Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 02 сарын 14 өдөр

Дугаар 2024/ШЦТ/133

 

 

 

 

 

 

 

 

   

 

                                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Доржсүрэн даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Баасандорж,

улсын яллагч Ц.Сонинмөнх,

хохирогч ***,

шүүгдэгч ***, түүний өмгөөлөгч И.Чимэдбадам,

шинжээч С.Чулуунсүх нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “В” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

 

Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт ***г холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2310012050778 дугаартай, 1 хавтаст хэргийг 2023 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, 2024 оны 02 дугаар сарын 14-ний өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, *** төрсөн, 55 настай, эмэгтэй, дээд боловсролтой, Англи, орос хэлний багш мэргэжилтэй, Хөх тэнгэр сууц өмчлөгчдийн холбооны гүйцэтгэх захирал ажилтай, ам бүл-4, нөхөр, хүүхдүүдийн хамт *** тоотод оршин сууж байгаа гэх, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, *** (РД:***)

 

Холбогдсон хэргийн товч агуулга: Шүүгдэгч *** нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч, шинжээч нарын өгсөн мэдүүлэгт:   

1. Шүүгдэгч ***: Би "Хөх Тэнгэр" сууц өмчлөгчдийн холбооны гүйцэтгэх захирлаар ажилладаг. Намайг албан үүрэг гүйцэтгэхэд *** тэргүүтэй хүмүүс байнга саад учруулж оролцдог. Тогтоол гэдэг зүйлийг гаргаж ирээд ажлын байрандаа нэвтрэн орох боломжгүй болгож өрөөний үүд хаалганы цоожийг сольж албан өрөөндөө орж ажлаа хэвийн үргэлжлүүлэх боломжгүй болгосон. Тухайн үед ковид гээд, үргэлжлүүлээд цагаан сар болсон. Энэ хугацаанд бүх гишүүдийн хурлыг зохион байгуулсан. Энэ нь хууль зөрчсөн. 2023 оны 03 дугаар сарын 19-ний өдөр бүх гишүүдийн гэх хурал "Blue sky" хотхоны 44-а, 44-б байрны голын талбайд 40 орчим хүмүүсийн бүрэлдэхүүнтэйгээр зохион байгуулагдсан. Би хийсэн ажил, санхүүгийн тайлан тооцоо зэргийг оршин суугчдын группт байнга мэдээлдэг боловч тухайн хурал дээр өөрийн биеэр мэдээлэх гэж очиход оролцуулаагүй. Үг хэлэх гэсэн чинь *** тэргүүтэй хүмүүс микрофон булааж аваад үг хэлүүлээгүй. ***г хөөгөөд явуулсан, ажлаас нь халсан байхад холбооны тамга тэмдэг өгөхгүй байгаа юм, энэ хүнээс холбооны тамга тэмдгээ ав гэдэг зүйлийг уриалсан. Тэгээд хэрүүл болох шинжтэй байхаар нь машин руугаа явсан. Би 44-а байрны 1 дүгээр орцны гадна машинаа зогсоолд тавьсан байсан. Тэгэхэд наадах чинь зугтаалаа, явлаа шүү, тамга тэмдгээ аваарай гээд орилоход хойноос хүмүүс гүйж ирээд машинд суулгахгүй, миний машины урд машин хааж зогсоосон. Тэгэхээр нь машинаа орхиод хотхоноос гарсан. Энэ нь 4-5 цагийн үед болсон шиг санагдаж байна. Орой 8 цагийн үед удирдах зөвлөлийн дарга *** эгч рүү яриад та хаана байна, хурал тарсан уу, машинаа авах гэсэн юм, өдөр ийм асуудал гарсан учраас машинаа орхиод явчихсан, та хаана байгаа юм, намайг авах боломжтой байна уу гэхэд Би Хөдөө Аж Ахуйн Их сургуулийн энд явж байна гээд ирж авсан. *** гэж хүн ***ы авч ирсэн гүйцэтгэх захирал буюу хууль ёсны биш гүйцэтгэх захирал юм. Би ***, *** нар хувийн дансаараа "Хөх Тэнгэр" сууц өмчлөгчдийн холбооны мөнгийг авдаг үйл ажиллагааны талаар тухайн хурал дээр хэлэх гэж байсан. *** эгч “*** чамайг 18,0 сая төгрөгийг өөрийнхөө дансаар авсан гэж хэлж байна лээ, ёстой муухай худалч хүн юм аа” гэхээр нь яасан худалч хүн бэ гээд *** гэж хүн рүү залгаад “*** гуай би *** байна яагаад худлаа яриад байгаа юм бэ, СӨХ-ийн данснаас 18,0 сая төгрөг хувийн данс руугаа авсан гэж юу гээд олон түмний өмнө худлаа мэдээлэл өгөөд гүтгээд байгаа юм бэ, үүнийгээ залруул, та СӨХ-ийн дансанд хэдэн төгрөг байгааг ч мэдэхгүй, хэдэн төгрөг гарч байсныг ч мэдэхгүй” гэж хэлэхэд “аан” гэснээ утсаа салгачихсан. Тэгээд 20 цагаас хойш хотхон руу ороод 44-а байрны зүүн талаар тойроод 46-в 44-а байрны голоор явсан зам руу эргээд ороход 46-в, 46-г байрны голоор ***, *** нар хамт гараад ирэхээр нь нөгөө хоёр чинь энд явж байна гээд Энхээ эгч зогсохоор нь би бууж очоод “за *** гуай та яагаад худлаа ярьж хүнийг гүтгээд байгаа юм, үүнийгээ залруул” гэж хэлсэн. Тухайн үед уур хүрсэн байсан учраас чанга ширүүн дуугарсан байх. *** гэж хүнтэй огт харьцаагүй. *** гуайд хандаж та үүнийгээ үнэн зөвөөр ярь, намайг 18,0 сая төгрөгийг СӨХ-ийн данснаас хувийн дансаараа шилжүүлж авсан гэдгийг мэдэж байгаа юм уу, харсан юм уу, үүнийгээ нотол гэдэг зүйлийг шаардсан. Тэгтэл *** хажуугаас дуугүй бол зайлаач гэсэн. Би энэ хүнтэй харьцахгүйгээр *** гуайд яагаад ингэж хэлж байгаагаа тайлбарла гэж хэлж байсан. Тэгтэл *** балай авгай минь зайлаач, мэдрэл галзуу минь, битгий орилж хашхираад бай, чи манай хотхоноос зайл гэхээр нь чи зүгээр дуугүй байж бай, *** гуай та гэж байсан. *** тэнд болж байсан процессыг бичлэг хийгээд зогсож байсан. Тэгээд балай авгай минь манай хотхоноос зайл гэсэн зүйлээ яриад “ална шүү муу авгай” минь гэсэн. Тэгэхээр нь чи яахаараа хүн алдаг юм гэж хэлэхэд миний цээж хэсэгт цохиод *** эгч миний ар талд зогсож байгаад түшиж аваад би газар унаагүй. Хүн унахдаа ойр байгаа зүйлээс барих сарваганасан хөдөлгөөн хийдэг. Энэ үед ***ы нүүр хэсэгт хүрсэн байж магадгүй болохоос энэ хүнийг санаатайгаар маажсан үйлдэл хийгээгүй. *** руу чи яагаад хүнийг цохиж зоддог юм гэж хэлсэн. Би *** гуай руу яагаад хүнийг гүтгэдэг юм гээд дайрч байсан. Энэ зүйл 44-а, 44-б гэсэн хоёр байрны голд байдаг гэрлийн шонгийн хажууд болсон. гэх мэдүүлэг,

2. Хохирогч ***: Энэ хүнтэй холбоотой маргаан 2022 оны 11 дүгээр сараас хойш эхэлсэн. Энэ хүн тухайн үед манай хотхоны СӨХ-ийн гүйцэтгэх захирлаар томилогдсон байсан. Би энэ талаар мэдээгүй. 2022 оны 5 дугаар сараас 2022 оны 11 дүгээр сар хүртэл СӨХ-ийн үйл ажиллагаа маш их доголдоод явахгүй болсон. Тэр байтугай ажилчдын нойл байхгүй, цас цэвэрлэгээ байхгүй нөхцөл байдалтай байсан. Би энэ хотхоны оршин суугч, харин энэ хүн манай хотхоны оршин суугч биш. Тэгээд 11 сард би хэсэг оршин суугчдын хамт ямар учиртай, юу болоод байгаа юм гээд СӨХ рүү ороход *** болон энэ хүн байсан. Тэгэхэд энэ хоёр хүн хоорондоо хэрэлдсэн, хотхоны үйлчлэгч болон ямар ч үйлчилгээ байхгүй, цэвэрлэгээ хийгээгүй хэдэн сар ч болсон юм мэдэхгүй, баас, шээс нь учраа алдсан үнэхээр бид нарын эрх ашиг зөрчигдсөн байсан. Тиймээс бид нар орж юу болсон талаар уулзсан. СӨХ ямар ч мөнгө төгрөггүй гэж байсан. 5, 6 сар ажил хийгээгүй учраас оршин суугчид мөнгө төгрөгөө төлөөгүй байсан. Энэ хүмүүс өр төлбөрт оруулсан, гаднаас ороод ирэхэд хог, цасандаа баригдсан байсан. Тэгээд учраа олох гээд уулзаад ярилцахад энэ хүнтэй, ойлголцоогүй байгаа. Энэ хүн 5-11 сард 3 удирдах зөвлөлийн хүмүүстэй муудалцаад хөөж явуулсан, сүүлдээ энэ хүнтэй хэрэлдэж муудалцахаас төвөгшөөгөөд ажлаа хаяад явсан *** гэж хүн үлдсэн байсан. Бид нар очоод СӨХ-ийн хурлаа зохион байгуулъя, цаашид яах талаар ярилцъя гэсэн. 11 дүгээр сард намайг удирдах зөвлөлийн даргаар томилсон. Энэ хүнийг шууд хөөж явуулаагүй, сарын хугацаанд хамт ажиллаад үзье гэсэн. Гэтэл оршин суугчид *** гэж хүнийг байхад бид нар СӨХ-ийн төлбөр өгөхгүй, бид нарын шаардлагыг хүлээж авдаггүй, урдаас хэрүүл хийдэг гэж байсан. Мөн хамт ажиллаж байсан *** нь энэ хүнийг ажлаас нь хал, явуул, би ямар нэгэн аргаар энэ хүнийг явуулаад өгье гэж байсан. Тэр байтугай та энэ ажлыг авах юм бол энэ хүнийг ажлаас нь хал, бид түүнтэй хамааралтай шалтгаануудыг бичье гээд оршин суугчид болон ажилчдын харилцаатай холбоотой асуудлыг ярьж байсан. Тэгээд 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдрөөс 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл хамтарч ажиллая гэхээр *** гэж хүнийг явуул тэгэхгүй бол бид нар мөнгөө өгөхгүй, СӨХ-ийн ажлыг үргэлжлүүлэхийг зөвшөөрөхгүй, энэ хүнийг ажиллуулахгүй гээд гарын үсэг цуглуулсан байсан. Энэ хүнтэй уулзаад таныг оршин суугчид ажиллуулахгүй гээд байна. Тэгэхээр та намайг ажиллахыг зөвшөөрч байна гэсэн гарын үсгийг оршин суугчдаар зуруулаад ир гэсэн боловч ямар нэгэн гарын үсэг зуруулж ирээгүй. Бид нар хуралдаад *** та ажилласан хугацааныхаа ажлын тайлан, санхүүгийн тайланг өгөөч тэгж байж цаашид яаж ажиллахаа ярилцъя гэхээр СӨХ-ийн тамга тэмдэг, СӨХ-тэй холбоотой бичиг баримтыг аваад явсан. Бид нар 5 удаа дуудсан, урьсан ирээгүй. Бид нар 01 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл энэ хүнийг хүлээгээд ирэхгүй байхаар нь ажлаас халсан тушаалыг гаргасан. Одоо болтол тамга тэмдгийн асуудалтай байгаа. СӨХ-ийн дансанд хүрч болдоггүй, харуул хамгаалалт байхгүй, ажилтан авч болдоггүй, өөр байгууллагатай гэрээ хийж болохгүй нөхцөл байдалтай байгаа. 03 дугаар сарын 19-ний өдөр оршин суугчдын хурлаа хийгээд ийм нөхцөл байдалтай байна. Өмгөөлөгчид хандах уу, шүүхэд хандах уу гэдэг зүйл яригдсан. Манай хотхон 200 орчим айл өрхтэй, үүнээс 100 гаруй нь буюу 50-с илүү хувь нь СӨХ-ийн төлбөрөөс гадна 50,000 төгрөг цуглуулж нийт 5 сая орчим төгрөг цуглуулж өмгөөлөгч хөлсөлж авсан. Бид нар иргэний хэргийн шүүх болон захиргааны хэргийн шүүхэд хандсан. Энэ хүн ажил болон санхүүгийн тайлангаа тайлагнахгүй аваад явсан. Тухайн өдөр 50 орчим хүн цугласан байсан. 15 цагаас СӨХ-ийн хурлаа хийсэн. Энэ хүнээс та манай хотхоны оршин суугч биш тамгаа авъя, таныг ажлаас халсан байхад яагаад оршин суугчдын тамгыг аваад явдаг юм гэдэг зүйлийг шаардаж байсан. Тэгэхэд тамга өгөхгүй гэсэн. Яагаад тамга өгөхгүй байгаа юм, шалтгаанаа хэл гэхээр оршин суугчид намайг янз бүрээр хэлдэг, миний нэр төрийг сэргээ, үүний дараа тамгыг нь өгнө гэж байсан. Тухайн өдөр энэ хүнийг явах гэхээр нь оршин суугчид машиных нь урдуур машинаа хааж зогсоод явуулахгүй байсан учраас алхаад явсан. Орой 20 цагийн үед СӨХ-ийн гүйцэтгэх захирал *** гуайтай хамт хотхоныхоо төв хэсгээр алхаад явж байхад нэг хар машин ирээд зогссон. Машин дотроос манай хотхоны оршин суугч ***тай энэ хүн хамт бууж ирээд шууд *** гуай руу дайрсан. Тухайн үед орой болсон байсан учраас маш их хэмжээний дуу чимээ гарсан. Хүмүүс амарч байгаа битгий энд орилоод бай гэсэн. Зарим оршин суугчид полкон дээрээ гарч ирээд болиоч яагаад орилоод байгаа юм гэж байсан. Энэ хүн *** гуай руу хөгшин настай, удахгүй үхэх гэж байж яах гэж худлаа яриад байгаа юм гэж байсан. Би урдуур нь ороод болиоч чи яагаад настай хүн рүү дайраад байгаа юм гээд хамгаалахад шууд намайг маажсан. Тэгэхээр нь чи яагаад намайг маажиж байгаа юм гэхээр өөдөөс дайраад байсан. 2-3 хүн полкон дээрээсээ харсан. Би цус гарч байгааг ч мэдээгүй. Харуулын байр руу ороход нүүрнээс чинь цус гараад байна гэхээр нь харахад маажаад цус гарсан байсан. Тэгээд цагдаа дуудсан. Цагдаа нэг их удаагүй байхад ирсэн. Цагдаа ирээд энэ хүнтэй болон надтай уулзаад Хан-Уул дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтэс дээр очиж мэдүүлэг, тайлбараа өг гэхээр нь цагдаагийн хэлтэс дээр очоод хүлээгээд сууж байхад манай хотхоны 2 оршин суугч ороод ирэхээр нь яасан гэж асуухад ***д зодуулчихлаа гэсэн. Юу гэсэн үг юм. ***г цагдаа энд ирж байцаалт өг гэсэн шүү дээ гэж хэлэхэд манай байрны гадаа намайг зодчихлоо гэж байсан. Хэрэв би *** гуайг өмөөрөөгүй бол *** гуайг цохих байтугай юм болох байсан. Намайг цээж рүү цохисон гэж байна. Би амьдралдаа эмэгтэй хүнд гар хүрч үзээгүй. 6-7 жил боксын спортоор хичээллэсэн. Надад эмэгтэй хүнд гар хүрнэ гэдэг зүйл толгойд ч орж ирдэггүй. Тэгтэл намайг цохисон мэтээр шүүх танхимд худлаа яриад зогсож байна. гэх,

 

            3. Шинжээч С.Чулуунсүх мэдүүлэхдээ: Хорсоно гэдэг нь тухайн хүний биед илэрч байгаа зовуурь бөгөөд гэмтэл авсан үеэс эхлэн мэдэгдэнэ. Тухайн хүний өөрийнхөө биед байгаа тааламжгүй зовууриа илэрхийлээд бид нар үүнийг нь үндэслэж гэмтлийн зэргийг тогтооно. Үйлдэл, үйлчлэл хоёр өөр ойлголт. Жишээ нь машинд мөргүүлсэн хүнд маш олон гэмтэл үүсдэг. Энэ нь нэг удаагийн үйлчлэлээр олон тооны гэмтэл учирсан гэсэн үг. Тиймээс 3 гэмтэл байсан учраас 3 удаагийн гэмтэл байна гэсэн. Үйлдэл гэдгийг мөрдөгч тогтооно. Гэмтлийн зэрэг тогтоох шалгуурт тухайн гэмтэл нь 4 долоо хоногт бүрэн эдгэрэх боломжтой бол шалгуур шинжээр түр хугацаагаар сарниулна гэж бичнэ. Бид нар хугацааг тогтоох боломжгүй. Гэмтлийн зэрэг тогтоох шалгуур шинж гэж байгаа. Түр хугацаагаар сарниулах буюу 28 хоногт тухайн хүний эрүүл мэндэд учирсан гэмтэл бүрэн эдгэрэх боломжтой гэмтлийг ойлгоно. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д заасан заалт нь ашиглагдахгүй вэ гэхээр нүүрэнд учирсан гэмтэл хамаардаггүй буюу хүний нүүр гоо сайхан гэдэг утгаараа энэ заалтад хамаардаггүй. Хумс нь арьсны давхаргыг хүнд гэмтээдэг учраас нүүр хэсэгт сорви үүсгэх магадлалтай байдаг. Хэрэв сорви үүсэх юм бол өөрчлөгдөх боломжтой. Тэгэхээр эмчилгээ, эдгэрэлтийн байдлаас хамаардаг. Хүний биеийн нэг хувь гэдэг нь тухайн хүний гарын алганы хэмжээ гэж үздэг. Бусад хэсэгт учирсан гэмтэлд биеийн хувь хэмжээг тогтоодог. гэх мэдүүлгийг тус тус гаргасан.

 

Хоёр. Эрүүгийн 2310012050778 дугаартай хэргээс:

1. Хан-Уул дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтэст 2023 оны 03 дугаар сарын 19-ний өдөр “Маргаан болоод байна” гэх утгатай бүртгэгдсэн дуудлагын лавлагааны хуудас (хавтаст хэргийн 6 дахь тал),

2. Хохирогч ***ы мөрдөн шалгах ажиллагаанд 2023 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр өгсөн: Манай байр нь Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Блю скай хотхонд dайдаг. Манайх СӨХ-ийн үйл ажиллагаа хийж байсан учир СӨХ-ийн удирдах зөвлөлийн гишүүд солигдож шинээр удирдах зөвлөл байгуулагдаж 2023 оны 03 дугаар сарын 19-ний өдөр оршин суугчид буюу СӨХ-ийн бүх гишүүдийн хурлыг зарлаж хуралдсан. Тус өдөр өмнө нь СӨХ-ийн даргаар ажиллаж байсан *** нь хуралд оролцож, оршин суугчид ***гаас СӨХ-ийн тамга, тэмдэг өгөхийг шаардахад *** нь машинаа орхин зугтсан. Тэгээд хурал дуусаж, орой нь 20 цагийн үед СӨХ-ийн гүйцэтгэх захирал ***гийн хамтаар Блю скай хотхоны 2 дугаар граашийн урд 46-г байрны хойно машин зам дээр зогсож байтал гэнэт ***, *** нар машинтай ирж СӨХ-ийн шинэ гүйцэтгэх захирал ***г харааж зүхээд, хөгшин хүн удахгүй үхэх гэж байж гэх мэтээр дайрч доромжилсон. Би хажууд нь байсан учир *** гуайг өмөөрч ***д харанхуй шөнө дуугаа багасга, настай хүн рүү дайрч доромжлохоо болио гэж шаардлага тавьтал *** шууд гараараа миний зүүн хацраас доош эрүү хүртэл хумсаараа маажсан. Би эсэргүүцэж ***тай зууралдаагүй, харин би *** гуайг аваад грааш руу орсон. *** нь араас бид хоёрыг харааж зүхэж хашхичиж байгаад грааш дотор ороод дундаас нь буцаад явсан. Тэгээд би цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Тэгээд цагдаа ирээд цагдаагийн хэлтэс дээр очиж мэдүүлэг өг гэсэн. Би цагдаагийн хэлтэс дээр ирээд байж байхад манай хотхоны оршин суугч ***, ***ийн хамтаар цагдаагийн хэлтэст дээр ирсэн. Яасан талаар асуухад ***гаас СӨХ-ийн тамга тэмдгийг өгөөч гэж шаардлага тавьтал машинаас бууж ирээд боож, цээж рүү цохисон гэж хэлсэн. Хэсэг бүлэг оршин суугч нар тамга өг гэж шаардлага тавьж ***гийн машиныг явуулахгүй гээд хааж зогсоход *** нь машинаасаа буугаад зугтаасан. Тэгээд 20 цагийн үед *** машинаа авахаар ирэхдээ *** бид хоёртой таарч ийм асуудал болсон. Би ***гийн биед хүрээгүй, цохиж зодоогүй. *** нь бас гар хүрээгүй. Маш их гомдолтой байна, хуулийн дагуу шийдэж өгнө үү. Оршин суугч нар СӨХ-ийн даргын тэмдэг авъя гэж шаардсан, *** нь ямар ч зорилгогүй ийм үйлдэл хийгээд, миний гоо сайхныг алдагдуулсанд гомдолтой байна.гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 16-17 дахь тал),

- мөрдөн шалгах ажиллагаанд 2023 оны 05 дугаар сарын 31-ний өдөр дахин өгсөн: Уг хэрэг болох үед П.***, С.***, *** нарын хүмүүс байсан. П.*** нь Хөх тэнгэр сууц өмчлөгчдийн холбооны шинэ гүйцэтгэх захирал, *** нь өмнөх холбооны гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан, С.*** нь СӨХ-н удирдах зөвлөлийн даргаар ажиллаж байсан хүмүүс юм. Би эдгээр хүмүүстэй садан төрлийн холбоо байхгүй. *** нь тухайн үед баруун гараараа миний зүүн шанааны чихний дунд хэсгээс доош эрүү хүртэл нэг л удаа маажсан. Би тухайн үед маажуулахаас өмнө нь ялангуяа нүүрэндээ шарх сорвигүй байсан. Дахин хэлэхэд тухайн үед нүүрэндээ ямар нэгэн гэмтэлгүй байсан талаар хамт байсан хүмүүсээс асуухад хэлнэ. ***, С.*** нарын хүмүүс хоорондоо үгсэн тохиролцсон байгаа учраас уг хэрэгт худал мэдүүлэг өгөх учраас тухайн хүмүүсээс өөр хөндлөнгийн хүмүүсээс гэрчийн мэдүүлэг авхуулмаар байна. 2023 оны 03 дугаар сарын 19-ний өдөр СӨХ-ийн хурал болох үед миний нүүрэнд ямар ч гэмтэлгүй байсан талаар нотлох хүмүүс бол тус байрны оршин суугч ***, хуралд оролцсон оршин суугч нар гэрчилж өгнө. Тухайн хүмүүсээс асууж тодруулахад хэлнэ. Тухайн үед би ***тай маргалдаж муудсан зүйл байхгүй. Маргалдаж муудах болсон асуудал нь 2023 оны 03 дугаар сарын 19-ний өдөр СӨХ-ийн бүх гишүүдийн хурлаар оршин суугч нар ***гаас СӨХ-ийн тамга тэмдгийг нэхэмжилсэн, *** нь тус хурлаас зугтаж явсан. Тухайн өдрийн орой 20 цаг арай болоогүй байхад тус хотхоны 46-г байрны хойд талд *** гуайтай ажил яриад зогсож байхад дээр мэдүүлсэн асуудал болсон. Дээр мэдүүлсэн гэдэг нь *** гуайг хэл амаар доромжлоод байхаар нь өмөөрөөд хэдэн үг хэлэхэд шууд баруун гараараа зүүн шанаа, зүүн чихний дунд хэсгээс эрүү хүртэл нэг удаа маажсан. Тэрнээс ***тай миний хувьд маргалдаж муудсан зүйл байхгүй. Мөн өш хонзонгийн асуудал байхгүй. Би өөрөө боксын спортоор хичээллэдэг байсан. ***гийн мэдүүлснээр би тухайн хүний цээж рүү цохисон байсан бол эрүүл мэнд нь хүнд юм уу хүндэвтэр хохирол учруулах байсан. Хэрвээ би тухайн хүнийг гараа атгаж байгаад цохисон бол тухайн хүн босож ирэхгүй байсан. Надад тийм ялангуяа эмэгтэй хүнийг зодох арчаагүй авир байхгүй.Эмэгтэй хүнд амьдралдаа гар хүрч үзээгүй. Дахин хэлэхэд би эмэгтэй хүнд гар хүрээд нүүрээ маажуулсан бол уг асуудлын талаар цагдаагийн байгууллагад хэзээ ч хандахгүй байсан. Зүгээр байж байгаад зүй ёсны шаардлага тавьсныхаа төлөө ***д маажуулсандаа гомдолтой байна. Би худал мэдүүлсэн зүйл байхгүй. *** нь худал мэдүүлсэн байна. Би бусдыг гүтгэсэн зүйл байхгүй. Надад одоогийн байдлаар гаргаж өгөх эмчилгээний баримт бичиг байхгүй. Би маш их гомдолтой байна. гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 19-20 дахь тал),

3. Гэрч С.***гийн мөрдөн шалгах ажиллагаанд 2023 оны 05 дугаар сарын 23-ны өдөр өгсөн: 2023 оны  03 дугаар сарын 19-ний өдөр 15 цагийн үед “Блю Скай” буюу Хөх тэнгэр хотхоны цөөн тооны оршин суугчдын хурал зохион байгуулагдсан. Тус хурлыг *** гэх хүн удирдан зохион байгуулж байсан. Тус хуралд “Блю Скай” буюу Хөх тэнгэр хотхоны гүйцэтгэх захирал *** нь хийсэн ажлынхаа тайланг тавих гэхэд *** болон түүний хэсэг бүлэг хүмүүс тавиулахгүйгээс болж тухайн хүмүүсийн хооронд маргаан үүссэн. Тэгээд ***г *** болон хэсэг бүлэг хүмүүс нь машиныг нь өгөхгүй тус хотхоноос хөөгөөд явуулсан байсан. Тэгэхэд *** тухайн өдрийн оройны 20 цагийн үед шиг санаж байна залгаад ***аас машин аваад өгөөч, Хөдөө аж ахуйн буудлаас ирээд авчих гэхээр нь тухайн хүнийг очиж аваад хотхондоо орж ирэхэд 44-б байрны урд талын замд дээр ***, *** нарын хүмүүстэй тааралдсан. Тэгээд *** бид хоёр машинаас буугаад би ***д хэлэхдээ чи хүний машин өг та нарын буруу, хүнтэй хүний ёсоор харьц, харин *** гуайд та ямар шалтгааны улмаас ***г 18 сая төгрөг хувийн дансаар идсэн гэж хэлсэн юм бэ гээд асуухад *** гуай хүмүүс л тэгж ярьсан гэхээр нь та ёс зүйтэй байгаарай настай хүн байж гэсэн. Тэр үед *** нь ***г манай хотхоноос зайл гээд түлхэхэд *** нь замын бордуур дээр хөлөөрөө сууж тусах шиг боссон. *** намайг яаж дээрэлхэж байгаа юм бэ гээд заамдах шиг болсон. Тухайн хүмүүс нь дахин бага зэргийн маргалдаж муудаад байж байхад удалгүй цагдаа нар ирсэн. Ер нь бол ***, *** нар нь бие биедээ хүндэтгэлгүй хоорондоо харилцсаны улмаас тухайн хүмүүс нь маргалдаж муудах болсон. *** нь ***ыг заамдах шиг болсон, маажсан маажаагүй гэдгийг нь харж чадаагүй, тэгэхдээ маажсан байхыг үгүйсгэхгүй, миний бодлоор *** нь уурандаа ***ыг айлгах гээд түлхүүлсэн уурандаа заамдсан байх гэж бодож байна. Тухайн үед ***ы биед нүүрэнд нь ил харагдах гэмтэл шарх харагдаагүй. Тухайн үед ***г унах үед нь би татаж босгосон. Сүүлд нь ***гийн баруун талын шилбэний баруун тал нь бага зэргийн хөхөрсөн гээд харуулж байсан. Одоо тухайн гэмтэл нь эдгэсэн. гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 24-25 дахь тал),

 

4. Гэрч П.***гийн мөрдөн шалгах ажиллагаанд 2023 оны 05 дугаар сарын 17-ны өдөр өгсөн: Би Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Хөх тэнгэр СӨХ-ийн гүйцэтгэх захирлаар 2023 оны 02 дугаар сарын 11-ний өдрөөс хойш өнөөдрийг хүртэл ажиллаж байна. Тухайн СӨХ-ийн тамга тэмдэг нь байхгүй. Өмнө СӨХ-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан ***г 2023 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр ажлаас халсан ч СӨХ-ийн тамга тэмдэг өгөхгүй байгаа асуудлаар Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргачихсан байгаа юм. 2023 оны 03 дугаар сарын 19-ний өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Хөх тэнгэр СӨХ-ийн бүх гишүүд буюу оршин суугчдын хурал болсон. Тэр хурал яагаад болсон гэвэл 2022 оны 12 дугаар сард СӨХ-ийн удирдах зөвлөлийн дарга *** болон бусад гишүүдийг сонгосон хурал болсон юм билээ. Тухайн хурал ирц хүрэхгүй, ковид цар тахал гээд хүмүүс цуглуулах, гарын үсэг цуглуулж удирдах зөвлөлийн гишүүдийг сонгосон чинь ***г өөрийг нь халчихсан. Үүнийг хүлээн зөвшөөрөхгүй хэрүүл маргаан хийгээд яваад байдаг юм. Тэгэхээр *** нь дахин 2023 оны 03 дугаар сарын 19-ний өдөр бүх гишүүдийн хурал зарлаж хурал болсон. Тухайн хурал дээр *** ирж оролцсон. Тухайн хуралд оролцож байгаа гишүүд илт давуу байдлаар ***ыг дэмжиж байсан. Энэ байдалд *** нь хорссон байх. Би тухайн өдрийн орой айлаас гараад ирсэн чинь 46-г байрны ард зам дээр ***, *** хоёр ***тай маргалдаад *** руу дайраад байхаар нь яваад очсон. Тэгсэн ***, *** хоёр над руу дайраад *** гуай та хууль бусаар гүйцэтгэх захирал болсон, удирдах зөвлөл хүчингүй та явах хэрэгтэй гэсэн утгатай зүйл яриад дайрч давшлаад уг хэрүүл 20 орчим минут болсон. *** бид хоёрыг цохиж авчих гээд байсан. Тэгсэн *** ***ы хацрыг самардаад авсан. Тэгсэн ***ы зүүн шанаа хэсгээс цус гарч байсан, зүүн хацар 2 газар 10 см урсан байсан. Тэгсэн шууд цагдаад дуудлага өгсөн. Цагдаа ирэх хооронд *** бид хоёр ***гаас зугтаагаад харуулын байр луу орсон. *** араас дагаж хэрүүл хийж байгаад хоцорсон. ***ы биед *** гараараа самардаж гэмтэл учруулсан. Тухайн үед *** нь хашхичаад дайраад давшаад галзуу хүн шиг л байсан. Эмэгтэй хүнээс ийм аймаар авир гарна гэж бодоогүй, аймаар байсан. *** хааяа нэг үг хэлчхээд зогсоод байсан. *** бид хоёр ***гийн биед хүрээгүй, өөдөөс нь хэдэн үг хэлж тайлбарлах гэж аргаа барж байсан. гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 28-30 дахь тал),

 

5. Гэрч ***гийн мөрдөн шалгах ажиллагаанд 2023 оны 06 дугаар сарын 02-ны өдөр өгсөн: 2023 оны 03 дугаар сарын 19-ний өдөр Хөх тэнгэр СӨХ-ийн гишүүдийн хурал зохион байгуулагдсан бөгөөд би тус хуралд өөрийн биеэр оролцож байсан. Тухайн үед *** нь нүүрэндээ ямар нэгэн ил харагдах гэмтэл шарх, сорвигүй байсан. Тухайн өдрийн орой буюу 2023 оны 03 дугаар сарын  19-ний өдрийн оройны 21 цаг 20 минутын гэрээсээ гарахад байрны орцны үүдэнд хуучин СӨХ-ийн даргаар ажиллаж байсан ***, тус хотхоны 46-г байрны оршин суугч Г.*** нарын хүмүүс машин дотор сууж байсан. Тэгэхээр нь би тухайн хүмүүс дээр очоод мэнд мэдээд *** та одоо СӨХ-н тамга өгөөд яваа гэхэд энэ асуудал чамд хамаа байхгүй, писдаа, гичий минь гэх мэтээр хэл амаар доромжлоод багалзуурдаж авах гэхээр нь хойшоо болоход багалзуурдаж чадаагүй хоёр гарынхаа ханцуйгаа шамлаад цээж рүү гараараа цохихоор нь дахин хойшоо болоод тухайн хүнээс зугтаад хүмүүсээ авраарай аллаа гээд орилж хашхирахад машиндаа суугаад явсан. Иймд би уг асуудлын талаар гомдол гаргахаар Хан-Уул дүүргийн цагдаагийн газарт ирэхэд манай байрны оршин суугч *** нь тус газрын үүдэнд сууж байхаар нь яасан юу болсон юм бэ гээд асуухад *** надад хэлэхдээ 46-г байрны гадаа *** *** гуайг хэл амаар доромжлоод цохиж зодох гээд дайраад байхаар нь чи хөгшин настай хүнийг хэл амаар доромжлоод байх юмаа, одоо боль гээд шаардлага тавихад баруун гараараа нэг удаа зүүн чихний урдаас эрүү хүртэл маажчихлаа гээд маажуулсан газраа харуулсан. Тухайн үед ***ы зүүн чихний дунд хэсгээс эрүү хүртэл маажиж цусыг нь гаргасан байсан. 2 билүү 3 хумсны ором орсон байсан. Тэгээд уг асуудлын талаар цагдаагийн байгууллагад хандах гээд ирсэн талаар хэлсэн. Тэгэхээр нь би бас тухайн хүнд зодуулаад ирсэн гэдгээ хэлсэн. Иймд би уг асуудлын талаар тусад нь гомдол гаргаж өгнө. Намайг цохиж зодуулж байхад С.*** эгч байсан. Намайг цохиж зодсон асуудлыг тусад нь шалгуулна. ***д зодуулсан асуудлыг мэдүүлэг өгөхөөс өмнө нь тусад нь гомдол гаргаж өгсөн учраас уг хэрэгт шалгуулмааргүй байна. гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 35-36 дахь тал),

6. Гэрч ***ы мөрдөн шалгах ажиллагаанд 2023 оны 06 дугаар сарын 11-ний өдөр өгсөн: 2023 оны 03 дугаар сарын 19-ний өдөр СӨХ-ийн хурал зохион байгуулагдсан. Тус хуралд миний бие оролцож чадаагүй тухайн өдрийн оройны 19 цаг нэлээн өнгөрч байхад гэртээ орж ирэхэд эхнэр, хүүхдүүд гэртээ байгаагүй, цонхнууд онгорхой байхаар нь хаах гээд цонхоороо харахад 46-г байрны хойд талын зам дагуу ***, ***, ***, *** нарын хүмүүс зогсож байгаа харагдсан. Харин *** нь *** руу орилж хашхирч байгаа нь амны хайрцгаас нь харагдаж анзаарагдсан хоорондоо маргалдаж дуу нь сайн сонсогдохгүй байсан. *** нь *** гэх хүн рүү дайраад байхад нь *** нь голоор ороод салгах гэхэд *** нь ***ы нүүр рүү цохисон уу, эсвэл маажсан уу ямар ч байсан нүүр рүү гараараа хүрэх шиг харагдсан. Тэгэхэд *** нь нүүрээ дараад доошоо тонгойсон. Харин Д.*** нь ***гаас 3-4 алхмын зайтай зогсож байсан. Тухайн үед гар утас руу хүн залгаад ярих хооронд тухайн хүмүүс нь тараад явсан байсан. Дараа нь хөх тэнгэр хотхон гэсэн нэртэй фейсбүүк группт *** нь ***ы нүүрийг маажсан, мөн ***г цохиж боож унагаасан гэнэ гэсэн комментууд яваад байсан. Уг асуудлаас болоод ***, *** нарын хүмүүс хоорондоо маргалдаж муудаад байгаа юмаа. Тухайн үед миний харснаар *** нь ***г түлхэх, цохих ямар нэгэн үйлдэл хийгээгүй. Энэ талаар хамт байсан хүмүүсээс нь асуухад хүртэл хэлнэ байх гэж бодож байна. Миний харснаар *** нь ***ыг зүгээр зогсож байхад нь маажсан уу, эсвэл цохисон уу гэдгийг нь мэдэхгүй байна, ямар ч байсан гараараа нүүрэнд нь хүрсэн. Сүүлд нь тус хотхоны фейсбүүкээр *** нь ***ы нүүрийг маажсан байна гэж байсан. гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 83-84 дэх тал),

7. Хохирогч ***ы биед 2023 оны 03 дугаар сарын 20-ны өдөр үзлэг хийсэн гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 38-39 дахь тал),

8. Шүүх шинжилгээний ерөнхий газрын Нийслэлийн шүүх шинжилгээний газрын Шүүх анагаах ухааны шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн №4006 дугаартай:

            - ***ы биед зүүн хацар, эрүү, хүзүүнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

            - Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 2-3 удаагийн маажигдах үйлчлэлээр 2023.03.19-ны өдөр үүсэх боломжтой шинэ гэмтэл байна.

            - Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэг тогтоогдлоо.

            - Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулах эсэх нь эмчилгээ, эдгэрэлтийн байдлаас хамаарна. гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 42-43 дахь тал),

            9. Шүүх шинжилгээний ерөнхий газрын Нийслэлийн шүүх шинжилгээний газрын Шүүх анагаах ухааны шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн №47243 дугаартай:

            - ***гийн биед гэмтэл тогтоогдсонгүй. гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 48-49 дэх тал),

            10. Шинжээч С.Чулуунсүхийн мөрдөн шалгах ажиллагаанд 2023 оны 06 дугаар сарын 12-ны өдөр өгсөн: ***ы биед учирсан зүүн хацар, эрүү хүзүүнд учирсан зулгаралт гэмтэл нь байрлалын хувьд нэг талдаа чиглэл нь ижил нэг түвшинд байх бөгөөд нэг цаг хугацаанд нэг удаагийн үйлчлэлээр үүсэж болно. Гаргасан дүгнэлтэд мохоо зүйлийн 2-3 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ гэсэн нь ***ы биед учирсан нийт гэмтлийн тоогоор авч үзсэн. ***ы биед зүүн хацар, шанаа эрүүнд зулгаралт гэмтэл нь эд эрхтний бүтцийн өөрчлөлтөд орсон учир гэмтлийн зэрэг тогтоогдсон. Гэхдээ 4 долоо хоног дотроо бүрэн эдгэрэх боломжтой гэж үзсэн учраас гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4-1 дэх хэсэгт зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэг тогтоогдсон. Маажигдсан зулгаралт нь зарим тохиолдолд бохир орж идээлэх, сорвижилт үүсэх зэрэг хүндрэлүүд үүсэж болдог. Хэрвээ дээрх хүндрэлүүд үүссэн тохиолдолд эдгэрэлтийн хугацаа уртсаж болно. Хүндрэл үүсэхгүй бол хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6 заалтад жижиг зулгаралт буюу биеийн нийт гадаргуугийн 1 хувиас илүүгүй гэсэн шалгуур байдаг. ***ы биед учирсан гэмтэл нь дээрх шалгуур шинжид хамаарахгүй. Учир нь ***ы биед зовуурь илэрсэн, эмнэл зүйн шинж илэрсэн. гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 77-78 дахь тал),

            11. Яллагдагч ***гийн мөрдөн шалгах ажиллагаанд 2023 оны 05 дугаар сарын 31-ний өдөр өгсөн: Би гарынхаа хумсыг урт ургуулах дуртай учраас хумсаа аваагүй байсан. Хэвийн хэмжээнээс хамаагүй урт хумстай байсан. Одоо бол хумсаа авсан байна. Миний хувьд үйлдсэн хэрэг байхгүй. Би өмгөөлөгч авч байгаад уг хэргийн талаар тухайн үед болсон асуудлын талаар дэлгэрэнгүй мэдүүлнэ. Ер нь бол 2023 оны 03 дугаар сарын 19-ний орой ***, П.***, С.*** бид дөрөв тухайн үед байсан. ***тай огт харьцаагүй. Харин П.*** гэх хүнийг та өдөр хурал дээр намайг хүмүүст СӨХ-н данснаас хувийнхаа дансанд 18 сая төгрөг авсан гэж худал мэдээлэл яагаад тараасан юм бэ, энийгээ хүмүүст тайлбарла, худал мэдээлэл олон нийтэд тарааж болохгүй талаар ярилцаж байсан. Тэгэхэд *** хажуугаар орж ирээд балай авгай минь манай хотхоноос зайл, хотхонд орж ирэх эрх байхгүй гэх мэтээр хэл амаар доромжилсон. Мөн ална шүү гээд цээж тус газарт гараа атгаж байгаад цохиход нь би хойшоо унах явцдаа баруун гараараа тухайн хүнээс барих гээд хальт бариад хойшоо суун тусахад С.*** эгч араас түшиж аваад газар унагаагүй. Суун туссан гэдэг нь хөл дээрээ хагас суугаад босохыг хэлж байгаа юм. Мөн *** гэх хүн миний цээж рүү гараараа цохиогүй байсан бол би тухайн хүний хувцаснаас зуурах ямар нэгэн шалтаг шалтгаан байхгүй байсан. Шууд хэлэхэд ***д цохиулаад газар унахдаа тухайн хүнээс барьж авах гээд л тухайн хүнийг маажсан байх тэрнээс ямар нэгэн санаа зорилгоор тухайн хүнийг шууд гараараа маажсан зүйл огт байхгүй. Миний сонирхол хобби бол гарынхаа хумсыг ургуулдаг. Тухайн үед баруун гарын долоовор хурууны хумс бага зэргийн хугарсан байсан. *** нь намайг цээж рүү цохиход би унахдаа баруун гараараа цамцнаас зуураад гар тавигдсан. Уг асуудлын талаар ***, С.***, П.*** бид дөрөв гэрэлтэй газарт очоод хоорондоо юм ярьж байхад ***ы зүүн хацраас бага зэргийн цус гарч байсан. Нүдэн баримжаагаар хэлэхийн бол ***ы зүүн талын чихний голын хэсгээс чихний үзүүр хүртэл чамархайд цус гарч хатсан байсан. Харин би цээж рүүгээ цохиулсны улмаас цээж бага зэргийн хөндүүр болсон. Хааяа хөндүүрлэж өвддөг. Мөн *** дахин намайг цохиж зодсон зүйл байхгүй. Бусад хурууны хумс хугараагүй байсан. Одоо гарын хумснууд хэвийн хэмжээнд байгаа. Өмнө нь бол хэвийн хэмжээнээс урт байсан. Мөн тухайн үед дээрх нэр дурдагдсан хүмүүс бүгд огт архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 61-62 дахь тал),

 

12. Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой: Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас (хавтаст хэргийн 63 дахь тал), иргэний үнэмлэхийн лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 71-72 дахь тал) болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй.

Гурав.Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт.

  1. Гэм буруугийн талаар.

Улсын яллагч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: шүүгдэгч ***гийн үйлдсэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг нь хэрэгт цугларсан нотлох баримтаар хангалттай тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай. гэсэн дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч И.Чимэдбадам: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан гэмт хэрэг хэзээ, хаана, яаж гарсан гэдгийг тогтоож чадаагүй. Шүүхийн хэлэлцүүлэг болон хэрэгт авагдсан нотлох баримтаас харахад ямар үйл явдал болсон бэ гэхээр 2023 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 20 цагийн орчимд 44-а, 44-б, 44-в, 44-г байрны дунд энэ үйл явдал болсон. Эхлээд *** цагдаагийн байгууллагад гомдол өгсөн, дараа нь хохирогч *** гомдол өгсөн. Хохирогч шүүхийн хэлэлцүүлэгт маажуулснаа мэдээгүй байсан. Тэгтэл үүдний жижүүрээс мэдсэн гэж байгаагаас харахад тухайн үед зовуурь мэдэгдээгүй. Тэгээд цагдаагийн газар ***, *** хоёр ярилцаад энэ хүнийг гэмт хэрэгтэн болгоно, ***г гомдлоосоо татгалзчих, минийх ил тод гээд явсан байдаг. Өөрт нь ямар ч зовуурь, шаналгаа, эмнэл зүйн шинж илрээгүй. Тэгээд гэрч нарыг бүрдүүлсэн байдаг. Гэрч ***ыг яагаад шүүх хуралдаанд оролцуулах хүсэлтийг удаа дараа гаргасан бэ гэхээр гэмт хэрэг гарсан газрыг *** цонхоороо харах боломжгүй. *** амны хайрцаг уншсан гэдэг. Тухайн хүн амны хайрцгийг ямар гэрэлд уншсан, ямар эх сурвалж байгаа гэдэг нь тодорхойгүй. Урьдчилсан хэлэлцүүлгийн хуралд уг гэрчийн мэдүүлэгтэй холбоотойгоор туршилт хийлгэх хүсэлт гаргаж байсан. Хоорондын маргаанаа таслахын тулд эрүүгийн хэрэгтэн болгох гээд байгаа юм шиг харагдаж байна. Маажсан эсэх асуудалд манай үйлчлүүлэгч намайг цохисон, *** түшиж авсан. Энэ үед маажсан байж магадгүй гэж мэдүүлдэг. ***, *** нар маш нарийн мэдүүлж байгааг хархаар хоорондоо ярилцаж тохиролцсоны шинж гэж харж байгаа. ***, *** нар хэрэлдэж байхад ***, *** гэж хүнийг өмөөрөөд урдуур нь орж түлхээд энэ үед маажсан байх магадлалтай гэдэг. *** гэж хүнийг миний үйлчлүүлэгч цохисон зүйл байхгүй. Тэгтэл *** гэж хүнийг цохих гэж байна гэж андуураад голоор нь орсон байдаг. Миний үйлчлүүлэгч маажсан эсэхээ, энэ хүн маажуулсан эсэхээ мэдэхгүй байгаа. Гэрч ***гийн мэдүүлэгт түлхээд унах гэж байхад нь түшиж авсан гэсэн байдаг. Энэ хүн зүгээр урдуур нь орсон юм биш,  маргаж байсан хоёр хүний голоор ороод энэ хүний биед хүрсэн гэдэг нь гэрч ***гийн мэдүүлэг, миний үйлчлүүлэгчийн мэдүүлгээр нотлогддог. Шинжээчийн дүгнэлт үндэслэлгүй, эргэлзээтэй нөхцөл байдалтай гарсан. Чулуунсүх дүрс оношилгооны шинжээч эмч, долоо хоногийн өмнө дүрс оношилгооны эмч гэж гарын үсэг зураад өөр шинжээч дүгнэлт гаргасан гэсэн хуралд орсон. Шинжээч хайхрамжгүй хандаж гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д заасан нөхцөл байдлыг харгалзан үзээгүй. Нэгэнт өөрөө энэ шинжээчийн дүгнэлтийг гаргачихсан учраас өөрийнхөө гаргасан шинжээчийн дүгнэлтийг хамгаална. Зовуурь эмнэл зүйн шинж илэрсэн гэж байна. Энэ хүн засаршгүй сорвитой байсан дахин шинжээч томилуулна гэсэн юм байхгүй. Энэ хүнийг очсон даруйд засаршгүй сорви байж болзошгүй, нарийн мэргэжлийн эмчид үзүүлээд ир гээд явуулах боломжтой байсан. Тэгтэл шууд үзээд өөрөө дүгнэлтээ гаргасан. Энэ нь гэмтлийн зэрэг тогтоох журмыг зөрчсөн буюу ийм эрсдэл үүсэх боломжтой бол нарийн мэргэжлийн эмчид  дуран, имрай хийлгээд ир гээд явуулдаг. Мөн 3 удаа гэж бичсэн. Хэн ч харсан 3 удаагийн үйлдлээр хийсэн юм шиг харагдана. Шинжээч дүгнэлтээ гаргахдаа шинжилгээ хийлгэж байгаа хүний үгэнд автсан байж магадгүй. Эрүүл мэнд сарнисан эсэхийг бид мэдэхгүй, эрүүл мэнд нь сарнисан, эмнэл зүйн ямар шинж илэрсэн эсэх, эхнэр нь ХӨСҮТ-ийн эмч, тос түрх гэсэн нь эмнэл зүйн шинж мөн эсэх нь эргэлзээтэй. Эмнэл зүй гэдгийг болон зовуурь, онош гэдгийн тодорхойлолтыг нь хэл гэхээр байдаггүй. Үүнийг тогтоогоогүй учраас дахин бүрэлдэхүүнтэй шинжээч томилж өгөхийг хүсэж байна. Мөн зарим ажиллагааг нэмж хийлгэж өгөхийг хүсэж байна. гэсэн дүгнэлт гаргаж мэтгэлцэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчид холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.

 

1.1 Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн холбогдсон хэрэгт шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

 

Шүүгдэгч *** нь Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Блью Скай хотхоны 46-г байрны гадна 2023 оны 03 дугаар сарын 19-ний орой “Блью Скай” хотхоны Сууц өмчлөгчдийн холбооны тамга, тэмдэг, удирдлагатай холбоотой асуудлаар иргэн П.***той маргалдах явцад хохирогч *** тэдний маргааны таслан зогсоохоор тухайн хоёр хүний дундуур орж болиулах үед нь түүний нүүр хэсэгт нь гараараа маажиж биед нь зүүн хацар, эрүү, хүзүүнд зулгаралт гэмтэл бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт нь:

- Хан-Уул дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтэст 2023 оны 03 дугаар сарын 19-ний өдөр бүртгэгдсэн дуудлагын лавлагааны хуудас (хавтаст хэргийн 6 дахь тал),

- Хохирогч ***ы мөрдөн шалгах ажиллагаанд 2023 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр болон 2023 оны 05 дугаар сарын 31-ний өдөр өгсөн мэдүүлгүүд (хавтаст хэргийн 16-17, 19-20 дахь тал),

- Хохирогч ***ы биед 2023 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн биед үзлэг хийсэн гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 38-39 дахь тал),

- Гэрч С.***гийн мөрдөн шалгах ажиллагаанд 2023 оны 05 дугаар сарын 23-ны өдөр өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 24-25 дахь тал),

- Гэрч П.***гийн мөрдөн шалгах ажиллагаанд 2023 оны 05 дугаар сарын 17-ны өдөр өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 28-30 дахь тал),

- Гэрч ***гийн мөрдөн шалгах ажиллагаанд 2023 оны 06 дугаар сарын 02-ны өдөр өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 35-36 дахь тал),

- Гэрч ***ы мөрдөн шалгах ажиллагаанд 2023 оны 06 дугаар сарын 11-ний өдөр өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 83-84 дэх тал),

- Шүүх шинжилгээний ерөнхий газрын Нийслэлийн шүүх шинжилгээний газрын Шүүх анагаах ухааны шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн №4006 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 42-43 дахь тал),

            - Шинжээч С.Чулуунсүхийн мөрдөн шалгах ажиллагаанд 2023 оны 06 дугаар сарын 12-ны өдөр өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 77-78 дахь тал) болон шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг (шүүх хуралдааны тэмдэглэлд),

            - Яллагдагч ***гийн мөрдөн шалгах ажиллагаанд 2023 оны 05 дугаар сарын 31-ний өдөр өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 61-62 дахь тал) болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

          Хэрэгт авагдсан, шинжлэн судалсан дээрх нотлох баримтыг хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгон тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар бүхэлд нь хянаж, харьцуулан шинжлэх, эх сурвалжийг магадлах аргаар шалгахад хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримт тогтоогдсон тул хууль ёсны нотлох баримтууд гэж үзэж, шийдвэрийн үндэслэл болгосон болно.

1.2 Хууль зүйн дүгнэлт:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно. гэж заасан ба гэмт хэргийг нийгмийн аюулын шинж чанар, түүний хэр хэмжээг харгалзан үндсэн болон хүндрүүлэх шинжид ангилдаг.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэж үндсэн шинжийг тодорхойлжээ.

Шүүгдэгч *** мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар ”*** нь намайг цээж рүү цохиход би унахдаа баруун гараараа цамцнаас нь зуураад гар тавигдсан, ***ы зүүн хацраас бага зэргийн цус гарч байсан” гэж, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээр: “хүн унахдаа ойр байгаа зүйлээс барих хөдөлгөөн хийдэг, энэ үед ***ы нүүр хэсэгт хүрсэн байж магадгүй” гэж мэдүүлж хохирогчид учирсан гэмтлийг болгоомжгүй, санамсаргүй байдлаар учруулсан гэж мэдүүлж, гэм буруугийн санаатай хэлбэрт маргаж  оролцсон,

-мөн шүүгдэгчийн өмгөөлөгчөөс гэмт гарсан байдлыг нотлож чадаагүй, шинжээч хайхрамжгүй хандаж Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д заасан нөхцөл байдлыг харгалзаагүй, шинжээчийн дүгнэлт үндэслэлгүй, эргэлзээтэй, шинжилгээ хийлгэсэн хүний үгэнд автсан байж магадгүй, хохирогчид эмнэл зүйн шинж илэрсэн эсэх тодорхойгүй тул бүрэлдэхүүнтэй шинжээч томилж дүгнэлт гаргуулах, дутуу зарим ажиллагаа нэмж хийлгэх гэсэн дүгнэлтийг гаргасан эдгээрийг дараах үндэслэлээр хүлээн авах үндэслэл тогтоогдоогүй гэж дүгнэв. Үүнд:

            Хэрэгт цуглуулж бэхжүүлсэн нотлох баримт, тогтоогдсон үйл баримтаар шүүгдэгч *** нь Хөх тэнгэр сууц өмчлөгчдийн холбооны гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан байх ба СӨХ-ийн үйл ажиллагаатай холбоотой оршин суугчид тэдний хооронд маргаан үүссэн, улмаар иргэн П.***г тус СӨХ-ийн гүйцэтгэх захирлаар ажиллуулахаар болж тамга, тэмдэг хүлээлцэх талаар үл ойлголцол бий болжээ. Энэхүү асуудалтай хамааралтайгаар *** нь иргэн П.***г үг хэлээр доромжилсон байх ба үүнээс улбаатай иргэн ***аас  шаардлага тавихад түүний биед шүүгдэгч халдсан болох нь тогтоогджээ. Тодруулбал: Хохирогч ***ы өгсөн “...***д харанхуй шөнө дуугаа багасга, настай хүн рүү дайрч доромжлохоо боль гэж шаардлага тавьтал *** нь шууд гараараа миний зүүн хацраас доош эрүү хүртэл хумсаараа маажсан..”гэх мэдүүлэг /хх16-17/, гэрч С.***гийн өгсөн “...*** нь ***ыг заамдах шиг болсон, ...***ыг айлгах гэж уурандаа заамдсан байх.гэх мэдүүлэг /хх24-25/, гэрч ***гийн өгсөн “...*** нь надад хэлэхдээ “*** нь *** гуайг хэл амаар доромжлоод зодох гээд дайраад байхаар нь чи хөгшин настай хүнийг доромжлоод байх даа яадаг юм, одоо боль гээд шаардлага тавихад баруун гараараа нэг удаа зүүн чихний урдаас эрүү хүртэл маажчихлаа” гээд маажуулсан газраа харуулсан.гэх мэдүүлэг /хх35-36/, гэрч ***ы өгсөн “*** нь ***ы нүүр рүү цохисон уу, маажсан уу ямар ч байсан нүүр рүү нь гараараа хүрэх шиг болсон.гэх мэдүүлэг /хх83-84/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх ба эдгээр нотлох баримтыг үгүйсгэх няцаах үндэслэл тогтоогдоогүй, нөгөө талаас шүүгдэгч ***гаас “унахдаа ойр байгаа зүйлдээ хүрч хөдөлгөөн хийдэг, тэгэхдээ хохирогчид хүрсэн байж магадгүй.”гэх болгоомжгүй хэлбэрээр халдсан гэх агуулга бүхий мэдүүлэг бүрэн үгүйсгэгдсэн.

Тиймээс шүүгдэгч *** нь гэмт гарсан өдөр бусадтай маргаан үүсгэж улмаар уг маргаан даамжирч өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг мэдсээр байж хохирогчийг уг маргааныг таслан зогсоох, шаардлага тавихад биед нь санаатай халдсан нь хэрэгт авагдсан баримтуудаар хангалттай тогтоогдсон, нотолбол зохих ажиллагааг явуулсан байна.

            Мөн шинжээч нь хуульд заасан эрх, үүрэгтэй танилцаж дүгнэлт гаргасан байх бөгөөд шинжээч дүгнэлтийн талаар мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “***ы эрүүл мэндэд зовиурь эмнэл зүйн шинж илэрсэн ба түүнд учирсан гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д заасан шалгуурт хамаарахгүй,  тодруулбал нүүрэнд учирсан гэмтэл нь 2.6-д хамаардаггүй” талаар мэдүүлж, тусгай мэдлэгийн хүрээнд хариулжээ.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт Шинжээчийн дүгнэлт бүрэн бус, эсхүл шинжилгээ хийлгэж байгаа асуудалтай холбоотой шинэ нөхцөл байдал бий болсон, эсхүл үндэслэлгүй, эсхүл үндэслэлтэй эсэх нь эргэлзээтэй гэж үзвэл шүүх, прокурор, мөрдөгч шинжилгээ хийлгэх шийдвэр гаргаж, Шүүх шинжилгээний тухай хуулийн 27, 28 дугаар зүйлд заасан нэмэлт, эсхүл дахин шинжилгээ хийлгэнэ.гэж заасан.

            Хэрэгт авагдсан шинжээчийн 4006 дугаартай дүгнэлт нь бүрэн бус эсхүл эргэлзээтэй, үндэслэлгүй гэж үзэх хууль зүйн үндэслэл тогтоогдоогүй ба дүгнэлт нь хууль ёсны, үндэслэл бүхий, хэргийн бодит байдалд нийцсэн гэж үзэж, бүрэлдэхүүнтэй шинжээч томилуулах нэмж ажиллагаа хийлгэх тухай өмгөөлөгчийн дүгнэлтийг хүлээн аваагүй болно. Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар яллагдагч, шүүгдэгч нь өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ, эсхүл хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээхгүй юм.

Хэргийн үйл баримт болон цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтад үндэслэн  хууль зүйн дүгнэлт хийхэд хохирогч ***ы эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учирсан нь хохирогч, гэрч нарын мэдүүлэг, тусгай мэдлэгийн хүрээнд гаргасан шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байх ба хохирогчид учирсан гэмтэл шүүгдэгчийн үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой байна.

Мөн шүүгдэгч *** нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг мэдсээр байж ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэргийг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байх тул шүүгдэгчийн үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан байна.

Иймд шүүгдэгч ***г гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр буюу  хайхрамжгүй, санамсаргүй байдлаар хохирогчид хөнгөн гэмтэл учруулсан гэж үзэх үндэслэлгүй тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокуророос ирүүлсэн хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх боломжтой, нэмэлт ажиллагаа хийлгэх шаардлагагүй гэж дүгнэсэн болно.  

            Шүүгдэгч нь хохирогчтой ажил хэргийн таарамжгүй харилцаа үүссэн байхад олон нийтийн газар, бусадтай зөв боловсон харилцаа үүсгээгүй, хэрүүл маргаан үүсгэх явцдаа хохирогчийн биед гэмтэл учруулах гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөл болжээ.

            Иймд прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн хүрээнд улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч ***г Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.

 

1.4 Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт хуульчилсан. 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт Бусдын амь нас, эрүүл мэндэд ...эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн ...эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан ...зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй. гэж тус тус заажээ. 

Хохирогч *** нь хохирол, хор уршигтай холбоотой эмчилгээ үйлчилгээний баримтыг мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд ирүүлээгүй нэхэмжлэхгүй, гомдолтой байна гэсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.

 

2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

            2.1 Эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл:                      

   Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ., 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ. гэж хуульчилсан.

2.2 Яллах, өмгөөлөх талын гаргасан санал, дүгнэлт:

Улсын яллагч дүгнэлтдээ шүүгдэгч *** нь анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна. гэсэн дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч И.Чимэдбадам: Торгох ялын санкцтай гэмт хэрэг байгаа учраас 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулж өгөхийг хүсэж байна. Миний үйлчлүүлэгч анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг гарахад хохирогчийн буруутай үйл ажиллагаа нөлөөлсөн гэж үзэж байна. Эдгээр нөхцөл байдлыг харгалзан үзэхийг хүсэж байна. гэх тайлбарыг тус тус гаргасан.

2.3 Хууль зүйн дүгнэлт:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал болон эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан, хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй.

Шүүгдэгч ***гийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар ял шийтгэлгүй байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг хөнгөрүүлэх нөхцөлд харгалзав.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь мөн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн “хөнгөн” ангилалд хамаарна.

Шүүгдэгч ***г “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайг тогтоосон тул гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх” гэм буруугийн зарчим, “эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх” шударга ёсны зарчимд нийцүүлэн, шүүгдэгчид анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, насны хувьд 55-аас дээш настай, хохирогч нь хохирол төлбөр нэхэмжлээгүй зэргийг тал бүрээс нь харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, торгох ялыг хуульд заасан 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

 

3. Бусад асуудлын талаар: Шүүгдэгчид холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, энэ хэрэгт баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тогтоолд дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ***г “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***г 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 (зургаан зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***д оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 90 (ер) хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *** нь шүүхээс оногдуулсан торгох ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй. 

5. Шүүгдэгч ***д оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

6. Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хураагдсан эд мөрийн баримтгүй,  гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгчид холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, баривчлагдсан хугацаагүй, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, энэ тогтоолоор хохирогчид төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, мөн хугацаанд улсын яллагч, дээд шатны прокурор нь эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах журмаар гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ***д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Д.ДОРЖСҮРЭН