Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 03 сарын 09 өдөр

Дугаар 42

 

Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мандахбаяр даргалж,  

Нарийн бичгийн дарга Ц.Болормаа,

Улсын яллагч Ц.Батзориг,

Хохирогч Н.Тогоохүү, Ц.Даваасүрэн,

Иргэний нэхэмжлэгч Г.Цэрэнханд,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Хандмаа,

Шүүгдэгч Б.Балжинням нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Өвөрхангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Дархан овгийн Дуламжаргалын Балжиннямд холбогдох эрүүгийн 201615000354 тоот хэргийг 2017 оны 02 дугаар сарын 14-нд хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Өвөрхангай аймгийн Арвайхээр суманд 1993 оны 03 дугаар сарын 31-ний өдөр төрсөн, 24 настай, эрэгтэй, боловсрол, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Арвайхээр сумын 7 дугаар баг, Дэлгэрэхийн дэнж 30-311 тоотод оршин суух хаягтай, Арвайхээр сум 7 дугаар баг 12-07 тоотод түр оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Өвөрхангай аймаг дахь сум дундын нэг дүгээр шүүхийн 2010 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 1/8 дугаартай шийтгэх тогтоолоор, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 4 сарын хугацаагаар баривчлах ялаар, Өвөрхангай аймаг дахь сум дундын нэг дүгээр шүүхийн 2011 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 1/109 дугаар шийтгэх тогтоолоор, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар, Өвөрхангай аймаг дахь сум дундын нэгдүгээр шүүхийн 2012 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 1/27 дугаар шийтгэх тогтоолоор, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т заасан 3 жилийн хугацаагаар хорих ялаар, Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 5 дугаар шийтгэх тогтоолоор, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 6 сарын хугацаагаар баривчлах ялаар тус тус шийтгүүлж байсан, Дархан овгийн Дуламжаргалын Балжинням, РД: ЙЮ93033152

Шүүгдэгч Д.Балжинням нь согтуурсан үедээ ялтай байх хугацаандаа буюу давтан үйлдлээр 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 9 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах 05-06 тоотод оршин суух иргэн Н.Тогоохүүгийн гэрийн тооноор хууль бусаар нэвтэрч биет 1.510.000 төгрөг, мөн тус хашаанд оршин суух иргэн Ц.Даваасүрэнгийн гэрийн тооноор хууль бусаар нэвтэрч гар утасны цэнэглэгч, карт уншигч зэрэг эд зүйл хулгайлан авч 30.000 төгрөгийн нийт 1.540.000 төгрөгийн буюу бусдад бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

            Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

            Шүүгдэгч Д.Балжинням шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “... 2016 оны 11 дүгээр сарын үед Улаанбаатар хотоос Өвөрхангай аймагт ирсэн. Би найз нөхөд дээрээ ирээд архи уух гэхээр мөнгө төгрөг байхгүй болохоор нь хулгай хийдэг. Хулгай хийсэн нь миний буруу. Тухайн үед шоудаж архи уух гэж хулгай хийсэн. Хулгай хийж байх үедээ согтуу байсан. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэв.

Хохирогч Н.Тогоохүү шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “… 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр 1.515.000 төгрөг байснаас 5000 төгрөгийг тамхи авах гээд би өөрөө аваад 1.510.000 төгрөгийг түрийвчиндээ үлдээсэн байсан. 1.510.000 төгрөгөө нэхэмжилж байна” гэв.

Хохирогч Ц.Даваасүрэн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр манай гэрт хулгай орсон байсан. Манай гэр оронд энэ хүн ороод миний ээмэг, бөгжөө хийдэг жижигхэн хайрцаг, тогооны сав зэргийг ухсан байсан ч юм аваагүй байсан. Харин утасны цэнэглэгч, мемори уншигч хоёрыг аваад явсан байсан.  Миний хувьд утасны цэнэглэгч, мемори уншигчийн үнэ 30.000 төгрөгөө нэхэмжилж байна. Би шүүгдэгчээс 1.510.000 төгрөгнөөс өөрт оногдох хувийг нэхэмжлэхгүй. Учир нь би Н.Тогоохүүгээс мөнгөө авчихсан. Иймд энэ 1.510.000 төгрөгийг Н.Тогоохүүд олгуулах хүсэлттэй байна” гэв.

Иргэний нэхэмжлэгч Г.Цэрэнханд шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…Бид гурвын мөнгө Н.Тогоохүү эгчид байсан. Хулгай гарсны дараа бидний мөнгө нэг дор байсан гээд Н.Тогоохүү эгчээс өөрт оногдох мөнгөө авчихсан. Иймд 1.510.000 төгрөгийг шүүгдэгч Н.Балжиннямаас гаргуулж Н.Тогоохүүд өгөхийг хүсч байна. Би Н.Тогоохүүгээс мөнгөө авсан тул шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй” гэв.

Хохирогч Н.Тогоохүүгийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “... 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 17 цагийн үед гэрээсээ нөхөр Даваадорж хоёр хүүхдийн хамтаар Аавынх руугаа явсан. Тухайн үед манай аавынд хөдөөнөөс идэшний адуу ирчихсэн байсан ба би гэдэс дотор арилгаж байсан. Тэр өдөр манай идэшний адууг авчирч өгсөн хүнтэй хамт ирсэн хөдөөний хүмүүс түүхий эд ачиж ирсэн байхаар нь тэрийг нь авах гээд буцаагаад гэр лүүгээ нөхөр Даваадорж, дүү Н.Мягмардорж нарыг явуулсан. Нөхөр бид хоёр түүхий эд авдаг. Удалгүй манай дүү эргэж ирээд танай гэрт хулгай орчихсон байна. Түрүүвчинд байсан мөнгө чинь алга авдар сав чинь онгорхой байна гэхээр нь би Ц.Даваасүрэн дүү рүүгээ яриад чи хаана байна вэ манай гэрт хулгай орчихсон байна цагдаа дуудаадах гэсэн. ... Би 2016 оны 11 дүгээр сарын 23-ны оройн 17 цагийн үед гэрээсээ гарсан. Эргээд манай нөхөр 18 цагийн үед гэртээ ирэхэд хулгай орчихсон  байсан. Надад одоогоор сэжиглэж байгаа хүн байхгүй. Манай гэрт мөнгө хадгалж байгааг манай нөхрийн болон манай хамаатан садангууд ер нь бүгд л мэдэж байгаа. Манай нөхрийн дүү нар болох Ц.Даваасүрэн, Г.Цэрэнханд бид гурав нийлж түүхий  эд авдаг. Тухайн өдөр алга болсон мөнгө нь түүхий эд аваад үлдсэн мөнгө байсан юм. ... Бүгд 10000-ийн дэвсгэртүүд байсан. ... 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдрөөс эхлээд Ц.Даваасүрэн, Г.Цэрэнханд бид 3 мөнгө нийлүүлж түүхий эд авах болсон. Өмнө нь түүхий эд авч үзээгүй. Энэ жилээс анх удаа наймаа хийх гэж зээл авцгаасан байсан юм. Түүхий эд авч эхлэснээс хойш гэртээ бэлэн мөнгөө хадгалж наймааны эргэлтэнд оруулж байсан. Түүхий эдээ байнгын бэлэн мөнгөөр авдаг, хөдөө өөрсдөө ч явдаг байсан болохоор бэлэн мөнгөө байнгын гэртээ байлгадаг байсан. ... Тухайн өдрийн 13 цаг өнгөрч байх үед Ц.Даваасүрэн бид 2 мөнгөө тоолоод 50000 төгрөгийг Ц.Даваасүрэнд өгөөд үлдсэн нь яг 1510000 төгрөг дан 10000-н дэвсгэртээр тоологдсон. Г.Цэрэнханд тэр өдөр байгаагүй болохоор яг хэдэн төгрөг түрийвчинд үлдээснийг мэдэхгүй. 2016 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр Ц.Даваасүрэн ээжийнхээ тэтгэврийг зээлж 4 сая төгрөг авч, Г.Цэрэнханд ломбарданд үнэт эдлэлүүдээ тавьж 1.600.000 төгрөг, банкнаас 400.000 төгрөг нийт 2 сая төгрөг, надад 1.100.000 төгрөг байсан. Би өөрийнхөө Хаан банкны данснаас авч байсан. Бид 3 нийлээд нийт 7.100.000 төгрөгөөр анх наймаа хийж эхэлсэн. 11 дүгээр сарын 23-ны өдөр түүхий эд аваад үлдсэн бэлэн мөнгөө тоолж түрийвчинд хийхэд 1.510.000 төгрөг тоологдож үлдсэн байсан...”  гэсэн мэдүүлэг /хх-ийн 22-23 дугаар хуудас/,

Хохирогч Ц.Даваасүрэнгийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “... 2016 оны 11 дүгээр сарын 23-ны үдээс хойш 16 цаг 30 минутаас 18 цагийн хооронд манайх эзгүй байсан. Манай гэрээс андройд утасны цэнэглэгч мемори карт алга болсон өөр эд зүйл алдагдаагүй байсан. ... 2016 оны 11 дүгээр сарын 23-ны 13цаг өнгөрч байхад Н.Тогоохүү бид хоёрыг тоолоод түрүүвчинд хийхэд 1.510.000 төгрөг байсан. Бүгд 10.000-н дэвсгэртүүд байсан. Би 50.000 төгрөгийг авахад нь 1.510.000 үлдсэн. Уг мөнгийг бид 3 дундаасаа босгож 7.100.000 төгрөгөөр анх 11 дүгээр сарын 10-ны үеэс түүхий эд авч эхэлсэн юм. Би 4 сая төгрөг ээжийнхээ тэтгэвэрийг зээлж, Г.Цэрэнханд 2 сая төгрөг, Тогоохүүд 1.100.000 төгрөг байсанг нийлүүлж анх наймаагаа эхэлсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 27 дугаар хуудас/,

Иргэний нэхэмжлэгч Г.Цэрэнхандын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “... 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр оройн 18 цагийн үед манай бэр эгч Н.Тогоохүү Ц.Даваасүрэн лүү яриад манай гэрт хулгай орчихсон байна гэж ярьсан. Тухайн үед Ц.Даваасүрэн бид хоёр эмнэлэг дээр хамт байсан болохоор хамтдаа А.Даваадорж ахынд очсон. А.Даваадорж, Ц.Даваасүрэн хоёр нэг хашаанд байдаг. Бид хоёрыг очиход А.Даваадорж, Н.Тогоохүү, Н.Мягмардорж нар нь гадаа зогсож байсан. Цагдаа ирэхээр оръё. Юманд хүрч болохгүй гэсэн гээд байж байсан. Удалгүй цагдаа нар ирсэн. Надад одоогоор сэжиглэж байгаа хүн алга байна. Н.Тогоохүү, Ц.Даваасүрэн, Г.Цэрэнханд бид нар нийлж түүхий эд авдаг. Хүмүүс ихэнхдээ бол дансаар гүйлгээ хийгээд байдаггүй учир бэлэн мөнгөөр түүхий эд авдаг. Хөдөөний хүмүүс бол бэлэн мөнгөөр түүхий эдээ өгдөг. Тийм учраас түүхий эд аваад үлдсэн мөнгө нь тэднийд байсан. Бид 3 дундаасаа босгож 7.100.000 төгрөгөөр анх 11 дүгээр сарын 10-ны үеэс түүхий эд авч эхэлсэн юм. Би 2 сая төгрөгийг үнэт эдлэлүүдээ ломбарданд тавьж, өөрт байсан 400.000 төгрөгтэй нийлүүлж, Ц.Даваасүрэн ээжийнхээ тэтгэврийг зээлж 4 сая төгрөг, Н.Тогоохүүд 1.100.000 төгрөг байсныг нийлүүлж анх наймаагаа эхэлсэн. Энэ талаарх баримт материалууд байгаа. Бид 3 түүхий эд аваад тушаагаагүй үлдсэн мөнгө нь яг хэд байсныг мэдэхгүй. Ц.Даваасүрэн, Н.Тогоохүү хоёр сүүлд тоолсон. Миний багцаагаар 1 сая гаран төгрөг байсан. Яг хэд байсныг нь мэдэхгүй байна. Би хамт тоолоогүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 34, 35 дугаар хуудас/,

Гэрч А.Даваадоржийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “... 2016 оны 11 дүгээр сарын 23-ний өдрийн 18 цагийн үед түүхий эд авах мөнгө авах гэж Мягмардоржийн хамт ирээд хаалга онгойлгоод ороод авдраа уудлах гэхэд цоожгүй байхаар нь гайхаад эхнэрийн түрийвчиийг нь гаргаад мөнгө авах гэтэл дотрох мөнгө нь алга байсан. Тэгээд эхнэр Н.Тогоохүүг дуудаад, дараа нь цагдаад мэдэгдсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 37 дугаар хуудас/,

Гэрч Н.Мягмардоржийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “... 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 18 цагийн үед А.Даваадорж ах гэрээсээ түүхий эд авах мөнгө авах гэж надтай хамт гэртээ ирсэн. Би гэрийнх нь хаалгыг түлхүүрээр онгойлгоод дотогш орсон. А.Даваадорж ах авдраа уудлах гэхэд цоожгүй байсан. Тэгээд Н.Тогоохүү эгчийн түрийвчийг нь дотроос нь гаргаад мөнгө авах гэтэл доторх мөнгө нь алга болсон байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 38 дугаар хуудас/,

Өвөрхангай аймгийн Шүүх шинжилгээний албаны криминалистикийн шинжээчийн 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 14 дугаартай: “... Шинжилгээнд ирүүлсэн хэргийн газраас бэхжүүлж авсан дакто хальсанд 4 ширхэг гарын мөр байна. Шинжилгээнд ирүүлсэн гарын мөрүүдээс 2 гэж дугаарласан гарын мөр нь адилтгалын шинжилгээнд тэнцэнэ. Харин 1,3,4 гэсэн гарын мөрүүд нь адилтгалын шинжилгээнд тэнцэхгүй. Шинжилгээнд тэнцэж буй 2 дугаартай гарын мөр нь санд бүртгэлтэй MN0004910000018 гэсэн дугаартай Дуламжаргалын Балжиннямын зүүн гарын ядам хурууны хээтэй ерөнхий болон хувийн онцлог шинж тэмдгүүдээрээ тохирч байна...” гэх дүгнэлт /хх-ийн 49-51 дугаар хуудас/,

Эрүүгийн хэрэг үүсгэж мөрдөн байцаалтын ажиллагаа явуулах тогтоол /хх-ийн 1 дүгээр хуудас/,

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 3 дугаар хуудас/,

Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 4-11 дүгээр хуудас/,

Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, тэмдэглэл /хх-ийн 18-19 дүгээр хуудас/,

Хөрөнгийн үнэлгээ төслийн “Лэндс” ХХК-ий 2016 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн №02/38 дугаартай үнэлгээний тайлан /хх-ийн 41-42 дугаар хуудас/,

Эд зүйл хураан авч, үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 112 дугаар хуудас/,

Шүүгдэгч Д.Балжиннямын хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-ийн 66, 68, 72-83, 86-90, 93 дугаар хуудас/,

Шүүгдэгч Д.Балжиннямын сэжигтнээр болон яллагдагчаар байцааж авсан тэмдэглэлүүдийг /хх-ийн 60-65 дугаар хуудас/ зэрэг болно.

Шүүгдэгч Д.Балжинням нь согтуурсан үедээ ялтай байх хугацаандаа буюу давтан үйлдлээр 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 9 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах 05-06 тоотод оршин суух иргэн Н.Тогоохүүгийн гэрийн тооноор хууль бусаар нэвтэрч биет 1.510.000 төгрөг, мөн тус хашаанд оршин суух иргэн Ц.Даваасүрэнгийн гэрийн тооноор хууль бусаар нэвтэрч гар утасны цэнэглэгч, карт уншигч зэрэг эд зүйл хулгайлан авч 30.000 төгрөгийн нийт 1.540.000 төгрөгийн буюу бусдад бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Үүнд: Хавтаст хэрэгт авагдсан хохирогч Н.Тогоохүүгийн “...Тэр өдөр манай идэшний адууг авчирч өгсөн хүнтэй хамт ирсэн хөдөөний хүмүүс түүхий эд ачиж ирсэн байхаар нь тэрийг нь авах гээд буцаагаад гэр лүүгээ нөхөр А.Даваадорж, дүү Н.Мягмардорж нарыг явуулсан. Нөхөр бид хоёр түүхий эд авдаг. Удалгүй манай дүү эргэж ирээд танай гэрт хулгай орчихсон байна. Түрүүвчинд байсан мөнгө чинь алга авдар сав чинь онгорхой байна гэхээр нь би Ц.Даваасүрэн дүү рүүгээ яриад чи хаана байна вэ? манай гэрт хулгай орчихсон байна цагдаа дуудаадах гэсэн. 11 дүгээр сарын 23-ны өдөр түүхий эд аваад үлдсэн бэлэн мөнгөө тоолж түрийвчинд хийхэд 1.510.000 төгрөг тоологдож үлдсэн байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 22-23/, хохирогч Ц.Даваасүрэнгийн “...2016 оны 11 дүгээр сарын 23-ны үдээс хойш 16 цаг 30 минутаас 18 цагийн хооронд манайх эзгүй байсан. Манай гэрээс андройд утасны цэнэглэгч мемори карт алга болсон өөр эд зүйл алдагдаагүй байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 27/, Иргэний нэхэмжлэгч Г.Цэрэнхандын “...2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр оройн 18 цагийн үед манай бэр эгч Н.Тогоохүү Ц.Даваасүрэн рүү яриад манай гэрт хулгай орчихсон байна гэж ярьсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 34-35/, гэрч А.Даваадорж, Н.Мягмардорж нарын  мэдүүлгүүд /хх-ийн 37, 38/, Өвөрхангай аймгийн Шүүх шинжилгээний албаны криминалистикийн шинжээчийн 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 14 дугаартай дүгнэлт /хх-ийн 49-51/, Эрүүгийн хэрэг үүсгэж мөрдөн байцаалтын ажиллагаа явуулах тогтоол /хх-ийн 1/, Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 3/, Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 4-11/, Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, тэмдэглэл /хх-ийн 18-19/, Хөрөнгийн үнэлгээ төслийн “Лэндс” ХХК-ий 2016 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн №02/38 дугаартай үнэлгээний тайлан /хх-ийн 41-42/, Эд зүйл хураан авч, үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 112/, шүүгдэгч Д.Балжиннямын сэжигтнээр болон яллагдагчаар байцааж авсан тэмдэглэлүүд, шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 60-65/ зэрэг болно.,

Шүүгдэгч Д.Балжиннямд холбогдох хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс түүнийг давтан үйлдлээр, орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож хуульд заасан хорих ял оногдуулах үндэслэлтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч Д.Балжинням нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, шүүгдэгч Д.Балжиннямын эзэмшлийн AQ5241772 серийн дугаартай 1000 төгрөгийн дэвсгэрт 1 ширхэг, AP6623850 серийн дугаартай 500 төгрөгийн дэвсгэрт 1 ширхэг, AP7538815 серийн дугаартай 500 төгрөгийн дэвсгэрт 1 ширхэг,  AK9825373 серийн дугаартай 100 төгрөгийн дэвсгэрт 1 ширхэг, AC3295701 серийн дугаартай 100 төгрөгийн дэвсгэрт 1 ширхэг зэргийг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгохыг тус тус дурьдав.

Хохирлын талаар: Хохирогч Н.Тогоохүүгийн гэрээс алдагдсан 1.510.000 төгрөг нь хохирогч Н.Тогоохүү, хохирогч Ц.Даваасүрэн, иргэний нэхэмжлэгч Г.Цэрэнханд нарын хувь нийлүүлсэн мөнгө байсан бөгөөд хохирогч Ц.Даваасүрэн, иргэний нэхэмжлэгч Г.Цэрэнханд нар нь өөрт ногдох мөнгөө нэхэмжлэхгүй Н.Тогоохүүд 1.510.000 төгрөгийг гаруулж олгохыг зөвшөөрч байх тул Шүүгдэгч Д.Балжиннямаас 1.510.000 төгрөг гаргуулж хохирогч Н.Тогоохүүд олгох нь зүйтэй байна. Мөн шүүгдэгчээс санах ойн карт, санах ойн уншигч, цэнэглэгч зэргийн үнэ 30.000 төгрөгийг гаргуулж хохирогч Ц.Даваасүрэнд олгож шийдвэрлэлээ.  

Шүүгдэгч Д.Балжиннямд ял шийтгэл оногдуулахдаа согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн, ялтай байхдаа гэмт хэрэг дахин үйлдсэнийг хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруутай этгээдийн хувийн байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөөгүй, гэм хор арилаагүй зэргийг харгалзан үзсэн болно.

Шүүгдэгч Д.Балжинням нь урьд хорих ял эдэлж байсан тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хуулийн 52 дугаар зүйлийн 52.6-д зааснаар чанга дэглэмтэй хорих ангид ялыг эдлүүлэхээр хуульчилсан хэдий ч Эрүүгийн хуулийн 52 дугаар зүйлийн 52.10-т заасан гэмт хэргийн нийгмийн шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг нь харгалзан хорих ял эдлүүлэх дэглэмийг хөнгөрүүлэн өөрчилж, жирийн дэглэмтэй хорих ангид ялыг эдлүүлэхээр шийдвэрлэв.

Шүүгдэгч Д.Балжиннямд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар ял шийтгэл оногдуулахдаа эд хөрөнгө хураах нэмэгдэл ялыг хэрэглэх шаардлагагүй гэж үзэв.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283 дугаар зүйлийн 283.1, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 291, 294, 295, 296, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон                                                   

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Дархан овгийн Дуламжаргалын Балжиннямыг давтан үйлдлээр, орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.  

2. Шүүгдэгч Дархан овгийн Дуламжаргалын Балжиннямд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар  зүйлийн 145.2-т зааснаар эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр 3 /гурван/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч Д.Балжиннямд оногдуулсан 3 /гурван/ жилийн хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид  эдлүүлсүгэй.

4. Шүүгдэгч Д.Балжинням нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, иргэний нэхэмжлэгч Г.Цэрэнханд нь нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурьдсугай.

5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-т зааснаар шүүгдэгч Д.Балжиннямын эзэмшлийн AQ5241772 серийн дугаартай 1000 төгрөгийн дэвсгэрт 1 ширхэг, AP6623850 серийн дугаартай 500 төгрөгийн дэвсгэрт 1 ширхэг, AP7538815 серийн дугаартай 500 төгрөгийн дэвсгэрт 1 ширхэг,  AK9825373 серийн дугаартай 100 төгрөгийн дэвсгэрт 1 ширхэг, AC3295701 серийн дугаартай 100 төгрөгийн дэвсгэрт 1 ширхэг зэргийг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Д.Балжиннямаас 1.540.000 төгрөг гаргуулж хохирогч Н.Тогоохүүд 1.510.000 төгрөг, хохирогч Ц.Даваасүрэнд 30.000 төгрөг тус тус олгосугай.   

7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Д.Балжиннямд урьд авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж энэ өдрөөс эхлэн цагдан хорьсугай.

8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1,  304 дүгээр 304.1-д зааснаар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, Иргэний нэхэмжлэгч иргэний нэхэмжлэлтэй холбоотой хэсэгт  гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай. 

9. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч  Д.Балжиннямд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     М.МАНДАХБАЯР