| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Баатаржавын Ихтамир |
| Хэргийн индекс | 166/2024/0051/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/57 |
| Огноо | 2024-02-07 |
| Зүйл хэсэг | 11.5.1., |
| Улсын яллагч | Ч.Мядагбадам |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 02 сарын 07 өдөр
Дугаар 2024/ШЦТ/57
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 166/2024/0051/Э
Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ихтамир даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Д.Баярсүрэн,
Улсын яллагч Ч.Мядагбадам,
Хохирогчийн өмгөөлөгч Ө.Өлзиймаа,
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Боржигон овогт*******д холбогдох эрүүгийн 2418000000023 дугаартай хэргийг 2024 оны 01 сарын 31-ний өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Боржигон овогт******* /РД: НТ********/, 1989 оны 01 сарын 19-ний өдөр Төв аймгийн Угтаалцайдам суманд төрсөн, 35 настай, эрэгтэй, дээд боловсролтой, олон улсын худалдаа, бизнесийн удирдлага мэргэжилтэй, “*****************” ХК-ийн гүйцэтгэх захирал ажилтай, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 12 дугаар хороо,*******,******* тоотод оршин суух бүртгэлтэй боловч Дархан-Уул аймаг, Дархан сум, 07 дугаар баг,*******,******* тоотод оршин суух, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэлгүй.
Дархан-Уул аймгийн Прокурорын газраас шүүгдэгч *******ыг Дархан-Уул аймгийн Дархан сумын 07 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “*****************” ХК-ийн Сүүний цехэд Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1, 9 дүгээр зүйлийн 9.1.2, 28 дугаар зүйлийн 28.1.6, MNS 6930-2000 Үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийн аюулгүй ажиллагаа Монгол Улсын стандартын 2.2 дахь заалтыг биелүүлээгүй буюу сүү савлагч машин ажиллуулах, засвар үйлчилгээ хийх үед мөрдөх аюулгүй ажиллагааны заавар, дүрэм, журам, баталж мөрдүүлээгүйгээс 2023 оны 12 сарын 06-ны өдрийн 09:00 цагийн орчимд ээлжийн ахлах ажилтай******* нь сүү савлагч төхөөрөмжид баруун гарын дунд болон ядам хуруугаа тастаж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол болгоомжгүйгээр учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн*******.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Хэргийн үйл баримт, гэм буруугийн талаар:
Шүүгдэгч бөгөөд “*****************” ХК болон түүний охин компани “Д*************” ХХК-ийн гүйцэтгэх захирал ******* нь хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актаар хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас 2023 оны 12 сарын 06-ны өдрийн 09:00 цагийн орчимд тус “Д*************” ХХК-ийн Сүүний цехэд ээлжийн ахлах ажилтай******* нь сүү савлагч төхөөрөмжид баруун гарын дунд болон ядам хуруугаа тастаж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учирсан болох нь:
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 6/,
“...Уг сүүний цехийн нормчин ажилтай******* нь******* таслагч төхөөрөмжид наалдсан уутыг салгах явцад баруун гарын ядам болон дунд хурууны эхний үе хэсгээр уг төхөөрөмжид хавчуулан таслуулсан гэж ярьсныг тэмдэглэл болгон тусгав. Үзлэгээр Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн зааварчилгааны дэвтэр гэх бичвэртэй цагаан өнгийн дэвтрийг хураан авав...” гэх хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 9-10, 14-16/,
Хэргийн газарт хийсэн үзлэгээр хураан авсан Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн зааварчилгааны дэвтэр гэх бичвэртэй цагаан өнгийн дэвтрийг эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 17/,
“...би ганцаар сүү савлаж байгаад сүүний машинд хуруугаа хавчуулаад хоёр хуруу гэмтээд үйлдвэрийн машинаар Нэгдсэн эмнэлэгт хүргэгдсэн. Манай байгууллагад хөдөлмөр хамгааллын инженерээр хэн ажилладгийг мэдэхгүй. Намайг ээлжийн ахлах болоход бусад ажилчдад аюулгүй ажиллагааны дэвтэр өгөөд өглөө ажил эхлэх үед би ажилчдаар гарын үсэг зуруулдаг...” гэх хохирогч*******гийн мэдүүлэг /хх-ийн 21-22/,
“Н.Хүрэлтогоогийн биед баруун сарвууны 3, 4 дүгээр хурууны 1 дүгээр үеийн түвшинд бүрэн тасрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Учирсан гэмтэл нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэг тогтоогдлоо. Цаашид 15.89.1-д зааснаар ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги 10 хувь алдагдуулна” гэх Дархан-Уул аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2023 оны 12 сарын*******-ний өдрийн 22 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 27-28/,
“Тухай осол гарахад “Д*************” ХХК нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүү ахуйн тухай хууль болон түүнд нийцүүлэн гаргасан дүрэм, журам, заавар зааварчилгааг баталж мөрдүүлэн хэрэгжүүлээгүйгээс осол гарах нөхцөл бий болсон...” гэх 2023 оны 12 сарын 15-ны өдрийн 2023/05 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 34-36/,
“Би 2022 оны 09 сарын*******-ны өдрөөс “*****************” ХК болон “Д*************” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар томилогдож одоог хүртэл ажиллаж байгаа. Шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна...” гэх шүүгдэгч *******ы үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 44-45, 50-51/,
“Д*************” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 55/,
Шүүгдэгч *******ыг “Д*************” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар томилсон “*****************” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн шийдвэрийн хуулбар /хх-ийн 56/,
Хохирогч*******г “Д*************” ХХК-ийн сүүний цехэд нормчноор томилсон гүйцэтгэх захирлын 2022 оны******* сарын 04-ний өдрийн 22/08 дугаартай Ажилд авах тухай тушаалын хуулбар /хх-ийн 57/,
“Д*************” ХХК-ийн сүүний цехийн дамжлагын ажилтны ажлын байрны тодорхойлолтын хуулбар /хх-ийн 59-62/,
“Д*************” ХХК болон хохирогч******* нарын хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээний хуулбар /хх-ийн 63-68/,
МБАДаргаыг ХАБЭ-н ажилтнаар томилон ажлыг хавсарган гүйцэтгүүлэх тухай “Д*************” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 10 сарын 01-ний өдрийн 22/76 дугаартай тушаалын хуулбар /хх-ийн 69/,
“*****************” ХК-ийн ХААЭА-н ажилтны ажлын байрны тодорхойлолтын хуулбар /хх-ийн 70-73/,
Дархан-Уул аймгийн Эрүүл мэндийн газрын улсын ахлах байцаагчийн 2023 оны 06 сарын 30-ны өдрийн 10-20-02/084/03 дугаартай дүгнэлтийн хуулбар /хх-ийн 74-75/,
Сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэл шинээр эрхлэгчдэд урьдчилсан хяналт хийх эрүү ахуйн хяналтын хуудаснуудын хуулбар /хх-ийн 76-81/,
“*****************” ХК-ийн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйг хангахтай холбоотой нийтлэг журмын хуулбар /хх-82-113/,
Дархан-Уул аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын улсын байцаагчийн 2023 оны 12 сарын 15-ны өдрийн 07/20-02/101-2 дугаартай дүгнэлт /хх-ийн*******6/,
“Д*************” ХХК-ийн үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэсэн 2023 оны 12 сарын 06-ны өдрийн актын хуулбар, үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх орон тооны бус комиссын хурлын тэмдэглэл, үйлдвэрлэлийн осол, хурц хордлогын тухай яаралтай мэдэгдэх хуудас /хх-ийн*******7-121/,
“Д*************” ХХК-ийн дүрмийн хуулбар /хх-ийн 125-129/,
“Д*************” ХХК-ийн сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэх үйлдвэрийн мөрдөж ажиллах аюулгүй ажиллагааны ерөнхий шаардлага /хх-ийн 131-137/,
Сүү савлагч машины******* дугаартай аюулгүй ажиллагааны заавар, ажиллуулах зааврын хуулбар /хх-ийн 138/,
“*****************” ХК-ийн Хөдөлмөр хамгааллын хэрэгсэл, ажлын хувцасны олголт ба ашиглах журмын хуулбар /хх-ийн 139-141/,
“*****************” ХК-ийн нийт ажилтанд зориулсан Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалтын хөтөлбөр, сургалтад хамрагдсан ажилчдын нэрс /хх-ийн 142-144/,
KOYO автомат сүү савлагч машины танилцуулга, гэрэл зураг /хх-ийн 145-151/,
Хохирогч*******гийн Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлэгт эмчлүүлсэн 18748 дугаартай өвчний түүх /хх-ийн 165-181/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн үйл баримт болох шүүгдэгч *******ы үйлдэл нь “Д*************” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1-д заасан “эзэмшигч, ашиглагч нь үйлдвэрлэлийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлагыг хангаж ажиллах талаар журам тогтоон мөрдөж ажиллах”, 9 дүгээр зүйлийн 9.1.2-т заасан ”машин механизм, тоног төхөөрөмжийг ажиллуулах, засвар үйлчилгээ хийх үед мөрдөх ашиглалт, аюулгүй ажиллагааны заавар, техникийн паспорттай байх” гэсэн шаардлагуудыг биелүүлээгүй, 28 дугаар зүйлийн 28.1.6-д заасан “ажлын байрны онцлогт нийцсэн дүрэм, заавар, журам баталж, мөрдүүлэх” үүргээ биелүүлээгүй, MNS 6930-2000 Үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийн аюулгүй ажиллагаа Монгол Улсын стандартын 2.2-т “Үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж нь заавар, дүрэмтэй байна” гэж заасныг биелүүлээгүйгээс сүү савлах тоног төхөөрөмж дээр ажиллаж байсан ажилтны эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан зэргээрээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн*******.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол болгоомжгүйгээр учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна.
Шүүгдэгч нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн*******.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол болгоомжгүйгээр учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон, шүүгдэгч ******* нь холбогдсон хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураараа гаргаснаа илэрхийлж байх ба эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн гэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Иймд шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн*******.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол болгоомжгүйгээр учруулах гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцох зүйтэй гэж дүгнэлээ.
Хохирогч******* нь хохирол төлбөрт 5,418,000 төгрөг хүлээн авсан, шүүгдэгч ******* нь цаашид хохирогчийг үндсэн ажлаа хийх хүртэл цалин, гүйцэтгэлийн урамшууллыг олгож, ажлын байрыг хадгалж байгаа буюу шүүгдэгч нь хохирол төлбөрийг нөхөн төлсөн, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болох нь хэрэгт авагдсан хохирогч*******гийн хүсэлт, ХААН банкны шилжүүлгийн мэдээлэл,*******гийн цалингийн бодолт зэргээр тогтоогдож байх тул шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурдах нь зүйтэй.
2. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:
Прокуророос шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн*******.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 төгрөгөөр торгох ял оногдуулах, торгох ялыг 4 сарын хугацаанд сар бүр 200,000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэх санал гаргасныг шүүгдэгч ******* нь хүлээн зөвшөөрч тохиролцсон нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч нь эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн*******.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 4 сарын хугацаанд сар бүр 200,000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй дүгнэлээ.
Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, тэднээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг дурдаж, эд мөрийн баримтаар хураагдсан Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн зааварчилгааны дэвтэр гэх бичвэртэй цагаан өнгийн дэвтрийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгчид буцаан олгохоор шийдвэрлэлээ.
Шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Боржигон овогт*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн*******.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол болгоомжгүйгээр учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн*******.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус бүр 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 4 сарын хугацаанд сар бүр 200,000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг дурдсугай.
6. Хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг дурдаж, эд мөрийн баримтаар хураагдсан Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн зааварчилгааны дэвтэр гэх бичвэртэй цагаан өнгийн дэвтрийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч *******д буцаан олгосугай.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Шүүхийн шийдвэрт талууд, оролцогч гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.
9. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ИХТАМИР