Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2020 оны 12 сарын 28 өдөр

Дугаар 138/ШШ2021/00031

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Жаргалтуяа даргалж, тус шүүхийн Б танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Дорнод аймаг, ******* сум, 1 дүгээр баг, *******ын ******* тоотод оршин суух, ******* регистрийн дугаартай, ******* овогт *******гийн *******ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дорнод аймаг, ******* сум, 6 дугаар баг, ******* гудамж, 5 дугаар байрны тоотод оршин суух, регистрийн дугаартай, овогт ы т холбогдох,

2008 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр төрсөн хүү н төрсөн эцэг мөн эсэхийг тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Чинзориг

Нэхэмжлэгч Ц.*******,

Хариуцагч Б. нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ц.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Б.тэй 2008 оноос гэр бүл болж хамт амьдарч байсан бөгөөд 20 онд салсан. Бидний дундаас 2008 оны 9 сарын 19-ний өдөр төрсөн. Бид цаашид хамт амьдрах боломжгүй болж гэрлэлтээ шүүхийн журмаар цуцлуулсан бөгөөд хамт амьдарч байх хугацаанд нь хүүг чиний хүүхэд биш гэж надад олон удаа хэлдэг байсан учир шүүхээр шийдвэрлүүлэх явцдаа эцэг тогтоолгох шинжилгээ хийлгэхийг хүссэн боловч Улаанбаатар хотод шинжилгээ хийлгэдэг бөгөөд маш их зардал ордог гэсэн тул шинжилгээ хийлгээгүй. Шүүхийн шийдвэр гарснаас хойш хүүг тэжээн тэтгэх тэтгэлгийг өнөөг хүртэл төлж байгаа боловч миний хүүхэд мөн эсэх талаар эргэлзээ байдаг тул шүүхээр тогтоолгох хүсэлттэй байна. тэй хамт амьдарч байх хугацаанд би байнга хамт байж чаддаггүй байсны дээр нь хүүг чиний хүүхэд биш гэж хэлэн намайг загнаж байсан болохоор хүний хүүхдийг удаан хугацаагаар тэжээн тэтгээд яваад байгаа эсэх талаар эргэлзээгээ арилгаж эцэг тогтоолгох шинжилгээ хийлгэж нэг мөр шийдвэрлүүлмээр байна. Иймд Ц.*******, биднийг эцэг, хүү мөн эсэх талаар шинжилгээ хийж тогтоож өгнө үү.

Хүү н эцэг мөн эсэхийг тогтоож өгнө үү гэсэн хүсэлтийг шүүхэд гаргасан. Энэ хэргийг хурдан шуурхай үнэн зөвөөр шийдэж өгнө үү. Бид 2008 онд гэр бүл болоод 3 жилийн хугацаанд хамт амьдарч байсан. 20 оноос хойш бид хоёр тусдаа амьдарч байна. Хүү нь 2008 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр төрсөн. Бид хоёр хамт амьдрах хугацаандаа гэрлэлтээ батлуулсан ба тусдаа амьдарснаасаа хойш гэрлэлтээ цуцлуулсан. Тэр үед хүүхдийн тэтгэлгийн асуудал мөн яригдсан. Би шинжилгээ хийлгэх гэсэн боловч мөнгөний боломж тааруу байснаас болж чадаагүй өнгөрөөсөн. Хүү нь ээжээрээ овоглодог. Бид хоёр гэрлэлтээ 2013 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр иргэний хэргийн анхан шатны шүүхээр цуцлуулсан. Би тайлбараа бичиж авч ирсэн. Тэрийгээ уншиж өгье. Би г өөрийн хүү гэж бодож 6 жилийн хугацаанд тэтгэлэг төлсөн. Энэ хугацаанд ийн аав нь манай гэрийнхнийг их дарамталдаг байсан. Мөнгө нэхэж авдаг байсан. Би тэтгэлгийн мөнгө өгөх гэж ажил хийдэг байсан. Айлын малчин хийж цалингаа өгдөг байлаа. Зарим үед мөнгөний боломжгүйн улмаас хэд хоног хугацаа хэтрүүлэхэд ийн аав нь ирж Шоронд чинь хатаана гэж дарамталдаг байсан. Мөн хийгээгүй хэргийг минь хийсэн болгож хэлүүлж 2 жилийн хугацаанд ял эдлүүлсэн. Мөн 6 сарын хугацаанд хорих ангид хоригдсоноос болж хоёр уушиг минь устаж гэмтсэн. Ингээд би хөдөлмөрийн чадвараа алдсан. Ид хийж бүтээх насандаа амьд үхдэл болсондоо гомдолтой байна. нь надтай муудалцах үедээ чиний хүүхэд биш гэж хэлэхэд нь би уурандаа хэлж байна гэж бодож ирсэн. Ингээд ч тэтгэлгээ өгдөг байсан. Гэтэл сүүлд аргаа бараад шинжилгээ хийлгэхэд миний хүүхэд биш гэдэг нь нотлогдсон. Ингээд тэтгэмжийн мөнгийг төлөхөө зогсоосон. Ингээд одоо миний 6 жилийн хугацаанд хүний хүүхдэд өгсөн мөнгийг буцаан олгож өгнө үү. Мөн эцэг тогтоох шинжилгээний зардал болох 270 000 төгрөг, мөн ийн хүсэлтээр дахин Улаанбаатар хот явж хийлгэсэн эцэг тогтоох шинжилгээний бүх л зардлыг хуулийн дагуу гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч Б. шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Миний бие Цэвэлмаагийн *******той 2007-2012 онуудад гэр бүл болон хамтран амьдарч байх хугацаанд бид хоёрын дундаас 2008 оны 9 сарын 19-нд төрсөн нэг сайхан хүү бий. Одоо 10 настай, Дорнод аймгийн Шинэ хөгжил сургуулийн 5 дугаар ангид сурдаг. Надтай хамт амьдарч байх хугацаанд хардалт сэрдэлтээс болж намайг маш олон удаа хэрцгийгээр зодож бие махбодид маш хүнд гэмтлүүдийг учруулж байсан, гэмтлүүд нь өнөөдөр арилаагүй байгаа болно. *******ын энэ хэрцгий гэр бүлийн хүчирхийллийг аав маань мэдсэний үндсэн дээр бид хоёрын гэр бүлийн баталгааг хуулиар салгуулж өгсөн болно. Ингээд Дорнод аймгийн ******* сумын шүүхийн шийдвэрээр Ц.*******оос хүү г 18 нас хүртэл тэтгэлэг авахаар тогтоолгосон болно. Гэтэл Ц.******* нь төрсөн үрээсээ нүүрээ буруулж, миний хүүхэд биш гэх зэргээр яаж ичихгүй бичиж чадаж байна вэ. Хүүхдийн заяаг гомдоож байна. Б. би Ц.*******оор төлбөр мөнгийг гаргуулж хүү гийн цусны бүлгийг хууль ёсоор нь тогтоолгож, хүүгийнхээ тэтгэлгийг үргэлжлүүлэн авмаар байгааг хүлээж авна уу.

Би нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хүү нь *******ын өөрийнх нь хүүхэд мөн. ******* нь хамт амьдрах хугацаандаа намайг зодож, гэдсэнд байсан 7 сартай хүүхдээ зулбуулж байсан. ******* бол алуурчин. Хүү өөрийнх нь хүүхэд мөн учраас би түүнээс тэтгэлэг нэхсэн. Тэгээд ч ******* нь хүүхэд нь мөн учраас олон жил тэтгэлгийг төлсөн. Хэргийн материалтай танилцсан. Шүүгчийн туслах хэргийн материал, шинжээчийн дүгнэлтийг уншиж танилцуулсан. Бүрэн танилцсан. Гэхдээ би дүгнэлтиийг хүлээн зөвшөөрөхгүй гэв.

Шүүх нэхэмжлэгч, хариуцагч талуудын тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ц.******* нь хариуцагч Б.т холбогдуулан 2008 оны 09 дугаар сарын 19-ний өдөр төрсөн хүү н төрсөн эцэг мөн эсэхийг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

Шүүх хуралдааны явцад нэхэмжлэгч Ц.******* нь 6 жилийн хугацаанд өгсөн тэтгэлгийн мөнгө болон эцэг тогтоох шинжилгээний зардал 270 000 төгрөг, мөн ийн хүсэлтээр дахин Улаанбаатар хот явж эцэг тогтоох шинжилгээ хийлгэсний бүх зардлыг гаргуулж өгнө үү гэж нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна гэх боловч тэрээр нийт хэдэн төгрөгийг нэмж нэхэмжилж байгаа нэхэмжлэлийн үнэ, шаардлага тодорхойгүй, улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй зэргээр нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангаагүй байх тул шүүх нэхэмжлэгчийг нэмэгдүүлсэн шаардлага гаргасан гэж үзэх боломжгүй юм.

Нэхэмжлэгч Ц.*******, хариуцагч Б. нар нь 2006 онд гэр бүл болж, улмаар 2008 оны 12 дугаар сарын -ний өдөр гэр бүлийн байдлын гэрлэсний бүртгэлд гэрлэлтээ бүртгүүлэн албан ёсны гэр бүл болон амьдарч байгаад 2013 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр гэрлэлтээ албан ёсоор цуцлуулсан болох нь зохигчдын тайлбар болон Дорнод аймгийн ******* сумын шүүхийн 2013 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 17 дугаартай шийдвэрийн хуулбар зэргээр тогтоогдож байна. (хх 1, 4-6, 13 тал)

Тус хэрэгт нэхэмжлэгч Ц.*******ын хүсэлтээр 2008 оны 09 дугаар сарын 19-ний өдөр төрсөн хүү ийн н эцэг Ц.******* мөн эсэхийг тогтоолгохоор Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Тусгай шинжилгээний хэлтсийг шинжээчээр томилсон бөгөөд шинжээч нь эцэг тогтоох шинжилгээг хийж, 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 574 дугаартай дүгнэлт гарган шүүхэд ирүүлжээ. Уг дүгнэлтээр ...Ц.******* нь гийн биологийн эцэг байх боломжгүй байна... гэжээ. (хх 23-25 тал)

Гэвч хариуцагч Б. нь шинжээчийн энэхүү дүгнэлтийг эс зөвшөөрч, биологийн эцэг тогтоох шинжилгээг дахин хийлгүүлэх тухай хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Тусгай шинжилгээний хэлтсийг дахин шинжээчээр томилсон. (хх 48-50 тал)

Тус хүрээлэнгийн Тусгай шинжилгээний газрын шинжээч нар /шинжээч С.Ганболд, Ш.Пүрэвдулам, Б.Гантуяа/ нь Ц.*******, Б., нарын цуснаас сорьц авч журмын дагуу геномын ДНХ ялгаж, MNS 6120:2010 стандарт болон аргачлалын дагуу ДНХ-ийн шинжилгээг хийж, 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 4832 дугаартай ...Ц.******* нь гийн биологийн эцэг байх боломжгүй байна... гэсэн дүгнэлтийг шүүхэд ирүүлсэн байна. (хх 6*******1 тал)

Шинжээчийн дээрх дүгнэлтүүдээс үзэхэд нэхэмжлэгч Ц.******* нь 2008 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр төрсөн хүү ийн /РД: /-н биологийн эцэг байх боломжгүй болох нь тогтоогдож байна.

Хариуцагч Б. нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч татгалзаж буй үндэслэлээ ...Хүү нь *******ын өөрийнх нь хүүхэд мөн. ...өөрийнх нь хүүхэд мөн учраас би түүнээс тэтгэлэг нэхсэн. Тэгээд ч ******* хүүхэд нь мөн учраас олон жил тэтгэлгийг төлсөн... гэж тайлбарлан маргаж байх боловч татгалзлаа баримтаар нотолж чадаагүй байна.

Өөрөөр хэлбэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар хэргийн оролцогчид шаардлага болон татгалзлаа өөрсдөө нотлох үүрэгтэй.

Иймд Монгол Улсын Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт заасныг баримтлан 2008 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр төрсөн хүү ийн н эцэг Ц.******* байх боломжгүй болохыг тогтоож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70 200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.ээс 70 200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ц.*******д олгож шийдвэрлэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2.1, 6, 8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Монгол Улсын Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт заасныг баримтлан 2008 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр төрсөн, регистрийн дугаартай, хүү ийн н биологийн /төрсөн/ эцэг *******гийн ******* байх боломжгүй болохыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.ээс улсын тэмдэгтийн хураамжид 70 200 /далан мянга хоёр зуу/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ц.*******д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2, 9.4 дэх хэсэгт зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд талууд мөн хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3 дахь хэсэгт заасан 7 хоногийн хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.7 дахь хэсэгт зааснаар зохигч мөн хуулийн 9.4-д заасан хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ ГАРГАЛТУЯА