| МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Золзаяа даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх х*******лдаанаар, Нэхэмжлэгч: Австри улс, Дорнбирн хот, *******, 1 дүгээр байр, ******* хаягт оршин суух Эрдэнэдалай ван овогт Ю*******гийн М /регистрийн дугаар *******/-ийн нэхэмжлэлтэй, Хариуцагч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, *******, *******, 87 тоот хаягт оршин суух Баянгол овогт О*******ын Б /регистрийн дугаар *******/-д холбогдох, Гэрлэлт цуцлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв. Шүүх х*******лдаанд: шүүх х*******лдааны нарийн бичгийн дарга Ц.Нандинцэцэг оролцов. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасныг баримтлан Баянгол овогт О*******ын Б /регистрийн дугаар *******/, Эрдэнэдалай ван овогт Ю*******гийн М /регистрийн дугаар *******/ нарын гэрлэлтийг цуцалсугай. 2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт заасныг баримтлан 2005 оны *** дугаар сарын **-ны өдөр төрсөн охин Б.А*******, 2011 оны ** дугаар сарын**-ны өдөр төрсөн хүү Б.Б нарыг эх Ю.Мгийн асрамжид үлдээсүгэй. 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн х*******амжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн х*******амжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч О.Боос 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ю.Мд олгосугай. 4. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9 дэх хэсэгт заасныг баримтлан шүүхийн шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Б.Сэндэнхоролд даалгасугай. 5. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.6 дахь хэсэгт зааснаар эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх, мөн хүүхдийн эрх, ашиг сонирхолд харшлахааргүй бол эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хуулиар хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд саад учруулж болохгүйг зохигчдод тайлбарласугай. 6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай. ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЗОЛЗАЯА |