Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 02 сарын 26 өдөр

Дугаар 2024/ШЦТ/049

 

    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Гэрэлмаа даргалж, 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Бүжинлхам,

Улсын яллагч Ж.Энхбат,

Шүүгдэгч Ч.Жаргалсайхан нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газраас Ч.Жаргалсайханд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2414000000006 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 02 сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

           

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ВЮ87061776 тоот регистрийн дугаартай, Боржигон овогт Чулуунбаатарын Жаргалсайхан,

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ч.Жаргалсайхан нь 2023 оны 12 сарын 08-ны өдөр 04 цагийн үед Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Цагаан чулуут 5-р баг 20-р гудамж, 736 тоотод байрлах гэрт Т.Түмэндэмбэрэлтэй үл ялих зүйлээс болж хоорондоо маргалдаж, түүний нүүрэн тус газар нь гараараа 2-3 удаа цохиж эрүүл мэндэд нь зүүн хөмсөгний шарх, зүүн нүдний дээд, доод зовхины цус хуралт, зулгаралт, зөөлөн эдийн няцрал, духны цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь :

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Хохирогч Т.Түмэндэмбэрэлийн мөрдөн байцаалтад өгсөн ... 2023 оны 12 сарын 07-ны өдөр Улаанбаатар хотоос 20 цагийн үед гэртээ ирээд байж байсан чинь гаднаас 3 хүн 0.75 литрийн архи аваад ирсэн. Тэгээд намайг “аягалчих” гэхээр нь би “унтах гэж байна, өөрсдөө аягалаад уучих” гэж хэлчхээд унтах гээд хэвтэж байсан чинь ганц татчих гээд байхаар нь би амсчхаад буцаагаад өгсөн. Тэгсэн чинь намайг Жаргалсайхан орны урд руу татаж унагаагаад миний нүүр лүү хэд хэдэн удаа цохисон. Тэгээд манай дүү гаднаас орж ирээд салгасан. Би тухайн үед ганц ширхэг 55 мл-ийн пиво хэрэглэсэн байсан. Би Жаргалсайханы нүүр хэсэг рүү 2 удаа алгадсан. Бид хоёр нэгнийхээ энгэр заамнаас таталцаад байсан. Миний хүзүү жаахан хөшиж байна. Зүүн талын хөмсөг сэтэрсэн, 2 оёдол тавиулсан. Надад хохирол барагдуулсан зүйл байхгүй. Би өвчин намдаах эм болон хөмсгөндөө оёдол тавиулсан эмчилгээний зардлаа нэхэмжилж байна. Би эмчилгээнд зориулж 300.000 төгрөг нэхэмжилж байна... гэсэн мэдүүлэг /хх-ийн 12-13/,

 

Иргэний нэхэмжлэгч П.Оюунжаргалын мөрдөн байцаалтад өгсөн ...Т.Түмэндэмбэрэлийн эрүүл мэндийн даатгалын сангийн хөнгөлөлт, чөлөөлтөд хамрагдсан 90.000 төгрөгийг буруутай этгээдээс нэхэмжилж байна.... гэсэн мэдүүлэг /хх-ийн 67-68/,

 

Гэрч Ж.Баярболдын мөрдөн байцаалтад өгсөн ... Би 2023 оны 12 сарын 07-ны өдөр 22 цагийн орчмын үед Жаргалсайхан над руу залгаад “машин бариад өгөөч, дэлгүү ороод архи авъя” гэхээр нь очсон. Тэгээд Түмэндэмбэрэл гэх айлд очоод Жаргалсайхан, Түмэндэмбэрэл нар авсан архи уусан. Тэгээд архи нь дуусан чинь дахиад архинд яваад ирье гэж Жаргалсайхан хэлэхээр нь би машин бариад архинд яваад 0.75 литрийн архи аваад буцаад айлдаа ирсэн чинь бид нартай намт явсан Баянаа гэх ах Түмэндэмбэрэлтэй маргалдчихсан байж байсан. Тэгэхээр нь ярилцаж байгаад тухайн гэрийн эзэнтэй эвлэрээд тэд нар архиа хувааж ууж байгаад Жаргалсайхан Түмэндэмбэрэлтэй маргалдаад эхэлсэн чинь Түмэндэмбэрэл бид нарыг "яв” гээд байснаа Жаргалсайхан, Түмэндэмбэрэл 2 зодолдоод эхэлсэн. Тэгсэн чинь Түмэндэмбэрэлийн хөмсгөөс цус гараад эхэлсэн. Тэд нар бүгд нэлээн согтсон байсан. Би жолоо бариад архи согтууруулах ундаа хэрэглээгүй... гэсэн мэдүүлэг /хх-ийн 42-43/,

 

Гэрч С.Жавзанпагмын мөрдөн байцаалтад өгсөн ... 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдөр 23 цаг орчмын үед Жаргалсайхан манайд 1 хүний хамт архи аваад ороод ирсэн. Авчирсан архийг нь хамт ууж байгаад архи нь дууссан чинь манай нөхөр болох Түмэндэмбэрэл, Жаргалсайхан 2 маргалдаад байсан. Тэгсэн чинь манай нөхөр Түмэндэмбэрэлийг Жаргалсайхан нүүр хэсэг рүү нь 2-оос 3 удаа цохиод авсан чинь манай нөхрийн хөмсөгнөөс цус гарч хэлсэн. Манай нөхөр Жаргалсайханыг цохисон зүйл байхгүй... гэсэн мэдүүлэг /хх-ийн 50-52/,

 

Шүүгдэгч Ч.Жаргалсайханы мөрдөн байцаалтад өгсөн ... Би үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч байна. Хэргээ хялбаршуулсан журмаар шийдүүлмээр байна.... гэсэн мэдүүлэг /хх-ийн 102-103/,

 

Баянхонгор аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн 2023 оны 12 сарын 12-ны өдрийн 13 тоот шинжээчийн ...Т.Түмэндэмбэрэлийн биед зүүн хөмсөгний шарх, зүүн нүдний дээд, доод зовхины цус хуралт, зулгаралт, зөөлөн эдийн няцрал, духны цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн 2-3 удаагийн үйлчлэлээр, тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой, цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй, дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.... гэсэн дүгнэлт /хх-ийн 33-34/,

 

 

Баянхонгор аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн 2023 оны 12 сарын 12-ны өдрийн 12 тоот шинжээчийн ...Ч.Жаргалсайханы биед хүзүүний зулгаралт, дух баруун хөмсөгний зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн 3-4 удаагийн үйлчлэлээр, тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой, цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй, дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй... гэсэн дүгнэлт /хх-ийн 41-42/,

 

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2, 6/,

Согтуурал шалгасан тэмдэглэл /хх-ийн 3/,

Баянхонгор аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн 14/10 дугаар албан бичиг /хх-ийн 61-62/,

Шүүгдэгч Ч.Жаргалсайханы иргэний үнэмлэхийн лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас болон хувийн байдалтай холбоотой бусад баримтууд /хх-ийн 45,  47-60, 70-92/ зэрэг болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтууд болно.

 

Хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг шинжлэн судлаад дүгнэхэд;

Шүүгдэгч Ч.Жаргалсайхан нь 2023 оны 12 сарын 08-ны өдөр 04 цагийн үед Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Цагаан чулуут 5-р баг 20-р гудамж, 736 тоотод байрлах гэрт Т.Түмэндэмбэрэлтэй үл ялих зүйлээс болж хоорондоо маргалдаж, түүний нүүрэн тус газар нь гараараа 2-3 удаа цохиж эрүүл мэндэд нь зүүн хөмсөгний шарх, зүүн нүдний дээд, доод зовхины цус хуралт, зулгаралт, зөөлөн эдийн няцрал, духны цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч Т.Түмэндэмбэрэлийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хх-ийн 12-13/, иргэний нэхэмжлэгч П.Оюунжаргалын мэдүүлэг /хх-ийн 67-68/, гэрч Ж.Баярболд, С.Жавзанпагма нарын мэдүүлэг /хх-ийн 23-24, 27-28/, шүүгдэгч Ч.Жаргалсайханы мөрдөн байцаалтад хэргээ хүлээн зөвшөөрч өгсөн мэдүүлэг /хх-ийн 102-103/, Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2, 6/, согтуурал шалгасан тэмдэглэл /хх-ийн 3/, Баянхонгор аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн 14/10 дугаар албан бичиг /хх-ийн 61-62/, шүүгдэгч Ч.Жаргалсайханы иргэний үнэмлэхийн лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас болон хувийн байдалтай холбоотой бусад баримтууд зэрэг нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байх бөгөөд мөрдөн байцаалтын ажиллагаанд шалгавал зохих ажиллагааг бүрэн шалгасан, хэргийн зүйлчлэл тохирсон, Баянхонгор аймгийн прокурорын газраас Ч.Жаргалсайханд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй байна.

 

Хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт, прокурорын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

 

Иймд шүүгдэгч Ч.Жаргалсайханыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв. 

 

Иргэний нэхэмжлэгчийн нэхэмжилсэн 90,000 төгрөгийг эрүүл мэндийн даатгалын санд олгож шийдвэрлэв.

 

Хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээв.

 

Шүүгдэгч Ч.Жаргалсайханд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйл, 6.6 дугаар зүйлд заасан Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүх шүүгдэгч Ч.Жаргалсайханы гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг тал бүрээс нь нягтлан үзэж ялын төрөл, хэмжээг тогтоов.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь :

 

1. Шүүгдэгч Боржигон ургийн овогт Чулуунбаатарын Жаргалсайханыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Ч.Жаргалсайханыг 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Ч.Жаргалсайханы цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 4 сарын хугацаатайгаар хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Ч.Жаргалсайханд мэдэгдсүгэй.

 

5. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12.1-т зааснаар шүүгдэгч Ч.Жаргалсайханаас 90,000 төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд олгосугай.

 

6. Хохирогч нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

 

 

7. Шүүгдэгч Ч.Жаргалсайхан нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

 

8. Шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.Жаргалсайханд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.       

 

 

 

 

                                       ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             Б.ГЭРЭЛМАА

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь :

 

1. Шүүгдэгч Боржигон ургийн овогт Чулуунбаатарын Жаргалсайханыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Ч.Жаргалсайханы . . . /. . . . .. . . .. / цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.   

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч  Ч.Жаргалсайханд оногдуулсан . . .. . . ..   /. . . . . .. . . .. ./ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 8 цагаар тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Ч.Жаргалсайхан нь .. . . .  /. . . . . / цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Шүүгдэгч Ч.Жаргалсайханд оногдуулсан . . .. . . ..   /. . . . . .. . . .. ./ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавихыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

 

 

1. Шүүгдэгч Боржигон ургийн овогт Чулуунбаатарын Жаргалсайханыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Ч.Жаргалсайханыг . . . /. . ./ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Ч.Жаргалсайханыг эдлэх зорчих эрхийг хязгаарлах ялыг шүүхээс тогтоосон чиглэлээр зорчихоор буюу өөрийн оршин сууж байгаа газраас эмнэлэг, эмийн сан, хүнсний зах, хүнсний дэлгүүр, эрхэлж буй ажил гэсэн чиглэлээр зорчихоор даалгасугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3-т зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Ч.Жаргалсайханд мэдэгдсүгэй.