Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 01 сарын 30 өдөр

Дугаар 2024/ШЦТ/0045

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 166/2024/0037/Э

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Гэрэлт-Од даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Балжинням,

Улсын яллагч К.Нанжинханд,

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар ******* холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн 2418000000031 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцлээ.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 2001 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Шарын гол ХК-д оператор ажилтай, ам бүл 1, Дархан-Уул аймгийн Дархан сумын ******* дугаар баг, Хүнсчидийн ******* дугаар гудамжны *******6 тоотод оршин суух хаягтай, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэлгүй, ******* ,

Холбогдсон хэргийн талаар:

******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.******* дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч ******* нь Дархан-Уул аймгийн Дархан сумын нутаг дэвсгэрт гээгдүүлсэн иргэн ******* Хаан банкны *******04637673******* дугаартай дансны виза картыг ашиглан 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдөр 21 цаг 30 минутын орчим Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Хайрхан багийн 29 дүгээр байранд байрлах “Уянга” нэртэй хүнсний дэлгүүрийн банкны уншигч машинд уншуулан иргэн ******* 306,*******00 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

Хохирогч ******* мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2023 оны 12 дугаар сарын 07-ны өдөр *******04637673******* тоот данснаас олон удаа эхлээд *******000 төгрөг, дараа нь *******0,000 төгрөгөөр ******* удаа, дараа нь 30,000 төгрөгөөр тэгээд 21,*******00 төгрөгөөр гарсан. Охин асуутал картаа хаясан, хэзээ хаана хаяснаа санахгүй байна гэсэн.  Тэр дор нь банк руу залгаж дансаа хаалгасан. Хаанаас зарлага гарч байгааг асуутал Шарын гол сумын 29 дүгээр байрны 02 тоот хаягаас зарлага гарсан байна гэсэн. Тэгээд би Шарын гол суманд амьдардаг найзаасаа асуутал тэр хаяг нь хүнсний дэлгүүр байсан. би тэр хүнсний дэлгүүрийн гээд хүнтэй холбогдоод асуутал 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдөр 21:37 цагийн үед гээд хүн манай дэлгүүр өртэй байсан. Тэгээд өрөө өгөөд юм аваад гарсан гэж хэлсэн” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 21/,

Гэрч мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Тэр өдөр *******0,000 төгрөгөөр ******* удаа нэг хүн картаар үйлчлүүлсэн юм. Олон удаа картаар гүйлгээ хийсэн хүн манай дэлгүүрт байнга л худалдаа хийдэг байсан. тэр хүн надаас зээлээр хүнсний бүтээгдэхүүн авчхаад энэ өдөр манай цалин буусан гэж хэлээд 167,000 төгрөгийн өрөө картаар уншуулчхаад, юм худалдаж аваад гараад явсан. Манай дэлгүүрт өртэй байсан хүний нэрийг нь гэдэг шар царай, туранхай дунд зэргийн нуруутай байсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 23/,

Гэрч мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...тухайн залууг өмнө нь харж байгаагүй танихгүй хүн байсан. Харин манай худалдагч тэр залууг өмнө нь манай дэлгүүрт орж ирж байсан, манай дэлгүүрт өртэй, тухайн өдөр өрөө өгөөд нэмж хэдэн юм аваад гарсан гэсэн, нэр нь гэсэн байх” гэх мэдүүлэг/хавтаст хэргийн 2*******/,

Яллагдагч *******гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... би Дархан Номингийн хойд хаалганы урдаас газар хар саарал өнгөтэй Хаан банкны виза карт олоод тэр картыг нь зүгээр л сонирхоод аваад халаасандаа хийгээд Шарын голын таксиндаа суугаад явсан. Тэгээд би 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдөр дэлгүүр орж гурил авчхаад тамхины мөнгө хүрэхгүй болохоор нь нөгөө олсон картаа гэнэт санаад тамхи авах гээд *******,000 төгрөг уншуулж үзэхэд болж байсан. Тэгээд би тухайн дэлгүүрт өртэй байсан болохоор өрөө дарах гээд *******0,000 төгрөгөөр ******* удаа уншуулсан. Тэгээд 30,000 төгрөгөөр бас 21,000 төгрөгөөр уншуулаад тухайн дэлгүүрээс хүнсний бүтээгдэхүүн авсан. Тухайн үед надад мөнгө байхгүй гэрт хоол хүнсний зүйлгүй болчихсон байсан. Би өөрийнхөө буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 31/,

******* *******04637673******* дугаарын депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хавтаст хэргийн 12-13/,

Си-дид үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 14/ зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалтай тогтоож чадсан байгаа бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эдгээр нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэхдээ хуульд заасан журам, шаардлагыг зөрчөөгүй, хэргийн оролцогчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул дээрх нотлох баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.

 

Нотлох баримтуудаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.******* дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул шүүгдэгч *******г гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан; Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.******* дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

Шүүгдэгч ******* нь шүүх хуралдаанд хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг аргаар хууль бусаар хэрэг хүлээлгэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал байдал тогтоогдохгүй байна.

 

Хохирол, иргэний нэхэмжлэлийн талаар:

 

Хохирогч нь “өөрийн банкны картнаас алдагдсан 306,*******00 төгрөгийн хохирлоо бүрэн гүйцэд буцаан авсан /хавтаст хэргийн 49/ гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй байна.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд “гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн” хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байх ба хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

Иймд прокурорын санал болгож шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн хэмжээнд, *******00 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу *******00,000 төгрөгөөр торгох ял шийтгэж, оногдуулсан торгох ялыг ******* сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, тогтоосон хугацаанд уг ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулж, шийтгэх тогтоолын биелэлтийг Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй гэж үзлээ.

 

Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хураасан, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг си-диг хавтаст хэргийг хадгалах хугацаа хүртэл хавсаргаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. *******г гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан; Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.******* дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.******* дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *******д *******00 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу *******00,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн *******.3 дугаар зүйлийн 4, ******* дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан *******00,000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш ******* сарын хугацаанд, сар бүр 100,000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, тогтоосон хугацаанд уг ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулж, шийтгэх тогтоолын биелэлтийг Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

4. Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хураасан битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг си-диг хавтаст хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргасугай.

 

*******. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.******* дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар талууд, оролцогч гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                              Г.ГЭРЭЛТ-ОД