Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 03 сарын 11 өдөр

Дугаар 2024/ШЦТ/37

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Ганболд даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Еликай,

улсын яллагч А.Лхагваа,

шүүгдэгч Э.*******, Т.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Налайх, Багахангай дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор А.Лхагваагаас хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2307 00179 0007 дугаартай хэргийг 2024 оны 03 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, *******-ны өдөр *******т төрсөн, *******тай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, “*******” ХХК-д ******* ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт ******* ******* тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй,

овгийн ийн ******* /РД:/,

 

Монгол улсын иргэн, -ны өдөр *******т төрсөн, тай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, тогооч ажилтай, ам бүл 3, төрсөн эх, дүүгийн хамт *******, тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй,

овгийн гийн ******* /РД:/,

            Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Яллагдагч Т.*******, Э.******* нар нь бүлэглэн “2023 оны 06 дугаар сарын 07-ны өдөр ны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “” хүнсний дэлгүүрийн урд Б.ийн биед халдан зодож хамар ясны хугарал, баруун, зүүн, дээд, доод зовхинд цус хуралт, зүүн нүдний салстад цус хуралт, хамрын нуруу, зүүн зулайд шарх, цээжинд цус хуралт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Э.*******, Т.******* нар нь бүлэглэн “2023 оны 06 дугаар сарын 07-ны өдөр ны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “” хүнсний дэлгүүрийн урд Б.ийн биед халдан зодож хамар ясны хугарал, баруун, зүүн, дээд, доод зовхинд цус хуралт, зүүн нүдний салстад цус хуралт, хамрын нуруу, зүүн зулайд шарх, цээжинд цус хуралт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь шүүгдэгч Э.*******н үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн: “...Би 2023 оны 06 дугаар сарын 07-ны өдөр өөрийн найз э, *******, , нарын хамт Налайх дүүргийн бааранд сууж байгаад гарсан. Тухайн үед орой болсон байсан цаг хэд болж байсан гэдгийг мэдэхгүй. Баарнаас гараад төв рүү эмийн сан орох гээд явсан. Би найзуудаасаа салаад түрүүлж эмийн сан ортол Налайх дүүргийн ийн замын эсрэг талд манай найзууд танихгүй эгч ах хоёртой маргалдаад байсан. Би ирээд юу болсон талаар асуухад манай эмэгтэй найз ыг үл таних ь /дараа нь нэрийг нь мэдсэн/ янхан гэж хэлсэн гэж байсан. Тэгэхээр нь би очоод үл таних 30 орчим насны ах /ь гэх/ -ыг “та яахаараа эмэгтэй хүнийг янхан гэдэг юм” гээд нүүрэн хэсэгт нь 1 удаа гараараа цохисон. Тухайн үед би архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Тэгтэл ******* хүрч ирээд маргалдаад байсан. Тэгээд э бид хоёр *******ыг тэр ахаас салгаад явцгаая гээд найзуудаа аваад явтал тэр ах араас гүйж ирээд *******ыг татаад унагасан, тэгэхээр нь салгах гэтэл тэр ах намайг бариад авахаар нь би өөрийгөө салгах гээд цээжинд нь нэг удаа цохисон. Тэгтэл тэр ах унаад өгсөн. Тэгээд би найз *******ыг аваад гэр лүүгээ зугтаад явсан. Тэгтэл араас тэр ах гүйж ирээд миний цамцыг урчихаар нь ******* хүрч ирээд намайг салгаад тэр ахын нүүрэн хэсэгт нь нэг цохисон. Тэгээд би 2 дугаар хорооны ард найз этэй хамт тэр ахаас зугтаад байж байтал цагдаа ирээд намайг э найзын хамт аваад явсан. Би хохирлоо нөхөн барагдуулсан. Би өөрийн гэм буруутай үйлдлээ ойлгож хохирлоо бүрэн нөхөн барагдуулсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 89-90 дэх тал/,

шүүгдэгч Т.*******ын үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн: “...Би 2023 оны 06 дугаар сарын 07-ны өдөр би хэдэн цаг гэдгийг мэдэхгүй байна, тухайн үед найз *******, , э, гийн эхнэр нартай хамт *******нд байх бааранд сууж байгаад 01 цаг өнгөрч байхад баарнаас гарсан. Бид нар гэр лүүгээ алхаж явсан. Манай *******, э, гийн эхнэр нар урд түрүүлээд алхаж байсан, би той ард нь тамхи татаад алхаж байсан. Тэгтэл дэлгүүрийн ойролцоо явж байсан чинь урд ******* нэг хүнтэй маргалдаад эхэлсэн. Тэгээд би очтол *******г нэг танихгүй ах /ь гэх/ бариад авсан тавихгүй маргаан үүсгээд байсан. Тэгтэл ******* тухайн хүний нүүрэнд нэг цохисон. Тэгтэл тэр ах унаад өгсөн. Унаад босож ирээд намайг бариад авахаар нь би нүүрэнд нь нэг цохисон. Тэгтэл тухайн хүн дахиад унасан. Тэгээд би явах гэтэл хөлөөс тэврээд байхаар нь би цээж рүү нь нэг удаа өшиглөсөн. Тэгээд цагдаа ирнэ гэхээр нь бид нар тараад явцгаасан. Тэгээд бид нар харьсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 117-118 дахь тал/,

 

Шүүх шинжилгээний Ерөнхий газрын шинжээчийн 2023 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 244 дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 33-34 дэх тал/, Яаралтай тусламжийн хуудас /хавтаст хэргийн 36-39 дэх тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

 

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь  хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангажээ.

Шүүгдэгч Э.*******, Т.******* нар нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба тэдэнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Энэ хэргийн улмаас хохирогч Б.ьд шүүгдэгч Э.*******, Т.******* нар нь 1.800.000 төгрөгийг төлж хохирлыг барагдуулсан байх тул тэднийг хохирогч Б.ьд төлөх төлбөргүй гэж үзэв. Харин Эрүүл мэндийн даатгалын санд 176.300 төгрөгийг төлж барагдуулаагүй байх ба нөхөн төлөхөө илэрхийлсэн байна.

 

Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Мөрдөн шалгах ажиллагаанд прокурорын “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шүүгдэгч Э.*******г 600  нэгж буюу 600.000 төгрөгөөр шүүгдэгч Т.*******ыг 500 нэгж буюу 500.000 төгрөгөө торгох ял оногдуулах” тухай санал болгож, шүүгдэгч нар хүлээн зөвшөөрсөн нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт заасан “хохирогчийн зүй бус харилцаанаас хамаарч гэмт хэрэг үйлдсэн” байдлыг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөлд тооцож шүүгдэгч тус бүрт 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэх нь үндэслэлтэй байна.

 

Иймд  шүүгдэгч  Э.*******, Т.******* нарыг Эрүүгийн  хуулийн  тусгай  ангийн 11.6 дугаар зүйлийн  2 дахь  хэсэгт зааснаар  гэм буруутайд тооцож  тус бүр 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх дүгнэв. 

 

Шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч овгийн ийн *******, овгийн гийн ******* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “бүлэглэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.*******, Т.******* нарыг тус бүр 450 /дөрвөн зуун тавь/  нэгжтэй  тэнцэх  хэмжээний  буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.*******, Т.******* нарт оногдуулсан 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг 4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож уг хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.*******, Т.******* нараас 176.300 /нэг зуун далан зургаан мянга гурван зуу/ төгрөгийг гаргуулж Төрийн сан банк дахь 100900020080 дугаартай дансанд олгосугай.

 

5. Шүүгдэгч Э.*******, Т.******* нар нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

6.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.*******, Т.******* нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

8.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

                                        

 

 

 

                            ДАРГАЛАГЧ,

                      ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                  Х.ГАНБОЛД