Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 12 сарын 21 өдөр

Дугаар 2024/ШЦТ/02

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 166/2024/0001/Э

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ихтамир даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Д.Баярсүрэн,

Улсын яллагч Г.Уянга,

Шүүгдэгч******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар *******ад холбогдох эрүүгийн 2118000860660 дугаартай хэргийг 2023 оны 12 сарын 15-ны өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ******* /РД:******* / 1967 оны 01 сарын 14-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 56 настай, эрэгтэй, дээд боловсролтой, уул уурхайн цахилгаан механик инженер мэргэжилтэй, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт, Дархан-Уул аймаг******* сумын Хайрхан баг******* тоотод оршин суух, урьд:

Дархан-Уул аймаг дахь сум дундын 2001 оны 01 сарын 02-ны өдрийн 02 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 131 дүгээр зүйлийн 2-т зааснаар 40,000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан.

Дархан-Уул аймгийн Прокурорын газрын ерөнхий прокурорын орлогч Б.Энэрэл, хяналтын прокурор Г.Уянга нар нь шүүгдэгч*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Хэргийн үйл баримт, гэм буруугийн талаар:

Шүүгдэгч******* нь “******* ” ХК-ийн Цахилгаан шугам сүлжээний хэсгийн даргаар ажиллаж байх хугацаандаа 2021 оны 3 сарын 3-ны өдөр “******* ” ХК-ний гүйцэтгэх захирлын 2017 оны 2 сарын 23-ны өдрийн А/14 дугаартай тушаалын 13-р хавсралтаар баталсан Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаар компани, түүний хэлтэс, алба, хэсэг нэгж, ажилтан бүрийн хүлээх үүрэг хариуцлагын журмын 12 дугаар зүйлд заасан үүргээ зохих ёсоор биелүүлээгүй, агаарын шугам угсрах, буулгах үйл ажиллагааны талбайн зохион байгуулалтын зураг төсөлгүй, шинээр угсрах буулгах ажлын батлагдсан зураг төсөлгүй, ил уурхайн агаарын шугам барьж ашиглахад стандартын бус тулгуур шон хэрэглэсэн, зөөврийн тулгуур шон байрлах газрын гадаргууг тэгшлэх, түүний түвшинг хэмжилт хийж шалгах, шонгийн эгц босоо, хөдөлгөөнгүй байдалд хэмжилт хийж үнэлгээ дүгнэлт гаргаагүй байхад ээлжийн мастер*******гээр ахлуулсан ээлжийг ажилд гаргасан. Улмаар 2021 оны 3 сарын 3-ны өдрийн 20 цагийн орчим “******* ” ХК-ийн ил уурхайн талбайд цахилгааны ээлжийн мастер******* нь зөөврийн цахилгаан дамжуулах агаарын шугамын тулгуур шонгийн орой дээр гарч ажил үүргээ гүйцэтгэж байхад уг тулгуур шон нь унасны улмаас нас барсан болох нь нь:

Шүүгдэгч*******ын үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,

2021 оны 3 сарын 3-ны өдрийн хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-н 13-17/

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч*******гийн мэдүүлэг /1-р хх-ийн 23, 25/

Гэрч*******,*******,, нарын мэдүүлэг /1-р хх-н 27-28, 30, 32, 34-35/ 

Иргэний хариуцагчын мэдүүлэг /1-р хх-н 42/

Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 03 сарын 18-ны өдрийн 15 дугаартай:

-Талийгаачийн биед зүүн чамархайгаас турк эмээл хүрсэн шугаман хугарал, бага тархины аалзан хальсан доорхи цус харвалт, баруун уушгины цус хуралт, эдийн гүн хүрсэн няцрал, баруун 2-р хавирганы хоёрлосон, 3,4-р хавирганы дан хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн цохигдох нэг удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой нэг цаг хугацаанд үүссэн шинэ гэмтэл байна. Суурь ясны шугаман хугарал, бага тархины суурийн аалзан хальсан доорхи цус харвалт, баруун уушгины гялтан дахь цус хуралт, эдийн гүн хүрсэн няцрал нь гэмтлийн хүнд зэрэгт, баруун хавирганы олон хугарал нь гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

Талийгаачийн биед учирсан хавсарсан гэмтлүүд нь үхэлд хүргэсэн байна. Талийгаачийн биед ямар нэг архаг хууч өвчин тогтоогдсонгүй.

Талийгаач нь гавал тархи, цээжний хэнхэрцгийн хавсарсан гэмтлийн улмаас гэмтлийн шокоор нас баржээ.

Талийгаач нь цогцсын гадна үзлэгээр нас бараад 4-6 цаг болсон байна. Талийгаач нь шүүх биологийн шинжилгээгээр В/Ш/-р бүлгийн цустай байна. Талийгаачийн шүүх химийн шинжилгээгээр цус болон ходоодны агууламжинд спиртийн зүйл илрээгүй гэх шинжээчийн дүгнэлт /1-р хх-н 45-53/

2021 оны 3 сарын 04-ний өдрийн цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-н 54-61/

2021 оны 6 сарын 18-ны өдрийн Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын шинжээчийн дүгнэлт /1-р хх-н 67-73/

2021 оны 11 сарын 21-ний өдрийн Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дахин шинжээчийн дүгнэлт /1-р хх-н 79-86/

Шинжээч эмч М.Ууганбаатарын мэдүүлэг /1-р хх-н 90-91/

******** ХК-н аюулгүй ажиллагааны зааварчилгаа олгох дэвтрийн хуулбар, ЦШСХ-н 2021 оны 2 сарын ХАБЭА-н төлөвлөгөөт ажлын гүйцэтгэл, өвлийн гутал авах ажилчдын нэрс, хамгаалах хэрэгсэл олгох бүртгэлийн хуудас, ХАБЭА-н сургалтанд хамрагдсан ажилчдын нэрс /1-р хх-н 94-102/

2022 оны 5 сарын 20-ны өдрийн бичиг баримтад үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /2-р хх-н 57-63/

Гэрч, /2-р хх-н 65-67/

******** ХК-н*******тэй байгуулсан  хөдөлмөрийн гэрээ /2-р хх-н 103-105/

2023 оны 12 сарын 5-ны өдрийн нас барсан ажилтны ар гэрт гэм хорын төлбөр олгох гэрээ,*******гийн нас барсны гэрчилгээний хуулбар /2-р хх-н 181-182/,

Дархан-Уул аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн 2023 оны 9 сарын 04-ны өдрийн 85 дугаартай шинжээчийн дүгнэлт /2-р хх-н 213-219/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн үйл баримт болох шүүгдэгч*******ын үйлдэл нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актаар хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүйн улмаас үйлдвэрлэлийн осол болсон, уг ослын улмаас 1 хүний амь нас хохирсон зэргээрээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна.

Шүүгдэгч нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон, шүүгдэгч******* нь холбогдсон хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураараа гаргаснаа илэрхийлж байх ба эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн гэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Иймд шүүгдэгч*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох зүйтэй гэж дүгнэлээ.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол болох оршуулгын зардал 27,500,000 төгрөг, хүүхдийн асаргааны зардал 18,000,000 төгрөг, нийт 45,500,000 төгрөгийг иргэний хариуцагч******* ХК төлж барагдуулсан, талийгаачийн ипотекийн зээлийн үлдэгдэл 65,538,949 төгрөгийг 2023 оны 12 дугаар сард багтаан төлж барагдуулахаар иргэний хариуцагч******* ХК, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч******* нар нь харилцан тохиролцож гэрээ байгуулсан тул шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

2. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:

Прокуророос шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасныг журамлан хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах, 2.5 дахь хэсэгт зааснаар оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах санал гаргасныг шүүгдэгч******* нь хүлээн зөвшөөрч тохиролцжээ.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг хэрхэн арилгах талаар иргэний хариуцагч******* ХК, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч******* нар нь харилцан тохиролцож гэрээ байгуулсан тул шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах үүрэг хүлээлгэх шаардлагагүй гэж үзлээ.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2, 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч*******ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Шүүгдэгч*******ад хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн тул шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болтол урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2, 7.3 дугаар зүйлийн 2.5 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч*******ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд оршин суугаа газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар******* нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

4. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй болохыг дурдсугай.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1-д зааснаар иргэний хариуцагч******* ХК-аас 65,538,949 төгрөг гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч*******д олгож, иргэний хариуцагч******* ХК нь 65,538,949 төгрөгийг 2023 оны 12 дугаар сард багтаан төлж барагдуулахаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгчтэй харилцан тохиролцсон болохыг дурдсугай.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч*******ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Шүүхийн шийдвэрт талууд, оролцогч гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

8. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Б.ИХТАМИР