Говьсүмбэр аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 06 сарын 22 өдөр

Дугаар 113/ШШ2022/0005

 

2022 оны 06 сарын 22 өдөр

Дугаар 113/ШШ2022/0005

Говьсүмбэр аймаг

 

 

Хариуцагч прокурорын дүгнэлтийг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

 

 

Говьсүмбэр аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч З.Ганзориг би Говьсүмбэр аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Аварзэдийн дүгнэлттэй, Говьсүмбэр аймгийн Онцгой байдлын газрын гамшгаас хамгаалах улсын хяналтын байцаагч, хошууч Б.Өлзийсайханд холбогдуулан гаргасан Эрх бүхий албан тушаалтны 2021 оны 2 дугаар сарын 01-ний өдрийн 0134275 дугаартай шийтгэл оногдуулсан шийдвэрийг хүчингүй болгуулах тухай шаардлага бүхий дүгнэлт (гомдол)-ээр захиргааны хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Тус аймгийн Онцгой байдлын газрын гамшгаас хамгаалах улсын хяналтын байцаагч албан тушаалтай, ахмад А.Амгаланбаатарын ажлыг 2021 оны 11 дүгээр сард хошууч Б.Өлзийсайхан миний бие хүлээж авсан учир хариуцагчаар оролцохыг хүлээн зөвшөөрч байна. Прокурорын 08, 09, 10 дугаартай дүгнэлтүүдийг хүлээн зөвшөөрч байна, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Тус шүүх Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 2-д Захиргааны хэргийн шүүх ... прокурорын дүгнэлтээр зөрчил хянан шийдвэрлэнэ гэж заасны дагуу Говьсүмбэр аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Аварзэдийн 2022 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 09 дугаар дүгнэлтийг 2022 оны 6 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, 113/ШЗ2022/0051 дүгээр шүүгчийн захирамжаар захиргааны хэрэг үүсгэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан болно.

Говьсүмбэр аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Аварзэдийн Говьсүмбэр аймгийн Онцгой байдлын газрын гамшгаас хамгаалах улсын хяналтын байцаагч, хошууч Б.Өлзийсайханд холбогдуулан гаргасан Эрх бүхий албан тушаалтны 2021 оны 2 дугаар сарын 01-ний өдрийн 0134275 дугаартай шийтгэл оногдуулсан шийдвэрийг хүчингүй болгуулах тухай шаардлага бүхий дүгнэлтийг хариуцагч Говьсүмбэр аймгийн Онцгой байдлын газрын гамшгаас хамгаалах улсын хяналтын байцаагч, ахмад Б.Өлзийсайхан хүлээн зөвшөөрснөө 2022 оны 6 дугаар сарын 22-ны өдөр бичгээр шүүхэд гаргаж, илэрхийлжээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.1, 67 дугаар зүйлийн 67.1-д нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх ..., Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байвал шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно гэж заасан.

Иймд Говьсүмбэр аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Аварзэдийн 2022 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 09 дугаар дүгнэлтийг хариуцагч Говьсүмбэр аймгийн Онцгой байдлын газрын гамшгаас хамгаалах улсын хяналтын байцаагч, хошууч Б.Өлзийсайхан хүлээн зөвшөөрснөө шүүхэд бичгээр гаргаж, түүнээс гарах үр дагавартай танилцаж, хүсэл зоригоо илэрхийлсэн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсгийг баримтлан Говьсүмбэр аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Аварзэдийн Говьсүмбэр аймгийн Онцгой байдлын газрын гамшгаас хамгаалах улсын хяналтын байцаагч, хошууч Б.Өлзийсайханд холбогдох Эрх бүхий албан тушаалтны 2021 оны 2 дугаар сарын 01-ний өдрийн 0134275 дугаартай шийтгэл оногдуулсан шийдвэрийг хүчингүй болгуулах тухай шаардлага бүхий дүгнэлтийг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт заасны дагуу Говьсүмбэр аймгийн Прокурорын газар нь тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг дурдсугай.

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ З.ГАНЗОРИГ