Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 02 сарын 19 өдөр

Дугаар 2024/ШЦТ/038

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Гэрэлмаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Бүжинлхам, улсын яллагч Ж.Энхбат, шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 02 сарын 16-ны өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.

 Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн,  ******* тоот регистрийн дугаартай, ******* овогт ******* *******,

Шүүгдэгчийн холбогдсон хэрэг:

Шүүгдэгч ******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч ******* нь 2023 оны 12 дугаар 18-ны орой Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 2 дугаар баг 9 дүгээр гудамж, 904 тоот хашаа болох өөрийн гэрт ирсэн *******ий унаж явсан ийн эзэмшлийн тоёота маркийн 81-66 БНА улсын дугаартай тээврийн хэрэгслийг 2023 оны 12 дугаар сарын 19-ний өглөө тээврийн хэрэгслийг өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр, завших санаа зорилгогүйгээр, хулгайлах, дээрэмдэх гэмт хэргийн шинжийг агуулалгүйгээр, нэг газраас нөгөө газарт хүрэх зорилгоор, хөдөлгүүрийг асааж шилжүүлсэн буюу авто тээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүйгээр авч явахдаа Баянхонгор сумын 10 дугаар багийн нутаг дэвсгэрт осолдож ******* 5.900.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээс гадна гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээж авсан тухай тэмдэглэл (хавтаст хэргийн 3, 36 дэх хуудас), зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 4-7 дэх хуудас), насанд хүрээгүй гэрч ******* мэдүүлэг (хавтаст хэргийн 18-20 дэх хуудас), хохирогч ийн мэдүүлэг (хавтаст хэргийн 55 дахь хуудас), гэрч *******ий мэдүүлэг (хавтаст хэргийн 57-59 дах хуудас),  *******ын гэрчээр өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 63-64 дахь хуудас), гэрч ийн мэдүүлэг (хавтаст хэргийн 66 дахь хуудас), насанд хүрээгүй гэрч ******* мэдүүлэг (хавтаст хэргийн 68-69 дэх хуудас), Энх нахиа ХХК-ийн 05 дугаар шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 83-84 дэх хуудас), Энх нахиа ХХК-ийн 687 дугаартай авто машин техникийн үнэлгээний тайлан (хавтаст хэргийн 24-30 дахь хуудас), хохирол төлсөн баримт (хавтаст хэргийн 37-39 дэх хуудас), тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар (хавтаст хэргийн 41 дэх хуудас), автомашин барьцаалсан зээлийн гэрээ (хавтаст хэргийн 43-45 дэх хуудас), эвлэрлийн гэрээ (хавтаст хэргийн 47 дэх хуудас), иргэн ******* гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 48-50 дэх хуудас), яллагдагч *******ын мэдүүлэг (хавтаст хэргийн 96-98 дэх хуудас), *******ын хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд (хавтаст хэргийн 31-32, 103-104, 108-114  дэх хуудас) зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээс гадна гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээж авсан тухай тэмдэглэл (хавтаст хэргийн 3, 36 дэх хуудас), зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 4-7 дэх хуудас), насанд хүрээгүй гэрч ******* мэдүүлэг (хавтаст хэргийн 18-20 дэх хуудас), хохирогч ийн мэдүүлэг (хавтаст хэргийн 55 дахь хуудас), гэрч *******ий мэдүүлэг (хавтаст хэргийн 57-59 дах хуудас),  *******ын гэрчээр өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 63-64 дахь хуудас), гэрч ийн мэдүүлэг (хавтаст хэргийн 66 дахь хуудас), насанд хүрээгүй гэрч ******* мэдүүлэг (хавтаст хэргийн 68-69 дэх хуудас), Энх нахиа ХХК-ийн 05 дугаар шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 83-84 дэх хуудас), Энх нахиа ХХК-ийн 687 дугаартай авто машин техникийн үнэлгээний тайлан (хавтаст хэргийн 24-30 дахь хуудас), хохирол төлсөн баримт (хавтаст хэргийн 37-39 дэх хуудас), тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар (хавтаст хэргийн 41 дэх хуудас), автомашин барьцаалсан зээлийн гэрээ (хавтаст хэргийн 43-45 дэх хуудас), эвлэрлийн гэрээ (хавтаст хэргийн 47 дэх хуудас), иргэн ******* гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 48-50 дэх хуудас), яллагдагч *******ын мэдүүлэг (хавтаст хэргийн 96-98 дэх хуудас), *******ын хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд (хавтаст хэргийн 31-32, 103-104, 108-114  дэх хуудас) зэрэг дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх заалтад заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

Шүүгдэгч ******* нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Энэ хэргийн улмаас хохирогч нь гомдол, санал нэхэмжлэх зүйлгүй талаараа мэдүүлсэн байх тул шүүгдэгч  ******* нь бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн 500 нэгж буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, тус ялаас чөлөөлөх нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1-т заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх заалтад зааснаар 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, тус ялаас чөлөөлөх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь :

1. Шүүгдэгч ******* овогт *******ийн *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх заалтад заасан авто тээврийн хэрэгслийг өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч *******ыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулсугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1-г журамлан шүүгдэгч *******ыг мөн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1-т зааснаар оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялаас чөлөөлсүгэй.

4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг дискийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хадгалсугай.

5. Шүүгдэгч ******* нь уг хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

7. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

                                        ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             Б.ГЭРЭЛМАА