| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цолмонгийн Амар |
| Хэргийн индекс | 188/2023/1463/Э/220/2024/0271 |
| Дугаар | 2024/ШЦТ/92 |
| Огноо | 2024-01-15 |
| Зүйл хэсэг | 17.3.1., 17.4.1., |
| Улсын яллагч | Д.Түмэнжаргал |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 01 сарын 15 өдөр
Дугаар 2024/ШЦТ/92
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Амар даргалж, шүүгч Б.Булгантамир, шүүгч Б.Наранжаргал нарын бүрэлдэхүүнтэй,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Мөнхтуяа, Б.Сарантуяа,
улсын яллагч Д.Түмэнжаргал,
иргэдийн төлөөлөгч Б.Т,
шүүгдэгч Э.Х нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар, Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2108026131488 дугаартай хэргийг 2023 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Б овогт Э-ийн Х, 1985 оны 1 дүгээр сарын 21-ний өдөр Говь-Алтай аймгийн Эрдэнэ суманд төрсөн, 38 настай, эмэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, нөхөр 2 хүүхдийн хамт *** тоотод оршин суух хаягтай, регистрийн дугаар: ***, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Э.Х нь:
- Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Т” нэртэй жолооны авто сургуульд менежерээр ажиллаж байхдаа 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2021 оны 08 дугаар сарын 10-ны өдрийг хүртэлх хугацаанд нэр бүхий 124 иргэний тус жолооны курст үнэмлэх гаргуулах, эрх сэргээлгэх, ангилал даруулах зорилгоор шилжүүлэн 34,565,000 төгрөгийг тус компанийн холбогдох данс руу шилжүүлэхгүйгээр өөрийн хувийн хэрэгцээнд зарцуулан бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт,
- Мөн үргэлжилсэн үйлдлээр: 2021 оны 04 дүгээр сарын 13-ны өдрөөс 2021 оны 06 дугаар сарын 29-ний өдрийг хүртэлх хугацаанд “Т” нэртэй жолооны курст бүртгэнэ, үнэмлэх гаргана, эрх сэргээнэ, ангилал дарж өгнө гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан хохирогч З.Л-гээс 2,797,500 төгрөгийг, хохирогч Б.М-аас 420,000 төгрөгийг тус тус авч залилсан,
-“Г нэртэй жолооны курс ажиллуулна, суралцах хүн байвал зуучилж өгөөрэй” гэж хохирогч М.З-ыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан 2020 оны 07 дугаар сарын 30-ны өдрөөс 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдөр хүртэл хугацаанд хохирогчийн дансаар шилжүүлсэн 7,800,000 төгрөгийг авч залилсан,
-“Жолооны ангилал дарж өгнө” гэж хохирогч Ц.З-г хуурч зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан 2021 оны 07 дугаар сарын 11-ний өдрөөс 2021 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн хооронд хохирогчийн шилжүүлсэн 1,050,000 төгрөгийг авч залилсан,
- 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдрөөс 2022 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн хугацаанд “Г” нэртэй жолооны курст бүртгэн үнэмлэх гаргана, ангилал дарж өгнө гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан нэр бүхий 38 хохирогчоос нийт 20,495,000 төгрөгийг авч залилсан гэх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 588а дугаартай яллах дүгнэлтийн хавсралтад заасан нотлох баримтуудыг шинжлэн судалсан ба шүүгдэгчийн зүгээс хавтаст хэргээс тусгайлан шинжлэн судлах нотлох баримтгүй гэсэн болно.
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг үндэслэж, Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Э.Х-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар дараах үндэслэлээр хөнгөрүүлэн өөрчлөв.
1.1. Шүүхээс тогтоосон үйл баримт, үндэслэл болсон нотлох баримт
Хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлахад:
1. Шүүгдэгч Э.Х нь Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Т” нэртэй жолооны авто сургуульд менежерээр ажиллаж байхдаа 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2021 оны 08 дугаар сарын 10-ны өдрийг хүртэлх хугацаанд нэр бүхий 124 иргэний тус жолооны курст суралцах, үнэмлэх гаргуулах, эрх сэргээлгэх, ангилал даруулах зорилгоор шилжүүлсэн 34,565,000 төгрөгийг тус компанийн холбогдох данс руу шилжүүлэхгүйгээр өөрийн хувийн хэрэгцээнд зарцуулан бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан болох нь:
- Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.М-гийн “...Би Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороонд байрлах “Т” жолооны курсийн захирлаар ажилладаг. Ажиллах хугацаандаа Э.Х гэх эмэгтэйг менежерээр авсан. 2020 оны 09 дүгээр сарын үеэс эхлээд жирэмсний амралтаа авч менежер Э.Х-д өөрийн ажлаа хариуцуулж үлдээж гэрээсээ утсаараа хяналт тавьдаг байсан. ...Тухайн үед танихгүй олон дугааруудаас залгаад Э.Х гэх эмэгтэйд жолооны курсийн мөнгө өгсөн, үнэмлэх гарч байгаа болов уу гээд залгаад байхаар нь Э.Х-аас асууж, тодруулахад мөнгө авсан гэдгээ хүлээн зөвшөөрч байсан. Манай байгууллагын нэрийг барьж жолооны үнэмлэх гаргаж өгнө гэж өөрийнхөө дансаар болон бэлнээр иргэдээс төлбөр гэж нийт 34.565.000 төгрөг авч хувьдаа завшиж, сугалаа авсан зэрэг зүйлс хэлж байсан. Намайг Э.Х хохиролгүй болгож өгнө гээд Э.Х-ын дүү А гэх залуу над руу 24.700.000 төгрөг шилжүүлснийг би хохирсон иргэдийн төлбөрийг төлж, жолооны курстээ сургаж, үнэмлэхийг нь гаргаж өгч байсан юм. Би тухайн үед өөрөө гар бүртгэл хөтлөөд үүн дээрээ хохирсон иргэдийн бүртгэлийг хөтөлж байсан, гэхдээ бүртгэл дээр зарим нэг хүмүүс нь давхцах зэрэг зүйлс байж магадгүй. Би өмнө нь гаргаж өгч байсан бүртгэлтийн дэвтрийг шүүж, цагдаагийн алба хаагчтай хохирлын тооцоог хүснэгтээр гаргаж нарийн тооцоход нийт 124 иргэн хохирсон байсан. Үүнээс 31 хүн нь цахимаар бүртгүүлээд Э.Х-д дансаар болон бэлнээр өгсөн хүмүүсийн мөнгийг Э.Х-аас барагдуулсан 24.700.000 төгрөгөөс 2021 оны 08 дугаар сарын 21-ний өдөр 9 иргэний мөнгө 4.650.000 төгрөгийг, 2021 оны 08 дугаар сарын 25-ны өдөр 14 иргэний мөнгө 4.770.000, 2021 оны 08 дугаар сарын 27-ны өдөр 8 иргэний мөнгө 2.150.000 төгрөгийг тус тус барагдуулсан. Үлдсэн 13.130.000 төгрөгийг байгууллагадаа авч, үлдсэн 93 хүн нь шинээр элсэж суралцаж байгаа болон хуучин суралцаж байсан хүмүүсээс 60 иргэний жолооны үнэмлэхийг гаргаж өгөхөд хэрэглэж хохирлыг нь барагдуулсан. Харин үлдсэн 33 иргэнийг хохирлыг байгууллагын зүгээс гаргаж жолооны курс төгсгөж үнэмлэхийг нь олгосон, дээрх 33 иргэний мөнгө нийтдээ 9.865.000 болж байсан. ...Одоо Х-аас манай байгууллагад 2.665.000 төгрөгийн хохирол барагдуулах дутуу байгаа. Дээрх 124 иргэнд одоо учирсан хохирол байхгүй, манай байгууллагын зүгээс 124 иргэнд мөнгийг нь буцааж өгөхөд нь өгөөд, жолооны курсийг нь төгсгөөд үнэмлэхийг нь олгосон...” гэх мэдүүлэг (10 дахь хавтаст хэргийн 143-144 дэх тал),
- Т ХХК-ийн Хуулийн этгээдийн Улсын бүртгэлийн гэрчилгээ (10 дахь хавтаст хэргийн 146 дахь тал),
- Э.Х-ыг “Т” ХХК-нд ажилд авсан болон ажлаас чөлөөлсөн тушаал (1 дэх хавтаст хэргийн 21-22 дахь тал),
- Т ХХК-нд бүртгүүлсэн иргэдийн бүртгэл, өргөдөл, тооцооны гар бичмэл баримтууд (1 дэх хавтаст хэргийн 24-66 75-85 дахь тал),
- Т ХХК-тай холбоотой хохирлын тооцоо (10 дахь хавтаст хэргийн 147-158 дахь тал),
- Шүүгдэгч Э.Х-ын Хаан банкны дансны хуулга (1 дэх хавтаст хэргийн 127-оос 2 дахь хавтаст хэргийн 115 дахь тал),
- Гэрч Н.Т-ийн “...Манай эхнэр Э.Х 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс эхэлж “Т” ХХК-д менежерээр ажилд орсон. 2021 оны 08 дугаар сард өдрийн сайн санахгүй манай эхнэр Э.Х надад “би байгууллагадаа өрөнд орж байна” гэж хэлэхээр нь юу болсон юм гэж асуутал өрөнд орчихлоо гээд юу ч хэлж ярихгүй байхаар нь байгууллагынхан захирал Д.М-тэй уулзаж юу болсон талаар нь асуухад танай эхнэр жолооны курст бүртгүүлсэн иргэдийн төлбөрийн мөнгийг хувьдаа өөрийнхөө дансаар авч хэрэглэсэн байна гэж хэлсэн. Хэдэн төгрөгийн хохирол учирсан байгаа талаар асуухад нэлээн олон хүнээс мөнгө авсан байна гэж хэлэхээр нь төлж өгч хохиролгүй болгоё гэж хэлээд салсан юм. Тэгээд би эхнэр Э.Х-тай уулзаж ямар учраас жолооны курст бүртгүүлсэн хүмүүсийн төлбөрийн мөнгийг авч юунд хэрэглэсэн юм бэ гэж асуухад сугалаа сугалсан юм аа гэж хэлээд өөр зүйл ярьж хэлээгүй. ...*** гэсэн дугаартай данс миний өөрийн эзэмшлийн данс байгаа юм. Манай эхнэр Э.Х ашиглаж хэрэглэдэг. Би Х-ын байгууллагаасаа авсан мөнгөнөөс хамт хэрэглээгүй надад байгууллагаасаа мөнгө авсан талаараа ярьж хэлээгүй, би сүүлд нь мэдсэн.
...“Г” ХХК-ийг би 2021 оны 06 дугаар сарын сүүлчээр ...З гэх эмэгтэйгээс 25.000.000 төгрөгөөр худалдаж авахаар ярилцаж тохирч 1 дүгээр хороололд гэрээ хийсэн. ...Бид хоёр “Г” авто сургуулийг 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс эхэлж Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Интер ХХК-ны З дугаар давхарт *** тоотыг түрээсэлж ажиллуулж эхэлсэн. Анхны элсэлтээ 2022 оны 01 дүгээр сард авч эхлэн 2022 оны 08 дугаар сар хүртэл ажилласан. ...Санхүүгийн асуудлыг манай эхнэр хариуцаж ажиллаж байсан. Гэтэл 2022 оны 07 сард “Г”-ийн үүсгэн байгуулагч эмэгтэй З нь үлдэгдэл 15.000.000 төгрөгөө нэхэж, эхлээд бид нарт анх өгч байсан Соната 6 маркийн сургалтын машинаа аваад явчихсан. ...Одоо бид хоёр тухайн жолооны курсийг ажиллуулахгүй байгаа...” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 99, 7 дахь хавтаст хэргийн 15-16 дахь тал),
- Гэрч О.О-ийн “...Би 2019 оны 05 дугаар сарын 07-ны өдөр жолооны курст суралцахаар Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Т” нэртэй жолооны курст анх бүртгүүлэхэд Э.Х гэх эмэгтэй намайг бүртгэсэн. ...Э.Х эгч надад хандаж эгч нь бичиг цаасаа дийлэхгүй байна. Чи манайд надад тусалж өдрийн 20.000 төгрөгөөр ажиллах уу гэж хэлэхээр нь тэгье гэж хэлээд ажилд тусалж ажилдаг болсон. ...2021 оны 08 дугаар сар хүртэл туслах ажилтан хийж байтал Э.Х, Д.М нарын хооронд маргаан гарч Э.Х эгчийг байгууллагаас мөнгө хувьдаа завшсан гээд Д.М эгч ажлаас нь халсан. Би тэрнээс хойш бүртгэлийн ажилтан болж одоог хүртэл ажиллаж байна. Миний ойлгосноор Э.Х эгч “Т” жолооны курст ажиллаж байх хугацаандаа 30 гаран сая төгрөгийг хувьдаа завшиж, баригдсан юм байна лээ. ...Э.Х эгчийг тухайн үед харж байхад байгууллагын мөнгөөр гар утсаараа цахим сугалаанд оролцож тоглоод алдчихаараа дараа нь нөхөөд хийчихнэ гэдэг байсан. ...Э.Х эгч заримдаа надад эгч нь сугалаанд оролцоод монетон ээмэг, бөгж, гинж, гар утас хожчихлоо чи оролцохгүй юм уу гэж хэлэхээр нь дүү нь аз муутай, тийм зүйл мэдэхгүй гэж хэлээд тоохгүй өнгөрдөг байсан...” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 102-103 дахь тал),
- Гэрч Ч.П-ийн “...Би 2021 оны 03 дугаар сард Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Т” нэртэй жолооны курст анх суралцахаар бүртгүүлэхэд 45 хоногийн хугацаатай 420.000 төгрөг гэж байсан. О гэх эмэгтэй намайг бүртгэж надаас урьдчилгаа 180.000 төгрөг авсан. ...Тухайн үед би Э.Х-д хандаж шалгалт өгөхгүйгээр төгсөөд тэнцэх боломж байгаа юу гэж асуухад Э.Х надад болох байхаа та урьдчилгаанд 180.000 төгрөг өгсөн юм байна нэмээд 400.000 төгрөг өгчих таныг би тэнцүүлээд өгье гэж хэлэхээр нь итгээд 400.000 төгрөг өгсөн. Тэрнээс хойш хичээлдээ явж байгаад шалгалт дөхөх үед тус жолооны курсийн захирал М үлдсэн төлбөр тооцоогоо хий гэж хэлэхээр нь юу яриад байгаа юм бэ, танай ажилтан Э.Х шалгалтгүй төгсгөж өгнө гэж хэлээд 400.000 төгрөг авсан гэж хэлтэл М та тэгвэл ном журмаараа шалгалтаа өгнө шүү, бид нар таныг шалгалтгүй, төгсгөж чадахгүй, би өөрөө Х-тай учраа олъё гэж хэлэхээр нь за гэж хэлээд ном журмаар нь шалгалтдаа бэлдэж ороод төгсөж үнэмлэхээ авсан юм. Би Э.Х-д нийтдээ 400.000 төгрөг өгсөн. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй ээ. Яагаад гэвэл курстээ суугаад жолоогоо төгсөөд үнэмлэхээ авчихсан...” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 105 дахь тал),
- Гэрч Ц.М-ын “...Би 2021 оны 07 дугаар сард ...“Т” нэртэй жолооны курст анх суралцахаар Э.Х гэх эгчид бүртгүүлэхэд 45 хоногийн хугацаатай 420.000 төгрөг гэж хэлж байсан юм. Би тухайн үедээ 420.000 төгрөгийг Э.Х эгчид түүний хэлж өгсөн дансанд өөрийнхөө Хаан банкны *** гэсэн дугаартай данснаас шилжүүлж тооцоогоо төлж барагдуулаад сургалтад хамрагдаж эхэлсэн. ...Жолооны шалгалтдаа ороод төгстөл жолооны курсийн эзэн М гэх хүн намайг жолооны төлбөрөө хий гэж хэлэхээр нь гайхаад танай байгууллагын Х гэх ажилтанд өгсөн гэж хэлтэл тийм үү хэзээ өгсөн юм гэхээр нь бүх зүйлээ ярьж хэлтэл за за чи төгсдөгөөрөө төгсөнө, би өөрөө Х-тай учраа олъё гэж хэлсэн юм. Тэгээд би жолооны үнэмлэхээ аваад дахин уг сургууль дээр очоогүй юм. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй ээ. Жолооны курстээ суралцаад үнэмлэхээ авчихсан...” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 106 дахь тал),
- Гэрч Б.Э-ийн “...Би 2020 оны 10 дугаар сард ...”Т” нэртэй жолооны курст анх суралцахаар Э.Х гэх эмэгтэйтэй уулзаж бүртгүүлэхэд 45 хоногийн хугацаатай 420.000 төгрөг гэж хэлэхээр нь урьдчилгаа 372.000 төгрөгийг бэлнээр өгсөн. ...ковид гээд завсарлаад мөн эрүүл мэндийн шалтгаанаар шалгалтаа хойшлуулж чөлөө авчхаад байж байгаад саяхан шалгалтаа өгөх гэтэл жолооны курсийн захирал М төлбөрөө хий гэж хэлэхээр нь үлдэгдэл 48.000 төгрөгөө өгсөн чинь чиний төлбөр бүрэн хийгдээгүй байна гэж хэлэхээр нь юу яриад байгаа юм бэ танай ажилтан Х надаас бэлнээр 372.000 төгрөг авсан гэж хэлтэл за ийм асуудал гараад байгаа юм. Би өөрөө Х-тай учраа олъё шалгалтдаа ороорой гэж хэлсэн юм... Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй ээ. Жолооны курстээ суралцаад төгсөж байгаа...” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 109 дэх тал),
- Гэрч Г.М-ийн “...Би тодорхой он сарыг санахгүй байна. 2021 онд “Т” жолооны курсийн багш Х-аар “Е” ангилал даруулахаар түүний *** дугаарын Хаан банкны дансанд 250.000 төгрөг шилжүүлсэн боловч ангилал дарагдаагүй. Миний бие уг авто сургуулийн захиралтай 2021 оны 08 дугаар сард уулзаж өргөдөл өгсөн...миний мөнгийг буцаан надад өгсөн...Надад гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг (2 дахь хавтаст хэргийн 133 дахь тал),
- Гэрч Э.Б-ийн “...Би 2021 оны 05 дугаар сарын 12-ны өдөр “Т” жолооны курсийн багш Х гэх эмэгтэйн *** дугаарын данс руу “С” ангилал даруулахаар 200.000 төгрөг шилжүүлсэн боловч миний ангилал дарагдаагүй. Би сүүлдээ “Т” жолооны курсийн захиралтай уулзаж өргөдөл өгсөн чинь миний 200.000 төгрөгийг буцаан надад өгсөн одоо надад ямар нэгэн гомдол санал байхгүй би хохирлоо буцаан авсан...” гэх мэдүүлэг (2 дахь хавтаст хэргийн 135 дахь тал),
- Гэрч Ц.Д-ын “...2021 оны 6 дугаар сарын 04-ны өдөр “Т” жолооны курсээр ангилал даруулах зорилгоор Х гэх эмэгтэйд 250.000 төгрөг өгсөн. Ангилал 45 хоногийн хугацаанд дарагдана гэж хэлсэн. Сүүлдээ миний жолооны ангилал дарагдахгүй надад худлаа хэлсэн гэж мэдээд “Т” жолооны курсийн захиралтай уулзаж болсон асуудлаа хэлсэн чинь Х гэх эмэгтэйг ажлаас нь халсан байгаа гээд надад 250.000 төгрөг өгч хохиролгүй болгосон. ...Надад ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Би өөрийн хохирлоо “Т” жолооны курсийн захирлаас авсан...” гэх мэдүүлэг (2 дахь хавтаст хэргийн 137 дахь тал) зэрэг нотлох баримтуудаар;
2: “Т” нэртэй жолооны курст бүртгэнэ, үнэмлэх гаргана, эрх сэргээнэ, ангилал дарж өгнө гэж хохирогч З.Л-г хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан 2020 оны 06 дугаар сарын 29-ний өдрөөс 2021 оны 6 дугаар сарын 11-ний өдрийг хүртэлх хугацаанд Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо Дүүхээ 2 төв дотор байхдаа шилжүүлсэн 2,797,500 төгрөгийг авч залилсан болох нь:
- Хохирогч З.Л-гийн дахин мэдүүлсэн “...Э.Х гэх хүнд эрх сэргээлгэхээр болон ангилал даруулахаар нийт бэлнээр 350.000 төгрөг өгсөн. 2020 оны 05 дугаар сарын 18-ны өдөр хамаатны ах Л-ийн жолооны үнэмлэхийн эрхийг сэргээлгэхээр Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороонд байрлах төв жолооны курс дотор нь байхдаа Э.Х-д бэлнээр 30.000 төгрөг өгсөн, мөн 2022 оны 09 дүгээр сарын 02-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо Дүүхээ-2 худалдааны төв жолооны курс дотор нь байхдаа С ангилал даруулан гэж бэлнээр 180.000 төгрөг өгсөн нь үнэн. Э.Х ч энэ асуудлаа өөрөө бэлнээр авсан асуудлаа мэдэж байгаа. ...Би Э.Х-д бэлнээр болон дансаар нийт 2.797.500 төгрөг өгсөн. Анх мэдүүлэг өгөхдөө дансны хуулгатайгаа тулгаагүй байсан болохоор зөрүүтэй гарсан байх, харин хоёр дахь удаагаа мэдүүлэг өгөхдөө дансны хуулгатайгаа тулгаад мэдүүлэг өгсөн, харин одоо дансны хуулгатай тулгасан мөнгөн дүнгээ бэлэн 210.000 төгрөгтэйгөө нэмээд 2.797.500 төгрөг болж байгаа. Би энэ мөнгөнөөсөө буцааж авсан асуудал ерөөсөө байхгүй...” гэх мэдүүлэг (3 дахь хавтаст хэргийн 15-16 дахь тал),
- З.Л-гийн Хаан банкны *** тоот дансны хуулга (2 дахь хавтаст хэргийн 223-233 дахь тал),
- З.Л-гийн Хаан банкны *** тоот дансанд үзлэг хийсэн тэмдэглэл (3 дахь хавтаст хэргийн 40 дэх тал),
- Гэрч М.М-ийн “...2021 оны 02 дугаар сарын сүүлчээр...Л эгч над руу утсаар ярьж эгч нь чамайг жолооны курст бүртгүүлчихсэн...удахгүй хичээлдээ явна шүү гэж хэлэхээр нь за баярлалаа эгчээ хаана явах юм гэж асуухад Сонгинохайрхан дүүргийн Ханын материалд байрлах “Т” нэртэй жолооны курс байгаа гэж хэлсэн...тухайн үед Ковид гээд жолооны курс ажиллахгүй байж байгаад тухайн оныхоо 08 дугаар сараас эхэлж жолооны курс ажиллаж хичээлдээ сурч явж байгаад 11 дүгээр сард нь төгсөж үнэмлэхээ гардаж авсан юм. Тэгтэл манай эгч Л надад эгч нь чиний төлбөрийг танай жолооны курст ажилладаг байсан Х гэх эмэгтэйд өгөөд алдчихсан, тэгэхдээ санаа зоволтгүй захиралтай нь уулзаад болчихсон гэж хэлж байсан. Би тухайн үед жолооны курст мөнгө төлөөгүй болохоор нарийн асуудлыг нь сайн мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг (2 дахь хавтаст хэргийн 217 дахь тал),
- Гэрч Ө.Д-ын “2021 оны 6 дугаар сард...Л эгч над руу утсаар ярьж миний дүү хүүхэд сайн харж өгч байгаа юм чинь эгч нь өөрөөсөө мөнгө гаргаад чамайг жолооны курст бүртгүүлчихсэн гэж хэлэхээр нь баярлалаа гэж хэлээд хаана явахын гэж асуухад Сонгинохайрхан дүүргийн Ханы материалд байрлах “Т” нэртэй жолооны курс гэж хэлээд Ковид гээд жолооны курс ажиллахгүй байж байгаад 2021 оны 8 дугаар сараас эхэлж жолооны курс ажиллаж эхлээд би хичээлдээ сууж явж байгаад 9 дүгээр сарын сүүлчээр төгсөж үнэмлэхээ авсан. Л эгч тухайн жолооны курст ажилладаг Х гэх эмэгтэйд миний төлбөрийн мөнгийг өгөөд алдчихсан гэж хэлж байсан. Захиралтай нь уулзаад намайг сургалтад хамруулж төгсгөсөн гэсэн би жолооны курст мөнгө төлөөгүй, Л эгчийн нарийн ширийн асуудлыг нь мэдэхгүй ээ...” гэх мэдүүлэг (2 дахь хавтаст хэргийн 219 дэх тал) зэрэг баримтуудаар,
3: “Т” нэртэй жолооны курст бүртгэн, үнэмлэх гаргана гэж хохирогч Б.М-ыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо Дүүхээ худалдааны төв дотор 2021 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр бэлнээр 150.000 төгрөг, 2021 оны 05 дугаар сарын 27-ны өдөр хохирогчийн дансаар шилжүүлсэн 270.000 төгрөг буюу нийт 420.000 төгрөгийг авч залилсан болох нь:
-Хохирогч Б.М-ын “...2021 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр ...Х гэдэг хүүхэнтэй Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэр “Дүүхээ” худалдааны төв дээр ах А-ын хамт 3-лаа уулзсан. ...Х жолооны курсийн үнэ 420,000 төгрөг, энэ жил өвчин зовлон их байгаа учраас жолоонд суух нээх шаардлага байхгүй гэж хэлээд, 150,000 төгрөг бэлнээр аваад бүртгэчихлээ гэж хэлээд, орой 270,000 төгрөгийг шилжүүлэхээр болж салаад явсан. ...Ах А-ын *** дугаартай Хаан банкны данснаас *** гэсэн Х-ын Хаан банкны данс руу шилжүүлсэн. Тэгээд Х-тай утсаар ярихад 2021 оны 08 дугаар 08-ны өдөр жолооны үнэмлэхээ ирж аваарай гэж хэлсэн. ...08 дугаар сарын 20-ны үеэр “Дүүхээ” худалдааны төв дээр очиход Х байхгүй, өөр нэг багш Х хүмүүсийн мөнгө залилж аваад Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн 2-р хэлтэс дээр шалгагдаж байгаа талаар хэлсэн. ...Х гэдэг хүнд 150.000 төгрөг бэлнээр 270.000 төгрөг дансаар нийт 420.000 төгрөг өгч залилуулсан...” гэх мэдүүлэг (3 дахь хавтаст хэргийн 72-73 дахь тал),
- Гэрч Б.А-ын “...жолооны курсийн төлбөр 420,000 төгрөг, урьдчилгаа 150,000 төгрөг болсон шүү гэхээр нь дүү Б.М-ыг жолооны курст бүртгүүлээд урьдчилгаа 150,000 төгрөгийг бэлнээр өгөөд хичээлдээ хэзээ явах талаар асуухад онлайнаар жолооны курс төгсөнө, гэртээ ном олоод уншаад байж бай гэж хэлсэн. ...үлдэгдэл 270,000 төгрөгөө өг гэж хэлсэн. Тэгээд дүү бид хоёр Сонгинохайрхан дүүргийн 36-р хороо *** тоот гэртээ ирээд өөрийн Хаан банкны *** дугаартай данснаас Хаан банкны *** дугаартай Х-ын данс руу шилжүүлсэн...” гэх мэдүүлэг (3 дахь хавтаст хэргийн 76-77 дахь тал),
- Б.А-ын Хаан банкны *** тоот дансны хуулга (3 дахь хавтаст хэргийн 82 дахь тал) зэрэг баримтуудаар;
4: “Г нэртэй жолооны курс ажиллуулна, суралцах хүн байвал зуучилж өгөөрэй” гэж хохирогч М.З-ыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан 2020 оны 07 дугаар сарын 30-ны өдрөөс 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдөр хүртэл хугацаанд хохирогчийн дансаар шилжүүлсэн 7,800,000 төгрөгийг авч залилсан болох нь:
- Хохирогч М.З-ын “...Э.Х нь “Г” нэртэй авто сургууль нээж байгаа тийм учраас жолооны курст суулгах хүн байвал надад зуучилж өгөөрэй гэж байсан. Ингээд би өөрийнхөө ойр дотнын хүмүүсээс жолооны курсийн төлбөрийн мөнгө авч Х-ын *** дугаарын дансанд нийт 7.800.000 төгрөг шилжүүлсэн. ...надад жолооны курсийн төлбөр өгсөн хүмүүсээс өөртөө ашиг харж байгаагүй би ирсэн мөнгийг нь Х-ын данс руу шууд шилжүүлдэг байсан...” гэх мэдүүлэг (3 дахь хавтаст хэргийн 129-130 дахь тал),
- М.З-ын Хаан банкны *** тоот дансны хуулга (3 дахь хавтаст хэргийн 148-160 дахь тал),
- Гэрч Ц.З-гийн “...Би Г" жолооны сургуулийг байгуулан ажиллаад 22 гаран жил болж байгаа. Миний нас дээр гарсан учраас цаашдаа жолооны сургуулиа ажиллуулж чадахаа болиод зарахаар шийдээд ойр зуурын таньдаг хүмүүст зарна гэж хэлсэн байсан юм. 2021 оны 6 дугаар сард Т гэх танихгүй залуу надтай холбогдож уулзаад миний жолооны сургуулийн үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрлийг 25.000.000 төгрөгөөр худалдаж авахаар болоод 10.000.000 төгрөгийг нь бэлнээр өгөөд үлдсэн 15.000.000 төгрөгийг нь 2021 оны 09 дүгээр сарын 15-ний өдөр өгөхөөр тохиролцож нотариатын гэрээг 2021 оны сарын 30-ний өдөр хийцгээсэн. Манай сургуулийг худалдаж авсан Т гэх залуугийн эхнэр нь Х байсныг би сүүлд мэдсэн. Х-ыг би “Т” авто сургуулийн менежер гэдгээр нь мэддэг, зүс таних төдий л байсан юм...Т, Х хоёр манай жолооны сургуулийг авна гэчхээд үлдэгдэл мөнгөө өгөхгүй байгаа болохоор би одоохондоо би үйл ажиллагаагаа хэвийн явуулж байгаа юм. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг (3 дахь хавтаст хэргийн 140-141 дэх тал) зэрэг баримтуудаар;
5: “Г” нэртэй жолооны курст бүртгэн, үнэмлэх гаргаж өгнө” гэж хохирогч И.С-ийг хуурч зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс 06 дугаар сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд хохирогчийн дансаар шилжүүлсэн 500,000 төгрөгийг авч залилсан болох нь:
- Хохирогч И.С-ийн “...2022 оны 04 дүгээр сард жолооны курсийн багш Х гэх хүн над дээр ирээд жолооны курст суралцаж болно шүү, үнэмлэх гаргаж өгнө гэж надад санал тавьж байсан. Х-ын яриад байсан жолооны курст өөрийн хүү болох С-ыг бүртгүүлэхээр болоод Х-тай холбогдсон. ...2022 оны 6 дугаар сарын 20-ны өдөр Х-ын *** дугаартай данс руу 200.000 төгрөг, 2022 оны 06 дугаар сарын 22-ны өдөр мөн тухай данс руу 150.000 төгрөгийг шилжүүлсэн. Дахиад 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдөр мөн тухайн *** дугаарын данс руу 150.000 төгрөг шилжүүлсэн. ...Миний бие Х-ын данс руу ажил дээрээ буюу Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Драгон хүнсний захад лангуун дээрээ байхдаа шилжүүлж байсан. ...Жолооны төлбөр хэмээн шилжүүлж байсан 500.000 төгрөгөө нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг (3 дахь хавтаст хэргийн 220-221 дэх тал),
- Хохирогч И.С-ийн Хаан банкны дансны хуулга (3 дахь хавтаст хэргийн 213-215 дахь тал) зэрэг баримтуудаар,
6: “Г” нэртэй жолооны курст бүртгэн үнэмлэх гаргана гэж хохирогч А.Д-ыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан 2022 оны 4 дүгээр сарын 12-ны өдрөөс 2022 оны 08 дугаар сарын 26-ны өдрийг хүртэлх хугацаанд Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо Цахилгаан тээврийн байрны 3 давхарт байрлах “Г” жолооны курсийн сургалтын өрөөнд хохирогчоос шилжүүлсэн 1,960,000 төгрөгийг авч залилсан болох нь:
- Хохирогч А.Д-ын “...Би “Г” гэх нэртэй жолооны авто сургуульд бүртгүүлэхдээ. ...*** дугаарын Хаан банкны Х эзэмшигчтэй хүний данс руу төлбөрөө өгч байсан юм. Надтай байнга харилцаж мөнгө нэхэж авдаг байсан хүн нь Х. ...Би өөрийнхийгөө болон хөгжлийн бэрхшээлтэй таньдаг ах, эгч хоёрын хамт тус сургуульд суралцаж жолооны үнэмлэхтэй болъё гэж бодоод ах эгч хоёрын сургалтын төлбөрийг нь даагаад нийтдээ З хүний сургалтын төлбөр болох 1.960.000 төгрөгийг өөрөөсөө мөнгө гаргаж Х-ын өгсөн Хаан банкны данс руу нь шилжүүлчихсэн юм. Манай ах, эгч хоёр маань одоо БНСУ-руу явчихсан байгаа. Тэндээ нэлээн удаан байна. Манай ах эгч хоёр тус жолооны курст огт очиж байгаагүй. ...Би хамгийн сүүлд Х-д мөнгө шилжүүлэхдээ Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороонд байрлах “Г” жолооны курсийн сургалтын өрөөнд байхдаа шилжүүлдэг байсан...” гэх мэдүүлэг (4 дэх хавтаст хэргийн 20-21 дэх тал),
- А.Д-ын Голомт банкны *** тоот дансны хуулга (4 дэх хавтаст хэргийн 28-31 дэх тал),
- А.Д-ын Хаан банкны *** тоот дансны хуулга (4 дэх хавтаст хэргийн 32-34 дэх тал) зэрэг баримтуудаар;
7: “Г” нэртэй жолооны курст бүртгэн үнэмлэх гаргана гэж хохирогч А.П-ыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан 2022 оны 05 дугаар сарын 28-ны өдрөөс 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдрийг хүртэлх хугацаанд хохирогчийн шилжүүлсэн 260,000 төгрөгийг авч залилсан болох нь:
- Хохирогч О.П-ын “...Би 2022 оны 05 сарын эхээр Сонгинохайрхан дүүргийн 29-р хороо “Г” авто сургуульд жолооны сургалтад хамрагдахаар бүртгүүлсэн. ...Би сургалтдаа сууж амжаагүй байж байхад тус сургуулийн багш болох Х над руу залгаж “сургалтдаа суухгүй юм уу? та урьдчилгаа мөнгө болох 100.000 төгрөг байршуулах хэрэгтэй байна, бүртгэлийг чинь программд оруулах хэрэгтэй байна” гэж хэлэхээр нь би түүний өгсөн Х- эзэмшигчтэй Хаан банкны *** дугаартай данс руу өөрийн *** дугаарын данснаасаа 100.000 төгрөг 2022 оны 05 сарын 28-ны өдөр шилжүүлсэн. ...2022 оны 09 сард залгаж “чи төлбөр дээрээ хэдэн төгрөг нэмж өгөх хэрэгтэй байна, чи 9 сардаа багтаад сургалтдаа суугаарай" гэж хэлээд Х эзэмшигчтэй *** гэсэн дугаартай Хаан банкны данс өгөхөөр нь уг данс руу 80.000 төгрөг өөрийнхөө данснаас шилжүүлсэн юм. Түүнээс хойш 10 сарын 04-ний өдөр Х багш надтай ахиж холбогдож хүмүүсийн үнэмлэхийг гаргах гэж байна, чиний үнэмлэхийг чинь материал дунд нь оруулаад өгье чи надад боломжтой мөнгө байвал явуулчих” гэж хэлэхээр нь би өөрийн данснаасаа 80.000 төгрөг Х- эзэмшигчтэй Хаан банкны *** гэсэн дугаарын данс руу шилжүүлсэн. Ингээд би Х-ын эзэмшлийн ***, *** дугаартай данс руу нийт З удаагийн гүйлгээгээр 260.000 төгрөг шилжүүлсэн...” гэх мэдүүлэг (4 дэх хавтаст хэргийн 67-68 дахь тал),
- О.П-ын Хаан банкны *** тоот дансны хуулга (4 дэх хавтаст хэргийн 97-99 дэх тал) зэрэг баримтуудаар;
8: “Г” нэртэй жолооны курст бүртгэн, үнэмлэх гаргаж өгнө гэж хохирогч А.Ц-г хуурч зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдрөөс 2022 оны 03 дугаар сарын 29-ний өдрийг хүртэлх хугацаанд хохирогчийн шилжүүлсэн 570,000 төгрөгийг авч залилсан болох нь:
Хохирогч А.Ц-гийн “...би 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдөр Сонгинохайрхан дүүрэг 29 дүгээр хороо “Г” авто сургуульд жолооч болох гээд бүртгүүлсэн. ...Сургалтын төлбөрийн урьдчилгаа болох 250.000 төгрөг өг гэсний дагуу Т эзэмшигчтэй Хаан банкны *** дугаарын данс руу шилжүүлж байсан. ...Тэгсэн чинь Х багш над руу фейсбүүк хаягаар чат бичиж “Надад мөнгө хэрэгтэй байна. Чи надад 40.000 төгрөг зээлчих гэж хэлэхээр нь би Х багшид 40.000 төгрөг зээлсэн юм. Тэгсэн хэд хоногийн дараа намайг Т багш дээр дромын хичээлд хамрагдаад явж байтал Х багш Т багш хажууд чинь байна уу чи багшаасаа холдоод надтай утсаар ярь гэсэн. Тэгэхээр нь би Т багшаас холдоод утсаар ярьтал Х “би чиний үнэмлэхийг чинь шууд гаргаад өгье. Чи надад 120.000 төгрөг шилжүүлчих” гэж хэлсэн. ...Би 02 дугаар сарын 27-ны өдөр Х эзэмшигчтэй Хаан банкны *** дугаарын данс руу 80.000 төгрөг шилжүүлсэн. Түүний дараа 3 дугаар сарын 29-ний өдөр Х багш чатаар чи төлбөрийн үлдэгдэл мөнгөө хийх боломж байна уу гэж асуусан. Тэгэхээр нь би надад 100.000 төгрөг байна гээд Х-ын эзэмшлийн *** гэсэн данс руу 100.000 төгрөг шилжүүлсэн. Үүнээс хэд хоногийн дараа би Х багш руу залгаж төлбөрийн үлдэгдэл 100.000 төгрөгийг бэлнээр өгчих үү гэхэд Х багш манай ажил буюу 153 дугаар сургуулийн ойр орчим хүүхдээ хүргэж өгөх үеэр надтай уулзаж надаас бэлнээр 100.000 төгрөг аваад явсан. ...Би хамгийн сүүлд Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 153 дугаар сургуулийн ойр орчим байж байхдаа Х-д бэлнээр 100.000 төгрөг өгч залилуулсан. ..Би 570.000 төгрөг сургалтын төлбөр гэж өгч байсан мөнгөө нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг (4 дэх хавтаст хэргийн 118-119 дэх тал),
- А.Ц-гийн Хаан банкны дансны хуулга (4 дэх хавтаст хэргийн 144-146 дахь тал) зэрэг баримтуудаар;
9: “Г” нэртэй жолооны курст бүртгэн, үнэмлэх гаргаж өгнө гэж хохирогч Б.М-ийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан 2022 оны 05 дугаар сарын 01-ээс 18-ний өдрийн хооронд Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байсан хохирогчийн шилжүүлсэн 630,000 төгрөгийг авч залилсан болох нь:
- Хохирогч Б.М-ийн “...Би 2022 оны 05 сарын 01-ний өдөр Сонгинохайрхан дүүрэг 29-р хороо “Г” авто сургуульд суралцахаар бүртгүүлсэн юм. Тухайн сургуулийн багш болох Х- багш бүртгэж авсан бөгөөд багш надаас сургалтын төлбөрийн урьдчилгаа мөнгө өг гэж 300.000 төгрөг Т эзэмшигчтэй Хаан банкны *** дугаартай дансаар урьдчилгаа төлбөрөө авсан. Тэгээд байж байтал Х багш над руу утсаар яриад манай нөхөрт битгий хэлээрэй чи багшдаа сургалтын төлбөрийн үлдэгдэл мөнгийг төлчих эсвэл надад мөнгө байвал зээлчих гэсэн. ...Би итгээд сургалтын төлбөрийн үлдэгдэл мөнгө болох 210.000 төгрөг Х эзэмшигчтэй *** дугаартай Хаан банкны данс руу шилжүүлсэн. Түүнээс хойш 2022 оны 05 сарын 17-ны өдөр над руу Х- багш залгаж чамайг холоос ирдэг болохоор чинь дүрэм дромын шалгалтыг өгөлгүйгээр үнэмлэхийг чинь шууд гаргаад өгье чи надад 120,000 төгрөг шилжүүлчих гэж хэлэхээр нь би 65.000 төгрөг Х эзэмшигчтэй *** дугаартай Хаан банкны данс руу шилжүүлсэн. Дараа нь 5 сарын 18-ны өдөр үлдэгдэл 55.000 төгрөг Х эзэмшигчтэй *** дугаартай Хаан банкны данс руу шилжүүлсэн. ...Тухайн мөнгийг Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байхдаа интернэт банкаар шилжүүлсэн...Би 630.000 төгрөг шилжүүлснийгээ нэхэмжилж байна...” гэсэн мэдүүлэг (4 дэх хавтаст хэргийн 164-165 дахь тал),
- Б.М-ийн Хаан банкны *** дугаартай дансны хуулга (4 дэх хавтаст хэргийн 189-190 дэх тал) зэрэг баримтуудаар,
10: “Г” нэртэй жолооны курст бүртгэн, үнэмлэх гаргаж өгнө гэж хохирогч Х.Т-г хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдрөөс 2022 оны 08 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд хохирогчийн шилжүүлсэн 440,000 төгрөгийг авч залилсан болох нь:
- Хохирогч Х.Т-гийн “...Г гэх жолооны курст бүртгүүлэх гээд Х гэх эмэгтэйд урьдчилгаа гээд 100.000 төгрөг Хаан банкны Х эзэмшигчтэй /***/ тоот данс руу шилжүүлсэн. 2022 оны 06 дугаар сарын 13-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороонд байрлах “Г” гэх жолооны сургалтын төв дээр 15 цагийн орчим Х гэх хүнтэй уулзсан. ...2 дахь удаагаа 300.000 мянган төгрөгийг Хаан банкны мөн /*** Х эзэмшигчтэй/ тоот данс руу шилжүүлсэн. 2022 оны 08 сард мөн Х гэх хүн надаас мөнгө зээлнэ гэж 40.000 төгрөгийг авсан. Би нийт 3 удаагийн гүйлгээгээр 440.000 мянган төгрөгийг шилжүүлсэн. Хамгийн сүүлд Х-д мөнгө шилжүүлэхдээ Сонгинохайрхан дүүргийн 29-р хороонд “Г” нэртэй жолооны курсийн сургалтын өрөөнд байж байхдаа мөнгөө шилжүүлсэн...” гэх мэдүүлэг (4 дэх хавтаст хэргийн 203-205 дахь тал),
- Х.Т-гийн Хаан банкны *** тоот дансны хуулга (4 дэх хавтаст хэргийн 210-212 дахь тал) зэрэг баримтуудаар;
11: “Г” нэртэй жолооны курст бүртгэн, үнэмлэх гаргаж өгнө гэж хохирогч Б.Э-ыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан 2022 оны 06 дугаар сарын 22-ны өдрөөс 2022 оны 07 дугаар сарын 16-ны өдрийг хүртэлх хугацаанд Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо “Г” жолооны курсийн сургалтын өрөөнд хохирогчийн шилжүүлсэн 650.000 төгрөгийг авч залилсан болох нь:
- Хохирогч Б.Э-ын “...Би 2022 оны 06 дугаар сард өөрийн хүү болох М-ийг жолооч болгох зорилгоор Сонгинохайрхан дүүргийн 29-р хорооны нутаг дэвсгэрт байрлах “Г” авто сургуульд бүртгүүлэхээр тус сургуулийн багш гэх Х-тай уулзуулсан. ...Урьдчилгаа төлбөр болох 200.000 төгрөг өгөөрэй гэсний дагуу Х- эзэмшигчтэй Хаан банкны *** дугаарын данс 200.000 төгрөг шилжүүлсэн. Үүний дараа манай хүү Э.М бүртгүүлснээс хойш нэг хоног хичээлд хамрагдсан байсан ба Х гэдэг багш нь “Чи гайгүй машин тэрэг барьчихдаг юм чинь шалгалтаа шууд өгч болно, дүрмээ сайхан уншчихвал шалгалтаа сайн өгчих байх” гэж хэлсэн байсан. Мөн 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдөр жолооны сургалтын үлдэгдэл төлбөр болох 300.000 мянган төгрөгийг Х эзэмшигчтэй Хаан банкны *** тоот данс руу шилжүүлсэн. 2022 оны 07 дугаар сарын 16-ны өдөр миний төрсөн хүү болох М нь “Манай багш Х жолооны үнэмлэхийг минь гаргаж өгнө гэсэн эхний байдлаар 60.000 мянган төгрөг над руу шилжүүлчих” гэсэн гэж хэлэхээр нь би Хаан банкны Х эзэмшигчтэй *** данс руу 60.000 төгрөг шилжүүлсэн. Үүнээс хойш би Х гэх эмэгтэйтэй уулзах болон утсаар ярьж чадахгүй байсан. ...Миний хүү М Батлан хамгаалах яамны нэрэмжит шалгалтад ороод тэнцээд хээрийн сургуульд явсан үе таарсан. ...Би учир байдлаа Х-д хэлэхэд над руу 90,000 төгрөг шилжүүлчих ...шалгалтад оруулахгүй жолооны үнэмлэх гаргаад өгье гэж хэлсэн. Өөрийн Хаан банкны *** данснаас Х-ын *** данс руу 90,000 төгрөг шилжүүлсэн. ...Би нийт 4 удаагийн гүйгээгээр 650.000 мянган төгрөг шилжүүлсэн” гэх мэдүүлэг (4 дэх хавтаст хэргийн 246-247 дахь тал),
- Б.Э-ын Хаан банкны *** дансны хуулга (5 дахь хавтаст хэргийн 4-7 дахь тал) зэрэг баримтуудаар;
12: “Жолооны үнэмлэх гаргаж өгнө” гэж Б.Ц-аар дамжуулж хохирогч Т.Г-ийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан 2022 оны 06 дугаар сарын 03, 09-ний өдрүүдэд хохирогчийн шилжүүлсэн 500,000 төгрөгийг авч залилсан болох нь
- Хохирогч Т.Г-ийн “...2022 оны 06 дугаар сарын 03-ны өдөр манай эхнэр болох Ж-тай хамт ажилдаг гэх Б.Ц гэх эмэгтэй нь жолооны үнэмлэх гаргаж өгдөг найдвартай хүн байна гэсэн. Тэгэхээр нь би ...өөрийн том хүү болох Б-д жолооны үнэмлэх гаргуулах гэж шийдэлд хүрээд Ц-тай холбогдоход үнэ ханш нь 500,000 төгрөг болно гэж хэлсэн юм. ...Б.Ц- гэх хүний Хаан банкны *** тоот дансанд ...би эхнэр Ж-ын Хас банкны интернэт банкнаас 2022 оны 06 дугаар сарын 03, 06 дугаар сарын 09-ны өдөр тус тус 250.000 төгрөг шилжүүлж, нийт 500.000 төгрөгийг Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хорооллын нутаг дэвсгэрт байхдаа шилжүүлж одоог хүртэл жолооны үнэмлэхээ гаргуулан аваагүй залилуулж хохирсон байна...” гэсэн мэдүүлэг (5 дахь хавтаст хэргийн 41 дэх тал),
- Гэрч Б.Ц-ын өгсөн “...жолооны курсийн багш болох Х-тай танилцаж улмаар багш надад хэлэхдээ лицензийн төвд ажилладаг танил нь үнэмлэх хямд үнээр гаргаж өгөх гэж байна, чи хэдэн хүнээс асуугаад жолооны үнэмлэх авах хүн байвал мэдээдхээч гэсэн юм. Тэгээд би таньдаг хүмүүс рүүгээ...холбогдоод...асуухад над руу нийт 6 хүн холбогдсон юм. Тэгээд би багш Х-д хэлэхэд цаашаа лицензийн төвд ажилдаг хүнд 300,000 төгрөгөөр жолооны үнэмлэх гаргуулан авах юм аа. Тэгэхдээ чи надад 50,000 төгрөг нэмээд хүмүүсээсээ аваад өгөөрэй гэсэн юм. Тэгэхээр нь би хүмүүст 500,000 төгрөгөөр үнэмлэх гаргана гэж хэлсэн...Т, Б нарын 1.000.000 төгрөг болон өөрөөсөө дахин 100.000 төгрөг нэмээд Х багшаас 400.000 төгрөг аваад А-ын 500.000 төгрөгийг өгсөн. Нийт 3 хүний мөнгийг буцаагаад өгсөн байгаа юм...Х багш руу 6 хүний мөнгө болох 2.075.000 төгрөг шилжүүлсэн...” гэх мэдүүлэг (5 дахь хавтаст хэргийн 43-44 дэх тал),
- Б.Ц-ын Хаан банкны *** тоот дансны хуулга (5 дахь хавтаст хэргийн 34-36 дахь тал) зэрэг баримтуудаар;
13: “Жолооны үнэмлэх гаргаж өгнө” гэж Б.Ц-аар дамжуулан хохирогч М.Б-ийг хуурч зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан 2022 оны 06 дугаар сарын 03, 13-ны өдрүүдэд хохирогчийн шилжүүлсэн нийт 500.000 төгрөгийг авч залилсан болох нь:
- Хохирогч М.Б-ын “...2022 оны 06 дугаар сарын 03-ны өдөр манай ажлын залуус хоорондоо ярихдаа жолооны үнэмлэх гаргаж өгдөг найдвартай хүн байна гэсэн. Тэгэхээр нь би жолооны үнэмлэх гаргуулчихъя гэж шийдэлд хүрээд үнэ ханшийн талаар Ц гэх хүнээс асуухад 500,000 төгрөг болно гэж хэлсэн. Тэгээд урьдчилгаа мөнгө болох 250,000 төгрөгийг Хаан банкны *** тоот дансанд хийчих гэхээр ...2022 оны 06 дугаар сарын 03-ны өдөр 250,000 төгрөгийг Б.Ц гэх хүний Хаан банкны *** тоот дансанд "*** Б" гэх утгатай шилжүүлэг хийсэн юм. Тэгээд удалгүй 2022 оны 06 дугаар сарын 13-ны өдөр Ц нь залгаад үлдэгдэл 250.000 төгрөгийг шилжүүл гэхээр нь ..."б ***" гэх утгатай шилжүүлсэн юм. ...Би 2 удаагийн гүйлгээгээр 500.000 төгрөг шилжүүлсэн ба өөрийн Хаан банкны интернет банкаар Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хорооллын нутаг дэвсгэрт явж байхдаа Б.Ц гэх хүн рүү шилжүүлсэн юм.” гэсэн мэдүүлэг (5 дахь хавтаст хэргийн 207 дахь тал),
- Б.Ц-ийн Хаан банкны *** тоот дансны хуулга (5 дахь хавтаст хэргийн 200-202 дахь тал) зэрэг баримтуудаар,
14: “Жолооны үнэмлэх гаргаж өгнө” гэж Б.Ц-аар дамжуулан хохирогч Ж.З-ын хуурч зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан 2022 оны 06 дугаар сарын 03, 09-ний өдрүүдэд Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хорооллын нутаг дэвсгэрт байхдаа хохирогчийн шилжүүлсэн 500.000 төгрөгийг авч залилсан болох нь:
- Хохирогч Ж.З-ын “...Би 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдөр манай ажлын залуус хоорондоо ярихдаа жолооны үнэмлэх гаргаж өгдөг найдвартай хүн байна гэсэн. Тэгэхээр нь би жолооны үнэмлэх гаргуулъя гэж шийдэлд хүрээд үнэ ханшийг Ц гэх хүнээс асуухад 500,000 төгрөг болно гэж хэлсэн. ...урьдчилгаа мөнгө болох 250,000 төгрөгийг Хаан банкны *** тоот дансанд хийчих гэхээр нь ...250,000 төгрөгийг Б.Ц гэх хүний Хаан банкны *** тоот дансанд 03-ны “joloo Z***" гэх утгатай шилжүүлэг хийсэн юм. ...үлдэгдэл 250.000 төгрөгөө шилжүүл гэхээр ...Ц-ын Хаан банкны *** тоот данс руу “z***” гэх утгатай шилжүүлсэн юм. Би 2 удаагийн гүйлгээгээр 500.000 төгрөг шилжүүлсэн ба өөрийн Хаан банкны интернэт банкаар Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хорооллын нутаг дэвсгэрт явж байхдаа Б.Ц гэх хүн рүү шилжүүлсэн юм...” гэсэн мэдүүлэг (6 дахь хавтаст хэргийн 3 дахь тал),
- Ж.З-ын Хаан банкны *** тоот дансны хуулга (5 дахь хавтаст хэргийн 241-242 дахь тал) зэрэг баримтуудаар;
15: “Г” нэртэй жолооны курст бүртгэн, үнэмлэх гаргаж өгнө гэж хохирогч З.М-ыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан 2022 оны 06 дугаар сарын 17, 30-ны өдрүүдэд хохирогчийн шилжүүлсэн 400,000 төгрөгийг авч залилсан болох нь:
- Хохирогч З.М-ын өгсөн “...Би 2022 оны 06 сарын 17-ны өдөр Сонгинохайрхан дүүрэг 29-р хороо “Г” жолооны авто сургуульд жолооны эрх авах гэж бүртгүүлсэн юм. Намайг тус сургуульд бүртгэж авсан хүн Х гэдэг хүн байсан. ...Тэгээд Х гэдэг багш намайг бүртгэхдээ сургалтын төлбөр 600.000 төгрөг байдаг, урьдчилгаа мөнгө болох ...100.000 төгрөгийг ...өөрийн *** дугаарын данснаас ...шилжүүлсэн. Энэ явдлаас хойш хичээлдээ суугаагүй байж байтал 2022 оны 06 сарын 30-ны өдөр Х над руу утсаар залгаж “чи надад сургалтын төлбөрөөс 300.000 төгрөг шилжүүлж өгөх юм бол би чиний сургалтын төлбөрийг 400.000 төгрөгөөр бодож, сургалтад хамруулъя" гэж хэлсэн. ...Би түүнд итгээд ...300.000 төгрөгийн ...шилжүүлэг хийсэн. ...Би тухайн үед Х эзэмшигчтэй *** дугаарын данс руу мөнгө шилжүүлэхдээ Сонгинохайрхан дүүргийн 29-р хорооны нутаг дэвсгэрт байрлах жолооны курсийн ойр орчим явж байхдаа мөнгөө шилжүүлж байсан. ...нийт 2 удаагийн гүйлгээгээр 400.000 төгрөг Х-ын эзэмшлийн Хаан банкны *** данс руу шилжүүлж байсан...” гэсэн мэдүүлэг (5 дахь хавтаст хэргийн 73-74 дэх тал),
- З.М-ын Хаан банкны *** тоот дансны хуулга (5 дахь хавтаст хэргийн 79-80 дахь тал) зэрэг баримтуудаар;
16: “Жолооны ангилал дарж өгнө” гэж хохирогч Ц.З-г хуурч зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан 2021 оны 07 дугаар сарын 11-ний өдрөөс 2021 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн хооронд Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хороо 18 дугаар байр 11 тоотод байхдаа хохирогчийн шилжүүлсэн 1,050,000 төгрөгийг авч залилсан болох нь:
- Хохирогч Ц.З-гийн “...Би “Г” гэдэг авто сургуулийг үүсгэн байгуулагч нь юм. Тэгээд манай сургуульд ангилал даруулах гэсэн юм гээд хүмүүс ирэхээр нь манайх жолооны ангилал даруулдаггүй учир “Т” гэдэг авто сургууль жолооны ангилал даруулдаг болохоор нь тус сургуульд жолооны ангилал даруулахаар тус сургуулийн багш гэх Х-тай ярьсан. Х “ангилал даруулна, та мөнгийг нь хүмүүсийн нэртэй нь өгчих” гэж хэлэхээр нь би Х-ын өгсөн хаан банкны *** дугаартай данс руу 2021 оны 08 сарын 03-ны өдрөөс 08 сарын 09-ны өдрийн хооронд нийт 4 удаагийн гүйлгээгээр 1.050.000 төгрөг 4 хүний жолооны ангилал даруулах мөнгө шилжүүлсэн. Надад ангилал даруулъя гэж С, А, Д, Б гэсэн дөрвөн хүн тухайн үед ангилал даруулахаар миний данс руу мөнгө шилжүүлж байсан бөгөөд би тухайн мөнгийг нь тэр дор нь Х-ын данс руу шилжүүлж байсан юм. Тэгсэн чинь тухайн “Т” авто сургууль маш олон хүн залилсан хэргээр цагдаагийн байгууллагад шалгагдаж эхлээд хэл ам гарахаар нь ...би асуудал үүссэн юм байна гэж ойлгоод тухайн С, А, Д, Б нарын ангилал даруулах гээд өгсөн мөнгийг үнэн учрыг нь хэлээд буцаагаад өөрөөсөө мөнгө гаргаад шилжүүлчихсэн. Одоо би өөрийнхөө 1.050.000 төгрөгөө Х-аас авъя гэж нэхэхээр удахгүй өгнө гэж хэлсээр одоог хүртэл алга болсон. ...Би тухайн данс руу мөнгө шилжүүлэхдээ дандаа гэрээсээ буюу Сонгинохайрхан дүүргийн 14 хороо *** тоот гэрээсээ шилжүүлдэг байсан..” гэх мэдүүлэг (5 дахь хавтаст хэргийн 117-118 дахь тал),
- Ц.З-гийн Хаан банкны *** тоот дансны хуулга (5 дахь хавтаст хэргийн 137-138 дахь тал) зэрэг баримтуудаар,
17: “Г” нэртэй жолооны курст бүртгэн, үнэмлэх гаргаж өгнө гэж хохирогч О.У-ыг хуурч зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан 2022 оны 05 дугаар сарын 13-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байхдаа бэлнээр 250.000 төгрөг, дансаар шилжүүлсэн өгсөн 300,000 төгрөг, нийт 550.000 төгрөгийг авч залилсан болох нь:
- Хохирогч О.У-ын “...Би 2022 оны 05 дугаар сарын дундуур жолооны курст суухаар фейсбүүкээс зар хайхад Драгон төв орчим байдаг “Г” нэртэй авто сургууль гээд гараад ирэхээр нь 2022 оны 05 дугаар сарын 13-ны өдөр хаягаар нь яваад очиход 35-40 орчим насны эмэгтэй байсан ба “жолоондоо сууж байхад чинь үнэмлэхийг чинь гаргаад өгнө, чи жолооныхоо урьдчилгаа төлбөр болох 550.000 төгрөгийг гялс шилжүүлчих” гэхээр нь би бэлнээр 250.000 төгрөгийг тэр эмэгтэйд өгөөд, үлдсэн 300.000 төгрөгийг найз Н-ийн *** тоот данснаас Хаан банкны *** тоот “Х” гэх эзэмшигчтэй данс руу Драгон дээр байхдаа шилжүүлсэн...” гэх мэдүүлэг (5 дахь хавтаст хэргийн 152-153 дахь тал),
- Ц.Н-ийн Хаан банкны *** тоот дансны хуулга (5 дахь хавтаст хэргийн 165 дахь тал) зэрэг баримтуудаар,
18: “Г” нэртэй жолооны курст бүртгэн, үнэмлэх гаргаж өгнө гэж хохирогч Д.С-ыг хуурч зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан 2022 оны 05 дугаар сарын 09-ний өдөр хохирогчийн шилжүүлсэн 500,000 төгрөгийг авч залилсан болох нь:
- Хохирогч Д.С-ын “...2022 оны 05 дугаар сарын 09-ний өдөр манай аав, ээж дээр таньдаг зүс таних нэг эрэгтэй ирээд жолооны курс байгаа гэж хэлсэн гэсэн. Тэгээд тухайн үед жолооны курсийн төлбөр болох 500,000 төгрөгийг манай аав Д.Д нь *** дугаартай Хаан банкны данс руу хийсэн. Тэгээд би очихгүй байж байгаад сар орчмын дараа Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо Драгон төвийн хажууд байрлах “Г” авто сургууль дээр очиж дүрмийн хичээл болон дромын хичээлд суусан. ...Тэгээд тэрнээс хойш сураггүй алга болсон...” гэх мэдүүлэг (6 дахь хавтаст хэргийн 45-46 дахь тал),
- П.Д-ийн Хаан банкны *** тоот дансны хуулга (6 дахь хавтаст хэргийн 45-46 дахь тал) зэрэг баримтаар;
19: “Г” нэртэй жолооны курст бүртгэн, үнэмлэх гаргаж өгнө гэж хохирогч Б.Б-ийг хуурч зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан 2022 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо “Г” жолооны курс дотор байхдаа хохирогчийн шилжүүлсэн 500.000 төгрөгийг авч залилсан болох нь:
- Хохирогч Б.Б-ийн “...Би 2022 оны 03 сарын эхэн үед Сонгинохайрхан дүүргийн 29-р хорооны нутаг Дэвсгэрт байрлах Г гэдэг нэртэй жолооны авто сургуульд жолооч болох гэж бүртгүүлсэн юм. ...Хаан банкны Т эзэмшигчтэй *** дугаартай данс руу 500.000 төгрөг шилжүүлсэн. ...2022 оны 05 дугаар сард Х багш бид нарыг шалгалтад хамруулан та нар эрүүл мэндийн байгууллагад очиж үзлэгт орж эмчийн бичиг аваарай гэж хэлж байсан бөгөөд бид нар өөрсдөөсөө мөнгө гаргаж тухайн эмнэлгийн байгууллагад өөрөөсөө 50.000 төгрөг гаргаж эмчийн үзлэгт хамрагдаж тамгатай бичиг авч байсан боловч тэр ямар ч үр дүнд хүрэлгүй хойшлуулчихсан. Иймээс би нийт 550.000 төгрөг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг (6 дахь хавтаст хэргийн 97-98 дахь тал),
- Б.Б-ийн Хаан банкны *** тоот дансны хуулга (6 дахь хавтаст хэргийн 108 дахь тал) зэрэг баримтуудаар;
20: “Г” нэртэй жолооны курст бүртгэн, үнэмлэх гаргаж өгнө гэж хохирогч Э.У-г хуурч зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан 2022 оны 04 дүгээр сарын 01, 06-ны өдрүүдэд өдөр Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо “Г” жолооны курст байхдаа хохирогчийн шилжүүлсэн 600.000 төгрөгийг авч залилсан болох нь:
- Хохирогч Э.У-гийн “...Би 2022 оны 03 сарын эхэн үед Сонгинохайрхан дүүргийн 29-р хорооны нутаг дэвсгэрт байрлах “Г” гэдэг нэртэй жолооны авто сургуульд жолооч болох гэж бүртгүүлсэн. ...2022 оны 04 сарын 01-ны өдөр өөрийн Хаан банкны *** дугаарын данснаас Х багшийн өгсөн Хаан банкны данс руу сургалтын төлбөрийн урьдчилгаа мөнгө болох 200.000 төгрөг өгсөн. Түүний дараа сургалтын төлбөрийн үлдэгдэл мөнгө болох 400.000 төгрөгийг мөн данс руу шилжүүлсэн. ...нийт 620.000 төгрөг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг (6 дахь хавтаст хэргийн 132-133 дахь тал),
- Э.У-гийн Хаан банкны *** тоот дансны хуулга (6 дахь хавтаст хэргийн 143-146 дахь тал) зэрэг баримтуудаар;
21: “Г” нэртэй жолооны курст бүртгэн, үнэмлэх гаргаж өгнө гэж хохирогч Г.М-ыг хуурч зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан 2022 оны 03 дугаар сарын 15, 30-ны өдрүүдэд өдөр Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо *** тоот гэртээ байхдаа хохирогчийн шилжүүлсэн 640.000 төгрөгийг авч залилсан болох нь:
-Хохирогч Г.М-ын “...Би 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Г” нэртэй жолооны авто сургуульд орж Х гэх багштай уулзаж, жолоонд суухаар бүртгүүлсэн юм. ...Би Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо *** тоот гэртээ байхдаа ээж Д.Ц-гийн Хаан банкны интернэт банкны *** тоот данснаас 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдөр 300.000 төгрөг “m*** jolooni tolwor" гэх утгатай, 2022 оны 03 дугаар сарын 30-ны өдөр 340.000 төгрөгийг “m***" гэх утгатай тус тус жолооны курсийн багш болох Х-ын эзэмшлийн Хаан банкны *** тоот данс руу шилжүүлсэн юм. Надад нийт 640,000 төгрөгийн хохирол учирсан байна. Х гэж Г жолооны сургалтын дүрмийн багш байсан юм...” гэх мэдүүлэг (6 дахь хавтаст хэргийн 176 дахь тал),
- Д.Ц-ийн Хаан банкны *** тоот дансны хуулга (6 дахь хавтаст хэргийн 172-173 дахь тал) зэрэг баримтуудаар;
22: “Г” нэртэй жолооны курст бүртгэн, үнэмлэх гаргаж өгнө гэж хохирогч Б.М-ийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо Драгон төв дээр байхдаа хохирогчийн шилжүүлсэн 500.000 төгрөгийг авч залилсан болох нь:
- Хохирогч Б.М-ийн “...Би 2022 оны 07 дугаар сарын эхээр жолооны курст суухаар фейсбүүкээр зар хайхад Драгон төв орчимд байдаг “Г” нэртэй авто сургууль гээд гараад ирэхээр 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хаягаар нь яваад очиход 35-40 орчим насны эмэгтэй байсан ба “Жолоондоо сууж байхад нь үнэмлэхийг чинь гаргаад өгнө чи жолооны төлбөр болох 500.000 төгрөгийг гялс шилжүүлчих” гэхээр нь би өөрийн Хаан банкны *** тоот данснаас Хаан банкны *** дугаартай Х гэх эзэмшигчтэй данс руу Драгон дээр байхдаа 500.000 төгрөгийг шилжүүлсэн. Тэгээд би бүртгүүлчихлээ гэж бодоод бүртгүүлснээсээ хойш хөдөө ажилтай очиж чадахгүй явсаар байгаад 2022 оны 07 дугаар сарын сүүлээр /яг хэдний өдөр гэдгийг санахгүй байна гэх/ жолооны курсийнхээ газар очиход хаалга үүд нь цоожтой байсан. Тэрнээс хойш уг жолооны курсийн ажилтантай холбогдож чадахгүй явсаар байгаад одоог хүртэл ямар ч хэл чимээгүй болчихоор нь өөрийгөө залилуулсан байна гэдгээ мэдээд цагдаагийн байгууллагад хандсан...” гэх мэдүүлэг (6 дахь хавтаст хэргийн 214-215 дахь тал),
- Б.М-ийн Хаан банкны *** дансны хуулга (6 дахь хавтаст хэргийн 228 дахь тал) зэрэг баримтуудаар;
23: “Г” нэртэй жолооны курст бүртгэн, үнэмлэх гаргаж өгнө гэж хохирогч Х.О-ийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо Драгон төвийн хажууд байрлах “Г” авто сургуулийн өрөөнд байхдаа хохирогчийн 2022 оны 07 дугаар сарын 07-ны өдөр шилжүүлсэн 100.000 төгрөг, бэлнээр өгсөн 300,000 төгрөг, нийт 400,000 төгрөгийг авч залилсан болох нь:
- Хохирогч Х.О-ийн “...Би 2021 оны 10 сарын үеэс Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хорооны Г нэртэй жолооны курст үйлчлэгчээр ажиллаж байсан ба 2022 оны 07 сарын үед ажлынхаа газар дотор хөнгөлөлттэй сурах гээд Г-ийн захирал Х-д бэлнээр 300.000 төгрөг болон дансаар 100.000 төгрөг шилжүүлсэн боловч одоо болтол хариу байхгүй алга. ...надад нийт 400.000 төгрөгийн хохирол учруулсан...” гэсэн мэдүүлэг (7 дахь хавтаст хэргийн 10-11 дэх тал),
- Х.О-ийн Хаан банкны *** тоот дансны хуулга (7 дахь хавтаст хэргийн 5 дахь тал) зэрэг баримтуудаар,
24: “Г” нэртэй жолооны курст бүртгэн, үнэмлэх гаргаж өгнө гэж хохирогч Ц.Б-ийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдөр, 2022 оны 04 дүгээр сарын 17-ны өдрүүдэд хохирогчийн шилжүүлсэн нийт 620,000 төгрөгийг авч залилсан болох нь:
- Хохирогч Ц.Б-ийн дахин мэдүүлсэн “...2022 оны 02 дугаар сарын 23-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 2-р хороонд байрлах “Г” авто сургууль дээр очоод бүртгүүлсэн. Тэгээд тухайн өдрөө төлбөр болох 550,000 төгрөгийг *** дугаартай Хаан банкны данс руу шилжүүлсэн. Тэгээд тэрнээс хойш 4-5 удаа жолооны жолооны курстээ суусан. Тэгээд нэг өдөр жолооны курст хамт явж байсан хүмүүсийн фейсбүүкийн группийн чатаар залилчихлаа. Нөгөө жолооны курс нүүгээд утсаа авахгүй алга болсон гэх гэж бичээд байсан. Тэгээд залилуулсан гэдгээ мэдсэн. Тэрнээс хойш 2 сар орчмын дараа над руу нөгөө жолооны курсээс холбогдсон. Тэгээд чи жолооны үнэмлэхээ шууд гаргуулах уу гэж асуусан. Тэгэхээр би тэгье гэсэн чинь 70,000 төгрөгийг шилжүүлчих гэсэн.Тэгэхээр нь би *** дугаарын данс руу шилжүүлсэн. Тэрнээс хойш тэгээд хааяа болж байна, удахгүй гэж ярьдаг байж байгаад алга болсон...” гэх мэдүүлэг (7 дахь хавтаст хэргийн 49 дэх тал),
- Ц.Б-ийн Хаан банкны *** тоот дансны хуулга (7 дахь хавтаст хэргийн 54-55 дахь тал) зэрэг баримтуудаар;
25: “Г” нэртэй жолооны курст бүртгэн, үнэмлэх гаргаж өгнө гэж хохирогч Д.Б-ийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан 2022 оны 6 дугаар сарын 15-ны өдөр хохирогчийн шилжүүлсэн 640.000 төгрөгийг авч залилсан болох нь:
- Хохирогч Д.Б-ий “...Би 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдөр ...манай аав болох А-ийн Б нь өөрийн Хаан банкны *** дугаарын данснаас Т гэх эзэмшигчтэй Хаан банкны *** дугаарын данс руу гүйлгээний утга хэсэгт Д.Б *** гэж бичээд 640.000 төгрөг шилжүүлсэн байсан. Би 2022 оны 06 дугаар 16-ны өдөр тус сургалтын төвд бүртгүүлснээс хойш нийт 5 удаа дүрмийн болон дромын хичээлд суусан. ...Тэр өдрөөс хойш тус сургалтын төвийн байранд ирэхэд багш нар хөдөө явсан хичээл орохгүй гэдэг байсан. Тус төвийн багш болох Х-тай утсаар холбогдон ярихад "Шалгалтдаа бэлдээд байж бай шалгалт дөхөхөөр ярья" гэдэг байсан...” гэх мэдүүлэг (7 дахь хавтаст хэргийн 79-80 дахь тал),
- Н.Т-ийн Хаан банкны *** тоот дансны хуулга (7 дахь хавтаст хэргийн 75 дахь тал) зэрэг баримтуудаар;
26: “Г” нэртэй жолооны курст бүртгэн, үнэмлэх гаргаж өгнө гэж хохирогч С.Э-ыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан 2022 оны 01 дугаар сарын 08-ны өдөр хохирогчийн шилжүүлсэн 200.000 төгрөгийг авч залилсан болох нь:
- Хохирогч С.Э-ын “...Би 2022 оны эхээр Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Г нэртэй жолооны курст бүртгүүлэх гээд тус жолооны курсийн Х гэх эмэгтэйн *** дугаарын данс руу мөнгө шилжүүлсэн. “Жолооны үнэмлэх чинь удахгүй гарна” гэж олон удаа хэлж байгаад алга болсон. Тухай үед алга болохоор нь цагдаад хандаж чадаагүй ажилтай байсан. Х нь “Г”-ийн захирал ажилтай жолооны үнэмлэх гаргадаг хүн байна гэж ойлгосон өөр сайн мэдэхгүй байна. Надад нийт 200.000 төгрөгийн хохирол учруулсан, би хохирлоо барагдуулмаар байна” гэх мэдүүлэг (7 дахь хавтаст хэргийн 109-110 дахь тал),
- Э.Х-ын *** тоот дансны хуулга (7 дахь хавтаст хэргийн 122 дахь тал) зэрэг баримтуудаар;
27: “Г” нэртэй жолооны курст бүртгэн, үнэмлэх гаргаж өгнө гэж хохирогч Б.Б-ийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан 2022 оны 08 дугаар сарын 16-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байхдаа хохирогчийн шилжүүлсэн 200.000 төгрөгийг авч залилсан болох нь
- Хохирогч Б.Б-ийн “...Би 2022 оны 07 дугаар сарын 19-ны өдөр өөрийн "De Bu" гэх хаягаас зарын дагуу жолооны курст суралцахаар болоод "Э.З" гэсэн фейсбүүк хаягтай Х гэх жолооны курсийн багштай холбогдож бүртгүүлсэн юм. Тэгээд 2022 оны 07 дугаар сарын 26-ны өдөр Х багшаас Zoom аппликейшн 1 удаа онлайн жолооны хичээл явуулж түүнд нь орсон юм. Тэгээд тэрнээс хойш ерөөсөө хичээл явуулаагүй. ...шууд үнэмлэх гаргаж өгөх үү гэж асуусан ба 600.000 төгрөг өгчихвөл багш нь өнөөдөр шууд үнэмлэх гаруулах материалуудаа цааш нь өгөх гэж байна гэсэн юм. Тэгэхээр нь би тэгвэл сайн байна гээд өөрт байгаа 200.000 төгрөгийг Х-ын Хаан банкны *** дугаарын дансанд ээж болох Оюунгэрэлийн эзэмшлийн интернэт Хаан банкны *** дугаартай данснаас Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт явж байхдаа 2022 оны 08 дугаар сарын 16-ны өдөр шилжүүлсэн юм...” гэх мэдүүлэг (7 дахь хавтаст хэргийн 148 дахь тал),
- Баримт бичиг хүлээн авсан тэмдэглэл, шүүгдэгч Б.Х-ын Хаан банкны дансны хуулга (7 дахь хавтаст хэргийн 143, 151 дэх тал) зэрэг баримтуудаар,
28: “Г” нэртэй жолооны курст бүртгэн, үнэмлэх гаргаж өгнө гэж хохирогч О.Б-ыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан 2022 оны 02 дугаар сарын 15, 03 дугаар сарын 11-ний өдрүүдэд хохирогчийн шилжүүлсэн 500.000 төгрөгийг авч залилсан болох нь:
- Хохирогч О.Б-ын “...Би 2022 оны 02 дугаар сарын эхээр жолооны курст суухаар ...би өөрийн Голомт банкны *** тоот данснаас Хаан банкны *** дугаартай Э Х гэх эзэмшигчтэй данс руу Драгон дээр байхдаа 250.000 төгрөгийг шилжүүлсэн. Тэгээд бүртгүүлснээс хойш сарын дараа тухайн жолооны газраас над руу Х залгаад "яаралтай мөнгөний хэрэг болчихлоо үлдэгдэл мөнгөө гялс шилжүүлчих" гэхээр нь би 2022 оны 03 дугаар сарын 11-ний өдөр өөрийн Голомт банкны *** тоот данснаас Хаан банкны *** дугаартай Э Х гэх эзэмшигчтэй данс руу Драгон дээр байхдаа 250.000 төгрөгийг шилжүүлсэн. ...би тухайн эмэгтэйд залилуулсан 500.000 төгрөгөө л олж авмаар байна...” гэх мэдүүлэг (7 дахь хавтаст хэргийн 183 дахь тал),
- О.Б-ын Голомт банкны *** тоот дансны хуулга (7 дахь хавтаст хэргийн 172-178 дахь тал) зэрэг баримтуудаар;
29: “Г” нэртэй жолооны курст бүртгэн, үнэмлэх гаргаж өгнө гэж хохирогч Х.Ө-г хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан 2022 оны 08 дугаар сарын 01-ний өдөр хохирогчийн шилжүүлсэн 650.000 төгрөгийг авч залилсан болох нь:
- Хохирогч Х.Ө-гийн “...манай дүү О нь Сонгинохайрхан дүүргийн 29-р хорооны нутаг дэвсгэрт байрлах “Г” нэртэй жолооны курст үйлчлэгчээр ажилладаг ба тухайн үед надад манайд жолооны үнэмлэх гаргуулдаг ажлын хүн нь байна гаргуулах уу гэхээр нь би тэгье гээд Э-ийн Х гэх нэртэй *** дугаарын данс руу 650.000 төгрөг шилжүүлсэн боловч одоо болтол жолооны үнэмлэх гаргаж өгөөгүй. Надад нийт 650.000 төгрөгийн хохирол учруулсан тул би хохирлоо барагдуулмаар байна...” гэсэн мэдүүлэг (7 дахь хавтаст хэргийн 213-214 дэх тал),
- Х.Ө-гийн Хаан банкны *** тоот дансны хуулга (7 дахь хавтаст хэргийн 223 дахь тал) зэрэг баримтуудаар;
30: “Г” нэртэй жолооны курст бүртгэн, үнэмлэх гаргаж өгнө гэж хохирогч А.Б-г хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан 2022 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр хохирогчийн шилжүүлсэн 550,000 төгрөгийг авч залилсан болох нь
- Хохирогч А.Б-гийн “...2022 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр би Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Г” нэртэй жолооны курс дээр очиж уулзаж жолооны курст элсэлт авч байгаа гэхээр нь би бүртгүүлээд сургалтын төлбөр болох 550.000 төгрөгийг тушаасан. Тэгээд тухайн жолооны курст суралцахаар болоод нэг очиж хичээлд нь суугаад өөрийнхөө суралцах хугацаагаа хойшлуулж өгөхийг хүсэхэд хүлээн зөвшөөрсөн. ...Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байхдаа 2022 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр өөрийн Хаан банкны *** тоот данснаас *** тоот данс руу интернэт банкаар 550.000 төгрөг шилжүүлсэн...” гэх мэдүүлэг (7 дахь хавтаст хэргийн 250 дахь тал),
- А.Б-гийн хаан банкны *** тоот дансны хуулга (7 дахь хавтаст хэргийн 244 дэх тал) зэрэг баримтуудаар,
31: “Г” нэртэй жолооны курст бүртгэн, үнэмлэх гаргаж өгнө гэж хохирогч Х.И-г хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороонд байрлах “Г” авто сургуулийн өрөөнд байхдаа хохирогчийн шилжүүлсэн 1.500.000 төгрөгийг авч залилсан болох нь
- Хохирогч Х.И-ийн “...2022 оны 02 дугаар сарын 28-ны өдөр ...сургалтад хамрагдахаар болж 1.500.000 төгрөгийг өөрийн *** тоот Хаан банкны данснаас Т гэх хүний *** тоот данс руу шилжүүлсэн. Тухайн жолооны төлбөр 500.000 төгрөг гэж байсан бөгөөд би өөрийн төрсөн эгч Х.Х мөн найз залуу Ш.Г-ийг мөн жолооны дамжаанд хамруулахаар өөрөөсөө 1.500.000 төгрөгийг төлсөн юм. Дээрх мөнгийг Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах тус жолооны дамжаанд байхдаа интернет банкаар шилжүүлсэн...” гэх мэдүүлэг (8 дахь хавтаст хэргийн 34-35 дахь тал),
- Х.И-ийн Хаан банкны *** тоот дансны хуулга (8 дахь хавтаст хэргийн 30 дахь тал) зэрэг баримтуудаар;
32: “Г” нэртэй жолооны курст бүртгэн, үнэмлэх гаргаж өгнө гэж хохирогч Э.Н-г хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан 2022 оны 05 дүгээр сарын 01-ний өдөр хохирогчийн шилжүүлсэн 150.000 төгрөгийг авч залилсан болох нь
- Хохирогч Э.Н-ийн өгсөн “...2021 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 29-р хорооны нутаг дэвсгэрт байрлах Г нэртэй жолооны курст сурахаар болоод очиж уулзсан. ...2022 оны 05 дугаар сарын 01-ний өдөр Х багш жолооны үнэмлэхийг чинь шалгалтын зохицуулаад гаргаад өгий 150,000 төгрөг, миний данс руу шилжүүлчих гэсэн ба би ээжийн Хаан банкны интернэт банкны *** данснаас Х багшийн *** дугаарын дансанд шилжүүлсэн юм...надад нийт 150.000 төгрөгийн хохирол учруулсан...” гэх мэдүүлэг (8 дахь хавтаст хэргийн 74 дэх тал),
- Б.Э-ын Хаан банкны *** тоот дансны хуулга (8 дахь хавтаст хэргийн 69 дэх тал) зэрэг баримтуудаар;
33: “Г” нэртэй жолооны курст бүртгэн, үнэмлэх гаргаж өгнө гэж хохирогч У.Г-г хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан 2022 оны 06 дугаар сарын 16-ны өдөр 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдрийг хүртэлх хугацаанд хохирогчийн шилжүүлсэн 520.000 төгрөгийг авч залилсан болох нь
- Хохирогч У.Г-гийн “...Би 2022 оны 5 дугаар сарын дундуур Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Г” нэртэй жолооны сургуульд бүртгүүлсэн. 2022 оны 06 сарын өдөр сургалтын мөнгө болох 300.000 төгрөгийг Хаан банкны Т гэх хүний *** тоот дугаартай данс руу шилжүүлсэн. Тухайн өдрөө жолооны сургууль дээрээ номын мөнгө гээд 40.000 төгрөгийг Т-ийн данс руу шилжүүлсэн ингээд жолооны дүрмийн багш Х надтай утсаар яриад ...төлбөрөө яаралтай бүрэн төлөөрэй гээд ...2022 оны 07 дугаар сарын 07-ны өдөр Хаан банкны Х гэх хүний *** тоот данс руу 150.000 төгрөг шилжүүлсэн. Дараа нь надтай холбогдож 2023 оны 07 дугаар сарын 08-ны өдөр эрүүл мэндийн хуудсыг бөглөж өгье гээд 30.000 төгрөгийг шилжүүлэн авсан. ...Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хорооны нутаг дэвсгэрт, Драгон орчим явж байхдаа Х, Т нарын данс руу шилжүүлсэн ...520.000 төгрөгөө буцааж авах хүсэлтэй байна...” (8 дахь хавтаст хэргийн 109-110 дахь тал),
- У.Г-гийн Хаан банкны *** тоот дансны хуулга (8 дахь хавтаст хэргийн 100-102 дахь тал) зэрэг баримтуудаар,
34: “Г” нэртэй жолооны курст бүртгэн, үнэмлэх гаргаж өгнө гэж хохирогч Д.О хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан 2022 оны 04 дүгээр сарын 20, 24-ний хохирогчийн шилжүүлсэн 340.000 төгрөгийг авч залилсан болох нь
- Хохирогч Д.О-ийн “...Би 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр цахим орчинд Сонгинохайрхан дүүргийн 29-р хороо, Драгон орчимд жолооны сургууль байгаа эсэхийг тодруулан харахад “Г” нэртэй жолооны сургуулийг олсон. ...өөрийнхөө иргэний үнэмлэхийн зураг, жолооны дүрмийн мөнгө болох 40.000 төгрөгийг *** дугаартай данс руу шилжүүлсэн. ...2022 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр Т гэх хүний *** тоот дугаартай данс руу 300.000 төгрөг шилжүүлсэн. Энэ өдрөөс хойш “Г” нэртэй жолооны сургуульд ямар нэгэн байдлаар танхим болон дадлагаар сургалтад хамрагдаагүй. ...Би Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хорооны нутаг дэвсгэр “Интер” төв дотор байхдаа мөнгөө шилжүүлсэн...” (8 дахь хавтаст хэргийн 144-145 дахь тал),
- Н.Т-ийн Хаан банкны дансны хуулга (8 дахь хавтаст хэргийн 138,146 дахь тал) зэрэг баримтуудаар;
35: “Г” нэртэй жолооны курст бүртгэн, үнэмлэх гаргаж өгнө гэж хохирогч М.Б-г хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан 2022 оны 08 дугаар сарын 20-ны Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо Интер төв дотор байхдаа хохирогчийн шилжүүлсэн 400.000 төгрөгийг авч залилсан болох нь
- Хохирогч М.Б-гийн “...Би Сонгинохайрхан дүүргийн 29-р хороо Драгон төвийн баруун талд байрлах Интер төвд ажилладаг байсан. Тухайн төвийн *** тоотод "Г" нэртэй жолооны сургууль үйл ажиллагаа явуулдаг байсан. Тухайн авто сургуулийн жолооны багш гэх Х-тай анх өөрийн биеэр уулзаж жолооны сургуульд сурахаар болж улмаар 2022 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр Х-ын *** тоот дугаартай данс руу 400.000 төгрөг шилжүүлсэн. Энэ өдрөөс хойш "Г нэртэй жолооны сургуульд ямар нэгэн байдлаар танхим болон дадлагаар сургалтад хамрагдаагүй. Би мөнгөө Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Интер төв дотор байхдаа 400.000 төгрөгөө хаан банкны мобайл банк ашиглан мөнгөө шилжүүлсэн” (8 дахь хавтаст хэргийн 173-174 дэх тал),
- Э.Хын Хаан банкны *** тоот дансны хуулга (8 дахь хавтаст хэргийн 168 дахь тал) зэрэг баримтуудаар,
36: “Г” нэртэй жолооны курст бүртгэн, үнэмлэх гаргаж өгнө гэж хохирогч Б.А-г хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан 2022 оны 6 дугаар сарын 20-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байхдаа хохирогчийн шилжүүлсэн 100,000 төгрөгийг авч залилсан болох нь:
- Хохирогч Б.А-гийн “...Би Сонгинохайрхан дүүргийн 29-р хороо, Интер оффисын 7 давхрын онлайн дэлгүүрт ажиллаж байх хугацаанд тухайн байрны 3 давхарт байрлах Г нэртэй жолооны курст суралцах хүсэлттэй байсан тул тухайн жолооны газрын багш Х гэгчтэй уулзаад ...надаас 200,000 төгрөг урьдчилгаа өгөөрэй гээд хэлэхэд нь би зөвшөөрөөд өөрт байсан 100,000 төгрөгийг Х-ын эзэмшлийн Хаан банкны *** тоот данс руу 2022 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 15 цаг 21 минутад шилжүүлсэн. Тухайн цаг өдрөөс хойш 7 орчим хоногийн дараа Х надтай холбогдоод надад мэдээллээ өгөөрэй гээд хэлэхэд мессежээр өөрийн овог нэр, регистрээ өгсөн. Тэр цаг хугацаанаас хойш Х-тай огт яриагүй. Мөн уулзаагүй. ...Би Сонгинохайрхан дүүргийн 29-р хорооны нутаг дэвсгэрт байхдаа мөнгөө шилжүүлсэн... ” (8 дахь хавтаст хэргийн 204-205 дахь тал),
- Б.А-гийн Хаан банкны *** тоот дансны хуулга (8 дахь хавтаст хэргийн 216 дахь тал) зэрэг баримтуудаар;
37: “Г” нэртэй жолооны курст бүртгэн, үнэмлэх гаргаж өгнө гэж хохирогч Ц.П-ыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан 2022 оны 09 дүгээр сарын 15-ны хохирогчийн шилжүүлсэн 600.000 төгрөгийг авч залилсан болох нь:
- Хохирогч Ц.П-ын “...2022 оны 04 дүгээр сард Г жолооны сургалтын газар бүртгүүлсэн. ...2022 оны 09 дүгээр сард тухайн сургалтын газарт бүртгүүлсэн найз С холбогдож жолооны багш үнэмлэх гаргаад өгье гэж байна өнөөдөр 600.000 төгрөг өгөх юм бол 14 хоногийн дараа гаргаад өгье гэж байна гэж холбогдохоор нь би хүнээс мөнгө зээлээд *** тоот дугаартай Х гэх хүний данс руу 600.000 төгрөг шилжүүлсэн...” (9 дэх хавтаст хэргийн 3-4 дэх тал),
- Э.Х-ын Хаан банкны *** тоот дансны хуулга (9 дэх хавтаст хэргийн 7 дахь тал) зэрэг баримтуудаар,
38: “Г” нэртэй жолооны курст бүртгэн, үнэмлэх гаргаж өгнө гэж хохирогч Б.А-ыг хуурч зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан 2022 оны 07 дугаар сарын 08, 26-ны өдөр хохирогчийн шилжүүлсэн 600.000 төгрөгийг авч залилсан болох нь:
- Хохирогч Б.А-ын “...Би 2022 оны 7 дугаар сарын 08-ны өдөр хаягаар нь яваад очиход хаалга үүд нь цоожтой байхаар нь холбогдох дугаар руу нь залгахад эмэгтэй хүн утас авсан ба тухайн эмэгтэйтэй ярихад “Жолоондоо сууж байхад нь үнэмлэхийг чинь гаргаад өгнө чи жолооны төлбөрөө гялс шилжүүлчих” гэхээр нь би өөрийн Голомт банкны *** тоот данснаас Хаан банкны *** дугаартай Н Т гэх эзэмшигчтэй данс руу Драгон дээр байхдаа 450.000 төгрөг шилжүүлсэн. ...Би үлдэгдэл 150.000 төгрөгийг өөрийн Голомт банкны *** тоот данснаас Хаан банкны *** дугаартай Н Т гэх эзэмшигчтэй данс руу хийсэн... би тухайн эмэгтэйд залилуулсан 600.000 төгрөгөө олж авмаар байна...” (9 дэх хавтаст хэргийн 36-37 дахь тал),
- Н.Т-ийн Хаан банкны *** тоот дансны хуулга (9 дэх хавтаст хэргийн 48, 50 дахь тал) зэрэг баримтуудаар,
39: “Г” нэртэй жолооны курст бүртгэн, үнэмлэх гаргаж өгнө гэж хохирогч Н.С-ийг хуурч зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан 2022 оны 04 дүгээр сарын 26, 2022 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр хохирогчийн шилжүүлсэн 500.000 төгрөгийг авч залилсан болох нь:
- Хохирогч Н.С-ийн “...би “Г” авто сургуульд төлбөрөө төлөхдөө өөрийн Хаан банкны *** дугаарын данснаасаа 2022 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр 120.000 төгрөг *** дугаарын данс руу би өөрөө шилжүүлж байсан. Түүний өмнө нь би Х эзэмшигчтэй *** дугаарын данс руу 2022 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр нөхөр Б-ийн Ш-ын эзэмшлийн Голомт банкны *** дугаарын данснаас 380.000 төгрөг шилжүүлж байсан. Нөхөр Ш бид хоёр дундаа данснуудаа эзэмшиж ашигладаг тул тухайн өдөр нөхрийн дансанд байсан мөнгөөрөө 380.000 шилжүүлж байсан. Уг мөнгийг би ашиглаж байсан миний эзэмшлийн мөнгө байсан юм. ...би нийт 500.000 төгрөг нэхэмжилж байна...” (9 дэх хавтаст хэргийн 94 дэх тал),
- Э.Х-ын Хаан банкны *** тоот дансны хуулга (9 дэх хавтаст хэргийн 79-80 дахь тал) зэрэг баримтуудаар,
40: “Г” нэртэй жолооны курст бүртгэн, үнэмлэх гаргаж өгнө гэж хохирогч Д.Х-г хуурч зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан хохирогчийн 2022 оны 04 сард бэлнээр өгсөн 200.000 төгрөг, 2022 оны 05 дугаар сарын 25-ны өдөр шилжүүлсэн 400.000 төгрөг буюу нийт 600.000 төгрөгийг авч залилсан болох нь:
- Хохирогч Д.Х-гийн “...миний ихэр Д-ийн Х нь Япон улсад гэр бүлийн хамт амьдардаг юм. 2022 оны 01 дүгээр сард Д.Х-ийн охин Э-ын Г (РД:***) нь Япон улсаас ирсэн юм. Би Г-д “Монголд байх хугацаандаа жолооны курст сууж үнэмлэхтэй болооч” гэж санал тавихад зөвшөөрсөн. Тэгээд “эгч нь чиний жолооны курсийн мөнгийг нь өгье” гэж хэлсэн. Тэгээд 600,000 төгрөгийг бэлнээр Г-д өгсөн. ...“би ээжтэй очоод 2022 оны 04 сарын сүүлээр 200,000 төгрөгийг бэлнээр Х гэх багшид өгсөн” гэж хэлсэн. ...Сүүлд нь 2022 оны 05 дугаар сарын 25-ны өдөр өглөө 09 цагт 400,000 төгрөгийн үлдэгдэл мөнгийг Х гэх хүний Хаан банкны *** дугаарын данс руу “Гэрэлээ жолооны төлбөр” гэх утгаар Хаан банкны *** гэх данснаас шилжүүлсэн талаараа надад хэлсэн. ...Би дүүгээ жолооны курст бүртгүүлж жолооч болгох санаатай өгсөн 600,000 төгрөгийг жолооны курс нь залилан мэхэлж үнэмлэх өгөөгүй асуудал дээр гомдолтой байна. ...миний ихрийн охин Г одоо монгол Улсад байхгүй Япон улсад байгаа тул ирж мэдүүлэг өгөх боломжгүй байна...” (9 дэх хавтаст хэргийн 116-117 дахь тал),
- Д.Х-ын Хаан банкны дансны хуулга (9 дэх хавтаст хэргийн 126 дахь тал) зэрэг баримтуудаар,
41: “Г” нэртэй жолооны курст бүртгэн, үнэмлэх гаргаж өгнө гэж хохирогч О.У-ыг хуурч зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан 2022 оны 07 дугаар сарын 24-ний өдөр хохирогчийн шилжүүлсэн 100.000 төгрөгийг авч залилсан болох нь
- Хохирогч О.У-ын “...би “Г” нэртэй жолооны сургуульд танхимын болон жолооны дадлагын сургалтад тус тус 3 удаа хамрагдаж байсан. Надад Хаан банкны *** дугаартай данс руу 100.000 төгрөг шилжүүлсэн гэх баримт алга. ...би Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хорооны нутаг дэвгэр Интер төв дотор байхдаа 100.000 төгрөгөө Хаан банкны мобайл банк ашиглан мөнгөө шилжүүлсэн. ...Ч-ын Э гэдэг ах манай дэлгүүрт өр зээлтэй юм байна лээ. Манайх гэр бүлээрээ Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэр 11 дүгээр хороо *** тоотод “Е” нэртэй 8 нэрийн хүнсний дэлгүүр ажиллуулдаг юм. Ээж О-д Ч.Э ах “...манай таньдаг найз жолооны сургуульд багшаар ажилладаг, би өөрөөсөө жолооны сургалтын төлбөрийг төлчихье, та хүүхдээ сургаад аваарай” гэж хэлсэн байсан...” (9 дэх хавтаст хэргийн 164-165 дахь тал),
- Гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (9 дэх хавтаст хэргийн 164-165 дахь тал),
- Шүүгдэгч Э.Х-ын Хаан банкны дансны хуулга (9 дэх хавтаст хэргийн 190 дэх тал) зэрэг баримтаар;
42: “Г” нэртэй жолооны курст бүртгэн, үнэмлэх гаргаж өгнө гэж хохирогч Ч.Э-ыг хуурч зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан 2022 оны 03 дугаар сарын 17-ны өдөр хохирогчийн шилжүүлсэн 600.000 төгрөгийг авч залилсан болох нь:
- Хохирогч Ч.Э-ы “...2022 оны 03 дугаар сарын 17-ны өдөр Ч-ын Э миний бие өөрийнхөө өр зээлийг дарах гээд зүс таних хүн О эгчийн төрсөн хүү болох У-ын жолооны сургалтын төлбөр болох 600.000 төгрөгийг хаан банкны *** тоот дугаартай данс руу шилжүүлсэн. Т Х бид нар найз нөхдийн холбоотой байсан тул тухайн үед жолооны курс ажиллуулж байна гэхээр нь У-ыг бүртгүүлээд жолооны төлбөр болох мөнгийг нь шилжүүлсэн. Учир нь О эгчийн ажиллуулдаг дэлгүүр өр зээлтэй байсан тул өрөндөө суутгуулахаар өөрийнхөө цалингаас өгсөн. Одоо би Т Х нарт ямар нэгэн гомдол санал байхгүй...” (9 дэх хавтаст хэргийн 171-172 дахь тал),
- Н.Т-ийн Хаан банкны *** тоот дансны хуулга (9 дэх хавтаст хэргийн 189-190 дэх тал) зэрэг баримтуудаар;
43: “Г” нэртэй жолооны курст бүртгэн, үнэмлэх гаргаж өгнө гэж хохирогч Ш.Э-ыг хуурч зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан 2022 оны 05 дугаар сарын 27-ны өдөр хохирогчийн шилжүүлсэн 100.000 төгрөг, бэлнээр 140.000 төгрөг, 55.000 төгрөгийн үнэ бүхий хүүхдийн куртик 1 ширхэг, 80,000 төгрөгийн үнэ бүхий хүүхдийн плаж 2 ширхэг, 55,000 төгрөгийн үнэ бүхий том хүний плаж 1 ширхэг, 60,000 төгрөгийн үнэ бүхий том хүний нөмрөгтэй цамц 1 ширхэг, 35,000 төгрөгийн үнэ бүхий эмэгтэй хүний углааш 1 ширхэг, нийт 525.000 төгрөгийг авч залилсан болох нь:
- Хохирогч Ш.Э-ы “...Би 2022 оны 4 дүгээр сард Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо Интер төвийн лифтенд Х багштай танилцсан. ...дараа дахин уулзаад жолооч болох талаараа хэлэхэд надад 100.000 төгрөг өгчих, би бүртгээд өгье, өнөөдрөөс жолоондоо сууж болно гэхээр нь ... М-ын Б гэдэг хүний /энэ хүн миний ажлыг хариуцсан захирал юм/ Хаан банкны *** гэх данснаас Х-ын Хаан банкны *** гэх данс руу 100.000 төгрөг шилжүүлэхдээ гүйлгээний утга хэсэгт “Э” гэж бичээд явуулж байсан. ...Мөн би Х-д бэлнээр эхлээд 80.000 төгрөг дараа нь бэлнээр 60.000 төгрөг 2 удаа өөрийн боломжоороо өгч байсан. Мөн 2022 оны 5 сараас 8 сарын хооронд Х-д сургалтын төлбөрт тооцуулж өөрийн зарж, худалдаж байсан хувцасны бараанаасаа хүүхдийн куртик 1 ширхэг үнэ нь 55.000 төгрөг, хүүхдийн палаж 2 ширхэг нийт үнэ нь 80.000 төгрөг, том хүний палаж 1 ширхэг үнэ нь 55.000 төгрөг, том хүний нөмрөгтэй цамц үнэ 60.000 төгрөг, эмэгтэй хүний сандал 1 ширхэг үнэ 35.000 төгрөгийн үнэ бүхий шинэ бараануудыг өгч байсан бөгөөд уг бараа нийт 285.000 төгрөгийн үнэ бүхий шинэ бараануудыг өгч байсан. ...М овогтой Б гэдэг хүн онлайнаар бараа худалдаж борлуулдаг хүн юм. Би энэ хүний ажилтан нь байгаа юм тухайн үед би өөрийн авах ёстой цалингаа хасуулж Х-д бараа өгөөд, мөн захирлаас 100.000 төгрөг авч Х-д өгсөн бөгөөд би уг тооцоогоо авах ёстой цалингаасаа хасуулсан...” гэх мэдүүлэг (10 дахь хавтаст хэргийн 11-12 дахь тал),
- Э.Х-ын Хаан банкны *** тоот дансны хуулга (10 дахь хавтаст хэргийн 21 дэх тал),
- М.Б Хаан банкны *** тоот дансны хуулга (10 дахь хавтаст хэргийн 23 дахь тал) зэрэг баримтуудаар;
Мөн 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдөр Г ХХК-ийг худалдан авах урьдчилгаа төлбөр төлөх тухай гэрээний хуулбар (1 дэх хавтаст хэргийн 10-11 дэх тал),
- шүүгдэгч Г.Х-ын мөрдөн байцаалтын явцад яллагдагчаар өгсөн “...2017 оны 09 дүгээр сард “Т” зочид буудалд ресейпшнээр ажилд ороод ажиллаж байгаад захирал М эгчтэй танилцаад М эгч намайг Т жолооны курсын сургалтын менежер бол гээд намайг дэмжээд миний ажлыг өөрчилж өгсөн. Ингээд миний бие Т жолооны курст сургалтын менежер, дүрмийн багш хийдэг байсан. Мөн хүмүүсийг бүртгэж төлбөр тооцоог нь М эгчийн дансаар авдаг байсан. 2020 оны 02 дугаар сараас эхлээд миний бие жолооны курст бүртгүүлж байгаа ангилал нэмүүлж байгаа хүмүүсийн төлбөрийг өөрийн *** дугаарын дансаар авч өөрийн хувьдаа хэрэглэж эхэлсэн. ...Тухайн үед надад өгөх мөнгө байхгүй байсан учраас төлж чадаагүй. ...цагдаагийн байгууллагад гомдол гаргасан байсан. Би 2020 оны 02 дугаар сараас 2021 оны 08 дугаар сар хүртэл өөрийн дансаар нийт 34,565,000 төгрөг авсан байсан. Миний хувьд М эгчтэй тооцоо нийлж дансны хуулгаа үзээд уг дүнг гаргаж ирсэн. Би тухайн үед фейсбүүкээр цахим сугалаанд мөнгө өгдөг байсан. Тэр дундаа автомашины сугалаанд машин хожих байх гэж бодоод өгөөд байдаг байсан. Мөн ойр зуурын хоол унаанд хэрэглэдэг байсан. ...2018 онд Л гэх эмэгтэйтэй танилцаж нэг нэгнээ мэддэг болсон ба 2020 оны 05 дугаар сараас эхлэн 2021 оны 06 дугаар сард Л надад өөрийнхөө таньж мэддэг хүмүүсийг жолооны курст бүртгүүлж, ангилал даруулан, эрх сэргээлгэхээр нийтдээ 2.797.500 төгрөгийг миний *** тоот хаан банкны данс руу *** тоот данснаасаа шилжүүлсэн юм. Би тухайн Л-гээс авсан 2.797.500 төгрөгийг увуулж цувуулж авсаар байгаад дандаа сугалаанд сугалаа авч зарцуулсан байгаа. Би тухайн үед сугалаанд донтчихсон байсан. ...2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо Интер ХХК-ийн байранд жолоочийн курсээ ажиллуулж элсэлт авч эхэлсэн. Тухайн үед компанийг манай нэр шилжүүлээгүй байсан учраас компанийн нэр дээрх данс нээх боломжгүй байсан. Тиймээс би өөрийн ***, ***, нөхөр Тийн хаан банкны *** тоот дансуудаар жолоонд элсэх гэж бүртгүүлсэн хүмүүсийн урьдчилгаа болон бүтэн төлбөрийг авч эхэлсэн. Улмаар үйл ажиллагааг явуулж 20 гаран хүүхдийг жолооны курс төгсгөсөн. Тэгээд 2022 оны 07 дугаар сард З гэх надад жолоочийн курсээ зарсан эгч мөнгөө нэхэж эхэлсэн. Тэгээд би учир байдлаа хэлэхэд ойлгохгүй байсан. Тэгээд нэг өдөр жолооны шалгалт өгүүлж байхад машиныг маань аваад явсан. Үүний дараа миний түрээсэлж байсан байрны төлбөр төлөгдөөгүй гэх шалтгаанаар оффис дээрх ангийг маань битүүмжилсэн байсан. Тэгээд жолооны курс хаагдахын өмнө бүртгэсэн сургуулиа төгсөөгүй байсан хүүхдүүд их үлдсэн байсан бөгөөд тэдгээр хүүхдүүдийн мөнгийг оффисын түрээс, ахуй хэрэглээ, шатахуун зэрэг зүйлсэд зарцуулсан. ...Миний бие тухайн үед буюу 2021 оны 08 дугаар сард Т жолооны курсэд ажиллаж байсан бөгөөд тус сургууль нь ангилал ахиулах буюу шинэ жолоочийн В ангиллын сургалт орж, үнэмлэх гаргадаг байсан юм. Тэр үед Ц.З гэх хүнтэй танилцаж, 4 хүний В ангилал болон, ангилал ахиулах үнэмлэх гаргуулахаар тохиролцсон юм. Тэгээд тухайн үед Ц.З гэх хүнээс урьдчилгаа мөнгө болох нийт 4 удаагийн үйлдлээр 1.050.000 төгрөгийг өөрийн *** тоот дансанд авч байсан юм. Гэхдээ тухайн үед өрөнд орж тухайн ангилал ахиулах хүмүүсийн мөнгийг өөрийнхөө өрөнд өгсөн тул ангилал ахиулаагүй болно. Миний бие тухайн үйлдлээ хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд тухайн үед З гэх хүнд өгсөн мөнгийг нь өрөндөө егснөө хэлсэн бөгөөд түр хүлээхийг гуйсан юм...” гэсэн мэдүүлгүүд (2 дахь хавтаст хэргийн 174-175 дахь тал, 3 дахь хавтаст хэргийн 35-36 дахь тал, 4 дэх хавтаст хэргийн 91-93 дахь тал, 5 дахь хавтаст хэргийн 130-132 дахь тал) зэрэг нотлох баримтууд болно.
Хэрэгт цугларсан нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаар журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчилгүй баримтууд гэж үнэлсэн болно.
1.2. Хууль зүйн дүгнэлт
Улсын яллагчаас шүүгдэгч Э.Х-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох саналыг гаргасан ба иргэдийн төлөөлөгчөөс шүүгдэгч Э.Х-ыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай байна гэж дүгнэсэн. Харин шүүгдэгч нь гэм буруугийн талаар маргаагүй болно.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17 дугаар бүлэгт заасан өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргүүд нь хохирогчоос түүний эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг ямар арга замаар хэрхэн шилжүүлэн өөрийн болгож байгаагаас хамааран хулгайлах, дээрэмдэх, залилах, завших гэх мэтээр ялган зүйлчлэгддэг.
Хөрөнгө завших гэмт хэргийн тухайд:
Завших гэмт хэргийн үндсэн шинжийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг завшсан бол...” гэж заасан.
Завших гэмт хэрэг нь хохирогчийн эд хөрөнгө гэмт этгээдэд хууль ёсоор шилжсэний дараа уг эд хөрөнгийг шамшигдуулах, завших санаа бий болж хэрэгждэг бөгөөд эд хөрөнгө бусдын итгэмжлэл, хариуцлагад хууль ёсоор шилжих гэдгийг аж ахуй нэгж, албан байгууллага, иргэдээс өөрийн өмчийг хариуцуулахаар үүрэг хүлээсэн, эсхүл хууль буюу гэрээнд зарим тохиолдолд итгэлцлийн үндсэн дээр захиран зарцуулах эрхгүйгээр бусдын өмчийг итгэмжлэн хариуцах үүрэг хүлээхийг ойлгоно.
Ийнхүү итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө, эд хөрөнгийг эрхийг өмчлөгчид нь тогтоосон хугацаанд буюу хяналт шалгалтгүйгээр буцаан өгөхгүй байх, үнэ хөлсийг нь төлөөгүй, өөрийн өмчийн адил хууль бус эзэмшил тогтоосон, захиран зарцуулсан зэрэг аргаар үйлдэгддэг.
Шүүгдэгч Э.Х нь “Т” ХХК-д 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 2021 оны 08 дугаар сарын 15-ны өдөр хүртэл менежерийн албан тушаалд ажиллаж байсан, “Т” ХХК нь A, B, C, D, E ангилалд жолооч бэлтгэх мэргэжлийн сургалтын байгууллагаар бүртгүүлсэн болох нь 1 дүгээр хавтаст хэргийн 21, 22, 23 дахь талд авагдсан баримтуудаар тус тус тогтоогдож байна.
“Т” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.М нь 2020 оны 09 дүгээр сараас жирэмсний амралтаа авч, “Т” ХХК-ийн үйл ажиллагааг шүүгдэгч Г.Х-д хариуцуулжээ.
Шүүгдэгч Э.Х нь “Т” ХХК-ийн тээврийн хэрэгслийн жолооч бэлтгэх сургалтад хамрагдах, өөр ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрх авах, жолоодох эрх сэргээлгэхээр хандсан иргэдийг бүртгэн авч, нэр бүхий иргэдээс шилжүүлсэн төлбөрийг өөрийн дансаар авч “Т” ХХК-ийн эрх бүхий албан тушаалтан /гүйцэтгэх захирал Д.М/-д шилжүүлэхгүйгээр “az”, “yondoo”, “guy h***”, “honey” гэх мэт утгаар “цахим сугалаа”-ны төлбөрт зарцуулж хувьдаа ашигласан болох нь хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Хохирогч “Т” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.М нь тээврийн хэрэгслийн жолооч бэлтгэх сургалтад хамрагдах, өөр ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрх авах, жолоодох эрх сэргээлгэхээр хандаж төлбөрөө шилжүүлсэн иргэдийн заримыг нь жолооч бэлтгэх сургалтад хамууруулж төгсгөсөн, заримд нь төлбөрийг нь буцаан олгож барагдуулсан болох нь гэрч нарын мэдүүлэг, хохирогч Д.М-гийн мэдүүлэг, иргэдийн гараар бичсэн хүсэлт, өргөдөл зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байх тул “Т” ХХК-ийн хохирогчоор тогтоосон нь хууль зүйн үндэслэлтэй байна.
Улсын яллагчаас хэрэгт авагдсан хохирлын тооцоо, бүртгэлийн нэрс, төлбөрийн тооцоо, гар бичмэл, дансны хуулга зэрэг нотлох баримтуудаар 124 иргэний шилжүүлсэн 34,565,000 төгрөгийг завшсан гэж гэмт хэргийн хохирлын хэмжээг тогтоосон нь үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Э.Х нь “Т” ХХК-ийн менежерээр болон гүйцэтгэх захирал Д.М-г жирэмсний улмаас ажил үүргээ биечлэн гүйцэтгэх боломжгүй цаг хугацаанд “Т” ХХК-ийн үйл ажиллагааг хариуцан ажиллаж байхдаа нэр бүхий 124 иргэнээс “тээврийн хэрэгслийн жолооч бэлтгэх сургалтад хамрагдах, өөр ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрх авах, жолоодох эрх сэргээлгэхээр” зорилгоор шилжүүлсэн нийт 34,565,000 төгрөгийг тус компанийн эрх бүхий албан тушаалтан /гүйцэтгэх захирал Д.М/-д шилжүүлэхгүйгээр хувьдаа зарцуулж завшсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.
Залилах гэмт хэргийн тухайд:
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Хуурч, эсхүл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, сүсэг бишрэлийг далимдуулах, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан...” гэж гэмт хэргийн шинжийг хуульчилсан.
Шүүгдэгч Э.Х нь “Т” ХХК-ийн менежерээр ажиллаж байх хугацаандаа хохирогч З.Л-гээс тээврийн хэрэгслийн жолооч бэлтгэх сургалтад хамрагдах, өөр ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрх авах зорилгоор 2020 оны 06 дугаар сарын 29-ний өдрөөс 2021 оны 6 дугаар сарын 11-ний өдрийг хүртэлх хугацаанд шилжүүлсэн 2,797,500 төгрөгийг, хохирогч Б.М-ын жолооны сургалтад суух зорилгоор түүний ах Б.А-аас 2021 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр бэлнээр өгсөн 150.000 төгрөг, 2021 оны 05 дугаар сарын 27-ны өдөр дансаар шилжүүлсэн 270.000 төгрөг буюу нийт 420.000 төгрөгийг тус тус авсан атлаа “Т” ХХК-ийн жолооны сургалтын бүртгэлд бүртгэлгүйгээр хувьдаа зарцуулсан үйлдэл нь залилах гэмт хэргийн шинжийг хангаж байна.
Учир нь хохирогч З.Л, Б.М нар нь “Т” ХХК-ийн жолоочийн сургалтад хамрагдах, өөр ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрх авах зорилгоор хандсан боловч шүүгдэгч Э.Х нь жолооны сургалтдаа бүртгэсэн мэтээр зохиомол байдлыг зориудаар бий болгон, сургалтад хамрагдаж шалгалт өгснөөр өөр ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрх авах бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж хохирогч нарын шилжүүлсэн мөнгийг хувьдаа авч зарцуулсан байна.
Шүүгдэгч Э.Х нь “Т” ХХК-нд менежерээр ажиллаж байхдаа нэр бүхий 124 иргэнээс “тээврийн хэрэгслийн жолооч бэлтгэх сургалтад хамрагдах, өөр ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрх авах, жолоодох эрх сэргээлгэхээр” зорилгоор хандаж шилжүүлсэн нийт 34,565,000 төгрөгийг хувьдаа зарцуулж завшсаны улмаас ажлаасаа халагдсан.
Түүний нөхөр Н.Т нь 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдөр Г ХХК-ийг худалдан авах урьдчилгаа төлбөр төлөх тухай гэрээг иргэн Ц.З-тай байгуулан Г ХХК-ийг 25,000,000 төгрөгөөр худалдан авахаар тохирч, урьдчилгаа 10,000,000 төгрөгийг бэлнээр төлсөн байна.
Н.Т нь 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдөр Г ХХК-ийг худалдан авах урьдчилгаа төлбөр төлөх тухай гэрээг байгуулсан байтал 2020 оны 07 дугаар сарын 30-ны өдрөөс 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдөр хүртэл хугацаанд “Г” нэртэй жолооны курс ажиллуулна, суралцах хүн байвал зуучилж өгөөрэй гэж зохиомол байдлыг зориудаар бий болгож хохирогч М.З-ыг хуурч төөрөгдөлд оруулан хохирогчийн дансаар шилжүүлсэн 7,800,000 төгрөгийг авч өөртөө шилжүүлэн авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар бусдыг төөрөгдөлд оруулж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан...” гэх залилах гэмт хэргийн шинжийг хангаж байна.
Шүүгдэгч Э.Х болон түүний нөхөр Н.Т нар нь 2021 оны 12 дугаар сараас эхлэн Г ХХК-ийн үйл ажиллагааг үргэлжлүүлж, жолооны сургалт явуулж эхэлжээ.
Гэвч 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдрөөс 2022 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн хугацаанд “Г” нэртэй жолооны курстээ бүртгэн үнэмлэх гаргана, ангилал дарж өгнө гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан нэр бүхий 38 хохирогчоос нийт 20,495,000 төгрөгийг залилан авсан болох нь хохирогч нарын мэдүүлгүүд, тэдгээрийн дансны хуулга, шүүгдэгч Э.Х, түүний нөхөр Н.Т нарын мэдүүлгүүд, дансны хуулга зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоож байна.
Гэрч Н.Т мөрдөн байцаалтын шатанд “...2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс эхэлж Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Интер ХХК-ийн *** тоотыг түрээсэлж ажиллуулж эхэлсэн. Анхны элсэлтээ 2022 оны 01 дүгээр сард авч эхлэн 2022 оны 08 дугаар сар хүртэл ажилласан. ...Санхүүгийн асуудлыг манай эхнэр хариуцаж ажиллаж байсан....” гэж мэдүүлсэн.
Түүнчлэн шүүгдэгч Э.Х нь нэр бүхий хохирогч нарт “...үлдэгдэл төлбөрөө шилжүүлбэл сургалтад хамруулахгүйгээр жолооны үнэмлэх гаргаж өгнө, ...Т багш хажууд чинь байна уу, чи багшаасаа холдоод надтай утсаар ярь, “би чиний үнэмлэхийг чинь шууд гаргаад өгье...” гэх мэтээр хохирогч нарыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж байсан болох нь тогтоогдсон. Мөн гэрч Н.Т нь Г ХХК-ийг худалдан авах зорилгоор өөрөөсөө 10,000,000 төгрөг зарцуулсан байх тул Э.Х-ыг гэмт хэрэг үйлдэхэд хамтран оролцсон гэж үзэх үндэслэлгүй юм.
Шүүгдэгч Э.Х-ын 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдрөөс 2022 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн хугацаанд “Г” нэртэй жолооны курст бүртгэн үнэмлэх гаргана, ангилал дарж өгнө гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан нэр бүхий 38 хохирогчоос нийт 20,495,000 төгрөгийг залилан авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан залилах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
Улсын яллагчийн яллах дүгнэлт, яллагдагчаар татах тогтоол, хохирлын тооцооны хүснэгтэд хохирогч Б.Э-ын хохирлын хэмжээг 600,000 төгрөг гэсэн боловч хэрэгт авагдсан хохирогч Б.Э-ын мэдүүлэг, түүний дансны хуулгаар шүүгдэгч Э.Х-ын данс руу 650,000 төгрөг шилжүүлсэн болох нь нотлогдон тогтоогдсон тул шүүхээс хохирогч Б.Э-т учирсан хохирлыг 650,000 төгрөг гэж зөвтгөсөн болно.
Улсын яллагчаас шүүгдэгч Э.Х-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар зүйлчилж ирүүлсэн.
Залилах гэмт хэргийг “Байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон” гэдэг нь тухайн гэмт үйлдлийг байнга үйлдэж амьдрах хэв маяг, тогтсон хэвшил болгосон эсэх, цаг хугацааны хувьд харьцангуй тогтвортой үргэлжилсэн эсэх, үйлдлээ байнга хийх арга боломжийг идэвхтэй эрэлхийлэх санаа зорилготой эсэхийг тогтоосны зэрэгцээ, гагцхүү дээрх аргаар олсон орлогоороо аж амьдрал, амьжиргаагаа залгуулдаг, тухайн үйлдлийнхээ үр шимээр амьдарч байгаа нөхцөл байдлыг хамааруулан ойлгодог ба дээрх нөхцөл байдал нь хавтаст хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байх шаардлагатай.
Гэвч, шүүгдэгч Э.Х “Т” ХХК-д менежерээр ажиллаж байсан үеэс эхлэн цахим сугалаанд донтсон, үүнээсээ гарч чадалгүй дахин дахин тоглох болсон, хохирогч нараас шилжүүлэн авсан төлбөрийг “az”, “yondoo”, “guy h***”, “honey” гэх мэт утгаар “цахим сугалаа”-ны төлбөрт зарцуулж байсан гэж мэдүүлсэн нь гэрч О.О-ийн “...Э.Х эгчийг тухайн үед харж байхад байгууллагын мөнгөөр гар утсаараа цахим сугалаанд оролцож тоглоод алдчихаараа дараа нь нөхөөд хийчихнэ гэдэг байсан. ..Э.Х эгч заримдаа надад эгч нь сугалаанд оролцоод монетон ээмэг, бөгж, гинж, гар утас хожчихлоо чи оролцохгүй юм уу гэж хэлдэг...” гэсэн мэдүүлэг, гэрч Н.Т-ийн “...Би ажлаасаа гараад 2017 оноос өдийг хүртэл хүй долоо худагт 5 га газар худалдан авч хүнсний ногооны аж ахуй эрхэлж эхэлсэн. ...З гэх хүнтэй уулзаж ...10,000,000 төгрөг урьдчилгаанд өгсөн. ...Харин санхүүгийн асуудлыг манай эхнэр хариуцан ажиллаж байсан. ...Миний хаан банкны *** дугаартай дансны интернэт банк, виза карт зэргийг манай эхнэр ашиглаж санхүүгийн асуудлыг харилцаж байсан....” гэсэн мэдүүлэг, шүүгдэгч Э.Хын Хаан банкны дансны хуулга зэрэг баримтуудаар тогтоогдож байна.
Хэдийгээр шүүгдэгч Э.Х-ын үйлдэл нь тооны шинжийн хувьд олон удаагийн давтамжтай байх боловч дээрх баримтуудаар тэрээр хохирогч нарыг залилж гэмт хэргийн замаар олсон орлогоо цахим сугалаанд ашиглаж, өөрийн болон гэр бүлийн амьдрах хэрэгцээг хангахад зарцуулаагүй байх тул зөвхөн тооны шинжийг харгалзан залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэж таамаглан дүгнэх боломжгүй.
Түүнчлэн шүүгдэгч Э.Х нь гэмт хэрэг үйлдэж олсон ашиг орлогоо өөрийн аж амьдрал, амьжиргаагаа залгуулдаг, тухайн үйлдлийнхээ үр шимээр амьдарч байгаа эсэх нь хэрэгт авагдсан баримтаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдоогүй болно.
Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Шүүх нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж болно.” гэж заасныг баримтлан Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Э.Х-д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэн өөрчлөв.
Дээрхээс нэгтгэн дүгнэвэл шүүгдэгч Э.Х-ыг үргэлжилсэн үйлдлээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зааснаар хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцов.
Улсын яллагчийн яллах дүгнэлт, хохирлын тооцоо, шүүхийн шийдвэр уншиж танилцуулахдаа гэмт хэргийн улмаас учирсан нийт хохирлыг 66,077,500 төгрөг, хохирлын үлдэгдэл 34,117,500 төгрөг гэж тус тус тоо, тооцооллын алдаа гаргасныг залруулах нь зүйтэй байна. Ийнхүү залруулах нь хэргийн зүйлчлэл, гэм буруугийн асуудалд нөлөөлөхгүй болно.
Гэмт хэргийн улмаас учирсан нийт хохирлыг тооцвол хөрөнгө завших гэмт хэргийн улмаас хохирогч “Т” ХХК-нд 34,565,000 төгрөгийг хохирол, залилах гэмт хэргийн улмаас хохирогч З.Л-д 2,797,500 төгрөгийн хохирол, хохирогч Б.М-т 420,000 төгрөгийн хохирол, хохирогч М.З-ад 7,800,000 төгрөгийн хохирол, хохирогч Ц.З-д 1,050,000 төгрөгийн хохирол, нэр бүхий 38 хохирогчид нийт 20,495,000 төгрөгийн хохирол буюу нийт /34,565,000+2,797,500+420,000+7,800,000+1,050,000+20,495,000/ = 67,127,500 төгрөгийн хохирол учирсан байна.
Шүүгдэгч Э.Х-ын мөрдөн байцаалтын шатанд хохирогч “Т” ХХК-д нийт 31,900,000 төгрөгийн хохирлыг нөхөн төлсөн талаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.М, шүүгдэгч Э.Х нарын хэн аль хүлээн зөвшөөрч байх тул үлдэх хохирол 2,665,000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж хохирогчид олгох нь зүйтэй.
Шүүгдэгч Э.Х-ын үйлдсэн залилах гэмт хэргийн улмаас нийт 42 хохирогчид /2,797,500 +420,000+ 7,800,000+ 1,050,000+ 20,495,000/= 32,562,500 төгрөгийн хохирол учирсан бөгөөд шүүгдэгч Э.Х хохирлыг төлж барагдуулаагүй болно.
Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Х-аас 2,665,000+32,562,500= 35,227,500 төгрөгийг гаргуулж энэ тогтоолын хавсралтад дурдсанаар нэр бүхий 43 хохирогчид олгохоор шийдвэрлэлээ.
Гэмт хэргийн улмаас нэр бүхий 43 хохирогчид хохирол учирсан, хохирол хэмжээ харилцан адилгүй тул шийтгэх тогтоолыг хавсралтаар хохирогч нарт олговол зохих хохирлын хэмжээг хохирогч тус бүрээр гаргасан болохыг тэмдэглэх нь зүйтэй.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:
2.1. Талуудын санал, дүгнэлт
Улсын яллагчаас “...Шүүгдэгч Э.Х-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял тус тус оногдуулж, оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 5 жилийн хугацаагаар тогтоох саналтай байна. Шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг сиди-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргах саналтай...” гэв.
2.2. Эрүүгийн хариуцлага
Хэрэгт авагдсан иргэний үнэмлэхийн лавлагаа (1 дэх хавтаст хэргийн 115 дахь тал), байнга оршин суугаа хаягийн лавлагаа (1 дэх хавтаст хэргийн 116 дахь тал), тээврийн хэрэгслийн лавлагаа (1 дэх хавтаст хэргийн 117 дахь тал), эд хөрөнгөтэй эсэх лавлагаа (1 дэх хавтаст хэргийн 118 дахь тал), нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт (1 дэх хавтаст хэргийн 119 дэх тал), жолоодох эрхийн лавлагаа (1 дэх хавтаст хэргийн 120 дахь тал), гэрлэлт бүртгэлийн лавлагааны хуулбар (1 дэх хавтаст хэргийн 121 дэх тал), хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар (1 дэх хавтаст хэргийн 122-123 дахь тал), асап сангийн лавлагаа (1 дэх хавтаст хэргийн 124-125 дахь тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (1 дэх хавтаст хэргийн 126 дахь тал) зэрэг баримтуудаар шүүгдэгч Г.Х-ын хувийн байдлыг тогтоов.
Шүүгдэгч Э.Х-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогоогүй. Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр, түүнээс дээш удаа үйлдсэн” гэх хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна.
Шүүхээс шударга ёсны зарчмыг баримтлан, эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршиг, хөрөнгө завших гэмт хэргийн дийлэнх хохирлыг төлж барагдуулсан байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан шүүгдэгч Э.Х-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэв.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргүүд нь торгох, нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрхийг хязгаарлах, хорих ялын төрлүүдтэй.
Шүүгдэгч Э.Х-ын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг харьцангуй удаан хугацаанд үргэлжилсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршгийг төлж барагдуулаагүй байдал зэргийг харгалзан хорих ял оногдуулах нь түүний гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн хэлбэрт тохирохоос гадна цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж үзлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Х-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялуудыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 3 жилийн хугацаагаар хорих ялаар тогтоов.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Х-ын биечлэн эдлэх хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.
2.3. Бусад асуудал
Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох тул шүүгдэгч Э.Х-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, түүний эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолох зүйтэй.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн нэг ширхэг компакт дискийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Э.Х нь баривчлагдсан болон цагдан хоригдсон хоноггүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдав.
ТОГТООХ нь:
1. Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Э.Хд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэн өөрчилсүгэй.
2. Б овогт Э-ийн Х-ыг үргэлжилсэн үйлдлээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зааснаар хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
3. Шүүдэгч Э.Х-д Эрүүгийн хуулийн тусгайн агийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 01 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял,
- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх заалтад зааснаар 02 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Х-д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Х-аас нийт 35,227,500 /гучин таван сая хоёр зуун хорин долоон мянга таван зуу/ төгрөг гаргуулж, энэ тогтоолын хавсралтад дурдсанаар нэр бүхий хохирогч нарт олгосугай.
9. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
10. Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Э.Х-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.АМАР
ШҮҮГЧ Б.БУЛГАНТАМИР
ШҮҮГЧ Б.НАРАНЖАРГАЛ