Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 02 сарын 23 өдөр

Дугаар 41

 

Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мандахбаяр даргалж,

Нарийн бичгийн дарга Ц.Болормаа,

Улсын яллагч Б.Мөнгөншагай,

Шүүгдэгч Т.Гурвансайхан нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Өвөрхангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145  дугаар зүйлийн 145.1-д зааснаар ял сонсгож, яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн Арслан овгийн Төмөрбаатарын Гурвансайханд холбогдох эрүүгийн 201715000026 тоот хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Өвөрхангай аймгийн Сант суманд 1987 оны 10 сарын 18-ны өдөр төрсөн, 30 настай эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, малчин мэргэжилтэй, ам бүл 4 эхнэр хүүхдүүдийн хамт Өвөрхангай аймгийн Сант сумын 2 дугаар баг “Зүлэгт” гэх газар оршин суух, улсаас авсан гавьяа, шагналгүй, урьд Өвөрхангай аймгийн сум дундын 1 дүгээр шүүхийн 2005 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 1/05 дугаартай Шийтгэх  тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялыг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар 1 жилийн хугацаагаар тэнсэх ялаар шийтгүүлсэн, Арслан овгийн Төмөрбаатарын Гурвансайхан. \РД:ЙЛ87101815\

Шүүгдэгч Т.Гурвансайхан нь 2017 оны 01 дүгээр сарын эхээр Өвөрхангай аймгийн Сант сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт иргэн Д.Эрдэнэхүүгийн I phone 4s маркийн гap утсыг хулгайлж иргэн Д.Эрдэнэхүүд бага бус хэмжээний буюу 240.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав.

Шүүгдэгч Т.Гурвансайхан шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхгүй гэв.

Хохирогч Д.Эрдэнэхүүгийн хэрэг бүртгэлтийн шатанд мэдүүлсэн: “... Би 2017 оны 01 дүгээр сарын эхээр л байх, хугацааг нь сайн мэдэхгүй байна. Сант сумын төв ороод найз Д.Сэрээнэндорж, Д.Бүүвэйхүү нартай уулзаад хадам ээж Адъяагийн гэрт нэг шил архи уух зорилгоор очтол Т.Гурвансайхан Адъяа нар байсан. Тэр хоёр нэг шил 0.5 граммын “Харзтай” архи хуваагаад ууж байсан. Бид гурав архинаас нь уучихаад Бүүвэйхүүгийн өвөрт явсан “Алтантүрүү” нэртэй 0.5 граммын архийг гаргаж ирээд бид хэд бүгдээрээ хувааж уугаад дуусангуут нь би Алтайгийн гэрээс очиж архи авахаар Адъяагийн эхнэр Б.Цогзолдуламтай хамт яваад Ерөөл нэртэй 0,5 грамм архи авчирсан юм. Тэр архийг хувааж уугаад бид хэд унтацгаасан. Унтахынхаа өмнө Алтайгийн эхнэр Цэцэгмаатай ярьсан. Тэгээд утсаа ширээн дээр тавиад унтсан. Өглөө босоод утас хаана байна гэж асуусан чинь хамт архи уусан Т.Гурвансайхан аваад явсан гэж Б.Цогзолдулам хэлсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 16 дугаар хуудас/,

Насанд хүрээгүй гэрч А.М- хэрэг бүртгэлтийн шатанд мэдүүлсэн: “... Манайд аав, Т.Гурвансайхан, Д.Бүүвэйхүү, Д.Сэрээнэндорж, Д.Эрдэнэхүү нар орж ирээд архи хувааж уусан. Архиа хувааж ууж дуусаад бүгд унтаад өгсөн. Т.Гурвансайхан,  Д.Эрдэнэхүү ахын унтаж байсан орны хөлд суугаад л байсан. Ээж нойл орох гээд гараад явсан чинь Т.Гурвансайхан ах Д.Эрдэнэхүү ахын утсыг ширээн дээр байхад нь өвөртөө хийгээд гарааад явсан. Зөрөөд ээж орж ирэхээр нь Д.Эрдэнэхүү ахын утсыг Т.Гурвансайхан аваад явсан гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 19 дүгээр хуудас/,

Гэрч Б.Цогзолдуламын хэрэг бүртгэлтийн шатанд мэдүүлсэн: “... Би сумын төв дээр байдаг ээж болох Адьяагийн гэрт сургуулийн насны хоёр хүүхэд харж байсан чинь манай нөхөр болох Б.Адьяа, Т.Гурвансайхан нар ирсэн. Тэр хоёр “Харзтай” нэртэй 0.500 гр архи авчираад хувааж уугаад хоорондоо юм яриад сууж байтал Д.Эрдэнэхүү, Д.Сэрээнэндорж, Д.Бүүвэйхүү нар орж ирсэн. Тэд нар “Харзтай” архийг хувааж ууж дуусгаад Д.Бүүвэйхүү өврөөсөө Алтантүрүү нэртэй 0.500 гр архи гаргаж ирж байгаа харагдсан. Тэгээд тавуул хувааж уусан. Тэгсэн Д.Эрдэнэхүү ах намайг Алтайгийнд хамт очиж нэг шил архи аваад ирий гээд хамт явсан. Алтайгийнд очоод Цэцэгмаагаас Ерөөл нэртэй 0.500 гр архи аваад буцаж манайд ирээд тэр хэдтэй хувааж уусан. Тэгээд цаг ч нэлээн явсан байсан. Шөнийн 02 цаг болж байсан. Манай нөхөр Б.Адъяа хамгийн түрүүнд л унтаад өгсөн. Дараа нь Д.Эрдэнэхүү, Д.Бүүвэйхүү, Д.Сэрээнэндорж нар унтаад өгсөн. Т.Гурвансайхан унтаагүй л байсан. Би амрах гээд нойл орчоод буцаад гэр лүү орох гэтэл Т.Гурвансайхан надтай зөрөөд гараад явсан. Тэгээд ороод ирсэн чинь манай дунд хүү болох Мөнгөнсүх ээжээ Т.Гурвансайхан ах Д.Эрдэнэхүү ахын утсыг өвөртөө хийгээд гараад явлаа гэж хэлсэн юм. Би араас нь гараад хашааны хаалга онгойлгоод хартал манай хашааны урд үзүүрээр ороогоод явж байгаа нь харагдсан. Би гэртээ ортол Д.Бүүвэйхүү сэрсэн гэр лүүгээ явлаа гээд байж байсан. Тэхээр нь цаад Т.Гурвансайхан чинь Д.Эрдэнэхүү ахын утсыг аваад явсан гэж хэлсэн. Д.Бүүвэйхүү, Д.Сэрээнэндорж хоёрыг замдаа таарвал авахыг бодоорой  гэж хэлсэн…” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 18 дугаар хуудас/,

Эрүүгийн хэрэг үүсгэж хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулах тогтоол /хх-ийн 1 дүгээр хуудас/,

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 5 дугаар хуудас/,

Хөрөнгийн үнэлгээ төслийн “Лэндс” ХХК-ий 2017 оны 01 сарын 18-ны №11/35 дугаартай үнэлгээний тайлан /хх-ийн 24-25 дугаар хуудас/,

Шүүгдэгч Т.Гурвансайханы хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-ийн 36-37 дугаар хуудас/,

Шүүгдэгч Т.Гурвансайханы ял шалгах хуудас /хх-ийн 38 дугаар хуудас/,

Шүүгдэгч Т.Гурвансайханыг сэжигтнээр болон яллагдагчаар байцааж авсан тэмдэглэлүүд /хх-ийн 32-35 дугаар хуудас/ зэрэг болно.

Шүүгдэгч Т.Гурвансайхан нь 2017 оны 01 дүгээр сарын эхээр Өвөрхангай аймгийн Сант сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт иргэн Д.Эрдэнэхүүгийн I phone 4s маркийн гap утсыг хулгайлж иргэн Д.Эрдэнэхүүд бага бус хэмжээний буюу 240.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дараах нотлох баримтуудаар нотлогдож байна.

Үүнд: Хавтаст хэрэгт авагдсан хохирогч Д.Эрдэнэхүүгийн “...Унтахынхаа өмнө Алтайгийн эхнэр Цэцэгмаатай ярисан. Тэгээд утсаа ширээн дээр тавиад унтсан. Өглөө босоод утас хаана байна гэж асуусан чинь хамт архи уусан Т.Гурвансайхан аваад явсан гэж Б.Цогзолдулам хэлсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 16/, насанд хүрээгүй гэрч А.Мөнгөнсүхийн “... Ээж нойл орох гээд гараад явсан чинь Т.Гурвансайхан ах Д.Эрдэнэхүү ахын утсыг ширээн дээр байхад нь өвөртөө хийгээд гараад явсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 19/, гэрч Б.Цогзолдуламын “... Би амрах гээд нойл орчоод буцаад гэр лүү орох гэтэл Т.Гурвансайхан надтай зөрөөд гараад явсан. Тэгээд ороод ирсэн чинь манай дунд хүү болох Мөнгөнсүх ээжээ Т.Гурвансайхан ах Д.Эрдэнэхүү ахын утсыг өвөртөө хийгээд гараад явлаа гэж хэлсэн…” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 18/, Эрүүгийн хэрэг үүсгэж хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулах тогтоол /хх-ийн 1/, Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 5/, Хөрөнгийн үнэлгээ төслийн “Лэндс” ХХК-ий 2017 оны 01 сарын 18-ны №11/35 дугаартай үнэлгээний тайлан /хх-ийн 24-25/, шүүгдэгч Т.Гурвансайханы хэрэг бүртгэлтийн болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд зэрэг болно.

Шүүгдэгч Т.Гурвансайханыг бусдын эд хөрөнгийг хулгайлж бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Шүүгдэгч Т.Гурвансайхан нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөггүй болохыг тус тус дурьдав.  

Шүүгдэгч Т.Гурвансайхан нь урьд Өвөрхангай аймгийн сум дундын 1 дүгээр шүүхийн 2005 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 1/05 дугаартай Шийтгэх  тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялыг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.2.1-т зааснаар урьдын шийтгэх тогтоолдоо ялгүй болсон бөгөөд уг хэргийг анх удаа үйлдсэн гэж үзлээ.

Шүүгдэгч Т.Гурвансайхан нь бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай байх боловч шүүгдэгч нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшиж байгаа, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн зэргийг хөнгөрүүлэх, согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэнийг хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, сайн дураараа шүүгдэгчтэй эвлэрсэн талаараа шүүхэд хүсэлт ирүүлсэн байх тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1-д зааснаар шүүгдэгч Т.Гурвансайханыг  эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх нь зүйтэй байна гэж үзлээ.

Шүүгдэгч Т.Гурвансайхан нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 23 дугаар зүйлийн 23.1-д “согтуурал буюу мансуурлын байдалтай байхдаа гэмт хэрэг үйлдсэн этгээдийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөхгүй” гэж заасан боловч Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д “анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн этгээд нь хохирлоо бүрэн төлсөн, гэм хорыг арилгасан нөхцөлд хохирогч нь яллагдагч, шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн бол хэргийг хэрэгсэхгүй болгоно” гэж заасан тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 13 дугаар зүйлийн 13.2-д заасныг удирдлага болгон шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэсэн болно.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 13 дугаар зүйлийн 13.2, 248 дугаар зүйлийн 248.1.2, 283, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 295, 296, 297, 298 дугаар зүйлүүдэд  заасныг тус тус  удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Арслан овгийн Төмөрбаатарын Гурвансайханыг бусдын эд хөрөнгийг хулгайлж бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1-д зааснаар шүүгдэгч Арслан овгийн Төмөрбаатарын Гурвансайханыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар  зүйлийн 145.1-д заасан эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д зааснаар түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

3. Шүүгдэгч Т.Гурвансайхан нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөггүй болохыг тус тус дурьдсугай.

4. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Т.Гурвансайханд авсан оршин суугаа газраасаа гадагш явж болохгүй тухай баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр 304.1-д  зааснаар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

6. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл Т.Гурвансайханд урьд авсан оршин суугаа газраасаа гадагш явж болохгүй тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               М.МАНДАХБАЯР