| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ноостын Хонинхүү |
| Хэргийн индекс | 2026-10-01 |
| Дугаар | 221/МА2026/0708 |
| Огноо | 0000-00-00 |
| Маргааны төрөл | Төрийн алба, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
-0001 оны 11 сарын 30 өдөр
Дугаар 221/МА2026/0708
|
Төрийн албаны зөвлөлийн нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн шүүх бүрэлдэхүүн: Даргалагч: Шүүгч Ц.Одмаа Бүрэлдэхүүнд оролцсон: Шүүгч Г.Мөнхтулга Илтгэгч: Шүүгч Н.Хонинхүү, Нэхэмжлэгч: Төрийн албаны зөвлөл Хариуцагч: Ч.Ч******* Давж заалдах гомдол гаргасан оролцогч: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Ж*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А******* Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 124/ШШ2026/0025 дугаар шийдвэртэй Шүүх хуралдаанд оролцогчид: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Ж*******, Э.Д*******, хариуцагч Ч.Ч*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А******* Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: М.Ч******* Хэргийн индекс: 124/2025/0051/3 ТОДОРХОЙЛОХ нь: 1. Нэхэмжлэгч Төрийн албаны зөвлөлөөс Ч.Ч*******эд холбогдуулан Увс аймгийн Засаг даргаар ажиллаж байсан Ч.Ч*******ийн хууль бус шийдвэрийн улмаас төрд учирсан хохирол нийт 93,814,876 төгрөгийг гаргуулах-аар маргасан байна. 2. Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 124/ШШ2026/0025 дугаар шийдвэрээр: Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1, 50.2 дахь хэсэг, Захиргааны ерөнхий хуулийн 103 дугаар зүйлийн 103.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч Төрийн албаны зөвлөлийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, хариуцагч Ч.Ч*******ээс төрд учруулсан хохиролд 43,432,734 төгрөгийг гаргуулан Төрийн албаны зөвлөлд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 50,382,142 төгрөгийг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэжээ. 3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А*******аас гаргасан давж заалдах гомдлын агуулга: Гомдлын шаардлага: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох агуулгаар анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн билээ. Хариуцагчийн хувьд анхан шатны шүүхийн шийдвэрийн нэхэмжлэлийн шаардлагаас 50,382,142 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнтэй маргахгүй, түүнийг хүлээн зөвшөөрч байгаа боловч үлдэх хэсэг болох 43,432,734 төгрөгийг хангаж шийдвэрлэснийг эс зөвшөөрч, энэхүү гомдлыг гаргаж байгаа болно. Анхан шатны шүүхээс хариуцагчийн гэм буруутай үйлдэл буюу М. У*******г ажлаас чөлөөлсөнтэй холбоотойгоор төрд 27,359,492 төгрөгийн хохирол учруулсан, Б.Г*******ыг ажлаас чөлөөлсөнтэй холбоотойгоор төрд 16,073,242 төгрөгийн хохирол тус тус учруулсан гэж үзэхдээ үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй гэж үзэж байна. 3.1. М.У*******г ажлаас чөлөөлсөнтэй холбоотой хохирол учруулсан гэх үндэслэлийн тухайд, Анхан шатны шүүхээс "Хариуцагч Ч.Ч*******ийн аймгийн орон нутгийн өмчийн газрын дарга М.У*******г ажлаас халах тухай захирамжийн талаар Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрт "...хариуцагч нь хууль, журмаар тогтоосон төрийн жинхэнэ албан хаагчийг төрийн албанаас халах зохицуулалтыг зөрчиж, ажлаас үндэслэлгүйгээр халсан. Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журамд заасан ажиллагаануудыг гүйцэтгээгүй, М.У*******гийн гаргасан гэх сахилгын зөрчлүүдийг нэг бүрчлэн бүрэн дүүрэн шалгаж, баримтаар тогтоолгүйгээр түүнд сахилгын шийтгэл ногдуулсан нь хууль бус" гэж дүгнэснээс үзвэл Увс аймгийн Засаг дарга нь өөрөөс гарч буй захирамжийн төслийг хууль тогтоомжид нийцэж буй эсэхэд хууль зүйн дүгнэлт хийж, урьдчилан хянах, мэргэжил арга зүйн зөвлөгөө авах чиг үүрэг бүхий ажлын албатай боловч төрийн удирдах, мэргэшсэн албан тушаалтан бүр мэдвэл зохих, захиргааны акт гаргах хуулиар тогтоож хэвшүүлсэн процессын шаардлагыг эс биелүүлсэн үйлдэлдээ илтэд болгоомжгүй хандсан." "Өөрөөр хэлбэл, хариуцагч Ч.Ч******* нь М.У*******г төрийн албанаас халах шийдвэр гаргаснаар торд 27,359,492 төгрөгийн гэм хорыг шууд санаатай учруулсан гэх нөхцөл тогтоогдоогүй, харин хариуцагч төрийн эрх бүхий албан тушаалтан бүр мэдэх, сахин биелүүлэх боломжтой анхан шатны шинжтэй буюу захиргааны акт гаргахын өмнө эрх ашиг нь хөндөгдөж буй этгээдийн байр суурийг сонсох, өөрийгөө хамгаалах, буруугүй болохоо тайлбарлах боломж олгох зэрэг шийдвэр гаргах ажиллагааны хэм хэмжээний хэрэглээний асуудалд илтэд хайхрамжгүй хандан хууль зөрчиж захиргааны акт гаргасан нь Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5-д заасан "илтэд болгоомжгүй" хэлбэрийн гэм буруутай гэж үзэх үндэслэл тогтоогдож байна." гэх дүгнэлтийг хийжээ. Анхан шатны тус дүгнэлтээс үзвэл хариуцагч Ч.Ч*******ийн М.У*******г ажлаас чөлөөлсөн шийдвэр нь хүчингүй болохдоо мэдэгдэх сонсгох ажиллагаа хийгээгүй тул тэрээр ажилтныг ажлаас чөлөөлөхдөө илтэд болгоомжгүй хандсан гэж дүгнэжээ. Гэтэл тухайн ажилтныг ажлаас чөлөөлсөн бусад шалтгаан нөхцөлийг анхан шатны шүүхээс бүрэн гүйцэт дүгнээгүйд гомдолтой байна. Тодруулбал, М.У*******г ажлаас чөлөөлсөн шийдвэрийг Ч.Ч******* санаачилгаараа, бие дааж гаргаагүй болох нь Увс аймгийн Дотоод аудитын хорооны 2020.12.23-ны өдрийн 33 дугаар тогтоолоос тодорхой харагддаг. Тус тогтоолд зааснаар хорооны гишүүд хамтын шийдвэрээр М.У*******д хариуцлага тооцох үндэслэлтэй талаар дүгнэлт гаргаж, тус арга хэмжээг авахыг хариуцагчид даалгасан байхад анхан шатны шүүхээс тус нөхцөл байдлыг харгалзаж үзэхгүйгээр шийдвэр гаргасанд гомдолтой байна. Түүнээс гадна М.У*******г ажилд эгүүлэн тогтоосон Завхан аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022.06.15-ны өдрийн 14 дүгээр шийдвэр болон тус шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн магадлалд М.У*******гийн ажилгүй байсан хугацааны цалинг тодорхойлж шийдвэрлээгүй, М.У*******д олгосон 27,359,492 төгрөгийн цалинг ямар үндэслэлээр хэрхэн тооцож олгосон нь тодорхойгүй байхад тус дүнг бүхэлд нь хариуцагчаас гаргуулж шийдвэрлэсэнд гомдолтой байна. 3.2. Б.Г*******ыг ажлаас чөлөөлсөнтэй холбоотой хохирол учруулсан гэх үндэслэлийн тухайд, Шүүхээс "Хариуцагч Ч. Ч******* аймгийн Б, дарга Б.Г*******ыг ажлаас халах тухай захирамжийн талаар Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрт "... Увс аймгийн Засаг даргын дэргэдэх дотоод аудитын хорооны 2020 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 33 дугаар тогтоолыг хүчингүй болгож, хариуцагч нь Б.Г*******ын гаргасан гэх санхүүгийн зөрчлүүдийг нэг бүрчлэн бүрэн дүүрэн шалгаж, баримтаар тогтоолгүйгээр түүнд сахилгын шийтгэл ногдуулсан, ...захиргааны акт гаргахын өмнө урьдчилан мэдэгдэхгүй, оролцоог хангах ажиллагаа хийгээгүй, ... ажлаас халах шийдвэр гаргахдаа Б, спортын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.8-д зааснаар Б, спортын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагатай зөвшилцөөгүй" гэж дүгнэснээс үзвэл дээр дүгнэснээр Засаг даргаас гарч буй захирамжийн төслийг хууль тогтоомжид нийцэж буй эсэхэд хууль зүйн дүгнэлт хийж, урьдчилан хянах, мэргэжил арга зүйн зөвлөгөө авах чиг үүрэг бүхий ажлын албатай атлаа захиргааны акт гаргах хуулиар тогтоож хэвшүүлсэн процессын шаардлагыг эс биелүүлсэн үйлдэлдээ илтэд болгоомжгүй хандсан байна.", "Өөрөөр хэлбэл, хариуцагч Ч. Ч******* нь Б.Г*******ыг төрийн албанаас халах шийдвэр гаргаснаар төрд 23,563,762 төгрөгийн гэм хорыг шууд санаатайгаар учруулаагүй боловч хариуцагч нь төрийн эрх бүхий албан тушаалтан бүр мэдэх, сахин биелүүлэх боломжтой анхан шатны шинжтэй захиргааны акт гаргахын өмнө эрх ашиг нь хөндөгдөж буй этгээдийн байр суурийг сонсох, өөрийгөө хамгаалах, буруугүй болохоо тайлбарлах боломж олгох, эрх бүхий байгууллагатай зөвшилцөх зэрэг шийдвэр гаргах хуулиар тогтоосон шаардлагыг эс биелүүлж илтэд хайхрамжгүй хандан хууль зорчиж захиргааны акт гаргасан нь Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5-0 заасан "илтэд болгоомжгүй" хэлбэрийн гэм буруутай гэж үзэх үндэслэл тогтоогдож байна" гэх дүгнэлтийг магадлалын 14 дэх хэсэгт хийжээ. Дээрх дүгнэлтээс үзвэл Ч.Ч******* нь Б.Г*******ыг ажлаас чөлөөлөх үедээ процессын алдаа гаргасан учир тухайн үйлдэлдээ илтэд болгоомжгүй хандсан гэх дүгнэлт хийсэн тул хүлээн зөвшөөрөхгүй байна. Б.Г*******ын хувьд Ч.Ч*******ийн ажлаас чөлөөлсөн яг тухайн үндэслэлийн дагуу эрүүгийн журмаар шалгагдаж, гэм буруутайд тооцогдон нийтийн албанд томилох эрхээ хасуулж шийтгүүлсэн байдаг. Тус нөхцөл байдлаас үзвэл Ч.Ч******* нь ор үндэслэлгүйгээр тухайн этгээдийг ажлаас чөлөөлөөгүй болох нь тодорхой байгаа юм. Үүнээс гадна Б.Г*******ыг ажлаас чөлөөлсөн шийдвэрийг мөн л Ч.Ч******* дангаараа гаргаагүй, Увс аймгийн Дотоод аудитын хорооны 2020.12.23-ны өдрийн 33 дугаар тогтоолоор буюу тус хорооны гишүүдийн хамтын саналаар шийдвэрлэж, ажлаас чөлөөлөхийг Ч.Ч*******эд үүрэг болгосон байдаг. Иймд тухайн шийдвэрийг дангаар гаргаагүй этгээдийг буруутгах, хохирлыг шийдвэр гаргасан этгээд дангаар хариуцах үндэслэлтэй гэж үзсэн анхан шатны шийдвэрт гомдолтой байна. Мөн Б.Г******* нь Төрийн албаны тухай хуульд заасны дагуу төрийн үйлчилгээний албан хаагч байхад шүүхээс "Монгол Улсын Засгийн газрын 2016.8.3-ны өдрийн "Аймгийн Засаг даргын Тамгын бүтцийг шинэчлэн тогтоох тухай" 9 үгээр тогтоолд зааснаар Б, спортын газар нь аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний хэрэгжүүлэгч агентлаг болох нь тогтоогдож байна" "... хариуцагч... Б.Г*******ыг ажлаас халах тухай шийдвэр гаргахдаа Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлд заасан сахилгын шийтгэл ногдуулсан зэргээс үзэхэд Б.Г*******ын урьд эрхэлж байсан албан тушаал нь төрийн захиргааны албан тушаалд хамаарах" гэх дүгнэлтүүдийг хийсэн нь үндэслэлгүй юм. Учир нь Засгийн газрын 9 дүгээр тогтоолд заасны дагуу Б, спортын газар нь аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний хэрэгжүүлэгч агентлаг байх нь тухайн газрын удирдах албан тушаалтныг төрийн захиргааны эсхүл үйлчилгээний албан тушаалтны алин болохыг шууд тодорхойлохгүй. Мөн Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлд шийтгэл ногдуулсан нь Б.Г*******ыг төрийн захиргааны албан тушаалтан гэж үзэх үндэслэл болохгүй юм. Харин ч Төрийн албаны тухай хуулийн 47 дугаар зүйлд төрийн жинхэнэ албан хаагчийг албан тушаалаас нь халах үндэслэлийг заасан бөгөөд төрийн захиргааны албан хаагч нь төрийн жинхэнэ албан хаагч тул Б.Г******* нь төрийн захиргааны албан тушаалтан байсан бол түүнийг ажлаас чөлөөлөхдөө тус хуулийн 47 дугаар зүйлийг баримтлах ёстой байсан юм. Үүнээс үзвэл Б.Г******* нь төрийн үйлчилгээний албан тушаалтан байх бөгөөд Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1 дэх хэсэгт өөрчлөлт орохоос өмнө чөлөөлөгдсөн тул түүнийг ажлаас чөлөөлсөнтэй холбоотой учирсан гэх хохирлыг хариуцагч хариуцан арилгах үндэслэлгүй юм. Иймд гомдлыг хангаж шийдвэрлэхийг хүсье гэжээ. 4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Ж*******аас гаргасан давж заалдах гомдолдоо: 4.1. Б.Г*******ыг ажлаас хууль бусаар халсантай холбоотой гэм хорын хохирлын хэмжээ нэмэгдэхэд хариуцагч Ч.Чимидийн үйлдлээс шалтгаалаагүй нөхцөл байдал тогтоогдож байна. Б.Г*******ыг төрийн албанаас хууль бусаар халсныг шүүхийн шийдвэрээр тогтоосон хэдий ч сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, нийтийн албанд томилогдох эрхийг хасаж, торгох ялаар шийтгэсэн нь 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдрөөс 2022 оны 10 дугаар арын 31-ний өдрийг хүртэл хугацаанд хариуцагч Ч.Чимидээс шалтгаалахгүйгээр Б.Г*******ыг ажилд эгүүлэн томилох боломжгүй нөхцөл байдал үүссэн. Энэ хугацаанд олгосон ажилгүй байсан хугацааны цалин хөлс, нөхөн олговор нь хариуцагч Ч.Чимидийн хууль бус шийдвэрийн шууд үр дагавар гэж үзэх боломжгүй бөгөөд уг хугацааны төрд учирсан хохирол нь түүний буруутай үйлдлээс шалтгаалаагүй тул 7,490,520 төгрөгийг нэхэмжлэлийн үнийн дүнгээс хасаж тооцох үндэслэлтэй гэж дүгнэсэн нь хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн. Увс аймгийн Засаг даргаар ажиллаж байсан хариуцагч Ч.Чимид нь тус аймгийн Б, спортын хорооны газрын даргаар ажиллаж байсан Б.Г*******ыг 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн Б/108 дугаар захирамжаар төрийн албанаас халж, түүний ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг нөхөн олгохыг Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 152/ШШ2022/00486 дугаар шийдвэрээр даалгаж шийдвэрлэн, шүүхийн шийдвэрийг биелүүлж, Б.Г*******од улсын төсвөөс 20,945,206 төгрөг ажилгүй байсан хугацааны цалин хөлс, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн нөхөн төлөлтөд 2,618,556.82 төгрөгийг улсын төсвөөс нөхөн төлж барагдуулсан. Хариуцагч Ч.Чимид Увс аймгийн Б, даргаар ажиллаж байсан Б.Г*******ыг хууль бусаар төрийн албанаас халсныг захиргааны хэргийн анхан шатны шүүх тогтоосон бөгөөд хэрэв төрийн албанаас халаагүй байсан бол анхан шатны эрүүгийн хэргийн шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл ажлаа хийж, цалин хөлсөө авах байсан. Нэхэмжлэгч Төрийн албаны зөвлөл Б.Г*******ыг өмнө нь эрхэлж байсан албан тушаалд томилоогүйтэй холбоотой төрд учирсан хохирлын мөнгө нэхэмжлээгүй. Харин Б.Г*******ыг төрийн албанаас хууль бусаар халсныг шүүх тогтоосон, түүний үр дагавар ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг нөхөн олгож, төрд хохирол учруулсантай холбоотой гэм хорын хохирлыг буруу шийдвэр гаргасан албан тушаалтнаас нэхэмжилсэн байхад анхан шатны шүүх Б.Г*******ыг ажилд эгүүлэн томилох боломжгүй нөхцөл байдал үүссэн. Энэ хугацаанд олгосон ажилгүй байсан хугацааны цалин хөлс, нөхөн олговор нь хариуцагч Ч.Чимидийн хууль бус шийдвэрийн шууд үр дагавар гэж үзэх боломжгүй, уг хугацааны төрд учирсан хохирол нь түүний буруутай үйлдлээс шалтгаалахгүй гэж Төрийн албаны тухай хууль болон Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг буруу тайлбарлан хэрэглэж, хууль зүйн дүгнэлт хийсэн нь үндэслэлгүй байна. Иймд Б.Г*******ыг хууль бусаар төрийн албанаас халсныг шүүхийн шийдвэрээр тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг улсын төсвөөс нөхөн олгож, албан тушаалтны буруутай шийдвэрийн улмаас төрд хохирол учирсан байх тул хасаж тооцсон 7,490,520 төгрөгийг хариуцагч Ч.Чимидээс нөхөн гаргуулж, төрийг хохиролгүй болгож өгнө үү. Увс аймгийн музейн захирал Ш.Ц*******, О дарга Б.Л******* нарыг төрийн албанаас халсан, чөлөөлсөн харилцаа нь Төрийн албаны тухай хуулийн 2022 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн нэмэлт өөрчлөлт орохоос өмнөх гарсан шийдвэртэй холбоотой, дээрх албан тушаалууд нь төрийн үйлчилгээний албан тушаалд хамаарах тул Иргэний хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар иргэний хууль тогтоомжийг буцаан хэрэглэхгүй байх зохицуулалтад хамаарна. Хууль тогтоомжийг буцаан хэрэглэх нөхцөл үүсээгүй тул хүчин төгөлдөр болохоос өмнө үүссэн харилцаанд хуулийг буцаан хэрэглэж, төрд учирсан хохирлыг шаардах хууль зүйн үндэслэлгүй, Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар ижил төстэй маргааныг шийдвэрлэсэн нь энэхүү маргаанд мөн адил хэрэглэгдэнэ гэж Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийг буруу тайлбарлан хэрэглэж, үндэслэлгүй дүгнэж, хэргийг шийдвэрлэсэн. Учир нь энэхүү хэрэг маргаан нь Иргэний хууль тогтоомжоор зохицуулагдах хувийн эрх зүйн маргаан биш Төрийн албаны тухай хуулиар зохицуулагдах нийтийн эрх зүйн маргааныг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг удирдлага болгон захиргааны хэргийн шүүх шийдвэрлэж байгаа болно. Харин Төрийн албаны зөвлөл гагцхүү шаардах эрхээ хэрэгжүүлэх үүднээс Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2, 498.5-т заасан зохицуулалтыг иш татсан болно. Гэтэл анхан шатны шүүх хувийн эрх зүй, нийтийн эрх зүйг хооронд нь хольж хутган иргэний хууль тогтоомжийг буцаан хэрэглэхгүй гэсэн дүгнэлт хийсэн нь үндэслэлгүй юм. Нийтийн эрх зүйн нэг хэсэг болох захиргааны эрх зүйд хууль тогтоомжийг буцаан хэрэглэхгүй байх зохицуулалт байдаггүй. Нөгөөтээгүүр, Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1 дэх хэсэгт "Иргэнийг, эсхүл улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагчийг төрийн албанд хууль бусаар томилсон, чөлөөлсөн, түр чөлөөлсөн, халсныг төрийн албаны төв байгууллага, эсхүл шүүх тогтоосон бол төрд учруулсан хохирлыг уг шийдвэрийг гаргасан буруутай албан тушаалтнаар нөхөн төлүүлнэ." нэмэлт өөрчлөлт 022 оны 07 дугаар сарын 05-ны өдөр орсон хэдий ч шүүх буруу тайлбарлан хэрэглэсэн. Өөрөөр хэлбэл, Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1 хэсэгт 2022 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар нэмэлт өөрчлөлт орж, хүчин төгөлдөр мөрдөж эхэлсний дараа буюу 2024 оны 3 дугаар сард Ш.Ц*******, Б.Л*******г нарт шүүхийн шийдвэрийг биелүүлж, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг улсын төсвөөс нөхөн олгосноор Төрийн албаны зөвлөл төрд учирсан хохирлыг шаардах хууль зүйн үндэслэл бүрдэнэ. Мөн Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн хэрэг маргаан энэхүү захиргааны хэргийн шүүхээр шийдвэрлэж буй хэрэг маргаанд хамааралгүй юм. Иймд Ш.Ц*******, Б.Л*******г нарыг төрийн албанаас хууль бусаар чөлөөлсөнтэй холбоотой төрд учирсан хохирол 42,891,622 төгрөгийг хариуцагч Ч.Чимидээс нөхөн гаргуулж, төрийг хохиролгүй болгож өгнө үү. Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 124/ШШ2026/0025 дугаар шийдвэрийн нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосон хэсгийг хүчингүй болгож, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121.1.2-т заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү. гэжээ. ХЯНАВАЛ: 2. Нэхэмжлэгч Төрийн албаны зөвлөлөөс Ч.Ч*******эд холбогдуулан Увс аймгийн Засаг даргаар ажиллаж байсан Ч.Ч*******ийн хууль бус шийдвэрийн улмаас төрд учирсан хохирол нийт 93,814,876 төгрөгийг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ. 4. Дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гомдлыг хангахгүй орхив. Үүнд: 4.1. Нэхэмжлэгч Төрийн албаны зөвлөлөөс Ч.Ч*******эд холбогдуулан түүний Увс аймгийн Засаг даргаар ажиллаж байхдаа Орон нутгийн өмчийн газрын дарга М.У*******, Б, дарга Б.Г*******, Увс аймгийн музейн захирал Ш.Ц*******, О дарга Б.Л******* нарыг хууль бусаар албан тушаалаас халах, чөлөөлөх агуулга бүхий шийдвэр гаргаснаас төрд учирсан хохирлыг нөхөн төлүүлэхээр маргасан ба хохирол тус бүрээр авч үзвэл, 4.2. Увс аймгийн Орон нутгийн өмчийн газрын дарга М.У******* болон тус аймгийн Б, дарга Б.Г******* нарт ажилгүй байсан хугацааны цалин олговрыг төлж барагдуулсны улмаас төрд учирсан хохирлын тухайд: 4.2.1. Хариуцагч Ч.Чимид нь Увс аймгийн Засаг даргаар ажиллаж байхдаа 2020 оны 12 дүгээр сарын 28-ны өдрийн Ажлаас халах тухай Б/112 дугаар захирамжаар аймгийн Орон нутгийн өмчийн газрын дарга М.У*******г 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдрөөр тасалбар болгон, 2020 оны 12 дүгээр сарын 25-ны өдрийн Ажлаас халах тухай Б/108 дугаар захирамжаар аймгийн Б, дарга Б.Г*******ыг 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрөөр тасалбар болгон төрийн албанаас халжээ. 4.2.2. Дээрх захирамжуудыг М.У******* болон Б.Г******* нар эс зөвшөөрч тус тус шүүхэд хандсаны дагуу М.У*******г Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 118/ШШ2022/0014 дүгээр шийдвэрээр, Б.Г*******ыг Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 124/ШШ2021/0005 дугаар шийдвэрээр Увс аймгийн Засаг даргын захирамжуудыг тус тус хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговрыг тооцон олгохыг хариуцагчид даалгаж шийдвэрлэсэн нь хуулийн хүчин төгөлдөр болсон байна. 4.2.3. Улмаар М.У*******д ажилгүй байсан хугацааны цалин олговорт 27,359,492 төгрөгийг, Б.Г*******од ажилгүй байсан хугацааны олговор болон нийгмийн даатгалын шимтгэлд нийт 23,563,762 төгрөгийг олгосон нь тогтоогдсон. 4.2.4. Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1-д Иргэнийг, эсхүл улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагчийг төрийн албанд хууль бусаар томилсон, чөлөөлсөн, түр чөлөөлсөн, халсныг төрийн албаны төв байгууллага, эсхүл шүүх тогтоосон бол төрд учруулсан хохирлыг уг шийдвэрийг гаргасан буруутай албан тушаалтнаар нөхөн төлүүлнэ, 50.2-т Төрийн албаны төв байгууллага шүүхийн шийдвэрийн биелэлтийн талаар бүртгэл хөтөлж, төрд учруулсан хохирлын нөхөн төлөлтөд хяналт тавьж, нөхөн төлөгдөөгүй тохиолдолд төрийг төлөөлж шүүхэд нэхэмжлэл гаргана гэж, Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2-т Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн албан хаагч албан үүргээ зөрчсөн гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ийн улмаас бусдад гэм хор учруулсан бол уг гэм хорыг түүний ажиллаж байгаа хуулийн этгээд буюу төр хариуцан арилгана, 498.5-д Энэ хуулийн 498.1, 498.2, 498.4-т заасан этгээд өөрийн шууд санаатай буюу илтэд болгоомжгүй үйлдлээр гэм хор учруулсан бол гэм хорыг арилгасан байгууллага өөрт учирсан хохирлыг тухайн гэм буруутай этгээдээс шаардаж гаргуулах эрхтэй гэж, Захиргааны ерөнхий хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д Захиргааны байгууллагын нийтийн эрх зүйн харилцаанаас үүссэн хууль бус үйлдэл, эс үйлдэхүйгээс өөрт учирсан хохирлыг арилгуулахаар иргэн, хуулийн этгээд шаардах эрхтэй, 101 дүгээр зүйлийн 101.1-д Иргэний хуулийн 498.2-т заасны дагуу захиргааны байгууллагын гаргасан алдааны улмаас учруулсан хохирлыг төр хариуцна, 103 дугаар зүйлийн 103.1-д Иргэн, хуулийн этгээдийн хохирлыг барагдуулсны улмаас өөрт учирсан хохирлыг захиргааны байгууллага Иргэний хуулийн 498.5-д заасны дагуу гэм буруутай этгээдээр буцааж төлүүлнэ гэж тус тус заасан. 4.2.5. Дээрх хуулийн зохицуулалтуудыг агуулгаар нь нэгтгэн тайлбарлавал, захиргааны албан тушаалтны шийдвэр хууль бус бөгөөд түүний улмаас иргэнд хохирол учирсан нь шүүхийн шийдвэрээр тогтоогдсон нөхцөлд хохирлыг төр барагдуулж, дараа нь шийдвэр гаргасан албан тушаалтнаар нөхөн төлүүлэх зарчимтай ба тухайн захиргааны албан тушаалтны шийдвэр хууль бус байгаад, түүнээс учирсан хохирлыг төрөөс барагдуулсан нь нэгэнт тогтоогдсон нөхцөлд Төрийн албаны зөвлөл буруутай этгээдээс учруулсан хохирлыг шаардаж, захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй. Захиргааны албан тушаалтны хувьд, гаргасан хууль бус шийдвэрийнхээ үр дагаврыг хариуцах нь төрийн албанд баримтлах зарчимд нийцнэ. 4.2.6. Хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон үйл баримтаас үзэхэд нэгэнт шүүхийн шийдвэрээр хариуцагчийн шийдвэр хууль бус бөгөөд түүний улмаас учирсан хохирлыг төрөөс барагдуулсан нь тогтоогдсон энэ тохиолдолд хариуцагчаас төрд учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх хуульд заасан урьдчилсан нөхцөл бүрдсэн гэж дүгнэхээр байна. 4.2.7. Энэ талаар анхан шатны шүүх ...Увс аймгийн Засаг дарга Ч.Ч******* нь Орон нутгийн өмчийн газрын дарга М.У*******г төрийн албанаас халах шийдвэр гаргахдаа төрийн албан хаагчийн, ялангуяа удирдах албан тушаалтны мэдэх ёстой, шийдвэр гаргах хуулиар тогтоосон шаардлагыг эс биелүүлж илтэд болгоомжгүй хандсан үйлдлийн улмаас төрийн албан хаагчийн хөдөлмөрлөх эрх зөрчигдсөнөөр төрд 27,359,492 төгрөгийн хохирол учруулсан, хохирлыг төр хариуцан арилгасан байх тул хариуцагч нь төрд учруулсан гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй... Ч.Ч******* нь аймгийн Б, дарга Б.Г*******ыг ажлаас халсан нь хууль бус болохыг шүүхийн шийдвэрээр тогтоож, түүнд ажилгүй байсан хугацааны олговор болон нийгмийн даатгалын шимтгэлд төрөөс нийт 23,563,762 төгрөгийг олгож, улмаар Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1-д заасныг үндэслэн төр өөрт учирсан хохирлыг нэхэмжилсэн нь ...албан тушаалтан бусдад гэм хор учруулсны хариуцлага буюу Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2, 498.5-д заасныг хэрэглэх үндэслэл болно... гэх дүгнэлтүүдийг хийж, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг ханган шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна. 4.2.8. Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ...тухайн ажилтныг ажлаас чөлөөлсөн бусад шалтгаан нөхцөлийг анхан шатны шүүхээс бүрэн гүйцэт дүгнээгүйд гомдолтой байна. Тодруулбал, М.У*******г ажлаас чөлөөлсөн шийдвэрийг Ч.Ч******* санаачилгаараа, бие дааж гаргаагүй болох нь Увс аймгийн Дотоод аудитын хорооны 2020.12.23-ны өдрийн 33 дугаар тогтоолоос тодорхой харагддаг. Тус тогтоолд зааснаар хорооны гишүүд хамтын шийдвэрээр М.У*******д хариуцлага тооцох үндэслэлтэй талаар дүгнэлт гаргаж, тус арга хэмжээг авахыг хариуцагчид даалгасан байхад анхан шатны шүүхээс тус нөхцөл байдлыг харгалзаж үзэхгүйгээр шийдвэр гаргасанд гомдолтой байна ... гэх давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй. 4.2.9. Харин Б.Г*******од олгосон 23,563,762 төгрөгийн тухайд, Увс аймаг дахь сумын дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 2021/ШЦТ/137 дугаар шийтгэх тогтоолоор ... түүнийг нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, ... төгрөгөөр торгох ялаар шийтгэсэн тул 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдрөөс 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд хариуцагч Ч.Ч*******ээс шалтгаалахгүйгээр Б.Г*******ыг ажилд эгүүлэн томилох боломжгүй нөхцөл байдал үүссэнийг харгалзан үзэж уг хугацаанд төрд учирсан хохирлыг нэхэмжлэлийн үнийн дүнгээс хасаж тооцох үндэслэлтэй. 4.2.10. Энэ талаар анхан шатны шүүх шүүх ...Б.Г******* нь үндсэн цалин 1,088,657 төгрөг, нэмэгдэл урамшуулал 326,597 төгрөг авч байсан ба ажиллаж байсан нэг сарын дундаж цалин хөлс нь 1,415,254 /4,245,762 төгрөг : 3 сар = 1,415,254/ төгрөг, нэг өдрийн дундаж цалин хөлс нь 67,393 /1,415,254 төгрөг : 21 хоног = 67,393/ төгрөг болох нь хэрэгт авагдсан цалингийн хүснэгтээр тогтоогдож байна... Б.Г*******ын нэг сарын дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 1,415,254 төгрөг, нэг ажлын өдрийн дундаж цалин хөлс 67,393 төгрөг, ажилгүй байсан хугацаа 10 сар, 2 хоногоор тооцвол ажилгүй байсан хугацааны олговорт 14,287,327 төгрөг, ажил олгогчоос нийгмийн даатгалын шимтгэлд 12,5 хувиар тооцож төлөх дүн 1,785,915 төгрөг, нийт 16,073,242 төгрөгийн хохирол хариуцагч нь Б.Г*******ыг ажлаас буруу халсан илтэд болгоомжгүй гэм буруутай үйлдлийн улмаас учирсан гэж үзэхээр байна ... гэж дүгнэн, хариуцагчийн буруутай үйлдлээс шалтгаалаагүй 7,490,520 төгрөгийг нэхэмжлэлийн үнийн дүнгээс хасаж, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хэрэгсэхгүй болгосон нь зөв байна. 4.2.11. Мөн түүнчлэн Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14-т Гэм буруутай нь хуулийн дагуу шүүхээр нотлогдох хүртэл хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож үл болно гэж заасны дагуу дээр дурдсан эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол гарах хүртэл хугацаанд Б.Г******* ажиллах боломжтой байсан гэж үзэх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдолд ... Б.Г*******ын хувьд Ч.Ч*******ийн ажлаас чөлөөлсөн яг тухайн үндэслэлийн дагуу эрүүгийн журмаар шалгагдаж, гэм буруутайд тооцогдон нийтийн албанд томилох эрхээ хасуулж шийтгүүлсэн байдаг. Тус нөхцөл байдлаас үзвэл Ч.Ч******* нь ор үндэслэлгүйгээр тухайн этгээдийг ажлаас чөлөөлөөгүй болох нь тодорхой байгаа юм ... гэснийг мөн хүлээн авах үндэслэлгүй. 4.3. Увс аймгийн музейн захирал Ш.Ц*******, О дарга Б.Л******* нарын ажилгүй байсан хугацааны цалин олговрыг төлж барагдуулсны улмаас төрд учирсан хохирлын тухайд: 4.3.1. Хариуцагч Ч.Ч******* нь Увс аймгийн Засаг даргаар ажиллаж байхдаа 2021 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн Б/28 дугаар захирамжаар Увс аймгийн музейн захирал Ш.Ц*******ыг, 2021 оны 5 дугаар сарын 7-ны өдрийн Б/30 дугаар захирамжаар О дарга Б.Л*******г тус тус төрийн албанаас чөлөөлөх шийдвэр гаргасныг Ш.Ц*******, Б.Л******* нар нь эс зөвшөөрч шүүхэд хандсаны дагуу Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 9 дүгээр сарын 8-ны өдрийн 49 дүгээр Ш.Ц*******ыг, Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн 04 дүгээр шийдвэрээр Б.Л*******г ажлаас халсан Увс аймгийн Засаг даргын захирамжуудыг тус тус хүчингүй болгож, урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн тогтоож шийдвэрлэсэн. 4.3.2. Улмаар Ш.Ц*******д ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт нийт 13,522,949 төгрөгийг, Б.Л*******д ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт нийт 29,368,673 төгрөгийг тус тус олгосон байна. 4.3.3. Төрийн албаны тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д Төрийн үйлчилгээний албан тушаалд төрийн үйлчилгээг адил тэгш, чанартай, хүртээмжтэй хүргэх болон төрийн байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангахад туслах чиг үүрэг бүхий хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ажиллах дараахь албан тушаал хамаарна, 14.1.2-т боловсрол, шинжлэх ухаан, эрүүл мэнд, соёл, урлаг, спорт зэрэг төсвөөс санхүүждэг төрийн үйлчилгээний байгууллагын дарга, захирал, эрхлэгч, бусад удирдах, гүйцэтгэх, туслах албан тушаал гэж заасан. 4.3.4. Дээрх хуулийн зохицуулалтаас үзэхэд Увс аймгийн музейн захирал Ш.Ц*******, О дарга Б.Л******* нар нь төрийн үйлчилгээний албан тушаалтанд хамаарахаар байна. 4.3.5. Шинэчлэн найруулсан Төрийн албаны тухай хууль 2017 оны 12 дугаар сарын 7-ны өдөр батлагдаж, 2019 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн. Тус хуулийн 50 дугаар зүйлийн 50.1-д төрийн жинхэнэ албан хаагчийг хууль бусаар төрийн албанаас чөлөөлсөн, түр чөлөөлсөн, халсныг төрийн албаны төв байгууллага, эсхүл шүүх тогтоосон бол төрд учруулсан хохирлыг уг шийдвэрийг гаргасан буруутай албан тушаалтнаар нөхөн төлүүлнэ гэж зохицуулсан байсныг 2022 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар Иргэнийг, эсхүл улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагчийг төрийн албанд хууль бусаар томилсон, чөлөөлсөн, түр чөлөөлсөн, халсныг төрийн албаны төв байгууллага, эсхүл шүүх тогтоосон бол төрд учруулсан хохирлыг уг шийдвэрийг гаргасан буруутай албан тушаалтнаар нөхөн төлүүлнэ гэж өөрчилсөн байна. 4.3.6. Уг хуулийн зохицуулалт өөрчлөгдөхөөс өмнө хариуцагч Ч.Ч******* нь Увс аймгийн музейн захирал Ш.Ц*******ыг 2021 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн Б/28 дугаар захирамжаар, О дарга Б.Л*******г 2021 оны 5 дугаар сарын 7-ны өдрийн Б/30 дугаар захирамжаар тус тус ажлаас чөлөөлсөн байх бөгөөд тухайн үед мөрдөгдөж байсан зохицуулалтаар төрийн үйлчилгээний албан хаагчийг хууль бусаар чөлөөлсөн буруутай шийдвэрийн үр дагавар буюу төрд учирсан хохирлыг буцаан шаардах эрх зүйн үндэслэлийг хуульчлаагүй байсан байна. 4.3.7. Иймд нэхэмжлэгч Төрийн албаны зөвлөл нь хариуцагч Ч.Ч*******ээс Увс аймгийн музейн захирал Ш.Ц*******, О дарга Б.Л******* нарыг хууль бусаар ажлаас чөлөөлснөөс үүдэн төрд хохирол учирсан гэж үзэж, тэдгээрт ажилгүй байсан хугацааны олговорт олгосон нийт 42,891,622 төгрөгийг нөхөн төлүүлэхээр хариуцагч Ч.Ч*******ээс гэм хорын хохирол шаардах нь хуульд нийцэхгүй. 4.3.8. Энэ үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын Төрийн албаны зөвлөл нь хариуцагч Ч.Ч*******ээс Увс аймгийн музейн захирал Ш.Ц*******, О дарга Б.Л******* нарыг хууль бусаар ажлаас чөлөөлснөөс үүдэн төрд учирсан хохирлыг нөхөн төлүүлэх хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна. Иймд дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 1. Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 124/ШШ2026/0025 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай. 2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д заасныг баримтлан нэхэмжлэгч Төрийн албаны зөвлөлийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээснийг тус тус дурдсугай. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Ц.ОДМАА ШҮҮГЧ Г.МӨНХТУЛГА ШҮҮГЧ Н.ХОНИНХҮҮ
| |||
| | |