Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2020 оны 12 сарын 28 өдөр

Дугаар 138/ШШ2021/00027

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Жаргалтуяа даргалж, тус шүүхийн Б танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Дорнод аймаг ******* сум 6 дугаар баг *******ийн 18-10 тоотод оршин суух, ******* регистрийн дугаартай, ******* овогт *******ын *******гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дорнод аймгийн ******* сумын 4 дүгээр баг *******ын тоотод оршин суух, регистрийн дугаартай, овогт гийн т холбогдох,

Эцэг тогтоолгож, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2020 оны 08 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Чинзориг, нэхэмжлэгч Э.*******, хариуцагч Я. нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Э.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Я.тай 2012 онд танилцсан бөгөөд улмаар 2017 онд охин ыг төрүүлсэн. Гэрлэлтийн баталгаа байхгүй учраас би өөрөөрөө овоглож төрсний гэрчилгээг авсан. Бидний харилцаа тийм ч таатай байгаагүй учраас охиноо өөрөө өсгөж байна. Одоо охин маань 3 настай. Энэ хугацаанд эцэг хүний үүрэг хариуцлага, ухамсаргүй, тэжээн тэтгэх үүргээ биелүүлэхгүй байгаа. Иймээс эцэг, эх хоёр аль аль нь үр хүүхдээ тэжээн тэтгэх ёстой учир шүүхэд хүүхдийн тэтгэлэг гаргуулах нэхэмжлэл гаргаж байна. Иймд шүүхэд дараах шаардлагуудыг гаргаж байна. Үүнд: 2017 оны 11 сарын 09-ний өдөр төрсөн охин С.ын эцэг Я. мөн болохыг тогтоож, Я.аас хүүхдийн тэтгэлгийг хуулийн дагуу гаргуулж өгнө үү.

Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Бид 2 хамт амьдарч байгаагүй. Охин маань төрснөөсөө хойш миний асрамжинд байгаа. Иймд охин ын эцэг нь Я. мөн болохыг тогтоож, хуулийн дагуу эцгээр нь тэжээн тэтгүүлж өгнө үү гэв.

Хариуцагч Я. шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Миний бие эцэг тогтоолгож тэтгэлэг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлтэй танилцсан. Э.******* бидний хувьд гэр бүлийн хэмжээний дотно харилцаатай байгаагүй, хамт амьдарч байгаагүй. Бид хамт амьдрах талаар, цаашлаад үр хүүхэдтэй болъё гэж ярилцаж, тохиролцож байгаагүй. Би энэ хүүхдийг өөрийн хүүхэд гэж баттай мэдэхгүй байгаа тул эцгээр тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулах шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Би нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Би охины эцэг нь мөн л юм шиг байна. Бид хоёр 2012 онд танилцаад дотно харилцаатай болсон. Дотно харилцаатай болсон зүйл байгаа нь үнэн. Гэхдээ надад хүүхэдтэй болсон гэдгээ, мөн хүүхдээ төрүүлнэ гэдгээ ч ******* нь огт хэлж байгаагүй. Сүүлд хүүхдээ төрүүлөхийн өмнөхөн нь надад энэ талаар хэлж байсан. Би охинтойгоо уулздаггүй. Гэхдээ өөр шийдэл байх боломжтой байсан гэж бодож байна. Би шинжээчийн дүгнэлттэй танилцсан. Нэгэнт эцэг тогтоох шинжилгээгээр эцэг нь гэж гарсан тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна гэв.

Шүүх нэхэмжлэгч, хариуцагч талуудын тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Э.******* нь хариуцагч Я.т холбогдуулан эцэг тогтоолгож, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд гаргажээ.

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

Нэхэмжлэгч Э.*******, хариуцагч Я. нар нь 2012 онд танилцаж, улмаар дотно харилцаатай болж, 2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр охин С. төрсөн болох нь зохигчдын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хүүхдийн төрсний бүртгэлийн 2101001000 дугаартай гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, хүүхдийг эрүүл бойжиж байгаа тухай Ягаан цээнэ өрхийн эрүүл мэндийн төвийн тодорхойлолт зэрэг бичгийн баримтуудаар тогтоогдож байна. (хх 1, 4-5, 12 тал)

Тус хэрэгт хариуцагч Я.ын хүсэлтээр 2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр төрсөн охин *******гийн ын эцэг Я. мөн эсэхийг тогтоолгохоор Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Тусгай шинжилгээний газрыг шинжээчээр томилсон бөгөөд шинжээч нь эцэг тогтоох шинжилгээг хийж, 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 5024 дугаартай дүгнэлт гарган шүүхэд ирүүлжээ. Уг дүгнэлтээр ...Я. нь С.ын биологийн эцэг байх боломжтой байна... гэжээ. (хх 13-14, 16-17 тал)

Нэхэмжлэгч Э.*******, хариуцагч Я. нар нь хамт амьдраагүй байх боловч Монгол Улсын Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5 дахь хэсэгт зааснаар Гэрлэлтээ бүртгүүлээгүй хүмүүсийн дундаас төрсөн хүүхэд нь гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүлээс төрсөн хүүхдийн адил эрх эдэлж үүрэг хүлээнэ, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар Эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй гэж хуульчилсан.

Иймд 2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр төрсөн охин *******гийн ын төрсөн /биологийн/ эцэг гийн мөн болохыг тогтоож, охин С.ыг тэжээн тэтгэх үүрэг хуульд зааснаар хариуцагч Я.т үүсч байгаа, нөгөөтэйгүүр хариуцагч нь тэтгэлэг төлөхийг хүлээн зөвшөөрч байгаа байдал зэргийг үндэслэн хариуцагчаас хуульд заасан хэмжээгээр тэтгэлэг гаргуулах нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт заасан хүүхдээ хүмүүжүүлэх эцэг, эхийн үүрэг нэхэмжлэгч, хариуцагчийн хувьд хэвээр үлдэж байгааг тайлбарлаж, мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.6 дахь хэсэгт зааснаар эцгийн үүргээ биелүүлэхийг Я.т, энэ үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахгүй байхыг эх Э.******* нарт тус тус даалгах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 103 795 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Я.аас эцэг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагад ногдох тэмдэгтийн хураамж 70 200 төгрөг, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагад ногдох тэмдэгтийн хураамж 33 595 төгрөг, нийт 103 795 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Э.*******д олгохоор шийдвэрлэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Монгол Улсын Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт зааснаар 2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр төрсөн охин *******гийн /РД: /-ын төрсөн /биологийн/ эцэг овогт гийн /РД: / мөн болохыг тогтоосугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 зааснаар 2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр төрсөн охин *******гийн ыг 11 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 хүртэл /суралцаж буй бол 18 нас хүртэл/ тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих доод түвшингийн хэмжээгээр эцэг Я.аар сар бүр тэжээн тэтгүүлсүгэй.

3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар цалин хөлснөөс өөр орлогогүй хариуцагчаас гаргуулах хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь түүний сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг дурдсугай.

4. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5 дахь хэсэгт зааснаар тэтгэлгийг гагцхүү хүүхдийн хэрэгцээнд захиран зарцуулахыг эх Э.*******д даалгасугай.

5. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт заасан хүүхдээ хүмүүжүүлэх эцэг, эхийн үүрэг нэхэмжлэгч, хариуцагч нарын хувьд хэвээр үлдсэн болохыг тайлбарлаж, мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.6 дахь хэсэгт зааснаар эцгийн үүргээ биелүүлэхийг Я.т, энэ үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахгүй байхыг эх Э.*******д тус тус даалгасугай.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 103 795 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээн, хариуцагч Я.аас 103 795 (нэг зуун гурван мянга долоон зуун ерэн тав) төгрөг гаргуулан нэхэмжлэгч Э.*******д олгосугай.

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4 дэх хэсэгт зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд талууд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3 дахь хэсэгт заасан 7 хоногийн хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7 дахь хэсэгт зааснаар зохигч мөн хуулийн 119.4-д заасан хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ ГАРГАЛТУЯА