| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Балдангомбын Хишигдаваа |
| Хэргийн индекс | 142/2019/00471/И |
| Дугаар | 142/ШШ2019/00585 |
| Огноо | 2019-05-07 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2019 оны 05 сарын 07 өдөр
Дугаар 142/ШШ2019/00585
2019 оны 05 сарын 07 өдөр Дугаар 142/ШШ2019/00585 Орхон аймаг
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Хишигдаваа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: *******-гийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******-д холбогдох,
“*******гийн төрсөн эцэг нь *******мөн болохыг тогтоолгох, эцгээр нь овоглох, хүүхдийн тэтгэлэгийг 2018 оны 9 дүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн гаргуулах тухай” иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Н, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Х, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Б нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Миний бие нь 2016 онд *******ат-Эрдэнэтэй танилцаж гэр бүлийн харьцаатай болсон. Бидний дундаас 2018 оны 09 дүгээр сарын 20-нд охин ******* төрсөн. *******нь Дархан “Депо” татах хэсгийн засварчнаар ажилладаг байсан юм. Энэ хугацаанд өөрийн гэсэн орон байргүй учраас эцэг эхийндээ амьдарч, хэдэн сар түрээсийн байранд амьдарсан. 2017 оны 06 пугаар сард *******ат-Эрдэнийн аав, ээж нь танилцах гэж ирээд явахдаа сүй билэг тавина гээд явцгаасан. ******* нь 2018 оны 12 дугаар сарын 18-нд зүүн өвдгөвчний /геста/ дурангийн хагалгаанд орсон. 2018 оны 01 дүгээр сарын 10-нд би жирэмсэн болсон. Жирэмсэн болсноос хойш *******намайг стресс болон сэтгэл зүйгээр маш их дарамталж эхэлсэн. Хүүхдээ авахуулж хая, цаг үеэ олж ирээгүй хүүхэд, танай гэрийнхэн манай гэрийнхэнд таалагддаггүй гэж үргэлж хэлдэг байсан бөгөөд өөр асуудлууд олон бий. Би 5 сартай жирэмсэн хэвтрийн дэглэм сахиж байсан хэдий ч *******ат-Эрдэнэтэй уулзах гээд Эрдэнэт очсон. Очсон өдөр гэртээ байсан, намайг ирснийг мэдчихээд утсаа салгаад /*******/ гарч ирж уулзаагүй 5 цаг гадаа хүлээж суусан. 2018 оны 01 дүгээр сард *******т шилжсэн. Хүүхдээ тээх хугацаанд маш их ядарсан, энэ хугацаанд тэр нэг ч удаа холбоо бариагүй. Холбоо барьж болох бүх зүйлийг блок хийсэн. Төрсний дараа хүүхэд нэр өгөх, эцгээр нь овоглох гэж холбогдсон боловч охины бие муудаж сэхээн амьдруулах тасагт хэвтсэн. Тэгээд дүүтэй нь холбоо бариад хэл хүргэсэн боловч хүүхдэдээ анхаарал хандуулаагүй. *******энэ хугацаанд дахиад өөр амьдрал зохиож /*******/ хүүхэнтэй амьдрах болсон учраас гэрлэлтийн баталгаа хийхгүй байх шалтгаантай юм билээ. *******өөрийн хэлснээр салах болсон шалтгаан нь хардалт гэж үзэж байгаа юм. Цаг минут тутамд хардаад байсан зүйл байхгүй. Одоогоор би *******-ийн амьдарч байсан түрээсийн байранд амьдарч байгаа. Хүүхдийн тэтгэлгийг 2018 оны 09 дүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн тогтоолгох хүсэлтэй байгааг харгалзан үзнэ үү. *******гийн төрсөн эцэг нь *******мөн болохыг тогтоолгох, эцгээр нь овоглох, *******-ээс хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү.
*******-ийн Эрдэнэд шилжих болсон шалтгаан нь С.И аав нь Эрдэнэт үйлдвэрийн Тээврийн албанд ажилладаг. Аав нь тэтгэвэрт гарч аавынхаа ажилд орсонтой холбоотой. *******нь Эрдэнэт үйлдвэрийн Тээврийн албанд том тэрэгний жолооч ажилтай...” гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлдөгч М.Н шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг дэмжсэн тайлбар гаргасан.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Х шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “*******гийн гаргасан нэхэмжлэлийг хүлээн аван танилцлаа. Эхний шаардлага болох эцэг тогтоолгох тухай шаардлагыг хүлээн зөвшөөрч, дараагийн тэтгэлэг тогтоолгох шаардлагыг шүүхийн шийдвэр гарснаас хойш тооцуулж, 3 дахь шаардлага болох эцгээр нь овоглох шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Бид 2 хамт 2 жилийн хугацаанд амьдарсан нь үнэн бөгөөд энэ хугацаанд хүүхэдтэй болоогүй, *******гийн үндэслэлгүй их хардалт хирээс хэтэрч сүүлийн жил бидний харилцаа хөндийрч, би Эрдэнэтэд ажиллахаар ирэх ч бид 2-ын салахтай давхацсан юм. Ингээд салсны дараа надад хүүхэдтэй болсон гэж хэлсэн. Би өөрийн хариуцлагаа ухамсарлан тэтгэлэг төлөхөд татгалзах зүйлгүй.
...Хүүхдийг эцгээр овоглохыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Харин хүүхдийн тэтгэлэгийг 2018 оны 09 дүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн тогтоолгох, хүүхдийн эцгээр тогтоолгох шаардлагуудыг хүлээн зөвшөөрч байна... гэжээ.
Шүүх зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* нь *******-д холбогдуулан “*******гийн төрсөн эцэг нь *******мөн болохыг тогтоолгох, эцгээр нь овоглох, хүүхдийн тэтгэлэгийг 2018 оны 9 дүгээр сарын 20-ноос эхлэн гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
******* нь *******нар нь 2016 онд танилцаж, тэдний дундаас 2018 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр охин ******* төрсөн болох нь зохигчдын тайлбар, *******гийн төрсний гэрчилгээний хуулбар зэргээр нотлогдож байна.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хариуцагч *******охин ******* нь миний хүүхэд мөн гэдгийг хүлээн зөвшөөрсөн, мөн хүүхдийн тэтгэлэгийг 2018 оны 9 дүгээр сарын 20-ноос төлөхөд татгалзахгүй гэсэн тайлбарыг шүүхэд гаргасан.
Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т эцэг эх нь үр хүүхдээ насанд хүртэл нь тэжээн тэтгэх үүрэгтэй гэж заасан.
Иймд *******ат-Эрдэнээр Гэр бүлийн тухай хуулийн 40.1.1, 40.1.2-т заасан тэтгэлэгийг охин *******г насанд хүртэл нь сар бүр гаргуулан олгох үндэслэлтэй байна.
Харин *******г эцэг *******ат-Эрдэнээр овоглох шаардлага нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3-д шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлүүлэх талаар хуульд заасан журмыг нэхэмжлэгч зөрчсөн ба энэ журмыг хэрэглэх боломжтой байвал нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзахаар хуульд заажээ.
*******нь *******г өөрийн хүүхдээ гэдгийг хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд *******гийн биологийн эцэг нь болох нь зохигчдын тайлбараар нотлогдож байна.
Иймд *******г эцгээр нь овоглох шаардлага нь урьдчилан шийдвэрлэх боломжтой байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д зааснаар шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлүүлэх журмыг хэрэглэх боломжтой гэж үзэн энэ шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Хүүхдийг эцгээр нь овоглох асуудлыг улсын бүртгэлийн байгууллага бүртгэхээс татгалзах юмуу, эцэг *******нь зөвшөөрөөгүй тохиолдолд *******гийн энэ талаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрх нь нээлттэй байна.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 140 400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжаар 140 400 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, хариуцагчаас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д заасан тэтгэлэгт тохирох улсын тэмдэгтийн хураамж 32 529 төгрөг гаргуулан улсын орлогод оруулахаар заав.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.-д заасныг баримтлан 2018 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр төрсөн охин *******гийн эцэг И-ийн Б мөн болохыг тогтоосугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасныг баримтлан 2018 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр охин *******г 11 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг *******-ээр 2018 оны 9 дүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн сар бүр тэжээн тэтгэх тэтгэлэг гаргуулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д заасныг баримтлан охин *******гийн овгийг *******-ээр солиулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлүүлэх журмыг хэрэглэх боломжтой гэж үзэн хэрэгсэхгүй болгосугай.
4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 140 400 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 140 400 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, хариуцагчаас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д заасан тэтгэлэгт тохирох улсын тэмдэгтийн хураамж болох 32 529 төгрөг гаргуулан улсын орлогод оруулсугай.
5. Шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг 14 хоногийн дотор гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ХИШИГДАВАА