МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Энхжаргал даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Өнербол,
улсын яллагч Г.Ганбагана,
шүүгдэгч М.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Налайх, Багахангай дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Ганбаганын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн ******* овогт *******ын *******ад холбогдох эрүүгийн 2407000070032 дугаартай хэргийг 2024 оны 02 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, *******-ны өдөр ******* аймаг, ******* суманд төрсөн, *******тай, эрэгтэй, ******* боловсролтой, ******* мэргэжилтэй, “” ХХК-д ажилтай, , , , тоотод оршин суух,
урьд Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 2022/ШЦТ/205 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгүүлсэн,
******* овогт *******ын ******* /РД: /.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч М.******* нь 2023 оны 12 дугаар сарын 12-ны өдөр , тоот гэртээ гэр бүлийн хамаарал бүхий Н.тай үл ялих зүйлийн улмаас маргалдаж зүүн, баруун бугалга, зүүн гуянд цус хуралт, зүүн гуя, баруун сарвуунд зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч М.******* нь 2023 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Налайх дүүрэг , тоот гэртээ гэр бүлийн хамаарал бүхий Н.тай үл ялих зүйлийн улмаас маргалдаж зүүн, баруун бугалга, зүүн гуянд цус хуралт, зүүн гуя, баруун сарвуунд зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатайгаар учруулсан гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх хэлбэрээр үйлдсэн болох нь:
- Хохирогч Н.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2023 оны 12 дугаар сарын 12-ны өдөр 13 цагийн үед , тоот гэртээ орж ирээд хамтран амьдрагч М.*******аас “...Машины түлхүүрээ өгч бай ус аваад ирье” гэтэл “Чадахгүй, чи ямар бензин тосыг нь авч хийдэг биш” гэж хэрэлдэж эхэлсэн. Бид хэсэг хэрэлдэж байгаад би гэрээс гарах гэж байтал над руу усны 4 ширхэг канистрыг шидэж, зүүн хөлний өвдөгний ойролцоо өшиглөсөн. Би гэрээс гараад явах гэтэл дахин миний араас усны канистрыг шидэж миний нуруу хэсэгт оносон, би буцаагаад М.******* руу усны канистр шидсэн боловч онохгүй байсан. Тэгээд бага хүүхдээ дагуулаад М.******* яваад өгсөн би гэртээ ороод 2 цаг орчим унтаж байгаад сэрээд сэрүүн хэвтэж байтал манай хамтран амьдрагч М.******* гаднаас орж ирээд “Алцайгаад утсаа оролдож хэвтлээ” гэж над руу тортой хувцас шидсэн тэгээд би босож ирээд хэрэлдэж харин энэ удаа манай хамтран амьдрагч М.******* миний зүүн гарын булчин хэсэгт баруун гараараа нэг удаа цохисон, тэгээд би цагдаагийн байгууллагад хандсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 8 дахь тал),
- Насанд хүрээгүй гэрч М.ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Одоогоос 3 хоногийн өмнө манай ээж Н. усанд явах гээд М.******* ахаас машиныхаа түлхүүрийг өгчих гэхэд М.******* ах чадахгүй та нар өөрсдөө усандаа явахгүй юу, бензингүй хэцүү байна гэж хэлснээс болоод ээж М.******* ахыг хуучин чинь хугацаа болоогүй байхад мөнгө нэхээд даварчихсан юм бэ гэж хэлсэн. Тэгтэл М.******* ах ээжийг хөл рүү нь 2-3 удаа өшиглөөд гар луу нь гараараа цохиход ээж зугтаагаад гэрээс гарсан. Гарсан хойноо М.******* ах ээж рүү хоосон усны канистр нуруу руу нь шидэхэд ээж эргүүлээд машин руу канистраар цохиод машиных нь урд нэг талынх нь гэрлийг хагалсан. Тэгээд М.******* ах, Э. хоёр гарч яваад би давтлага руугаа явсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 18-19 дэх тал),
- Нийслэлийн шүүхийн шинжилгээний газрын Налайх дүүргийн шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 20 дугаартай “ийн ын биед зүүн, баруун бугалга, зүүн гуянд цус хуралт, зүүн гуя, баруун сарвуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Хатуу мохоо зүйлийн олон удаагийн цохих, нидрэх үйлдлээр үүснэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Хэрэг болсон гэх цаг хугацаатай тохирсон шинэ гэмтэл байна. Ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 28-29 дэх тал),
- Гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын 2023 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн үнэлгээгээр “...Хэрүүл хийсэн үед цохиж зодох эрсдэлтэй...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 36-40 дэх тал),
- Шүүгдэгч М.*******ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “Тэр өдөр би ажилгүй амарч байсан бөгөөд охин Э. хичээлээс нь аваад 12 цаг өнгөрөөд гэртээ харихад Н. надаас машиныхаа түлхүүрийг өгчих ус авчихаад ирье гэхээр нь “би өгөхгүй, чи өөрөө усандаа яв, та нар ямар бензин тос хийдэг биш” гэсэн чинь тэр “миний өмнөх амьдралыг яриад 2 хүүхэддээ тэтгэмж өгдөг биз дээ” гээд байсан. Би түүнд миний хүүхдүүд юм чинь өгөлгүй яахав дээ чи зүгээр усандаа яв гээд гар луу нь цааш нь гараараа түлхсэн чинь тэр гэрээс гараад явчихсан юм. Тэгээд гарсан хойноо тэр хашаан дотор би чамайг цагдаад өгнө гээд орилж хашгираад байхаар нь би түүн рүү усгүй хоосон канистр авч шидэж нуруу руу нь оноход тэр эргэж над руу канистр авч шидээд намайг оноогүй дээ шаралхаад дахиж канистр аваад машины зүүн гэрэл хагалчихсан юм. Тэгэхээр нь би охин Э. аваад дэлгүүр орчихоод эргээд иртэл Н. утсаа ухаад хэвтэж байхад нь би “машин тэрэгний гэрэл хагалчхаад юу ч бодохгүй жаргалтай хэвтэж байх юм” гэж хэлээд охиндоо авч өгсөн ууттай пүүзээ түүн рүү шидэж гуя хэсэг рүү нь оноход тэр уурлаад цагдаад дуудлага өгсөн” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 20-21 дэх тал) болон шүүгдэгчийн шүүх хуралдаанд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах дүгнэлтэд тусгасан бөгөөд талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Дээр дурдсан бичгийн нотлох баримтуудаар шүүгдэгч М.*******ын гэм буруугийн санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх хэлбэрээр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна.
Шүүгдэгч М.******* нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.*******ыг 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 төгрөгөөр торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч М.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 төгрөгөөр торгох ял шийтгэж, торгох ялыг 7 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.*******ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
- ******* овогт *******ын *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх хэлбэрээр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.*******ыг 800 (найман зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 (найман зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.*******ад оногдуулсан 800 (найман зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 (найман зуун мянга) төгрөгөөр торгох ялыг 7 (долоо) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, уг хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 (нэг) хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
- Шүүгдэгч М.******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
- Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
- Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
- Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.*******ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ЭНХЖАРГАЛ