| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батаагийн Гэрэлмаа |
| Хэргийн индекс | 162/2024/0048/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/050 |
| Огноо | 2024-02-26 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Н.Цогням |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 02 сарын 26 өдөр
Дугаар 2024/ШЦТ/050
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Гэрэлмаа даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сайнбилэг,
Улсын яллагч Н.Цогням,
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газраас *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 02 сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ******* тоот регистрийн дугаартай, ******* овогт ******* *******,
Холбогдсон хэргийн талаар:
ТОДОРХОЙЛОХ нь :
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Хохирогч ******* мөрдөн байцаалтад өгсөн ... Тэгэхээр нь бид нар хаана байгааг бид нар мэдэхгүй гэж хэлсэн. Учир нь *******д битгий хэлээрэй гэсэн юм. ******* нар нь эхнэр, нөхөр байгаа юм. 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдөр ******* нь эхнэр оо хуураад араар нь тавьж байгаад баригдаад тэгээд , ******* нар нь салчихсан байсан юм. Тэгээд би өнөөдөр хот руу явах гэж байх үед хэцүү байна гээд тэгээд би хот явахгүй түр үлдээд той юм ярилцаад байж байсан юм. Тэгээд *******д байхгүй гэж хэлсэн. Тэгтэл ******* нь бид нар руу муу сайн гичийнүүд минь алчихна шүү гэж хэлсэн. Тэгэхээр нь би чи одоо юу вэ гэж хэлтэл намайг алгадаад авсан юм. Тэгээд Үүрээг өшиглөчхөөд намайг бас өшиглөсөн. Миний нүд харанхуй болоод цус гоожоод байсан. Тэгээд би буцаад өрөө рүүгээ явсан. Тэгээд өрөөндөө очоод цус тогтохгүй байсан. Тэгээд байж байтал цагдаа нар ирчихсэн байсан. Ийм л зүйл болсон. Намайг цохих үед Үүрээ, , Дариа ресейпшн нар байсан. Миний нүд улайсан. Нүдний доор зүсэгдэж эмнэлэг дээр оёдол хийлгэсэн. Миний толгой өвдөж байна... гэсэн мэдүүлэг /хх-ийн 13/,
Хохирогч ын мөрдөн байцаалтад өгсөн ... Миний өмнө нь өгсөн мэдүүлэг бүгд үнэн зөв, нэмж ярих зүйл байхгүй байна.. Би тухайн дүгнэлттэй танилцсан... Би *******д гомдолтой байна..., ... Тухайн өдөр Өлзий паласе буудлын 503 дугаартай өрөөн дотор , , , , , бид нар хамт пиво ууцгааж байсан юм. Тэгээд тэндээсээ баар орох зорилгоор , , , бид нар гарах гэтэл ресепшингийн орчимд *******тэй таарсан юм. Тэгээд таараад гийн нүүр рүү нь 1 удаа цохичихсон. Тэгсэн чинь суучихсан юм. Тэгсэн чинь намайг хамар хэсэг рүү 1 удаа цохиод бас нүүр хэсэгт 2 удаа өшиглөсөн юм. Тэгээд *******ийн урдуур нь ороод салгаад тэгээд ******* нар гараад явчихсан... Хамар хугарсан, нүүр толгой өвдөж байна. Түүнээс өөр ямар нэгэн гэмтэл байхгүй... гэсэн мэдүүлэг /хх-ийн 16-17, 25/,
Иргэний нэхэмжлэгч мөрдөн байцаалтад өгсөн ... Би нь Эрүүл мэндийн даатгалын сангийн хөнгөлөлт, чөлөөлөлтөд хамрагдсан 90,000 төгрөгийг, нь Эрүүл мэндийн даатгалын сангийн хөнгөлөлт, чөлөөлөлтөд хамрагдсан 30,000 төгрөгийг буруутай этгээдээс нэхэмжилж байна.... гэсэн мэдүүлэг /хх-ийн 23/,
Гэрч мөрдөн байцаалтад өгсөн ... Өлзийт Паласе зочид буудлын 503 дугаартай өрөөн дотор , , , , бид нар хамт пиво ууцгааж байсан юм. Тэгээд тэндээсээ баар орох зорилгоор , , , бид нар гарах гэтэл ресепшнгийн орчимд *******тэй таарсан юм. Тэгээд таараад ******* гэгч нь эхлээд гийн нүүр хэсэг рүү гараараа алгадчихсан юм. Тэгсэн чинь хойшоо хана мөргөөд уначихсан юм. Тэгсэн чинь ******* нь ын нүүр хэсэг рүү гараараа 1 удаа цохисон. Тэгээд үснээс нь татаад газарт унагаж байгаад нүүр хэсэг рүү нь 2 удаа өшиглөсөн. Тэгсэн чинь дундуур нь ороод салгасан. Би бас *******ийг цааш нь түлхэж холдуулсан. Тэгээд байж байсан чинь босоод өрөө рүүгээ явсан араас нь , нар өрөө рүүгээ явсан. Тэгсэн чинь зөрөөд буугаад ирсэн. Тэгээд *******тэй хамт буудлаас гараад явчихсан. Тэгээд байж байтал цагдаа нар ирсэн. Ийм зүйл болсон... Тэр хоёрын биед л халдсан. Өөр хүнд халдаагүй... гэсэн мэдүүлэг /хх-ийн 27/,
Гэрч мөрдөн байцаалтад өгсөн ... Бид нар гарах гэтэл ресепшнгийн орчимд *******тэй таарсан. Тэгээд таараад ******* гэгч нь гийн нүүр хэсэг рүү гараараа 1 удаа цохичихсон. Дараа нь ын хамар руу нь гараараа 1 удаа цохиод тэгээд үснээс нь татаад нүүр хэсэг рүү нь өшиглөөд байсан. Тэр үед нь би боль гэж *******ийг хориглосон. Тэгээд ын хамраас цус гарчихсан. гийн нүүр хэсэг нь аймар болчихсон байсан. Тэр үед гараад гүйчихсэн... гэсэн мэдүүлэг /хх-ийн 50-52/,
Шүүгдэгч *******ийн мөрдөн байцаалтад өгсөн ... Би тухайн яллагдагчаар татсан тухай тогтоолтой танилцсан. Би тухайн тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Ямар нэгэн санал хүсэлт байхгүй байна... гэсэн мэдүүлэг /хх-ийн 64/,
Баянхонгор аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн 2024 оны 01 сарын 04-ний өдрийн 44 тоот шинжээчийн... ын биед хамар ясны цөмөрсөн хугарал, таславчийн мурийлт, цус хуралт гэмтэл тогтоогдлоо... Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой, шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна... гэсэн дүгнэлт /хх-ийн 46-48/,
Баянхонгор аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн 2024 оны 01 сарын 05-ны өдрийн 43 тоот шинжээчийн... ******* биед тархи доргилт, баруун хацрын шарх, баруун нүдний дээд, доод зовхи, алимын салст, зүүн бугалга, шууны цус хуралт, зүүн чамархайн хуйхны зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо... З.Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой, шинэ гэмтлүүд байна. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна... гэсэн дүгнэлт /хх-ийн 55-57/,
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 6/,
Эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 7/,
Баянхонгор аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн 14/13 дугаар албан бичиг /хх-ийн 19-20/,
Баянхонгор аймгийн нэгдсэн эмнэлгийн тодорхойлолт /хх-ийн 53-54/,
Мөрдөгчийн тэмдэглэл /хх-ийн 59/,
Шүүгдэгч *******ийн иргэний үнэмлэхийн лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас болон хувийн байдалтай холбоотой бусад баримтууд /хх-ийн 68-108/ зэрэг болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтууд болно.
Хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг шинжлэн судлаад дүгнэхэд;
Шүүгдэгч ******* нь 2023 оны 12 дугаар сарын 26-ны өдрөөс 27-нд шилжих шөнийн 00 цагийн үед Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 1 дүгээр багийн нутагт үйл ажиллагаа явуулах “Өлзийт Паласе” зочид буудлын хүлээн авах зааланд ******* асуухад худал хэлсэн шалтгаанаар шалтаглан иргэн , нартай маргалдаж, гараараа ******* нүүр хэсэг рүү 1 удаа цохиж, өшиглөх, ын хамар руу 1 удаа цохиж, үснээс нь татан, нүүр хэсэг рүү өшиглөх зэргээр халдан зодож, хохирогч ******* эрүүл мэндэд тархи доргилт, баруун хацрын шарх, баруун нүдний дээд, доод зовхи, алимын салст, зүүн бугалга, шууны цус хуралт, зүүн чамархайн хуйхны зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн гэмтэл, ын эрүүл мэнд хамар ясны цөмөрсөн хугарал, таславчийн мурийлт, цус хуралт бүхий хөнгөн гэмтлийг буюу хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч , нарын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хх-ийн 13, 16-17/, иргэний нэхэмжлэгч мэдүүлэг /хх-ийн 23/, гэрч Э., нарын мэдүүлэг /хх-ийн 27, 29/, шүүгдэгч *******ийн мөрдөн байцаалтад хэргээ хүлээн зөвшөөрч өгсөн мэдүүлэг /хх-ийн 64/, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 6/, эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 7/, Баянхонгор аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн 14/13 дугаар албан бичиг /хх-ийн 19-20/, Баянхонгор аймгийн нэгдсэн эмнэлгийн тодорхойлолт /хх-ийн 53-54/, Мөрдөгчийн тэмдэглэл /хх-ийн 59/, Баянхонгор аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн 2024 оны 01 сарын 04-ний өдрийн 44 тоот шинжээчийн дүгнэлт /хх-ийн 46-48/, Баянхонгор аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн 2024 оны 01 сарын 05-ны өдрийн 43 тоот шинжээчийн дүгнэлт /хх-ийн 55-57/, Шүүгдэгч *******ийн иргэний үнэмлэхийн лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас болон хувийн байдалтай холбоотой бусад баримтууд зэрэг нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байх бөгөөд мөрдөн байцаалтын ажиллагаанд шалгавал зохих ажиллагааг бүрэн шалгасан, хэргийн зүйлчлэл тохирсон, Баянхонгор аймгийн прокурорын газраас *******д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй байна.
Хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт, прокурорын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.
Иймд шүүгдэгч *******ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2.6-т заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.
Иргэний нэхэмжлэгчийн нэхэмжилсэн 120,000 төгрөгийг эрүүл мэндийн даатгалын санд олгож шийдвэрлэв.
Хохирогч нар нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээв.
Шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйл, 6.6 дугаар зүйлд заасан Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүх шүүгдэгч *******ийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг тал бүрээс нь нягтлан үзэж ялын төрөл, хэмжээг тогтоов.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг дискийг хэргийн хамт хадгалав.
Хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь :
1. Шүүгдэгч ******* овогт ******* *******ийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу хоёр, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч *******ийн эдлэх зорчих эрхийг хязгаарлах ялыг шүүхээс тогтоосон чиглэлээр зорчихоор буюу өөрийн оршин сууж байгаа газраас эмнэлэг, эмийн сан, хүнсний зах, хүнсний дэлгүүр, эрхэлж буй ажил гэсэн чиглэлээр зорчихоор даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3-т зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч *******д мэдэгдсүгэй.
6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг дискийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хадгалсугай.
7. Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
8. Хохирогч нар нь нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.
9. Шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
10. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ГЭРЭЛМАА