Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 01 сарын 25 өдөр

Дугаар 148/ШШ2021/00047

 

 

Монгол Улсын нэрийн өмнөөс

 

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхцэцэг даргалж,шүүхийн хурлын танхимд хаалттай хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар Д.*******ын нэхэмжлэлтэй, Д.*******өд холбогдох Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Хариуцагч Д.*******ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Д.*******

нарийн бичгийн дарга Г.Нандин-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч: Сэлэнгэ аймаг, Сүхбаатар сум, Баянхаан 4 дүгээр баг, 2 дугаар хэсэг, 019 тоотод оршин суух

******* овгийн *******ийн ******* /регистрийн дугаар:МЮ-*******/ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Нэхэмжлэлийн үндэслэл: Д.******* миний бие 2000 онд Д.*******тэй танилцаж улмаар 2003 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр гэрлэлтийн 105 тоот баталгаагаар бүртгүүлж гэр бүл болсон билээ.

Бидний хамтран амьдрах хугацаанд 2003 оны 08 дугаар сарын 22-ны өдөр хүү Б.Төгөлдөр төрсөн. Бид зан харьцааны таарамжгүй байдлаас болж хамтран амьдрах боломжгүй болж 2007 оноос салж түсдаа амьдрах болсон. Миний бие 2007 оноос Чех улсад ажиллахаар явж өнөөг хүртэл ажиллаж байна. Одоо бид тус тусын амьдралтай болсон.Цаашид хамтран амьдрах боломжгүй болсон тул бидний гэрлэлтийг цуцалж өгнө үү. Хүү Б.Төгөлдөрийг эцэг Д.*******ийн асрамжид үлдээх хүсэлтэй байна.

Бидний дундын өмчлөлийн Сэлэнгэ аймаг, Сүхбаатар сум З дугаар баг, З дугаар хэсэгт байх хувийн сууцыг бид хамтдаа байхдаа өөр хүнд зарсан бөгөөд одоог хүртэл нэр шилжүүлээгүй байгаа бөгөөд энэ эд хөрөнгийн тал дээр маргаан байхгүй болно.Энэхүү гэрлэлтийг цуцлах шүүх хурлыг миний биеийг оролцуулахгүй зөвхөн хариуцагч Д.*******ийг байлган шийдвэрлэж өгнө үү! ... гэжээ.

 

Нэхэмжлэгч Д.******* 2021 оны 01 дүгээр сарын 24-нд шүүхэд гаргасан хүсэлтдээ:

Иргэн Д.******* миний бие Чех улсад ажиллаж амьдарч байгаа учир шүүх хуралд оролцох боломжгүй байна. Иймээс нэхэмжлэлд дурдсан хүсэлтийн дагуу Д.******* буюу түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийг оролцуулан хэргийг шийдвэрлэж өгнө үү ... гэжээ.

Хариуцагч Сэлэнгэ аймаг, Сүхбаатар сум, Салхит 3 дугаар баг, 3 дугаар хэсэг, 188 тоотод оршин суух хаягтай Шарнууд овгийн Дашзэвгийн *******ийн /регистрийн дугаар МЮ- *******/ итгэмжлэгдсэн төлөөлөгч:

Сэлэнгэ аймаг, Сүхбаатар сум, Салхит 3 дугаар баг, 3 дугаар хэсэг, 188 тоотод оршин суух хаягтай

Шарнууд овгийн Дашзэвгийн ******* /регистрийн дугаар МЮ-*******/

Шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа :

...Д.******* нь миний төрсөн ах байгаа юм. Д.*******, Д.******* нар нь 1999 онд танилцан гэр бүл болж хамт амьдарч байх хугацаанд 2003 онд хүү Б.Төгөлдөр төрсөн. Д.Ганцацарал нь 2008 онд Чех улс руу ажлын гэрээгээр явснаас хойш өнөөх хүртэл тус тусдаа, өөр амьдрал зохиосон тул цаашид хамт амьдрах боломжгүй болсон. Иймд гэрлэлтийг нь цуцалж өгнө үү. Хүү Б.Төгөлдөр нь ээжийгээ явснаас хойш эцэгтэйгээ хамт, эмээ, өвөөтэйгээ, бас манай хүүхдүүдтэй ижилсэн өссөн. Иймд хүүг нь эцэг Д.*******ийн асрамжинд үлдээж өгнө үү! ... гэв.

 

Иргэний хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаж ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Д.******* нь Д.*******өд холбогдуулан Гэрлэлт цуцалж, хүүхдийн асрамж тогтоолохыг хүссэн нэхэмжлэл шүүхэд гаргажээ.

Зохигчид нь 2000 онд тагилцан улмаас 2003 онд гэр бүлж болж, хамтран амьдрах хугацаанд 2003 оны 8 дугаар сарын 22-ний өдөр хүү Б.Төгөлдөр төрсөн болох нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, нэхэмжлэгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын тайлбар болон хэрэгт авагдсан Д.*******, Д.******* нарын гэр бүл болсныг 2003 оны 11 дүгээр сарын 17-нд Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Иргэний гэр бүлийн байдлын гэрлэлтийн бүртгэлийн 105 дугаарт бүртгэсэн тухай 2021 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн Гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, хүү Б.Төгөлдөрийн Г№452 дугаартай төрсний гэрчилгээний хуулбар зэрэг баримтуудаар нотлогдож байна.

Д.*******, Д.******* нар нь гэрлэлт цуцлуулах асуудлаар 2020 оны 11 дүгээр сарын 11-нд Сэлэнгэ аймгийн Сум дундын иргэний хэргийн шүүхийн Эвлэрүүлэн зуучлагчид хандаж байсан боловч эвлэрлийн ажиллагаа амжилтгүй болсон байна.

Хариуцагч Д.******* нь Д.*******т өөрийгөө төлөөлөх бүрэн эрхийг олгосноор итгэмжлэгдсэн төлөөлөгчид нэхэмжлэлийн хувийг гардуулан, нэхэмжлэлд хариу тайлбар гаргаж, шүүх хуралдаанд хариуцагчийг төлөөлөн оролцсон болно.

Шүүх хуралдаанд оролцсон итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.******* нь ... Д.******* нь 2008 онд Чех улс руу ажлын гэрээгээр явснаас хойш өнөөх хүртэл тус тусдаа, өөр амьдрал зохиосон тул цаашид хамт амьдрах боломжгүй болсон. Иймд гэрлэлтийг нь цуцалж өгнө үү. Хүү Б.Төгөлдөр нь ээжийгээ явснаас хойш эцэгтэйгээ хамт, эмээ, өвөөтэйгээ, бас манай хүүхдүүдтэй ижилсэн өссөн. Иймд хүүг нь эцэг Д.*******ийн асрамжинд үлдээж өгнө үү!... гэснээр нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрсөн, нэхэмжлэгч насанд хүрээгүй хүү Б.Төгөлдөрийг эцгийн асрамжид үлдээхийг зөвшөөрсөн, эд хөрөнгийн талаар маргаангүй гэсэн байх тул зохигчдын гэрлэлтийг цуцалж, насанд хүрээгүй хүү Б.Төгөлдөрийг эцгийн асрамжид хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй.

Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3-т ... Хүүхэд эцэг, эхтэйгээ амьдрах, тэдний анхаарал халамжид байх, эцэг, эхээсээ буюу хэн нэгнээс нь тусдаа амьдрах үед тэдэнтэй байнгын харилцаатай байх, эцэг эх нь гэрлэлтээ цуцлуулсан, тусдаа амьдрах үед хэнтэй нь амьдрах тухай үзэл бодол, санаагаа илэрхийлэх эрхтэй гэх, мөн Монгол Улсын Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д Эцэг эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээнэ гэж заасан байх тул зохигчид нь үр хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, эрүүл чийрэг бойжуулах, сурч боловсрох... зэрэгт нэгэн адил үүрэг хүлээж, эрх эдлэх тул насанд хүрээгүй хүү Б.Төгөлдөрийг хүссэн цагт нь төрсөн эхтэй уулзуулах, хүүхдийн санал бодлыг нь сонсох, эцэг, эх хэн алин нь хүүхдээ харж асрах, тэжээн тэтгэхэд нь саад болохгүй байхыг зохигчдод анхааруулах нь зүйтэй.

Д.*******ын нэхэмжлэлтэй Д.*******өд холбогдох Гэрлэлт цуцлуулах тухай хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдааны товыг зохигчдод боломжит хугацаанд мэдэгдсэн боловч нэхэмжлэгч ...шүүх хуралдаанд оролцохгүй, байлцуулахгүйгээр шүүх хурлыг хийж өгнө үү гэх хүсэлтийг гаргасан байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч талын эзгүйд шүүх хуралдааныг явуулж, мөн хуулийн 100 дугаар зүйлийн 100.4-дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн урьд гаргасан тайлбарыг шүүх хуралдаан дээр гаргасантай адилтган үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар гэрлэлт цуцлуулах нэхэмжлэлд төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөгийг сумын төсвийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 125 дугаар зүйлийн 125.1, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Монгол Улсын Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.3-т зааснаар Шарнууд овгийн Дашзэвгийн *******, ******* овгийн *******ийн ******* нарын гэрлэлтийг цуцласугай.

 

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар насанд хүрээгүй хүү Б.Төгөлдөрийг эцэг Д.*******ийн асрамжид хэвээр үлдээсүгэй.

 

3. Нэхэмжлэгч Д.******* нь хүүхдийн асрамж, тэтгэлэг, эд хөрөнгийн талаар маргаангүй гэснийг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг сумын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.*******өөс 70.200 төгрөг гаргуулан Д.*******д олгосугай.

 

5. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9, 38 дугаар зүйлийн 38.4-д зааснаар гэрлэлт цуцласан тухай шийдвэрийн хувийг шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Улсын бүртгэл хариуцсан ажилтанд хүргүүлэхийг шүүгчийн туслах Г.Уянгад даалгасугай.

 

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

 

7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-т зааснаар шүүх хуралдаанд оролцсон тал энэ хуулийн 119.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг анхааруулсугай.

 

8.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-т заасны дагуу хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг аваагүй бол шүүх хугацаа өнгөрснөөс 7 хоногийн дотор баталгаат шуудангаар хүргүүлэн, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.6-д зааснаар шийдвэрийг гардан авсанд тооцсугай.

 

9.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар энэ хуулийн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-т заасны дагуу шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.МӨНХЦЭЦЭГ