, З.Ж-гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Н сумын 00 дугаар багт оршин суудаг, Х.Е-д холбогдох иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч З.Ж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч  Х.Б, хариуцагч Х.Е, хэлмэрч Б.Арманбек, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Хундыз нар оролцов.

ТОГТООХ нь:

1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.4-ийг тус тус баримтлан нэхэмжлэгч З.Ж, хариуцагч Х.Е нарын гэрлэлтийг цуцалсугай.

2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-г баримтлан 2016 оны 7 дугаар сарын 11-ний өдөр төрсөн хүү Е.Н, мөн 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдөр төрсөн охин Е.А  нарыг төрүүлсэн эх З.Ж-гийн асрамжид үлдээсүгэй.

3.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-ийг баримтлан 2016 оны 7 дугаар сарын 11-ний өдөр төрсөн хүү Е.Н мөн 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдөр төрсөн охин Е.А нарын тус бүрийг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11 наснаас 16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Х.Е-р тэжээн тэтгүүлсүгэй.

4.Иргэний хуулийн 126, 127 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэгч З.Ж, хариуцагч Х.Е нар хуваарьт болон дундын эд хөрөнгийн талаар маргаангүй болохыг дурдсугай.

5.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэгч З.Ж-гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 124203 (нэг зуун хорин дөрвөн мянга хоёр зуун гурван) төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч Х.Е-с 124203 (нэг зуун хорин дөрвөн мянга хоёр зуун гурван) төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч З.Ж-д олгосугай.

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 7 хоногийн дотор бүрэн эхээр нь бичгээр үйлдэж гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцогч нар 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж  шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.

7.Энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч болон өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсны дараа 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай. 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                           Б.МАНГИЛИК