Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 01 сарын 20 өдөр

Дугаар 148/ШШ2021/00038

 

 

Монгол Улсын нэрийн өмнөөс

 

 

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхцэцэг даргалж, шүүхийн хурлын танхимд хаалттай хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар Ц.*******гийн нэхэмжлэлтэй, Б.*******т холбогдох Гэрлэлт цуцлуулах-ыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Т.Гантүшиг оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч: Сэлэнгэ аймаг, Сүхбаатар сум, Баянхаан 4 дүгээр баг, 4 дүгээр хэсэг, 070 тоотод оршин суух

******* овгийн *******ийн ******* /регистрийн дугаар:ТК-*******/ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

...******* овогтой ******* миний бие нь 2001 онд Б.*******тэй танилцаж улмаар 2002 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 30 дугаарт бүртгүүлэн гэр бүл болсон билээ. Биднийг хамт амьдрах хугацаанд 2002 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хүү Г.*******, 2008 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр хүү Г.******* нар төрсөн. Бид зан харьцааны таарамжгүй байдлын улмаас цаашид хамтран амьдрах боломжгүй болж 2015 оноос хойш салж тусдаа амьдрах болсон.Энэ хугацаанд 2 хүү минь төрсөн эцэг Б.*******ийн асрамжид амьдарч өсөж торнисон. Одоо бид тус тусын амьдралтай болсон цаашид хамтран амьдрах боломжгүй болж 2015 оноос хойш болсон тул бидний гэрлэлтийг цуцалж өгнө үү.

Хүү Г.*******, Г.******* нарыг Б.*******ийн асрамжид үлдээж өгнө үү. Бидний дунд эд хөрөнгийн маргаан байхгүй... гэжээ.

 

Нэхэмжлэгч Ц.******* 2021 оны 01 дүгээр сарын 14-нд шүүхэд гаргасан тайлбартаа:

...Миний бие Б.*******тэй 2001 онд танилцаж нэг гэрт хамтран амьдарч эхэлсэн. Бид 2002 оны 03 дугаар сарын 18-ны өдөр гэрлэлтээ батлуулсан. Биднийг хамт амьдрах хугацаанд 2002 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хүү Г.*******, 2008 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр хүү Г.******* нар төрсөн. Бид хамт амьдарч байх хугацаанд гэр бүлийн маргаанаас болоод муудалцдаг байсан. Миний бие 2016 онд амьдралын шаардлагаар Солонгос улс руу ажил хийхээр явж, 2018 онд эргэж ирсэн. Энэ хугацаанд хоёр хүү маань аав Б.*******ийн асрамжид байсан. Би Солонгос улсад байхдаа хоёр хүүхдэдээ дэмжлэг үзүүлж, өөрийн боломжоороо мөнгө явуулдаг байсан. Одоо миний бие өөр хүнтэй хамт амьдарч байгаа тул Б.*******тэй хамт амьдрах боломжгүй.

 

Бидний дунд хүүхдийн асрамж, тэтгэлэг, эд хөрөнгийн маргаан байхгүй. Том хүү Г.******* нь насанд хүрсэн. Бага хүү Г.*******ийг аавынх нь асрамжид үлдээнэ.Би хоёр хүүтэйгээ хүссэн үедээ уулздаг. Цаашид ч хүүдээ боломжоороо тусалж, дэмжинэ. Бага хүү маань одоогоор надтай Дархан-Уул аймагт ажиллаж, амьдарч байгаа.

Миний бие Дархан-Уул аймагт ажиллаж, амьдарч байгаа тул Сэлэнгэ аймаг руу Ковидын үед дахин дахин очих боломжгүй тул намайг оролцуулахгүйгээр хурлыг хийхэд татгалзах зүйлгүй...гэжээ.

 

Хариуцагч: Сэлэнгэ аймаг, Сүхбаатар сум, 4 дүгээр баг, 2 дугаар хэсэг, 205 тоотод оршин суух хаягтай

******* овгийн Баасанбатын ******* /регистрийн дугаар ХК- *******/ 2021оны 01 дүгээр сарын 14-нд шүүхэд гаргасан тайлбартаа :

...Б.******* би эхнэр Ц.*******тай 2000 онд анх танилцаж, 2001 оноос нэг гэрт хамтран амьдарч гэр бүл болсон. Биднийг гэр бүл болон амьдарч байх хугацаанд 2002 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хүү Г.*******, 2008 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр Г.******* нар төрсөн. Бид хамт амьдарч байх хугацаанд би архи дарс ууж, эхнэртэйгээ янз бүрийн асуудлаас болж маргаан үүсгэж, эхнэртэй гар хүрч байсан удаатай. Эхнэр маань 2016 оны 05 дугаар сард амьдралын эрхээр БНСУ-д ажил хийхээр явсан. Тэр үед 2 хүү маань надтай үлдсэн. 2019 онд Ц.******* нь БНСУ-аас ирсэн боловч эргэж бид хамт амьдраагүй. Ц.******* нь Солонгост очсоноосоо хойш нэг хэсэг тогтмол надтай болон хүүхдүүдтэйгээ утсаар холбогддог байсан боловч сүүлдээ надтай холбогдохгүй болсон. Би эхнэрээ Солонгост явсан үед сэтгэлээр унаж архи ууж эхэлснээс хойш эхнэр надтай ярихаа больж би болон Ц.******* бид хоёр хэн хэн рүүгээ залгаж ярихаа больсон.

Би эхнэрээ Солонгосоос ирэх үед нь хамт амьдаръя гэж бодсон боловч одоо итгэл алдарсан тул цаашид хамт амьдрах боломжгүй. Намайг архи уусан үед Ц.******* нь надтай нохойтой харьцаж байгаа юм шиг зан гаргасан болохоор нь би гомдсон. Итгэсэн хүн маань ийм зан гаргахаар итгэл алдарсан учир цаашид хамт амьдрах хүсэл байхгүй болсон. Миний хувьд өөр бусадтай гэр бүл зохиосон асуудал байхгүй.

Ц.******* нь Солонгост байх хугацаандаа 2 хүүдээ мөнгө шилжүүлж, дутуу бүхнийг нь өгч явуулдаг. 2 хүүхэдтэйгээ байнга утсаар холбогддог байсан.

Цаашид миний хувьд 2 хүүхдээ өөрийн асрамжид авч, Ц.*******гаас хүүхдийн тэтгэлэг авахгүй.Томхүү Г.******* нь насанд хүрсэн, Хүү Г.******* дараа жил насанд хүрнэ. Бидний дунд эд хөрөнгийн болон хүүхдийн тэтгэлгийн маргаан байхгүй. Иймд бидний гэрлэлтийг цуцлахад маргаан байхгүй .Одоо том хүү маань над дээр байгаа. Бага хүү маань ээж рүүгээ Дарханд сургуулийнхаа амралтаар түр амарч байгаа. Ц.*******тай хүүхдүүдээ би хүссэн үед нь уулзуулдаг. Энэ тал дээр надад цааргалах зүйл байхгүй... гэжээ.

 

Хариуцагч: Б.******* шүүхэд гаргасан хүсэлтдээ... Б.******* миний бие Ц.*******гийн гэрлэлтээ цуцлуулах нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч байна. Үүнд маргаан байхгүй. Миний бие хөдөө орон нутгаар тээврийн ажил хийдэг. Ирэх 7 хоногт Баянхонгор аймагт тээвэрт явах тул намайг оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэж өгнө үү. Би нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа... гэжээ.

 

Иргэний хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судалж

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ц.******* нь Б.*******т холбогдууланГэрлэлт цуцалж, хүүхдийн асрамж тогтоолгохыг хүссэн нэхэмжлэл гаргажээ.

Зохигчид нь 2001 онд танилцан улмаас 2002 онд гэр бүлж болж, хамтран амьдрах хугацаанд 2002 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хүү Г.*******, 2008 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр хүү Г.******* нар төрсөн болох нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбар болон хэрэгт авагдсан Ц.*******, Б.******* нарын 2002 оны 03 дугаар сарын 18-ны өдөр гэр бүл болсныг 2002 оны 05 дугаар сарын 15-нд Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Иргэний гэр бүлийн байдлын гэрлэлтийн бүртгэлийн 30 дугаарт бүртгэж олгосон№0076628 дугаартай Гэрлэлтийн баталгааны хуулбар, хүү Г.*******ийн төрсний гэрчилгээний Л-017000450 дугаартай лавлагаа, хүү Г.******* Сэлэнгэ аймгийн Ерөнхий боловсролын сургуулийн 1 дүгээр бүрэн дунд сургуулийн 11 дугаар ангид суралцдаг гэх тодорхойлолт зэрэг баримтуудаар нотлогдож байна.

Ц.*******, Б.*******т нар нь гэрлэлт цуцлуулах асуудлаар 2020 оны 11 дүгээр сарын 02-нд Сэлэнгэ аймгийн Сум дундын иргэний хэргийн шүүхийн Эвлэрүүлэн зуучлагчид хандаж байсан боловч эвлэрлийн ажиллагаа амжилтгүй болсон байна.

Хариуцагч Б.******* нь шүүхэд ...Б.******* миний бие Ц.*******гийн гэрлэлТээ цуцлуулах нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч байна. Үүнд маргаан байхгүй. Миний бие хөдөө орон нутгаар тээврийн ажил хийдэг. Ирэх 7 хоногт Баянхонгор аймагт тээвэрт явах тул намайг оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэж өгнө үү! Би нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа... гэсэн тайлбар ирүүлсэн, мөн насанд хүрээгүй хүү Г.******* нь ...аавтайгаа хамт амьдарна...гэсэн санал болон талууд насанд хүрээгүй хүүхдийг эцэг Г.*******ийн асрамжид үлдээхээр тохиролцсон, тэтгэлэг гаргуулахгүй, эд хөрөнгийн талаар маргаангүй гэсэн байх тул зохигчдын гэрлэлтийг цуцалж, насанд хүрээгүй хүү Г.*******ийг эцгийн асрамжид хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй.

Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3-т ... Хүүхэд эцэг, эхтэйгээ амьдрах, тэдний анхаарал халамжид байх, эцэг, эхээсээ буюу хэн нэгнээс нь тусдаа амьдрах үед тэдэнтэй байнгын харилцаатай байх, эцэг эх нь гэрлэлтээ цуцлуулсан, тусдаа амьдрах үед хэнтэй нь амьдрах тухай үзэл бодол, санаагаа илэрхийлэх эрхтэй гэх, мөн Монгол Улсын Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д Эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээнэ гэж заасан байх тул зохигчид нь үр хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, эрүүл чийрэг бойжуулах, сурч боловсрох... зэрэгт нэгэн адил үүрэг хүлээж, эрх эдлэх тул насанд хүрээгүй хүү Г.*******ийг хүссэн цагт нь төрсөн эхтэй уулзуулах, хүүхдийн санал бодлыг нь сонсох, эцэг, эх хэн алин нь хүүхдээ харж асрах, тэжээн тэтгэхэд нь саад болохгүй байхыг зохигчдод анхааруулах нь зүйтэй.

Ц.*******гийн нэхэмжлэлтэй, Б.*******т холбогдох Гэрлэлт цуцлуулах тухай хэргийн хэлэлцэх шүүх хуралдааны товыг зохигчдод боломжит хугацаанд мэдэгдсэн боловч хэн аль нь ...шүүх хуралдаанд оролцохгүй, байлцуулахгүйгээр шүүх хурлыг хийж өгнө үү! гэх хүсэлтүүдийн гаргасан байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.5 дахь хэсэгт зааснаар зохигч талуудын эзгүйд шүүх хуралдааныг явуулж, мөн хуулийн 100 дугаар зүйлийн 100.4-дэх хэсэгт зааснаар зохигчдын урьд гаргасан тайлбарыг шүүх хуралдаан дээр гаргасантай адилтган үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн гэрлэлт цуцлуулах нэхэмжлэлд төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөгийг сумын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.*******өөс 70.200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 125 дугаар зүйлийн 125.1, 132 дугаар зүйлийн 132.6 -д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Монгол Улсын Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.3-д зааснаар ******* овгийн *******ийн *******, ******* овгийн Баасанбатын ******* нарын гэрлэлтийг цуцалсугай.

 

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар насанд хүрээгүй хүү Г.*******ийг эцэг Б.*******ийн асрамжид хэвээр үлдээсүгэй.

 

3.Нэхэмжлэгч Ц.******* хүүхдийн асрамж, тэтгэлэг, эд хөрөнгийн маргаан гаргаагүй болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгч Ц.*******гийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг сумын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.*******өөс 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

5. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9, 38 дугаар зүйлийн 38.4-д зааснаар гэрлэлт цуцалсан тухай шийдвэрийн хувийг шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Улсын бүртгэл хариуцсан ажилтанд хүргүүлэхийг шүүгчийн туслахад даргад даалгасугай.

 

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

 

7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-т зааснаар шүүх хуралдаанд оролцсон тал энэ хуулийн 119.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг анхааруулсугай.

 

8.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-т заасны дагуу хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг аваагүй бол шүүх хугацаа өнгөрснөөс 7 хоногийн дотор баталгаат шуудангаар хүргүүлэн, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.6-д зааснаар шийдвэрийг гардан авсанд тооцсугай.

 

9.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар энэ хуулийн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-т заасны дагуу шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.МӨНХЦЭЦЭГ