| МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.З даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 24 дүгээр хороо, Газарчин 1 гудамж, 10 тоот хаягт оршин суух Шавь овогт Батмөнхийн З /регистрийн дугаар УК97012907/-ын нэхэмжлэлтэй, Хариуцагч: Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, 41 дүгээр хороо, зээл 8 гудамж, 54 тоот хаягт бүртгэлтэй, Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, Юнеско гудамж, Үйлдвэрчин хотхон 61 байр, 95 тоот хаягт оршин суух Зээрд адуун овогт Чинзоригийн С /регистрийн дугаар ИЙ95091611/-д холбогдох, Хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв. Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Нандинцэцэг оролцов. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 1. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан 2019 оны 03 дугаар сарын 28-ны өдөр төрсөн охин С.Гэгээг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-нд мөн тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр эцэг Ч.Соос тэтгэлэг гаргуулж, тэжээн тэтгүүлсүгэй. 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 37,030 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ч.Соос 37,030 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Зд олгосугай. 3. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.6 дахь хэсэгт зааснаар эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх, мөн хүүхдийн эрх, ашиг сонирхолд харшлахааргүй бол эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглохыг зохигчдод тайлбарласугай. 4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай. ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.З |