| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Намсумын Идэр |
| Хэргийн индекс | 166/2024/0060/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/64 |
| Огноо | 2024-02-14 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Энхтулга |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 02 сарын 14 өдөр
Дугаар 2024/ШЦТ/64
2024 02 14 2024/ШЦТ/64
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 166/2024/0060/Э
Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Идэр даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Балжинням,
Улсын яллагч Дархан-Уул аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Энхтулга,
Хохирогч, шүүгдэгч ************** /өөрөө өөрийгөө өмгөөлөх хүсэлт гаргасан/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт******* овогт************** ,******* овогт************** нарыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн 2418000000040 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 02 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
1.Монгол Улсын иргэн,******* овогт************** /РД:******* /, -ний өдөр суманд төрсөн, , , боловсролтой, мэргэжилтэй, -ын дүгээр ангид станцын ажилтай, , хамт тоотод оршин суух хаягтай, хэрэг хариуцах чадвартай, урьд шүүхийн -ны өдрийн дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 5 жил 1 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж байсан.
2.Монгол Улсын иргэн,******* овогт************** /РД: /, -ний өдөр төрсөн, , , боловсролтой, мэргэжилтэй, -ын ажилтай, , нөхөр хүүхдүүдийн хамт тоотод оршин суух хаягтай / тоот хаягт оршин суух хаягийн бүртгэлтэй/, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгүүлж байгаагүй.
Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн агуулга:
Шүүгдэгч ************* нарыг харилцан зодолдож бие биенийхээ эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч ****** нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс 21-нд шилжих шөнө байрлах “ ” зочид буудлын гадна хамт ажилладаг*******тай маргалдаж эрүүл мэндэд нь тархи доргилт, зүүн нүдний доод зовхинд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,
****** нь *******ын нүүрэн тус газар нь самардаж эрүүл мэндэд нь зүүн хацар, зүүн нүдний зовхинд сорви бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч *******ын мэдүүлсэн: “Би*******гийн хохиролд 800,000 төгрөг өгсөн. Мөн улсын яллагчтай 450,000 төгрөгийн торгуулийг 3 хувааж төлөхөөр тохиролцсон. Гэм буруугаа хүлээж байна.” гэх мэдүүлэг,
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч*******гийн мэдүүлсэн: “ ******* хохирол нэхэмжлээгүй. Би улсын яллагчтай 450,000 төгрөгийн торгох ял шийтгүүлж, ялаас чөлөөлүүлэхээр тохиролцсон. Гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч байна.” гэх мэдүүлэг,
Эрүүгийн 2418000000040 дугаартай хэргээс:
****** зочид буудлын 2023 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс 21-нд шилих шөнийн хяналтын камерийн бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 11 дэх тал/,
****** мөрдөн байцаалтад 2023 оны 12 дугаар сарын 21, 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр хохирогчоор мэдүүлсэн: “...2023 оны 12 дугаар сарын 21-ний орой 19 цагт шинэ жилийн үйл ажиллагаа болоод орой 00 цаг 30 минутын үед тараад гарч ирэхэд манай байгууллагын машин ирчихсэн байхаар нь жолоочид хэлээд замдаа бууя гээд суугаад байж байхад манай ажлын газран******* эхнэр сууж байсан. Тэгээд******* согтуудаа намайг чи жаахан юм байж хүнтэй явалдаж байгаад эхнэрээс нь салгаж айлын нөхөр авч суусан янхан биз дээ чи гээд намайг хэл амаар доромжлоод байсан. Тэгээд машинаас буугаад гадна бас хүн амьтны хажууд намайг муулаад байхаар нь би буугаад чи одоо юу гэд байгаа юм бэ гэхэд миний нүүр рүү ирээд өшиглөсөн. Тухайн үед намайг газар унахад манай ажлын намайг босгосон. Тэгээд залгаад намайг хүн зодчихлоо гэж хэлсэн. Тэгээд удалгүй манай нөхөр ирэхэд нөгөө******* эхнэртэйгээ явчихсан байсан. Миний зүгээс гомдолтой байна. ...Учирсан гэмтэлдээ толгойгоо гурван удаа бариулахад нийт 100,000 төгрөг болсон. Энэ мөнгө баримтгүй. Эм тариа, дусал хийлгэсэн 50,000 төгрөг, энэ мөнгө мөн л баримтгүй. Тархи хөдөлсөн учраас тархинд сайн гээд витамин авч хэрэглэсэн. Тухайн баримтыг гаргаж өгье. Сэтгэцэд учирсан гэм хорын зэрэглэл тогтоолгож тухайн хохирлыг нэхэмжлэхгүй.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 12, 27 дахь тал/,
Гэрч мөрдөн байцаалтад 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр мэдүлсэн: “...Намайг ресторанаас гарч ирээд улсын дугаартай машины гадаа очиход******* намайг цохичихлоо шүү дээ, цагдаа дуудна гэж хэлээд гараад ирэхээр нь би юу болов, яасан юм бэ гэж гайхаад харсан. Тэгээд би миний дүү та нар бүгдээрээ архи уучихсан байна. Дараа нь асуудлаа шийд гэж хэлсэн. Энэ үед манай ажлын гарч ирээд тэр хоёр үлдсэн. ...******* ,******* нар юунаас болж яагаад хэрүүл маргаан хийснийг мэдэхгүй. Тухайн үед би байгаагүй.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 13 дахь тал/,
Гэрч мөрдөн байцаалтад 2024 оны 01 дүэгэр сарын 08, 01 дүгээр срын 26-ны өдөр мэдүүлсэн: “...*******г машинд суухад******* энэ нөгөө хоёр хүүхэд өнчрүүлээд нөхрийг нь аваад суудаг гэж хэлснээс болоод******* ,******* хоёр хоорондоо маргалдсан. Тэгээд******* чи машинаас буу гэж хэлэхэд******* би яахаараа буудаг юм. Чи өөрөө буу гэж хэлсэн. Тэгээд удалгүй******* машинаас буугаад*******гийн хаалгыг түлхэхэд******* хаалгаа цоочилчихсон. Тэгээд удалгүй******* машинаас буусан. Тэгээд удалгүй******* орилоод хашихраад юмаа авч шидээд байхаар нь би машинаас нөхөр*******ыг буулгаад машиндаа суулгаад явсан. ...Гэртээ очсоны дараа******* над руу залгаад хүрч ирж уучлалт гуй гээд байхаар нь*******ыг дагуулаад руу очсон. Ингээд уулзаад**************гаас доромжилсонд уучлаарай гээд буцаад гэр рүү явцгаасан. Ингээд гэртээ очоод шууд унтаад өгсөн. Би өглөө нь*******аас түрүүлээд гарч явсан. Учир нь******* хүнтэй муудалцсан учраас дургүйгээ илэрхийлээд түрүүлээд ажилдаа ирсэн юм. Ингээд ажил цугласны дараа*******ын өрөө рүү ороход ахлах нь байсан ба*******ыг маажсан байна шүү дээ гэхээр нь*******аас юу болсон талаар асуухад тэр бацаан л маажсан шүү дээ гэж хэлсэн. Ингээд цагдаа шүүх гэхгүйгээр тухайн үедээ өнгөрсөн.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 15-16, 49 дэх тал/,
Гэрч мөрдөн байцаалтад 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр мэдүүлсэн: “...Манай шинэ жил 00:00 цагт тарсан. Тэгээд би гадаа гараад өөрийнхөө хариуцсан цехийн ажилчдыг гэрт нь явуулах гээд өөрийнхөө машинд сууж байсан. Тэгтэл манай албаны машины урд хүн унах чимээ гарахаар нь машин дотроосоо цонхоор харахад ******* босоод явж байсан. Тэгээд хэсэг хугацааны дараа чи янхан биз дээ гэж орилох дуу чимээ гарахаар нь би энэ хоёр яасан юм бол гэж бодсон. Тэгээд*******ыг манай ажилчдаас алив чи боль гээд цааш аваад явахад******* доошоо суугаад нүүрээ таглаад орилоод босож ирсэн. Тэгээд******* цагдаа дууд гэж хэлээд нөхөр рүүгээ залгаж хүрээд ир гэж хэлсэн. Тэгээд******* тортой зүйлээ шидээд орилж байгаад явсан.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 17-18 дахь тал/,
*******ын 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр холбогдогчоор, 2024 оны 01 дүгээр сарын 18, 01 дүгээр сарын 26-ны өдөр хохирогчоор мэдүүлсэн: “...2023 оны 12 дугаар сарын 20-ны өдөр ресторанд манай байгууллагын шинэ жилийн арга хэмжээ болж 00:00 цагт тараад би эхнэргийн хамтаар гарч байгууллагынхаа улсын дугартай машинд суусан. Тэгээд удаагүй манай ажилтан******* машинд ирж суусан. Тэгээд удаагүй байтал манай ажлын машиныг нэг машин ирж мөргөөд жолооч буугаад явсан. Машин дотор би, манай эхнэр ,******* нар үлдсэн. Би машин дотор*******тай харилцан ярианаас болж маргалдаж байгаад бацаан минь гэж хэлэхэд******* чиний ярьж байгаа зүйл надад таалагдахгүй байна гэж хэлэхэд би чамд таалагдах албатай юм уу, машинаас буу янхан минь гэж хэлсэн. Тэгээд******* над руу орилоод гараараа самардаад байхаар нь би машинаас буугаад тойрч хойд хаалгыг нь онгойлгоод буулгах гэтэл сууж байсан машин хаалга нь түгжээтэй байхаар ньби урд талын хаалган дээр очтол зөрөөд******* машинаас буугаад ирэхээр нь би зайл янхан минь гэж хэлэхэд ажлын хүмүүс чи ингэж болохгүй, боль гэж хэлээд машиндаа суу гэж хэлсэн. Тэгээд би машиндаа суухаасаа өмнө******* руу хандан чи хүний нөхөр салгаж авч суугаад хоёр хүүхдийг нь өнчрүүлсэн янхан биз дээ гэж хэлээд машиндаа суусан. Намайг машинд суусан байхад******* гаднаас орилоод байсан. Тэгээд удалгүй машин хөдлөөд намайг гэрт хүргэж өгсөн. Гэртээ очих гээд явж байхад******* араас утастаад байсан. ...******* миний нүүр рүү самардаж байхад ямар нэгэн зовуурь мэдэгдээгүй. Гэрт очоод буцаад руу очсон. Ингээд*******гийн нөхрөөс уучлалат гуйгаад буцаад гэртээ хариад шууд унтсан. Нүүр гараа угаагаагүй. Тгээд өглөө нь ажилдаа гарахдаа яарч гарсан тул нүүрээ угаагүй ба үүдний толиндоо харахад маажигдсан байдалтай харагдсан. Энэ хэвээрээ ажил дээр очиход ажлын газрын хүмүүс нүүрээ яачихса юм гэж асууж байсан ба би тэд нарт хандаад өчигдөр нарийн бичиг самардчихсан юм гэж хэлэхэд ахлах зургийг нь дар гэсэн ба ирээд утсан дээрээ миний зургийг дарсан. Би тухайн үед эмнэлгийн байгууллагад хандаагүй. Гэрт сорвины тос байхаар нь түрхээд эдгээж байна. Маажуулснаас болоод би ямар нэгэн эм тариа авч хэрэглээгүй. Эмнэлэгт үзүүлээгүй тул одоогийн байдлаар нэхэмжлэх зүйл алга. ...Би*******гаас өөр хүнтэй муудалцаагүй.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 19, 30, 32 дахь тал/,
****** рестораны гадна үүд хэсэг рүү тусгалтай хяналтын камерийн бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хавтас хэргийн 20-23 дахь тал/,
Гэрч мөрдөн байцаалтад 2024 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр мэдүүлсэн: “...2023 оны 12 дугаар сарын 21-ний өдөр 07 цаг 45 минутад ажил цуглаад 08 цагт манай өрөөнд ажилчид орж ирдэг ба******* манай өрөөнд орж ирж зааварчилгаа авахад түүний зүүн хацар, зүүн хөмсөг орчимд хумсаар маажуулсан юм шиг шарх үүсчихсэн байхаар нь юу болсон тухай асуухад өчигдөр нарийн бичиг маажсан юм гэж хэлсэн. Би яагаад ингээд маажчихсан юм гээд тоглоом болгоодгаар зургийг нь даруулчихсан юм. Ингээдг над руу зургийг нь явуулчих гээд би зургийг нь телеграмаар авсан санагдаж байна. Хэзээ тухайн зургийг авснаа сайн санахгүй байна.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 34 дэх тал/,
Гэрч мөрдөн байцаалтад 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр мэдүүлсэн: “...2023 оны 12 дугаар сарын 21-ний өдөр 08 цагт ажил цуглаад ахлахын өрөөнд ороход*******ын зүүн хацар хэсэгт маажигдсэн, шарх тогтсон байдалтай байсан ба өрөөн дотор юу болсон талаар яриа өгүүлэмж гарахад******* нь нарийн бичиг******* орой намайг маажсан юм гэж хэлсэн. Ингээд манай ахлах зургийг нь дараад явуулчих гэхээр нь би гар утсан дэээрээ зургийг нь дарчхаад ахлахийн телеграмм руу явуулсан.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 36 дахь тал/,
Ж.гийн эзэмшлийн маркийн гар утсанд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 37-39 дахь тал/,
Гэрч мөрдөн байцаалтад 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр мэдүүлсэн: “...2023 оны 12 дугаар сарын 20-ын өдөр манай нөхөр ажлын газрын шинэ жил болоод би түүнийг авч явах гээд зочид буудлын гана 23 цаг 30 минутын үед ирсэн. Ингээд ажилчидаас гарч ирээд нь машин дотор сууж байсан. Ингээд манай машины хажууд зогсож байсан машинаас******* бууж ирээд тухайн машины хойд талын хаалгыг онгойлгох гэхэд нээгдэхгүй байсан ба******* онгойлгохгүй байна шүү дээ гээд орилж байгаад тухайн машины урд талын хаалгыг нээгээд хүнтэй хэрүүл маргаан хийгээд байсан. Ингээд тухайн машины ард талын хаалганаас хүн гарч ирээд манай машины хажууд намайг янхан гэлээ, пизда энэ яахаараа намайг ингэж хэлдэг юм гэх утгатай зүйл хэлээд орилоод байсан. Энэ ингэж хашхирч байхад******* нь манай машины хажууд зогсож байсан машины ард зууралдаад байж байсан. Тухайн орилоод манай машиныг цохиод байсан тул би машинаасаа буугаад орилж байгаа дээр очоод чимээгүй байх, манай машиныг цохихгүй байх талаар шаардлага тавьсан ба түүний хажууд эгч байсан тул тухайнг цаашаа аваад явсан. Манай машинд гэмтэл байхгүй. Нэхэмжлэх зүйл байхгүй.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 42 дахь тал/,
Гэрч мөрдөн байцаалтад 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр мэдүүлсэн: “...2023 оны 12-ны орой 23 цаг 30 минутад шинэ жил тараад ээлж ээлжээр ажичид гарч ирсэн. Миний бие тухайн өдөр жижүүр байсан бөгөөд ажилчдыг гэрт нь хүргэж өгөх үүрэгтэй байсан. Ингээд миний машинд******* , нар хойд талын суудалд суусан ба тэр хоёр машинд сууснаас хойш ойролцоогоор 2 орчим минутын дараа******* машины арын суудалд суусан. Ингээд******* суугаад удаагүй байтал миний машиныг өөр нэг машин мөргөхөөр нь би машинаас буусан. Хэсэг хугацааны дараа миний машины ойр орчимд хүний хоолойгоор намайг өшиглөчихлөө билүү намайг зодчихлоо гэж хашхирсан. Тухайн газар олон хүн байсан учраас би анхаарал хандуулаагүй. Ингээд би машиндаа суугаад******* , нарыг гэрт нь хүргэж өгсөн. Намайг машин дотор байхад маргалдаж муудалцсан асуудал гараагүй. Намайг машинд суусны дараа*******ыг ойр орчимд байсан хүн машинд суулгаад тухайн газраас хөдөлсөн. Машин дотор ямар нэгэн яриа өгүүлэмж гараагүй.*******ын биеийн ил харагдах хэсэг болох нүүр хэсэгт ямар нэгэн гэмтэл шарх харагдаагүй.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 43 дахь тал/,
Дархан-Уул аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 81 дугаартай: “...*******гийн биед тархи доргилт, зүүн нүдний доод зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.” гэх шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 53-54 дэх тал/
Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламжийн хуудас /хавтаст хэргийн 56 дахь тал/,
Дархан-Уул аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2024 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 122 дугаартай: “... *******ын биед зүүн хацар, зүүн нүдний зовхинд сорви гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр, хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой хуучин гэмтэл байна. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаанаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмйрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.” гэх шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 63-64 дэх тал/ зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасан шүүх хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нөхцөл хангагдсан, шүүгдэгч гэм буруугаа сайн дураар, ямар нэгэн дарамт шахалтгүй хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрсөн байна.
Гэмтлийн “хөнгөн” зэрэгт хүнд ба хүндэвтэр зэргийн гэмтлийн шинж агуулаагүй гэмтэл хамаарах бөгөөд хохирогч*******гийн биед учирсан тархи доргилт, зүүн нүдний доод зовхинд цус хуралт гэмтэл, *******ын биед учирсан хацар, зүүн нүдний зовхинд сорви гэмтэл нь тус тус Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасан эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан хөнгөн гэмтлийн шалгуур шинжийг хангаж байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч ************** нарын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул тэднийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Шүүхээс шүүгдэгч ******* , нарыг өмгөөлүүлэх эрхээр нь хангасан боловч шүүгдэгч шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцохоо илэрхийлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан заавал өмгөөлөгчтэй оролцох хуулийн заалтад хамаарахгүй тул тэдгээрийн хүсэлтийг хүлээн авч өмгөөлөгчийг шүүх хуралдаанд оролцуулалгүй шийдвэрлэлээ.
Шүүгдэгч ************** нар нь гэмт хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй болно.
Иймд хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж, шүүгдэгч ************** нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ************** нарт тус бүр 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч*******д оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох шийтгэлээс чөлөөлж, шүүгдэгч *******т оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн 3 сарын хугацаанд сар бүр 150,000 төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000 төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж шийдвэрлэв.
Шүүгдэгч ************** нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт хураан авсан, битүүмжилсэн хөрөнгө орлогогүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон Монгол Улсын нэрийн өмнөөс
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч******* овогт******* ,******* овогт************** нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ************** нарыг тус бүр 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч*******г шүүхээс оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгийн торгох ялаас чөлөөлсүгэй.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******т оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ялыг 3 сарын хугацаанд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн сар бүр 150,000 төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000 төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 1.7, 1.8, 1.9 дэх заалтад зааснаар шүүгдэгч ************** нарт нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч ************** нарт урьд авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
8.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд талууд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзвэл Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй, дээрхээс бусад тохиолдолд гомдол, эсэргүүцэл бичих эрхгүй болохыг мэдэгдсүгэй.
9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ИДЭР