Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Цагаатгах тогтоол

2024 оны 02 сарын 20 өдөр

Дугаар 2024/ШЦТ/130

 

 

                                 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Мичидмаа хөтлөн,

улсын яллагч Б.Тэгшбаяр,

шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч П.Амгаланбаатар нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт ******* овогт *******ын *******т холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2305000002583 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.     

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1986 оны 11 дүгээр сарын 30-нд Хэнтий аймгийн Биндэр суманд төрсөн, 37 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, “*******” ХХК-ийн захирал ажилтай, ам бүл 6, эхнэр, гурван охин, нэг хүүгийн хамт Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо, Рашааны ******* тоотод оршин суух бүртгэлтэй боловч одоогоор Баянгол дүүргийн 11 дүгээр хороо, ******* дугаар байрны *******од түр оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, /РД:СЯ*******/, ******* овогт *******ын *******.

Шүүгдэгчийн холбогдсон эрүүгийн хэргийн товч агуулга:

Шүүгдэгч ******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах ******* байрны 8 тоотод иргэн тэй маргалдан уг маргаанаас үүдэлтэй гал тогооны өрөөнд байсан шаргал өнгийн модон сандлаар иргэн ийг цохихоор далайх үедээ 3 сартай, эмэгтэй, овогтой г болгоомжгүйгээр цохисны улмаас амь хохирогч Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн яаралтай түргэн тусламжийн сэхээн амьдруулах тасагт хүргэгдэн очиж нас барсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэхдээ “Болсон зүйлийг сайн санахгүй байна. Тухайн үед морь мал ярьж байсан тэгээд тэй маргалдсан байх. миний зүүн хөмсгөн тус газарт цохисон байх шиг байсан, цус гарсан байсан. Тэгээд би сандал барьсан байх гэж бодож байна. Сандлаар далайхад хүүхэд оногдсон байсан. Би хохирогч талд 8 сая орчим төгрөг төлсөн. Ажил явдлын зардлыг төлсөн. Энэ үйлдэлдээ маш их харамсаж байна.” гэв.

Хоёр: Эрүүгийн 2305000002583 дугаартай хэргээс

1.  Гэмт хэргийн талаар гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (1-р хавтаст хэргийн 06 дахь тал)

2. Хэрэг учрал болсон гэх Баянгол дүүргийн 11 дүгээр хороо, ******* дугаар байрны *******од 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хийсэн хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (1-р хавтаст хэргийн 12-18 дахь тал)

3. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ийн өгсөн: “...Би Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хороо тоот хашаанд монгол гэрт эхнэр -эрдэнэ, гурван хүүхэд, талийгаач охины хамт амьдардаг. Манай эхнэр -эрдэнэ нь 2023 оны 8 дугаар сарын 23-ны өдөр талийгаач охин Б.г төрүүлсэн. Би талийгаач охины хамт гэртээ байж байхад ******* нь дугаарын гар утаснаасаа над руу залгасан. ******* нь өнөөдөр миний төрсөн өдөр, гэр бүлээрээ манай гэрт ирж мах идээрэй гэж хэлсэн. Би эхнэртээ хэлээд Баянхошуунаас такси бариад 17 цагийн үед Баянгол дүүргийн 11 дүгээр хороонд байрлах ******* байрны 2 давхарт ******* хаягт баз *******ын гэрт нь, талийгаач охин гийн хамт очсон. *******ын гэрт *******, түүний эхнэр , *******ын /1 сараас 10 насны хооронд/ 4 хүүхдүүд, бага баз , түүний эхнэр , түүний гурван хүүхэд /1-8 насны/ байсан. Эхнэр -эрдэнэ нь араас 10 настай, том охин гийн хамт ирсэн. Охин нь хэсэг байж байгаад бага баз ий эхнэр тэй хамт гэрт нь очиж хононо гээд яваад өгсөн. Бид нар мах идчихээд би *******, нарын хамт том шилтэй архи хоёрыг ууж эхэлсэн. Би архи ууж байгаад тасарсан. Энэ хэсгээс эхлээд юу болсныг санахгүй байна. Би гэнэт ухаан ороод сэргэсэн 00-ийн өрөөний хажууд санагдаад байна. Өөрийн талийгаач охин г гар дээрээ тэвэрсэн байсан. Би охиноо хэнээс аваад тэвэрснийг сайн мэдэхгүй байна. Би охин г харахад ухаантай ухаангүй байсныг нь мэдэхгүй байна, ямар ч л байсан толгойг нь тэмтэрч үзэхэд хажуу талдаа хавдаад овойсон байсан. Тухайн үед эхнэр -, хоёр архи уугаагүй эрүүл байсан. ******* нь миний охины толгой руу сандлаар цохичихлоо гээд эхнэр - сандарсан байдалтай байсан. Тухайн үед бид нар бүгдээрээ маш сандарсан байдалтай, Эх нялхсын эмнэлгийн яаралтай тусламж руу явсан. Миний талийгаач охиныг эхнэр - тэврээд би араас нь очсон. Эмнэлэг дээр очиход миний охиныг бие нь муу ухаангүй байна  амьдарч чадсангүй гэж эмч нь хэлсэн. Би тухайн үед юу ч мэдээгүй байсан. Манай эхнэр - нь надад хэлэхдээ чи *******тай маргалдаж байгаад ******* нь чамайг сандлаар цохих гэж байгаад санамсаргүй гийн толгой хэсэгт цохичихлоо гээд хэлсэн...Миний охин нь 2023 оны 08 дугаар сарын 23-ны өдөр Улаанбаатар хотын Эх нялхаст төрсөн. Миний талийгаач охин нь хэрэг болох үед 3 сар 7 хоногтой байсан...Миний талийгаач охин гийн толгойны хажуу хэсэгт 3 хуруу орчим бомбойж хавдсан байсан. Би тухайн үедээ их сандарсан болохоор нүүр царайг нь харж чадаагүй...Би өөрөө согтуу байсан. Манай эхнэр хэлэхдээ ******* нь намайг сандлаар цохих гэж байгаад миний охин гийн толгой руу санамсаргүй байдлаар цохисон учраас надад гомдол санал байхгүй...” гэсэн мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 32-34 дэх тал)

4. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Н.-Эрдэнийн өгсөн: “Би 2021 оноос тэй танилцаж хамтран амьдрах болсон...Бидний дундаас 2023 оны 8 дугаар сарын 23-ны өдөр охин ийн төрсөн. Би өнөөдөр том охины хамт өөрийн хүргэн дүү *******ын Эх нялхсын ард байдаг гэрт 13:50 цагийн үед очихоор гэрээсээ гарсан. Нөхөр бага охиныг хараад гэртээ үлдсэн. *******ын гэрт очиход дүү , дүү болон тэдний хүүхдүүд байсан. ын 1 сараас 10 насны 4 хүүхэд, гийн 1 наснаас 8 насны 3 хүүхэд байсан. Би охин гийн хамт Бөмбөгөр худалдааны төвөөс 2 охиндоо хувцас худалдан авсан. Ингээд буцаж *******ын гэрт очиход охиноо авч *******ын гэрт ирээд, охиноо тэдний гэрт үлдээгээд *******, нарын хамт *******ын ээжийнх нь гэрт очиж тогооны хорхог хийхээр явсан байсан. Би бага охиноо хөхүүлээд гэртээ байж байтал *******, , нар гаднаас хийсэн хорхогоо авч орж ирсэн. Ингээд тэнд байсан хүмүүс бүгдээрээ хорхгийг идсэн. , *******, , , нар хөзөр тоглож дуусаад *******т төрсөн өдрийн бэлэг гэж архи өгсөн. Түүнийг тэнд байсан эрэгтэй хүмүүс уусан, дараа нь ******* нэг шил архи гаргаж уусан. 2 дахь шил архийг дуусгаад ******* дахин 1 шил архи гаргаж ууцгаасан. , нар хөзөр тоглож дуусаад шууд явсан. Архинаас уугаагүй. Архийг *******, нар уусан. Энэ гурав архиа ууж байхдаа морь ярьж байгаад гэнэт муудалцаад эхэлсэн. Би энэ үед жижиг өрөөнд байсан. Нөхөр явъя, хүүхдээ хувцасла гэхээр нь би бага охиноо хувцаслаад үүдэнд зүүн гартаа охиноо бариад, баруун гараараа гутлаа өмсөх гээд доош тонгойж байхад араас тас гээд юм дуугарсан. Харахад тэдний гэрийн шар өнгийн модон сандал миний охины толгойн баруун хойд хэсэгт оноод газарт унасан. Охин маань огт уйлаагүй, харин хөхрөөд, гар нь сарвалзаад, гараа зангидаад таталт өгсөн. Би сандраад хүүхэд болохоо байчихлаа гээд дүү т охиноо өгсөн. Энэ үед ын хамраас цус гарсан байсан. охиныг хүргэн дүү д өгсөн. Би охиноо ээс аваад шууд тэвэрсэн чигтээ гарч гүйгээд Эх нялхас руу гүйгээд хүлээн авахад нь орж охиноо үзүүлсэн. Миний араас нөхөр гүйж яваад бид бараг хамтдаа эмнэлэгт орсон. Эмнэлэгт очсоны дараа араас дүү , нар ирсэн. Охиныг маань эмнэлэгт сэхээ рүү аваад орсон. Эмч нь охиныг маань үзээд тархи цус харвалттай байх шиг байна, хэцүү, хүнд байна шүү гэж хэлсэн. Миний араас нөхөр гүйж яваад бид бараг хамтдаа эмнэлэгт орсон. Эмнэлэгт очсоны дараа араас дүү , нар ирсэн. Охиныг маань эмнэлэгт сэхээ рүү аваад орсон. Би эмнэлэгт хэр удсаныг мэдэхгүй байна. Тэгтэл эмч охиныг нас барсан гэж хэлсэн...Би тухайн үед явах гээд коридорт нэг гартаа охиноо бариад, нөгөө гараараа гутлаа өмсөх гээд тонгойж байхад миний урд талд, надаас нэг алхмын зайд, хаалганы босгоны гадна талд нөхөр зогсож байсан, хаалга нь нээлттэй байсан. Би хаалга руу харсан байдалтай тонгойж гутлаа өмсөж байсан. ******* миний ард талд, надаас 1-2 алхмын зайтай зогсож байсан. *******ын хажуу талд зогсож байсан. орцонд, лифтний үүдэнд байсан. Би буруу хараад тонгойж байсан болохоор *******ыг сандал авахыг хараагүй. ******* миний ард талд байсан. Ямар ч байсан гэнэт тас гээд охины толгойг юм оноод харахад *******ын гэрийн шар өнгийн сандал газарт унасан. *******, , нар 0,75 хэмжээтэй 2 шил архи бүтэн ууж дуусгаад, 3 дахь архи нь талдаа орсон байсан. ******* нэлээд согтуу байсан. бас нэлээд согтуу байсан. бас согтуу байсан. Би архинаас огт уугаагүй. , нар бас архинаас уугаагүй. хорхог идчихээд 3 хүүхдээ болон манай том охин г аваад нөхөр ийг үлдээгээд түрүүлээд яваад өгсөн байсан. Эрчүүд архи уугаад ярилцаж байгаад гэнэт муудалцаад эхэлсэн. Яг юунаас болсныг би мэдэхгүй байна. *******, нар хороондоо урьд өмнө огт маргалдаж муудалцаж байгаагүй. Хоорондоо хэвийн, зүгээр харьцаатай байдаг. *******, нарын дунд ямар ч өс хонзон, өр авлагын асуудал байхгүй. *******, нар өмнө нь хамтдаа 1-2 удаа архи уусан байсан. Тэр үедээ ингэж маргаж муудалцаж байгаагүй. *******, нар маргалдаад гал тогооны өрөөнд хоорондоо барьцалдаж аваад байсан *******ын нүүр, хөмсөг хэсэгт 1 удаа гараараа цохисон. Мөн ******* луу мөнгөн аяга шидсэн. Аяга нь *******ыг оноогүй. ******* нь ийг гараараа 2-3 удаа нүүрэн тус газарт цохисон. Уг зодооныг , нар салгасан. Би хүүхдээ хувцаслаад тэврээд зогсож байсан. Ингээд салгасны дараа явах гээд гутлаа өмсөх гээд тонгойж байхад ийм асуудал болсон. ******* "Та нар надтай архи уухгүй явах гэлээ" гэж уурлаад байсан. Охин маань ягаан өнгийн хувцастай байсан. Яг гарах гэж охиноо Хувцасласан байсан болохоор ягаан өнгийн кобинзонтой, ягаан өнгийн даавуун малгайтай байсан...Охины хувцас дээрх цус ын хамраас гарсан цус болсон...Надад санал хүсэлт байхгүй. Би *******т гомдол санал байхгүй. Тухайн асуудал санамсаргүй болсон...” гэсэн мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 46-49 дэх тал)

5. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Б.ий өгсөн: “...2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 11 цагийн үед гэртээ байж байхад эхнэрийн эгчийн нөхөр баз хүргэн залгаад “миний төрсөн өдөр манай гэрт хүрээд ир хорхог хийх гэж байна, цуг чулуу халаагаад хийе” гээд дуудахаар нь эхнэр бид хоёр хүүхдийн хамт очсон. *******ын ээжийнд очоод хорхог хийнгээ , *******ын ээж, дүүгийн хамтаар 1 литртэй эдэн нэртэй архи хувааж уусан. Тэгээд хорхогоо хийгээд *******ын түрээсэлдэг байранд очоод хорхог идэнгээ би төрсөн өдөрт нь гээд *******т скай гэх нэртэй 1 литртэй архи бэлэглээд ууцгаасан. Дахин литртэй эдэн архи нэмж ууцгааж байгаад би бие засах өрөө орчхоод ороод ирэхэд *******, нар нь хоорондоо маргалдаад ******* нь сандал аваад далайж байх шиг байсан. Тэгээд би салгаад одоо харьцгаая гэхэд аа эгч “хүүхэд оночихсон байна" гээд уйлахаар нь би очоод хүүхдийг тэврэхэд амьсгаатай унтаж байх шиг байсан. аа эгч хүүхдээ надаас аваад Эх нялхсын эмнэлэг явсан. Би их согтолттой байсан. Зарим үйл явдлыг сайтар санахгүй байна...би яг бол хараагүй аа эгч хүүхэд цохичихлоо толгой нь хавдсан байна гэж байсан. Ямар ч маргаан байхгүй, их эвсэг байдаг. Яг юунаас болж маргасныг санахгүй байна. Их архи уусан байсан болохоор зарим юмаа санахгүй байна...” гэсэн мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 57-58 дахь тал)

6. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Б.ий өгсөн: “...Миний харснаар ******* нь сандлыг аваад рүү далайж байсан. Талийгаач охин руу далайсан зүйл байхгүй. Би сандлыг хүн оноогүй гэж харсан. Гэтэл хүүхэд оногдсон гээд талийгаач охины ээж нь орилж эхэлсэн.../*******/ баруун гараараа шаргал өнгийн модон сандал аваад толгойны ойролцоо гаргаад сандал нь шууд газар унах шиг харагдсан. Ерөөсөө санаатай цохиогүй. Бид нар эв түнжин их сайтай байдаг. Бид нар ингэж нийлж архи дарс уудаггүй. Өвөл ихэнх нь амарч байгаа учраас хоол унд хийж идээд амарч байсан. ******* нь сандал далайж байсан болохоос хэн нэгэн рүү сандлыг шидээгүй ээ. Шаргал өнгийн модон сандал нь өндөр урт учраас ******* нь сандлыг гартаа барьж байгаад далайх явцад нь талийгаач охины толгой санамсаргүй оногдсон гэж бодож байна...” гэсэн мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 60-61 дэх тал)

7. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Н.ын өгсөн: “...манай нөхөр ******* нь баз хүргэн болох , нарын хамт манай нөхрийн ээж Нарангэрэлийн гэр буюу Баянхошууны зурагтад байдаг хашаанд хонины хорхог хийгээд 18:00 цагийн үед гэртээ ирсэн. Тухайн өдөр бид нар цуглах болсон шалтгаан нь гэвэл манай нөхөр *******ын төрсөн өдөр нь болж байсан юм. Тэгээд хорхог идэж дуусаад , , , , нар нь маргааш ажилтай тул явлаа гээд яваад өгсөн тэгээд манай нөхөр *******, , , эгч - нар нь үлдээд хөзөр тоглоод 3 шил архи уусан. Тэгээд *******, нар муудалцаад ширээний цаад талд нь ах нөгөө талд нь манай нөхөр ******* гарсан ах *******т хандаж “архи ууж чадахгүй, чи ахыгаа тэгж болохгүй” гэж хэлж байсан санагдаж байна. Тэгээд манай нөхөр рүү   ах ширээн дээр байсан архи ууж байсан жижиг мөнгөн аягыг авч шидээд нэг удаа шанаа хэсэгт нь цохисон, тэгээд тэр хоёр заамдалцаад хаалганы дэргэд ирсэн. Тэгсэн хүргэн дундуур нь орж салгасан тэр үед ах манай нөхрийг хэд хэдэн удаа толгой хэсэгт нь гараараа цохисон, тэгсэн чинь манай нөхөр ширээний хажуу талд байсан түшлэгтэй 4 хөлтэй модон сандлыг аваад ах руу далайгаад дайрсан. Тэр үед хажуу талд нь төрсөн эгч - хүүхэд болох г нэг гараараа тэвэрсэн нөгөө гараараа нөхрөө буюу ахыг түлхээд байж байсан, тэр үед би аа эгчид хандаж хүүхдээ аваад согтуу хүмүүсээс холдооч гээд хэлж байх үед манай нөхөр сандлаа рүү далайгаад цохих гэж дайрсан бөгөөд би зуурсан чинь сандалд нь сэгсрэгдээд газар унаад өгсөн, тэгээд миний хамраас цус гараад би босож ирээд та хоёр болиоч гэсэн чинь манай эгч - нь *******ыг хүүхэд цохичихлоо, царай нь хөхрөөд сонин болоод байна гэсэн тэр үед манай нөхөр барьж байсан сандлаа ах руу шидсэн. Тэгэхээр нь би г тэвэрч аваад сэгсэрч байх үед миний хамраас гоожиж байсан цус гийн хувцасны гэдэс хэсэг дээр ер нь бол дууссан байх гэж би бодож байгаа. Тэгээд би г дүүд өгөөд гадаа гаргаад гялс агаар амьсгалуул гэж хэлээд аваад гадагшаа гарсан. Тэр хооронд *******, хоёр маргалдаад ноцолдож байсан. Бас хажуу айлын 2 эмэгтэй, 1 эрэгтэй хүн харж байсан. Тэгээд би ээс гайгүй юу гэсэн чинь гайгүй гэж хэлээд - эгч г аваад толгой нь хавдсан байна гэхээр нь яаралтай Эх нялхас орж үзүүлье гэж хэлээд гэртээ орсон. Тэгээд байж байсан чинь хоёр цагдаа ирээд сэхээнд орсон гэж хэлээд, манай нөхөр *******ыг аваад явсан...Би яг бол хараагүй манай эгч - л цохисон гэж хэлсэн өөр зүйл мэдэхгүй. Би тэр үед нь бас сандалд нь цохигдоод газар унаад хамраас цус гарсан...” гэсэн мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 66-67 дахь тал)

8. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Г.гийн өгсөн: “...Баянгол дүүргийн 11 дүгээр хороо, Эх нялхсын эмнэлэгт  Г. би 2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдрөөс 2023 оны 12 дугаар сарын 01-нд шилжих шөнө ээлжид гарч байхад 2023 оны 11 дүгээр сарын 30-нд 22:30 минутад хүүхдийг маань хүн цохичихлоо гээд ээж нь тэвэрч орж ирээд манай сувилагч аваад над руу орж ирээд би үзэхэд биеийн байдал маш хүнд, царай цонхигор, гар хөл татсан, эрүүгээ татсан, амьсгалтай, арьс хүйтэн, эрээн зүрх бүдэг түргэссэн толгойн баруун хэсэгт том цус хуралттай гаднах хувцас цус цацарсан өөрөөс нь гараагүй ба хүүхэн хараа гэрэлд сул...пульсгүй орж ирээд мониторт холбож үзлэг хийгээд мэдрэлийн Мөнхцэцэг эмчийг дуудаж шууд хүчилтөрөгч өгөөд сэхээнд тэврэн очиж хүлээлгэн өгсөн...Хүүхэд биеийн байдал маш хүнд байсан ба ээжээс нь асуухад “хүмүүс муудалцаж байгаад гараараа цохисон гэж хэлсэн. Миний бодлоор гараар цохиход ийм том цус хуралт үүсэхгүй байх гэж бодож байна...Өөр нэмж ярих зүйл байхгүй...”  гэсэн мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 112-113 дахь тал)

9. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч П.ын “...2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Эх хүүхэд эрүүл мэндийн үндэсний төвийн Эрчимт эмчилгээний тасагт жижүүр эмчээр ажиллаж байх үед 22 цаг 40 минутын орчим яаралтай тусламжийн эмч нярай хүүхэд тэвэрчихсэн, уг нярай хүүхдэд хүчилтөрөгч маскаар зүүсэн, хажууд нь сувилагч нь баллоныг нь түрчихсэн манай тасагт орж ирсэн. Тэгээд яасан хүүхэд вэ гэж асуутал “тархиндаа гэмтэлтэй, шоктой, хүчилтөрөгч нь 65 хүртэл унаад байгаа болохоор истори нээж амжилгүй аваад ирлээ гэж хэлсэн. Тэгээд би үзлэг хийтэл хүүхдийн биеийн байдал маш хүнд ухаан бүдгэрсэн орчны харьцаагүй, нүдээ нээхээрээ 2 нүд нь дээш солийно, өөрийнх амьсгал хангалтгүй, хүчилтөрөгч маскаар авч байгаа боловч, хүчилтөрөгч нь 55-аас дээш өгсөхгүй, 4 мөч нь хөрсөн, арьс цонхийсон...захын судасны эргэн дүүрэлт нь 4-5 секунд болсон, захад пульс тэмтрэгдэхгүй, артерийн даралт хэмжигдэхгүй байсан тул амьсгалын 100 хувийн хүчилтөрөгчөөр урсгалаар тэлэгддэг маскаар амьсгал дэмжиж эхэлсэн. Энэ үед нь ажиглахад баруун талын дагз чамархай хэсэг рүү 10 см орчим, 3 см зузаантай хуйхны арьсан дор цус хуралттай байсан. Тэгээд баруун талын гүрээнд эхо хяналт дор судас хатгаж уян зүү тавьж шокийн эсрэг эмчилгээ хийж эхлээд 5 минутын дараа сэхээн амьдруулах арга хэмжээ авч, гуурс тавьж эхлэхэд 10 гаруй минутын дараа зүрхний цохилт дахин жигдэрч эхлээд тэгээд эмчилгээг үргэлжлүүлэхэд артерийн даралт хэмжигдэхгүй шоктой хэвээр хүүхэд ухаангүй рефлексгүй байсан тул цусан бүтээгдэхүүн сэлбэн цус тогтоох үйлчилгээг хийхэд 20 гаруй минутын дараа зүрх нь зогсож дахин сэхээн амьдруулах эмчилгээ хийхэд үр дүн өгөхгүй байсаар 2023 оны 12 дугаар сарын 01- ний 00 цаг 22 минутад хүүхэд нас барсан. Тухайн хүүхэд анх орж ирэхэд өмсөж байсан цамц нь цус болсон байсан...Би тухайн үед энэ хүүхэд яасан юм бэ, аймар гэмтсэн байна шүү дээ гэтэл тэр хүүхдийн ээж нь надад хандаж гараар хүн толгой руу нь цохисон гэтэл, хажууд нь хамт явж байсан дүү нь гэх хүүхэн үгүй ш дээ сандлаар цохисон гэж хэлсэн. Тэр хүүхдийн толгойд хаван үүсч цус хурсан байсан...” гэсэн мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 120-123 дахь тал)

10. 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хэргийн газраас эд мөрийн баримтаар хураан авсан “...Тухайн сандал нь шаргал өнгөтэй бүх бие модон нийт өндөр 93 см, 4 хөлтэй, хөлийн өндөр 43 см өндөр, 4 хөлийг холбосон хөндлөн мод урд, хойд тал нь 29 см, баруун зүүн талын хөндлөн модны урд 31 см, модон тавцантай, тавцангийн урт 40 см, өргөн урд талдаа 40 см, хойд талдаа 38 см, модон түшлэгтэй, түшлэгийн өндөр 48 см, өргөн 36 см байх ба сандлын баруун урд талын хөлийн дээд хэсэг гадагш эвдэрч гарсан байв. Баруун талын хөндлөн мод дунд хэсэгт хугарсан. Сандлын тавцан хэсэг дунд хэсэгтээ цуурсан гэмтэлтэй байв...” гэсэн эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1-р хавтаст хэргийн 134-135 дахь тал)

11. Цогцост үзлэг хийсэн “....73 см урттай 7 кг жинтэй биеийн галбир нь зөв эрхтэн бүрэн толгойдоо хар хүрэн өнгийн шингэн үстэй 3 сартай гэх эмэгтэй хүүхдийн цогцос байна. Цогцсын чамархайн ард дагзны баруун хэсэгт 9x8 см орчим хавдсан...” гэх үзлэгийн тэмдэглэл тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (1-р хавтаст хэргийн 19-23 дахь тал)

12. Шүүх Шинжилгээний Ерөнхий газрын 2023 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 3168 дугаартай “Талийгаач Б.гийн цогцост баруун зулай яснаас цөмөрч баруун чамархай, зүүн зулай, чамархай руу үргэлжилсэн шахагдсан нийлмэл хугарал, тархины хоёр тал бөмбөлгийн зулай, чамархайн дэлбэнгийн аалзан хальсан доорх цус харвалт, баруун зулай, чамархайн дэлбэнгийн тархины эдийн няцрал, баруун зулай чамархай, дагзны дэлбэнгийн хатуу хальсан дээрх шингэн цусан хураа /50.0 мл/, хоёр тал бөмбөлгийн чамархайн дэлбэнгийн суурь хэсгийн хатуу хальсан доорх цусан хураа, хүзүүний 7 дугаар нугалмын их бие, баруун хөндлөн сэртэнгийн хугарал, хоёр зулай, чамархайн хуйх, ясны хальс, хүзүү, баруун жолоо булчин, мөгөөрсөн, улаан хоолой, дээд уруулд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Тогтоогдсон гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3, 3.1.5-д зааснаар амь насанд аюултай гэмтэл тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.  Талийгаач нь гавал тархины битүү гэмтлийн улмаас тархи дарагдаж төвийн гаралтай амьсгал, зүрх судасны дутагдлаар нас баржээ.  Талийгаачийн цогцост үзлэг хийсэн 2023.12.01-ний 04.30 цагийн анхны гадна үзлэгээр нас бараад 4-6 цаг орчим хугацаа өнгөрсөн байжээ. Үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй. Цус нь 3-р бүлгийн харьяалалтай байна. Цусанд спиртийн агууламж илрээгүй. Эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлсэн ч амь нас аврагдах боломжгүй.” дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд  (1-р хавтаст хэргийн 149-159 дэх тал)

13. Шүүх Шинжилгээний Ерөнхий газрын 2023 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 58 дугаартай “Шинжилгээнд ирүүлсэн шар өнгийн модон сандал шинжилгээнд тэнцэж байна. Шинжилгээнд ирүүлсэн шар өнгийн модон сандалд үүссэн 102х10мм, 230мм, 140мм, 210х40мм, 350мм хэмжээтэй гэмтлүүд нь хатуу зүйлтэй харилцан үйлчлэх үед үүссэн шинэ цуурсан гэмтлүүд байна. Шинжилгээнд ирүүлсэн шар өнгийн модон сандлын урд талын бэхэлгээний холбоос мод салсан, тавцангийн зүүн хойд талын бэхэлгээний шрүф байхгүй байгаа нь хатуу зүйлтэй харилцан үйлчлэх үед шинээр үүссэн гэмтлүүд байна.  Шинжилгээ хийх явцад нэмэлтээр шинэ нөхцөл байдал илрээгүй болно.” гэсэн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд (1-р хавтаст хэргийн 183-188 дахь тал)

14. Эх хүүхэд Эрүүл мэндийн үндэсний төвд 2023 оны 12 дугаар сарын 01- ний өдөр хийсэн хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (1-р хавтаст хэргийн 8-11 дэх тал)

15. 2023 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн мэдүүлгийг газар дээр шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (1-р хавтаст хэргийн 68-90 дэх тал) зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэлээ.

Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос *******ыг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 202.3 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах ******* байрны 8 тоот өөрийн гэртээ тэй маргалдан уг маргаанаас үүдэлтэй гал тогооны өрөөнд байсан шаргал өнгийн модон сандлаар ийг цохихоор далайх үедээ 3 сартай, ийн  г болгоомжгүйгээр цохисны улмаас амь хохирогч Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн яаралтай түргэн тусламжийн сэхээн амьдруулах тасагт хүргэгдэн очиж нас барсан гэх гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлжээ.

Хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болох хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ийн өгсөн: “...Би гэнэт ухаан ороод сэргэсэн 00-ийн өрөөний хажууд санагдаад байна. Өөрийн талийгаач охин г гар дээрээ тэвэрсэн байсан...******* нь миний охины толгой руу сандлаар цохичихлоо гээд эхнэр - сандарсан байдалтай байсан...” гэсэн мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 32-34 дэх тал), гэрч Н.-Эрдэнийн өгсөн: “...нөхөр явъя, хүүхдээ хувцасла гэхээр нь би бага охиноо хувцаслаад үүдэнд зүүн гартаа охиноо бариад, баруун гараараа гутлаа өмсөх гээд доош тонгойж байхад араас тас гээд юм дуугарсан. Харахад тэдний гэрийн шар өнгийн модон сандал миний охины толгойн баруун хойд хэсэгт оноод газарт унасан. Охин маань огт уйлаагүй, харин хөхрөөд, гар нь сарвалзаад, гараа зангидаад таталт өгсөн. Би сандраад хүүхэд болохоо байчихлаа гээд дүү т охиноо өгсөн...” гэсэн мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 46-49 дэх тал),  гэрч Б.ий өгсөн: “...*******, нар нь хоорондоо маргалдаад ******* нь сандал аваад далайж байх шиг болсон... аа эгч “хүүхэд оночихсон байна" гээд уйлахаар нь би очоод хүүхдийг тэврэхэд амьсгаатай унтаж байх шиг байсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 57-58 дахь тал), гэрч Н.ын өгсөн: “...тэгсэн чинь манай нөхөр ширээний хажуу талд байсан түшлэгтэй 4 хөлтэй модон сандлыг аваад ах руу далайгаад дайрсан, тэр үед хажуу талд нь төрсөн эгч - хүүхэд болох г нэг гараараа тэвэрсэн нөгөө гараараа нөхрөө буюу ахыг түлхээд байж байсан, тэр үед би аа эгчид хандаж хүүхдээ аваад согтуу хүмүүсээс холдооч гээд хэлж байх үед манай нөхөр сандлаа рүү далайгаад цохих гэж дайрсан бөгөөд би зуурсан чинь сандалд нь сэгсрэгдээд газар унаад өгсөн, тэгээд миний хамраас цус гараад би босож ирээд та хоёр болиоч гэсэн чинь манай эгч - нь *******ыг хүүхэд цохичихлоо, царай нь хөхрөөд сонин болоод байна гэсэн тэр үед манай нөхөр барьж байсан сандлаа ах руу шидсэн...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 66-67 дахь тал),  гэрч Г.гийн өгсөн: “...2023 оны 11 дүгээр сарын 30-нд 22:30 минутад хүүхдийг маань хүн цохичихлоо гээд ээж нь тэвэрч орж ирээд манай сувилагч аваад над руу орж ирээд би үзэхэд биеийн байдал маш хүнд, царай цонхигор, гар хөл татсан, эрүүгээ татсан, амьсгалтай, арьс хүйтэн, эрээн зүрх бүдэг түргэссэн толгойн баруун хэсэгт том цус хуралттай гаднах хувцас цус цацарсан өөрөөс нь гараагүй ба хүүхэн хараа гэрэлд сул...пульсгүй орж ирээд мониторт холбож үзлэг хийгээд мэдрэлийн Мөнхцэцэг эмчийг дуудаж шууд хүчилтөрөгч өгөөд сэхээнд тэврэн очиж хүлээлгэн өгсөн...Хүүхэд биеийн байдал маш хүнд байсан ба ээжээс нь асуухад “хүмүүс муудалцаж байгаад гараараа цохисон гэж хэлсэн. Миний бодлоор гараар цохиход ийм том цус хуралт үүсэхгүй байх гэж бодож байна...Өөр нэмж ярих зүйл байхгүй...”  гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 112-113 дахь тал), гэрч П.ын “...Би тухайн үед энэ хүүхэд яасан юм бэ, аймаар гэмтсэн байна шүү дээ гэтэл тэр хүүхдийн ээж нь надад хандаж гараар хүн толгой руу нь цохисон гэтэл, хажууд нь хамт явж байсан дүү нь гэх хүүхэн үгүй ш дээ сандлаар цохисон гэж хэлсэн. Тэр хүүхдийн толгойд хаван үүсч цус хурсан байсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 120-123 дахь тал) зэрэг тэдгээрийн мөрдөн байцаалтын явцад өгсөн мэдүүлгүүдийг шинжлэн судлахад шүүгдэгч ******* нь болгоомжгүйгээр хүний амь нас хохироосон гэж үзэхээргүй байна.

Тодруулбал, *******ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хохирол, хор уршиг учирсан, эсхүл хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол, хор уршиг учирсан бол болгоомжгүй гэмт хэрэгт тооцно” гэж заасан шинжүүдийг агуулаагүй байна.

Харин хүнийг санаатай алах гэмт хэрэг нь бусдын амь насыг хохирооход чиглэсэн санаатай үйлдэл хийсний улмаас хүн нас барсан бөгөөд гэмт үйлдэл, амь хохирогчийн үхэл хоёрын хооронд шалтгаант холбоотой байх шинжийг заавал агуулсан байхыг шаарддаг. Тухайлбал амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсан арга, ашигласан багаж хэрэгслийн онцлог, учруулсан шарх гэмтлийн тоо, илэрсэн байдал, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл, гэмт хэрэгтэн хохирогч нарын хоорондын харилцааны шинж чанар, урьд өмнө нь заналхийлэл байсан эсэх, түүний агуулга, гэмт хэрэг үйлдэж байх тухайн үеийн болон гэмт үйлдлийн дараах гэмт этгээдийн зан үйл зэрэг объектив, субъектив шинжүүд хамаардаг.

Эдгээр шинжүүд нь гэмт хэрэгт холбогдсон этгээдийн санаа, зорилго, хандлага, түүний төрлүүдийг үнэн зөв тодорхойлох нь хүнийг санаатай алах, хохирогчийг үхэлд хүргэсэн бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулах, хүнийг алахаар завдах, хүнийг болгоомжгүйгээр алах гэмт хэргүүдээс ялгаж зүйлчлэхэд чухал ач холбогдолтой.

Шүүх хуралдаан дээр улсын яллагчаас шүүгдэгч *******ыг хүний амь нас болгоомжгүйгээр хохироосон гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасныг шүүх хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй юм.

Иймд шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудаас үзэхэд  *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох” гэмт хэргийг үйлдсэн гэх нөхцөл байдал нотлогдоогүй үндэслэлээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар цагаатгах тогтоол гаргах нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Шүүгдэгч тухайн гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдоогүй гэх үндэслэлээр цагаатгах тогтоол гарсан бол холбогдох шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцаана.” гэж зааснаар *******т холбогдох эрүүгийн 2305000002583 дугаартай хэргийг Баянгол дүүргийн прокурорын газарт буцаав.

Цагаатгах тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол *******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээхээр шүүх шийдвэрлэлээ.  

******* цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн амь хохирогчийн өмсөж байсан ягаан өнгийн хүүхдийн цус мэт зүйлээр ар хэсэгтээ бохирлогдсон цамц нэг ширхэг, БНМАУ гэх бичиглэлтэй хар өнгийн энгэр хэсэг урагдсан фубволк нэг ширхэг, нэг талын хөл хэсэгт углуургаараа салсан шар өнгийн модон сандал нэг ширхгийг хэргийн хамт прокурорт хүргүүлэхийг шүүгчийн туслахад даалгав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн зүйлийн 5 дахь хэсэг, 36.6, 36.9 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

                                                                                  ТОГТООХ нь:

1. ******* овогт *******ын *******ыг хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдоогүй үндэслэлээр цагаатгасугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар *******т холбогдох эрүүгийн 2305000002583 дугаартай хэргийг прокурорт буцаасугай.

3. Хэрэгт ******* цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдсугай.  

4. Эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн амь хохирогчийн өмсөж байсан ягаан өнгийн хүүхдийн цус мэт зүйлээр ар хэсэгтээ бохирлогдсон цамц нэг ширхэг, БНМАУ гэх бичиглэлтэй хар өнгийн энгэр хэсэг урагдсан фубволк нэг ширхэг, нэг талын хөл хэсэгт углуургаараа салсан шар өнгийн модон сандал нэг ширхгийг хэргийн хамт прокурорт хүргүүлэхийг шүүгчийн туслахад даалгасугай.

5. Цагаатгах тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар цагаатгах тогтоолыг улсын яллагч, цагаадсан этгээд, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлэхийг дурдсугай.

 

 

 

                                      ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Ц.ДАЙРИЙЖАВ