Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 01 сарын 08 өдөр

Дугаар 2024/ШЦТ/012

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2024 оны 01 дүгээр сарын 08                    Дугаар 2024/ШЦТ/12                               Номгон

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнгэл даргалж, 

Улсын яллагч: Б.Бат-Оргил, М.Оюунбат

Нарийн бичгийн дарга: Н.Бүжинлхам,

Шүүгдэгч: *******, түүний өмгөөлөгч Ц.Мөнхтуул, Н.Балжинням /онлайнаар/,

Шүүгдэгч: *******, түүний өмгөөлөгч Д.Мэндээ, Н.Энхжаргал

Шүүгдэгч: *******, түүний өмгөөлөгч П.Өлзийбаяр,

Шүүгдэгч: *******, түүний өмгөөлөгч П.Өлзийбаяр, Л.Батбаяр нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Бат-Оргилоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2114000050150 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 10 дугаар сарын 14-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв. 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1. Шүүгдэгч, Монгол Улсын иргэн, ******* овогт *******ийн *******, / Регистрийн дугаар: /,

2. Шүүгдэгч, Монгол Улсын иргэн,  овогт ийн , / Регистрийн дугаар: /,

3. Шүүгдэгч, Монгол Улсын иргэн, ******* овогт *******гийн , / Регистрийн дугаар: /,

4. Шүүгдэгч, Монгол Улсын иргэн, овогт ын , / Регистрийн дугаар /,

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч ******* нь Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын Засаг даргаар ажиллаж байхдаа тус сумын Засаг даргын тамгын газрын дарга *******, санхүүгийн албаны дарга *******, нягтлан бодогч ******* нартай бүлэглэн, ажлын байран дээрээ:

Төрийн Төрийн албаны тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-д заасан “Төрийн улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагч өндөр насны тэтгэвэр тогтоолгох үндэслэлээр чөлөөлөгдсөн бол үндсэн цалингийн дунджаас ажилласан хугацааг нь үндэслэн тооцож нэг удаагийн буцалтгүй тусламжийг олгоно. Нэг удаагийн буцалтгүй тусламжийн дээд хэмжээ нь 36 сарын үндсэн цалингийн дунджаас хэтрэхгүй байна гэснийг,

Засгийн газрын 2019 оны 01 дүгээр сарын 07 тоот тогтоолоор батлагдсан “Төрийн албан хаагчид өндөр насны тэтгэмж гаргахад нэг удаагийн буцалтгүй тусламж олгох журам”-ийн 1.1-д заасан “Төрийн албаны тухай хуулийн 46.2.2, 46.2.3-т заасан үндэслэлээр төрийн албанаас чөлөөлөгдөж, өндөр насны тэтгэвэр тогтоолгосон төрийн улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагчид Төрийн албаны тухай хуулийн 60.1-д заасан нэг удаагийн буцалтгүй тусламж олгоход энэ журмыг мөрдөнө” гэснийг,

Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 38.2-д Төрийн албанд 25-аас дээш жил ажилласан аймаг, нийслэл, сум, дүүргийн Хурлын болон бүх шатны Засаг дарга тэтгэвэр тогтоолгох бол тэдгээрт урьд өмнө нь авч байсан албан тушаалын 12 сарын цалинтай нь тэнцэх хэмжээний нэг удаагийн мөнгөн тусламж олгоно.” гэснийг,

Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-д заасан “анхан шатны баримт” гэж ажил, гүйлгээ гарсныг нотолж бүрдүүлдэг гэрээ, нэхэмжлэх, төлбөр төлсөн баримт болон бусад нотолгоог, 20 дугаар зүйлийн 20.2-ийн 20.2.5-д заасан “дансны өглөг, авлага ба төлбөрийн тооцоог хянах, ажил, гүйлгээг гаргахаас нь өмнө хянан, баталгаажуулах” гэсэн заалтуудыг зөрчиж, албан үүргээ урвуулан ашиглахад хамтран оролцож, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж,

2020 оны 03 дугаар сарын 11-ний өдөр “өндөр насны тэтгэвэрт гарахад нэг удаагийн буцалтгүй тусламж олгох тухай” хүсэлт гаргасан, хүсэлтийг *******, *******, ******* нар урьдчилан хэлэлцэж, *******ын хүсэлтэд цохолт хийж, ямар нэгэн албан ёсны баталгаажиж гарсан эрх бүхий албан тушаалтны шийдвэргүйгээр 2020 оны 03 дугаар сарын 11-ний өдөр 95, 96 дугаартай төлбөрийн хүсэлтийн дагуу төрийн сангийн гүйлгээ хийн өөрийн Төрийн банкны дансанд 39,297.51 /гучин есөн сая хоёр зуун ерэн долоон мянга таван зуу/ төгрөгийг шилжүүлж авч, өөртөө давуу байдал бий болгосон,

Шүүгдэгч ******* нь Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын Засаг даргын Тамгын газрын даргаар ажиллаж байхдаа тус сумын Засаг даргын тамгын газрын санхүүгийн албаны дарга *******, нягтлан бодогч *******, сумын засаг дарга ******* нартай бүлэглэн, ажлын байран дээрээ:

-Төрийн албаны тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-д заасан “Төрийн улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагч өндөр насны тэтгэвэр тогтоолгох үндэслэлээр чөлөөлөгдсөн бол үндсэн цалингийн дунджаас ажилласан хугацааг нь үндэслэн тооцож нэг удаагийн буцалтгүй тусламжийг олгоно. Нэг удаагийн буцалтгүй тусламжийн дээд хэмжээ нь 36 сарын үндсэн цалингийн дунджаас хэтрэхгүй байна гэснийг,

- Засгийн газрын 2019 оны 01 дүгээр сарын 07 тоот тогтоолоор батлагдсан “Төрийн албан хаагчид өндөр насны тэтгэмж гаргахад нэг удаагийн буцалтгүй тусламж олгох журам”-ийн 1.1-д заасан “Төрийн албаны тухай хуулийн 46.2.2, 46.2.3-т заасан үндэслэлээр төрийн албанаас чөлөөлөгдөж, өндөр насны тэтгэвэр тогтоолгосон төрийн улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагчид Төрийн албаны тухай хуулийн 60.1-д заасан нэг удаагийн буцалтгүй тусламж олгоход энэ журмыг мөрдөнө” гэснийг,

- Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2-д Төрийн албанд 25-аас дээш жил ажилласан аймаг, нийслэл, сум, дүүргийн Хурлын болон бүх шатны Засаг дарга тэтгэвэр тогтоолгох бол тэдгээрт урьд нь авч байсан албан тушаалын 12 сарын цалинтай нь тэнцэх хэмжээний нэг удаагийн мөнгөн тусламж олгоно.” гэснийг,

Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-д заасан “анхан шатны баримт” гэж ажил, гүйлгээ гарсныг нотолж бүрдүүлдэг гэрээ, нэхэмжлэх, төлбөр төлсөн баримт болон бусад нотолгоог, 20 дугаар зүйлийн 20.2-ийн 20.2.5-д заасан “дансны өглөг, авлага ба төлбөрийн тооцоог хянах, ажил, гүйлгээг гаргахаас нь өмнө хянан, баталгаажуулах” гэсэн заалтуудыг зөрчин, албан үүргээ урвуулан ашиглаж,

2020 оны 03 дугаар сарын 11-ний өдөр Эрдэнэцогт сумын Засаг даргаар ажиллаж байсан *******ын гаргасан “өндөр насны тэтгэвэрт гарахад нэг удаагийн буцалтгүй тусламж олгох тухай” хүсэлтийг *******, ******* нартай урьдчилан хэлэлцэж, *******ын хүсэлтэд цохолт хийж, ямар нэгэн албан ёсны баталгаажиж гарсан эрх бүхий албан тушаалтны шийдвэргүйгээр 2020 оны 03 дугаар сарын 11-ний өдөр 95, 96 дугаартай төлбөрийн хүсэлтэд 1 дүгээр гарын үсэг зурж гүйлгээ хийн засаг дарга *******ын Төрийн банкны дансанд 39,297,500 /гучин есөн сая хоёр зуун ерэн долоон мянга таван зуу/ төгрөгийг шилжүүлж, бусдад давуу байдал бий болгосон,

 

Шүүгдэгч ******* нь Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын Засаг даргын тамгын газрын санхүүгийн албаны дарга, ерөнхий нягтлан бодогчоор ажиллаж байхдаа тус сумын Засаг даргын тамгын газрын дарга *******, нягтлан бодогч *******, сумын засаг дарга ******* нартай бүлэглэн, ажлын байран дээрээ:

Төрийн албаны тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-д заасан “Төрийн улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагч өндөр насны тэтгэвэр тогтоолгох үндэслэлээр чөлөөлөгдсөн бол үндсэн цалингийн дунджаас ажилласан хугацааг нь үндэслэн тооцож нэг удаагийн буцалтгүй тусламжийг олгоно. Нэг удаагийн буцалтгүй тусламжийн дээд хэмжээ нь 36 сарын үндсэн цалингийн дунджаас хэтрэхгүй байна” гэснийг,

Засгийн газрын 2019 оны 01 дүгээр сарын 07 тоот тогтоолоор батлагдсан “Төрийн албан хаагчид өндөр насны тэтгэмж гаргахад нэг удаагийн буцалтгүй тусламж олгох журам”-ийн 1.1-д заасан “Төрийн албаны тухай хуулийн 46.2.2, 46.2.3-т заасан үндэслэлээр төрийн албанаас чөлөөлөгдөж, өндөр насны тэтгэвэр тогтоолгосон төрийн улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагчид Төрийн албаны тухай хуулийн 60.1-д заасан нэг удаагийн буцалтгүй тусламж олгоход энэ журмыг мөрдөнө” гэснийг,

 Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2-д Төрийн албанд 25-аас дээш жил ажилласан аймаг, нийслэл, сум, дүүргийн Хурлын болон бүх шатны Засаг дарга тэтгэвэр тогтоолгох бол тэдгээрт урьд нь авч байсан албан тушаалын 12 сарын цалинтай нь тэнцэх хэмжээний нэг удаагийн мөнгөн тусламж олгоно.” гэснийг,

Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-д заасан “анхан шатны баримт” гэж ажил, гүйлгээ гарсныг нотолж бүрдүүлдэг гэрээ, нэхэмжлэх, төлбөр төлсөн баримт болон бусад нотолгоог, 20 дугаар зүйлийн 20.2-ийн 20.2.5-д заасан “дансны өглөг, авлага ба төлбөрийн тооцоог хянах, ажил, гүйлгээг гаргахаас нь өмнө хянан, баталгаажуулах” гэсэн заалтуудыг зөрчин, албан үүргээ урвуулан ашиглаж,

2020 оны 03 дугаар сарын 11-ний өдөр Эрдэнэцогт сумын Засаг даргаар ажиллаж байсан *******ын гаргасан “өндөр насны тэтгэвэрт гарахад нэг удаагийн буцалтгүй тусламж олгох тухай” хүсэлтийг *******, ******* нартай урьдчилан хэлэлцэж, тамгын газрын дарга *******гийн цохолтод дурдсан хууль бус үүрэг. даалгаврын дагуу,

Уг хууль бус үүргийг биелүүлэхгүй байх, таслан зогсоох, хууль хяналтын байгууллагад мэдээлэх боломж байсаар байхад хууль бус үүргийг хэрэгжих нөхцөлийг бүрдүүлж, төлбөрийн тооцоог хянах, ажил, гүйлгээг гаргахаас нь өмнө хянах үүргээ хууль журмын дагуу биелүүлэлгүйгээр, ямар нэгэн албан ёсны баталгаажиж гарсан эрх бүхий албан тушаалтны шийдвэргүйгээр 2020 оны 03 дугаар сарын 11-ний өдөр 95, 96 дугаартай төлбөрийн хүсэлтийн дагуу төрийн сангийн гүйлгээ хийн засаг дарга *******ын Төрийн банкны дансанд 39,297,500 /гучин есөн сая хоёр зуун ерэн долоон мянга таван зуу/ төгрөгийг шилжүүлж, бусдад давуу байдал бий болгосон,

Шүүгдэгч ******* нь Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын Засаг даргын тамгын газрын нягтлан бодогчоор ажиллаж байхдаа нийтийн албан тушаалтан болох тус сумын Засаг даргын тамгын газрын дарга *******, санхүүгийн албаны дарга *******, сумын засаг дарга ******* нартай бүлэглэн, ажлын байран дээрээ:

Нийтийн албан тушаалтан нарын албан үүрэг болох:

  • Төрийн албаны тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-д заасан “Төрийн улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагч өндөр насны тэтгэвэр тогтоолгох үндэслэлээр чөлөөлөгдсөн бол үндсэн цалингийн дунджаас ажилласан хугацааг нь үндэслэн тооцож нэг удаагийн буцалтгүй тусламжийг олгоно. Нэг удаагийн буцалтгүй тусламжийн дээд хэмжээ нь 36 сарын үндсэн цалингийн дунджаас хэтрэхгүй байна' гэснийг,

- Засгийн газрын 2019 оны 01 дүгээр сарын 07 тоот тогтоолоор батлагдсан “Төрийн албан хаагчид өндөр насны тэтгэмж гаргахад нэг удаагийн буцалтгүй тусламж олгох журам”-ийн 1.1-д заасан “Төрийн албаны тухай хуулийн 46.2.2, 46.2.3-т заасан үндэслэлээр төрийн албанаас чөлөөлөгдөж, өндөр насны тэтгэвэр тогтоолгосон төрийн улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагчид Төрийн албаны тухай хуулийн 60.1 -д заасан нэг удаагийн буцалтгүй тусламж олгоход энэ журмыг мөрдөнө” гэснийг,

Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2-д Төрийн албанд 25-аас дээш жил ажилласан аймаг, нийслэл, сум дүүргийн Хурлын болон бүх шатны Засаг дарга тэтгэвэр тогтоолгох бол тэдгээрт урьд нь авч байсан албан тушаалын 12 сарын цалинтай нь тэнцэх хэмжээний нэг удаагийн мөнгөн тусламж олгоно.” гэснийг,

- Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-д заасан “анхан шатны баримт” гэж ажил, гүйлгээ гарсныг нотолж бүрдүүлдэг гэрээ, нэхэмжлэх, төлбөр төлсөн баримт болон бусад нотолгоог, 20 дугаар зүйлийн 20.2-ийн 20.2.5-д заасан “дансны өглөг, авлага ба төлбөрийн тооцоог хянах, ажил, гүйлгээг гаргахаас нь өмнө хянан, баталгаажуулах” гэсэн заалтуудыг зөрчин, албан үүргээ урвуулан ашиглахад хамтран оролцож,

2020 оны 03 дугаар сарын 11-ний өдөр Эрдэнэцогт сумын Засаг даргаар ажиллаж байсан *******ын гаргасан “өндөр насны тэтгэвэрт гарахад нэг удаагийн буцалтгүй тусламж олгох тухай” хүсэлтийг *******, ******* нартай урьдчилан хэлэлцэж, тамгын газрын дарга *******гийн цохолтод дурдсан хууль бус үүрэг. даалгаврын дагуу,

Уг хууль бус үүргийг биелүүлэхгүй байх, таслан зогсоох, хууль хяналтын байгууллагад мэдээлэх боломж байсаар байхад хууль бус үүргийг хэрэгжих нөхцөлийг бүрдүүлж, төлбөрийн тооцоог хянах, ажил, гүйлгээг гаргахаас нь өмнө хянах үүргээ хууль журмын дагуу биелүүлэлгүйгээр, ямар нэгэн албан ёсны баталгаажиж гарсан эрх бүхий албан тушаалтны шийдвэргүйгээр 2020 оны 03 дугаар сарын 11-ний өдөр 95, 96 дугаартай төлбөрийн хүсэлтэд 2 дугаар гарын үсэг зурж гүйлгээ хийн засаг дарга *******ын Төрийн банкны дансанд 39,297,500 /гучин есөн сая хоёр зуун ерэн долоон мянга таван зуу/ төгрөгийг шилжүүлж, бусдад давуу байдал бий болгосон гэмт хэрэгт тус тус холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/,

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж,  хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:

          1. Шүүгдэгч  *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:... Би Монгол улсын хууль тогтоомжийг зөрчөөгүй. Аймаг сумын ИТХ-аар баталсан тэтгэмжийг Засгийн газрын 7 дугаар тогтоолын 3 дахь хэсэгт заасан хугацааг үндэслэн холбогдох баримтын дагуу шилжүүлсэн. Энэ тогтоолын 3 дахь хэсэгт улс төрийн албан тушаалтан орж байгаа. Энэ журмын үндсэн хэмжигдэхүүн нь ажилласан хугацаа"юм. Энэ хэмжигдэхүүн үгүй бол журам үндсэн утгаа 100 хувь бүрэн алдана. Иймд ажилласан жилгүй хүнд батлагдаагүй тэтгэмжийг гаргаж өгсөн бол авлигал болох байх. Эсрэгээр ажилласан жилтэй хүнд батлагдсан тэтгэмжийг олгосон тул авлигын шинж байхгүй. Энэ баримтаар нотлогдож байгаа. Эрдэнэцогт сумын ЗДТГ-ын 2020 оны санхүүгийн тайланд 28 сая төгрөгийг *******, ******* нар авлагаар тусгаж тайлагнасан. Төрийн аудитын тайланд энэ дүнгээр хянагдаж авлагаар тусгасан. 2020 оны сумын санхүүгийн нэгтгэсэн тайлан болон аудитлагдсан тайланд, А.Цэвэгдорж, ******* нар авлагаар тусгаж тайлагнасан. Энэ 4 санхүүгийн тайлан нь авлигал албан тушаалын сонирхолгүй гэдгийг бүрэн нотолно. Энэ хэрэг гэмт хэргийн шинжгүй гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй ямар ашиг сонирхлын зөрчил байхгүй гэдгийг дээрх баримт бүрэн нотолно. Хуулийн өмнө хүн бүр тэгш эрхтэй гэсэн зарчмыг баримтлан миний нэр төр халдаж үндэслэлгүй баримтаар гүтгэсэн тохиолдолд өөрийн эрхээ хамгаалуулахын тулд хуулийн хүрээнд тэмцэх болно. Энэ санхүүгийн тайланд аудит хийсэн Төрийн аудитын Баянхонгор дахь салбарын зөвлөмж өгч үүсгэсэн авлагыг ямар хуульд нийцүүлэн үүсгэсэн талаар мэдмээр байна. Мөн авлага үүсгэснийг хүлээн зөвшөөрсөн эрх бүхий акт байх ёстой. Тэр алга байна. Өөр нэмж хэлэх зүйл байхгүй...гэх мэдүүлэг / 3-р хх-ийн 74- 76 /

2. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэхдээ:  Албан тушаалаа урвуулан ашигласан гэж яллаж байгаа нь үндэслэлгүй. Баянхонгор аймгийн Санхүү, төрийн сангийн хэлтсийн 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдөр “..төсөвт суух боломжгүй..” гэх бичиг ирсний дараа 2019 оны 12 дугаар сарын 3-ны өдөр “...төсөв батлагдсан, боломжтой болж санхүүгийн дэмжлэгийг нэр төрлөөр нь задалсан..” гэх бичиг ирсэн. Үүнд 39,297,500 төгрөгийг тэтгэвэрт ороход нь олгох тэтгэмж гээд нарийвчлан баталсан байсан.

Миний ажил бол аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын батлагдсан төсвийг 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 18/16 тогтоолоор батлагдсан чиглэлээр ирсэн төсвийг хэрэгжүүлж ажилласан. Үүний дагуу Эрдэнэцогт сумын 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдөр төсөв батлагдсан. Төрийн аудитын байгууллагын хуурамч дүгнэлт гаргасан. Тус байгууллага тусгаагүй байхад нь олгосон юм шиг хуурамч дүгнэлт гарсан. Миний ажил бол төрийн санд нээсэн гүйлгээг хийнэ. Тухайн үед төлбөрийн хүсэлт, цохолт бүхий материал ирсэн. Би батлагдсан, төсвөөс санхүүжигдсэн, зарцуулах эрх нь нээгдсэний дагуу гүйлгээ хийсэн. Би ямар нэгэн ажил үүргийн хуваариа зөрчөөгүй. Намайг тэг, ингэ гэж хэн ч хэлээгүй, шахаж шаардаагүй. Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.5-д “батлагдсан төсвийг зориулалтын дагуу зарцуулах” үүргийг төсвийн захирагч хүлээнэ гэж заасны дагуу ажлаа хийсэн. Хэрэв би төрийн мөнгөнөөс хулгай хийсэн бол надад хэлэх зүйл байхгүй байсан гэв.

3. Шүүгдэгч  *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:.... Миний ярих зүйл бол би 1976 оноос авахуулаад төрд л ажилласан хүн, суманд л ажиллаж байсан. Би төрд ажиллахдаа 50 хувийг нь сумын Засаг дарга хийсэн хүн байдаг юм. 40 жил зүтгэчихээд тэтгэвэрт гарахад 36 сарын тэтгэмж олгогдохгүй байгаа л байна. Би ажилласан намын даргын хугацаагаа ажилласан жилдээ оруулаагүй. Засгийн газрын 2019 оны 07 дугаар тогтоолоор төрийн улс төрийн албан хаагчийг ажилласан жилд оруулсан байсан. Би төрд олон зүтгэсэн хүн юм. Олон юм ярих юм алга. Төрд гомдож байна. Би янз бүр болж аваагүй. Би албан тушаалыг ашиглах юманд дургүй. Намайг шударга учир хамтарч ажиллах дургүй байдаг. Би аймгийн хуралд 5 удаа сонгогдсон хүн юм. Төрийн албаны хууль нэгжийн хууль нь Үндсэн хуулийг зөрчсөн юм байна лээ. Үндсэн хуулийн цэцэд хандъя энэ ганц дуусахгүй гэж бодож байна. Төрд хэнхэглээд зүтгэсний хэрэг алга байна. Улс төл гэж байгаа бол төлнө. Аймгийн дарга хүртэл төрд 40 жил зүтгэсэн өгье гээд төсөвт суулгасан. Орон сууцанд зориулаад өгсөн байгаа. Өгөх ёстой бол буцаан өгье. Хурдан шийдээд өгөөрэй. Ийш тийшээ явмаар байна. Хүүхэд рүүгээ явмаар байна. Тэтгэвэрт гараад 2020.03.11-ний өдрөөс өмнө огт тэтгэмж авч байгаагүй. Миний орооцолдож байгаа нь 36 сарын тэтгэмж байна...гэх мэдүүлэг / 3-р хх-ийн 88- 90 /

4. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэхдээ: Миний бие төрийн байгууллагад 39 жил ажилласан. 2017 онд тэтгэвэрт гаргах гэтэл бүрэн эрхийн хугацаагаа дуусгаж байж тэтгэвэртээ гарах шаардлагатай болсон. Тэгээд аймгийн иргэдийн хурлаас тэтгэмжийг маань баталсан. Хуваарийн дагуу санхүүжилт нь сумын санхүүжилтэд орсон. Тухайн үед Ковид гарсан байсан тул санхүүжилтээ тухай бүрт нь зарцуулахгүй бол эргэж төсвийг татна гэх асуудал яригдаж байсан. Би өргөдөл гаргаж 167,000,000 төгрөг хаана ч хүрээгүй тул байрны урьдчилгаанд тэтгэмжээ шилжүүлсэн. Гэтэл Баянхонгор аймгийн аудитын шалгалт хийж асуудал гарсан байсан. Үүний дагуу буцаан мөнгөө тушаасан. Би ямар нэгэн хэмжээгээр тэтгэмж авах эрхтэй. Би тухайн үедээ Засгийн газрын 7 дугаар тогтоолоор тэтгэмж 36 сараар авах юм байна гэж ойлгосон. Ямар нэгэн байдлаар хууль бус зүйл хийсэн, төрийн албан хаагчидтай үгсэн хэлэлцсэн зүйл байхгүй. Би мөнгө авах гэж хүсэлт л гаргасан гэв.

5. Шүүгдэгч  *******гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:...Би өмнө мэдүүлэг өгөхдөө болсон асуудлыг үнэн зөвөөр мэдүүлсэн. Өмнө мэдүүлсэн зүйл дээр нэмж мэдүүлэх зүйл байхгүй. Санхүүгийн албаны дарга та тэтгэврийн дэвтрийг хуулбарлан авч холбогдох баримтыг олго гэсэн үүрэг өгсөн. Би улс төрийн албан тушаалтан байна. Нэгжийн хуулиар 12 сарын тэтгэмж олгохгүй юм уу гэхэд Засаг газрын 7 дугаар тогтоолоор болно. Та материалыг аваад шилжүүл гэсэн. Өөр хэлэх зүйлгүй..гэх мэдүүлэг / 3-р хх-ийн 104-105 /

6. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэхдээ:  Би тухайн үед Эрдэнэцогт сумын Засаг даргын Тамгын газарт нягтлан бодогчоор ажиллаж байсан. Би ажлын байран дээрээ бусадтай нийлж хуйвалдсан зүйл байхгүй. 2020 оны 2 дугаар сард Санхүү албаны дарга ******* нь “..******* даргын тэтгэмж сумын хурлаар батлагдсан, төсвийн хуваарьт нэр заагдаж орж ирсэн тэтгэмж тэтгэмжээ авах боломжтой тул засаг даргаар ажиллаж байсан өргөдөл байгаа бичиг баримтын дагуу олго, танд олгохгүй гэх эрх байхгүй..” гэж хэлсний дагуу ******* буюу засаг даргаар ажиллаж байсан хүний тэтгэмжийг данс руу нь шилжүүлсэн. Захирамж байгаагүй, гэхдээ захирамж нь ирээгүй байна гэж ******* даргад хэлэхэд өргөдөл гаргасан тул олго гэж хэлсэн гэв.

7. Шүүгдэгч  *******гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:... 2019 оны төсөвт тэтгэмжийн талаар манай сумаас *******ын тэтгэвэрт гарсныг тэтгэмжийг 2020 оны төсөвт тусгуулаагүй төсвийн саналыг өгсөн. Аймгийн санхүү хэлтсийн дарга Байгалмаа нь төсөвт суулгаагүй байна. Яагаад суулгаагүй юм бэ гэсэн. Манай нягтлан ******* тооцооллыг гаргаж 2020 оны төсөв суулгахаар тоот, танилцуулгын хамт хүргүүлсэн. Аймгийн ИТХ-аар батлагдан 2020 оны төсөв батлагдаж ирэхдээ 39 гаруй сая төгрөгөөр батлагдаж ирсэн. Сумын хурлын төлөөлөгч нар хэлэлцэж Тамгын газрын зардал дээр тавигдаж батлагдсан. 2020 оны 02 сард зарцуулах эрх нь орж ирсэн. Тэгээд 3 сард нягтлан бодогч *******, ******* нар танилцуулсан. Түүний дараа нь энэ мөнгийг олгоё гэж орж ирсэн.Нэгжийн хуулиар 12 сараар улс төрийн албан хаагчид олгохоор заасан, өөр зохицуулалт байхгүй гэж тухайн үед хэлж байсан. Тэгэхэд Надад 2019 оны 07 дугаар тогтоол танилцуулаад олгож болохоор байна гэж санхүүгийн албаны дарга хэлсэн. Тэр үед ******* даргаас тэтгэмжээ авах өргөдөл орж ирсэн. Төсөвт тусгагдсан хуваарийн дагуу орж ирсэн дээрх мөнгийг төлбөрийн хүсэлтээр олгосон. Тэтгэврийн хувьд хэзээ тогтоолгосныг мэдээгүй. Манай дээр ямар нэг баримт байхгүй. Тухайн үед санхүүгийн албаны дарга ******* төсөв татаж магадгүй олгоё гэсэн....гэх мэдүүлэг / 3-р  хх-ийн 59- 61 /

8. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэхдээ: Би 2014 оноос хойш Эрдэнэцогт сумын Засаг даргын Тамгын газрын даргаар ажилласан. ******* 2020 онд тэтгэвэр гарах ёстой байхад манай байгууллага 2020 оны төсвөө суулгахдаа нягтлан бид хоёр тэтгэмжийг оруулаагүй байсан. Хэрэв бусдад давуу байдал олгож, албан утаашаа урвуулан ашигласан бол тэтгэмжийг нь тооцож явуулах байсан. Тэгээд хүн хохироохгүйн тулд нягтлантай ярилцаад тоот явуулахаар болж, санхүү албаны дарга 36 сараар олгох юм байна гээд Засгийн газрын 7 дугаар тогтоолыг танилцуулсан. Миний хувьд тухайн үед Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд зааснаар 12 сараар олгох байх, би Засгийн газрын 7 дугаар тогтоолтой танилцаагүй олгохоор байгаагаа хэлсэн. Тухайн үед Ковид гарч ачаалалтай ажиллаж байсан. Үүнтэй холбоотой хүсэлт хүргүүлэхэд хүсэлтийн хариу энэ жилийн төсөвт суугдахгүй гэсэн.Тэгээд ******* даргын тэтгэмж яасныг мэдээгүй. Гэтэл жилийн эцсээр 2020 оны төсөв батлагдсан гэх тоот ирсэн. Миний чиг үүрэг бол төсвийн шууд захирагч, дээд шатны албан тушаалтны өгсөн үүрэг даалгаврын биелүүлэх үүрэгтэй ажилладаг Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.5-д заасан “төсвийг хуваарийн дагуу зарцуулах” чиг үүрэгтэй. Тухайн үед 36 сараар тэтгэмж олгогдохгүй гэдгийг яагаад хэлээгүй юм бол гээд харамсаж байна. Тэгээд 3 сард өргөдөл ирсний дагуу н.Байгалмаа дарга урьдчилаад өгчих гэх зөвлөмж өгсөн болохоос дур мэдэн олгоогүй. Улсын яллагчийн дүгнэлтэд урьдчилан хэлэлцэж, ажлын байран дээрээ, албан тушаал урвуулан ашигласан гэж ярьж байна. Би доод шатны хүмүүст нэг ч удаа үүрэг чиглэл өгөөгүй. Аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаас олго гэсэн тогтоол гарсан. Биднийг үгсэн хуйвалдсан гэдгийг хэн нотолсон нь тодорхойгүй тул эрүүгийн гэмт хэрэг үйлдээгүй гэж үзэж байна гэв.

9. Хохирогч, иргэний нэхэмжлэгчийн хууль ёсны төлөөлөгч Д.ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:...Эрдэнэцогт сумын Засаг даргаар ажиллаж байсан *******т тухайн сумын холбогдох албан тушаалтан нар нь тэтгэвэрт гарахад олгох тэтгэмжийг 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 07 дугаар тогтоолыг үндэслэх ёсгүй байхад уг тогтоолыг хэрэглэж 39,297,500 төгрөгийг олгож орон нутгийн төсөвт хохирол учруулсан байна. Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн  38.2-д Төрийн албанд 25-аас дээш жил ажилласан аймаг, нийслэл, сум, дүүргийн Хурлын болон бүх шатны Засаг дарга тэтгэвэр тогтоолгох бол тэдгээрт урьд нь авч байсан албан тушаалын 12 сарын цалинтай нь тэнцэх хэмжээний нэг удаагийн мөнгөн тусламж олгоно гэж заасан байдаг. Хэрвээ шаардлага нөхцөлөө хангасан бол энэ хуулийн зохицуулалтаар явах байсан. Сумын Засаг даргад тэтгэмж олгохдоо аймгийн Засаг дарга шийдвэр гаргах ёстой. Ажлаас томилж, чөлөөлөх этгээд нь шийдвэр гаргаж шийдэх ёстой байсан. Хэрвээ аймгийн Засаг даргын захирамжийн төсөл нь орж ирсэн бол хуулийн зүйл, заалт зөрчиж байгааг бид мэдэж, урьдчилан сэргийлэх боломжтой байсан. Гэтэл бид нарт мэдэгдэхгүй хууль зөрчин шийдсэн байна. Мөн тухайн цаг хугацаанд ******* нь Засаг даргын ажлаа хийж байсан ба тэтгэвэрт гараагүй байхад тэтгэмж олгосон нь хууль зөрчиж байгаа юм. Дээрх учирсан хохирлыг аймгийн төрийн сангийн дансанд төвлөрүүлж хохиролгүй болгохоор нэхэмжилж байна...гэх мэдүүлэг /1-р хх-ийн 53-60 /,

10. Шүүхийн хэлэлцүүлэгт иргэний нэхэмжлэгч Д. мэдүүлэхдээ: Төсвийн төслийг батлах аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хуралд албан тушаалаараа суух чиг үүрэгтэй. Мөн тухайн хэлэлцэх асуудлыг оруулах чиг үүрэгтэй байдаг. *******т олгох тэтгэмж гэдгийг бид мэдэх боломжгүй. Хурлын тогтоол *******т өгөх дэмжлэг гэж нэр зааж оруулдаггүй, манай салбарын асуудал биш тул бусад салбарын асуудлыг ярьдаггүй. Төсвийн тухай хуульд ерөнхий асуудлаар төсвийг төлөвлөх, батлах, гүйцэтгэх, тайлагнах асуудал гарна. Төлөвлөлт дээр санхүү, төрийн сангийн хэлтэс зөвхөн орон нутгийн ерөнхий төлөвлөлтийг гаргах болохоос үндсэн зүйлийг задалж өгдөггүй. Дараагийн батлах асуудал нь сумын хурлаас гардаг. Тухайн орон нутгийн төсвийн асуудал батлагдсанаас хойш болдог нь Төсвийн тухай хуулийн агуулга болно. Сонгуулийн үр дүн, эсхүл өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөн эсэх гэх асуудал яригдана. Сонгуулийн үр дүнгээр чөлөөлөгдсөн бол улс төрийн албан тушаалтанд тэтгэмж заавал олгоно. Улс төрийн албан тушаалтнаас бусад албан тушаалтанд Засгийн газрын 7 дугаар тогтоол хамаарна.Тэтгэмжийг урьдчилан олгох талаар цохолт хийх эрх хэмжээ н.Байгалмаа гэх хүнд Шийдвэр гараагүй тохиолдолд өгөх боломжгүй. Улс төрийн албан тушаалтанд Засгийн газрын 7 дугаар тогтоол хамаарсан тохиолдол миний мэдэж байгаагаар байхгүй. Урьд нь төрийн албан тушаалд ажиллаж байсан жилийг нь нарийвчлан тооцох боломжтой гэв.

11. Хохирогч, иргэний нэхэмжлэгчийн хууль ёсны төлөөлөгч ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:...Эрдэнэцогт сумын Засаг дарга асан *******ыг 2020 оны 03 дугаар сарын 11-ний өдөр Засаг даргаар ажиллаж байхад нь Эрдэнэцогт сумын Тамгын газрын дарга ******* нь ямар нэг шийдвэр гараагүй байхад тэтгэвэрт гарахад олгох тэтгэмж болох 39,297,500 төгрөгийн төлбөрийн хүсэлтийг нягтлан *******гээр бичүүлж, гарын үсэг зуруулж төрийн сангийн албаны дарга, мэргэжилтэн аар гүйлгээг *******ын данс руу хийлгэсэн байдаг. 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 07 дугаар тогтоолоор улс төрийн албан тушаалтнаас бусад төрийн албан хаагчид 36 сарын тэтгэмж олгох байдлыг сумын Засаг даргаар ажиллаж байсан *******т олгож хууль зөрчсөн. Аймгийн орон нутгийн төсвийн 39,297,500 төгрөг нь санхүүгийн дэмжлэг батлагдсан учир төсөвт буцаан төвлөрүүлэхээр нэхэмжилж байна...гэх мэдүүлэг /1-р хх-ийн 61-65 /,

12. Шүүхийн хэлэлцүүлэгт иргэний нэхэмжлэгч мэдүүлэхдээ: Суурь зардлыг манай байгууллагаас гаргаж сумын иргэдийн хурал баталж, батлагдсан хуваарийг засаг дарга батална. Төвсийн хуваарийг санхүү, төрийн хэлтэс баталдаггүй. Аймгийн иргэдийн хурал төсвийн суурь зардлыг гаргадаг.  Улс төрийн албан хаагч 12 сарын тэтгэмж авах байтал 36 сараар авсан. Тухайн үед санхүүгийн хяналтын байгууллага төлбөр тавиад авч байсан. Урьд нь сонгуулийн үр дүнгээр засаг дарга чөлөөлөгдсөн бол 6 сарын тэтгэмж, өөр тохиолдлоор гарсан бол 36 сарын тэтгэмж өгдөг байсан. Одоо ямар ч тохиолдолд 12 сараар өгдөг болсон. Засгийн газрын 7 дугаар тогтоол нь улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагч нарт Төрийн албаны тухай хуульд заасны дагуу 36 сарын буцалтгүй тусламж олгоно гэсэн заалтыг Төсвийн захирагч нар хэрэгжүүлнэ.Байгалмаа дарга  Чиглэл, зөвлөмж л өгнө. Тухайн шатны төсөвт халдах эрх байхгүй.Тухайн албан хаагч ажлаасаа чөлөөлөгдөж тэтгэврээ тогтоолгосны дараа дахин захирамж гарч тэтгэмж олгодог. Тэтгэвэрт гарсныг нь үндэслэн олгож болдог.Зардлын зүйлээр нь төсөл явдаг болохоос баталдаггүй. Цаанаасаа хүсэлтийн дагуу төсөвлөсөн байх. 36 сараар төсөвлөсөн байхад 12 сараар нь олгох ёстой байсан. 36 сарын тэтгэмжийг Сумын иргэдийн хурлаар баталж хуваарийг нь засаг дарга батална. Үүний дагуу ЗБ буюу Зарцуулах эрхийн баталгааг тухайн байгууллагын 12 сард хуваан хуваарийг гаргаж засаг дарга баталж ирдэг. Үүнийг Сангийн яамны гүйлгээний программд шивж оруулдаг. Санхүүгийн хэлтэс баталдаггүй гэв.

13. Гэрч ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:...Эрдэнэцогт сумын Засаг даргаар 2008-2020 оны хооронд ажиллаж байсан ******* нь 2020 оны 03 дугаар сард тэтгэвэрт гарч, тэтгэмж авсан юм. Тэгээд ажлаа шууд өгөлгүй явсаар 2020 оны 09 дүгээр сард орон нутгийн сонгуулийн өмнөхөн ажлаа хүлээлгэж өгсөн юм. Ингээд сонгуулиар өрсөлдөж аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралд төлөөлөгчөөр сонгогдсон хүн байгаа юм. Ямар учраас гомдол гаргасан бэ гэхээр ******* нь энэ оны 03 дугаар сард тэтгэвэр тогтоолгож, тэтгэмжээ авахдаа 36 сараар тооцуулж, Төрийн захиргааны албан хаагч гэх тодорхойлолтыг сумын Засаг даргын тамгын газраас гаргуулж, аймгийн Санхүү төрийн санд өгснөөр энэ 36 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэлэг авсан нь хуульд нийцээгүй гэж үзээд гомдол гаргасан юм. Сумын Засаг дарга нь Улс төрийн албан тушаал бөгөөд нэг жилээр бодож 12 сартай тэнцэх хэмжээний тэтгэлэг авах ёстой албан тушаал юм. Тэгтэл ******* нь хуурамч тодорхойлолт гаргуулж 36 сарын цалинтай тэнцэх хэмжээний төгрөгөөр тэтгэмжээ бодуулан авч, төсөвт хохирол учруулаад байгаа юм. Энэ мэдээллийг сонгуулийн үеэр Эрдэнэцогт сумын ард иргэд яриад, мөн цахим фейсбүүкэд тавиад эхэлсэн юм...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 27-28 /,

14. Гэрч ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:...Баянхонгор аймагт энэ асуудлаар олон хүн ярьж, мэдэж байгаа. Тэр утгаар нь би ард иргэдээс болон Засаг даргын тамгын газраас сонссон мэдсэн зүйлээ шалгуулах хүсэлт гаргасан юм. Учир нь ******* гэх хүн нь Эрдэнэцогт сумын Засаг даргаар ажиллаж байгаад 2020 оны 03 дугаар сард тэтгэвэрт гарахдаа өөрийгөө Улс төрийн албан тушаалтан биш Төрийн үйлчилгээний албан тушаалтан мэтээр худлаа баримт бүрдүүлэн 36 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж болох 39,290,500 төгрөгийн тэтгэмж авсан асуудал нь хууль бус учраас энэ асуудлын үнэн зөвийг шалгуулахаар хандсан юм. ******* нь тэтгэвэртээ гарч, тэтгэмжээ авчихаад ажлаа өгөхгүй хэдэн сар цалин авч, ажлаа хийж явсан нь шударга бус үйлдэл тул дээрх хууль бус үйлдлүүдийг нь хуулийн байгууллагаар шалгуулах нь зүйтэй гэж үзээд шалгуулахаар хандсан юм...гэх мэдүүлэг /1-р хх-ийн 29-30 /,

15. Гэрч С.Байгалмаагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:...2019 оны 10 дугаар сарын 09-ний өдөр Эрдэнэцогт сумын Засаг даргын тамгын газрын дарга *******гийн 02/131 дугаар албан бичиг ирсэн. Уг албан бичгээр “сумын засаг дарга *******ын 2020 онд тэтгэвэрт гарах болсон тул Засгийн газрын 2019 оны 01 дүгээр сарын 07 тоот тогтоолын дагуу 36 сарын тэтгэмжийг тооцон 2020 оны төсөвт тусгаж өгөхийг хүссэн” албан бичиг ирсэн. Уг бичгийг хүлээн авч төсвийн мэргэжилтэн гээр судлуулж “2019 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 5/1318 тоот албан бичгээр хугацаанд ирүүлээгүй учир боломжгүй” гэсэн албан бичгийг хүргүүлсэн. ******* дарга нь ирж аймгийн удирдлага нартай уулзаж “би төрийн албанд 41 жил ажилласан байхад 36 сарын тэтгэмж авмаар байна олгож өгөөч” гэсэн. “Хуулийн хүрээнд судалж тэтгэмжийг өгөх боломжийг хай” гэсэн. Манай хэлтсийн хувьд “төрд ажилласан жилийг нь зөв тогтоо” гэсэн чинь төрд ажилласан жил 41 биш 34.2 жил байсан. Тэгээд сүүлийн 36 сарын цалингийн тооцооллыг хийж үзэхэд  39,297,500 төгрөг байсан. Манайх шууд олгох шийддэггүй ба зөвхөн төлөвлөдөг учраас тухайн байгууллага нь хянаж хууль тогтоомжийн дагуу төсөвлөж өгсөн. Тухайн байгууллагын тамгын газрын дарга нь тэтгэвэр тэтгэмжийг олгох хууль эрх зүйн үндэслэлийг тусгасан шийдвэрийг гаргаж, тамгын дарга, нягтлан бодогч нь 1, 2 дугаар гарын үсэг зурж төлбөр тооцоог хийдэг. ******* дарга нь маш олон жил ажилласан энэ асуудлыг мэдэж шийдвэр гаргах чадамжтай хүн юм. Бид нар төлөвлөж өгч байгаа ба заавал олго гэсэн үүрэг биш юм аа. Байгууллагаас санал нь албан бичгээр ирснийг дээр хэлсэн. Мөн амаар Тамгын дарга *******, Засаг ******* нар нь өөрсдөө тэтгэмжийг суулгаад өгөөч гэж хэлж байсан. Ийм учраас өөрсдөө хариуцах юм чинь гээд төлөвлөж өгсөн юм. Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулинд 1, 2 дугаар гарын үсэг зурж байгаа хүн хариуцлага хүлээнэ. Тухайн шилжүүлгийн үнэн зөвийг 1, 2 дугаар гарын үсэг зурж байгаа албан тушаалтан хариуцна гэж заасан байдаг. Төрийн албаны тухай хуулийн 60.1-д заасан “Төрийн улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагч өндөр насны тэтгэвэр тогтоолгох үндэслэлээр чөлөөлөгдсөн бол үндсэн цалингийн дунджаас ажилласан хугацааг нь үндэслэн тооцож нэг удаагийн буцалтгүй тусламжийг олгоно.” гэсэн заалт, мөн Засгийн газрын 2019 оны 01 дүгээр сарын 07 тоот “Төрийн албан хаагчид өндөр насны тэтгэмж гаргахад нэг удаагийн буцалтгүй тусламж олгох журам”-ийн  1.1-д заасан “Төрийн албаны тухай хуулийн 46.2.2, 46.2.3-т заасан үндэслэлээр төрийн албанаас чөлөөлөгдөж, өндөр насны тэтгэвэр тогтоолгосон төрийн улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагчид Төрийн албаны тухай хуулийн 60.1 -д заасан нэг удаагийн буцалтгүй тусламж олгоход энэ журмыг мөрдөнө.” 1.2-д заасан” Эрүүл мэндийн болон боловсролын салбарын хуульд заасан шалгуур, нөхцөлд хамаарах төрийн үйлчилгээний албан хаагч болон төрийн тусгай албан хаагчаас бусад энэ журмын үйлчлэлд хамаарах төрийн албан хаагч нийтдээ 5 жил, үүнээс сүүлийн 3 жил төрийн албанд тасралтгүй ажилласан тохиолдолд нэг удаагийн буцалтгүй тусламж авах эрх үүснэ.” гэсэн  байна. Эдгээр хууль, журмаар улс төрийн албан тушаалтан, сумын засаг дарга *******т 36 сарын тэтгэмж олгож болохгүй. Тухайн Засаг даргын тамгын газрын төсөвт аймгийн санхүүгийн дэмжлэг /аймгийн орлогоос/-ээр баталсан мөнгө юм. Энэ мөнгө нь буцаад аймгийн нэгдсэн төсөвт төвлөрөх ёстой...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 44-48 /,

16. Гэрч н мөрдөн байцаалтын шатанд өгсөн:...Аймгийн орон нутгийн төсвийн байгууллагуудын төсвийн төслөө манай хэлтэст ирүүлж хянуулахдаа дараа жил тэтгэвэрт гарах хүмүүсийн материалыг төсвийн төсөлд тусгаж ирүүлэх ёстой. Төсвийн хуулиар зохицуулсан байдаг. Нэгтгээд сангийн яаманд хянуулдаг. Тэтгэмжийг зарлагын хэлтсийн мэргэжилтэн нь хүн бүрээр хянадаг. Дээрх хэлсний дагуу шийдэгдэх юм. Эрдэнэцогт сумын Засаг даргын тамгын газрын даргын албан тоотоор 2019 оны 10 дугаар сарын 06-ны өдөр “******* гэж хүний тэтгэмжийг суулгаж өгнө үү” гэсэн бичиг ирсэн. Уг бичгийг хэлтсийн дарга С.Байгалмаа “судалж танилцуул” гэж надад цохолт хийсэн. Би тухайн хүний төрийн албанд ажилласан жилийг тооцож 34,2 жил болохыг тогтоосон. Төрийн албан хаагчид өндөр насны тэтгэвэрт гарахад нэг удаагийн буцалтгүй тусламж олгох тухай 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 7 дугаар Засгийн газрын тогтоолыг 3.1. Төрийн албан хаагчийн төрийн албанд ажилласан хугацаанд дараах хугацааг оруулж тооцно, 3.1.1 Төрийн албаны тухай хуулийн 11-14 дүгээр зүйлд заасан албан тушаалд ажилласан хугацаа; гэсэн журмын дагуу хянаж 34,2 сар 39,297,500 төгрөгөөр тооцон 2020 оны Эрдэнэцогт сумын төсөвт тусган Аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн хуралдаанаар баталсан. Улсын төсвийн хуулиар орон нутгийн орлогыг суурь орлого, санхүүгийн дэмжлэгийг баталж өгдөг. Тэрнээс орлогоо тооцоолоод боломжтой орлогыг тооцоолж уг сууриас нэмэгдүүлж аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаар батлуулахыг хориглосон заалт байхгүй. Тийм учраас *******ын тэтгэмжийг нэмж төсөвлөж батлуулсан. Энэ хүн улс төрийн албан тушаал хашиж байгаад тэтгэмж авсан бол дээрх журмыг зөрчсөн. Тухайн байгууллага нь санхүүгийн тайландаа авлагаар тусгасан учир төрийн аудитаас зөвлөмж хүргүүлсэн байгаа...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 49-52 /,

17. Гэрч П.*******гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:...ийн нь 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр 61 насандаа өндөр насны тэтгэврээ нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 4.1 дүгээр зүйлд заасан “Тэтгэвэр тогтоолгох эрх хэрэгжих Хөдөлмөрийн болон Иргэний хуулийн 343, 359 дүгээр зүйлд заасны дагуу иргэнтэй байгуулсан гэрээгээр ажиллагч уг гэрээгээ дуусгавар болгосон нөхцөлд өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх нь хэрэгжинэ” гэсэн заалтаар эрх үүсч тэтгэвэр тогтоолгосон байна. Мөн хуулийн 28.4-д “Энэ хуулийн 28 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3-т заасан үндэслэлээр тэтгэврийн хэмжээг анхны тэтгэвэр тогтоолгосон дундаж цалингаас бодож өөрчлөн тогтооно” гэсний дагуу тэтгэврээ өөрчлүүлэх хүсэлт гаргаж, тэтгэвэрт ажилласан жил болон тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэн тогтоолтыг хийж олгосон байна. Тэтгэвэр тогтоолт болон олголттой холбоотой ямар нэг зөрчил байхгүй. Хөдөлмөрийн тухай хуулийн 112.1-д заасан “Тэтгэвэр авагч ахмад настан хөдөлмөр эрхэлж болно”, 112.2-д заасан “Ахмад настан тэтгэвэр авч байгаа нь түүний цалин хөлсийг хязгаарлах үндэслэл болохгүй” гэсэн заалтын дагуу ажил хөдөлмөр эрхэлж болно...” гэх мэдүүлэг / 2-р хх-ийн 217-220 /,

18. Гэрч ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:...2020.03.18-ны өдөр ******* нь Төрийн банкны данснаасаа миний Хаан банкны 5225034381 дугаарын данс руу 40 сая төгрөгийг 2 өрөө байрны урьдчилгаанд шилжүүлсэн юм. Би 2021 оны Баянхонгор аймагт орон сууц барихаар төлөвлөж байсан бөгөөд ковид өвчинтэй холбоотойгоор барилгаа барьж чадахгүй байгаа юм. Тэрээр тухайн үед надад хэлэхдээ “өндөр насны тэтгэвэрт гарч байгаа 36 сарын тэтгэмжийн мөнгөөрөө танай компаниас барих орон сууцнаас 2 өрөө байр авчихъя” гэж хэлж байсан. 1 м2 нь 1.300.000 төгрөгийн үнэтэй 56 м2 байрыг тэрээр захиалж авахаар урьдчилгаа өгсөн. Түүний зүгээс одоогоор барилга баригдаагүй гэж өгсөн мөнгөө буцааж авъя гэсэн зүйл байхгүй. Эртнээс таньдаг болохоор надад итгэсэн байх...” гэх мэдүүлэг / 2-р хх-ийн 247-248 / болон санхүүгийн тайлангийн аудитын /1-р хх-ийн 70-72 /, Баянхонгор аймаг дахь төрийн аудитын газрын дүгнэлт /1-р хх-ийн 73-88/, аудитаар илэрсэн алдаа, зөрчлийн жагсаалт /1-р хх-ийн 89 /, санхүүгийн байдлын тайлан /1-р хх-ийн 90-91 /, авлагын тодруулга /1-р хх-ийн 104 /,  Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын Засаг даргын тамгын газрын даргын тушаал / 1-р хх-ийн 110/, Заг сумын Монгол Ардын намын даргын 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 03 дугаар албан бичгийн хавсралт /1-р хх-ийн 126-127 /, Баянхонгор аймгийн Засаг даргын захирамжийн хуулбар /1-р хх-ийн 128/,  Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын Засаг дарга *******ын ажлыг Д.Цэвэгдоржид хүлээлгэн өгсөн акт /1-р хх-ийн 129-131/, Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын Засаг даргын тамгын газрын тодорхойлолт /1-р хх-ийн 135/, *******ын Баянхонгор аймгийн Санхүүгийн төрийн сангийн хэлтэст өргөдөл, Эрдэнэцогт сумын Засаг даргын Тамгын газарт өргөдөл /1-р хх-ийн 133, 137 /, Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын хуралдааны тогтоол /1-р хх-ийн 138-141 /, төлбөрийн хүсэлт /1-р хх-ийн 145 /, гэрчид эрх, үүрэг танилцуулсан тухай /1-р хх-ийн 37, 48/, шүүгдэгч *******гийн өргөмжлөл, жуух бичиг /2-р хх-ийн 02-08/, Баянхонгор аймгийн Засаг даргын 2020 оны 08 дугаар сарын 31-ны өдрийн Б/17 тоот *******ыг ажлаас чөлөөлөх тухай захирамж /2-р хх-ийн 118 /, Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын 2020 оны төсвийн орлогын төлөвлөгөөний хуулбар /2-р хх-ийн 80-82/, Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын 5 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт / 2-р хх-ийн 84/, Баянхонгор аймгийн Засаг даргын 2015 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 05 тоот Санхүүгийн албаны дарга ерөнхий нягтлан бодогчийг томилох тухай захирамж /2-р хх-ийн 51 /, Албан тушаалын тодорхойлолтын хуулбар /2-р хх-ийн 53-60/, Төрийн албан хаагчид өндөр насны тэтгэвэрт гарахад нэг удаагийн буцалтгүй тусламж олгох журам /2-р хх-ийн 139-141 /, нягтлан бодох бүртгэлийн тухай хууль /2-р хх-ийн 142 /, Монгол улсын Засгийн газрын тогтоол /2-р хх-ийн 151-159 /,  Монгол улсын Сангийн сайдын 2015 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 90 дугаар заавар батлах тушаал, хавсралт /2-р хх-ийн 167-179/, Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай мөрдөгчийн санал /2-р хх-ийн 191-195/, Баянхонгор аймгийн Прокурорын газрын Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татахаас татгалзах тухай /2-р хх-ийн 212 /, шүүгдэгч *******, *******, *******, ******* нарын урьд ял шийтгэлтэй байсан эсэхийг шалгах хуудас /2-р хх-ийн 213-216 /, Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын Засаг даргын тамгын газрын  даргын 2016 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн Б/02 дугаар орон тоо цалингийн сан батлах тухай тушаал  /2-р хх-ийн 221 /, Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын Засаг даргын Тамгын газрын тодорхойлолт /2-р хх-ийн 223 /, Нийгмийн даатгалын ерөнхий газрын тэтгэврийн хувийн хэрэг / 2-р хх-ийн 231 /, Баянхонгор аймгийн Засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн Б/692 тоот *******ыг ажлаас чөлөөлөх тухай захирамж /2-р хх-ийн 237/, дансны хуулга /2-р хх-ийн 249 /, Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /3-р хх-ийн 79/, Мөнгөн шилжүүлгийн баримтын хуулбар /3-р хх-ийн 121/, Баянхонгор аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын хуралдааны тогтоолын хуулбар /4-р хх-ийн 92-100/, өмгөөлөгч П.Өлзийбаярын хүсэлт /4-р хх-ийн 46/, Мал, тэжээвэр амьтад, хашаа, худгийн 2021 оны жилийн эцсийн тооллогын ажлыг зохион байгуулах комиссын бүрэлдэхүүн, хяналтын толлогын бүрэлдэхүүн /4-р хх-ийн 50-51, 57 /, Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын Засга даргын захирамжийн хуулбар /4-р хх-ийн 88-91/,  Төсвийн байгууллагуудын төсвийн эдийн засгийн дэлгэрэнгүй ангиллаар  хавсралт /4-р хх-ийн 109-110/, Баянхонгор аймаг дахь Төрийн аудитын газрын дүгнэлт, хавсралт /4-р хх-ийн 115-130/, 2022 оны 03 дугаар сарын 04-ны өдрийн 51 дугаартай Баянхонгор аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны тэмдэглэл /4-р хх-ийн 134-165/, шүүхийн хэлэлцүүлэгт өмгөөлөгч Д.Мэндээгээс 28 хуудас нотлох баримт гаргаж өгсөн, мөн шүүгдэгч *******ын өвчний түүх зэргийг шинжлэн судлав.  

Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлыг нотолсон байна гэж үзлээ.

Үйл баримтын хувьд шүүгдэгч ******* нь Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын засаг даргаар ажиллаж байхдаа Аймгийн Санхүү, төрийн сангийн хэлтэст “******* миний бие улс нийгэм төр засагт 36 жил 6 сар ажиллаж 2020 онд тэтгэвэрт гарах болсон учир Засгийн газрын 2020 оны 07 дугаар тогтоол ёсоор нэг удаагийн буцалтгүй тусламжийг  36 сараа бодож олгох эрх үүссэн учир 2020 оны төсөвт суулгаж олгохыг хүсэе” гэсэн өргөдөл гаргасан бөгөөд тус сумын засаг даргын тамгын газрын дарга *******гийн 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 02/131 дугаартай албан бичгээр  Аймгийн Санхүү, Төрийн сангийн хэлтэст “Сумын засаг дарга ******* нь 2020 онд өндөр насны тэтгэвэрт гарч ажлаас чөлөөлөгдөх тул Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 07 дугаар тогтоолын дагуу 1 удаагийн буцалтгүй тусламжийг 36 сараар тооцон 2020 оны төсөвт тусгаж өгнө үү” гэсэн утгатай албан бичгийг явуулсан байна.

Аймгийн Санхүү, Төрийн сангийн хэлтсийн   дарга С.Байгалмаагийн 2019 оны 10 дугаар сарын 28-ний өдрийн 5/1318 дугаартай  хариу албан бичигт “...танай сумаас ирүүлсэн хүсэлт нь хугацаанаас хожимдсон тул 2020 оны төсөвт суулгах боломжгүйг үүгээр мэдэгдэж байна. Цаашид төсвийн тухай хуулийн холбогдох заалтыг хэрэгжүүлж ажиллана уу” гэж хариу өгсөн байна.

Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын Иргэдийн төлөөлөгчдийн 2019 оны 12 дугаар сарын 13-ний өдрийн 11/05 дугаар хуралдааны тогтоолоор Эрдэнэцогт сумын 2020 оны төсвийг баталж уг тогтоолын 3 дугаар хавсралтаар тэтгэмжийг баталсан байна.

Мөн Баянхонгор аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 18/16 дугаар хуралдааны тогтоолоор Аймгийн 2020 оны төсвийг баталж аймгийн төсвөөс Эрдэнэцогт сумын төсөвт олгох дэмжлэгийг 844 сая 507 мянган төгрөгөөр баталсан байна.

Аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал сумын төсөвт олгох дэмжлэгийг баталсан, Эрдэнэцогт сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурал нь сумын төсвийг баталж төсвийг эдийн засгийн ангилалаар нь зарцуулах эрхийг олгосон байна.

Эрдэнэцогт сумын засаг даргын 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн А/95 дугаар захирамжаар “Сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын 11/05 дугаар тогтоолыг үндэслэн сумын төсөвт байгууллагуудын 2020 оны төсвийн хуваарийг баталж шилэн дансны зарчмыг баримтлан ажиллахыг Санхүүгийн албаны дарга *******т даалгасан байна.

Шүүгдэгч ******* нь 2020 оны 03 дугаар сарын 06-ний өдөр Эрдэнэцогт сумын засаг даргын тамгын газарт “Миний дүү Ганзориг ослын улмаас ....гэмтэж гадаадад шөрмөс суулгах болсон,...дүүд зайлшгүй тусламж үзүүлэх шаардлага гарлаа.

Иймд надад олгогдох буцалтгүй тусламж урьдчилгаа болгож мөнгөн тусламж үзүүлэхийг хүсэе” гэсэн өргөдөл гаргаж улмаар уг өргөдлийн доор Эрдэнэцогт сумын засаг даргын тамгын газрын дарга Ц.******* нь “Санхүүгийн албан дарга *******, нягтлан бодогч ******* нарт засаг дарга *******т 1 удаагийн буцалтгүй тусламж /2020 оны төсөвт тусгагдсан / 39.297.000 төгрөгийг урьдчилан олгож тооцохыг зөвшөөрөв” гэж цохолт хийж улмаар 2020 оны 03 дугаар сарын 11-ний өдөр 95 дугаар төлбөрийн хүсэлтээр 37.297.500 төгрөгийг, мөн өдөр 96 дугаар төлбөрийн хүсэлтээр 2.000.000 төгрөгийг нийт 39.297.500 төгрөгийг Эрдэнэцогт сумын засаг даргын тамгын газрын 100030355001 данснаас *******ын Төрийн банкны 231900002620 дугаарын харилцах данс руу нэг удаагийн тэтгэмж гэж бичиж шилжүүлж уг төлбөрийн хүсэлтэд 1 дүгээр гарын үсгийг *******, 2 дугаар гарын үсгийг ******* нар зурж шилжүүлсэн үйл баримт болсон байна.

Дээрх үйл баримт болсон нь иргэний нэхэмжлэгч ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “.......Эрдэнэцогт сумын Засаг дарга асан *******ыг 2020 оны 03 дугаар сарын 11-ний өдөр Засаг даргаар ажиллаж байхад нь Эрдэнэцогт сумын Тамгын газрын дарга ******* нь ямар нэг шийдвэр гараагүй байхад тэтгэвэрт гарахад олгох тэтгэмж болох 39,297,500 төгрөгийн төлбөрийн хүсэлтийг нягтлан *******гээр бичүүлж, гарын үсэг зуруулж төрийн сангийн албаны дарга, мэргэжилтэн аар гүйлгээг *******ын данс руу хийлгэсэн байдаг. 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 07 дугаар тогтоолоор улс төрийн албан тушаалтнаас бусад төрийн албан хаагчид 36 сарын тэтгэмж олгох байдлыг сумын Засаг даргаар ажиллаж байсан *******т олгож хууль зөрчсөн....” гэх мэдүүлэг,

 Шүүхийн хэлэлцүүлэгт иргэний нэхэмжлэгч мэдүүлэхдээ: “...Суурь зардлыг манай байгууллагаас гаргаж сумын иргэдийн хурал баталж, батлагдсан хуваарийг засаг дарга батална. Төсвийн хуваарийг санхүү, төрийн хэлтэс баталдаггүй. Аймгийн иргэдийн хурал төсвийн суурь зардлыг гаргадаг.  Улс төрийн албан хаагч 12 сарын тэтгэмж авах байтал 36 сараар авсан. Тухайн үед санхүүгийн хяналтын байгууллага төлбөр тавиад авч байсан. Урьд нь сонгуулийн үр дүнгээр засаг дарга чөлөөлөгдсөн бол 6 сарын тэтгэмж, өөр тохиолдлоор гарсан бол 36 сарын тэтгэмж өгдөг байсан. Одоо ямар ч тохиолдолд 12 сараар өгдөг болсон. Засгийн газрын 7 дугаар тогтоол нь улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагч нарт Төрийн албаны тухай хуульд заасны дагуу 36 сарын буцалтгүй тусламж олгоно гэсэн заалтыг Төсвийн захирагч нар хэрэгжүүлнэ.Байгалмаа дарга  Чиглэл, зөвлөмж л өгнө. Тухайн шатны төсөвт халдах эрх байхгүй.Тухайн албан хаагч ажлаасаа чөлөөлөгдөж тэтгэврээ тогтоолгосны дараа дахин захирамж гарч тэтгэмж олгодог. Тэтгэвэрт гарсныг нь үндэслэн олгож болдог.Зардлын зүйлээр нь төсөл явдаг болохоос баталдаггүй. Цаанаасаа хүсэлтийн дагуу төсөвлөсөн байх. 36 сараар төсөвлөсөн байхад 12 сараар нь олгох ёстой байсан. 36 сарын тэтгэмжийг Сумын иргэдийн хурлаар баталж хуваарийг нь засаг дарга батална. Үүний дагуу ЗБ буюу Зарцуулах эрхийн баталгааг тухайн байгууллагын 12 сард хуваан хуваарийг гаргаж засаг дарга баталж ирдэг. Үүнийг Сангийн яамны гүйлгээний программд шивж оруулдаг. Санхүүгийн хэлтэс баталдаггүй...” гэх мэдүүлэг,

Иргэний нэхэмжлэгч ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “... Төсвийн төслийг батлах аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хуралд албан тушаалаараа суух чиг үүрэгтэй. Мөн тухайн хэлэлцэх асуудлыг оруулах чиг үүрэгтэй байдаг. *******т олгох тэтгэмж гэдгийг бид мэдэх боломжгүй. Хурлын тогтоол *******т өгөх дэмжлэг гэж нэр зааж оруулдаггүй, манай салбарын асуудал биш тул бусад салбарын асуудлыг ярьдаггүй. Төсвийн тухай хуульд ерөнхий асуудлаар төсвийг төлөвлөх, батлах, гүйцэтгэх, тайлагнах асуудал гарна. Төлөвлөлт дээр санхүү, төрийн сангийн хэлтэс зөвхөн орон нутгийн ерөнхий төлөвлөлтийг гаргах болохоос үндсэн зүйлийг задалж өгдөггүй. Дараагийн батлах асуудал нь сумын хурлаас гардаг. Тухайн орон нутгийн төсвийн асуудал батлагдсанаас хойш болдог нь Төсвийн тухай хуулийн агуулга болно. Сонгуулийн үр дүн, эсхүл өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөн эсэх гэх асуудал яригдана. Сонгуулийн үр дүнгээр чөлөөлөгдсөн бол улс төрийн албан тушаалтанд тэтгэмж заавал олгоно. Улс төрийн албан тушаалтнаас бусад албан тушаалтанд Засгийн газрын 7 дугаар тогтоол хамаарна.Тэтгэмжийг урьдчилан олгох талаар цохолт хийх эрх хэмжээ н.Байгалмаа гэх хүнд Шийдвэр гараагүй тохиолдолд өгөх боломжгүй. Улс төрийн албан тушаалтанд Засгийн газрын 7 дугаар тогтоол хамаарсан тохиолдол миний мэдэж байгаагаар байхгүй. Урьд нь төрийн албан тушаалд ажиллаж байсан жилийг нь нарийвчлан тооцох боломжтой...” гэх мэдүүлэг,

Гэрч  гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “.......2019 оны 10 дугаар сарын 09-ний өдөр Эрдэнэцогт сумын Засаг даргын тамгын газрын дарга *******гийн 02/131 дугаар албан бичиг ирсэн. Уг албан бичгээр “сумын засаг дарга *******ын 2020 онд тэтгэвэрт гарах болсон тул Засгийн газрын 2019 оны 01 дүгээр сарын 07 тоот тогтоолын дагуу 36 сарын тэтгэмжийг тооцон 2020 оны төсөвт тусгаж өгөхийг хүссэн” албан бичиг ирсэн. Уг бичгийг хүлээн авч төсвийн мэргэжилтэн гээр судлуулж “2019 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 5/1318 тоот албан бичгээр хугацаанд ирүүлээгүй учир боломжгүй” гэсэн албан бичгийг хүргүүлсэн. ******* дарга нь ирж аймгийн удирдлага нартай уулзаж “би төрийн албанд 41 жил ажилласан байхад 36 сарын тэтгэмж авмаар байна олгож өгөөч” гэсэн. “Хуулийн хүрээнд судалж тэтгэмжийг өгөх боломжийг хай” гэсэн. Манай хэлтсийн хувьд “төрд ажилласан жилийг нь зөв тогтоо” гэсэн чинь төрд ажилласан жил 41 биш 34.2 жил байсан. Тэгээд сүүлийн 36 сарын цалингийн тооцооллыг хийж үзэхэд  39,297,500 төгрөг байсан. Манайх шууд олгох шийддэггүй ба зөвхөн төлөвлөдөг учраас тухайн байгууллага нь хянаж хууль тогтоомжийн дагуу төсөвлөж өгсөн. Тухайн байгууллагын тамгын газрын дарга нь тэтгэвэр тэтгэмжийг олгох хууль эрх зүйн үндэслэлийг тусгасан шийдвэрийг гаргаж, тамгын дарга, нягтлан бодогч нь 1, 2 дугаар гарын үсэг зурж төлбөр тооцоог хийдэг. ******* дарга нь маш олон жил ажилласан энэ асуудлыг мэдэж шийдвэр гаргах чадамжтай хүн юм. Бид нар төлөвлөж өгч байгаа ба заавал олго гэсэн үүрэг биш юм аа. Байгууллагаас санал нь албан бичгээр ирснийг дээр хэлсэн. Мөн амаар Тамгын дарга *******, Засаг ******* нар нь өөрсдөө тэтгэмжийг суулгаад өгөөч гэж хэлж байсан. Ийм учраас өөрсдөө хариуцах юм чинь гээд төлөвлөж өгсөн юм. Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулинд 1, 2 дугаар гарын үсэг зурж байгаа хүн хариуцлага хүлээнэ....” гэх мэдүүлэг,

Гэрч н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “..... Эрдэнэцогт сумын Засаг даргын тамгын газрын даргын албан тоотоор 2019 оны 10 дугаар сарын 06-ны өдөр “******* гэж хүний тэтгэмжийг суулгаж өгнө үү” гэсэн бичиг ирсэн. Уг бичгийг хэлтсийн дарга С.Байгалмаа “судалж танилцуул” гэж надад цохолт хийсэн. Би тухайн хүний төрийн албанд ажилласан жилийг тооцож 34,2 жил болохыг тогтоосон. Төрийн албан хаагчид өндөр насны тэтгэвэрт гарахад нэг удаагийн буцалтгүй тусламж олгох тухай 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 7 дугаар Засгийн газрын тогтоолыг 3.1. Төрийн албан хаагчийн төрийн албанд ажилласан хугацаанд дараах хугацааг оруулж тооцно, 3.1.1 Төрийн албаны тухай хуулийн 11-14 дүгээр зүйлд заасан албан тушаалд ажилласан хугацаа; гэсэн журмын дагуу хянаж 34,2 сар 39,297,500 төгрөгөөр тооцон 2020 оны Эрдэнэцогт сумын төсөвт тусган Аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн хуралдаанаар баталсан. Улсын төсвийн хуулиар орон нутгийн орлогыг суурь орлого, санхүүгийн дэмжлэгийг баталж өгдөг. Тэрнээс орлогоо тооцоолоод боломжтой орлогыг тооцоолж уг сууриас нэмэгдүүлж аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаар батлуулахыг хориглосон заалт байхгүй. Тийм учраас *******ын тэтгэмжийг нэмж төсөвлөж батлуулсан. Энэ хүн улс төрийн албан тушаал хашиж байгаад тэтгэмж авсан бол дээрх журмыг зөрчсөн...” гэх мэдүүлэг болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Энэ хэрэгт холбоотойгоор 2019 оны 10 сард Эрдэнэцогт сумын тамгын даргын албан тоотоор ******* дарга нь 2020 онд тэтгэвэрт гарах гэж байгаа тул журмын дагуу өндөр настын тэтгэврийг 36 сараар тооцож олгоно уу гэсэн хүсэлт, *******ын хүсэлт, нягтлан болон даргын ажилласан жилийг тооцсон баримтыг манайд  ирүүлсэн. Манайх энэ хүсэлтэд боломжгүй гэх хариуг өгсөн. Үүний дараа ******* нь өөрийн биеэр хүсэлт тавьсан. Манайх судалж үзээд 2020 онд тэтгэвэрт гарна гэхдээ төрийн захиргааны албан хаагчаар тэтгэвэрт гарах юм байна гээд 2020 оны төсөвт 36 сараар тооцож төлөвлөж өгсөн. Аймгийн хурлаар Сумын төсвийн санхүүгийн дэмжлэг, суурь орлого хоёрыг баталж өгдөг, Өмнө оны 7 сарын 25 төсвийн хүсэлтээ ирүүлээд Дараа оны төсөвт суугддаг учир *******ын хүсэлт нь 10 сард ирсэн учир хүлээж авах боломжгүй гэж хариу хүргүүлсэн. Тэтгэмжийг олгоход хүсэлт, төрийн албанд ажилласан жилийн баримт, томилсон тушаал зэргийг харгалзана. Сумын хурал нь төсвөө задалж баталдаг. ******* улс төрийн албан тушаалтан учир 12 сараар тооцоолж өгнө гэж хэлэх эрхгүй,  тэтгэвэрт гарахдаа 36 сараар нь төлөвлөж өгч байгаа. Миний хувьд орон нутгийн байгууллагын төсвийг төлөвлөх үүрэгтэй...” гэх мэдүүлэг,

шүүгдэгч *******гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Би тухайн үед Эрдэнэцогт сумын Засаг даргын Тамгын газарт нягтлан бодогчоор ажиллаж байсан. Би ажлын байран дээрээ бусадтай нийлж хуйвалдсан зүйл байхгүй. 2020 оны 2 дугаар сард Санхүү албаны дарга ******* нь “..******* даргын тэтгэмж сумын хурлаар батлагдсан, төсвийн хуваарьт нэр заагдаж орж ирсэн тэтгэмж тэтгэмжээ авах боломжтой тул засаг даргаар ажиллаж байсан өргөдөл байгаа бичиг баримтын дагуу олго, танд олгохгүй гэх эрх байхгүй..” гэж хэлсний дагуу ******* буюу засаг даргаар ажиллаж байсан хүний тэтгэмжийг данс руу нь шилжүүлсэн. Захирамж байгаагүй, гэхдээ захирамж нь ирээгүй байна гэж ******* даргад хэлэхэд өргөдөл гаргасан тул олго гэж хэлсэн....” гэх мэдүүлэг болон аймгийн иргэдийн хурлын тогтоол, Эрдэнэцогт сумын Иргэдийн хурлын 2019 оны 12 дугар сарын тогтоол, тэтгэмж хүссэн өргөдөл, тэтгэмжийг олгох талаар гаргасан тамгын газрын даргын цохолт, тэтгэмж шилжүүлсэн мөнгөн шилжүүлгийн баримт зэргээр үйл баримт нь нотлогдсон байна  гэж дүгнэлээ.

Үйл баримт, Гэм буруугийн хувьд: Шүүгдэгч ******* нь 2008 оны 12 дугаар сарын 10-ний өдөр Баянхонгор аймгийн Засаг даргын 475 дугаар захирамжаар Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын засаг даргаар томилогдож улмаар 2012, 2016 онуудад мөн аймгийн засаг даргын 472, Б/697 дугаар захирамжаар тус тус улиран томилогдон ажиллаж байгаад Баянхонгор аймгийн Засаг даргын 2020 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн Б/17 дугаар захирамжаар өөрийн хүсэлтийг харгалзан Эрдэнэцогт сумын засаг даргын үүрэгт ажлаас чөлөөлсөн байна.

Шүүгдэгч ******* нь төрийн улс төрийн албан тушаалтан ангилалд хамаарч байна.

Шүүгдэгч ******* нь Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын засаг даргын тамгын газрын даргаар сумын засаг даргын 2014 оны 07 дугаар сарын 16-ний өдрийн 77 дугаар захирамжаар анх томилогдсон бөгөөд ахлах түшмэлийн ТЗ-9 ангилал зэрэглэлээр цалинжиж ажиллаж байсан байна.

Шүүгдэгч ******* нь Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын засаг даргын 2015 оны 01 дүгээр сарын 10-ний өдрийн 05 дугаар захирамжаар сумын Санхүүгийн албаны дарга, Ерөнхий нягтлан бодогчоор томилж, дэс түшмэлийн ТЗ-5 ангилал зэрэглэлээр цалинжиж байсан байна.

Мөн шүүгдэгч ******* нь Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын засаг даргын тамгын газрын даргын 2019 оны 10 дугаар сарын 07-ний өдрийн Б/61 дүгээр тушаалаар сумын төсөв төрийн сангийн мэргэжилтнээр түр орлон гүйцэтгэгчээр томилогдож үндсэн цалингийн 30 хувийн нэмэгдлийг авч байсан байна.

Шүүгдэгч ******* нь Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын засаг даргын тамгын газрын даргын 2015 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 45 дугаар тушаалаар иргэдийн төлөөлөгчдийн хурал, засаг даргын тамгын газар, Эрүүл мэндийн төв баг хариуцсан нягтлан бодогчоор анх томилогдож ТҮ-7-4 дүгээр шатлалаар цалинжиж, улмаар мөн сумын засаг даргын тамгын газрын даргын 2020 оны  04 дүгээр сарын 22-ний өдрийн Б/20 дугаар тушаалаар ТҮ-8-4 шатлалаар цалинжиж эхэлсэн байна.

Төсвийн тухай хуулийн 4.1.36-д "төсвийн ерөнхийлөн захирагч" гэж өөрийн эрхлэх асуудлын хүрээний төсвийг төлөвлөх, батлагдсан төсвийг хууль тогтоомжийн дагуу хуваарилах, хяналт тавих, захиран зарцуулах, гүйцэтгэлийг тайлагнах эрх бүхий этгээдийг..”, 4.1.38-д төсвийн шууд захирагч гэж “төсвийн ерөнхийлөн захирагч болон төсвийн төвлөрүүлэн захирагчаас хуваарилсан чиг зэргийг төсвийг төлөвлөх, хууль тогтоомжийн дагуу захиран зарцуулах, гүйцэтгэлийг тайлагнах эрх бүхий этгээдийг хэлнэ” гэж тус тус хуульчилсан байна.

Шүүгдэгч *******ыг Эрдэнэцогт сумын төсвийн ерөнхийлөн захирагч гэж үзэхээр байна.

Төсвийн тухай хуулийн 3 дугаар бүлэгт төсвийн талаарх төрийн байгууллага албан тушаалтын бүрэн эрхийн талаар хуульчилсан бөгөөд энэ хуулийн 4.2-д заасан “Төсвийн ерөнхийлөн захирагч төсвийн удирдлагын талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ...”, мөн хуулийн 14.2.1-д заасан “жилийн төсвийн хязгаарт багтаан төсвийн төслийг боловсруулах..”, мөн хуулийн 14.2.3-д заасан “өөрийн эрхлэх асуудлын хүрээнд төсвийг үр ашигтай удирдах, гүйцэтгэлийг хангах...”мөн хуулийн 8.5.3-д заасан “сум, дүүргийн Засаг дарга тухайн шатны жилийн төсвийн төслийг жил бүрийн 12 дугаар сарын 10-ны дотор тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд өргөн мэдүүлэх” гэсэн чиг үүргийг хэрэгжүүлэхээр хуульчилжээ.

Сумын засаг даргын тамгын газрын даргын албан тушаалын тодорхойлолтыг Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 07 дугаар сарын 16-ний өдрийн 42 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан байна.

Уг хавсралтын 4 дүгээр заалтад “тамгын газрын үйл ажиллагааг удирдан зохион байгуулах, батлагдсан төсвийг зориулалтын дагуу зарцуулах, тайлагнах, хяналт тавих”, 4 дүгээр зорилтын 3 дугаар заалтад “төсвийн шууд захирагчийн хуульд заасан эрх үүргийг хэрэгжүүлэх,...” , гэж баталсан байна.

Уг тодорхойлолтыг тамгын газрын дарга ******* 2019 оны 12 дугаар сарын 07-ний өдөр баталгаажуулж гарын үсгээ зурж тамгаа дарсан байна.

Сумын Санхүүгийн албаны дарга Ерөнхий нягтлан бодогчийн албан тушаалын тодорхойлолтыг Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 07 дугаар сарын 16-ний өдрийн 42 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтаар баталсан байна.

Түүний албан тушаалын зорилгыг “төсөв санхүүгийн үйл ажиллагааг зохицуулсан хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах....”, гэж албан тушаалын зорилтод “холбогдох хууль тогтоомж, дүрэм, журмыг үйл ажиллагаандаа мөрдлөг болгон хэрэгжүүлж ажиллана” гэж баталсан байна.

Шүүгдэгч *******, *******, ******* нар нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 31.1.4, Авилгын эсрэг хуулийн 4.1.1-д заасан “төрийн улс төрийн, төрийн захиргааны удирдах, гүйцэтгэх, 4.1.2-д заасан “...ерөнхий нягтлан бодогч...” тул нийтийн албан тушаалтнууд мөн байна.

Эрдэнэцогт сумын тамгын газрын нягтлан бодогч буюу шүүгдэгч *******гийн албан тушаалын тодорхойлолтыг сумын засаг даргын тамгын газрын даргын 2020 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 12 дугаар тушаалаар баталсан бөгөөд албан тушаалын зорилгыг “ нягтлан бодох бүртгэлийн тухай хууль, холбогдох бусад хууль тогтоомж, заавар,стандартад нийцүүлэн хөтлөх, мөнгөн урсгалыг хянах, төсвийн хөрөнгийн зарцуулалтын гүйцэтгэлд хяналт тавих...” гэж баталсан байна.

Харин шүүгдэгч ******* нь Эрдэнэцогт сумын тамгын газарт нягтлан бодогч ажилтай бөгөөд энэ нь Авилгын эсрэг хуулийн 4.1.2-д заасан үйлчлэлд хамаарах этгээд биш юм.

Шүүгдэгч *******, *******, ******* нар нь *******т тэтгэмжийг олгохдоо аймаг, сумын иргэдийн төлөөлөгч баталсан учир батлагдсан  тэтгэмжийг зориулалтын дагуу  олгосон гэж тайлбарлаж өөрсдийгөө буруугүй гэж мэтгэлцсэн байна.

Шүүх хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1-д зааснаар “анхан шатны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасныг үндэслэн хэргийг шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүх шүүгдэгч *******, *******, ******* нар нь хууль тогтоомжийн илт тодорхой заалтыг зөрчсөн гэм буруутай гэж дүгнэлээ.

Тухайлбал 2006 оны 12 дугаар сарын 15-ний өдөр Монгол Улсын Их Хурлаас баталж тухайн үйл баримт болох үед дагаж мөрдөж байсан / хуучнаар / Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2-д заасан “ ....Төрийн албанд 25-аас дээш жил ажилласан сум... болон бүх шатны засаг дарга тэтгэвэр тогтоолгох бол тэдгээрт урьд нь авч байсан албан тушаалын 12 сарын цалинтай нь тэнцэх хэмжээний нэг удаагийн мөнгөн тусламж олгоно”, Төрийн албаны тухай хуулийн 60.1.”Төрийн улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагч өндөр насны тэтгэвэр тогтоолгох үндэслэлээр чөлөөлөгдсөн бол үндсэн цалингийн дунджаас ажилласан хугацааг нь үндэслэн тооцож нэг удаагийн буцалтгүй тусламжийг олгоно. Нэг удаагийн буцалтгүй тусламжийн дээд хэмжээ нь 36 сарын үндсэн цалингийн дунджаас хэтрэхгүй байна. Нэг удаагийн буцалтгүй тусламж тооцох цалингийн дундаж хэмжээ болон олгох шалгуур нөхцөлийг тодорхойлсон журмыг төрийн албаны төв байгууллагын саналыг үндэслэн Засгийн газар тогтооно....” гэж хуульчилж улмаар Засгийн газрын 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 07 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтын 1.1-д “Төрийн албаны тухай хуулийн 46.2.2, 46.2.3-т заасан үндэслэлээр төрийн албанаас чөлөөлөгдөж, өндөр насны тэтгэвэр тогтоолгосон төрийн улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагчид Төрийн албаны тухай хуулийн 60.1-д заасан нэг удаагийн буцалтгүй тусламж олгоход энэ журмыг мөрдөнө....”, мөн тогтоолын 5.3-д  “Төрийн албан хаагч ажил олгогчид өргөдлөө гаргаж, төрийн албанаас чөлөөлөгдсөний дараа түүнд энэ журамд заасны дагуу нэг удаагийн буцалтгүй тусламж олгоно...”гэж заасан байхад шүүгдэгч *******, *******, ******* нар нь хууль, тогтоолын илт тодорхой заалтыг зөрчиж албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө, бусдад давуу байдал бий болгосон байна. 

Шүүгдэгч  *******, ******* нар нь Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4-д “аж ахуйн нэгж байгууллагын гүйцэтгэх удирдлага болон..нягтлан бодогч санхүүгийн тайланд гарын үсэг зурж тамга тэмдэг зарж баталгаажуулах бөгөөд гүйцэтгэх удирдлага санхүүгийн тайлангийн үнэн зөвийг хариуцна” гэж заасан ажиллагаа хийж гүйцэтгэсэн байна.

Гэтэл шүүгдэгч *******, *******, ******* нар нь Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-д заасан “анхан шатны баримт гэж..гүйлгээ гарсныг нотолж бүрдүүлдэг гэрээ....болон бусад нотлох баримтыг хэлнэ” гэж заасныг буюу бүрдэл дутуу гүйлгээ хийж хуулийг зөрчсөн байна.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч ******* өөртөө  олгох тэтгэмжийг хууль, тогтоомжийн илт тодорхой заалтуудыг зөрчиж авахдаа анхан шатны баримт бүрдэл дутуу, тэтгэмж олгох эрх зүйн акт буюу  дээд шатны засаг даргын захирамжийг гаргалгүй бусад нотлох баримтыг бүрдүүлж гэмт хэргийн шинжтэй үйлдлийг үйлдлээрээ нэгдэж санаатай хийсэн байна гэж дүгнэлээ.

Шүүгдэгч *******ыг томилох чөлөөлөх эрх нь зөвхөн аймгийн засаг даргад байгаа бөгөөд харин тэтгэмж олгох, нягтлан бодох бүртгэлийн материалыг хуульд зааснаар бүрдүүлж авах,олгох эрх нь төсвийн ерөнхийлөн болон  төсвийн шууд захирагч, тамгын газрын даргад хадгалагдаж байгаа гэдгийг ойлговол зохино.

Тамгын газрын дарга *******, санхүүгийн албаны дарга ******* нар нь  шүүгдэгч *******т Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2, Төрийн албаны тухай хуулийн 60.1, Засгийн газрын 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 07 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтын 1.1-д заасныг зөрчиж тэтгэмжийг бүтнээр нь олгож бусдад давуу байдал олгосон нь гэмт хэргийн шинжтэй үйлдэл юм.

Шүүгдэгч *******, ******* нар  нь төсвийн шууд захирагчийн хувьд төсвийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.5-д заасан “хариуцлагатай байх” зарчмыг баримтлаагүй байна.

Төсвийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д” төсвийн жил нь тухайн оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхэлж, тухайн оны 12 дугаар сарын 31-ний өдөр дуусгавар болно” гэж хуульчилсан байна.

Шүүгдэгч *******ын тэтгэмжийг Эрдэнэцогт сумын иргэдийн төлөөлөгчдийн хурал баталсан  боловч энэ нь тэтгэмжийг бүтнээр олгох эрх болон үүргийг төсвийн ерөнхийлөн захирагч *******, төсвийн шууд захирагч *******, санхүүгийн албаны дарга ******* нарт олгоогүй байна.

Сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын 11/05 дугаар хуралдааны тогтоолд төсвийн шууд захирагчид тэтгэмжийг олгох талаар үүрэгжүүлсэн заалт байхгүй байна.

Төсвийн ерөнхийлөн захирагч *******, төсвийн шууд захирагч *******, санхүүгийн албаны дарга ******* нар нь Төрийн албаны тухай хууль, Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгжийн тухай хууль, Засгийн газрын тогтоол журмыг хэрэгжүүлэх үүрэгтэй бөгөөд илт тодорхой заалтыг зөрчих эрхгүй, аймаг болон сумын хурал тэтгэмжийг баталсан учир олгосон гэж тайлбарлаж байгаа нь эрүүгийн хариуцлагаас тэднийг чөлөөлөх үндэслэл болохгүй юм.

Харин төсвийн ерөнхийлөн болон шууд захирагч нь нэгэнт батлагдсан төсөв, тэтгэмжийг захиран зарцуулахдаа хууль тогтоомжийн заалтад нийцүүлэн ажиллах үүрэгтэй бөгөөд тэтгэмжийг хуульд нийцүүлэн тухайн үед засаг даргаар ажиллаж байсан *******т эхний удаа 12 сараар авах эсхүл олгож, үлдсэн 24 сарын тэтгэмжийг засаг даргаас чөлөөлөгдсөний дараа буюу Эрдэнэцогт сумын засаг даргын тамгын газрын даргын 2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн Б/36 дугаар тушаалаар түүнийг Сумын бүтээн байгуулалт хөрөнгө оруулалтын ажлын гүйцэтгэлд хяналт тавих, аж ахуй зохион байгуулалт олон нийттэй харилцах ажилтнаар томилж, улмаар уг албан тушаалаас 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдөр чөлөөлсөн үеэс эхлэн авах эсхүл олгож болохоор байсан байна.

Шүүгдэгч *******, *******, ******* нар  нь Аймгийн Санхүү төрийн сангийн хэлтсээс чиглэл ирсэний дагуу олгосон гэж тайлбарлаж байгаа боловч аймгийн Санхүү төрийн сангийн хэлтсийн 2019 оны 12 дугаар сарын 03-ний өдрийн 5/1502 дугаар албан бичигт “аймгийн 2020 оны төсөв батлагдсан, сумын төсвийг батлуулахад анхаарах зүйлс”-ийн талаар чиглэл өгсөн байна.

Уг чиглэлд шүүгдэгч *******т тэтгэмжийг олгох талаар чиглэл өгсөн үүрэгжүүлсэн үг өгүүлбэр байхгүй байгааг шүүх анхааран үзлээ.

Иймд шүүх шүүгдэгч *******г албан тушаалын байдлаа урвуулан ашигласан буюу албан тушаалын эрх мэдлийг албаны эрх ашгийн эсрэг, хийх ёсгүй үйлдэл хийж хувь хүнд эдийн ашигтай байдал буюу бусдад давуу байдал бий болгосон  байна гэж,

Шүүгдэгч *******ыг сумын засаг даргын албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, албан тушаалын эрх мэдлийг албаны эрх ашгийн эсрэг хийх ёсгүй үйлдэл хийж  өөртөө давуу байдал бий болгосон байна гэж дүгнэлээ.

Шүүгдэгч ******* нь Эрдэнэцогт сумын Санхүүгийн албаны дарга буюу ерөнхий нягтлан бодогчоор, мөн төрийн сангийн мэргэжилтний үүргийг давхар гүйцэтгэж байсан байна.

Гэтэл шүүгдэгч ******* нь шүүгдэгч *******т Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2, Төрийн албаны тухай хуулийн 60.1, Засгийн газрын 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 07 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтын 1.1-д заасныг зөрчиж тэтгэмжийг, анхан шатны баримт дутуу байхад  бүтнээр нь олгож бусдад давуу байдал олгосон байна.

Шүүгдэгч ******* нь сумын төрийн сангийн мэргэжилтний ажил үүргийг гүйцэтгэж байгаагийн хувьд Сангийн сайдын 2015 оны 04 дүгээр сарын 15-ний өдрийн 90 дүгээр тушаалаар батлагдсан “орон нутгийн санхүү, төрийн сангийн ажилтны ажил үүргийн жишиг зааврын 2.1.17-д заасан “төрийн сангийн үйл ажиллагаанд мөрдөгддөг эрх зүйн актын хүрээнд төсвийн хэрэгжилтийг зохион байгуулахад мэргэжил арга зүйн зөвлөгөө, чиглэл өгч ажиллах” гэснийг, Мөн Засгийн газрын 2015 оны 01 дүгээр сарын 26-ний өдрийн 24 дүгээр тогтоолоор батлагдсан Төрийн сангийн үйл ажиллагааны журмын 7.8-д заасан “....Үндэслэх баримтын мэдээллийн үнэн зөв байдлыг тухайн байгууллага хариуцна” гэснийг тус тус зөрчсөн байна.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч ******* нь Эрдэнэцогт сумын тамгын газрын Санхүүгийн албаны дарга, ерөнхий нягтлан бодогчийн хувиар  үндэслэх баримтын мэдээллийн үнэн зөв байдлыг тухайн байгууллага хариуцах ёстой бөгөөд шүүгдэгч  *******т олгох тэтгэмж олгох эрх зүйн акт буюу дээд шатны засаг даргын захирамж  гараагүй байхад доод шатны нягтлан тэтгэмж олгох талаар үүрэг чиглэл өгч, төрийн сангийн төлбөрийн хүсэлтийг баталгаажуулах ёсгүй буюу хийх ёсгүй үйлдлийг санаатай хийсэн бөгөөд уг хийх ёсгүй үйлдлийг санхүүгийн албаны даргын, сумын төрийн сангийн төлөөлөгчийн хувиар таслан зогсоох ёстой байсан атал уг хэргийг үйлдэх талаар удирдлагадаа байгаа төрийн үйлчилгээний ажилтан буюу шүүгдэгч *******д “гүйлгээ хийх” талаар үүрэг амаар өгч бусдад давуу байдал бий болгосон гэм буруутай байна.

Шүүгдэгч *******, *******, ******* нар нь шүүгдэгч *******т тэтгэмжийг олгох талаар дээрх хууль, тогтоомжийг илт тодорхой заалтыг зөрчсөн нь тогтоогдсон бөгөөд харин тухайн үед сумын засаг даргаар ажиллаж байсан ******* нь дарамт, шахалт үзүүлээгүй талаар  шүүгдэгч нар удаа дараа мэдүүлж байгаагаас дүгнэхэд хууль, тогтоомжийн заалтыг илт санаатай зөрчсөн гэж дүгнэхээр байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч *******, *******, ******* нар нь Засгийн газрын 07 дугаар тогтоолыг уншаагүй, судлаагүй мэдэхгүй гэж мэдүүлж байгаа нь тэднийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй бөгөөд шүүгдэгч *******ын хувьд төрийн албанд 36 жил 06 сар ажилласан гэж, шүүгдэгч *******, ******* нар нь төрийн жинхэнэ алба хаагч гэж мэдүүлж байгаагаас дүгнэхэд хууль тогтоомжийн илт тодорхой заалтыг мэдээгүй гэж үзэх үндэслэл байхгүй гэж шүүх үзлээ.

Дээрх хуулийн заалт нь ойлгомжгүй, олон утга санаатай, хэрэгжүүлэхэд бэрхшээлтэй, эсхүл төсвийн ерөнхийлөн болон  төсвийн шууд захирагч өөрөө хуулийг өөрийн үзэмжээр шийдвэрлэх талаар огт хуульчлаагүй, илт тодорхой хийж болох, болохгүй үйлдлийн талаар заасан заалтыг зөрчиж байгаа нь шууд санаатай гэмт хэргийн шинжтэй, төрд итгэх олон нийтийн итгэлийг алдагдуулсан ноцтой үр дагавар бүхий, хуулийн илт, тодорхой заалтыг хэрэгжүүлээгүй, үйлдэл эс үйлдэхүй нь хууль бус шинжтэй болохыг ухамсарласан, хор уршигт зориуд хүргэсэн гэж шүүх дүгнэлээ.

Харин шүүгдэгч ******* нь төрийн үйлчилгээний албан тушаалтан буюу нягтлан бодогч тул нийтийн албан тушаалтан биш бөгөөд удирдах албан тушаалтны үүргийг гүйцэтгэсэн гэж  дүгнэхээр байна.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч ******* нь үйл баримт болох үед Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын засаг даргын тамгын газрын нягтлан бодогчоор ТҮ-8 шатлалаар цалинжиж байсан байна.

Шүүгдэгч ******* нь сумын тамгын газрын нягтлан бодогчийн хувьд төсвийг захиран зарцуулах 2 дугаар гарын үсгийг зурсан бөгөөд уг үйлдлийг түүний дээд шатны дарга болох Санхүүгийн албаны дарга шүүгдэгч *******ын үүрэг даалгавраар хийсэн болох нь нотлогдсон байна.

Гэхдээ шүүгдэгч ******* нь Авилгын эсрэг хуулийн 4.1.2-д заасан албан тушаалтанд хамаарахгүй байна гэж шүүх дүгнэж түүнд Эрүүгийн хуулийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.5 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг хэрэгсэхгүй болгож түүнийг цагаатгаж шийдвэрлэв.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч ******* нь өөрөө санаатай хүсэж, уг гэмт хэргийг үйлдээгүй бөгөөд бусдын үүрэг даалгавраар хийсэн, мөн энэ гэмт хэргийн субъект биш байна гэж шүүх дүгнэж хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгаж шийдвэрлэв.

Харин шүүгдэгч *******ыг урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдэж, өөртөө давуу байдал бий болгох сэдлээр хүсэлт гаргаж энэ гэмт хэрэг үйлдэгдэх нөхцлийг бүрдүүлсэн гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч *******, *******, ******* нар нь Засгийн газрын 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 07 дугаар тогтоолын 5.3-д  “Төрийн албан хаагч ажил олгогчид өргөдлөө гаргаж, төрийн албанаас чөлөөлөгдсөний дараа түүнд энэ журамд заасны дагуу нэг удаагийн буцалтгүй тусламж олгоно...” гэж заасныг мөн зөрчсөнийг дурдах нь зүйтэй байна.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* нь өөртөө давуу байдал бий болгон авсан 39.297.500 төгрөгийг төсөвт буцаан төлсөн байх тул дахин буцаан төлүүлэхээр шүүх шийдвэр гаргахгүй юм.

Шүүгдэгч ******* нь 2020 оны 10 дугаар сард өндөр насны тэтгэвэрт гарсан байх бөгөөд түүнд 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдөр баталсан Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 78.2-д заасан  “Төрийн албанд 25-аас дээш жил ажилласан аймаг, нийслэл, сум, дүүргийн Хурлын дарга болон бүх шатны Засаг дарга тэтгэвэр тогтоолгох бол тэдгээрт урьд нь эрхэлж байсан албан тушаалын 12 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн мөнгөн тусламж олгоно.” гэж хуульчилсаныг үндэслэн нэг удаагийн мөнгөн тусламжийг олгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч нар гэмт хэрэг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдсэн гэж үзсэн бөгөөд шүүгдэгч нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн 3.1 дүгээр зүйлийн 3-д заасныг журамлан шийдвэрлэх шаардлагагүй гэж үзсэн болно.

Хавтаст хэрэгт шүүгдэгч *******, *******, ******* нарын үйлдлийг үгүйсгэх, зөвтгөх, тэдний хэргийг хэрэгсэхгүй болгох нотлох баримт авагдаагүй, шүүгдэгч тэдгээрийн өмгөөлөгч нар илт тодорхой хуулийн заалтыг шүүгдэгч үйлчлүүлэгч нар нь зөрчсөнийг үгүйсгэх, тэднийг зөвтгөх нотлох баримт, хууль тогтоол журам шийдвэрүүд төрийн зохих дээд  байгууллагаас батлан гаргаагүй тул шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч нарын хэргийг хэрэгсэхгүй болгох хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэв.

Иймд шүүгдэгч *******, ******* нарыг нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус,

Шүүгдэгч *******ыг  нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө давуу байдал бий болгосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцлоо.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч *******, ******* нарыг албан үүрэг, албан тушаалын байдлын эрх мэдлээ албаны эрх ашгийн эсрэг хийх ёсгүй үйлдлийг хийж эрх мэдлээ хэтрүүлсэн гэж, шүүгдэгч *******ыг сумын засаг даргын албаны эрх нөлөөгөө ашиглаж албан үүрэг, албан тушаалын байдлын эрх мэдлээ хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглаж, эрх мэдлээ хэтрүүлсэн гэж шүүх дүгнэлээ.

Эрүүгийн хариуцлагын хувьд:

Дээрх үйл баримт нь шүүгдэгч *******, *******, ******* нарын хувьд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэргийн шинжийг тус тус агуулж байгаа тул тэдэнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна гэж үзлээ.

Шүүгдэгч *******, *******, ******* нар нь нийтийн албан тушаалтан тул тэднийг нийтийн албанд буюу төрийн жинхэнэ албанд томилогдох эрхийг Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1-д хуульд заасан доод хэмжээгээр хасаж шийдвэрлэлээ.

Шүүх шүүгдэгч *******, *******, *******, ******* нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-д заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн,...ний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлан шүүгдэгч ******* нь өөрт олгогдсон тэтгэмжийг төсөвт буцаан төлснийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогоогүй болохыг дурдаж,  шүүгдэгч *******, *******, ******* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг тус тус 2 жилийн хугацаагаар хасаж, зорчих эрхийг хязгаарлах ял тус тус оногдуулж шийдвэрлэлээ.

Шүүгдэгч *******, *******, ******* нарт эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1-д заасан эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буюу 2015 оныд баталсан Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1-д заасан хуулийг буцаан хэрэглэж эрүүгийн хариуцлагыг хүлээлгэж шийдвэрлэлээ.

Шүүгдэгч *******, *******, ******* нарт нийтийн албан томилогдох эрхийг хасах ялыг зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан үеэс эхлэн хугацааг тус тус тоолж шийдвэрлэв.

Шүүгдэгч *******, *******, ******* нарт холбогдох хэрэг нь өмнө нь давж заалдах болон хяналтын шатны шүүхээр хянагдаж тодорхой үндэслэл дурдсан байгааг шүүх харгалзан үзсэн болно.

Энэ хэргийн учир шүүгдэгч ******* нь 8 хоног цагдан хоригдсоныг, шүүгдэгч *******, *******, ******* нар нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж хэрэгт эд мөрийн баримтаар болон битүүмжлэгдсэн зүйл байхгүй, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй болохыг  тус тус дурдаж шийдвэрлэв.

Шүүгдэгч *******, *******, ******* нарт оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг тэднийг Баянхонгор аймгийн нутгаас явахгүй байх үүргийг тус тус хүлээлгэж уг үүрэгт техникийн хяналт тавихыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгалаа.

Баянхонгор аймаг дахь Төрийн Аудитын газар 2021 оны 02 дугаар сарын 25-ний өдөр Эрдэнэцогт сумын засаг даргын тамгын газрын 2020 оны төсвийн гүйцэтгэлд аудит хийж “хязгаарлалттай дүгнэлт” гаргасан байна.

Аудитын дүгнэлтийн 3.1-д “...Засгийн газрын 2019 оны 7 дугаар тогтоолоор батлагдсан төрийн албан хаагчид өндөр насны тэтгэвэрт гарахад нэг удаагийн буцалтгүй тусламж олгох журмыг зөрчиж ажлаас чөлөөлөх шийдвэр гараагүй байхад сумын засаг даргаар ажиллаж байсан *******т тэтгэвэрт гарахад олгох нэг удаагийн тэтгэмжид 39.297.500 төгрөг олгож авлага үүсгэсэн байна” гэж зардлын данстай холбоотой асуудлыг илрүүлсэн байна.

Гэтэл 1 дүгээр хавтаст хэргийн 88 дугаар талд Аудитын дүгнэлт 3.1-д “засаг даргаа ажиллаж байсан *******т улс төрийн алба хаагч атлаа тэтгэвэрт гарахад олгох нэг удаагийн мөнгөн тэтгэмжийг Засгийн газрын 2019 оны 7 дугаар тогтоолын дагуу 36 сараар тооцон 2020.03.11-ний өдрийн 95 дугаар төлбөрийн хүсэлтээр 39.297.500 төгрөгийг тэтгэвэрт гарахад олгох нэг удаагийн тэтгэмж урамшууллыг улс төрийн албан хаагчид төрийн албан хаагчид олгох журмын дагуу олгосон байна” гэж 2 зөрүүтэй өөрөөр хэлбэл хууль зөрчсөн, зөрчөөгүй гэж дүгнэлт гаргасан байна.

Уг дүгнэлтийг П.Амаржаргал гаргасан бөгөөд дээрх дүгнэлтүүд нь Аудитын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1.Аудитын олон улсын стандартад заасан арга, хэлбэрээр аудитын үйл ажиллагааг явуулах” төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 4.1.2-д “хяналт шалгалтыг хуульд заасан үндэслэлийн дагуу явуулах бөгөөд энэхүү хяналт шалгалт нь хараат бус, шударга,... ил тод байх” гэснийг зөрчсөн байна.

Шүүх уг Аудитын дүгнэлтийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилтод нийцэхгүй байгааг харгалзан хавтаст хэрэгт авагдсан Аудитын дүгнэлт, өмгөөлөгчөөс шинээр гаргаж өгсөн Аудитын дүгнэлт зэргийг нотлох баримтаар тооцохгүй байхаар шийдвэрлэсэн шүүх дахин шийдвэрлэж байгаа болохыг дурдав.

Шүүгдэгч ******* нь 2020 оны Орон нутгийн сонгуулийн үр дүнгээр Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумаас Аймгийн  хурлын төлөөлөгчөөр сонгогдсон “аймгийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч” гэх сонгуульт ажилтай бөгөөд Монгол улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн  41.1.3-д “гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоор батлагдсан”, бол  аймгийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчийн бүрэн эрх хугацаанаас өмнө дуусгавар болохоор, шүүгдэгч ******* нь төрийн жинхэнэ алба хаагч бөгөөд Төрийн албаны тухай хуулийн  47.1.2-д “гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдож шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон” бол албан тушаалаас халахаар тус тус хуульчилжээ.

Шүүхээс шүүгдэгч *******, ******* нарыг гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн бөгөөд шүүгдэгч нар нь Үндсэн хуулийн арван зургадугаар зүйлийн 14-д заасан “...шүүхийн шийдвэрийг давж заалдах...”, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах, мөн хуулийн 40.1 дүгээр зүйлийн 2-д зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсанаас хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй гэж тус тус хуульчилсаны дагуу шат шатны шүүхэд гомдол гаргасан тохиолдолд, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрүүд тус тус түдгэлзэж тэдний сонгуульт болон албан тушаалын бүрэн эрх нь гомдол эсэргүүцэл гарсан тохиолдолд хяналтын шатны шүүхийн шийдвэр гарах хүртэл хадгалагдаж байгаа болохыг дурдах нь зүйтэй байна.

Харин шүүгдэгч ******* нь хэрэг хянан шийдвэрлэгдэх явцад төрийн албанаас өөрийн хүсэлтээр гарсан тул албан тушаалаас халах эсэх асуудал яригдахгүй болохыг дурдав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нар нь Аймгийн Санхүү төрийн сангийн хэлтэс болон түүний удирдах албан тушаалтнууд шүүгдэгч *******ын тэтгэмжийг аймгийн хуралд суулгасан буруутай гэж мэтгэлцэж байгаа боловч Аймгийн засаг даргын ажлын алба болох Санхүү төрийн сангийн хэлтэс нь  төсвийн төслийг боловсруулж засаг даргад өгч засаг дарга Иргэдийн хуралд өргөн барьж Иргэдийн хурлаас баталж, баталсан төсвийг хуульд заасан үндэслэл журмын дагуу зарцуулах эрх нь төсвийн ерөнхийлөн болон шууд захирагч нарт хамааралтай болохыг дурдах нь зүйтэй байна.

Гэхдээ төсвийг боловсруулахдаа орон нутгийн төсвийн төсөөлөл болон саналыг үндэслэж төсөл боловсруулж байгаа болохыг анхаарах нь зүйтэй байна.

Төсвийн тухай хуульд Улсын Их Хурал нь аймагт хуваарилагдах төсвийн доод жишгийг батлах бөгөөд мөн аймгийн хурал нь өөрсдийн төсвийн доод жишгийг батлах ёстой бөгөөд доод жишгээс дээш төсвийг бол баталж болохоор заасныг үндэслэн Эрдэнэцогт сумд 844 сая төгрөгийг нэмж баталж өгсөн нь хуулийн заалтыг Санхүү төрийн сангийн удирдах, гүйцэтгэх албан тушаалтнууд албан үүрэгтэй хайнга хандсан бусдад давуу байдал олгосон нь тогтоогоогүй хуулийг зөрчөөгүй байна.

Өөрөөр хэлбэл Төсвийн тухай хуулийн  56.1-д “Дээд шатны төсвөөс доод шатны төсөвт дараах хэлбэрээр шилжүүлэг олгоно.  56.1.1-д “доод шатны төсвийн үндсэн тэнцлийн алдагдлыг санхүүжүүлэхэд зориулан дээд шатны төсвөөс олгох санхүүгийн дэмжлэг” гэж заасан бөгөөд Төсвийн тухай хуулийн 4.1.29-д орон нутгийн төсвийн суурь орлого" гэж тухайн шатны төсөвт орох татварыг доод хувь, хэмжээгээр тооцсон орлого болон татварын бус орлогын нийлбэрийг”,  мөн хуулийн 4.1.30-д “орон нутгийн төсвийн суурь зарлага” гэж засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлагыг болон орон нутгийн чиг үүрэг, төлөөлөн гүйцэтгүүлэх төрийн чиг үүргийг хэрэгжүүлэхтэй холбогдох урсгал болон хөрөнгийн зарлагын нийлбэрийг”, мөн хуулийн 4.1.31-д "орон нутгийн төсвийн үндсэн тэнцлийн алдагдал" гэж орон нутгийн төсвийн суурь орлогоос давсан орон нутгийн төсвийн суурь зарлагыг” хэлэхээр хуульчилсаны дагуу 2019 оны 11 дүгээр сарын 16-ний өдөр 18/16 дугаартай тогтоолоор  Баянхонгор аймгийн Иргэдийн хурал нь Баянхонгор аймгийн төсвийг баталж, Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумд 2020 онд төсвийн дэмжлэг болгож 844.507.000 төгрөгийг баталж, Баянхонгор аймгийн Иргэдийн хурал 2020 оны төсвийг баталсантай холбогдуулж Аймгийн Санхүү төрийн сангийн хэлтсийн даргын 2019 оны 12 дугаар сарын 03-ний өдрийн 5/1502 дугаартай албан бичигт Монгол улсын төсвийн нэгдмэл байдал, төсвийн сахилга батыг хангахтай холбогдуулж чиглэл хүргүүлсэн хуульд заасан чиг үүргээ биелүүлсэн байна.

Уг албан бичгийг Баянхонгор аймгийн бүх сумдад хүргүүлсэн байх бөгөөд уг чиглэлээр сумдын хурлаар төсвөө батлуулахдаа анхаарах зөвлөмжийг өгч уг чиглэл хүргүүлснээр Төсвийн хуулийг ноцтой зөрчсөн гэж дүгнэхээргүй байна.

Сумдад дээд шатны төсвөөс доод шатны төсөвт дэмжлэг үзүүлсэнтэй холбогдуулж Эрдэнэцогт сумын Иргэдийн хурлын 2019 оны 12 дугаар сарын 13-ний өдрийн 11 дүгээр хуралдаанаар Эрдэнэцогт сумын төсвийг баталж уг тогтоолын эдийн засгийн ангилалд төрөөс иргэдэд олгох тэтгэмж урамшуулалд 39.297.500 төгрөгийг баталсан байна.

Эрдэнэцогт сумын иргэдийн хурлаас баталсан 39.297.500 төгрөгийг тэтгэмж хэлбэрээр шүүгдэгч *******т олгохдоо төсвийн ерөнхийлөн захирагч болон шууд захирагч, санхүүгийн албаны дарга нь тухайн үед үйлчилж  байсан Монгол улсын засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2, Төрийн албаны тухай хуулийн 60.1, болон Засгийн газрын 07 дугаар тогтоолд заасан журмыг баримталж ажиллаагүй болохыг шүүх дурдаж буруутгаж байгааг болохыг шүүгдэгч нар ойлговол зохино.

Шүүгдэгч ******* нь өөртөө, шүүгдэгч *******, ******* нар нь бусдад давуу байдал олгож зохих хууль, журмыг зөрчиж тэтгэмж олгосон эрүүгийн гэмт хэргийн шинжтэй үйлдэл нь өөр бусад хүмүүсээс болж хууль зөрчсөн гэж ярьж байгаа нь хуульд нийцэхгүй үндэслэлгүй гэдгийг анхаарах нь зүйтэй байна.

Иймд Баянхонгор аймгийн Санхүү төрийн сангийн хэлтсийн дарга, санхүүгийн мэргэжилтэн нарт  Баянхонгор аймгийн Прокурорын газрын 2021 оны 05 дугаар сарын 25-ний өдрийн 07, 08 дугаар тогтоолоор эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татахаас татгалзах тухай тогтоол гаргасан нь хууль зүйн үндэслэлтэй зөв шийдвэр гарсан байна гэж шүүх дүгнэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2,  36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон                                                                                     

 ТОГТООХ нь:

1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 2, 34.19 дүгээр зүйлийн 1.1-д зааснаар Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч овогт ын д  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч *******г цагаатгасугай.

2. Шүүгдэгч ******* овогт *******ийн *******, ******* овогт *******гийн , овогт ийн нарыг нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө,  бусдад давуу байдал бий болгосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 1-д заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч ******* овогт *******ийн *******, ******* овогт *******гийн , овогт ийн нарыг нийтийн албанд томилогдох эрхийг хоёр / 02 / жилийн хугацаагаар тус тус хасаж, нэг / 01 / жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч  *******, *******, ******* нарыг Баянхонгор аймгийн нутаг дэвсгэрээс явахыг байх үүргийг тус тус хүлээлгэж техникийн хяналт тавихыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3-д зааснаар шүүгдэгч *******, *******, ******* нар нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол бол зорчих эрхийг хязгаарлах ялын  эдлээгүй үлдсэн хугацааны  нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3-д зааснаар шүүгдэгч *******, *******, ******* нарт тус тус хоёр / 02 / жилийн хугацаагаар нийтийн албанд томилогдох эрх хасах ялыг зорчих эрхийг хязгаарлах ялыг оногдуулсан үеэс эхлэн тоолж, хэрэгжүүлж ажиллахыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

7. Шүүгдэгч *******, *******, *******, ******* нар нь энэ хэргийн учир төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч *******, *******, ******* нар нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч ******* нь энэ хэргийн учир 8 хоног цагдан хоригдсон болохыг тус тус дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч *******, *******, *******, *******  нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

9.  Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1- д зааснаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардаж авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар шүүхийн захиргааны ажилтан хүлээн авах хүнд биечлэн гардуулж, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.

10.Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******, *******, *******, ******* нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус  хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Д.БАТЦЭНГЭЛ