Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 02 сарын 27 өдөр

Дугаар 2024/ШЦТ/162

 

 

 

 

 

 

 

 

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Доржсүрэн даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Баасандорж,

улсын яллагч Б.Сүрмандах,

хохирогч ***,

шүүгдэгч ***, түүний өмгөөлөгч Ч.Загдсүрэн,

хэлмэрч Б.Саранчимэг нарыг оролцуулан тус шүүхийн “В” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос ***ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2310000001896 дугаартай, 1 хавтас хэргийг 2024 оны 02 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, 2024 оны 02 дугаар сарын 27-ны өдөр хянан хэлэлцэв.

     Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1980 оны 02 дугаар сарын 01-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 43 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-1, ганцаараа *** тоотод оршин суух бүртгэлтэй боловч тус хаягтаа оршин суудаггүй, урьд 11 удаа эрүүгийн хариуцлага хүлээж байсан, *** (РД:***).

 

Холбогдсон хэргийн товч агуулга: Шүүгдэгч *** нь үргэлжилсэн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдэж, 10,172,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                                ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч нарын өгсөн мэдүүлэгт:

1. Шүүгдэгч *** мэдүүлэхдээ: Нисэх орчим байдаг Шүрт хотхоны  байрны  цонхоор орсон. Нөөтбүүк аваагүй, хаалга нь онгорхой байсан. Гэхдээ буцаад цонхоор нь гарсан. Би нөүтбүүк ажиллуулж мэдэхгүй. Шөнө 11 цаг өнгөрч байсан. Шударга хэлье эд зүйлийг нь аваагүй. Үлдсэн 6 удаагийн үйлдлээ хүлээн зөвшөөрч байна.гэх мэдүүлэг,

2. Хохирогч *** мэдүүлэхдээ: 2023 оны 10 дугаар сард *** дугуйгаа 7 хоногийн дараа хулгайд алдсан гэдгээ мэдсэн. Миний хувьд дугуйгаа олоод авчих юм бол гомдол саналгүй. Дугуйны үнэлгээг хүлээн зөвшөөрч байгаа. гэх мэдүүлэг;

3. Хохирогч *** мэдүүлэхдээ: 2023 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн орой *** зогсоолоос хүүгийн дугуй хулгайд алдагдсан. Тухайн дугуйг олоод авчих юм бол гомдол санал гээд байх зүйл байхгүй байна. Энэ хүний хөгжлийн бэрхшээлтэй байдлыг ойлгож байна. Тухайн дугуйг 3,680,000 төгрөгөөр авч байсан. Гэхдээ үнэлгээг хүлээн зөвшөөрч байгаа. гэх мэдүүлгийг тус тус гаргасан болно.

 

Хоёр. Эрүүгийн 2310000001896 дугаартай хэргээс:

1. Хохирогч ***ий эд хөрөнгийг хулгайлсан хэргийн талаарх баримтууд:

1.1 Хан-Уул дүүргийн цагдаагийн хоёрдугаарт хэлтэст 2023 оны 09 дүгээр сарын 27-ний өдөр “цоожтой байсан цахилгаан скүүтер алган болсон байна гэх” утгатай бүртгэгдсэн дуудлагын лавлагааны хуудас (1 дэх хавтаст хэргийн 155 дахь тал),

1.2 Хохирогч ***ий мөрдөн шалгах ажиллагаанд 2023 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр өгсөн: Би ***дугаар хороонд байрлах шинэ яармаг хороололд амьдардаг юм. Би өөрийнхөө байрны орцонд эзэмшлийн цахилгаан скүүтер цоожлоод орхисон байсан. Би тухайн скүүтерээ зундаа хаяа унаж байсан. Би өөрийн эзэмшлийн цахилгаан скүүтерээ өвөл болохоор гэртээ оруулна даа гэж бодоод гэрээсээ гарч орохдоо хардаг байсан. Тэгтэл 2023 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр 10 цагийн үед гэртээ орохдоо цахилгаан скүүтерээ харахад байхгүй байсан. Тэгээд би цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Би өөрийн цахилгаан скүүтерээ хамгийн сүүлд 2023 09 дүгээр сарын 26-ны өдөр харсан...Манай байрны орцонд хяналтын камер байгаа...Манай байрнаас хулгай хийж байна гэж сонсогдоогүй учир би өөрийн эзэмшлийн цахилгаан скүүтерээ цоожлоод байрны орцонд үлдээсэн юм.гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 159 дэх тал),

1.3 Хүний биед 2023 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр үзлэг хийсэн: Үзлэг хийлгэж байгаа *** /РД:*** нь 158 см өндөртэй, 68 кг жинтэй 43 настай эрэгтэй байна.Сэжигтэн ***ийн биеийн хөгжил зөв мах мяраа хэвийн, Бор арьстай, эд эрхтэн бүрэн бүтэн, эгэм хэсгийн баруун, зүүн талдаа од хэлбэртэй шивээстэй, баруун цээжин дээр Монгол бичгийн шивээстэй, баруун цээжний доод хэсэгт барын шивээстэй, зүүн гарын шуу хэсэгт миний амьдрал гэсэн шивээстэй, хар өнгийн шингэн үстэй, давхраагүй нүдтэй, хамар хэвийн, зүүн тохой хэсэгт хуучин сорвитой, хөмсөг шивсэн, зүүн чихэндээ цагаан өнгийн металл ээмэгтэй байв. Сэжигтэн *** нь дээгүүрээ хар өнгийн савхин хүрэмтэй, дотуураа хар өнгийн даавуун малгайтай цамцтай, түүний дотор талд хар өнгийн футболк, доогуураа саарал өнгийн өмд, түүний дотор талд ягаан өнгийн дотоож, бор өнгийн гуталтай байв. Гарын алга, сарвуу, ар хэсэгт, хөлийн ул хэсэгт тус бүр үзлэг хийхэд ямар нэгэн шарх сорив үгүй, хэвийн...гэх тэмдэглэл (1 дэх хавтаст хэргийн 160 дахь тал),

1.4 “Дамно” ХХК-ийн 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн ХУ2-23-904 дугаартай: “Цахилгаан R-con скүүтерийг 1,032,000 төгрөгөөр үнэлсэн хөрөнгийн үнэлгээний тайлан (1 дэх хавтаст хэргийн 164-165 дахь тал),

1.5 Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороо, Шинэ Яармаг хотхоны 734 дүгээр байрны орцонд хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1 дэх хавтаст хэргийн 168-169 дэх тал),

1.6 Хяналтын камерын бичлэгт 2023 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн үзлэг хийсэн: ...Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо Шинэ Яармаг хорооллын СӨХ-ийн хяналтын төхөөрөмжийн дэлгэцийн баруун дээд буланд байх он, сар, өдөр, цаг нь бодит цагаас 03 минутаар хоцорч байсныг тэмдэглэлд тусгав. Зураг№1 2023 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр 23 цаг 07 минут 08 секундэд Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо Шинэ Яармаг хороолол 734 дүгээр байрны 2 дугаар орц руу хар өнгийн хувцастай бор өнгийн гуталтай эрэгтэй хүн орж ирж байгаа дүрс бичлэг бичигдсэн байгаа. Зураг№2 2023 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр 23 цаг 08 минут 00 секундэд Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо Шинэ Яармаг хорооллын 734 дүгээр байрны 2 дугаар орцноос тухайн хулгайд алдсан гэх цахилгаан скүүтерийг аваад гарч байгаа дүрс бичлэг бичигдсэн байгааг харуулав... гэх тэмдэглэл (1 дэх хавтаст хэргийн 172 дахь тал),

2. Хохирогч ***ын эд хөрөнгийг хулгайлсан хэргийн талаарх баримтууд:

2.1 Хан-Уул дүүргийн цагдаагийн хоёрдугаарт хэлтэст 2023 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр “цахилгаан дугуйны гинжийг тастаж хулгайлсан байна” гэх утгатай бүртгэгдсэн дуудлагын лавлагааны хуудас (1 дэх хавтаст хэргийн 60 дахь тал),

2.2 Хан-Уул дүүргийн 24 дүгээр хороо Нью Гарден хотхоны 1412/3 байрны В1 давхарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1 дэх хавтаст хэргийн 61-64 дэх тал),

2.3 Хохирогч ***ын мөрдөн шалгах ажиллагаанд 2023 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр өгсөн: Би *** тоотод эхнэр 1 хүүхдийн хамт амьдардаг. Одоогоор би жуучны бааз ажилдуулдаг. 2023 оны 09 сарын 19-ний өдөр Архангай аймагт байрлах өөрийн ажилдуулдаг баазаа хаачаад буцаад Улаанбаатар хот руу явсан. 2023 оны 09-р сарын 28-ны орой 23 цагийн орчим Архангай аймгаас ирчхээд өөрийн автомашины гараашийн зогсоол дээр тавьчхаад тухайн зогсоол дээр манай хүүхэд болох ***ийн унадаг цахилгаан дугуй миний зогсоол дээр байнга байж байдаг юм. Тэгээд тухайн үедээ хүүхдийнхээ дугуйг очиж шалгатал ***ийн дугуй байхгүй байсан. Тэгээд эхнэрээсээ ***ийг хаашаа явсан талаар мөн дугуйг нь байхгүй байсан талаар эхнэртээ хэлэхэд хүүхэд дугуйгаа авч гараагүй гараашийн зогсоолд байх ёстой 2023 оны 09-р сарын 26-ны өдөр буюу өчигдөр зогсоол руу орж харахад унадаг дугуй байсан гэж надад хэлсэн. Тэгээд юу болсон талаар харуулаас асуух гээд очтол манай харуул архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Тэгээд тухайн үед манай эхнэр цагдаагийн байгууллагад дуудлага мэдээлэл өгсөн... 2023 оны 08 дугаар сард Нарантуул захын урд талд байрлах Их хурд худалдааны төвөөс 3.200.000 төгрөгөөр авч байсан. Шенги мэлло загварын цахилгаан дугуй хар улаан өнгийн дугуй байсан. Содон шинж тэмдэг байхгүй. гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 68-69 дэх тал),

2.4 “Дамно” ХХК-ийн 2023 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн ХУ2-23-915 дугаартай: “Sheng mi lo” загварын цахилгаан унадаг дугуйг 2,565,000 төгрөгөөр үнэлсэн хөрөнгийн үнэлгээний тайлан (1 дэх хавтаст хэргийн 73-74 дэх тал),

 

2.5 Эрүүгийн мөрдөгчийн 2023 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн ...дуудлага мэдээллийн дагуу тухайн хэрэг гарсан газрын ойр орчимд нь хяналтын камер шүүж ажиллахад 35-40 орчим насны эрэгтэй хүн тухайн унадаг дугуйг аваад гарсан...” гэх тэмдэглэл (1 дэх хавтаст хэргийн 77 дахь тал),

2.6 Яллагдагч ***ийн мөрдөн шалгах ажиллагаанд 2023 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр өгсөн: 2023 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр Хан-Уул дүүргийн 24 дүгээр хороо, Нью гарден хотхоны 1412 дугаар байрны 14 дүгээр авто машины зогсоолд дугуй цоожтой байхаар нь очоод дугуйны суудлыг нь аваад тороосыг нь эргүүлж байгаад тастаад авсан юм. Тэгээд би дугуйгаа унаад Нарантуул зах дээр аваачаад танихгүй хүнд 3,000,000 төгрөгөөр зараад хувийн хэрэгцээндээ ашигласан юм. Би хоол авч идэж, гутал хувцас аваад халуун усанд орж, архи уусан. Нэг мэдэхэд дуусчихсан. гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 106 дахь тал),

3. Хохирогч ***гийн эд хөрөнгийг хулгайлсан хэргийн талаарх баримтууд:

3.1 Баянзүрх дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст 2023 оны 10 дугаар сарын 04-ний өдөр “түгжээтэй унадаг дугуй алдагдсан байна” гэх утгатай бүртгэгдсэн дуудлагын лавлагааны хуудас (2 дахь хавтаст хэргийн 151 дэх тал),

3.2 *** дугаар байрны гадаа хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (2 дахь хавтаст хэргийн 152-155 дахь тал),

3.3 Камерын бичлэгт 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр үзлэг хийсэн: ...Бичлэгийн 01 минут 05 секундэд хар өнгийн хувцастай, улаан өнгийн саравчтай хар өнгийн малгайтай эрэгтэй хүн унадаг дугуйтай гарч байгаа дүрс бичигдсэн байв. Сэжигтэй этгээд нь Кристал таун хотхоны 803 дугаар орцны бичлэг харагдах ба сэжигтэн улаан өнгийн саравчтай бухын дүрстэй хар өнгийн малгайтай, хар өнгийн хүрэмтэй, дотуураа ногоон өнгийн цамцтай, хар өмд, гуталтай эрэгтэй хүн доош харан алхах нь харагдана. Мөн сэжигтэй этгээдийн 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Баянзүрх дүүргийн 42 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Сандэй плаза худалдааны төвийн гадна талаас унадаг дугуй хулгайлсан үеийн дүрсийг харуулав. гэх тэмдэглэл (2 дахь хавтаст хэргийн 157-159 дэх тал),

3.4 Хохирогч ***гийн мөрдөн шалгах ажиллагаанд 2023 оны 10 дугаар сарын 04-ний өдөр өгсөн: 2023 оны 10 дугаар сарын 03-ны орой 19 цагийн орчим манай хүүхэд унадаг дугуйгаа 3-р орцны үүдэнд түгжээд орхисон. 10 дугаар сарын 04-ний өдөр манай дунд хүү дүүгээ авах гээд 18 цагийн орчим харахад дугуй байхгүй алдагдсан байгааг мэдсэн. Тухайн дугуйг би 2023 оны 08 дугаар сарын эхээр Нарантуул захын ойролцоо 700,000 төгрөгөөр худалдсан авсан. Тус унадаг дугуй нь Волк загварын 26,27 инчийн дугуй байсан. Хар өнгийн урд хэсэгтээ дугуйны хар цүнхтэй байсан. Араа нь дээрээ бичиглэлтэй дугуй байсан. Дугуйн доод талд “mg” гээд бичсэн байгаа, харвал танина. Хутгаар сийлсэн байгаа. Гомдолтой байна, дугуйгаа орж авмаар байна... гэх мэдүүлэг (2 дахь хавтаст хэргийн 164-165 дахь тал),

3.5 Яллагдагч ***ийн мөрдөн шалгах ажиллагаанд 2023 оны 12 дугаар сарын 20-ны өдөр дахин өгсөн: Би Баянзүрх дүүргээс дээрх 3 дугуйг авсан нь үнэн. Би хэргээ хүлээж байна. Би дээрх үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Би тэр дугуйнуудыг Хархорин зах дээр аваачаад 2 дугуйг нь 200,000 төгрөгөөр зарсан. Нэг дугуйг нь Нарантуул зах дээр 30,000 төгрөгөөр зарсан. Би тэр мөнгийг өөрийнхөө хувийн хэрэгцээнд ашигласан. Би нөүтбүүкийг аваагүй. Би зүйл ангийг нь хүлээн зөвшөөрөхгүй байна. гэх мэдүүлэг (2 дахь хавтаст хэргийн 203 дахь тал),

 

4.Хохирогч ***ийн эд хөрөнгийг хулгайлсан хэргийн талаарх баримтууд.

4.1 Баянзүрх дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст 2023 оны 10 дугаар сарын 03-ны өдөр “гараашид түгжээтэй байсан унадаг дугуй алдагдсан байна” гэх утгатай иргэн ***ээс гаргасан гомдол, гэмт хэргийн талаарх, гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (2 дахь хавтаст хэргийн 119-120 дахь тал),

4.2 СД бичлэгт 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр үзлэг хийсэн: ...Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Санто хотхоны 213 дугаар байрны гарааш хэсэг рүү чиглэсэн хяналтын камер байх бөгөөд зүүн талын эгнүүлэн байрлуулсан тээврийн хэрэгслүүдийн зүүн талд байрлах саарал өнгийн тээврийн  хэрэгсэл байх бөгөөд тухайн тээврийн хэрэгслийн зүүн хэсэгт хохирогчийн байрлуулсан цахилгаан дугуй байрлах бөгөөд тухайн дугуйны хажууд хар бараан өнгийн хувцас өмссөн /цаашид сэжигтэй этгээд/ хохирогчийн байрлуулсан цахилгаан дугуйг оролдож байгаа бичлэг дүрслэгдсэн байв...Сэжигтэй этгээд нь хохирогчийн цахилгаан дугуйнаас ямар нэгэн эд зүйлийг салган зүүн талд байх ногоон өнгийн хогийн сав руу хаяж байгаа бичлэг дүрслэгдсэн байх бөгөөд сэжигтэй этгээд нь хохирогчийн цахилгаан дугуйг чирэн явж хойд талд байх хаалгаар гарч буй бичлэг дүрслэгдсэн байв.гэх тэмдэглэл (2 дахь хавтаст хэргийн 122-124 дэх тал),

4.3 Хохирогч ***ийн мөрдөн шалгах ажиллагаанд 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдөр өгсөн: Би өөрийн Shengmilo MX21 загварын цахилгаан дугуйгаа 2023 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 16-17 цагийн орчимд байрныхаа 1-р орцны харалдаа доор байдаг гараашид нэг дугуйтай хамт гинжлээд орхисон ба өчигдөр буюу 2023 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 17 цагийн орчимд авах гээд очиход цоожийг нь эвдээд миний дугуй алга болоод нөгөө дугуйг нь үлдээчихсэн байсан тул цагдаагийн байгууллагад хандаж байна. Shengmilo MX21 загварын саарал өнгийн, ард талын гэрэл нь байхгүй цахилгаан дугуй байсан. 2022 оны зун албан ёсны дэлгүүрээс нь 3,000,000 төгрөгөөр худалдан авч байсан. Одоо 2,000,000 төгрөгөөр үнэлнэ...гэх мэдүүлэг (2 дахь хавтаст хэргийн 129 дэх тал),

4.4 “Дамно” ХХК-ийн 2023 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн БЗ1-23-1826 дугаартай: Shengmilo MX21 загварын цахилгаан унадаг дугуйг 2,120,000 төгрөгөөр үнэлсэн хөрөнгийн тайлан (2 дахь хавтаст хэргийн 132-133 дахь тал),

5. Хохирогч ***гийн эд хөрөнгийг хулгайлсан хэргийн талаарх баримтууд

5.1 Хан-Уул дүүргийн цагдаагийн хоёрдугаарт хэлтэст 2023 оны 10 дугаар сарын 12-ны өдөр “цонхоор хулгай орсон байна гэх” утгатай бүртгэгдсэн дуудлагын лавлагааны хуудас (1 дэх хавтаст хэргийн 05 дахь тал),

5.2 Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороо Шүрт хотхоны 807 дугаар байрны 1 давхарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1 дэх хавтаст хэргийн 07-10 дахь тал),

5.3 Камерын бичлэгт 2023 оны 10 дугаар сарын 29-ний өдөр үзлэг хийсэн:...2023 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн хяналтын камерын зүүн дээд буланд байх цагт 23 цаг 39 минут 27 секундэд Хан-Уул дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Шүрт хотхоны СӨХ-ийн хяналтын камерт нь сэжигтэн этгээд оффис байрлах байрны хажуугаар явж байгаа бичлэг бичигдсэн байгааг харуулав. 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн хяналтын камерын баруун дээд буланд байх цагт 11 цаг 08 минут 42 секундэд Хан-Уул дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Энгүн нэртэй хүнсний дэлгүүрийн хяналтын камерт сэжигтэн этгээд дэлгүүрт авч орж ирсэн 2 ширхэг дрилл гаргаж харуулж байгаа дүрс бичигдсэн байгааг харуулав. гэх тэмдэглэл, хэргийн тойм зураг (1 дэх хавтаст хэргийн 11-14 дэх тал),

5.4 Хохирогч ***гийн мөрдөн шалгах ажиллагаанд 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдөр өгсөн: ...Би 2023 оны 10 дугаар сарын 12-ны өдөр өөрийн ажлын оффис болох Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороо ***тоотын оффист ирэхэд манай байгууллагад хулгай орсон байсан. Миний өөрийн ажлын шугамаар ашигладаг Ленова нэртэй хар өнгийн нөүтбүүк алга болсон байхаар нь манай байгууллагын инженер гэх хүн цагдаагийн байгууллагад хандаад дуудлага мэдээлэл өгсөн байсан. Тухайн үед манай байгууллагаас өөр алдагдсан зүйл байхгүй байсан. Би 2020 оны 7 дугаар сард хувь хүнээс хуучин Ленова нэртэй, хар өнгийн нөүтбүүкийг тухайн үедээ 750,000 төгрөгөөр худалдан авч байсан. Би багтаамж үзүүлэлтийн талаар сайн мэдэхгүй байна. Тухайн өдөр ажлаас гарахдаа өөрийн нөүтбүүкийг ширээн дээр ил тавиад явсан байсан. Манай оффисын өрөө хяналтын камер байхгүй. гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 20 дахь тал)

5.5 “Дамно” ХХК-ийн 2023 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн ХУ2-23-920 дугаартай: Lenova загварын хэрэглэж байсан зөөврийн компьютерыг 250,000 төгрөгөөр үнэлсэн хөрөнгийн тайлан (1 дэх хавтаст хэргийн 27-29 дэх тал),

 

6. Хохирогч ***ын эд хөрөнгийг хулгайлсан хэргийн талаарх баримтууд:

6.1 Баянзүрх дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдөр “цахилгаан дугуй хулгайд алдсан” утгатай бүртгэгдсэн дуудлагын лавлагааны хуудас (2 дахь хавтаст хэргийн 75 дахь тал),

6.2 Баянзүрх дүүргийн 36 дугаар хороо, 410 дугаар байрны зоорины давхарт байрлах авто зогсоолд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (2 дахь хавтаст хэргийн 76-78 дахь тал),

6.3 СД бичлэгт 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр үзлэг хийсэн: ...дэлгэцийн зүүн хэсэгт цагаан өнгийн суудлын суудлын тээврийн хэрэгсэл, түүний ард 2 унадаг дугуйг урд хэсгээр нь гинжлэн зогсоосон байх бөгөөд тухайн дугуйнуудын гол хэсэгт хар өнгийн саравчтай малгай, хар бараан өнгийн хувцас өмссөн эрэгтэй хүн /цаашид сэжигтэй этгээд/ тухайн дугуйнуудын гол хэсэгт сууж байгаад хоёр дугуйг газар унагаж дугуйнуудыг оролдож байгаад ямар нэгэн эд зүйл салган авч хоёр том дугуйг нь буцааж босгон авч гарах үйлдэл хийх бөгөөд бичлэгийн цагаар 00:57 секунтэд сэжигтэй этгээдийн ард байх хаалганаас урдаа хайрцаг барьсан хар бараан өнгийн хувцас өмссөн эрэгтэй хүн гарч ирэх ба тухайн хүнийг явсны дараа сэжигтэй этгээд нь дугуйг унан зогсож буй тээврийн хэрэгслийн баруун талаар гарч буй бичлэг дүрслэгдсэн байв...сэжигтэй этгээд нь гараашнаас дугуйг түрж гарган унаад явж буй бичлэг дүрслэгдсэн байв. гэх тэмдэглэл (2 дахь хавтаст хэргийн 80-84 дэх тал),

6.4 Хохирогч ***ын мөрдөн шалгах ажиллагаанд 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдөр өгсөн: 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдөр 14 цагийн үед гэрийнхээ доор гарааш буюу Баянзүрх дүүргийн 36 дугаар хорооны Баянмонгол хорооллын 410 дугаар байрны 4-р орцны гарааш руу орох хэсэгт гарааш дотроо 144 дүгээр зогсоолын хажууд байрлуулсан байсан цахилгаан унадаг дугуй байхгүй болчихсон байсан. Хамгийн сүүлд өчигдөр орой 2023 оны 10 дугаар сарын 15-ны 20 цагийн орчимд би өөрөө орж суурийн байдаг төмрөөс түгжиж байрлуулж тавьсан. Sheng mi lo загварын МХ21 нэртэй цахилгаан унадаг дугуйг 2021 онд 2,500,000 төгрөгөөр Улаанбаатар хотоос авч байсан. Саарал өнгийн Рамтай, хар өнгөтэй, ард талдаа хүүхдийн босоо суудалтай. Баянмонголын хяналтын камерт бичигдсэн байсан. Үл таних, согтуу бололтой гартаа пиво барьчихсан, хар өнгийн өмд, цамц, малгайтай байсан. Хар саарал өнгийн пүүзтэй эрэгтэй хүн байсан...гэх мэдүүлэг (2 дахь хавтаст хэргийн 89-90 дэх тал),

6.5 “Дамно” ХХК-ийн 2023 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн БЗ1-23-1863 дугаартай: Sheng Mi Lo MX21 загварын цахилгаан дугуйг 1,855,000 төгрөгөөр үнэлсэн хөрөнгийн тайлан (2 дахь хавтаст хэргийн 93-94 дэх тал),

7. Хохирогч *** эд хөрөнгийг хулгайлсан хэргийн талаарх баримтууд

7.1 Хан-Уул дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст 2023 оны 10 дугаар сарын 29-ний өдөр “цахилгаан дугуйг түгжээг эвдлээд авч явсан байна” гэх утгатай иргэн ***ас гаргасан өргөдөл, гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (1 дэх хавтаст хэргийн 113-114 дэх тал),

7.2 Хан-Уул дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Велмонти хотхоны зогсоолд хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1 дэх хавтаст хэргийн 115-117 дахь тал),

7.3 Хохирогч *** мөрдөн шалгах ажиллагаанд 2023 оны 10 дугаар сарын 29-ний өдөр өгсөн: ...2023  оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 20 цагийн үед Хан-Уул дүүргийн 24 дүгээр хороо Велмонтин хотхоны 105-р гараашны зогсоол дээр өөрийн эзэмшлийн цахилгаан унадаг дугуйг байрлуулсан. Зогсоол дээрээ дугуйны түгжээг паартай холбож түгжсэн. 2023 оны 10 дугаар сарын 29-ний өглөө 10 цагийн үед дугуйгаа унах гээд иртэл дугуй минь байхгүй байсан. Миний унадаг дугуй нь цахилгаан хар өнгийн, хоёр обуд нь өргөн нарийн хоёр өөр обудтай, батарейны хайрцаг нь улаан өнгөтэй. Би дугуйгаа 2023 оны 08 дугаар сард Нарантуул захаас 2,100,000 төгрөгөөр худалдаж авч байсан. Манай байранд хяналтын камер байгаа. гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 120 дахь тал),

7.4 Хяналтын камерын бичлэгт 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр үзлэг хийсэн: ...дэлгэцийн баруун дээд буланд байх он сар, өдөр, цаг нь бодит цагаас 18 минутаар хоцорч явж байсныг тэмдэглэлд тусгав. 2023 оны 10 дугаар сарын 29-ний өдөр 08 цаг 29 минут 02 секундэд тухайн цахилгаан унадаг дугуйг аваад В1 давхрын шатаар өгсөж байгаа дүрс бичлэг бичигдсэн байгааг харуулав. гэх тэмдэглэл (1 дэх хавтаст хэргийн 125 дахь тал),

7.5 “Хас үнэлгээ” ХХК-ийн 2023 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 1631 дугаартай: цахилгаан унадаг дугуйг 2,000,000 төгрөгөөр үнэлсэн хөрөнгийн тайлан (1 дэх хавтаст хэргийн 131-134 дэх тал),

7.6 Яллагдагч ***ийн мөрдөн шалгах ажиллагаанд 2023 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр дахин өгсөн: 2023 оны 10 дугаар сарын 29-ний өдөр 08 цагийн орчим Хан-Уул дүүргийн 23 дугаар хороо Белмонте лакшри хотхоны В1 давхарт цоожтой дугуй байгааг харсан. Би тэр дугуй байгаа газар луу очоод дугуйны сандлыг аваад төмрөөр нь тороосыг нь эргүүлж байгаад тастаад аваад явсан. Тухайн үед би жаахан уучихсан байсан болоод мөнгө хэрэгтэй байсан юм. Би дугуй унаад Хархорин  зах руу яваад тэндээ танихгүй хүнд 300,000 төгрөгөөр зарсан. гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 142 дахь тал),

 

8. Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас (1 дэх хавтаст хэргийн 33 дахь тал), үл хөдлөх эд хөрөнгө өмчилж байгаа болон шилжүүлсэн тухай лавлагаа, авто тээврийн хэрэгсэл эзэмших, өмчлөх эрхийн лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 175-178 дахь тал), болон  Сүхбаатар дүүргийн шүүхийн 2002 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 457 дугаартай,

Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2004 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 159 дугаартай, Баянзүрх дүүргийн шүүхийн 2005 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 545 дугаартай, Чингэлтэй дүүргийн шүүхийн 2006 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 102 дугаартай, Баянгол дүүргийн шүүхийн 2008 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 126 дугаартай, Сүхбаатар дүүргийн шүүхийн 2010 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 169 дугаартай, Чингэлтэй дүүргийн шүүхийн 2011 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 287 дугаартай, Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2015 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 238 дугаартай, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 285 дугаартай, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 123 дугаартай, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 599 дугаартай шийтгэх тогтоолуудын хуулбарууд (1 дэх хавтаст хэргийн 187-246 дахь тал), Сэлэнгэ аймгийн  Мандал сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэс 413 дугаар нээлттэй, хаалттай хорих ангийн 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн суллагдсан тухай тодорхойлолт (2 дахь хавтаст хэргийн 39 дэх тал), бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно. 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас танилцуулсан нотлох баримтыг хэлэлцүүлэхгүй, тооцуулахгүй болон хасуулах шинжлэн судлах дараалалтай холбоотой санал, хүсэлт гаргаагүй.

 

Гурав: Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт.

1.Гэм буруугийн талаар.

Улсын яллагч гэм буруугийн талаарх хууль зүйн дүгнэлтдээ шүүгдэгч *** өөрийн өмнөх үйлдэлд дүгнэлт хийхгүй байгаа учраас дахин энэ төрлийн гэмт хэрэгт холбогдож, хэргийн улмаас 7 хохирогчид 10,172,000 төгрөгийн хохирол учруулсан. Хохирогч ***гийн “Шүрт хотхон”-ны байранд нэвтэрч нөүтбүүк аваагүй гэж маргаж байгаа боловч хохирогчид хууль сануулж мэдүүлэг авахад тухайн нөүтбүүк алга болсон талаар мэдүүлсэн. Мөн өөр төрлийн суурин болон зөөврийн компьютер байдаг. Тэгэхээр тухайн нөүтбүүк байхгүй байсан гэж үзэх үндэслэл байхгүй. Хэрэв байхгүй байсан бол нөүтбүүк алга болсон гэж мэдүүлэх шаардлага хохирогчид байхгүй. Тиймээс бусдын үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэж үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар хэргийг зүйлчилсэн. Шүүгдэгч *** хохирогч ***гийн нөүтбүүкийг аваагүй гэж мэдүүлэх юм бол хэргийн зүйлчлэл хөнгөрөх боломжтой гэж үзсэн байхыг үгүйсгэхгүй. Шүүгдэгч өөрийнхөө гэм бурууг нотлох үүрэг хүлээхгүй. Иймд шүүгдэгч ***ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай, мөн шүүгдэгч ***өөс 10,172,000 төгрөг гаргуулж хохирогч ***д 1,032,000 төгрөг, хохирогч ***ад 2,565,000 төгрөг, хохирогч ***д 250,000 төгрөг, хохирогч ***д 2,000,000 төгрөг, хохирогч ***т 1,855,000 төгрөг, хохирогч ***т 2,120,000 төгрөг, хохирогч ***д 350,000 төгрөг тус тус олгуулах саналтай байна.гэсэн дүгнэлтийг;

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Загдсүрэн: Миний үйлчлүүлэгч *** нь эмзэг бүлгийн төлөөлөл буюу хөгжлийн бэрхшээлтэй хүн учраас өмгөөлөгчөөр томилогдож хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож ирсэн. Маргаад байгаа 1 үйлдэл нь хохирогч ***гийн нөүтбүүкийг аваагүй гэдэг. Сэжигтэн болон яллагдагчаар мэдүүлэг өгөхдөө энэ талаараа зөрүүгүй мэдүүлдэг. Зөрүүтэй мэдүүлсэн гэх зүйл байдаггүй. Мөн хэргийг бүхий л талаас нотлох үүрэгтэй хүмүүс хохирогчийн мэдүүлэг, хөрөнгийн үнэлгээний тайлан гадна талд явж байсныг нотолсон камерын бичлэгээр миний үйлчлүүлэгчийг яллаж байгаа. Тиймээс үйлчлүүлэгчийнхээ байр суурийг дэмжиж байгаа учраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт гэм буруугүйд тооцуулах саналтай байна. Харин Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинжийг хангасан гэж харж байна. 10 дугаар сарын 29-ний өдөр хулгайлсан дугуйгаа Хархорин захад хүнд өгсөн, тухайн хүнээсээ аваад өгье гэсэн хүсэлтийг гаргаж байсан. Мөрдөгч явж асуугаад хүн нь олдоогүй гээд тухайн хүсэлтийг хангаагүй. Миний үйлчлүүлэгчийн өөрийнх нь хүсэлт хорих ангиас нь түр авч яваад тухайн хүнийг заагаад өгье гэж байсан. Энэ нь өөрийнх нь эрх зүйн байдал, хохирол төлбөртэй холбоотой асуудалд ач холбогдолтой учраас уг хүсэлтийг гаргасан. Дахин дахин гэмт хэрэг үйлдээд байгаа нь нийгмээс энэ төрлийн хүмүүст яаж хандаж байна вэ, энэ хүмүүс ажил хийхэд нь ямар бэрхшээл байдаг вэ гэдэг талаас нь харж үзэхийг хүсэж байна. Ажил хөдөлмөр эрхлэх гэхээр ажилд авдаггүй, ажилд авсан газар нь цалин мөнгийг нь өгдөггүй нөхцөл байдал байдаг. Бусад дугуй хулгайлсан үйлдэл дээрээ маргаагүй, үнэн зөвөөр мэдүүлсэн. ***гийн компьютерыг аваагүй гэдэгтээ нь санал нийлж байгаа. Үнэтэй дугуйг аваад хямд зарж байгаа нь ухамсарлах, дүгнэлт хийх чадвар муу байдаг болов уу гэсэн итгэл үнэмшил төрсөн. Мөн энэ хүнд ямар нэгэн байдлаар ар гэрийнхэн гэж байдаггүй. Нас барсан хүний хувцас өмссөн гэдгээ ч өөрөө хэлдэг. Хагалгаанд орох заалттай ч гэсэн хагалгаагаа хойшлуулчхаад байгаа юм. гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж, тогтоосон байх шүүгдэгчид холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна гэж үзэв.

Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хянаж, шүүгдэгчийн холбогдсон хэрэгт шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

 

            Шүүгдэгч *** нь үргэлжилсэн үйлдлээр хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэргийг:

            1. Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэр “Шинэ Яармаг” хорооллын 734 дүгээр байрны 2 дугаар орцноос 2023 оны 09 дүгээр сарын 26-ны оройн 23 цагийн орчим хохирогч ***гийн эзэмшлийн цахилгаан скүүтерийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хохирогч ***д 1,032,000 төгрөгийн хохирол учруулсан нь:

- Хан-Уул дүүргийн цагдаагийн хоёрдугаарт хэлтэст 2023 оны 09 дүгээр сарын 27-ний өдөр бүртгэгдсэн дуудлагын лавлагааны хуудас (1 дэх хавтаст хэргийн 155 дахь тал),

- Хохирогч ***ий мөрдөн шалгах ажиллагаанд 2023 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр өгсөн мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 159 дэх тал),

- Хүний биед 2023 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр үзлэг хийсэн тэмдэглэл (1 дэх хавтаст хэргийн 160 дахь тал),

- “Дамно” ХХК-ийн 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн ХУ2-23-904 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан (1 дэх хавтаст хэргийн 164-165 дахь тал),

- Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороо, Шинэ Яармаг хотхоны 734 дүгээр байрны орцонд хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1 дэх хавтаст хэргийн 168-169 дэх тал),

            - Хяналтын камерын бичлэгт 2023 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн үзлэг хийсэн тэмдэглэл (1 дэх хавтаст хэргийн 172 дахь тал) зэрэг бичгийн нотлох баримтаар;

            2. Хан-Уул дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэр “Нью гарден” хотхоны 1412 дугаар байрны 14 дугаартай автомашины зогсоолоос 2023 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр хохирогч ***ын эзэмшлийн цахилгаан унадаг дугуйг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хохирогч ***ад 2,565,000 төгрөгийн хохирол учруулсан нь:

- Хан-Уул дүүргийн цагдаагийн хоёрдугаарт хэлтэст 2023 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр бүртгэгдсэн дуудлагын лавлагааны хуудас (1 дэх хавтаст хэргийн 60 дахь тал),

- Хан-Уул дүүргийн 24 дүгээр хороо Нью Гарден хотхоны 1412/3 байрны В1 давхарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1 дэх хавтаст хэргийн 61-64 дэх тал),

- Хохирогч ***ын мөрдөн шалгах ажиллагаанд 2023 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр өгсөн мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 68-69 дэх тал),

- “Дамно” ХХК-ийн 2023 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн ХУ2-23-915 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан (1 дэх хавтаст хэргийн 73-74 дэх тал),

- Эрүүгийн мөрдөгчийн 2023 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн тэмдэглэл (1 дэх хавтаст хэргийн 77 дахь тал),

            - Яллагдагч ***ийн мөрдөн шалгах ажиллагаанд 2023 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр өгсөн мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 106 дахь тал) зэрэг бичгийн нотлох баримтаар;

            3. Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутагт дэвсгэрт 2023 оны 10 дугаар сарын 03-ны өдөр “Кристал таун” хотхоны 803 дугаар байрны гражид байрлуулсан байсан хохирогч ***гийн эзэмшлийн цахилгаан унадаг дугуйг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 350,000 төгрөгийн хохирол учруулсан нь:

- Баянзүрх дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст 2023 оны 10 дугаар сарын 04-ний өдөр бүртгэгдсэн дуудлагын лавлагааны хуудас (2 дахь хавтаст хэргийн 151 дэх тал),

- *** дугаар байрны гадаа хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (2 дахь хавтаст хэргийн 152-155 дахь тал),

- Камерын бичлэгт 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр үзлэг хийсэн тэмдэглэл (2 дахь хавтаст хэргийн 157-159 дэх тал),

- Хохирогч ***гийн мөрдөн шалгах ажиллагаанд 2023 оны 10 дугаар сарын 04-ний өдөр өгсөн мэдүүлэг (2 дахь хавтаст хэргийн 164-165 дахь тал),

            - Яллагдагч ***ийн мөрдөн шалгах ажиллагаанд 2023 оны 12 дугаар сарын 20-ны өдөр дахин өгсөн мэдүүлэг (2 дахь хавтаст хэргийн 203 дахь тал) зэрэг бичгийн нотлох баримтаар;

            4. Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутагт дэвсгэрт 2023 оны 10 дугаар сарын 09-ны өдөр “Санто апартмент” хотхоны 213 дугаар байрны гражид байрлуулсан байсан хохирогч ***ийн эзэмшлийн цахилгаан унадаг дугуйг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 2,120,000 төгрөгийн хохирол учруулсан нь:

- Баянзүрх дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст 2023 оны 10 дугаар сарын 03-ны өдөр иргэн ***ээс гаргасан гомдол, гэмт хэргийн талаарх, гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (2 дахь хавтаст хэргийн 119-120 дахь тал),

- Сиди бичлэгт 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр үзлэг хийсэн тэмдэглэл (2 дахь хавтаст хэргийн 122-124 дэх тал),

-Хохирогч ***ийн мөрдөн шалгах ажиллагаанд 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдөр өгсөн мэдүүлэг (2 дахь хавтаст хэргийн 129 дэх тал),

            - “Дамно” ХХК-ийн 2023 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн БЗ1-23-1826 дугаартай хөрөнгийн тайлан (2 дахь хавтаст хэргийн 132-133 дахь тал) зэрэг бичгийн нотлох баримтаар;

5. 2023 оны 10 дугаар сарын 11-ний 23 цагийн орчим Хан-Уул дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэр ***тоотод байрлах “Шүрт” хотхоны оффисын цонхыг нь түлхэн, хууль бусаар нэвтрэн орж хохирогч ***гийн эзэмшлийн “Ленова” загварын зөөврийн компьютерыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хохирогч ***д 250,000 төгрөгийн хохирол учруулж, хулгайлах гэмт хэргийг үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн нь:

- Хан-Уул дүүргийн цагдаагийн хоёрдугаарт хэлтэст 2023 оны 10 дугаар сарын 12-ны өдөр бүртгэгдсэн дуудлагын лавлагааны хуудас (1 дэх хавтаст хэргийн 05 дахь тал),

- Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороо Шүрт хотхоны 807 дугаар байрны 1 давхарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1 дэх хавтаст хэргийн 07-10 дахь тал),

- Камерын бичлэгт 2023 оны 10 дугаар сарын 29-ний өдөр үзлэг хийсэн тэмдэглэл, хэргийн тойм зураг (1 дэх хавтаст хэргийн 11-14 дэх тал),

- Хохирогч ***гийн мөрдөн шалгах ажиллагаанд 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдөр өгсөн мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 20 дахь тал),

- “Дамно” ХХК-ийн 2023 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн ХУ2-23-920 дугаартай хөрөнгийн тайлан (1 дэх хавтаст хэргийн 27-29 дэх тал) зэрэг бичгийн нотлох баримтаар;

            6. Баянзүрх дүүргийн 36 дугаар хорооны нутагт дэвсгэрт 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдөр “Баянмонгол” хорооллын 410 дугаар байрны граж дотор байсан хохирогч ***ын эзэмшлийн цахилгаан унадаг дугуйг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 1,855,000 төгрөгийн хохирол учруулсан нь:

- Баянзүрх дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдөр бүртгэгдсэн дуудлагын лавлагааны хуудас (2 дахь хавтаст хэргийн 75 дахь тал),

- Баянзүрх дүүргийн 36 дугаар хороо, 410 дугаар байрны зоорины давхарт байрлах авто зогсоолд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (2 дахь хавтаст хэргийн 76-78 дахь тал),

- Сиди бичлэгт 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр үзлэг хийсэн тэмдэглэл (2 дахь хавтаст хэргийн 80-84 дэх тал),

- Хохирогч ***ын мөрдөн шалгах ажиллагаанд 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдөр өгсөн мэдүүлэг (2 дахь хавтаст хэргийн 89-90 дэх тал),

            - “Дамно” ХХК-ийн 2023 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн БЗ1-23-1863 дугаартай: Sheng Mi Lo MX21 загварын цахилгаан дугуйг 1,855,000 төгрөгөөр үнэлсэн хөрөнгийн тайлан (2 дахь хавтаст хэргийн 93-94 дэх тал) зэрэг бичгийн нотлох баримтаар;

7. 2023 оны 10 дугаар сарын 29-ний өглөө 08 цагийн орчим Хан-Уул дүүргийн 23 дугаар хорооны нутаг дэвсгэр “*** автомашины зогсоолоос хохирогч *** эзэмшлийн цахилгаан унадаг дугуйг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хохирогч ***д 2,000,000 төгрөгийн хохирол учруулсан нь:

- Хан-Уул дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст 2023 оны 10 дугаар сарын 29-ний өдөр иргэн ***ас гаргасан өргөдөл, гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (1 дэх хавтаст хэргийн 113-114 дэх тал),

- Хан-Уул дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Велмонти хотхоны зогсоолд хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1 дэх хавтаст хэргийн 115-117 дахь тал),

- Хохирогч *** мөрдөн шалгах ажиллагаанд 2023 оны 10 дугаар сарын 29-ний өдөр өгсөн мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 120 дахь тал),

- Хяналтын камерын бичлэгт 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр үзлэг хийсэн тэмдэглэл (1 дэх хавтаст хэргийн 125 дахь тал),

- “Хас үнэлгээ” ХХК-ийн 2023 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 1631 дугаартай хөрөнгийн тайлан (1 дэх хавтаст хэргийн 131-134 дэх тал),

- Яллагдагч ***ийн мөрдөн шалгах ажиллагаанд 2023 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр дахин өгсөн мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 142 дахь тал) зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Хэрэгт авагдсан, шинжлэн судалсан дээрх нотлох баримтыг хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгон тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар бүхэлд нь хянаж, харьцуулан шинжлэх, эх сурвалжийг магадлах аргаар шалгахад хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримт тогтоогдсон тул хууль ёсны нотлох баримтууд гэж үзэж, шийдвэрийн үндэслэл болгосон болно. 

Хууль зүйн дүгнэлт:

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд “Хулгайлах” гэмт хэргийг хуульчилсан ба тус зүйлийн 1 дэх хэсэгт “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан бол” гэж гэмт хэргийн үндсэн шинжийг, мөн зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад “үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч” үйлдсэн бол хүндрүүлэх шинжээр зүйлчлэхээр тодорхойлжээ.

Хулгайлах гэмт хэргийн хууль зүйн ойлголт нь бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгө, эд юмсыг гэмт этгээд хувийн ашиг олох, шунахай сэдэлт зорилгоор хүч, хэрэглэхгүйгээр бусдын эзэмшлээс нууцаар авч байгаа үйлдлийг, мөн үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулах гэдгийг эд хөрөнгийг түр буюу байнга хадгалах зориулалттай, орон байр, сууц эсхүл нэвтрэхийг зөвшөөрөөгүй орон зай, объектыг ойлгоно. Мөн хууль зүйн хувьд эзэмшигч, өмчлөгчийн зөвшөөрлөөр нэвтрэхээс бусад тохиолдлыг хууль бус нэвтрэлт гэж үзэх бөгөөд хулгайлах гэмт хэргийн хүндрүүлэх шинжид хохирлын хэмжээг үл харгалзан зүйлчлэх хуулийн үндэслэлтэй юм.

Хэргийн үйл баримтад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийхэд шүүгдэгч *** нь зарим хохирогч нарын цахилгаан унадаг дугуйг байрны авто зогсоол буюу гараашнаас хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авчээ. Орон сууцны авто зогсоол нь тусгайлан хамгаалсан байр, агуулахын шинжийг агуулахгүй ба, В-1 давхарт нэвтрэхийн тулд хэн нэгнээс зөвшөөрөл авах эсхүл хууль бус арга хэрэглэх шаардлага үүсэхгүй тул нийтийн орчин гэж үзэх бөгөөд шүүгдэгчийн энэхүү үйлдэл нь хулгайлах гэмт хэргийн үндсэн шинжтэй, хүндрүүлэх шинжгүй байна.

Харин шүүгдэгч *** нь хохирогч ***гийн эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг үйлдэхдээ ***тоотод байрлах “Шүрт” хотхоны оффисын цонхоор нэвтэрсэн  үйлдэл нь үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрсэн гэж үзэх үндэслэл болох бөгөөд тус үйлдэл нь хулгайлах гэмт хэргийн хүндрүүлэх шинжийг хангажээ. Иймд шүүгдэгч нь удаа дараагийн үргэлжилсэн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хулгайлсан байх боловч түүнд холбогдох хэргийн үйлдэлд хүндрүүлэх шинжийг буюу үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул тус зүйлчлэлээр ирүүлсэн нь хэргийн бодит байдал, хуульд нийцжээ.

Шүүгдэгч *** нь хохирогч ***гийн эд хөрөнгийг хулгайлан авсан гэх үйлдэлд маргаж оролцсон ба Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар шүүгдэгч өөрийн эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхтэй, мөн хэргийнхээ бусад байдлыг өөрөө нотлох үүрэг хүлээхгүй бөгөөд түүний дээрх маргасан мэдүүлэг бусад эх сурвалжаар тогтоогдоогүй болно.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Загдсүрэнгээс хохирогч ***д хохирол учруулсан хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлд заасан “Бусдын орон байранд хууль бусаар нэвтрэн орох” гэмт хэргийн шинжтэй байна гэсэн дүгнэлтийг хүлээн авах үндэслэлгүй байна.

Учир нь Орон байр гэдэг нь хүн байнга болон түр хугацаагаар амьдрахад зориулагдсан гэр, байшин, өрөө, тасалгаа зэргийг ойлгох бөгөөд орон байрны халдашгүй эрх нь орон сууц эзэмшигч этгээдийн халдашгүй эрхтэй хоорондоо шууд хамааралтай бөгөөд тус эзэмшигч этгээдийн орон сууцыг эвдэж орох, нэвтрэх, нэгжих, дураараа авирлах зэрэг үйлдлийг ойлгох ба уг гэмт хэрэг нь хэлбэрийн бүрэлдэхүүнтэй, хохирол хор уршиг учирсан байхыг шаардахгүй, мөн хулгайлах гэмт хэргээс субьектив тал болох гэм буруугийн санаа, сэдэлтээр ялгаатай юм.

Хэргийн нөхцөл байдлаас үзэхэд шүүгдэгч *** нь хохирогч О.***гийн үйл ажиллагаа явуулах зориулалттай оффист нэвтэрч улмаар эд хөрөнгийг нь хууль бусаар, нууцаар авч буй үйлдэл нь хулгайлах гэмт хэргийн шинжийг хангаж байх тул өмгөөлөгчийн гаргасан дүгнэлт хуульд нийцээгүй дүгнэлт байна.

Шүүгдэгч *** нь хулгайлах гэмт хэргийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдэн нийт 7 удаагийн үргэлжилсэн үйлдлээр бусдад 10,172,000 төгрөгийн хохирол учруулжээ.  

Шүүгдэгч нь өөрийн үйлдлийг хууль бус болохыг мэдсээр байж, ухамсарлаж, хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн байх ба хулгайлах гэмт хэргийг амар хялбар аргаар мөнгө олох зорилготой, шунахай сэдэлттэй  үйлджээ.

Иймд прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл хуульд нийцсэн байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч шүүгдэгч ***ийг хулгайлах гэмт хэргийг үргэлжилсэн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас ...эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тодорхойлж хуульчилсан.

Мөн “Бусдын ...эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” бөгөөд “гэм хор учруулсны төлбөрийг шаардах эрхтэй” талаар Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус заасан.

Гэмт хэргийн улмаас “Дамно” ХХК, “Хас үнэлгээ” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлангаар дараах нэр бүхий хохирогч нарт нийт 10,172,000 төгрөгийн хохирол учирсан байх ба:

- хохирогч ***д 1,032,000 төгрөг,

- хохирогч ***ад 2,565,000 төгрөг,

- хохирогч ***д 250,000 төгрөг,

- хохирогч ***д 2,000,000 төгрөг,

- хохирогч ***т 1,855,000 төгрөг,

- хохирогч ***т 2,120,000 төгрөг,

- хохирогч ***д 350,000 төгрөгийн хохирол учирч, эдгээрийг нөхөн төлөөгүй байх тул дээрх хохирол тус бүрийг шүүгдэгчээс гаргуулж нэр бүхий хохирогч нарт олгох үндэстэй гэж үзэв.

2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар.

             2.1 Эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл:                      

   Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ., 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ., 6.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн нь эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй гэж. тус тус хуульчилсан.

2.2 Яллах, өмгөөлөх талын гаргасан санал, дүгнэлт:

Улсын яллагч санал, дүгнэлтдээ эрүүгийн хариуцлага оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлд заасан гэмт хэрэг үйлсэн нөхцөл байдал, учруулсан хохирол хор уршиг, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэн. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэг нь зөвхөн хорих ял оногдуулахаар заасан. Өөрөөр хэлбэл хорихоос өөр төрлийн ялын санкцгүй. Шүүгдэгч *** нь удаа дараа ял шийтгэл эдэлж байсан. Гэмт хэрэг үйлдсэн талаараа маргаагүй гэсэн ч хохирол төлөгдөөгүй, төлөхөө илэрхийлж байгаа боловч тухайн илэрхийлэл нь бодитой биш зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 5 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай. Шүүгдэгч нь 2023 оны 11 дүгээр сарын 03-ны өдрөөс эхлэн өнөөдрийг хүртэл 115 хоног цагдан хоригдсоныг түүний эдлэх ялд оруулан тооцож, урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх саналтай байна. гэсэн дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Загдсүрэн: Улсын яллагчийн саналыг хүлээн зөвшөөрөхгүй. Миний үйлчлүүлэгч өмнө нь хулгайлах гэмт хэрэгт эрүүгийн хариуцлага хүлээж байсан ч гэсэн түүний эрх зүйн байдлыг хүндрүүлэх үндэслэл болохгүй. Төлбөрийн чадваргүй гэж байгаа боловч улсаас авч байгаа тэтгэвэр, тэтгэмжтэй. Хохирол төлбөрийг тэтгэвэр тэтгэмжээрээ 2 жил гаруйн хугацаанд төлөх боломжтой. Тиймээс хохирол төлбөр төлөх боломжийг харгалзан үзэхийг хүсэж байна. Энэ хүнд орон гэргүй учраас найз нөхдөөрөө явж байгаад гэмт хэрэгт холбогдсон гэж үзэж байгаа. Хорих ял эдэлж суллагдах юм бол асрамжийн газар бараадах юм бол гэмт хэрэгт холбогдохгүй байж чадна гэж үзэж байна. Тиймээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж өгнө үү. гэсэн дүгнэлтийг гаргаж мэтгэлцэв.

2.3 Хууль зүйн дүгнэлт:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал болон эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан, хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй.

Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино.

Шүүгдэгч ***ийн хувийн байдлыг судалсан эрүүгийн хариуцлага, хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас, шийтгэх тогтоол, суллагдсан тодорхойлолт зэрэг нотлох баримтуудаар урьд 11 удаа ял шийтгэгдэж байсан байна.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь гэм буруугийн зарчимд нийцэх ба тус гэмт хэрэг нь мөн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийн хүнд ангилалд хамаарч байна.

            Шүүгдэгч ***ийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайг шүүхээс тогтоосон тул хуульд заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй ба гэмт хэргийн үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирлын хэр хэмжээ, шинж чанар, нөгөө талаас хохирогч нарын зөрчигдсөн эрх сэргээгдээгүй буюу хор уршиг арилаагүй, мөн  шүүгдэгч нь урьд өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэгт   эрүүгийн хариуцлага хүлээж байсан боловч засрал хүмүүжил олоогүй, нийгэмшээгүй зэрэг хувийн байдал байгаа зэргийг тал бүрээс нь харгалзан  түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах нь эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж үзсэн ба, мөн ажил эрхэлж хохирол барагдуулах арга хэмжээ авах нөхцөл боломжийг олгож хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоох нь зүйтэй гэж үзэв.

Харин шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан хорих ялын хэмжээг багасгах тухай дүгнэлт нь хэргийн байдал, шүүгдэгчийн хувийн байдал, нөгөө талаас эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчимд нийцэхгүй тул шүүх хүлээн аваагүй болохыг тэмдэглэв.

3. Бусад асуудлын талаар: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирүүлсэн 3 ширхэг компакт дискийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж,

- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч ***ийн 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2023 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр хүртэл шүүхийн зөвшөөрөлгүй баривчлагдсан 2 хоног, 2023 оны 11 дүгээр сарын 03-ны өдрөөс  2024 оны 02 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон нийт 118 хоногийг эдлэх ялд оруулан тооцож, хасахыг даалгаж, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал, төлбөргүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тогтоолд дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.12, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

                                                            ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ***ийг хулгайлах гэмт хэргийг үргэлжилсэн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***ийг 3 (гурав) жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч ***ийн 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2023 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр хүртэлх шүүхийн зөвшөөрөлгүй баривчлагдсан 2 хоног, 2023 оны 11 дүгээр сарын 03-ны өдрөөс 2024 оны 02 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон нийт 118 (нэг зуун арван найм) хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, эдлэх ялаас хассугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирүүлсэн 3 ширхэг компакт дискийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргасугай.

 

7. Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдсугай.

 

8. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч ***өөс 10,172,000 төгрөгийг гаргуулж:

- хохирогч ***д 1,032,000 (нэг сая гучин хоёр мянга) төгрөг,

-хохирогч ***ад 2,565,000 (хоёр сая таван зуун жаран таван мянга) төгрөг,

- хохирогч ***д 250,000 (хоёр зуун тавин мянга) төгрөг,

- хохирогч ***д 2,000,000 (хоёр сая) төгрөг,

- хохирогч ***т 1,855,000 (нэг сая найман зуун тавин таван мянга) төгрөг,

- хохирогч ***т 2,120,000 (хоёр сая нэг зуун хорин мянга) төгрөг,

- хохирогч ***д 350,000 (гурван зуун тавин мянга) төгрөгийг тус тус олгосугай.

9. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч ***д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, түүний эдлэх хорих ялыг 2024 оны 02 дугаар сарын 27-ны өдрөөс эхлэн тоолсугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хохирогч, шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч нар гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд  зааснаар хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор нь мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ***д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Д.ДОРЖСҮРЭН