Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 01 сарын 09 өдөр

Дугаар 2024/ШЦТ/013

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнгэл даргалж, 

Улсын яллагч: Ж.Энхбат,

Нарийн бичгийн дарга: Р.Цогдэлгэр,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч: , / онлайн /

Шүүгдэгч: Б.*******, түүний өмгөөлөгч П.Өлзийбаяр нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ж.Энхбатаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2214001900301 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч   хянан хэлэлцэв. 

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

1. Шүүгдэгч, Монгол Улсын иргэн,  ******* овогт *******ы *******, /РД:/ ,

Холбогдсон хэргийн талаар :

 Шүүгдэгч Б.******* нь 2022 оны 07 дугаар сарын 17-ны өдөр Тоёота приус маркийн 32-77 УАС улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын 2 дугаар баг “Самбартай хөтөл” гэх газар онхолдож, Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3 дахь заалт “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, 3.4. Жолооч дараахь үүргийг хүлээнэ: “б/хамгаалах бүсээр тоноглосон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүсийг хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх”, 23.9. Дараахь тохиолдолд хүн тээвэрлэхийг хориглоно: “а/ тээврийн хэрэгслийн техникийн тодорхойлолтоор тогтоосон тооноос олон зорчигч” гэсэн заалтыг зөрчсөний улмаас тухайн тээврийн хэрэгсэлд зорчиж явсан *******ын эрүүл мэндэд сээрний 11,12-р нугаламын их биеийн хугарал, их тархины аалзан хальсан доорх цус харвалт, хуйханд цус хуралт бүхий хүндэвтэр гэмтэл, *******ын эрүүл мэндэд дагз ясны кливусын зүүн талаар суурь ясны зүүн тал хүртэл, том нүхний араас хоёрлож дээш зулай ясны ар хэсэг рүү үргэлжилсэн зөрүүтэй нийлмэл хугарал, уртавтар тархи, бага тархины эдийн цусархаг няцрал, тархины аалзан хальсан доорх цус харвалт, зүүн зулайн хуйхан доорх цус хуралт, зүүн эгэм ясны дунд 1/3-ийн хөндлөн зөрүүтэй далд хугарал бүхий хүнд гэмтэл учруулсан, мөн ийн амь насыг хохироосон гэх гэмт хэрэгт холбогджээ. / Яллах дүгнэлтэд  бичигдсэнээр /

ТОДОРХОЙЛОХ нь :

 Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

1. Шүүгдэгч  Б.*******ын мөрдөн байцаалтад шатанд өгсөн:...Би яллагдагчаар татсан тогтоолыг хүлээн зөвшөөрч байна...гэх мэдүүлэг /2-р хх-ийн 169 /,

2. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.******* мэдүүлэхдээ: Мэдүүлэг өгөхгүй гэв.

3. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ын мөрдөн байцаалтад шатанд өгсөн:... нь манай төрсөн дүү байгаа юм. Бага байхад нь ийг Дандар гэж айлд өргүүлсэн. 2022 оны 07 сарын 17ны өдөр би Улаанбаатар хотод ажил дээрээ байхад манай хөдөө Говь-Алтай аймгийн Чандмань суманд байдаг эмэгтэй дүү ******* яриад “Баянхонгор аймагт , *******, Мөнгөнзул , , нар авто машинтай явж байгаад автын осолд орж газар дээрээ нас барсан байна” гэж хэлсэн. Би Улаанбаатар хотоос гараад Баянхонгор аймагт очиход дүү нас барчихсан, Мөнгөнзул, нар аймгийн эмнэлэгийн сэхээн амьдруулах тасагт хэвтэж байсан. , ******* нар нь зүгээр байсан. , ******* нараас “юунаас болж осол гарсан бэ” гэхэд “дугуй хагараад замын хажуу руу машин уначихсан” гэсэн. Өөр онц зүйл яриагүй. Гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 36-37  /,

Би сэтгэл санааны хохирол гэж тогтоолгохгүй, Надад ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...гэх мэдүүлэг / 1-р хх-ийн 204/,  

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч мэдүүлэхдээ: Намайг очиход дүү маань нас барсан байсан. Би газар нь байгаагүй учир мэдэхүй байна. Би төрсөн ах нь байгаа юм. Надад нэхэмжлэх зүйл байхгүй. Талийгаач Говь-Алтай аймгийн Чандмань суманд нагац эгчийндээ байдаг байсан. Эхнэр хүүхэдгүй гэв.

4. Насанд хүрээгүй хохирогч *******ын мөрдөн байцаалтад шатанд өгсөн:... 2022 оны 07 дугаар сарын 17-ны өглөө Говь-Алтай Чандмань сумаас Улаанбаатар хот руу явахаар би өөрийн ихэр эгч , хамаатны эгч *******, хамаатны ах , эгч Мөнгөнзул, ах нарын хамт ахын машинаар өглөө 07 цагийн алдад гарсан. Чандмань сумаас дөнгөж хөдлөөд ах барьж явж байгаад Бууцагаан сумын нутагт явж байхад баруун хойд талын дугуй хагарсан тул дугуйгаа нөхүүлээд хөдөлсөн.Бууцагаан сумаас гарахдаа эгч ******* машин бариад, хажууд нь ах суучихсан явж байсан юм. Би зүүн хойд талын хамгийн захад цонхон талд суугаад явж байсан юм. Бууцагаан сумаас хөдлөөд би унтчихсан байсан ба нэг сэрэхэд Улаанбаатар хотын ГССҮТ-д ирчихсэн байсан. Хажууд ээж ирчихсэн байсан. ******* эгч машин барьж явсан. ах, ******* эгч хоср хамгаалалтын бүстэй, хойно сууж явсан 4 хүн 4-үүлдээ бүсгүй явсан. 14 цагийн орчим болсон байх. Архи согтууруулах ундаа хэрэглэсэн хүн байхгүй. Машины хурдыг би унтсан байсан учраас санахгүй байна...гэх мэдүүлэг /1-р хх-ийн 44-45/,

5. Насанд хүрээгүй хохирогч *******ын мөрдөн байцаалтад шатанд өгсөн:... 2022 оны 07 дугаар сарын 17-ны өдөр би өөрийн төрсөн ах , хамаатан нар болох Б.*******, , , нарын хамт 32-77 УАМ улсын дугаартай өөрийн төрсөн ийн эзэмшлийн тоёота приус 20 маркийн машинтайгаар Говь-Алтай аймгийн Чандмань сумаас өглөөний 07:00 цагийн үед Улаанбаатар хот руу гарсан. Эхлээд Чандмань сумаас хөдлөхөд ах машин бариад ахын хажууд эгч ******* суугаад явж байсан юм. Бусад дөрвөн хүн нь ард сууж байсан. Ах машин барьж явж байгаад Баянхонгор аймгийн Бууцагаан сумаас бензин аваад машинаа эгч *******ад бариулаад өөрөө хажууд нь суугаад явсан.Бууцагаан сумаас Баянхонгор аймгийн төв хүртэл 170 гаруй километр зайтай бөгөөд эгч ******* л машин бариад явж байсан. Жолоочийн арын суудал дээр баруун талаасаа би эхэлж суугаад миний хажууд , , нар суучихсан явж байсан юм. Би өөрөө унтчихсан явсан ба нэг мэдэхэд осол болчихсон, би газар дээр хэвтэж байсан. Би нүдээ нээгээд харсан боловч юм харагдахгүй байсан. Нэг мэдэхэд эмнэлэг дээр ирчихсэн миний хуруунд оëдол тавьж байхад сэрсэн. Би Бууцагаан сумаас хөдлөөд унтчихсан явсан юм. Осол 15 цаг 30 минутын алдад болсон. Гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...гэх мэдүүлэг / 1-р хх-ийн 46-47 /,

6. Насанд хүрээгүй хохирогч *******гийн мөрдөн байцаалтад шатанд өгсөн:... 2022 оны 07 сарын 17-ны өдөр Говь-Алтай аймгийн Чандмань сумаас приус 20 маркийн 3277 УАС дугаартай машинтай, Улаанбаатар хот орохоор , *******, Мөнгөнзул, , , талийгаач нарын хамт явсан. Машиныг ******* жолоодоод явж байсан юм. Би арын суудлын голд сууж явсан юм. Ард 4 хүн, урд 2 хүн сууж яваад засмал зам дээр гараад Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын нутаг дэвсгэр дээр засмал зам дээр машин онхолдсон. Тэгээд нэг мэдэхэд би машинаас шидэгдээд унасан байсан. Ойр орчноо ажиглахад машин доошоо харж унасан байдалтай, хүмүүс тал талд байж байсан. Машин дотор хүн үлдээгүй байдалтай байсан. Хамгаалах бүс зүүгээгүй явж байсан. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...гэх мэдүүлэг /1-р хх-ийн 220-221 /,

7. Иргэний нэхэмжлэгч ийн мөрдөн байцаалтад шатанд өгсөн:....2022 оны 07 дугаар сарын 17-ны өдөр Говь-Алтай аймгийн Чандмань сумаас өглөө 06 цаг өнгөрч байхад Б.*******, *******, *******, *******, талийгаач нарын хамт явсан, сумаас гарахдаа би өөрийн 32-77 УАН улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож яваад өдөр Баянхонгор аймгийн Бууцагаан сум руу засмал зам руу ороод Б.*******ад машинаа өгөөд би хажууд нь суугаад явсан, тэгээд 15 цаг өнгөрч байхад Баянхонгор аймаг харагдаад явж байтал гэнэт машин жолоодлоггүй болох шиг болоод машин шарваад замын хажуу тал руу унасан, тэгээд сэрэхэд би суудал дээрээ, жолооч Б.******* суудал дээр бүстэйгээ, машины 4 дугуй дээшээ харсан байдалтай байхаар нь машинаас буухад дүү ******* машины урд талд хэвтэж байсан. ******* зүгээр явж байсан, ******* газар хэвтээгээрээ, талийгаач газар хэвтсэн байдалтай, нас барсан байсан юм. Тэгээд эмнэлэгт дуудлага өгсөн юм. Машин явж байгаад гэнэт 2 тийшээ дайвалзахаар нь машин жолоодлоггүй боллоо гэж бодсон, миний бодлоор урд дугуй буудаж хагараад жолоодлоггүй боллоо гэж бодсон, тэрнээс машины доод явах эд ангид ямар нэг эвдрэл гэмтэл байгаагүй юм, тэгэхдээ дугуй хагарсан чимээ бол сонсоогүй, тухайн осол маш хурдан хугацаанд, хэдхэн секундын дотор болсон, тухайн төв рүү орж ирж байсан болохоор хурдтай яваагүй, багцаагаар 50 орчим км цагийн хурдтай явсан гэж бодож байна. Би үзлэгт автомашинаа 2021 оны 09 сард оруулсан, харин 2022 оны 05 сард доктор авто засварт тос, масло солиулахдаа доод явах эд ангиудаа үзүүлсэн зүгээр байсан юм. Б.******* болон машинд явсан хүмүүс бүгд эрүүл согтууруулах ундаа хэрэглэсэн зүйл байгаагүй юм. Надад ямар нэг гомдол, санал нэхэмжлэх зүйл байхгүй, нэхэмжлэлээ татгалзаж байна...гэх мэдүүлэг /1-р хх-ийн 28-30/,

8. Иргэний нэхэмжлэгч ын мөрдөн байцаалтад шатанд өгсөн:....*******гийн нэр дээр зардал тооцоологдоогүй, харин *******ын нэр дээр 5.901.000 төгрөг, *******ын нэр дээр 5.711.000 төгрөгийн зардал тооцоологдсон байна. Эдгээр зардлыг нэхэмжилж байна. Энэ зардал одоогоор төлөгдөөгүй байна...гэх мэдүүлэг /1-р хх-ийн 216/,

9. Шүүх Шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 12 сарын 14-ний өдрийн 3217 дугаартай шинжээчийн:....Шинжилж буй Toyota prius маркийн 32-77 УАМ улсын дугаартай автомашин шинжилгээнд тэнцэнэ, Шинжилж буй автомашины жолооны механизм ажиллаж байна. Жолооны механизмын баруун, зүүн хөндлөн татуурга хугарсан гэмтэлтэй байна. Шинжилж буй автомашины жолооны механизмыг гэмтлүүд нь ослын үед болон ослын дараа механик хүчээр /ачилт, тээвэрлэлт гэх мэт/ үүссэн тул осолд нөлөөлөхгүй...гэх дүгнэлт /1-р хх-ийн 250, 2-р хх-ийн 1-6/,

10. Баянхонгор аймгийн Шүүхийн Шинжилгээний хэлтсийн 2023 оны 01 сарын 25-ны өдрийн 06 дугаартай шинжээчийн:.... Шинжилгээнд ирүүлсэн 1,2,3,4 гэж дугаарласан 4 ширхэг обудтай хаймар дугуйнууд нь шинжилгээнд тэнцэнэ. Шинжлэгдсэн 1 дугаартай дугуйнд “TOYO” гэсэн бичиглэлийг дайрсан 12x3 см хэмжээтэй ухагдаж язарсан, босоо утаслаг бүрхэвч ил гарч зарим хэсгээрээ тасарсан гэмтэлтэй, “TOYO” гэсэн бичиглэлийн төгсгөлийн “O” үсэгнээс дээш үндсэн хээний захын болон 2-р хээг хамарсан 11х5 см хэмжээтэй хээний бүрдэл товгор хаймрууд халцарч үгүй болсон гэмтэлтэй, мөн обудны дотор талын нуухны дотор ирмэг дагуу хэсэгт 33,5х0,8 см түүний хажууд 7х4,5 см хэмжээтэй гадаргуйг үрж транс мөр үүсгэсэн ил харагдах гэмтэлтэй, ...нөхөөсгүй байсан бөгөөд обуданд угсарч 2 баррын даралтаар хийлхэд хаймар дугуй бүтэн байсан ба харин обуданд бэхэлсэн хийлэгч хошууны гадна хажуугаар хий бага хэмжээтэй алдагдаж байв.

- Уг хаймар дугуйны "INSIDE" буюу дотор талын хажуу бөөрний "BRIDGESTONE" гэсэн бичиглэлээс хойш 7 см зайд 2,5х0,1 см, түүний хажууд 2х0,1 см хэмжээтэй хөндлөн 2 ш гадна бүрхүүл резины өнгөц язралтай, мөн "INSIDE" буюу дотор талын бөөр болон 1-р үеийн хээний түвшинд нилэнхүйдээ тойрсон элэгдэлттэй байна. Хээний 3-р үенд сүвэлсэн нөхөөстэй байна. Мөн обудны дотор талын нуухны ирмэг хэсэгт 1,5х1,6 см, 1,5х0,1 см, 8х1 см хэмжээтэй өнгөц транс мөр үүсгэсэн элэгдсэн гэмтэлтэй байна Уг хаймар дугуйг обуднаас салгаж дотор талыг шалгахад 1 нөхөөстэй, дотор талын хажуу бөөрөнд олон тооны өнгөц язралтай, обуданд угсарч 2 баррын даралтаар хийлэхэд хаймар дугуйны хуучин сүвлээс бүхий нөхөөсны завсраар бага хэмжээтэй хий алдагдаж байв.

- 3 дугаартай хаймар дугуйны "OUTSIDE" буюу гадна талын хажуу бөөрний "STUDLESS" гэсэн бичиглэлээс хойш 2,4 см зайд хөндлөн хэлбэртэй 3,2х0,1 см хэмжээтэй ирмэг тэгш бус язралтай, дотор талын бөөрний "INSIDE" гэсэн бичиглэлээс урагш 2,8 см зайд хөндлөн, ирмэг тэгш бус нийт 3,5х0,1 см хэмжээтэй 2 ширхэг язралттай, хээний гадна талаасаа 2-р үеийн хажуу хэсэгт ирмэг тэгш, ташуу 2см гүнтэй Г хэлбэрийн зүсэгдэлттэй, хамгаалалтын металл тросс тасарсан гэмтэлтэй байна. Уг хаймар дугуйг обуднаас салгаж дотор талыг шалгахад 1 нөхөөстэй, дотор талын хажуу бөөрөнд олон тооны өнгөц язралтай, обуданд угсарч 2 баррын даралтаар хийлхэд хаймар дугуй бүтэн, хий алдалтгүй байв.

- 4 дугаартай хаймар дугуйнд ил харагдах гэмтэл үгүй байна. Уг хаймар дугуйг обуднаас салгаж дотор талыг шалгахад нөхөөсгүй, обуданд угсарч 2 баррын даралтаар хийлэхэд хаймар дугуй бүтэн, хийн алдагдалгүй байна.

Дээрх гэмтлүүд нь тээврийн хэрэгсэл онхолдож осолдох үед үүссэн байх боломжтой бөгөөд мохоо болон хурц иртэй зүйлийн хүчтэй үйлчлэлээр үүссэн гэмтлүүд байна...гэх дүгнэлт / 2-р хх-ийн 59-68/,

11. Шүүх Шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 10 сарын 11-ний өдрийн 3915 дугаартай:....Б.*******ын биеэс авсан гэх цусанд спиртийн зүйл илрээгүй....гэх дүгнэлт /2-р хх-ийн46-48 /,

12. Баянхонгор аймгийн Шүүхийн Шинжилгээний албаны 2022 оны 08 сарын 08-ны өдрийн 72 дугаартай шинжээчийн:1. Талийгаачийн цогцост хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр бага тархины 2 тал бөмбөлгийн оройн хэсгийн аалзан хальсан доорх цус харвалт, хүзүүний 6, 7, 8-р, бүсэлхийн 4, 5-р нугалмын шүдлэг сэртэнгийн үйрч бяцарсан хугарал, сээрний 3-р нугалмын их биеийн нугастайгаа хамт тасарсан хугарал, аарцаг яс сүүжний үе хэсгээр үйрч бяцарсан хугаралтай, умдаг яс урд хэсгээр салсан хугарал, баруун бугалга ясны ташуу зөрсөн сэлтэрхийтэй хугарал, цээжний хэнхэрцэг баруун 1, 2, 3, 5, 6, 9, 10, 11, 12-р хавирганы дан, 4, 7, 8-р хоёрлосон, зүүн 1, 2, 3-р хавирганы хоёрлосон, 4, 5, 6, 7-р хавирганы дан шууд хугарлууд, уушги, бөөр, элэгний эдийн няцрал, орцний болон бөөрний өөхөн эд, дээд булчирхайн гялтангийн гадаргуугийн цус хуралт, зүүн хөмсөг, хацар, эрүү, баруун мөр, дал, бугалга, нуруу, өгзөг, гуя, өвдөг, шилбэ, зүүн мөр, бугалга, сарвуу, өвдөг, шилбэ, гуя, цээж, хэвлийн зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд нь 3.1.3, 3.1.5, 3.1.6, 3.1.7, 3.1.10, 3.1.12, 3.1.15-т зааснаар гэмтлийн  хүнд зэрэгт хамаарна. Дээрх гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн олон удаагийн үйлчлэлээр тухайн хэрэг болсон үед үүсгэгдсэн байх боломжтой ба үхэлд хүргэхэд шууд нөлөөлсөн болно.

3. Талийгаач нь тархи, нугалам, цээж, хэвлий, мөчдийн хавсарсан битүү гэмтлийн улмаас нас баржээ. Талийгаачийн биед архаг хууч өвчин тогтоогдсонгүй.

4. Талийгаачийн нас барсан хугацааг цогцосны анхны үзлэгээр тогтооно.

5. Талийгаачийн цуснаас спиртийн агууламж илрээгүй болно. Мөн цус нь АВО системээр О /I/ бүлгийн харьяалалтай байна...гэх дүгнэлт /1-р хх-ийн 237-240/,

13. Баянхонгор аймгийн Шүүхийн Шинжилгээний албаны 2022 оны 09 сарын 21-ний өдрийн 623 дугаартай шинжээчийн:..Б.*******ын биед гэмтэл тогтоогдсонгүй...гэх дүгнэлт /2-р хх-ийн 14-15/,

14. Шүүх Шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 08 сарын 16-ны өдрийн 11131 дугаартай шинжээчийн:...ийн биед гэмтэл тогтоогдсонгүй...гэх шинжээчийн дүгнэлт /2-р хх-ийн 28-29/,     

15. Шүүх Шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 08 сарын 16-ны өдрийн 11130 дугаартай шинжээчийн: ...1. *******гийн биед нуруунд сорви гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

3. Дээрх гэмтэл гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...гэх дүгнэлт /2-р хх-ийн 23 /,      

16. Шүүх Шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 10 сарын 11-ний өдрийн 13841 дугаартай шинжээчийн:..1. *******ын биед дагз ясны кливусын зүүн талаар суурь ясны зүүн тал хүртэл, том нүхний араас хоёрлож дээш зулай ясны ар хэсэг рүү үргэлжилсэн зөрүүтэй нийлмэл хугарал, уртавтар тархи, бага тархины эдийн цусархаг няцрал, тархины аалзан хальсан доорх цус харвалт, зүүн зулайн хуйхан доорх цус хуралт, зүүн эгэм ясны дунд 1/3-ийн хөндлөн зөрүүтэй далд хугарал гэмтэл тогтоогдлоо.

2. Эдгээр гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр, тухайн цаг хугацаанд үүссэн шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь амь насанд аюултай тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна...гэх дүгнэлт /2-р хх-ийн 33-35/,    

17 Шүүх Шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 10 сарын 10-ны өдрийн 13873 дугаартай шинжээчийн:...1. *******ын биед сээрний 11,12-р нугаламын их биеийн хугарал, их тархины аалзан хальсан доорх цус харвалт, хуйхнад цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр, тухайн цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...гэх дүгнэлт /2-р хх-ийн 39-40/, 

18. “Энх-нахиа” ХХК-ийн 2023 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 217 дугаартай шинжээчийн:...Үнэлгээ хийж байгаа эд зүйлийн үнэ 11.000.000 төгрөг болохыг тодорхойлов...гэх дүгнэлт /2-р хх-ийн 150-151/,

19. Дотоод их сургуулийн 2023 оны 11 сарын 13-ны өдрийн 202315 дугаартай шинжээчийн:...Хавтаст хэрэгт авагдсан материалаас дүгнэж үзэхэд Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын 4 дүгээр багийн нутаг “Самбартай хөтөл” гэх газарт 32-77 УАМ дугаартай тээврийн хэрэгсэл онхолдсон гэх үйлдэл нь Монгол Улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 3.1.6-д “Зам тээврийн осол” гэж зам дээр тээврийн хэрэгслийн хөдөлгөөнөөс үүдэн хүний амь нас, эрүүл мэнд хохирох тээврийн хэрэгсэл болон зам, замын байгууламж эвдэрч гэмтэх, ачаа болон бусад эд хөрөнгийн хохирол учрахыг”, хэлнэ гэж заасан. Иймд уг үйлдэл нь зам тээврийн осолд хамаарна. 32-77 УАМ дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явсан жолооч *******ы ******* нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3 дах заалт “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, 3.4. Жолооч дараахь үүргийг хүлээнэ: “б/хамгаалах бүсээр тоноглосон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүсийг хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх;”, 23.9. Дараахь тохиолдолд хүн тээвэрлэхийг хориглоно: “а/ тээврийн хэрэгслийн техникийн тодорхойлолтоор тогтоосон тооноос олон зорчигч;” гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна...гэх дүгнэлт /2-р хх-ийн 142-144 / болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгч шинээр 4 хуудас нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд  заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлыг нотолсон байна гэж үзлээ.

Шүүгдэгч Б.******* нь 2022 оны 07 дугаар сарын 17-ны өдөр Тоёота приус маркийн 32-77 УАС улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын 2 дугаар баг “Самбартай хөтөл” гэх газар онхолдож, Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3 дахь заалт “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, 3.4. Жолооч дараахь үүргийг хүлээнэ: “б/хамгаалах бүсээр тоноглосон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүсийг хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх”, 23.9. Дараахь тохиолдолд хүн тээвэрлэхийг хориглоно: “а/ тээврийн хэрэгслийн техникийн тодорхойлолтоор тогтоосон тооноос олон зорчигч” гэсэн заалтыг зөрчсөний улмаас тухайн тээврийн хэрэгсэлд зорчиж явсан *******ын эрүүл мэндэд сээрний 11,12-р нугаламын их биеийн хугарал, их тархины аалзан хальсан доорх цус харвалт, хуйханд цус хуралт бүхий хүндэвтэр гэмтэл, *******ын эрүүл мэндэд дагз ясны кливусын зүүн талаар суурь ясны зүүн тал хүртэл, том нүхний араас хоёрлож дээш зулай ясны ар хэсэг рүү үргэлжилсэн зөрүүтэй нийлмэл хугарал, уртавтар тархи, бага тархины эдийн цусархаг няцрал, тархины аалзан хальсан доорх цус харвалт, зүүн зулайн хуйхан доорх цус хуралт, зүүн эгэм ясны дунд 1/3-ийн хөндлөн зөрүүтэй далд хугарал бүхий хүнд гэмтэл учруулсан, мөн ийн амь насыг хохироосон гэх үйл баримт болсон байна.

Уг үйл баримт болсон нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч , насанд хүрээгүй хохирогч *******, *******, *******, иргэний нэхэмжлэгч , нарын мэдүүлэг,  шинжээчийн 3217, 06, 3915, 623, 11130, 13841, 13873 дүгнэлт, Дотоод их сургуулийн 2023 оны 11 сарын 13-ны өдрийн 202315 дугаартай дүгнэлт, “Энх-нахиа” ХХК-ийн 217 дугаартай дүгнэлт болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэргээр нотлогдсон тогтоогдсон байна гэж дүгнэлээ.

Дээрх үйл баримтаас эрх зүйн дүгнэлт хийхэд шүүгдэгч Б.******* нь авто тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа техникийн тогтоосон тооноос илүү 2 хүн буюу машинд 6 хүн авч явсан, мөн зорчигч нарт тогтоосон тооноос илүү хүн авсан учир хамгаалах бүс зүүлгээгүй зэргээр Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийг зөрчиж явж байхдаа онхолдож 1 хүний эрүүл мэндэд хүндэвтэр, 1 хүний эрүүл  мэндэд хүнд, 1 хүний амь насыг хохироосон болох нь тогтоогдсон байна гэж дүгнэлээ.

Иймд шүүгдэгч Б.*******ыг авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон гэм буруутайд тооцлоо.

Шүүгдэгч Б.******* нь 1 хүнд хүндэвтэр, 1 хүнд хүнд гэмтэл учруулсан нь Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 1, 27.10 дугаар зүйлийн 2.3-д заасан гэмт хэргийн шижүүдийг агуулж байгаа боловч нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдлээр хангасан гэж дүгнэж Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 3-д зааснаар нэг удаа эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.

Дээрх үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3-д заасан гэмт хэргийн шинжийг агуулсан тул түүнд эрүүгийн хариуцлага тус тус хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.    

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь нэхэмжлэх зүйлгүй талаар илэрхийлсэн тул шүүгдэгч Б.*******ыг хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид төлөх төлбөргүй гэж дүгнэж, насанд хүрээгүй хохирогч *******, *******, ******* болон авто машины эзэмшигч иргэний нэхэмжлэгч нар нь нэхэмжлэх зүйлгүй талаар мэдүүлсэн тул шүүгдэгч Б.*******ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Харин насанд хүрээгүй хохирогч *******ын нэр дээр 5.901.000 төгрөг, *******ын нэр дээр 5.711.000 төгрөгийн зардал тооцоологдсон байна.

Учир нь дээрх хохирогч нар нь гэмтлийн улмаас эрүүл мэндийн байгууллагаар үйлчлүүлж уг зардлыг эрүүл мэндийн даатгалын сангаас төлсөн тул Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12.1.1-д зааснаар “гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад..” нөхөн төлүүлнэ гэж хуульчилсаныг үндэслэн шүүгдэгч Б.*******аас 11.612.000 төгрөгийг гаргуулах нь зүйтэй бөгөөд уг зардлыг шүүгдэгч Б.******* нь нөхөн төлөн талаар нотлох баримтыг шүүхэд гаргаж өгсөн тул шүүгдэг Б.*******ыг Эрүүл мэндийн даатгалын санд төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүх шүүгдэгч Б.*******ад эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар  зүйлийн 1-д заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн...ний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг    Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын  улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-нийг  хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож  хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирлоо нөхөн төлсөн зэргийг харгалзан  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар д зүйлийн 3-д заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэж, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасаж,  үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч   шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Б.*******ад үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг тэнссэн хугацаанаас бага буюу 6 сарын  хугацаагаар үүрэг хүлээлгэж уг үүргийг хэрэгжүүлэхийг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгалаа.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн шүүгдэгч Б.*******ын жолоочийн 953895 дугаарын үнэмлэхийг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасуулахаар хүргүүлэхийг шүүгчийн туслахад даалгалаа.

Шүүгдэгч Б.******* нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй бөгөөд шүүгдэгч Б.*******ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хассан тул уг эрх хасах ялыг хэрэгжүүлэхийг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.

Шүүгдэгч Б.*******ад оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялыг түүнд үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан үеэс буюу шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолохоор шийдвэрлэв.

Мөн хэрэгт шүүгдэгч Б.*******ын унаж явсан тээврийн хэрэгслийн 4 ширхэг дугуйг эд мөрийн баримтаар хураан авч ирүүлсэн бөгөөд уг 4 ширхэг дугуйг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг Шүүхийн тамгын газарт даалгалаа.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогт *******ы *******ыг авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчсөний улмаас  хүний амь нас хохирсон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 2.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1.3-т заасныг баримтлан шүүгдэгч ******* овогт *******ы *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3-т заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг гурван / 03 / жилийн хугацаагаар хасаж, нэг / 01 / жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.2-т зааснаар шүүгдэгч Б.*******ад зан зүйлээ засах сургалтад хамрагдах үүргийг хүлээлгэж уг үүргийг хэрэгжүүлэхийг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Б.******* нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг дурдсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн  5, 6-т зааснаар шүүгдэгч Б.******* нь тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулах, болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн бол тухайн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлсэн байдлыг харгалзан ял оногдуулах эсэхийг шүүх шийдвэрлэхийг дурдсугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3-д зааснаар шүүгдэгч Б.*******ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3-д зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг гурван / 03 / жилийн хугацаагаар хассан ялыг үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан үеэс эхлэн тоолж хэрэгжүүлэхийг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

7. Шүүгдэгч Б.******* нь энэ хэргийн учир хохирогчид төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус  дурдсугай.

           8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1, 21.5 дугаар зүйлийн 1.4-д зааснаар хэрэгт шүүгдэгч Б.*******ын жолоочийн 953895 дугаарын үнэмлэхийг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасуулахаар хүргүүлэхийг шүүгчийн туслахад даалгаж, машины 4 ширхэг дугуйг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг Шүүхийн тамгын газарт даалгасугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч Б.*******ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

10. Шийтгэх тогтоол уншиж  сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор  Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7, 8-д зааснаар гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд давж заалдах гомдол гаргах, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд  бусад тохиолдолд гомдол эсэргүүцэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дугаар зүйлийн 2-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Б.*******ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                         Д.БАТЦЭНГЭЛ