| Шүүх | Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Энхбаатарын Энхжаргал |
| Хэргийн индекс | 108/2024/0039/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/33 |
| Огноо | 2024-02-26 |
| Зүйл хэсэг | 11.4.1., 11.6.1., |
| Улсын яллагч | Г.Ганбагана |
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 02 сарын 26 өдөр
Дугаар 2024/ШЦТ/33
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Энхжаргал даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Еликай,
улсын яллагч Г.Ганбагана,
шинжээч эмч Р.Ням-Осор,
гэрч Б.*******,
гэрч Б.*******,
шүүгдэгч Б.*******, түүний өмгөөлөгч Г.Наранбаатар,
шүүгдэгч Б.*******, түүний өмгөөлөгч Ж.Төмөрхуяг нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
1. Монгол Улсын иргэн, *******-ны өдөр аймаг, суманд төрсөн, тай, , боловсролтой, мэргэжилтэй, , , , , тоотод оршин суух, урьд ял шийтгэл үгүй,
******* овогт *******ийн ******* /РД: /,
2. Монгол Улсын иргэн, -ны өдөр аймаг, суманд төрсөн, тай, , боловсролтой, мэргэжилтэй, , , , , , тоотод оршин суух, урьд ял шийтгэл үгүй,
******* овогт *******ын ******* /РД: /.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.******* 2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр , тоотод архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тухайн үед үүссэн таарамжгүй харилцааны улмаас Б.*******тай маргалдан, барилцалдах явцдаа түүнийг халуун зуух руу унаган, биед нь зүүн хөмсөг, зовхи, зүүн хацар, зүүн алга, баруун сарвуунд 3а зэргийн түлэгдэл, зүүн сарвууны долоовор, ядам, чигчий хурууны өндөгт 2 дугаар зэргийн түлэгдэх гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт,
шүүгдэгч Б.******* нь 2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр , тоотод архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Б.*******г зууханд нүүр түлсэн гэж маргалдаж улмаар түүний нүүр лүү 2-3 удаа цохиж, биед нь хамар ясны хугарал, уруулын салстад шарх, нуруу, баруун даланд зулгаралт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Б.*******, Б.******* нарын холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үндэслэн дараах дүгнэлтийг хийв.
Нэг. Гэм буруугийн талаар:
Шүүх хуралдаанд улсын яллагч “шүүгдэгч Б.*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгч Б.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн” гэм буруутайг нотлох, шүүгдэгч Б.*******гийн өмгөөлөгч Г.Наранбаатар “улсын яллагчийн зүйлчилсэн хуулийн зүйл, заалттай маргахгүй, хохирол, хор уршгийг төлөх, ял шийтгэлийг хөнгөрүүлэх, хохирогчийн зүгээс өөрт учирсан хохирлыг нэхэмжлэх” гэсэн, шүүгдэгч Б.*******ы өмгөөлөгч Ж.Төмөрхуяг “улсын яллагчийн зүйлчилсэн хуулийн зүйл, заалттай маргахгүй, хохирол, хор уршгийг төлөх, ял шийтгэлийг хөнгөрүүлэх, хохирогчийн зүгээс өөрт учирсан хохирлыг нэхэмжлэх” гэсэн байр сууринаас тус тус оролцов.
1.1. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас гаргасан тайлбар, мэдүүлэг:
Шүүгдэгч Б.******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Намайг хойш татаж унагаагаад, хоёр дүү нь гаран дээр дарж байхад цээжин дээр сууж байгаад цохиж, зодсон. Гадаа нүүрээрээ унасан юм бол байхгүй. Үүдний овгор дээр нүүрээрээ мөргөж хажуу талаараа унасан” гэв.
Шүүгдэгч Б.******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Гараашны ажил хийгээд хөлсөнд нь Приус маркийн машин бартераар авсан юм. Тухайн машиныг авсан хүн нь Б.*******тэй хамт ажилладаг байсан болохоор тухайн машиных нь талаар хэр вэ гэж асуухад “дажгүй машин” гэж байсан. Ажил хийж байх явцад машиных нь янз бүрийн гэрэл нь асаад, эвдрэл гэмтэл гарч ирээд байсан. Согтуудаа Б.*******тэй тэр талаар ярьж маргалдаж эхэлсэн” гэв.
Гэрч Б.******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Тухайн өдөр архиа дуусгачхаад бүгд хөдлөх гэж байтал гээд бид нараар ажил хийлгэж байсан ах тасраад унасан байхаар нь машинд нь оруулсан. Тэгээд буцаж орж ирэхэд Б.******* ах, Б.******* ах хоёр зуухны хоёр талд суучихсан юм яриад архиа ууж байсан. Сүүлдээ хоорондоо маргалдаад Б.******* ах ууж байсан вискигээ ши хоёр мөрнөөс нь татчихсан. Тэгээд хоёуланг нь салгасан. Гэтэл Б.******* ах Б.******* хоёр дахиж хэрэлдэж байгаад Б.*******г Б.******* ах 2 удаа цохисон. Би цагдаа дуудсан байсан, Б.******* ахад би цагдаа дуудсан түр байж бай гэсэн. Б.******* ах хаана байна гэхээр нь машинд байгаа гэж хэлсэн. Тэгээд Б.******* ах ахыг дуудах гээд машины арын хаалга онгойлгох гэж байгаад мөсөн дээр хальтраад унасан. Б.******* ах дээр очоод яав ахаа зүгээр үү гэтэл зүгээр гэсэн. Байж бай ахаа цагдаа дуудсан гэхэд цааш явна гэсээр байгаад цааш яваад дахиад хальтирч унасан. Би араас нь очоод жалганы тэнд босгож өгсөн” гэв.
Гэрч Б.******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Тэр өдөр гарааш баригдаад дуусаж байсан тул жоохон юм ууж байсан. Ууж байсан юм дуусаад явах болсон тул ахыг гаргаж машинд нь суулгаад буцаж ирээд Б.ыг гаргаж машинд нь суулгасан. Тэгээд буцаж орж ирэхэд манай хоёр жоохон маргалдчихсан сууж байсан. Тэгээд зүгээр сууж байснаа Б.******* босож ирээд хоёр мөрөн дээрээс нь бариад пийшин дээр дарчихсан. Б.******* ахыг Б.******* татаж авсан, би Б.******* ахыг татаж авсан. Б.******* ахыг ахаа та яаж байгаа юм бэ, найз нөхөд байна уучлал гуйгаад сайхан ярьчихгүй юу даа гэтэл гараад явсан” гэв.
Шинжээч эмч Р.Ням-Осор шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Хамар ясны хугарал нэг газраа хоёр цохиход ялгаагүй үүснэ. Нэг болон хоёр удаа цохиход аль алинд нь үүсэх боломжтой. Бусад гэмтлүүд нь дандаа нэг удаагийн цохих, нидрэх, чирэх үйлдлээр үүснэ. Энэ бүх гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн цохих, нидрэх үйлдлээр үүсгэгдэнэ. Хамар ясны хугарал, уруулын дотор талын салстын шарх, нуруу даланд учирсан зулгаралт гэмтлүүд нь тус тусдаа цохих, нидрэх үйлдлээр үүсгэгдэнэ. Хамар ясны хугарал гэмтэл унахад үүсэх боломжтой, хагалгааны заалттай гэмтэл. Хөндлөн хугарал гэж эгц хөндлөн урдаас нь цохисноос үүсэх боломжтой хугарал. 3а болон 2 дугаар зэргийн түлэгдэл ямар хугацаанд үүсэхийг тогтоох боломжгүй. Хэр халуун байснаас шалтгаалдаг. Халуун байсан тохиолдолд хугацаа шаардлагагүй түлэгддэг” гэв.
1.2. Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:
Шүүгдэгч Б.******* 2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр , тоотод архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тухайн үед үүссэн таарамжгүй харилцааны улмаас Б.*******тай маргалдан, барилцалдах явцдаа түүнийг халуун зуух руу унаган, биед нь зүүн хөмсөг, зовхи, зүүн хацар, зүүн алга, баруун сарвуунд 3а зэргийн түлэгдэл, зүүн сарвууны долоовор, ядам, чигчий хурууны өндөгт 2 дугаар зэргийн түлэгдэх гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан,
шүүгдэгч Б.******* нь 2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр , тоотод архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Б.*******г зууханд нүүр түлсэн гэж маргалдаж улмаар түүний нүүр лүү 2-3 удаа цохиж, биед нь хамар ясны хугарал, уруулын салстад шарх, нуруу, баруун даланд зулгаралт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт буюу хэргийн нөхцөл байдал хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:
Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.
1.3. Эрх зүйн дүгнэлт:
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлд заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах”, 11.6 дугаар зүйлд заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргүүд нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг бөгөөд гэмт этгээд хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдаж, энэхүү үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр, хөнгөн хохирол учирсан байх субьектив болон обьектив шинжийг хангахыг шаарддаг.
Хууль зүйн хувьд шүүгдэгч Б.*******, Б.******* нарын үйлдэл нь идэвхтэй, ухамсартай үйлдэл бөгөөд шүүгдэгч Б.*******, Б.******* нар харилцан бие биеийнхээ эрх чөлөөнд халдаж, хөнгөн болон хүндэвтэр зэргийн гэмтэл учруулж, хор уршигт зориуд хүргэсэн байх тул тэдгээрийг гэм буруугийн санаатай хэлбэрээр хүний эрүүл мэндэд хохирол учруулсанд тооцно.
Шүүгдэгч Б.*******гийн үйлдлийн улмаас хохирогч Б.*******ы биед эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах хүндэвтэр гэмтэл, шүүгдэгч Б.*******ы үйлдлийн улмаас хохирогч Б.*******гийн биед эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн гэмтэл тус тус учирсан нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байна.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч Б.*******, Б.******* нар нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тухайн цаг хугацаанд үүссэн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж Б.******* нь Б.*******ы мөрнөөс татаж түүнийг халуун зуух руу унаган биед нь зүүн хөмсөг, зовхи, зүүн хацар, зүүн алга, баруун сарвуунд 3а зэргийн түлэгдэл, зүүн сарвууны долоовор, ядам, чигчий хурууны өндөгт 2-р зэргийн түлэгдэх гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах, шүүгдэгч Б.******* нь Б.*******г зууханд нүүр түлсэн гэж маргалдаж улмаар түүний нүүр лүү 2-3 удаа цохиж биед хамар ясны хугарал, уруулын салстад шарх гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг тус тус хангаж байна.
Уг гэмт хэрэг гарахад шүүгдэгч Б.*******, Б.******* нарын ахуйн хүрээнд архидан согтуурсан байдал, үл ялих зүйлээр шалтаглан маргаан үүсгэж, бие биеийнхээ биед халдаж буй биеэ барих чадваргүй, түрэмгий зан байдал нь нөлөөлсөн байна.
Иймд улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Б.*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах, шүүгдэгч Б.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
1.4. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Гэмт хэргийн улмаас хохирогч Б.*******ы эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан бөгөөд хохирогч Б.******* нь мөрдөн шалгах ажиллагааны явцад баримтаар эм тариа, бензины зардалд 447,700 төгрөг, шүүх хуралдааны явцад 1 сар ажилгүй байсан хугацааны олох байсан орлого 6,000,000 төгрөг, нийт 6,447,700 төгрөг нэхэмжилсэн болно.
Харин хохирогч Б.*******гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч Б.******* нь мөрдөн шалгах ажиллагааны явцад оношилгоо, бензины зардалд 466,000 төгрөг, шүүх хуралдааны явцад хамрын ясанд хагалгаа хийлгэх 4,000,000 төгрөг, нийт 4,466,000 төгрөг нэхэмжилсэн болно.
Шүүх хохирогч Б.*******, Б.******* нарын нэхэмжлэлийн шаардлагыг хянаж үзээд баримтаар нэхэмжилсэн эм тариа, оношилгоо, бензины зардалтай холбоотой нэхэмжлэлийг хангаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******гээс 447,700 төгрөгийг гаргуулж хохирогч Б.*******д, шүүгдэгч Б.*******аас 466,000 төгрөгийг гаргуулж хохирогч Б.*******д олгохоор тус тус шийдвэрлэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Б.*******ы нэхэмжилсэн ажилгүй байсан хугацаанд олох байсан орлого 6,000,000 төгрөг гаргуулах, хохирогч Б.*******гийн нэхэмжилсэн хамрын ясанд хагалгаа хийлгэх 4,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэлэлцэхгүй орхиж, холбогдох нотлох баримтыг бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээв.
Иргэний нэхэмжлэгч Ж.Ганжаргал нь “хохирогч Б.*******д эрүүл мэндийн даатгалын сангаас тусламж үйлчилгээ үзүүлсэн 90,000 төгрөгийн зардлыг гаргуулах” гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Иргэний хуулийн 513 дугаар зүйлийн 513.1 дэх хэсэгт “Бусдын амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдуулан төлбөр төлсөн нийгмийн даатгал, нийгмийн хангамжийн буюу бусад хуулийн этгээд нь гэм буруутай иргэн болон хуулийн этгээдээс төлбөр, тусламжаа буцаан нэхэмжлэх эрхтэй” гэж, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт “Дараах зардлыг доор дурдсан этгээдээр нөхөн төлүүлнэ: 12.1.1. гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад нөхөн төлүүлнэ” гэж тус тус хуульчилжээ.
Хохирогч Б.*******ы биед бусдын буруутай үйлдлийн улмаас гэмтэл учирсан байх бөгөөд Эрүүл мэндийн даатгалын сангаас 90,000 төгрөгийн эмчилгээний зардал гарсан байх тул хуульд заасны дагуу гэм буруутайд тооцогдсон шүүгдэгч Б.*******гээс уг зардлыг гаргуулж, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт олгох нь зүйтэй гэж үзсэн.
Шүүхээс шүүгдэгч Б.*******, Б.******* нарыг гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэр гарсны дараа шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч нараас “хохирлын зөрүү болон эрүүл мэндийн даатгалын санд хохирол төлөх 10 минутын завсарлага авах” хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч шүүх хуралдааныг түр завсарлуулсан ба энэхүү хугацаанд шүүгдэгч Б.******* нь 90.000 төгрөгийг Эрүүл мэндийн даатлагын санд, 447,700 төгрөгийг Б.*******д, шүүгдэгч Б.******* нь 466,000 төгрөгийг Б.*******д тус тус төлсөн болох нь баримтаар тогтоогдож байна. Иймд шүүгдэгч Б.*******, Б.******* нарыг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүйд тус тус тооцов.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:
шүүгдэгч Б.*******гийн өмгөөлөгч Г.Наранбаатар “шүүгдэгч Б.******* нь баримтаар нэхэмжилсэн хохирол төлбөрийг төлсөн, анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял оногдуулах” гэсэн,
шүүгдэгч Б.*******ы өмгөөлөгч Ж.Төмөрхуяг “шүүгдэгч Б.******* нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчийн зүй бус үйлдэл нөлөөлсөн зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг журамлан эрүүгийн хариуцлагаас чөлөөлж өгнө үү” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан болно.
Шүүгдэгч Б.*******, Б.******* нар нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар Цагдаагийн ерөнхий газрын бүртгэлийн санд бүртгэгдээгүй буюу ял шийтгэлгүй байх ба шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, харин шүүгдэгч Б.*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-д заасан “хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.
Шүүх шүүгдэгч Б.*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал (архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ халуун зуух руу нүүрээр нь татан унагаж, салгах хүртэл дарсан байдал), учирсан хохирол, хор уршгийн шинж чанар (хохирогчийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан, арьс нь нөхөн төлжиж эдгэсэн байдал), хувийн байдал (анх удаа гэмт хэрэг үйлдсэн, ) зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнд 1,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож,
шүүгдэгч Б.*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал (зууханд нүүр түлсэн гэх шалтгаанаар уурлаж биед нь халдсан байдал), учирсан хохирол, хор уршгийн шинж чанар (хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан, хамрын ясны хугарлын улмаас цаашид хагалгаа хийлгэх шаардлагатай байдал), хувийн байдал (анх удаа гэмт хэрэг үйлдсэн, ) зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнд 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож тус тус шийдвэрлэв.
Шүүгдэгч нар нь уг хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж, урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
Шүүгдэгч Б.*******, Б.******* нар нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
******* овогт *******ын *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******ыг 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ЭНХЖАРГАЛ