Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 06 сарын 11 өдөр

Дугаар 29

 

Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ё.Бямбацэрэн даргалж, шүүгч М.Хүрэлбаатар, Д.Мөнхөө нарын бүрэлдэхүүнтэй хийж,

 Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 2020/ШЦТ/71 дугаар шийтгэх тогтоолтой У.Х т холбогдох 1825003990307 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч У.Х ын давж заалдах гомдлыг үндэслэн 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Мөнхөөгийн илтгэснээр эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэйгээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд прокурор Б.Оюун-Эрдэнэ, шүүгдэгч У.Х , түүний өмгөөлөгч Р.Бямбажав, нарийн бичгийн дарга Т.Батсайхан нар оролцов

Монгол Улсын иргэн, 27 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, ээж, хоёр дүүгийн хамт оршин суух, урьд 5 удаагийн ял шийтгэлтэйгээс 2016 оны 04 сарын 22-ны өдрийн 86 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 5 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2018 оны 04 сарын 05-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан,  регистрийн дугаартай Х овогт У.Х .

Шүүгдэгч У.Х ын холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд авагдсанаар:

  1. 2018 оны 06 дугаар сарын 05-ны өдөр ... оршин суух Л.Г ын байшинд нэвтэрч их гарын мөнгөн аяга 1 ширхэг, бага гарын мөнгөн аяга 1 ширхэг, монетон бөгж 2 ширхэг зэрэг эд хөрөнгө хулгайлж 626000 төгрөгийн хохирол учруулсан,
  2. 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдөр ... оршин суух Э.О гийн байшинд нэвтэрч бугуйн цаг, монетон бөгж, гар утас, хэт хутга зэрэг эд хөрөнгө хулгайлж 510000 төгрөгийн хохирол учруулсан,
  3. 2018 оны 06 дугаар сарын 23-наас 24-ний өдрийн хооронд ... байрлах У.М ын эзэмшлийн автомашины гаражид нэвтэрч гагнуурын аппарат, Кен /KEN/ маркын: түрдэг хөрөө, цохилттой өрөм, тасдагч, модны өрөм болон 50 метрийн урттай метр меду зэрэг эд хөрөнгө хулгайлж 525000 төгрөгийн хохирол учруулсан,

4. 2018 оны 07 дугаар сарын 03-наас 04-ний өдрийн хооронд Орхон аймгийн ... оршин суух Б.У ын байшинд нэвтэрч 2 ширхэг цамц, 1 ширхэг өмд зэрэг эд хөрөнгө хулгайлж 76500 төгрөгийн хохирол учруулсан,

  1. 2018 оны 07 дугаар сарын 07-ны өдөр Орхон аймгийн ... оршин суух Х.Э ийн байшинд нэвтэрч хар хөх өнгийн чемодан, шинэ орны даавуу, 2 хүний халдаг гудас зэрэг эд хөрөнгө хулгайлж 266500 төгрөгийн хохирол учруулсан,
  2. 2018 оны 07 сарын 09-ний өдөр Орхон аймгийн ... оршин суух Б.Э ийн байшинд нэвтэрч монетон гинжтэй сувдан хослол, бугуйн цаг, Айр макс /Аir мах/ брэндийн чихэвч, дуу хураагуур, бугуйвч, сувдтай унждаг ээмэг зэрэг эд хөрөнгө хулгайлж 1850000 төгрөгийн хохирол учруулсан,
  3. 2018 оны 07 дугаар сарын 10-наас 11-ний өдрийн хооронд Орхон аймгийн ... нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Э.Б ийн эзэмшлийн "Э" хүнсний дэлгүүрт нэвтэрч бэлэн 276000 төгрөг, архи, дарс, пиво, ундаа, набор, самар зэрэг эд хөрөнгө хулгайлж 1333319 төгрөгийн хохирол учруулсан,
  4. 2018 оны 07 дугаар сарын 12-ны өдөр Орхон аймгийн ... оршин суух Б.М ын байшинд нэвтэрч эрэгтэй хромон гутал, усны гутал, халбага савхны ком, хүүхдийн дархан нэхий дээл, цасны эрэгтэй пүүз, цасны эмэгтэй пүүз, дээл, хүрэм зэрэг эд хөрөнгө хулгайлж 900000 төгрөгийн хохирол учруулсан,
  5. 2018 оны 7 дугаар сарын 4-ний өдрөөс 12-ны өдрийн хооронд Орхон аймгийн ... оршин суух Г.М гийн байшинд нэвтэрч 2 хайрцаг үзэм, 8 ширхэг варень, 2 уут хөөсөн чихэр, хүүхдийн хувцасны чемодан 2 ширхэг зэрэг эд хөрөнгө хулгайлж 272400 төгрөгийн учруулсан,
  6. 2018 оны 06 дугаар сард Орхон аймгийн Баян-Өндөр сумын ... оршин суух Э.Б гийн эзэмшлийн хашаанд байрлах 40 тонны чингэлэгт нэвтэрч том хүний унадаг дугуй 1 ширхэг, 2 төрлийн цахилгаан хөрөө, цахилгаан цохилттой дрилль 1 ширхэг зэрэг эд хөрөнгө хулгайлж 770000 төгрөгийн хохирол учруулсан,
  7. 2018 оны 07 дугаар сард Орхон аймгийн ... оршин суух Т.О ийн эзэмшлийн хашаанд байрлах амбаарт нэвтэрч 40 литрийн багтаамжтай хөнгөн цагаан /бидон/ сав 1 ширхэг, ОХУ-д үйлдвэрлэсэн хромон гутал болон нэг ширэмтэй плитка, 30-40 кг даацтай цахилгаан жин хэмжигч зэрэг эд хөрөнгө хулгайлж 212000 төгрөгийн хохирол учруулсан,
  8. 2018 оны 07 дугаар сарын 10-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын ... оршин суух Г.М ын байшинд нэвтэрч Скай вега маркын гар утас, Самсунг галакси маркын Таб-3, эрэгтэй цулгуй мөнгөн бөгж, эрэгтэй мөнгөн гинж, эмэгтэй мөнгөн гинж, Вата загварын эмэгтэй элгэн гутал зэрэг эд хөрөнгө хулгайлж 450000 төгрөгийн хохирол учруулсан,
  9. 2018 оны 06 дугаар сард Орхон аймгийн Баян-Өндөр сумын ... оршин суух Э.Б ын байшингийн цонхоор нэвтэрч унадаг дугуй, сүлжмэл суран бугуйл, сүлжмэл суран хазаар, эмэгтэй мөнгөн ээмэг 1 хос, эмэгтэй мөнгөн ээмэг 1 хос, эмэгтэй мөнгөн ээмэг, гинж кулон, бөгж 3 хос, эмэгтэй мөнгөн гинж, цохилттой өрөм, цахилгаан дрилл /том/, цахилгаан дрилл /жижиг/, цахилгаан гар бариултай түрдэг хөрөө зэрэг эд хөрөнгө хулгайлж 1075000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2020 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 2020/ШЦТ/71 дугаар шийтгэх тогтоолоор:

1. Шүүгдэгч Х овогт У.Х ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д заасан хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч У.Х ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д зааснаар  7 /долоо/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

З. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч У.Х т оногдуулсан 7 /долоо/ жилийн хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчУ.Х ын цагдан хоригдсон нийт 528 /таван зуун хорин найм/ хоногийг эдлэх ялын хугацаанд оруулан тооцсугай.
  2. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгтзааснаар шүүгдэгч У.Х аас нийт 6323400 төгрөгийг гаргуулж хохирогч: Орхон аймгийн Баян-Өндөр сумын ... оршин Л.Г од 626000 төгрөгийг, ... оршин суух Э.О д 110000 төгрөгийг, ... оршин суух  У.М д 525000 төгрөгийг, ... оршин суух Б.У т 76500 төгрөгийг, ... оршин суух Х.Э т 266500 төгрөгийг, ... оршин суух Б.Э т  1850000 төгрөгийг, ... оршин суух Б.М д  590000 төгрөгийг,  ... оршин суух Г.М д 272400 төгрөгийг, ... оршин суух Э.Б д  240000 төгрөгийг, оршин суух Т.О эд  212000 төгрөгийг,  оршин суух Г.М д  450000 төгрөгийг, ... оршин суух Э.Б ад 1075000 төгрөгийг, оршин суух Э.Б ад  1075000 төгрөгийг, иргэний нэхэмжлэгч ... оршин суух М.О ад 30000 төгрөгийг,  иргэний хариуцагч Орхон аймгийн Баян-Өндөр сумын ... оршин суух Х.Х -аас 1219319 төгрөгийг гаргуулж ... оршин суух, хохирогч Э.Б т тус тус олгосугай.
  3. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжилсэнхөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг тус тус дурдсугай.
  4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгтзааснаар шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч У.Х т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, Булган аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын цагдан хорих байранд хорьсугай.
  5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1, 38.1 дүгээрзүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч,  иргэний хариуцагч болон нэхэмжлэгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
  6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгтзааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч У.Х т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.” гэж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч У.Х  давж заалдах гомдолдоо: “Миний бие 2018 оны 06 дугаар сард Орхон аймгийн Булаг багт явж байгаад Б той тааралдаад хоёулаа хамт айлд очоод ирье гээд Б г дагуулан явсан. Бид хоёрыг очиход нөгөө айл хүнгүй байсан тул бид хоёр хашаанаас гараад явж байтал хажуу айл нь хүнгүй, гэр нь цоожтой харагдсан. Би Б г хүн харж бай гэж хэлээд нөгөө айлын цонхоор нь орж  8 сав варень, 2 уут хөөсөн чихэр, 2 ширхэг чемодан болон бусад эд зүйлийг хулгайлж аваад Б той хамт гэрт нь очсон. Гэрт нь очиход Э  гэдэг ах “юун баахан юм аваад ирсэн юм, яах гэж байгаа юм бэ?” гэхээр нь би тэр ахад үнэнээ хэлээд үүнийг зарж архи ууя гэж хэлсэн. Бид хэд ярилцаж тохироод Э , Н  нар нөгөө эд зүйлсийг зарахаар авч явсан. Удалгүй нөгөө хоёр буцаж ирэхдээ 2 шил архи авч ирсэн. Би тэр архийг хамт ууж дуусаад тэр айлаас гарч явсан.

Мөн 2018 оны 7 дугаар сарын 11-12-ны шилжих шөнө 4 цагийн үед Орхон аймгийн

Уурхайчин багт байрлах Э  хүнсний дэлгүүрээс хулгай хийхэд Б , Э , Г  нар байсан. Тус дэлгүүрийн цонхоор ороход Б  гэх залуугаар өргүүлж ороод дэлгүүрээс хулгайлсан юмаа Б д өгсөн. Миний өгсөн юмыг Б  шуудайлж байсан ба би юмаа авч дуусаад гарч ирэхэд нөгөө хоёр эмэгтэй явсан байсан. Б  байж байсан. Бид хоёр такси бариад Говил багт Э ийнд очсон. Э т хулгайлж авсан эд зүйлээ өгөөд, наадах чинь хулгайн эд зүйл шүү, далд хийчих гэж хэлээд бид хоёр явсан. Бид хоёрыг 3-4 цагийн дараа Э ийнд ирэхэд 5-6 хүн нөгөө бид хоёрын хулгайн архи, пиво, чихэр, жимсийг ууж идээд сууцгааж байсан. Би тэр хүмүүсийн нэрийг нь санахгүй байна. Э , Г  болон түүний дүү Ш  нарын нэрийг мэднэ. Бусдыг нь мэдэхгүй зүс таних залуучууд байсан.

Иймд миний бие уг хэргийг хийхдээ Б , Г , Э  нартай хамтран хийсэн. Мөн 2018 оны 6 дугаар сард хулгай хийхдээ Б той хамтран хулгай хийсэн байхад анхан шатны шүүх шийдвэр гаргахдаа нэг талыг баримталж зөвхөн намайг яллах талыг баримталсанд гомдолтой байна. Надтай хамт хулгай хийсэн хүмүүсийг энэ хэрэгт хамааралгүй гэж үзсэн. Миний бие уг хүмүүсийн талаар мөрдөн байцаах болон прокурор, шүүхийн шатанд удаа дараа хүсэлт гаргасан боловч хүсэлтийг хүлээн авалгүй хэргийг шийдвэрлэсэн. Иймд миний давж заалдах гомдлыг хүлээн авч хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолтой холбогдуулан гаргасан шүүгдэгч У.Х ын давж заалдах гомдол үндэслэлтэй эсэхийг хянан шийдвэрлэхдээ хуульд заасан журмын дагуу авагдсан бичгийн нотлох баримтуудын хүрээнд гомдолд дурдсан үндэслэлийг хязгаарлахгүйгээр тухайн хэргийн бүх ажиллагаа, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон эсэхийг бүхэлд нь хянав.

Хэргийн бүх ажиллагааг хянахад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудыг шүүх үнэлж дүгнэх боломжтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчилгүй байна.

Шүүгдэгч У.Х  нь:

1. 2018 оны 06 дугаар сарын 05-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум ... оршин суух Л.Г ын байшинд нэвтэрч их гарын мөнгөн аяга 1 ширхэг, бага гарын мөнгөн аяга 1 ширхэг, монетон бөгж 2 ширхэг зэрэг эд хөрөнгө хулгайлж 626.000 төгрөгийн хохирол учруулжээ. Гэмт хэрэг үйлдсэн байдал нь,

Хохирогч Л.Г ын  “2018 оны 06 дугаар сарын 05-ны өдөр 11 цагийн үед эхнэр, бага охины хамт гарсан юм. Тэгээд орой 20 цаг өнгөрөөгөөд гэртээ ирэхэд манай байшингийн зүүн тийш харсан цонхоор хулгайч ороод тэр цонхтой өрөөнд байсан сейфийг сейфэн дээр байсан түлхүүрээр онгойлгоод дотор нь байсан миний их гарын мөнгөн аяга 1 ширхэг, бага гарын мөнгөн аяга 1 ширхэг, мөн сейфэн дотор байсан манай эхнэрийн 2 ширхэг монетон бөгжийг аваад явсан байсан” гэх мэдүүлэг.

“Бан хас” ХХК-ний 2018 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 2018/э-0196 дугаартай эд зүйлийн үнэлгээ тогтоосон шинжээчийн “их гарын мөнгөн аяга, бага гарын мөнгөн аяга, монетон бөгж, нийт 626000 төгрөг” гэх дүгнэлт.

Гэрч Д.Ц гийн “тэр өдөр 14 цагийн үед гэрээсээ гараад орой 20 цаг 20 минутын үед гэртээ ирэхэд манай байшингийн зүүн талын вакум цонх онгорхой байсан. Мөн гал тогооны өрөөнд байсан түгжээтэй байсан сейфний хаалга нь онгорхой болчихсон байсан. Тэгээд гэрийн эд зүйлээ бүртгэж үзэхэд сейфэн дотор байсан хоёр  ширхэг мөнгөн аяга, хоёр ширхэг монетон бөгж зэрэг эд зүйл алдагдсан байна” гэх мэдүүлэг.

2018 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн яллагдагч У.Х ын мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт зэргээр тус тус нотлогджээ.

  1. 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын ... оршин суух Э.О гийн байшинд нэвтэрч бугуйн цаг, монетон бөгж, гар утас, хэт хутга зэрэг эд хөрөнгө хулгайлж 510.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

Хохирогч Э.О гийн өгсөн: “...Бид нар гэрээсээ явахдаа бүх цонхнуудаа цоожлоогүй онгорхой орхиод явсан. Бид нарыг гэртээ ирэхэд бүх цонхнууд хэвээрээ онгорхой байсан. “Casio” брэндийн эрэгтэй хүний хүрэн улаан өнгийн арьсан оосортой бугуйн цаг, “Diesel” брэндийн хүрэн улаан өнгийн арьсан оосортой, дөрвөлжин хэлбэртэй шар өнгийн бугуйн цаг, марк тодорхойгүй цагаан өнгийн төмрөн эрэгтэй хүний бугуйн цаг, “Rado” брэндийн бөөрөнхий хэлбэртэй хүрэн шар өнгийн арьсан оосортой, ар талын таган дээр нь “Ааваас нь дурсгав” гэсэн бичигтэй бугуйн цаг, марк тодорхойгүй хүрэн улаан өнгийн арьсан оосортой /нэг талын оосор нь байхгүй/ цагаан өнгийн төмөр, эрэгтэй хүний бугуйн цаг, “Note 2” загварын хар өнгийн гар утас 2 ширхэг, “Note 1” маркын хар өнгийн гар утас 1 ширхэг, “Samsung Galaxy S4” загварын гар утас 1 ширхэг алдагдсан. Энэ гурван гар утас одоо батерей байхгүй эвдэрсэн, ашиглах боломжгүй утаснууд байгаа. Энэ хэдэн гар утсыг үнэлэх шаардлагагүй. Хар савхин хуйтай, хүрэн өнгийн үүсэн иштэй, мөнгөөр бүрсэн, 30-35 см урттай, унжуурга гинжтэй хэт хутга, эмэгтэй хүний монетон бөгж алдагдсан” гэх мэдүүлэг.

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд , “Бан Хас” ХХК-ийн 2018 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 2018/э-0219 дугаартай эд зүйлийн үнэлгээ тогтоосон шинжээчийн: “бугуйн цаг, эмэгтэй хүний бөгж, хэт хутга, эрэгтэй хүний хантааз, гар утас, нийт 510.000 төгрөг” гэх дүгнэлт, мэдүүлэг шалгах ажиллагааны явцад хураан авсан хэт хутгыг хохирогч Э.О д хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл, гэрч Ц.О ийн “Нөхөр хүүхдүүдийн хамт 14 цагт гараад 15 цаг 30 минутын үед гэртээ ирсэн. Тэгээд ирэхэд манай байшингийн урд талын голын цонхоор хулгай орсон байсан. Миний алдагдсан монетон бөгж дээд талдаа R үсгээр эхэлсэн бичигтэй бөөрөнхий хэлбэртэй бөгж байсан” гэх мэдүүлэг, 2018 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн яллагдагч У.Х ын мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүдээр тус тус нотлогджээ.

  1. 2018 оны 06 дугаар сарын 23-наас 24-ний өдрийн хооронд Орхон аймгийн ... замын эсрэг талд байрлах У.М ын эзэмшлийн автомашины гаражид нэвтэрч гагнуурын аппарат, Кен /KEN/ маркын: түрдэг хөрөө, цохилттой өрөм, тасдагч, модны өрөм болон 50 метрийн урттай метр меду зэрэг эд хөрөнгө хулгайлж 525.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

Хохирогч У.М ын “2018 оны 06 дугаар сарын 23-наас 24-ний өдрийн хооронд “Дэнж” багийн нутаг дэвсгэрт байдаг манай автомашины гражийн хаалганы цоожийг эвдэн хулгайч орж гагнуурын аппарат 1 ширхэг, “KEN” маркын түрдэг хөрөө 1 ширхэг, “КЕN” маркын цохилттой өрөм 1 ширхэг, “КЕN” маркын тасдагч багаж 1 ширхэг, “КЕN” маркын модны /дрилль/ өрөм 1 ширхэг, 50 метрийн урттай метр 1 ширхэг, меду 1 ширхэг зэрэг эд зүйлс хулгайд алдсан. Тухайн хэрэг гарах үед манай нөхөр Х.Г  өөрөө гэрийнхээ эд зүйлийн талаар мэдүүлэг өгсөн. Нөхөр маань өөрөө хөдөө гадаа ажилд явчихдаг учир нөхөр бид хоёр ярилцаж байгаад гэр бүлээ төлөөлж миний бие хохирогчоор тогтоогдож байна” гэх мэдүүлэг, “Бан Хас” ХХК-ний 2018 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 2018/Э-0207 дугаартай эд зүйлийн үнэлгээ тогтоосон шинжээчийн: “гагнуурын аппарат, Keн маркийн түрдэг хөрөө, цохилттой өрөм, тасдагч, модны өрөм, 50 м урттай метр, мяду нийт 525.000 төгрөг” дүгнэлт, гэрч Х.Г ийн “Өнөөдөр 18 цаг өнгөрч байхад 7 дугаар хорооллын урд талд байдаг өөрийн граж дээрээ ирэхэд гадна талын хоёр зүүлттэй байсан цоож байхгүй болсон байсан. Тэгээд гражаа онгойлгож ороод эд зүйлээ үзтэл цүнхтэй багажнууд, цохилттой өрөм, гагнуурын аппарат зэрэг эд зүйл байхгүй болсон байсан” гэх мэдүүлэг, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүдээр тус тус нотлогджээ.

  1. 2018 оны 07 дугаар сарын 03-наас 04-ний өдрийн хооронд Орхон аймгийн... оршин суух Б.У ын байшинд нэвтэрч 2 ширхэг цамц, 1 ширхэг өмд зэрэг эд хөрөнгө хулгайлж 76.500 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

Хохирогч Б.У ын “2018 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн орой 2000-2040 цагийн хооронд манай гэр эзгүй байх хойгуур хулгай орсон байсан. Манай байшингийн баруун талын өрөөний цонхны салхивчийг хагалсан байдалтай, гэрийн эд зүйл эмх цэгцгүй байсан. ...Гэрийн хувцасны шкафнаас эрэгтэй хүний цамц 1 ширхэг, өмд 1 ширхэгийг аваад хашааны хойгуур даваад явж байхыг би хашааны хаалгаар орж ирээд харсан. Эрэгтэй 27 насны орчим, цагаан өнгийн фудволктой хүн байсан” гэх мэдүүлэг, “Би анхны мэдүүлэгт 1 ширхэг цамц, 1 ширхэг өмд гэж мэдүүлсэн. Харин үнэлгээ хийлгүүлэх гэж байхдаа 1 ширхэг даавуун цамц алга болсныг мэдээд нэмээд үнэлүүлсэн. Манай гэрээс 1 ширхэг өмд, 2 ширхэг цамц алга болсон” гэх, “би түүнийг манай байшингийн ар талаар хашаа давах гээд байж байхад нь зургийг нь гар утсаараа дарсан юм. Энэ залуу мөн байна, энэ зургаа угаалгаж мөрдөгчид өгнө” гэсэн мэдүүлгүүд, гар утсан дээрээ дарсан зургийг цаасан дээр буулгаж хэвлэсэн байдлаар гаргаж өгсөн, “Тольдох оюуны өгөөж” ХХК-ний 2018 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 18/167 дугаартай эд зүйлийн үнэлгээ тогтоосон шинжээчийн: “срочкон цамц, даавуун цамц, жинсэн өмд, нийт 76.500 төгрөг” гэх дүгнэлт, хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүдээр тус тус нотлогджээ.

  1. 2018 оны 07 дугаар сарын 07-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын ... оршин суух Х.Э ийн байшинд нэвтэрч хар хөх өнгийн чемодан, шинэ орны даавуу, 2 хүний халдаг гудас зэрэг эд хөрөнгө хулгайлж 266.500 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

Хохирогч Х.Э ийн “2018 оны 07 дугаар сарын 07-ны өдөр Орхон аймгийн БаянӨндөр сумын ... байрлах байшиндаа яваад очиход манай гэрт хулгай орсон шинжтэй байсан. Тэгээд гэртээ яваад ортол гэрт байсан эд зүйлийн байрлал өөрчлөгдсөн, гал тогооны цонхоор орсон байдалтай байсан. Эд зүйлсээ бүртгээд үзтэл хүүхдийн хувцас хийдэг том хар цүнх, шинэ орны даавуу зэрэг алга болсон шинжтэй байсан” гэх мэдүүлэг, “Би анхны мэдүүлэг өгч байхдаа 2 хүний халдаг гудас алга болсныг мэдээгүй байсан. Тэгээд эд зүйл үнэлүүлэхдээ 2 хүний халдаг гудас гэж нэмж үнэлгээ хийлгүүлсэн” гэх мэдүүлэгүүд,  “Тольдох оюуны өгөөж” ХХК-ний 2018 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 18/167 дугаартай эд зүйлийн үнэлгээ тогтоосон шинжээчийн: “хар хөх өнгийн чемодан, ор хөнжлийн торгомсог шинэ даавуу, 2 хүний халдаг гудас шинэ, модон цонхны 2 том шил, нийт 266.500 төгрөг” гэх дүгнэл, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүдээр тус тус нотлогджээ.

  1. 2018 оны 07 сарын 09-ний өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын ... оршин суух Б.Э ийн байшинд нэвтэрч монетон гинжтэй сувдан хослол, бугуйн цаг, Айр макс /Аir мах/ брэндийн чихэвч, дуу хураагуур, бугуйвч, сувдтай унждаг ээмэг зэрэг эд хөрөнгө хулгайлж 1.850.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

 Хохирогч Б.Э ийн “Би Орхон аймгийн Баян-Өндөр сумын ... хаяган дээр хүүхдийнхээ хамт амьдардаг бөгөөд 2018 оны 07 дугаар сарын 09-ний өглөө би ажилдаа яваад манай хүү гэртээ үлдсэн. Ингээд миний хүү Б  нь гэртээ байж байгаад 11 цагийн үед гэрээсээ манай аав, ээжийн хамт гарсан гэж ярьж байсан. Гэрээсээ гарахдаа гэрийн хаалга, цонхыг цоожлоод гарсан гэсэн. Ингээд намайг ажил дээрээ байж байтал 16 цагийн үед манай хүү миний гар утас руу залгаад манай гэрт хулгай орсон юм шиг байна гэж хэлсэн. Ингээд цагдаад мэдэгдсэн. Манай гэрээс миний эдлэж хэрэглэдэг сувдан бугуйвч, ээмэг, зүүлт энэ сувдан эдлэл нь монетон гинжээр холбосон, сувднууд дээрээ монетон шигтгээтэй байгаа. Дээрхи эд зүйлийг хосоор нь Улаанбаатар хотоос 2017 оны 07 дугаар сард 1.100.000 төгрөгөөр худалдан авч байсан. “CLQUDE BERNARD” брендийн эмэгтэй бугуйн цаг нэг ширхэг, 2017 оны 07 дугаар сарын 29-ний өдөр 991.200 төгрөгөөр авч байсан. Цагаан өнгийн “Air max” бредийн чихэвч 2018 оны 1 сард 75000 төгрөгөөр авч байсан. Гоёлын “Swarovski” бугуйвч 2015 онд 60000 төгрөгөөр авч байсан. Сувдан шигтгээтэй урт унждаг нэг хос ээмэг 2018 оны 02 сард 68000 төгрөгөөр авч байсан. 0,5 грамм Экс нэртэй архи зэрэг эд зүйлс хулгайд алдсан” гэх мэдүүлэг, “Би анхны мэдүүлэг өгч байхдаа “Air max” брендийн дуу хураагуур алга болсныг мэдээгүй байсан. Тэгээд эд зүйл үнэлүүлэхдээ “Air max” брендийн дуу хураагуур гэж нэмж үнэлгээ хийлгүүлсэн” гэх мэдүүлэгүүд, “Бан Хас” ХХК-ийн 2018 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 2018/Э-0223 дугаартай эд зүйлийн үнэлгээ тогтоосон шинжээчийн: “монетон гинжтэй сувдан хослол, “Clqude Bernard” брендийн эмэгтэй бугуйн цаг, “Air max” брендийн дуу хураагуур, “Swarovski” бугуйвч, сувдан шигтгээтэй урт унждаг ээмэг, нийт 1.850.000 төгрөг” гэх дүгнэлт, хэрэг учралын газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, 2018 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн яллагдагч У.Х ын мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтээр тус тус нотлогджээ.

  1. 2018 оны 07 дугаар сарын 10-наас 11-ний өдрийн хооронд Орхон аймгийн Баян-Өндөрсумын Уурхайчин багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Э.Б ийн эзэмшлийн "Э" хүнсний дэлгүүрт нэвтэрч бэлэн 276.000 төгрөг, архи, дарс, пиво, ундаа, набор, самар зэрэг эд хөрөнгө хулгайлж 1.333.319 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

 Хохирогч Э.Б ийн “2018 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн өглөө 10 цагийн орчим дэлгүүртээ орж ирээд ганц нэг юм авчихаад дэлгүүрээ түгжээд Хөвсгөл аймаг руу явсан. Тэгээд өнөөдөр буюу 2018 оны 07 дугаар сарын 11-ний өдрийн 16 цаг 30 минутын орчим дэлгүүр дээрээ ирээд хаалгаа онгойлгоод үзтэл шалаар юм асгарчихсан, цонхны доор сандал тавьчихсан байхаар нь хулгай орсон байна гээд цагдаад дуудлага өгсөн. Кассанд байсан 276000 төгрөг, “Velvet” архи 1 литртэй 2 ширхэг, “EDEN” архи 1 литртэй 4 ширхэг, болор 1 литртэй 3 ширхэг, соёмбо  архи 1 литртэй 1 ширхэг, хар чингис 0,75 литртэй 3 ширхэг, “Evok” нэртэй 0.75 литрийн 2 ширхэг, дарс /chery/ 0.75 литртэй 3 ширхэг, дарс /555/ гэх хаягтай 0.75 л-тэй 3 ширхэг, дарс /Rosno/ хаягтай 0.75 литртэй 2 ширхэг, лаазтай самар 4 ширхэг, ууттай самар 4 ширхэг, Солонгос том савтай ундаа 3 ширхэг, “Aloi” ундаа 2 л-тэй 3 ширхэг, набор /рошен ассергинель/ 3 ширхэг, набор /зүрхэн хэлбэртэй/ 2 ширхэг, пиво /боргио/ 2 ширхэг, ундаа /Моя семья/ 3 ширхэг, жижиг шоколаднууд 12 ширхэг, шофрот 4 ширхэг, шофрот /тагыг нь татаж онгойлгодог/ 2 ширхэг, шоколад /мерси/ 2 ширхэг, дарс /нэрийг нь мэдэхгүй байна/ 1 ширхэг, компот /орос/ 2 ширхэг, лаазтай ундаа /Солонгос/ 3 ширхэг, Сор сор ундаа 2 ширхэг, Любимый ундаа 1 ширхэг, “G shok” нэртэй бугуйн цаг 1 ширхэг зэрэг эд зүйлс алдагдсан. Дээрхи бараа бүтээгдэхүүнийг заримыг хулгайч аваад явсан, заримыг нь хагалж гишгэж хэрэгцээгүй болгоод явсан байсан. Манай шүүгээ нь дотроо 4 тасалгаатай юм. Нэг тасалгаанд нь бутархай 10, 20 төгрөг байгаа. Яах аргагүй дэвсгэртээр нь тоолоод 276000 төгрөг үлдээсэн юм” гэх мэдүүлэг,

“...мөн Х  нь өдрийн цагаар буюу 16 цагийн үед дэлгүүрлүү орж хулгай хийсэн гэж худлаа хэлээд байна, өдрийн цагаар, хүний хөл хөдөлгөөн ихтэй үед, мөн хотын төвд байдаг дэлгүүрлүү өдрийн цагаар цонх, шилийг нь хагалаад орох боломжгүй гэж үзэж байна. 7 дугаар сарын 10-аас 11-нд шилжих шөнө буюу үүрээр 4 цаг 10 минутанд Х ын кодоор хаалга онгойсон. Тэгэхээр Х  гэж залуу өдрийн 16 цаг биш үүрийн 4 цагт дэлгүүр рүү орж хулгай хийсэн гэж таамаглаж байна. Эд зүйлийн үнэлгээн дээр орлогын 276.000 төгрөг бэлнээр алга болсон. Х ын хагалсан цонхны шилний үнэлгээ, мөн түүнийг засварлах засварын үнэлгээ, үнэлгээ гаргуулахад аудитын байгууллагад 20000 төгрөг төлсөн үүнийгээ нэмж нэхэмжилнэ” гэсэн мэдүүлэгүүд, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, “Бан хас” ХХК-ний 2018 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 2018/Э-0221 дугаартай эд зүйлийн үнэлгээ тогтоосон шинжээчийн: “Э  дэлгүүрээс хулгайд алдагдсан эд зүйлийн хохирол нийт 857.319 төгрөг” гэх дүгнэлт, “Далай ван аудит” ХХК-ийн 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 2/02-152 дугаартай эд зүйлийн үнэлгээ тогтоосон шинжээчийн: “1.5х0.6 хэмжээтэй, 0.9 м.кв вакум цонхны шилны үнэлгээ 86.000 төгрөг” гэх дүгнэлт, гэрч Г.Э ийн “2018 оны 07 дугаар сарын 12-ны өдөр шиг санаж байна, Х  ганцаараа согтуу цагаан өнгийн шуудай шиг юманд 1 ширхэг Болор, 1 ширхэг Соёмбо архи хийчихсэн, 2 ширхэг шоколадан набор зэрэг зүйлстэй орж ирсэн. Мөн 2 ширхэг дарс авчихсан явж байсан” гэсэн,

“Х  манайд ирээд авчирсан архинаасаа задалж уучихаад гараад явсан, ийш тийш явна гэж хэлээгүй. Тэгээд гарч явчихаад эргэж орж ирээгүй. Тэр манай гэрт ирж амьдарч байгаагүй, худлаа ярьж байна. Тэрээр үнэндээ хулгайн эд зүйл гэж надад хэлээгүй. Хэлсэн бол шууд ээжид нь хэлэх байсан, манай гэрт ингээд явж байна, хүрээд ирээч гэж хэлнэ.

Тэрээр ганцаараа манайд ирсэн гэж дахин дахин хэлж байна” гэсэн, “2018 оны 7 дугаар сарын 11-ний өдөр буюу наадмын эхний өдрийн үдээс хойш 17 цагийн орчим амралтнаас ирлээ гэсээр орж ирсэн. Өмнөх мэдүүлэгт би 7 дугаар сарын 12-ны өдөр гэж буруу хэлж бичүүлсэн байна. Наадмын эхний өдөр байсан. Тэр өдөр гадаа бороотой байсан учраас гэрээс гараагүй. Х  17 цаг 00 минутаас 17цаг 30 минутын хооронд ирсэн.

Тэрнээс өмнө ирээгүй” гэсэн мэдүүлгүүд, гэрч П.Г гийн "Би өөрөө 2018 оны 06 дугаар сарын 01-ний өдөр төрж охинтой болсон. Би тухайн үед төрөөд сар л болж байсан байх. Манай энэ нийтийн байрны өөдөөс харсан айл буюу 8 тоотод байдаг Дутуу гэж дууддаг Э  эгчийн хөргөгчинд махаа хийдэг юм. 2018 оны 07 сард байх түүний гэрээс махаа аваад гарах гэж байхад Х  гаднаас ганцаараа нэг цагаан өнгийн даавуун ууттай зүйл барьчихсан орж ирсэн. Би “хүүе эгээн дүү сайн уу, юу хийж яваа юм бэ” гэхэд” сайн сайн, дүү нь амралтнаас ирлээ” гэсэн. Нөгөө ууттай зүйл дотроосоо 2 шил архи, 2 шил дарс гаргаж ирээд ширээн дээр тавьсан. Тэгээд эгчдээ набор өгнө гээд 1 ширхэг школадны набор өгсөн. Тэгээд би өөр зүйл ярилгүй гараад явсан" гэх мэдүүлэг, гэрч Б.М ийн "би тухайн өдөр буюу 2018 оны 07 дугаар сарын 10-ны оройн 20 цагаас ажилдаа гараад өглөө 08 цагт буусан юм. Тухайн шөнө 04 цаг 21 минутанд 196 дугаартай обьект буюу 3-р микрын 17-р байрны урд байрлах Э  төвийн байранд шөнө нээлт хийсэн юм. Шөнө нээлт хийхээр нь Х  руу залгахад утас нь холбогдохгүй байсан. Нээлт хийхээс 3-5 минутын өмнө манай шуурхай бүлэг обьектыг шалгасан байсан, энэ тухай хэвийн тайван байсан мэдээгээ өгсөн байсан” гэх мэдүүлэг, гэрч  Б.М ийн  "өдөр  болгон  00  цагаас 04  цагийн хооронд дохиололтой бүх объектуудыг манай байгууллагын харуул хамгаалалтын ажилчид эргэж тойрч, бүрэн бүтэн байдлыг нь шалгадаг. Бүртгэлээс үзэхэд Э  төвийн хамгаалалтыг 00 цаг 19 минутанд залгаж, үүрээр 04 цаг 21  минутанд дохиололыг хэрэглэгч өөрийн нууц дугаараар салгасан байдаг. Тэгэхээр хулгайч орсон гэвэл 04 цаг 21 минутаас маргааш өдрийн 7 сарын 11-ний өдрийн 16 цаг 42 минутанд дуудлага ирэх хүртэлх хугацаанд орсон гэж үзэж болно. Дээрх хугацаанд тухайн байгууламж ямар ч дохиололгүй болж байгаа гэсэн үг юм” гэх мэдүүлгүүдээр тус тус нотлогджээ.

  1. 2018 оны 07 дугаар сарын 12-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын ... оршин суух Б.М ын байшинд нэвтэрч эрэгтэй хромон гутал, усны гутал, халбага савхны ком, хүүхдийн дархан нэхий дээл, цасны эрэгтэй пүүз, цасны эмэгтэй пүүз, дээл, хүрэм зэрэг эд хөрөнгө хулгайлж 900.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

 Хохирогч Б.М ын "2018 оны 07 дугаар сарын 12-ны өдөр Орхон аймгийн БаянӨндөр сумын ... 08 цаг 30 минутаас 9 цаг 30 минутын хооронд манай эмээ Д г байхад нь үл таних 175 см өндөртэй туранхайдуу шаргал царайтай эрэгтэй хүн цэргийн дүрэмт хувцсыг дээгүүрээ өмссөн байдалтай орж ирээд “цагдаа байна, хүүхэд чинь зөндөө өртэй учир мөнгө болох эд зүйлийг нь бүгдийг нь аваад ир гэж дарга Б  явуулсан” гэж хэлээд манай эмээгээс түлхүүрийг нь аваад авдрыг нь онгойлгон чихэр, печень зэргийг авсан. Мөн эмээгийнхээс гараад байшингийн цоожийг сүхээр эвдэн эрэгтэй хромон гутал /шинэ/, хүүхдийн эмэгтэй дархан нэхий дээл, эрэгтэй 42 размерын пүүз, эмэгтэй цасны пүүз, эрэгтэй хүний монгол загварын хантааз, хүрэн өнгийн дээл, усны гутал, халбага савхны ком зэргийг авсан байсан" гэх мэдүүлэг, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, “Бан Хас” ХХКийн 2018 оны 07 сарын  16-ны өдрийн 2018/Э-0222 дугаартай эд зүйлийн үнэлгээ хийж нийт 900000 төгрөгийн хохирол учирсан болохыг тогтоосон шинжээчийн дүгнэлт, Эд зүйлд үзлэг хийж, хүлээлгэж өгсөн тухай тэмдэглэл, гэрч О.Д гийн "Би гэртээ ганцаараа байхад гаднаас өндөр нуруутай залуу орж ирээд “танай хүүхэд өрөнд орсон, цагдаагийн /Б  гэсэн байх/ дарга намайг явуулсан, танайхаас мөнгө болох эд зүйлс авна, тэгээд тэрээр хөгшин хүмүүс гудсан доороо мөнгө хийдэг гэж гудас сөхөж үзээд гудсан доор байсан авдарын түлхүүрийг аваад авдар онгойлгож дотор нь байсан гялгар ууттай чихэр, печень аваад гарсан. Би их айж сандраад олон юм ярьж чадаагүй. Тухайн үедээ тэр залуу надаас мөнгө асууж байсан, би мөнгө байхгүй гэж хэлсэн. Тэгээд манайхаас гараад явсан  юм.  Чихэр  печений үнэлгээ хийлгэхгүй,  тоо ширхэгийг нь мэдэхгүй, жижиг гялгар уутанд холиод хийсэн байсан.” гэх мэдүүлгүүдээр тус тус нотлогджээ.

  1. 2018 оны 7 дугаар сарын 4-ний өдрөөс 12-ны өдрийн хооронд Орхон аймгийн БаянӨндөр сумын ...  оршин суух Г.М гийн байшинд нэвтэрч 2 хайрцаг үзэм, 8 ширхэг варень, 2 уут хөөсөн чихэр, хүүхдийн хувцасны чемодан 2 ширхэг зэрэг эд хөрөнгө хулгайлж 272.400 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

Хохирогч Г.М гийн "2018 оны 7 дугаар сарын дундуур улсын баяр наадмын өмнөхөн 7 дугаар сарын 4, 5-ны өдрийн үед байшиндаа ороход зүгээр байсан. Харин 7 дугаар сарын 12-ны өдөр байшингийнхаа хажуугаар явж байхад манай байшингийн үүдний амбаарын цонх онгойсон байхаар нь орж үзсэн юм. Тэгсэн чинь үүдний амбаарт байсан нэг нь 10 кг жинтэй кг нь монгол мөнгөөр 5000 төгрөгөөр ОХУ-ын Улаан-Үүд хотоос худалдан авсан 2 хайрцаг үзэм, 8 ширхэг 0.5 литрийн хэмжээ бүхий шилтэй, монгол мөнгөөр 2000 төгрөгөөр мөн ОХУ-ын Улаан-Үүд хотоос худалдан авч байсан жимсний варень, монгол мөнгөөр 4000 төгрөгөөр худалдан авсан 2 уут хөөсөн чихэр зэргийг болон мөн том өрөөнд байсан хүүхдийн хувцасны  дугуйтай   хоёулаа адилхан  хэмжээтэй 2 ширхэг чемодан зэргийг хулгайч авсан байсан" гэх мэдүүлэг,

"Далайван Аудит" ХХК-н 2018 оны 9 дүгээр сарын 4-ний өдрийн №02/02-21 дугаартай эд зүйлийн үнэлгээ хийж нийт 272.400 төгрөгийн хохирол учирсан болохыг тогтоосон шинжээчийн дүгнэлт, 2018 оны 08 сарын 31-ний өдрийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, гэрч Л.Н ийн "Ямарч байсан манай гэрт зун нэг удаа орж ирээд хайрцагтай усан үзэм байна, 10000 төгрөгний үнэтэй зармаар байна гэж байсан. Би тэр жимс, усан үзмийг нь хараагүй. Хаана байгааг нь ч мэдээгүй. Эгч нь чадахгүй, энэ хавиар авах хүн байхгүй, тэгээд ч эгч нь энэ хавьд хүмүүст архи дарсны өр тавьчихсан, чадахгүй гэж хэлээд явуулсан. Тэрнээс хэн нэгэн хүнд зарж өгөөгүй, би ямар нэгэн үзэм жимс хараагүй"... гэх мэдүүлэг, гэрч Ц.Н гийн "Бидний зүгээс болон манай эхнэр хүүхдийн зүгээс хэн нэгэн хүнээс ямар нэг эд зүйл, жимс ногоо худалдаж аваагүй, тэр тусмаа Н гаас ямар нэгэн эд зүйл аваагүй. Авах шаардлага байхгүй" гэх мэдүүлгүүдээр тус тус нотлогджээ.

  1. 2018 оны 06 дугаар сард Орхон аймгийн Баян-Өндөр сумын ... оршин суух Э.Б гийн эзэмшлийн хашаанд байрлах 40 тонны чингэлэгт нэвтэрч том хүний унадаг дугуй 1 ширхэг, 2 төрлийн цахилгаан хөрөө, цахилгаан цохилттой дрилль 1 ширхэг зэрэг эд хөрөнгө хулгайлж 770.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь,

 Хохирогч Э.Б гийн “...Манайх Булаг багийн 8-6 тоот хашаандаа сүүлийн 2 жил амьдрахгүй байгаа. Ямарч байсан 2018 оны 07, 08 дугаар сард байх гэж бодож байна. Гэр хорооллын Булаг багийн 8-6 тоот байшин дээрээ гэр бүлийн хамт очиж хашаа байшингаа эргэж байхад манай хашааны зүүн урд хэсэгт байх 40 тонны чингэлэгийн хаалганы цоожыг хулгайч эвдлэн ороод дотор нь байсан 2015 оны 07 сард БНСУ-аас монгол төгрөгөөр 800.000 төгрөгтэй тэнцэх воноор худалдан авч байсан Shimano загварын засмал замын уралдааны бэлтгэлийн том хүний унадаг дугуй 1 ширхэг, КЕМ маркын 2016 онд Улаанбаатар хотоос 150.000 төгрөгөөр худалдан авч байсан цахилгаан, гар бариултай хөрөө 1 ширхэг, КЕМ маркын 2016 онд Улаанбаатар хотоос 75000 төгрөгөөр худалдан авч байсан цахилгаан, гар бариултай фрезер хөрөө 1 ширхэг, КЕМ маркын 2016 онд Улаанбаатар хотоос 120.000 төгрөгөөр худалдан авч байсан цахилгаан цохилттой дрилль 1 ширхэг зэрэг эд зүйлсийг авсан байсан" гэх мэдүүлэг,

"Далайван аудит" ХХК-ний 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 02/02-035 дугаартай эд зүйлийн үнэлгээ хийж нийт 770.000 төгрөгийн хохирол учирсан болохыг тогтоосон шинжээчийн дүгнэлт, гэрч М.О ын "2018 оны 08 сард байх хашаандаа дугуй нөхөөд сууж байхад Х дугуй уначихсан явж байгаад хүрээд ирсэн юм. Тэгээд О ахаа энэ дугуйг зарах гэсэн юм, мөнгөний хэрэг болоод байна гэсэн. Би надад дугуйны хэрэг байхгүй гэсэн чинь та барьцаанд авчихаач, 50.000 төгрөгний хэрэг гараад байна гэж байсан. Ээжтэй нь ярьж итгээд авсан юм. Би түүнд “ахад нь байгаа нь 30000 төгрөг байна, дараа нь 20000 төгрөгийг нь өгье” гэсэн чинь тэрээр “болноо” гээд зараад явсан. Тэгээд би нөгөө дугуйг нь вагончикт хийсэн, одоо болтол хэн нэгэн унаагүй, үүнийг цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгнө. 30000 төгрөгөө гаргуулж авмаар байна"...гэх мэдүүлэг, иргэний нэхэмжлэгч М.О ын "У.Х аас 30.000 төгрөгөө гаргуулж авмаар байна. Надад өөр нэмж ярих зүйл, гаргах гомдол, санал хүсэлт байхгүй" гэх мэдүүлэг, Shimano загварын унадаг дугуйг хураан авч хохирогчид хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, 2018 оны 10 сарын 17-ны өдрийн яллагдагч У.Х ын мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүдээр тус тус нотлогджээ.

  1. 2018 оны 07 дугаар сард Орхон аймгийн Баян-Өндөр сумын ... оршин суух Т.О ийн эзэмшлийн хашаанд байрлах амбаарт нэвтэрч 40 литрийн багтаамжтай хөнгөн цагаан /бидон/ сав 1 ширхэг, ОХУ-д үйлдвэрлэсэн хромон гутал болон нэг ширэмтэй плитка, 30-40 кг даацтай цахилгаан жин хэмжигч зэрэг эд хөрөнгө хулгайлж 212.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

 Хохирогч Т.О ийн "Манайх ... хашаандаа 2018 оны 01 сараас хойш амьдрахгүй байгаа. Би 2018 оны 05, 06 сард хашаагаа очиж эргэсэн юм, тэгэхэд зүгээр хэвийн байсан. Харин 09 дүгээр сарын 10-ны өдрийн үед очиход манай байшингийн баруун урд талын цонх хагарсан байсан. Тэгэхдээ байшин дотор ямар нэг эд зүйл байгаагүй, эд зүйл алдагдаагүй. Харин хулгайч байшин руу ороод гарсан байж магадгүй. Ингээд бодохоор 2018 оны 07, 08 сард л хулгайч орсон байх гэж бодож байгаа юм. Хулгайч манай хашаанд байх амбаарын цоожийг эвдэн ороод 1994 онд Орхон аймгаас худалдан авсан, одоо үнэ хэлж мэдэхгүй 40 литрийн багтаамжтай хөнгөн цагаан /бидон/ сав 1 ширхэг, 2015 онд Орхон аймгаас нөхөртөө 200.000 төгрөгөөр худалдан авч өгч байсан ОХУ-д үйлдвэрлэсэн хромон гутал 1 хос, 2012 онд Улаанбаатар хотоос 65000 төгрөгөөр худалдан авсан ОХУ-д үйлдвэрлэсэн нэг ширэмтэй плитка 1 ширхэг, 2012 онд Улаанбаатар хотоос 40000 төгрөгөөр худалдан авсан 30-40 кг даацтай цахилгаан жин хэмжигч 1 ширхэг зэрэг эд зүйлсийг авсан байсан. Манай цахилгаан бараа хэвийн ажиллагаатай байсан"  гэх мэдүүлэг,

"Далайван аудит" ХХК-ний 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 02/02-036 дугаартай "Далайван аудит" ХХК-ний эд зүйлийн үнэлгээ хийж нийт 212.000 төгрөгийн хохирол учирсан болохыг тогтоосон шинжээчийн дүгнэлт,

2018 оны 10 дугаар сарын 17, 2018 оны 10 дугаар сарын  30-ны өдрийн яллагдагч У.Х ын мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, гэрч Д.Б ын “Би 1997 оноос хойш Хүлэг зах дээр сүү, цагаан идээ зарж байна. 2018 оны 07 сард байх, танихгүй залуу орж ирээд 40 литрийн бидон авах уу гэж байсан, тэгээд үзээд авсан юм. Тэр залуу 30000 төгрөгөөр зарна гэж байсан, би 20.000 төгрөгөөр авсан юм" гэх мэдүүлгүүдээр тус тус нотлогджээ.

  1. 2018 оны 07 дугаар сарын 10-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын ... оршин суух Г.М ын байшинд нэвтэрч Скай вега маркын гар утас, Самсунг галакси маркын Таб-3, эрэгтэй цулгуй мөнгөн бөгж, эрэгтэй мөнгөн гинж, эмэгтэй мөнгөн гинж, Вата загварын эмэгтэй элгэн гутал зэрэг эд хөрөнгө хулгайлж 450.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

Хохирогч Г.М ын "2018 оны 07 дугаар сарын 10-ны өдөр Улсын баяр үзэх гээд нөхөр хүүхдүүдийн хамт өглөө гэрээсээ гараад наадам үзэж яваад орой 18-19 цагийн үед гэртээ ирсэн юм. Тэгээд гэртээ ирээд таб-аа таблетаа хайж интернэтэд орох гэсэн чинь олдохгүй байсан. Мөн гар утас байхгүй болохоор нь гэртээ хулгайч орсныг мэдээд эд зүйлээ бүртгэж үзсэн юм. Гэрт байсан Скай вега маркын 2017 оны 08 сард Орхон аймгаас 60000 төгрөгөөр худалдаж авсан, хэвийн ажиллагаатай гар утас 1 ширхэг, Самсунг галакси маркын 2015 онд бэлгэнд ирж байсан, хэвийн ажиллагаатай Таб-3 1 ширхэг, 2017 оны 12 сард бэлгэнд ирж байсан эрэгтэй цулгуй мөнгөн бөгж 1 ширхэг, 2017 оны 12 сард бэлгэнд ирж байсан түгжээ нь хугарсан эрэгтэй мөнгөн гинж 1 ширхэг, 2015 онд Орхон аймгаас 20000 төгрөгөөр худалдаж авсан эмэгтэй мөнгөн гинж 1 ширхэг, 2016 оны 07 сард Орхон аймгаас 120.000 төгрөгөөр худалдаж авсан, өмсөж хэрэглэж байсан Вата загварын эмэгтэй элгэн гутал 1 хос зэрэг эд зүйлс алдагдсан." гэх мэдүүлэг,

"Далайван аудит" ХХК-ний 2019 оны 02 сарын 20-ны өдрийн 02/02-10 дугаартай эд зүйлийн үнэлгээ хийж нийт 450.000 төгрөгийн хохирол учирсан болохыг тогтоосон шинжээчийн дүгнэлт, яллагдагч У.Х ын гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлгээр тус тус нотлогджээ.

  1. 2018 оны 06 дугаар сард Орхон аймгийн Баян-Өндөр сумын ... оршин суух Э.Б ын байшингийн цонхоор нэвтэрч унадаг дугуй, сүлжмэл суран бугуйл, сүлжмэл суран хазаар, эмэгтэй мөнгөн ээмэг 1 хос, эмэгтэй мөнгөн ээмэг 1 хос, эмэгтэй мөнгөн ээмэг, гинж кулон, бөгж 3 хос, эмэгтэй мөнгөн гинж, цохилттой өрөм, цахилгаан дрилл /том/, цахилгаан дрилл /жижиг/, цахилгаан гар бариултай түрдэг хөрөө зэрэг эд хөрөнгө хулгайлж 1.075.000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт үйлдсэн болох нь:

 Хохирогч Э.Б ын “2018 оны 06 сарын эхээр байх гэж санаж байна, манай байшинд хулгай орсон талаар мэдсэн, надад хэлж байсан юм. Би Улаанбаатар хотоос 06 сарын дундуур 15-20-ны өдрийн хооронд ирсэн юм. Тэгээд гэртээ ирээд эд зүйлээ бүртгээд үзсэн чинь БНХАУ-д үйлдвэрлэгдсэн 2018 оны 04 сард Орхон аймгийн Хангайн бүс худалдааны төвөөс 270.000 төгрөгөөр худалдан авч унаж хэрэглэж байсан хүүхдийн унадаг дугуй 1 ширхэг, 9 алдын сүлжмэл суран бугуйл 1 ширхэг, сүлжмэл суран хазаар 1 ширхэг хамтад нь шинээр нь 2017 оны 08 сард Улаанбаатар хотын Да хүрээ захаас 300.000 төгрөгөөр авсан, эмэгтэй мөнгөн ээмэг 1 хос /бөөрөнхий хэлбэртэй/, эмэгтэй мөнгөн ээмэг 1 хос /товчин хэлбэртэй/, эмэгтэй мөнгөн ээмэг, гинж кулон, бөгжний 3 хос /хэлбэрийг санахгүй байна/, эмэгтэй мөнгөн гинж 1 ширхэг, 2016 онд Улаанбаатар хотод Зоос гоёл дэлгүүрээс авсан, цохилттой өрөм 1 ширхэг 2016 онд Анар дэлгүүрээс 80.000 төгрөгөөр авсан, цахилгаан дрилл /том/ 1 ширхэг, 2016 онд Анар дэлгүүрээс 100.000 төгрөгөөр авсан, цахилгаан дрилл /жижиг/ 1 ширхэг, 2016 онд Анар дэлгүүрээс 80000 төгрөгөөр авсан, цахилгаан гар бариултай түрдэг хөрөө 1 ширхэг, 2016 онд Анар  дэлгүүрээс 100.000  төгрөгөөр авсан зэрэг эд зүйлс алдагдсан" гэх мэдүүлэг,

"Далайван аудит" ХХК-ний 2019 оны 02 сарын 19-ний өдрийн 02/09 дугаартай эд зүйлийн үнэлгээ хийж нийт 1.075.000 төгрөгийн хохирол учирсан болохыг тогтоосон шинжээчийн дүгнэлт  зэрэг 13 удаагийн бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогджээ.

Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх шүүгдэгч У.Х ын бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч, байнга үйлдэж амьдралын эх үүсвэрээ болгож хулгайлах гэмт хэргийн нийт 13 удаагийн үйлдлээр бусдад 8.621.719 төгрөгний шууд, 131.000 төгрөгний шууд бус хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцсэн, түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.

Анхан шатны шүүх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т зааснаар шүүгдэгч У.Х ыг 7 /долоо/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, оногдуулсан хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, хувийн байдалд тохирсон төдийгүй эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцжээ.

Шүүгдэгч У.Х  нь “...2018 оны 7 дугаар сарын 11-12-ны шилжих шөнө 4 цагийн үед Орхон аймгийн Уурхайчин багт байрлах Э  хүнсний дэлгүүрээс хулгай хийхэд Б , Э , Г  нар байсан. Миний бие уг хэргийг хийхдээ Б , Г , Э  нартай хамтран хийсэн. Мөн 2018 оны 6 дугаар сард хулгай хийхдээ Б той хамтран хулгай хийсэн байхад анхан шатны шүүх шийдвэр гаргахдаа нэг талыг баримталж зөвхөн намайг яллах талыг баримталсанд гомдолтой байна...” гэх утга агуулга бүхий давж заалдах гомдлыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байна.

Учир нь: хэрэг авагдсан болон анхан шатны шүүхээр хянан хэлэлцэгдсэн нотлох баримтаар нотлогдон тогтоогдохгүй байх бөгөөд гэрч Г.Э ийн “2018 оны 07 дугаар сарын 12-ны өдөр шиг санаж байна, Х  ганцаараа согтуу цагаан өнгийн шуудай шиг юманд 1 ширхэг Болор, 1 ширхэг Соёмбо архи хийчихсэн, 2 ширхэг шоколадан набор зэрэг зүйлстэй орж ирсэн. Мөн 2 ширхэг дарс авчихсан явж байсан. Тэрээр үнэндээ хулгайн эд зүйл гэж надад хэлээгүй. Хэлсэн бол шууд ээжид нь хэлэх байсан, манай гэрт ингээд явж байна, хүрээд ирээч гэж хэлнэ. Тэрээр ганцаараа манайд ирсэн гэж дахин дахин хэлж байна. 2018 оны 7 дугаар сарын 11-ний өдөр буюу наадмын эхний өдрийн үдээс хойш 17 цагийн орчим амралтнаас ирлээ гэсээр орж ирсэн. Өмнөх мэдүүлэгт би 7 дугаар сарын 12-ны өдөр гэж буруу хэлж бичүүлсэн байна. Наадмын эхний өдөр байсан. Тэр өдөр гадаа бороотой байсан учраас гэрээс гараагүй. Х  17 цаг 00 минутаас 17 цаг 30 минутын хооронд ирсэн. Тэрнээс өмнө ирээгүй.” гэх мэдүүлэг.

гэрч П.Г гийн "Би өөрөө 2018 оны 06 дугаар сарын 01-ний өдөр төрж охинтой болсон. Би тухайн үед төрөөд сар л болж байсан байх. Манай энэ нийтийн байрны өөдөөс харсан айл буюу 8 тоотод байдаг Дутуу гэж дууддаг Э  эгчийн хөргөгчинд махаа хийдэг юм. 2018 оны 07 сард байх түүний гэрээс махаа аваад гарах гэж байхад Х  гаднаас ганцаараа нэг цагаан өнгийн даавуун ууттай зүйл барьчихсан орж ирсэн. Би “хүүе эгээн дүү сайн уу, юу хийж яваа юм бэ” гэхэд” сайн сайн, дүү нь амралтнаас ирлээ” гэсэн. Нөгөө ууттай зүйл дотроосоо 2 шил архи, 2 шил дарс гаргаж ирээд ширээн дээр тавьсан.

Тэгээд эгчдээ набор өгнө гээд 1 ширхэг школадны набор өгсөн." гэх мэдүүлэг.

шүүгдэгч У.Х ын “Би 2018 оны 07 дугаар сарын 11-ний өдөр өдрийн 15 цагийн үед ... цэцэрлэгийн хажуу талд байдаг 3 давхар байшингийн 1 давхарт байрлах дэлгүүрт цонхийг хагалж ороод тавиур дээр нь гишгэсэн... Би дандаа ганцаараа явдаг байсан. ...Би тэр хүмүүст тухайн эд зүйлээ хулгайн эд зүйл гэж хэлээгүй, би ээжийн хамаатнууд амралтанд яваад үлдсэн зүйлийг нь аваад явж байна гэж хэлсэн.

2018 оны 7 дугаар сард гудамжаар ганцаараа явж байгаад Баянбулаг талдаа баруун талын захын хашаатай байшинтай айлд цонхыг нь түлхэж ороод гэрээс нь ямар нэг эд зүйл аваагүй, амбаараас нь усан үзэм, хөөсөн чихэр, вариань зэрэг зүйл, том өрөөнөөс 2 ширхэг чемодан аваад уг чемодандаа хийгээд гарсан.” гэх мэдүүлэг.

гэрч Л.Н ийн "Ямарч байсан манай гэрт зун нэг удаа орж ирээд хайрцагтай усан үзэм байна, 10000 төгрөгний үнэтэй зармаар байна гэж байсан. Би тэр жимс, усан үзмийг нь хараагүй. Хаана байгааг нь ч мэдээгүй. Эгч нь чадахгүй, энэ хавиар авах хүн байхгүй, тэгээд ч эгч нь энэ хавьд хүмүүст архи дарсны өр тавьчихсан, чадахгүй гэж хэлээд явуулсан. Тэрнээс хэн нэгэн хүнд зарж өгөөгүй, би ямар нэгэн үзэм жимс хараагүй." гэх мэдүүлэг, гэрч Ц.Н гийн "Бидний зүгээс болон манай эхнэр хүүхдийн зүгээс хэн нэгэн хүнээс ямар нэг эд зүйл, жимс ногоо худалдаж аваагүй, тэр тусмаа Н гаас ямар нэгэн эд зүйл аваагүй. Авах шаардлага байхгүй" гэх мэдүүлгүүдээр тус тус шүүгдэгч У.Х  нь хулгайн гэмт хэргийг ганцаараа үйлдсэн болох нь нотлогдон тогтоогдож байна.

Иймд дээрх үндэслэлүүдээр шүүгдэгч У.Х ын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Шүүгдэгч У.Х  нь 2018 оны 07 дугаар сарын 16-ны өдрөөс 2019 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр хүртэл 427 хоног, 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдрөөс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан ба 2020 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр анхан шатны шүүхийн шүүх хуралдаан хүртэл 101 хоног анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор үргэлжлүүлэн цагдан хорьж, давж заалдах шатны шүүх хуралдаан хүртэл 66 хоног, нийт 594 хоног урьдчилан цагдан хоригдсон бөгөөд энэ хугацааг эдлэх ялд оруулан тооцлоо.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1.-т заасныг удирдлага болгож ТОГТООХ нь:

  1. Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 2020/ШЦТ/71 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
  2. Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, Эрүүгийн хэрэг хянаншийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч У.Х ын цагдан хоригдсон нийт 594 хоногийн хугацааг ялтны эдлэх ялд оруулан тооцсугай.
  3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгтзааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдсугай.
  4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгтзааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч, прокурор, дээд шатны прокурор хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг тайлбарласугай.

                        

  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Ё.БЯМБАЦЭРЭН

                   ШҮҮГЧИД                                    М.ХҮРЭЛБААТАР

                                                               Д.МӨНХӨӨ