Багахангай дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх ийн Шийтгэх тогтоол

2024 оны 02 сарын 21 өдөр

Дугаар 2024/ШЦТ/01

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэлийн дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч П.Баясгалан даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Өнербол,

улсын яллагч Д.Цэцэг-Эрдэнэ,

шүүгдэгч О.******* нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Налайх, дүүргийн прокурорын газраас ******* овогт *******ын *******ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн эрүүгийн 2407000000013 дугаартай хэргийг 2024 оны 02 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, *******-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, ******* настай, эрэгтэй, дээд боловсролтой, мэргэжилтэй, *******,******* ажилтай, ам бүл-*******, *******,, хамт , байрны ******* тоотод оршин суудаг, урьд ял шийтгэлгүй, ******* овогт *******ын ******* /РД:/.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч О.******* нь 2023 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 17 цаг 30 минутын үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ , эргүүлийн цагдаа, цагдаагийн дэд ахлагч Б.г албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан заналхийлж, нүүр хэсэгт нь цохиж, хүч хэрэглэн эсэргүүцсэн гэмт хэрэгт холбогджээ.

 ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугийн талаар.

1.1. Шүүхээс тогтоосон үйл баримт.

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хуралдаанд шинжлэн судалсан нотлох баримтыг дүгнэвэл Шүүгдэгч О.******* нь 2023 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 17 цаг 30 минутын үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ , эргүүлийн цагдаа, цагдаагийн дэд ахлагч Б.г албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан заналхийлж, нүүр хэсэгт нь цохиж, хүч хэрэглэн эсэргүүцсэн хэргийн нөхцөл байдал буюу үйл баримт тогтоогдов.

1.2 Нотлох баримтын үнэлгээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт талууд дараах мэдүүлгийг өгсөн. Үүнд:

шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч О.*******ын өгсөн: “...Тухайн үед согтуу байсан болохоор эргүүлийн цагдааг цохисон. Энэ маань маш том алдаа байсан, хохирогчоос уучлалт гуйсан. Мөнгө төгрөг өгөөгүй.” гэв.

Улсын яллагч болон шүүгдэгчийн шинжлэн судалсан нотлох баримтууд болон дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон болно. Тодруулбал:

- мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.гийн өгсөн: “...Би 2023 оны 12 дугаар сарын 24-ний өдөр 09 цагаас 18 цаг хүртэл өдрийн явган эргүүлийн үүрэг гүйцэтгэх томилгоотой ажил үүргээ гүйцэтгэж байсан. 17 цагийн орчим Овоот 10-с 3 дугаар байрны ******* тоотод хүмүүс зодолдоод байна гэсэн дуудлага ирсэн. Эргүүлийн цагдаа, цагдаагийн дэд ахлагч Г.ын хамт шалгах үүрэг өгсөн. Дуудлага өгсөн газарт 17 цаг 30 минутад ирсэн. Иргэн О.******* нүүр ам нь цус болсон ******* Ц.*******тай маргалдаад барилцаад авсан байсан. Би дэд ахлагч Г.ын хамт О.*******ыг гэрээс гаргаж ирээд юу болсон талаар тодруулсан. Би архи уусан байгаа ******* бас согтуу байгаа бид хоёр маргалдсан гэж хэлсэн. Улмаар дэд ахлагч Г. юу болсон талаар тодруулахаар гэрт нь орсон. Би орцонд О.*******ын хамт зогсож байсан. Хэсэг хугацааны дараа дэд ахлагч Г. гарч ирсэн бид орцоор бууж байхад хэсгийн байцаагч, цагдаагийн дэслэгч Р. юу болсон яагаад дуудлага ирсэн талаар асуугаад Ц.*******ын гэр рүү орсон. Би дэд ахлагч Г.ын хамт О.*******ыг орцны үүдэнд гаргаад хэлтэс руу явах гэж байхад О.******* би жаахан суугаад тайвшраадахъя гээд тамхи асаасан. Гэнэт над руу дайраад чи их том бацаан байна тээ, надтай ингэж харьцах болоогүй шүү, би чамайг дүү нартаа зодуулна за гээд байсан. Би ажлаа хийж байгаа алба хаагч шүү гэж хэлсэн. Тэгсэн чи их сайн ажлаа хийдэг юм байна тээ би чамайг харна аа за, чи харж байгаарай, би чамайг таарсан газарт чинь дарж явна за гээд байсан. Би өмнөөс нь юм хэлээгүй арай цохихгүй байх гэж бодсон чинь гараараа нэг удаа миний нүүр рүү цохисон...” гэх мэдүүлэг  /хавтас хэргийн 13 дахь тал/,

- мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ц.*******ын өгсөн: “...Би 2023 оны 12 дугаар сарын 24-ний өдөр найзындаа очиж жаахан архи уугаад 17 цагийн орчим гэртээ ирээд унтаж байсан. Намайг унтаж байхад манай том хүү ******* согтуу ирсэн бололтой чанга чанга дуугарч дуу нь хадаад байсан. Би босож юу болж байна чи яахаараа согтуу ирдэг юм гэж уурласан тэгсэн чи намайг жаахан байхад зоддог байсан, одоо би зодно гэж ******* дайрсан. Энэ үед би нэг удаа нүүр рүү нь цохисон. *******ын хамраас цус гарсан. Тэр үед манай эхнэр цагдаа дуудлаа гэхээр нь дууд гэж хэлсэн. Тэгээд удалгүй цагдаа нар ирээд *******ыг аваад явсан..” гэсэн мэдүүлэг /хавтас хэргийн 20 дахь тал/,

- мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Т.ын өгсөн: “...Би дүүргийн цагдаагийн хэлтэст эрүүлжүүлэх саатуулах байрны эмч албан тушаалтай мөн Хэв журмын ажил хариуцсан ахлах байцаагч байхгүй учир хэв журмын ажил давхар хариуцан ажиллаж байна. Эргүүлийн цагдаа, цагдаагийн дэд ахлагч Б. нь 2022 оны 11-р сард тус цагдаагийн хэлтэст эргүүлийн цагдаагаар томилогдож ажиллаж байна..” гэсэн мэдүүлэг /хавтас хэргийн 23 дахь тал/,

- мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Г.ын өгсөн: “...2023 оны 12-р сарын 24-ний 17:20 цагт хэлтсийн 102 дугаарын утсанд иргэн Д.аас дүүргийн 1-р хороо 3 дугаар байрны ******* тоотод хүмүүс зодолдоод байна гэсэн дуудлагыг өгсөн. Дуудлагын дагуу эргүүлийн цагдаа, цагдаагийн дэд ахлагч Б.гийн хамт очсон. Бид дуудлагад стандарт журмын дагуу энгэрийн камер асааж бичлэг хийж орсон. Дуудлагад орох үед уг тоотод ******* нь ам хамраас цус гарсан байдалтай цээж хэсгээр нүцгэн согтуу орилж хашхичсан байдалтай байсан. Бид хоёр *******ыг гэрээс нь гаргаж ирээд авч явж байхад хэсгийн байцаагч, цагдаагийн дэслэгч Р. орцонд таарсан. Тэгээд бид 2-г *******ыг аваад хэлтэс явж бай гэсэн. Орцны үүднээс гараад ******* амьсгаадаад надад ганц тамхи өгчих би жаахан тайвшраадахъя гэсэн цагдаагийн дэд ахлагч Б. нэг ширхэг тамхи өгсөн. Энэ үед миний энгэрийн камер салаад унасан. Би орцны үүдний сандал дээр суугаад камерын арын тогтоогчоо янзалж байсан. Тэгсэн ******* цагдаагийн дэд ахлагч Б.г чи их зэвүүн бацаан тээ, чи их том болжээ тээ, чи д аятайхан явахгүй бол би чамайг хаа явсан газар чинь дүү нараараа зодуулна за гээд дайраад байсан цагдаагийн дэд ахлагч Б. юу ч дуугарахгүй би ажил үүргээ гүйцэтгээд явж байна гэж хэлсэн. Би арай ч цохино гэж бодоогүй тэгсэн шууд баруун гараараа цагдаагийн дэд ахлагч Б.гийн нүүр хэсэгт нэг удаа цохиод авсан. Энэ үед араас очиж 2 гарыг ард нь авч сандал дээр суулгасан. Тэгээд хэсгийн байцаагч, цагдаагийн дэслэгч Р.г гарч ирэхээр нь хэлтэс рүү авч явсан..” гэсэн мэдүүлэг /хавтас хэргийн 27 дахь тал/,

- мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Р.гийн өгсөн: “...Би 2 эргүүлийн цагдаад наад хүнээ шууд хэлтэс рүү авч яваарай гэж хэлээд гэрт нь буюу 3-р байрны ******* тоотод орж юу болсон талаар тодруулахад ******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай манай хүү ******* согтуу орж ирээд агсан тавиад бид 2 хоорондоо маргалдаж барилцаж авсан. Би нэг удаа *******ын нүүрэн тус газар нь цохисон гэж хэлсэн. Би аюулгүй зэргийн үнэлгээ хийх гэсэн боловч ******* нь согтуу би одоо мэдүүлэг өгөх болон үнэлгээ хийлгэх боломжгүй байна маргааш өөрийн биеэр очиж уулзана гэсэн. Би уг тоотод 5-аас ******* минут болоод орцны үүдэнд гараад ирэхэд цагдаагийн дэд ахлагч Г., Б. нар хэлтэс рүү яваагүй. Б. нь *******ад цохиулсан гэсэн байж байсан..” гэсэн мэдүүлэг /хавтас хэргийн 31 дэх тал/,

Шүүхийн шинжилгээний Ерөнхий газрын шинжээч эмч Р.Ням-Осорын хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №48 дугаартай:

1. *******ын *******ын биед зүүн хацарт зулгаралт, зүүн доод зовхинд цус хуралт гэмтэл  тогтоогдлоо. Хатуу мохоо зүйлийн цохих, нидрэх үйлдлээр үүснэ.

2. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.*******-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй.

3. Хэрэг болсон гэх цаг хугацаатай тохирсон шинэ гэмтэл байна

4. Ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хавтас хэргийн 35-3******* дахь тал/,

дүүргийн цагдаагийн хэлтсийн үүрэг гүйцэтгэх бүрэлдэхүүний
томилгоо
/хавтас хэргийн *******8 дахь тал/,

дүүрэг дэх Цагдаагийн хэлтсийн хоногийн нөхцөл байдлын мэдээ /хх-ийн *******9 дэх тал/,

Эд мөрийн баримтаар хураагдсан хяналтын камерын дүрс бичлэг бүхий сиди зэрэг нотлох баримтуудаар нотлогдсон байна.

Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларч бэхжүүлсэн, шүүгдэгчээс яллагдагчаар болон гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр боломжит хэмжээнд сэргээн тогтоосон, хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

1.3.Эрх зүйн дүгнэлт.

Улсын яллагчийн зүгээс шүүгдэгч О.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах тухай дүгнэлт гаргасан ба шүүгдэгчийн хувьд гэм буруугийн талаар маргаагүй болно.

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтад хууль зүйн дүгнэлт хийвэл шүүгдэгч О.******* нь 2023 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 17 цаг 30 минутын үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ , эргүүлийн цагдаа, цагдаагийн дэд ахлагч Б.г албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан заналхийлж, нүүр хэсэгт нь цохиж, хүч хэрэглэн эсэргүүцсэн болох хохирогч Б.гийн мэдүүлэг, гэрчүүдийн мэдүүлэг, хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-03-05 дахь тал/, эд зүйлд үзлэг хийсэн 2023 оны 12 дугаар сарын *******-ны өдрийн мөрдөгчийн тэмдэглэл /хх-ийн 07-08 дахь тал/, дүүрэг дэх Цагдаагийн хэлтсийн алба хаагчдаас 2023 оны 12-р сарын 19-ний өдрөөс 2024 оны 01-р сарын 01-ний өдрийг хүртэл үүрэг гүйцэтгэх бүрэлдэхүүний томилгоо /хх-ийн *******8 дахь тал/ дүүрэг дэх Цагдаагийн хэлтсийн хоногийн нөхцөл байдлын мэдээ /хх-ийн *******9 дэх тал/ зэргээр тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын гаргасан дүгнэлт, тайлбарын хүрээнд дүгнэлт хийж үзэхэд

- шүүгдэгч О.******* цагдаагийн алба хаагч, олон нийтийн цагдаагийн шаардлагыг биелүүлээгүй, эсэргүүцсэн, биед нь халдсан өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарласан, түүний улмаас гарах үр дагаврыг урьдчилан мэдэж хүсэж үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй тул уг гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн гэж үзнэ.

- Эрүүгийн хуулийн 4.2 дугаар зүйлийн тайлбарт “хууль сахиулагч” гэж цагдаа, тагнуул, шүүхийн шийдвэр гүйцэтгэх, төрийн тусгай хамгаалалтын албаны алба хаагч, хуулиар тусгайлан эрх олгосон эрх бүхий этгээд, байгаль хамгаалагчийг ойлгоно гэж хуульчилсан. Иймд эргүүлийн цагдаа, цагдаагийн дэд ахлагч Б. нь хууль сахиулагчид хамаарч байна.

- хохирогч эргүүлийн цагдаа, цагдаагийн дэд ахлагч Б. нь 2023 оны 12 дугаар сарын 24-ний өдрөөс 25-нд шилжих шөнө эргүүл хийж албан үүргээ биелүүлж байсан болох нь дүүрэг дэх Цагдаагийн хэлтсийн алба хаагчдаас 2023 оны 12-р сарын 24-ний өдрөөс 2023 оны 12-р сарын 25-ны өдрийг хүртэл үүрэг гүйцэтгэх бүрэлдэхүүний томилгоо, дүүрэг дэх Цагдаагийн хэлтсийн хоногийн нөхцөл байдлын мэдээ зэргээр тогтоогдож байна.

- Цагдаагийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйл. Шаардлага тавих, 23.1-д “Цагдаагийн алба хаагч, олон нийтийн цагдаа нь гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, зөрчлийг арилгуулах, учирч болох хор хохирлыг гаргуулахгүй, нэмэгдүүлэхгүй байх зорилгоор хүн, хуулийн этгээдэд тодорхой үйлдлээс татгалзах, эсхүл үйлдэл хийх шаардлага тавьж болно.” гэж заасан бөгөөд үүний дагуу эргүүлийн цагдаа, цагдаагийн дэд ахлагч Б. нь албан үүргээ гүйцэтгэж байхдаа шүүгдэгч О.*******ад шаардлага тавьсан байна.

-  холбогдогч О.******* нь хохирогч Б.гийн албан үүргээ гүйцэтгэж байхад нь заналхийлж, нүүр хэсэгт нь цохиж, хүч хэрэглэн эсэргүүцсэн байна.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “хууль сахиулагчийг эсэргүүцэх” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул прокурорын эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол болон яллах дүгнэлт зүйлчлэлийн хувьд тохирсон байна.

Иймээс шүүгдэгч О.*******ад Эрүүгийн   хуулийн   тусгай   ангийн 23.1 дүгээр   зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй.

1.4. Хохирол, хор уршиг.

Хохирогч Б. нь баримтаар төлбөр нэхэмжлээгүй тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар.

2.1. Талуудын санал, дүгнэлт.

Улсын яллагчаас “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3.000 /гурван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 3.000.000 /гурван сая/ төгрөгөөр торгож, уг торгох ялыг 2 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналтай байна.....” гэх,

Шүүгдэгчээс: “...торгуулийн ялыг хүлээн зөвшөөрч байна” гэх санал, дүгнэлтийг танилцуулсан.

2.2. Эрүүгийн хариуцлага.

Шүүхээс гэмт хэрэг үйлдсэн этгээдэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээг зөв баримтлан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, хор уршгийн хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн *******.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” хувийн байдал зэргийг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн *******.******* дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Улсын яллагч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3,000 /гурван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,000,000 /гурван сая/ төгрөгөөр торгох ялыг санал болгосныг шүүгдэгч нь маргаагүй, шүүгдэгч О.******* нь эрхэлсэн тодорхой ажилтай, орлоготой тул торгох ял оногдуулах боломжтой, мөн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй зэрэг нөхцөл байдлыг харгалзан шүүх түүнд 2,700 /хоёр мянга долоон зуу/ нэгж буюу 2,700,000 /хоёр сая долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулав.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.******* нь шүүхээс оногдуулсан 2,700,000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 1 /нэг/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулахыг даалгаж шийдвэрлэв.

Шүүгдэгч нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж, урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.

Шүүгдэгч О.******* нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт иргэний бичиг баримт болон хураан авсан, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэгт эд мөрийн баримт ирүүлээгүй болохыг тус тус дурдах зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3*******.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 3*******.*******, 3*******.7, 3*******.8, 3*******.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 3*******.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогт *******ын *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.*******ыг 2,700 /хоёр мянга долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 /хоёр сая долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.******* нь шүүхээс оногдуулсан 2,700,000 /хоёр сая долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 1 /нэг/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулахыг даалгасугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.******* нь оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 /нэг/ ширхэг Сидиг хэрэг хадгалах хүртэл хугацаагаар хэрэгт хадгалсугай.

             *******. Шүүгдэгч О.******* нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт иргэний бичиг баримт болон хураан авсан, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

            7. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

            8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол О.*******ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                         П.БАЯСГАЛАН