Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 02 сарын 20 өдөр

Дугаар 2024/ШЦТ/29

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Энхжаргал даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Өнербол,

улсын яллагч Д.Цэцэг-Эрдэнэ,

хохирогч К.*******,

шүүгдэгч Д.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Налайх, Багахангай дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Цэцэг-Эрдэнийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт ы *******д холбогдох эрүүгийн 2407000000004 дугаартай хэргийг 2024 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

   Монгол Улсын иргэн, *******-ний өдөр *******од төрсөн, *******тай, эмэгтэй, ******* боловсролтой, *******, *******, , , од оршин суух бүртгэлтэй боловч , тоотод оршин суух, урьд ял шийтгэл үгүй,  

   ******* овогт ы ******* /РД: /.

 

            Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Д.******* нь 2023 оны 12 дугаар сарын 04-ний өдрөөс 05-нд шилжих шөнийн 01 цагийн үед , тоот гэртээ архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тухайн үед үүссэн хувийн таарамжгүй харилцааны улмаас К.*******ы баруун шилбэний гадна дунд хэсэгт хутгаар хутгалж, биед нь баруун шилбэнд шарх гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

           

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Д.*******ын холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үндэслэн дараах дүгнэлтийг хийв.

 

Нэг. Гэм буруугийн талаар:

 

1.1. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас гаргасан тайлбар, мэдүүлэг:

 

Шүүгдэгч Д.******* нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Өмнө өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж ярих зүйл байхгүй” гэв.

 

Хохирогч К.******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Өмнө өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж ярих зүйл байхгүй” гэв.

 

            1.2. Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:

 

Шүүгдэгч Д.******* нь 2023 оны 12 дугаар сарын 04-ний өдрөөс 05-нд шилжих шөнийн 01 цагийн үед , тоот гэртээ архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тухайн үед үүссэн хувийн таарамжгүй харилцааны улмаас К.*******ы баруун шилбэний гадна дунд хэсэгт хутгаар хутгалж, биед нь баруун шилбэнд шарх гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт буюу хэргийн нөхцөл байдал хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

 

  • Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 3-5 дахь тал),

 

  • Хохирогч К.*******ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2023 оны 12 дугаар сарын 04-ний өдөр найз нартайгаа Налайх дүүргийн 1 дүгээр хороонд зааланд тоглосон. Тухайн өдөр найз ийн төрсөн өдөр байсан. Бид нар заалнаас гараад төвд караокед орсон. Дараа нь дээд талд нь байх бааранд орж бүжиглэсэн. Тухайн үед цаг хэд болж байсныг санахгүй байна. Манай найзууд бүгд манай гэр рүү хамт явсан. Бид нар очоод гоймон идэх гээд байж байсан. Би тухайн үед согтуу байсан болохоор зарим зүйлийг санахгүй байна. Дараа нь найзаасаа сонсоход манай найз намайг авч явах гэтэл эхнэр ******* уурлаад хэрэлдсэн гэсэн. Тэгээд манай эхнэр миний баруун хөлийн шилбэ хэсэгт хутга дүрсэн талаар бас ярьсан. Тухайн үйл явдал , Тайж 1-2 тоот манай гэрт болсон...”, “... манай хүүхэдтэй тоглох гэж тухайн үед манай гэрт ирсэн. Манай дүү хамт байдаггүй...” гэх мэдүүлгүүд (хавтаст хэргийн 8-9, 12-13 дахь тал),

 

  • Гэрч О.ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Шөнө 01 цагийн орчимд , Тайжид *******, ******* нарын гэрт очоод бэлэн гоймон чанаж идчихээд такси дуудчихаад харьцгаах гээд байж байтал *******, ******* нар маргалдаж эхэлсэн. ******* хутга аваад *******ы хөл хэсэгт нь хутгалчихсан. Хутгаа барьчихсан, үзүүр нь цус болчихсон зогсож байсан. *******ы 3-4 орчим настай эрэгтэй дүү нь гэрт нь ирсэн байсан ба ******* наад зулбасгаа аваад зайл гээд хөөгөөд, тэр хоёр маргалдаж эхэлсэн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 15-16 дахь тал),

 

  • Гэрч Т.ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “*******, ******* 2 хэрэлдээд байсан. Тухайн үед манай эхнэр эрүүл байсан болохоор “ингээд хэрэлдээд байвал *******ыг гэр рүүгээ аваад явна” гэсэн. Би гарах гээд үүдэнд байж байтал гэнэт манай эхнэр орилоод байсан. Яагаад орилсон талаар асуугаад гэрийн баруун орон дээр очтол *******ы нэг хөлөөс цус гоожоод байсан. Тухайн үед манай эхнэрийг харахад ******* хутга барьсан байсан гэсэн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 18-19 дэх тал),

 

  • Гэрч С.ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2023 оны 12 дугаар сарын 04-өөс 05-нд шилжих шөнө 03 цагийн үед би гэртээ унтаж байхад гүйж орж ирээд “******* хутгалуулчихлаа” гээд намайг сэрээсэн. Би *******тай нэг хашаанд тус тусдаа гэрт амьдардаг. Намайг ортол ******* хөл рүүгээ хутгалуулсан хөлөө орны даавуугаар боосон байсан. ******* нөгөө орон дээр сууж байсан. “******* *******ыг хутгалчихлаа” гээд орилоод байсан. нь *******ы гэрт амьдардаггүй. Хэрүүл маргаан хийж, зодолдож байсан зүйл байхгүй. ******* нь *******ыг зодож, цохиж байсан зүйл байхгүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 24-25 дахь тал),

 

  • Налайх дүүргийн Эрүүл мэндийн нэгдлийн Яаралтай тусламжийн тасгийн 2023 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 10770 дугаартай хуудас (хавтаст хэргийн 27-28 дахь тал),

 

  • Нийслэлийн шүүхийн шинжилгээний газрын Налайх дүүргийн шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 12 дугаартай “К.*******ы биед баруун шилбэнд шарх гэмтэл тогтоогдлоо. Ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн хатгах, зүсэх үйлдлээр үүснэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Хэрэг болсон гэх хугацаатай тохирсон шинэ гэмтэл байна. Ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 29-30 дахь тал),

 

  • Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан бор өнгийн модон иштэй, ажлын хэсэг нь 15.5 см, нийт 27.5 см урттай 1 ширхэг хутга,

 

  • Шүүгдэгч Д.*******ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “Би 2023 оны 12 дугаар сарын 04-ний өдөр нөхөр *******ы хамт гэртээ байж байхад нөхрийн найзууд болох , , нар утсаар яриад ийн төрсөн өдөр бөөнөөрөө гаръя гэсэн. Тэгээд би нөхөртэйгээ цуг найзуудтай нь уулзаж заал авсан. Заал аваад дараа нь караокед орж сууж байгаад дээр нь байх баар луу орсон. Тухайн үед бааранд  ороход би нилээн согтуу байсан. Тухайн үед цаг хэд болж байсныг санахгүй байна. Тухайн үед баарнаас гараад манай гэрт ирсэн. Манай гэрт ирээд бид нар пиво уусан. Тухайн үед архи уучихаад манай найзууд явна гэсэн. Тэгэхээр нь би явахгүй гэчихээд явна гээд байна гээд хэлснээс болж нөхөр *******тай хэрэлдсэн. Тухайн үед манай найзууд хамт явъя гэхэд би явахгүй гэтэл ******* хамт явна гээд байсан. Би тухайн үед нөхөр *******тай хэрэлдээд би хутга аваад нөхрийн хөл хэсэг рүү 1 удаа хутгалсан. Тухайн үед хутга хаанаас авсан гэдгээ би санахгүй байна” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 52-53 дахь тал) болон шүүх хуралдаанд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.

 

Шүүгдэгч Д.******* нь ******* боловсролтой, монгол хэл, бичиг мэддэг бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүх хуралдааныг өмгөөлөгчгүйгээр явуулж, шүүгдэгчийн өөрийгөө өмгөөлөх эрхийг хангасан болохыг тэмдэглэв.

 

1.3. Эрх зүйн дүгнэлт:

 

            Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг бөгөөд гэмт этгээд хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдаж, энэхүү үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх субьектив болон обьектив шинжийг хангахыг шаарддаг.

 

            Хууль зүйн хувьд шүүгдэгч Д.*******ын үйлдэл нь идэвхтэй, ухамсартай үйлдэл бөгөөд хохирогч К.*******ы эрх чөлөөнд халдаж, хөнгөн зэргийн гэмтэл учруулж, хор уршигт зориуд хүргэсэн байх тул түүнийг гэм буруугийн санаатай хэлбэрээр хүний эрүүл мэндэд хохирол учруулсанд тооцно.

 

            Шүүгдэгч Д.*******ын үйлдлийн улмаас хохирогчийн биед эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн гэмтэл учирсан нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байх тул хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзнэ.

 

            Өөрөөр хэлбэл шүүгдэгч Д.******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тухайн цаг хугацаанд үүссэн таарамжгүй харилцааны улмаас нөхөр К.*******ы баруун шилбэний гадна дунд хэсэгт хутгаар хутгалж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.

 

Уг гэмт хэрэг гарахад шүүгдэгч Д.*******, хохирогч К.******* нарын архидан согтуурсан, бие биетэйгээ зүй бус харьцаж маргалдсан байдал нөлөөлсөн байна.

 

Иймд улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Д.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

            1.4. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

 

            Гэмт хэргийн улмаас хохирогч К.*******ы биед хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч нь баримтаар нэхэмжилсэн зүйлгүй, “гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн тул шүүгдэгчийг хохирогчид төлөх төлбөргүйд тооцов.

 

            Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

 

            Шүүх хуралдаанд улсын яллагч “шүүгдэгч Д.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 сар 20 хоногийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах, хязгаарлалтын бүсийг ны нутаг дэвсгэрээр тогтоох” гэсэн дүгнэлт гаргасан ба уг дүгнэлттэй холбогдуулан шүүгдэгч, хохирогч нар санал, тайлбар гаргаагүй болно.

           

Шүүгдэгч Д.******* нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар Цагдаагийн ерөнхий газрын бүртгэлийн санд бүртгэгдээгүй буюу ял шийтгэлгүй байх ба шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдоогүй.

 

Шүүх шүүгдэгч Д.*******Д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал (согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хутга буюу зэвсэг хэрэглэж хүний биед халдсан байдал) учирсан хохирол, хор уршгийн шинж чанар (хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан, хохирогч гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй), хувийн байдал (гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа байдал, бага насны буюу 6 сартайгаас 3 настай 2 хүүхэдтэй, *******) зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 сар 20 хоногийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, 1 сар 20 хоногийн хугацаанд *******ын Налайх дүүргийн нутаг дэвсгэрээс явахыг хориглох, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэж, түүнд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.

 

Шүүгдэгч нь шүүхээс тогтоосон хугацаанд зорчих эрхийг хязгаарлах ялыг  биелүүлээгүй бол шүүх зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж, урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан бор өнгийн модон иштэй, ажлын хэсэг нь 15.5 см, нийт 27.5 см урттай 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт хариуцсан комисст даалгаж, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

  1. ******* овогт ы *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

  1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.*******ыг 1 (нэг) сар 20 (хорь) хоногийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.*******ыг 1 (нэг) сар 20 (хорь) хоногийн хугацаанд *******ын Налайх дүүргийн нутаг дэвсгэрээс явахыг хориглох, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэж, түүнд хяналт тавихыг түүний оршин суугаа газрын Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэст даалгасугай.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.******* нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол шүүх зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны 1 (нэг) хоногийг хорих ялын 1 (нэг) хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

  1. Шүүгдэгч Д.******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан бор өнгийн модон иштэй, ажлын хэсэг нь 15.5 см, нийт 27.5 см урттай 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт хариуцсан комисст даалгасугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.*******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                         Э.ЭНХЖАРГАЛ