| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Доржийн Батцэнгэл |
| Хэргийн индекс | 162/2024/0010/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/015 |
| Огноо | 2024-01-09 |
| Зүйл хэсэг | 23.1.1, |
| Улсын яллагч | Ж.Энхбат |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 01 сарын 09 өдөр
Дугаар 2024/ШЦТ/015
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнгэл даргалж,
Улсын яллагч: Ж.Энхбат,
Нарийн бичгийн дарга: Н.Бүжинлхам,
Шүүгдэгч: *******, түүний өмгөөлөгч Ц.Мөнхтуул нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Н.Цогнямаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2314000000306 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
1. Шүүгдэгч, Монгол Улсын иргэн, ******* овогт *******ийн *******, /РД:/ ,
Холбогдсон хэргийн талаар :
Шүүгдэгч ******* нь согтуурсан үедээ 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 20-21 цагийн орчим Баянхонгор аймгийн Жаргалан сумын 4 дүгээр багт байрлах өөрийн гэртээ хууль сахиулагч болох Баянхонгор аймгийн Жаргалант сумын хэсгийн цагдаа З.Гантулгыг албан үүргээ биелүүлэхтэй холбогдуулан биед нь халдаж, дүрэмт хувцасны цамцыг урж, цээж, баруун эгэм, зүүн 1-р хурууны зулгаралт бүхий гэмтэл учруулан хүч хэрэглэж хууль сахиулагчийг эсэргүүцсэн гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь :
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
1. Шүүгдэгч *******ын мөрдөн байцаалтад шатанд өгсөн:.... Надад урьд өмнө өгсөн мэдүүлэг дээрээ нэмж ярих зүйл байна. Тухайн миний ярьсан зүйлс үнэн зөв өө би тухайн үед цагдаагийн албан хаагчийг эсэргүүцэж хувцасныхан товчийг тасалсан үйлдэл гаргасан нь миний буруу өөрийн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч байна. Би согтууруулах ундааны төрлийн зүйл хэтрүүлэн хэрэглэснээс болж өөрийгөө хянах чадваргүй болсноос болж уг хэргийг үйлдсэн. Би хохирлоо төлж барагдуулсан байгаа би хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтэй байна....гэх мэдүүлэг /хх-ийн 80/,
2. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэхдээ: Мэдүүлэг өгөхгүй гэв.
3. Хохирогч З.Гантулгын мөрдөн байцаалтад шатанд өгсөн:... 2023 оны 11 сарын 20-ны өдрийн орой 20 цагийн үед цагдаагийн байгууллагад ******* гэх хүн гэр бүлийн хүчирхийлэл үйлдээд байна гэх дуудлага мэдээлэл ирсэн. Тэгээд би дуудлагад очоод гэрт орж “амрыг эрье” гэж мэндлээд юу болсон талаар тодруулах гэтэл ******* гэх хүн шууд над руу дайрч “чи муу гөлөг намайг торгосон, одоо би чамайг ална писда минь” гээд босож ирээд миний хувцаснаас барьж аваад миний хоолойноос заамдаж барьж “чи наад мөрдөс хувцсаа тайлчих, 2-уулаа үзчихье” гээд “чамайг ална” гээд дайраад байсан. Тэгсэн чинь хажууд байсан ******* гэх хүн салгаад “манай дүүгийн хамрыг хар, одоо наадхаа шалгаж шийдэж өг” гэхээр нь би болсон зүйлийн талаар тодруулах гэж байхад наад ******* чинь над руу дайраад байна” гэж хэлээд бусад хүмүүсээс болсон зүйлийг асуух гэхээр над руу ******* дахин дахин дайраад байсан, тэгээд ******* гэгч нь “чи түр гарч байгаач би энэ хүнийг тайвшруулаадахъя” гэхээр би гадаа гараад байж байтал араас ******* ганцаараа гараад ирсэн, тэгээд “чи намайг яагаад торгож байгаа юм бэ” гээд миний хувцсаас ахиад зулгаагаад байхаар нь “чи тэгвэл зөрчил гаргахгүй явж бай” гэж хэлээд “миний тавьсан шаардлагыг биелүүлнэ шүү, чи тэр машинд очоод суу” гэтэл гэрээс ******* гэх хүн гарч ирээд “би наад хүнийг чинь араас чинь аваад очъё” гээд машиндаа суулгахаар нь би түрүүлээд хөдлөөд цагдаагийн байран дээрээ очсон. ...орж ирэхээр нь “за юу болсон талаараа ярина уу” гэхэд “би өөрөө хохирогч байна, миний энэ хамрыг хар, чиний хамрыг ийм болгосон бол чи яах уу, писда минь” гээд над руу ахиад дайрсан, тэгэхээр нь “та битгий биед хүрээд бай, би хууль ёсны шаардлага тавилаа, биед хүрвэл би танд биеийн хүч тусгай хэрэгсэл ашиглана шүү” гэж хэлэхэд арай гайгүй болсон. Тэгээд эхнэр хүүхэд нь орж ирээд болсон зүйлийн талаар тодруулж цагдаагийн байгууллагын тоо бүртгэлийн санд оруулж эхнэр хүүхдийг нь гэр лүү нь явуулж *******ыг цохисон гэх *******ын хамт эмнэлэг дээр очиж хамрыг үзүүлээд цагдаагийн бaйpaнд буцаж ирээд 2 ахад нь хүлээлгэн өгч явуулсан. Миний албаны дүрэмт хувцаснаас заамдаж, миний хоолойг боож, цамцны товч тастаж, миний хүзүү гарыг хумсаараа маажиж чамайг ална гэж дайрч байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 19-21/,
4. Гэрч гийн мөрдөн байцаалтад шатанд өгсөн:....орой 20 цагийн үед ******* согтуу орж ирээд... гэнэт “хар Жаргалын гуйлгачдыг бүгдийг нь сийчиж ална” гээд орилоод хутгаа дээш шидээд манай найз болох ******* луу “чи битгий урдуур, хойгуур холихоод бай, наашаа суу” гээд суулгасан... ...манай ээж манай найз залууг “хүүхдээ аваад гадаа байж бай, хүүхэд чинь айчихна” гээд гаргасан. Тэгээд манай хүнийг хүүхдээ аваад гарсны дараа ******* хутгатай гараа дээлийнхээ ханцуйг цоолж дээш нь үзүүрийг нь гаргаад манай ээжийг гарыг нь хойш хөшиж унагаачхаад хутгагүй гараараа 7-8 удаа цохихоор нь би гараад хүүхдээ аваад найз залуугаа гэр лүү оруулсан. Тэгээд манай найз залуу ороход урдаас нь нүүр лүү нь мөргөсөн бас толгой руу 3-4 удаа цохисон, тэгээд манай найз залуу *******ыг унагаагаад дээр нь дараад сууж байтал араас нь өвдөглөөд урдаас нь гараараа цохиод байсан, Манай ээж амьхандаа гарыг нь уях гээд дийлээгүй. Тэгээд над руу дайраад “чи гэртээ орчхоод томроорой жингэрээ, чам шиг жингэр ингэж байдаггүй юм” гээд бас манай найз залууг “хүүхдээ тэжээж чадахгүй гуйлгачин байж гар, зайл” гээд хөөсөн. Тэгээд манай найз залуу нүүр хэсэг рүү нь баруун гараа зангидаж байгаад 1 удаа цохисон, тэгээд босоод ирсэн. Тэгээд босож ирээд манай ээжийг нэг удаа өшиглөх үед гаднаас манай ах орж ирээд “та нар чинь юу болоод байгаа юм” гэхэд манай ахыг цээж рүү нь 2 удаа шанаа руу 1 удаа алгадсан. Тэгсэн чинь манай ах “та намайг зодох гээд байгаа бол зод зод” гээд баруун талын орон дээр очиж суусан. Тэгээд бид 2 хүүхдээ унтуулах гээд өвөөгийнх рүү гараад явсан. Тэгээд 20-30 минутын дараа ээж залгаад “ах нь ирчихлээ цагдаад дуудчихлаа хүрээл ир” гээд дуудсан тэгээд бид 2 хүүхдээ эргээд орж ирэхэд *******ын ах болох ******* ороод ирчихсэн “энэ хамрыг нь яаж байгаа юм арай ч дээ” гээд ярилцаж байх хооронд ******* ахиж босож ирээд манай хүний нүүр лүү 1 удаа мөргөөд баруун гараараа 2 нүүрний зүүн шанаа хэсэг рүү цохисон. ******* нь манай найз залууг “ахын дүү гарж бай” гээд гаргасан, тэгээд гаднаас цагдаагийн алба хаагч орж ирэн “амрыг эрье, энд юу болоод байна, хэн хэн байсан бэ, тэдгээр хүмүүсийг дуудчих” гэхээр нь би гараад найз залуугаа дуудаж ирсэн. Тэгээд бид 2-ыг гаднаас орж ирэхэд “чи наад мөрдсөө тайлчих, 2-уулаа сайхан үзчихье” гээд дайраад байхад ******* “чи зүгээр бай” гээд *******ыгаа цааш түлхсэн. Цагдаа дээр очиход ******* цагдаагийн байранд очсон сумын цагдааг “чи намайг торгодог наадахаа асаа” гээд компьютер рүү нь заагаад байсан. Тэгээд цагдаагийн байрны ширээ рүү өшиглөсөн. Мөрдсөөс нь зулгаагаад бас хоолойноос заамдаад “чамайг ална” гээд орилоод байсан...гэх мэдүүлэг / хх-ийн 25-27/,
5. Гэрч С.*******ын мөрдөн байцаалтад шатанд өгсөн:....би хүүхдээ аваад ийш тийшээ алхаж байхад “битгий урдуур хойгуур яваад бай наашаа суу юм яръя” гээд байсан, тэгээд “машины серийн дугаар 6 болсон юм уу” гэхээр нь “би мэдэхгүй” гэсэн “ах нь одоохондоо серийн дугаар 3 байдгийг мэднэ” гэхээр би “за за” гээд хүүхдээ саатуулаад босоод явахад араас “хөөш Чука писда минь наашаа суу гэж байна” гэж над руу хэлсэн. Тэгсэн чинь манай хадам ээж найз охин 2 “чи хүүхдээ аваад гарч бай, хүүхэд айлгачихна” гэхээр нь би хүүхдээ аваад нөгөө гэр лүү ороод байж байтал гаднаас манай хүн орж ирээд ээжийг “зодоод байна, чи салгаагаадах” гэхээр нь би хүүхдээ найз охиндоо өгчхөөд ортол “Чука писдаа минь би чамайг гар гэж хэлээгүй байхад надаас яагаад зугтаагаад байгаа юм” гэхээр нь “за тэгвэл 2-уулаа юм ярилцъя” гээд хойд орон дээр суулгаад юм ярьж байтал “чи дээр аймгаас ирэхдээ харсан машин чинь миний машин биш байсан манай ах аймаг руу унаж яваагүй” гэсэн. би тэгвэл буруу харсан юм байлгүй дээ адилхан харагдахаар нь танд хэлсэн тэгээд над руу босож ирээд дайрахад нь хадам ээж “*******ыг боль” гээд хэлсэн чинь гарыг нь хойш хөшиж дарж унагаагаад толгой руу нь гараараа 7-8 удаа цохисон, тэгээд араас нь бариад автал миний урдаас мөргөөд миний зүүн шанаа руу гараа атгаж байгаад 2 удаа цохисон, тэгэхээр нь газар унагаж байгаад дээр дараад сууж байтал хадам ээж гарыг хүлэх гээд дийлээгүй. Тэгээд миний араас нуруу руу өшиглөөд урд талаас гараараа цохиод тэгээд хэвтэж байхдаа “жингэр минь чи гэртээ орчхоод том дуугарна шүү, муу гуйлгачин минь” гэхээр нь би нүүр лүү нь гараа атгаж байгаад 1 удаа баруун гараараа цохиод боссон, тэгж байтал гаднаас хадам ах орж ирээд “та нар юу болоод байгаа юм, больцгоо” гэхэд ******* Буян-Аривжихын цээж рүү 2 удаа нүүр лүү 1 удаа алгадаад байхаар нь би хүүхдээ амраах санаатай эхнэр хүүхдээ өвөөгийнх рүү нь аваад явсан, тэгээд 20-30 минутын дараа манай хадам ээж найз охин руу залгаад “ах нь хүрээд ирлээ, бас цагдаа дуудчихлаа” гэхээр бид 2 хүүхдээ аваад эргээд хадам ээжийн гэрт ортол *******ын ах болох ******* ирсэн байсан, тэгээд намайг ороход “*******ын хамрыг хэн цохисон юм” гэхээр нь “би цохисон юм” гэхэд “арай ч дээ, яаж байгаа юм, энэ чинь бас хүний гоо сайхан шүү дээ” гэж хэлсэн тэгэхэд ******* цаанаас босож ирээд “май, одоо чи намайг ахиад зодоодох” гээд миний зүүн шанаа руу 2 удаа цохиж миний нүүр лүү 1 удаа мөргөсөн. Тэгээд ах нь салгаад “чи ерөөсөө гарч бай” гэхээр нь гараад явсан тэгсэн чинь цагдаа ирчихлээ гээд намайг дуудсан, тэгээд би ортол ******* цагдаагийн хувцаснаас заамдаад барьчихсан “чи намайг торгодог хэн бэ” гээд дайраад байсан. Цагдаа дээр очтол ******* цагдаагийн өөдөөс орилоод наадахаа асаа би хохирогч нь байна гээд ширээг нь өшиглөсөн тэгээд цагдаагийн алба хаагч согтуурал шалгах багажаар шалгасан. Миний биед зовуурь байхгүй, шинжээч эмчийн дүгнэлт гаргуулахгүй...гэх мэдүүлэг / хх-ийн 29-31/,
6. Гэрч ийн мөрдөн байцаалтад шатанд өгсөн:.... манай хүргэн хүү болох *******аас хэрүүл өдөөд “чи битгий нүдний урдуур хойгуур холхиод бай, миний хажууд суу” гээд байхаар нь би хутга барьчихсан юм чинь янз бүр болчхож магадгүй гэж санаа зовоод хүргэн хүү болох гэж байсан *******ыг “чи хүүгээ аваад гадаа байж бай” гэж хэлээд хүүхдийг нь хувцаслуулаад гаргасан. Тэгээд манай хүргэнийг гарсны дараа ахиад манай охин руу “гэр оронгүй жингэрээ гэр оронтой болчхоод давраарай” гээд дайраад байсан. Тэгээд “би өнөөдөр та нарыг бүгдийн чинь хавиргыг хадна” гээд босож ирээд миний гарын хуруунаас атгаад хойш нь хашиж дараад намайг унагаасан тэгээд хутга барьсан гараараа миний толгой тархи руу баахан цохисон, тэгсэн чинь манай охин гадагшаа шагайгаад нөхөр болох залуу руугаа “ээжийг зодоод байна, ороод гэсэн Тэгээд гаднаас хүргэн болох ******* орж ирээд манай нөхрийг миний дээрээс татаж босгоод “та яагаад байгаа хамт суугаад хэрүүл уруулгүй ярилцъя” гэхэд ахиад нөгөө ******* луу манай нөхөр болох ******* нь “чам шиг гуйлгачин дуугүй зайл, чи муу хүүхдээ тэжээж чадахгүй гуйлгачин биз дээ” гээд толгой тархи руу нь зөндөө цохисон би хажуугаас салгах гээд дийлээгүй, тэгээд ******* бид 2 хамжиж байгаад газар унагаагаад гарыг хүлэх гээд дийлээгүй, тэгээд ******* дээр нь дараад байж байтал ахиад нуруу хэсэг рүү өшиглөөд манай хүргэний доор хэвтэж байхдаа манай охин руу хандан “чи муу жингэр хавар хадмынхаасаа хөөгдөөд ирсэн байсан биз дээ” гэж хэлтэл ******* гэнэт уур нь хүрсэн юм байлгүй нүүр хэсэг рүү нь нэг удаа цохисон, тэгээд босоод ирсэн. ******* босож ирээд орон дээр сууж байгаад нусаа татаж байгаад газар луу нулимахад амнаас жаахан цус гарсан байсан харин хамар амнаас нь ерөөсөө цус гарсан зүйл байхгүй байсан, тэгээд байж байтал миний хүү болох ******* гаднаас орж ирээд “та нар юу болоод байгаа юм бэ, дандаа хэрүүл маргаан хийж байх юм” гэхэд ******* босож ирээд “чи муу ажилтай гээд ажлаар гайхуулдаг” гээд цээж рүү гараараа алгадаад байсан, ******* “та намайг зодох гэж байгаа бол зод зод” гэж хэлээд орон дээр суусан. Тэгээд миний хүүгийн хажууд очоод “миний хамрыг цохиод ийм болгочихлоо, одоо цагдаа дууд” гэхэд нь цагдаа руу манай хүү залгахад нь утсыг булааж аваад нэг хүнтэй “чи муу гуйлгачин, чи ирж чадахгүй, чамайг ирвэл би ална” гээд утсаар ярихаар нь цагдаатай яриад байна гэж бодсон. Тэгээд утсаа салгасныхаа дараа “та нарын цагдаа чинь надаас айгаад ирж чадахгүй байгаа биз дээ” гээд дайраад байсан. Тэгээд байж байтал манай сумын цагдаа гаднаас орж иртэл ******* бас тухайн цагдаа руу “чи муу гөлөг намайг торгодог би одоо чамайг ална, чи наад мөрдсөө тайлчих” гээд хувцаснаас татаад хувцасных нь захаас татаж чангаагаад байхад нь *******ын ах болох ******* босож ирээд дүүгээ “чи зүгээр байж бай гэж хэлээд “чи миний дүүгийн хамрыг хар, яасан байна наадахаа шалгаж өг” гээд шууд цагдаа руу хандаж хэлсэн, тэгэхэд сумын цагдаа “би наад болсон асуудлын талаар тодруулах гэж байхад наад дүү чинь над руу дайраад миний бие болон хувцас халдаад байгаа биз дээ” гэж хэлээд “за за бүгдээрээ манай ажлын өрөөнд очиж асуудлын талаар ярилцъя” гээд манай нөхрийг аваад гарсан тэгээд цагдаагийн байран дээр очиход цагдаа манай нөхөртэй 2-уулаа байсан, тэгэхэд бас цагдаа руу дайраад ахиад цагдаагийн бие хувцаснаас нь ахиад татаж чангаагаад байсан, тэгээд цагдаагийн байрны ширээ рүү өшиглөөд байсан. Хэл амаараа дайраад л байсан. Миний нуруу болон гар, толгой гэдэс жаахан хөндүүр өвчтэй байна, тэгэхдээ би шүүх эмнэлэгт үзүүлэхгүй... гэсэн мэдүүлэг / хх-ийн 33-36/,
7. Гэрч ын мөрдөн байцаалтад шатанд өгсөн:... ******* нь гэртээ агсам согтуу тавиад гэрийн тавилгын шилнүүдийг хагалсан. Тэгээд “та нарыг ална, муу хар Жаргалын гуйлгачингууд” гээд орилоод байсан. Тэгээд намайг ороход миний цээж рүү 2-3 удаа хацар луу 1 удаа алгадсан. Тэгэхээр би “та нар чинь юу болоод байгаа юм, цагдаад дуудлага өгье” гэхэд “тэр цагдаагаа дууд надад хууль үйлчлэхгүй” гээд орилохоор би утсаараа сумын цагдаа руу залгахад миний утсыг булааж аваад “төрийн хувцас өмссөн шээс минь, та нар юу чаддаг юм” гээд ярьж байхад нь утас тасарсан, тэгэхээр нь би эргүүлээд залгасан чинь цагдаа утсаа аваагүй, тэгсэн чинь “наад цагдаа нар чинь миний өмнөөс юм ярьж чадахгүй байгаа биз дээ гээд одоо та нарыг бүгдийг чинь ална” гээд эргэнэг рүү явж хутга авах гээд байхад манай ээж урдаас түлхсэн чинь ээжийг “чи яах гээд байгаа жингэр вэ, зайл” гээд өшиглөсөн, тэгээд би бүсээс нь татаад “цагдаа иртэл зүгээр сууж бай” гэхэд “тавь писдаа минь чамайг ална шүү” гэсэн. Би одоо очиж хонох гэж байна, одоо мах идмээр байна, надад хутга авчирч өг писдаагуудаа, би энэ хүргэнийг чинь хутгаар сийч нь, машиныг явахгүй болгоно, хувхай гуйлгачингуудаа” гээд орилоод байсан, тэгээд манай хүргэн ******* гаднаас орж ирэхэд нь “хувхай гуйлгачин минь зайл” гээд шанаа руу нь 2 удаа цохисон, тэр үед *******ын ах болох ******* манай гэрт ороод ирсэн байсан. Тэгээд хооронд салгах гэсэн дүр үзүүлээд *******ыг шанаа руу нь 2 удаа цохиулсан. Тэгээд удалгүй цагдаагийн алба хаагч орж ирэхэд “чи намайг торгодог чи хэн бэ, би чамайг ална” гээд заамдаж аваад хэл амаар доромжлоод байсан, тэгэхэд нь цагдаагийн албан хаагч “юу болоод байна” гэхэд ******* нь “чи наад хамрыг яриач” гэхэд цагдаагийн алба хаагч наад хүн чинь над руу дайраад юм яриулахгүй байгаа биз дээ” гэхэд ******* цаанаас нь цагдаа руу “би гомдолтой байна, чи мөрдсөө авчих 2-уулаа гаръя” гээд орилоход цагдаагийн алба хаагч ******* “аваад ажил руу явж байя, та нар араас хүрээд ирээрэй” гээд аваад явсан. Миний биед зовуурь байхгүй би шүүх эмнэлэгт үзүүлэхгүй..гэх мэдүүлэг /хх-ийн 38-40/,
8. Гэрч Н.*******ийн мөрдөн байцаалтад шатанд өгсөн:....Би тухайн өдөр би Жаргалант сумын төв дээр ахынхаа идэш хоолноос ачилцаад орой болгосон, тэгсэн чинь манай дүү болох ******* 3 удаа залгасан байсан, тэгээд юу болсон юм бол гэж бодоод эргүүлээд залгасан чинь “манайд хүрээд ир” гэхээр би яваад очтол хамар нь мурийсан байсан, тэгэхээр нь “энэ хамраа яачихсан юм” гэхэд “хүргэн болох *******тай зодолдсон” гэж байсан, тэгээд би Отгончимэгийн хүү болох Буян-Аривжих руу хандаад “чи яахаараа манай дүүг зоддог юм” гэхэд “би зодоогүй, би дөнгөж сая орж ирлээ” гэж Буян-Аривжих хэлсэн. Тэгэхээр нь Отгончимэг рүү хандаад “чи тэгээд зодоон болж байхад салгахгүй яасан юм бэ” гэхэд миний өмнөөс наад муу үхээрийн бузрыг чинь ер яасан ч яадаг юм” гэж надад хэлсэн, тэгэхээр нь би “өөрөө тэгээд яагаад хамжаад зодсон юм бэ” гэхэд “хүчрэгдэхгүй болохоор нь би 2 гарыг хүлсэн” гэхээр нь би “за за цагдаа дуудсан юм уу” гэж асуухад “дуудсан” гэхээр нь би гадаа хүлээж байя гэж бодоод гараад машиндаа хүлээж байхад цагдаагийн алба хаагч ирсэн. Тэгээд би тухайн цагдаагийн алба хаагчтай хамт орсон. Тэгээд нөгөө хэд орон дээр сууж байсан, надтай хамт орсон цагдаагийн алба хаагч юу болсон талаар асуухад ******* сууж байсан орон дээрээсээ босоод “чи муу яах гээд байгаа пизда вэ” гээд хувцаснаас нь бариад авсан, тэгээд “чи намайг торгосон” гээд олон юм яриад байхаар нь би дүү рүүгээ хандаад “чи ажлаа хийж яваа хүн рүү дайраад яах гээд байгаа юм” гэж хэлээд цээж рүү нь гараар 2 цохиод салгасан. Тэгээд арай чимээ нь намжаад нөгөө цагдаагийн алба хаагч “бүгдээрээ цагдаагийн кабон дээр яваад оч” гэж хэлээд би өөрийн дүү болох *******ыг авч явах гэхэд алга болсон байсан, тэгээд би цагдаа нь аваад явчихсан байх гэж бодоод гэртээ хариад байж байтал 30-40 минутын хугацааны дараа сумын цагдаа над руу яриад “ирээд дүүгээ аваадах” гэж хэлэхээр нь ахтайгаа очиж дүүгээ авч явсан...гэх мэдүүлэг / хх-ийн 45-46/,
9. “Энхнахиа” ХХК-ийн 2023 оны 12 сарын 01-ний өдрийн 331 дугаартай шинжээчийн:...цагдаа цагаан цамцны нийт үнэ 40.000 төгрөг болохыг тодорхойлов..гэх дүгнэлт /хх-ийн 62/,
10. Баянхонгор аймаг дахь Шүүх Шинжилгээний хэлтсийн 2023 оны 11 сарын 28-ны өдрийн 512 дугаартай шинжээчийн:1. З.Гантулгын биед цээж, баруун эгэм, зүүн 1-р хурууны зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй.
3. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй.
4. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой...гэх дүгнэлт /хх-ийн 56-57/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлыг нотолсон байна гэж үзлээ.
Шүүгдэгч ******* нь согтуурсан үедээ 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 20-21 цагийн орчим Баянхонгор аймгийн Жаргалан сумын 4 дүгээр багт байрлах өөрийн гэртээ бусадтай маргалдаж, агсан тавьж бусдад хутга барьж жижгээр танхайрсан үйлдлийг таслан зогсоохоор ирсэн хууль сахиулагч болох Баянхонгор аймгийн Жаргалант сумын хэсгийн цагдаа З.Гантулгыг албан үүргээ биелүүлэхтэй холбогдуулан биед нь халдаж, дүрэмт хувцасны цамцыг урж, цээж, баруун эгэм, зүүн 1-р хурууны зулгаралт бүхий гэмтэл учруулан хүч хэрэглэж хууль сахиулагчийг эсэргүүцсэн үйл баримт болсон байна
Энэ үйл баримт болсон нь хохирогч З.Гантулгын өгсөн “... 2023 оны 11 сарын 20-ны өдрийн орой 20 цагийн үед цагдаагийн байгууллагад ******* гэх хүн гэр бүлийн хүчирхийлэл үйлдээд байна гэх дуудлага мэдээлэл ирсэн. Тэгээд би дуудлагад очоод гэрт орж “амрыг эрье” гэж мэндлээд юу болсон талаар тодруулах гэтэл ******* гэх хүн шууд над руу дайрч “чи муу гөлөг намайг торгосон, одоо би чамайг ална писда минь” гээд босож ирээд миний хувцаснаас барьж аваад миний хоолойноос заамдаж барьж “чи наад мөрдөс хувцсаа тайлчих, 2-уулаа үзчихье” гээд “чамайг ална” гээд дайраад байсан. Тэгсэн чинь хажууд байсан ******* гэх хүн салгаад “манай дүүгийн хамрыг хар, одоо наадхаа шалгаж шийдэж өг” гэхээр нь би болсон зүйлийн талаар тодруулах гэж байхад наад ******* чинь над руу дайраад байна” гэж хэлээд бусад хүмүүсээс болсон зүйлийг асуух гэхээр над руу ******* дахин дахин дайраад байсан, тэгээд ******* гэгч нь “чи түр гарч байгаач би энэ хүнийг тайвшруулаадахъя” гэхээр би гадаа гараад байж байтал араас ******* ганцаараа гараад ирсэн, тэгээд “чи намайг яагаад торгож байгаа юм бэ” гээд миний хувцсаас ахиад зулгаагаад байхаар нь “чи тэгвэл зөрчил гаргахгүй явж бай” гэж хэлээд “миний тавьсан шаардлагыг биелүүлнэ шүү, чи тэр машинд очоод суу” гэтэл гэрээс ******* гэх хүн гарч ирээд “би наад хүнийг чинь араас чинь аваад очъё” гээд машиндаа суулгахаар нь би түрүүлээд хөдлөөд цагдаагийн байран дээрээ очсон. ...орж ирэхээр нь “за юу болсон талаараа ярина уу” гэхэд “би өөрөө хохирогч байна, миний энэ хамрыг хар, чиний хамрыг ийм болгосон бол чи яах уу, писда минь” гээд над руу ахиад дайрсан, тэгэхээр нь “та битгий биед хүрээд бай, би хууль ёсны шаардлага тавилаа, биед хүрвэл би танд биеийн хүч тусгай хэрэгсэл ашиглана шүү” гэж хэлэхэд арай гайгүй болсон...” гэх мэдүүлэг,
гэрч ын өгсөн “... ******* нь гэртээ агсам согтуу тавиад гэрийн тавилгын шилнүүдийг хагалсан. Тэгээд “та нарыг ална, муу хар Жаргалын гуйлгачингууд” гээд орилоод байсан. Тэгээд намайг ороход миний цээж рүү 2-3 удаа хацар луу 1 удаа алгадсан. Тэгэхээр би “та нар чинь юу болоод байгаа юм, цагдаад дуудлага өгье” гэхэд “тэр цагдаагаа дууд надад хууль үйлчлэхгүй” гээд орилохоор би утсаараа сумын цагдаа руу залгахад миний утсыг булааж аваад “төрийн хувцас өмссөн шээс минь, та нар юу чаддаг юм” гээд ярьж байхад нь утас тасарсан, тэгэхээр нь би эргүүлээд залгасан чинь цагдаа утсаа аваагүй, тэгсэн чинь “наад цагдаа нар чинь миний өмнөөс юм ярьж чадахгүй байгаа биз дээ гээд одоо та нарыг бүгдийг чинь ална” гээд эргэнэг рүү явж хутга авах гээд байхад манай ээж урдаас түлхсэн чинь ээжийг “чи яах гээд байгаа жингэр вэ, зайл” гээд өшиглөсөн, тэгээд би бүсээс нь татаад “цагдаа иртэл зүгээр сууж бай” гэхэд “тавь писдаа минь чамайг ална шүү” гэсэн. Би одоо очиж хонох гэж байна, одоо мах идмээр байна, надад хутга авчирч өг писдаагуудаа, би энэ хүргэнийг чинь хутгаар сийч нь, машиныг явахгүй болгоно, хувхай гуйлгачингуудаа” гээд орилоод байсан, тэгээд манай хүргэн ******* гаднаас орж ирэхэд нь “хувхай гуйлгачин минь зайл” гээд шанаа руу нь 2 удаа цохисон, тэр үед *******ын ах болох ******* манай гэрт ороод ирсэн байсан. Тэгээд хооронд салгах гэсэн дүр үзүүлээд *******ыг шанаа руу нь 2 удаа цохиулсан. Тэгээд удалгүй цагдаагийн алба хаагч орж ирэхэд “чи намайг торгодог чи хэн бэ, би чамайг ална” гээд заамдаж аваад хэл амаар доромжлоод байсан, тэгэхэд нь цагдаагийн албан хаагч “юу болоод байна” гэхэд ******* нь “чи наад хамрыг яриач” гэхэд цагдаагийн алба хаагч наад хүн чинь над руу дайраад юм яриулахгүй байгаа биз дээ” гэхэд ******* цаанаас нь цагдаа руу “би гомдолтой байна, чи мөрдсөө авчих 2-уулаа гаръя” гээд орилоход цагдаагийн алба хаагч ******* “аваад ажил руу явж байя, та нар араас хүрээд ирээрэй” гээд аваад явсан....” гэх мэдүүлэг,
Гэрч гийн өгсөн “...орой 20 цагийн үед ******* согтуу орж ирээд... гэнэт “хар Жаргалын гуйлгачдыг бүгдийг нь сийчиж ална” гээд орилоод хутгаа дээш шидээд манай найз болох ******* луу “чи битгий урдуур, хойгуур холихоод бай, наашаа суу” гээд суулгасан... ...манай ээж манай найз залууг “хүүхдээ аваад гадаа байж бай, хүүхэд чинь айчихна” гээд гаргасан. Тэгээд манай хүнийг хүүхдээ аваад гарсны дараа ******* хутгатай гараа дээлийнхээ ханцуйг цоолж дээш нь үзүүрийг нь гаргаад манай ээжийг гарыг нь хойш хөшиж унагаачхаад хутгагүй гараараа 7-8 удаа цохихоор нь би гараад хүүхдээ аваад найз залуугаа гэр лүү оруулсан. Тэгээд манай найз залуу ороход урдаас нь нүүр лүү нь мөргөсөн бас толгой руу 3-4 удаа цохисон, тэгээд манай найз залуу *******ыг унагаагаад дээр нь дараад сууж байтал араас нь өвдөглөөд урдаас нь гараараа цохиод байсан, Манай ээж амьхандаа гарыг нь уях гээд дийлээгүй. Тэгээд над руу дайраад “чи гэртээ орчхоод томроорой жингэрээ, чам шиг жингэр ингэж байдаггүй юм” гээд бас манай найз залууг “хүүхдээ тэжээж чадахгүй гуйлгачин байж гар, зайл” гээд хөөсөн. Тэгээд манай найз залуу нүүр хэсэг рүү нь баруун гараа зангидаж байгаад 1 удаа цохисон, тэгээд босоод ирсэн. Тэгээд босож ирээд манай ээжийг нэг удаа өшиглөх үед гаднаас манай ах орж ирээд “та нар чинь юу болоод байгаа юм” гэхэд манай ахыг цээж рүү нь 2 удаа шанаа руу 1 удаа алгадсан. Тэгсэн чинь манай ах “та намайг зодох гээд байгаа бол зод зод” гээд баруун талын орон дээр очиж суусан. Тэгээд бид 2 хүүхдээ унтуулах гээд өвөөгийнх рүү гараад явсан. Тэгээд 20-30 минутын дараа ээж залгаад “ах нь ирчихлээ цагдаад дуудчихлаа хүрээл ир” гээд дуудсан тэгээд бид 2 хүүхдээ эргээд орж ирэхэд *******ын ах болох ******* ороод ирчихсэн “энэ хамрыг нь яаж байгаа юм арай ч дээ” гээд ярилцаж байх хооронд ******* ахиж босож ирээд манай хүний нүүр лүү 1 удаа мөргөөд баруун гараараа 2 нүүрний зүүн шанаа хэсэг рүү цохисон. ******* нь манай найз залууг “ахын дүү гарж бай” гээд гаргасан, тэгээд гаднаас цагдаагийн алба хаагч орж ирэн “амрыг эрье, энд юу болоод байна, хэн хэн байсан бэ, тэдгээр хүмүүсийг дуудчих” гэхээр нь би гараад найз залуугаа дуудаж ирсэн. Тэгээд бид 2-ыг гаднаас орж ирэхэд “чи наад мөрдсөө тайлчих, 2-уулаа сайхан үзчихье” гээд дайраад байхад ******* “чи зүгээр бай” гээд *******ыгаа цааш түлхсэн. Цагдаа дээр очиход ******* цагдаагийн байранд очсон сумын цагдааг “чи намайг торгодог наадахаа асаа” гээд компьютер рүү нь заагаад байсан. Тэгээд цагдаагийн байрны ширээ рүү өшиглөсөн. Мөрдсөөс нь зулгаагаад бас хоолойноос заамдаад “чамайг ална” гээд орилоод байсан...” гэх мэдүүлэг,
Гэрч С.*******ын өгсөн “...:....би хүүхдээ аваад ийш тийшээ алхаж байхад “битгий урдуур хойгуур яваад бай наашаа суу юм яръя” гээд байсан, тэгээд “машины серийн дугаар 6 болсон юм уу” гэхээр нь “би мэдэхгүй” гэсэн “ах нь одоохондоо серийн дугаар 3 байдгийг мэднэ” гэхээр би “за за” гээд хүүхдээ саатуулаад босоод явахад араас “хөөш Чука писда минь наашаа суу гэж байна” гэж над руу хэлсэн. Тэгсэн чинь манай хадам ээж найз охин 2 “чи хүүхдээ аваад гарч бай, хүүхэд айлгачихна” гэхээр нь би хүүхдээ аваад нөгөө гэр лүү ороод байж байтал гаднаас манай хүн орж ирээд ээжийг “зодоод байна, чи салгаагаадах” гэхээр нь би хүүхдээ найз охиндоо өгчхөөд ортол “Чука писдаа минь би чамайг гар гэж хэлээгүй байхад надаас яагаад зугтаагаад байгаа юм” гэхээр нь “за тэгвэл 2-уулаа юм ярилцъя” гээд хойд орон дээр суулгаад юм ярьж байтал “чи дээр аймгаас ирэхдээ харсан машин чинь миний машин биш байсан манай ах аймаг руу унаж яваагүй” гэсэн. би тэгвэл буруу харсан юм байлгүй дээ адилхан харагдахаар нь танд хэлсэн тэгээд над руу босож ирээд дайрахад нь хадам ээж “*******ыг боль” гээд хэлсэн чинь гарыг нь хойш хөшиж дарж унагаагаад толгой руу нь гараараа 7-8 удаа цохисон, тэгээд араас нь бариад автал миний урдаас мөргөөд миний зүүн шанаа руу гараа атгаж байгаад 2 удаа цохисон, тэгэхээр нь газар унагаж байгаад дээр дараад сууж байтал хадам ээж гарыг хүлэх гээд дийлээгүй. Тэгээд миний араас нуруу руу өшиглөөд урд талаас гараараа цохиод тэгээд хэвтэж байхдаа “жингэр минь чи гэртээ орчхоод том дуугарна шүү, муу гуйлгачин минь” гэхээр нь би нүүр лүү нь гараа атгаж байгаад 1 удаа баруун гараараа цохиод боссон, тэгж байтал гаднаас хадам ах орж ирээд “та нар юу болоод байгаа юм, больцгоо” гэхэд ******* Буян-Аривжихын цээж рүү 2 удаа нүүр лүү 1 удаа алгадаад байхаар нь би хүүхдээ амраах санаатай эхнэр хүүхдээ өвөөгийнх рүү нь аваад явсан, тэгээд 20-30 минутын дараа манай хадам ээж найз охин руу залгаад “ах нь хүрээд ирлээ, бас цагдаа дуудчихлаа” гэхээр бид 2 хүүхдээ аваад эргээд хадам ээжийн гэрт ортол *******ын ах болох ******* ирсэн байсан, тэгээд намайг ороход “*******ын хамрыг хэн цохисон юм” гэхээр нь “би цохисон юм” гэхэд “арай ч дээ, яаж байгаа юм, энэ чинь бас хүний гоо сайхан шүү дээ” гэж хэлсэн тэгэхэд ******* цаанаас босож ирээд “май, одоо чи намайг ахиад зодоодох” гээд миний зүүн шанаа руу 2 удаа цохиж миний нүүр лүү 1 удаа мөргөсөн. Тэгээд ах нь салгаад “чи ерөөсөө гарч бай” гэхээр нь гараад явсан тэгсэн чинь цагдаа ирчихлээ гээд намайг дуудсан, тэгээд би ортол ******* цагдаагийн хувцаснаас заамдаад барьчихсан “чи намайг торгодог хэн бэ” гээд дайраад байсан. Цагдаа дээр очтол ******* цагдаагийн өөдөөс орилоод наадахаа асаа би хохирогч нь байна гээд ширээг нь өшиглөсөн тэгээд цагдаагийн алба хаагч согтуурал шалгах багажаар шалгасан....” гэх мэдүүлэг,
Гэрч Н.*******ийн өгсөн “....Тэгээд нөгөө хэд орон дээр сууж байсан, надтай хамт орсон цагдаагийн алба хаагч юу болсон талаар асуухад ******* сууж байсан орон дээрээсээ босоод “чи муу яах гээд байгаа пизда вэ” гээд хувцаснаас нь бариад авсан, тэгээд “чи намайг торгосон” гээд олон юм яриад байхаар нь би дүү рүүгээ хандаад “чи ажлаа хийж яваа хүн рүү дайраад яах гээд байгаа юм” гэж хэлээд цээж рүү нь гараар 2 цохиод салгасан. Тэгээд арай чимээ нь намжаад нөгөө цагдаагийн алба хаагч “бүгдээрээ цагдаагийн кабон дээр яваад оч” гэж хэлээд би өөрийн дүү болох *******ыг авч явах гэхэд алга болсон байсан, тэгээд би цагдаа нь аваад явчихсан байх гэж бодоод гэртээ хариад байж байтал 30-40 минутын хугацааны дараа сумын цагдаа над руу яриад “ирээд дүүгээ аваадах” гэж хэлэхээр нь ахтайгаа очиж дүүгээ авч явсан...”, гэх мэдүүлэг,
Гэрч ийн өгсөн “....:.... манай хүргэн хүү болох *******аас хэрүүл өдөөд “чи битгий нүдний урдуур хойгуур холхиод бай, миний хажууд суу” гээд байхаар нь би хутга барьчихсан юм чинь янз бүр болчхож магадгүй гэж санаа зовоод хүргэн хүү болох гэж байсан *******ыг “чи хүүгээ аваад гадаа байж бай” гэж хэлээд хүүхдийг нь хувцаслуулаад гаргасан. Тэгээд манай хүргэнийг гарсны дараа ахиад манай охин руу “гэр оронгүй жингэрээ гэр оронтой болчхоод давраарай” гээд дайраад байсан. Тэгээд “би өнөөдөр та нарыг бүгдийн чинь хавиргыг хадна” гээд босож ирээд миний гарын хуруунаас атгаад хойш нь хашиж дараад намайг унагаасан тэгээд хутга барьсан гараараа миний толгой тархи руу баахан цохисон, тэгсэн чинь манай охин гадагшаа шагайгаад нөхөр болох залуу руугаа “ээжийг зодоод байна, ороод гэсэн Тэгээд гаднаас хүргэн болох ******* орж ирээд манай нөхрийг миний дээрээс татаж босгоод “та яагаад байгаа хамт суугаад хэрүүл уруулгүй ярилцъя” гэхэд ахиад нөгөө ******* луу манай нөхөр болох ******* нь “чам шиг гуйлгачин дуугүй зайл, чи муу хүүхдээ тэжээж чадахгүй гуйлгачин биз дээ” гээд толгой тархи руу нь зөндөө цохисон би хажуугаас салгах гээд дийлээгүй, тэгээд ******* бид 2 хамжиж байгаад газар унагаагаад гарыг хүлэх гээд дийлээгүй, тэгээд ******* дээр нь дараад байж байтал ахиад нуруу хэсэг рүү өшиглөөд манай хүргэний доор хэвтэж байхдаа манай охин руу хандан “чи муу жингэр хавар хадмынхаасаа хөөгдөөд ирсэн байсан биз дээ” гэж хэлтэл ******* гэнэт уур нь хүрсэн юм байлгүй нүүр хэсэг рүү нь нэг удаа цохисон, тэгээд босоод ирсэн. ******* босож ирээд орон дээр сууж байгаад нусаа татаж байгаад газар луу нулимахад амнаас жаахан цус гарсан байсан харин хамар амнаас нь ерөөсөө цус гарсан зүйл байхгүй байсан, тэгээд байж байтал миний хүү болох ******* гаднаас орж ирээд “та нар юу болоод байгаа юм бэ, дандаа хэрүүл маргаан хийж байх юм” гэхэд ******* босож ирээд “чи муу ажилтай гээд ажлаар гайхуулдаг” гээд цээж рүү гараараа алгадаад байсан, ******* “та намайг зодох гэж байгаа бол зод зод” гэж хэлээд орон дээр суусан. Тэгээд миний хүүгийн хажууд очоод “миний хамрыг цохиод ийм болгочихлоо, одоо цагдаа дууд” гэхэд нь цагдаа руу манай хүү залгахад нь утсыг булааж аваад нэг хүнтэй “чи муу гуйлгачин, чи ирж чадахгүй, чамайг ирвэл би ална” гээд утсаар ярихаар нь цагдаатай яриад байна гэж бодсон. Тэгээд утсаа салгасныхаа дараа “та нарын цагдаа чинь надаас айгаад ирж чадахгүй байгаа биз дээ” гээд дайраад байсан. Тэгээд байж байтал манай сумын цагдаа гаднаас орж иртэл ******* бас тухайн цагдаа руу “чи муу гөлөг намайг торгодог би одоо чамайг ална, чи наад мөрдсөө тайлчих” гээд хувцаснаас татаад хувцасных нь захаас татаж чангаагаад байхад нь *******ын ах болох ******* босож ирээд дүүгээ “чи зүгээр байж бай гэж хэлээд “чи миний дүүгийн хамрыг хар, яасан байна наадахаа шалгаж өг” гээд шууд цагдаа руу хандаж хэлсэн, тэгэхэд сумын цагдаа “би наад болсон асуудлын талаар тодруулах гэж байхад наад дүү чинь над руу дайраад миний бие болон хувцас халдаад байгаа биз дээ” гэж хэлээд “за за бүгдээрээ манай ажлын өрөөнд очиж асуудлын талаар ярилцъя” гээд манай нөхрийг аваад гарсан тэгээд цагдаагийн байран дээр очиход цагдаа манай нөхөртэй 2-уулаа байсан, тэгэхэд бас цагдаа руу дайраад ахиад цагдаагийн бие хувцаснаас нь ахиад татаж чангаагаад байсан, тэгээд цагдаагийн байрны ширээ рүү өшиглөөд байсан. Хэл амаараа дайраад л байсан....” гэх мэдүүлэг
Баянхонгор аймаг дахь Шүүх Шинжилгээний хэлтсийн 2023 оны 11 сарын 28-ны өдрийн 512 дугаартай шинжээчийн:1. З.Гантулгын биед цээж, баруун эгэм, зүүн 1-р хурууны зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй....” гэх дүгнэлт.
Энх нахиа ХХК-ийн 2023 оны 12 сарын 01-ний өдрийн 331 дугаартай шинжээчийн:...цагдаа цагаан цамцны нийт үнэ 40.000 төгрөг болохыг тодорхойлов...” гэх дүгнэлт зэргээр нотлогдон тогтоогдсон байна.
Хохирогч З.Гантулгыг Баянхонгор аймаг дахь Цагдаагийн газрын даргын 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн Б/29 дугаар тушаалаар Баянхонгор аймаг дахь Цагдаагийн газрын замын цагдаагийн тасгийн цагдаа зохицуулагчаар томилж цагдаагийн дэд ахлагч цол олгож улмаар Баянхонгор аймаг дахь Цагдаагийн газрын даргын 2023 оны 05 дугаар сарын 16-ний өдрийн Б/63 дугаар тушаалаар цагдаагийн дэд ахлагч З.Гантулгыг Жаргалант сумын сум дундын цагдаагийн тасгийн цагдаагийн албан тушаалд шилжүүлэн томилсон байна.
Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д “Төрийн тусгай албан тушаалд Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуульд заасан журмын дагуу үндэсний болон хүн амын аюулгүй байдлыг хангах, нийгмийн хэв журам болон хууль дээдлэх үндсэн зарчмыг сахиулахтай холбогдсон төрийн тусгай чиг үүргийг хэрэгжүүлэх дараахь албан тушаал хамаарна” гэж хуульчилсан мөн Зөрчлийн тухай хуулийн 15.2 дугар зүйлийн 2-д “ хууль сахиулах чиг үүрэг гэж ...байгууллагын алба хаагчийн хуульд заасан чиг үүргийг ойлгоно” гэж тайлбарласан байна.
Дээрх хуулийн тайлбараас хохирогч ******* нь нийгмийн хэв журмыг сахиулах төрийн тусгай чиг үүргийг хэрэгжүүлэх хууль сахиулагч мөн гэж үзлээ.
Дээрх үйл баримтаас эрх зүйн дүгнэлт хийхэд шүүгдэгч ******* нь архидан согтуурч улмаар гэр орондоо хэрүүл маргаан үүсгэж бусдын амгалан тайван байдлыг алдагдуулж хутга барьж жижгээр танхайрсан үйлдлийг таслан зогсоохоор ирсэн хууль сахиулагч З.Гантулгыг “намайг торгосон” гэх урьдын үйл баримтыг ярьж албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулж хүч хэрэглэсэн, албаны хувцасны товчийг тасалж эсэргүүцсэн нь нийтийн албаны ашиг сонирхлын эсрэг гэмт хэрэг үйлдсэн байна гэж дүгнэлээ.
Иймд шүүхээс шүүгдэгч *******ыг хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцсэн нотлох баримт хүрэлцээтэй байх тул түүнийг Эрүүгийн хуулийн 23.1 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч *******т эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч ******* нь нэхэмжлэх зүйлгүй талаар илэрхийлсэн тул шүүгдэгч *******ыг хохирогчид төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүх шүүгдэгч *******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлийн 1-д заасан шударга ёсны зарчмыг баримтлан 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан “анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-нийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал болон Цагдаагийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д “Цагдаагийн алба хаагч, олон нийтийн цагдаа нь гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, зөрчлийг арилгуулах, учирч болох хор хохирлыг гаргуулахгүй, нэмэгдүүлэхгүй байх зорилгоор хүн, хуулийн этгээдэд тодорхой үйлдлээс татгалзах, эсхүл үйлдэл хийх шаардлага тавьж болно.”,
Мөн хуулийн 23 дугаар зүйлийн 23.7-д “Цагдаагийн алба хаагч, олон нийтийн цагдаагийн шаардлагыг биелүүлээгүй, эсэргүүцсэн, эсхүл хуулийн дагуу явуулж байгаа ажиллагаанд нь саад учруулсан бол албадан гүйцэтгэж, гэм буруутай этгээдэд хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.” гэх заалт, Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1-д заасан “ эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн....ийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх....д оршино” гэснийг үндэслэн шүүгдэгч *******т Эрүүгийн хуулийн 23.1 дүгээр зүйлийн 1-д заасан хорих ялын доод хэмжээг оногдуулж шийдвэрлэв.
Иймд шүүгдэгчийн өмгөөлөгчөөс гаргасан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгөх дүгнэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэв.
Шүүгдэгч *******т оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгч ******* нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч ******* овогт *******ийн *******ыг зургаан / 06 / сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-д зааснаар шүүгдэгч *******т оногдуулсан зургаан / 06 / сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Шүүгдэгч ******* нь энэ хэргийн учир хохирогчид төлөх төлбөргүй, хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьж, түүний эдлэх ялыг 2024 оны 01 дүгээр сарын 09-ний өдрөөс эхлэн тоолсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1- д зааснаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардаж авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар шүүхийн захиргааны ажилтан хүлээн авах хүнд биечлэн гардуулж, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дугаар зүйлийн 2-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.БАТЦЭНГЭЛ