Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2019 оны 06 сарын 03 өдөр

Дугаар 142/ШШ2019/00746

 

 

 

 

 

2019 оны 06 сарын 03 өдөр

Дугаар 142/ШШ2019/00746

Орхон аймаг

 

 

 

        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Хишигдаваа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,   

Нэхэмжлэгч: *******-ы нэхэмжлэлтэй,   

Хариуцагч: *******-д холбогдох   

“гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох тухай” иргэний хэргийг хянан хэлэлцэв.   

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, хариуцагч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Б нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь

Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “...Миний бие нь *******тэй 2006 онд гэр бүл болж гэрлэлтээ батлуулсан. Бидний дундаас 2007 онд том хүү Э, 2009 онд бага хүү Т тус тус төрсөн. Сүүлийн үед нөхөр маань архи их ууж, хэлэх хэлэхгүйгээр доромжилж дээрэлхэж байна. Би удаан хугацаанд тэвчиж явлаа. Сүүлдээ үр хүүхэд минь бидний энэ байдлаас болоод гадуур дотуур явж муу хүнтэй нийлж хэрэг төвөгт орчихгүй гэхээс сэтгэл санаа их зовж хэцүү байна. Иймээс бид хоорондоо таарч тохирохгүй болж цаашид хамтран амьдрах боломжгүй болсон тул энэ байдлыг минь харгалзан үзээд гэрлэлтийг минь цуцалж өгнө үү. Хүү Э, Т нарыг өөрийн асрамжинд авч хүүхдүүддээ эцгээс нь тэтгэлэг тогтоолгохгүй. Бидний гэр бүлийн дунд эд хөрөнгийн маргаан байхгүй...” гэжээ.   

Хариуцагч ******* шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “******* овогтой Э би ******* овогтой Таас гэрлэлтээ цуцлуулахыг зөвшөөрч байна. Бидний гэр бүлийн дунд эд хөрөнгийн маргаангүй нь үнэн. Хүүхдийн асрамжийг ээжид нь үлдээхийг зөвшөөрч байна...” гэжээ.   

Шүүхийн хэлэлцүүлэгт зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад   

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* нь *******д холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.  

Нэхэмжлэгч *******, хариуцагч ******* нар нь 2006 оны 08 дугаар сарын 23-ны өдөр албан ёсоор гэрлэлтээ бүртгүүлж, тэдний дундаас 2007 оны 05 дугаар сарын 19-ний өдөр хүү Э.Э, 2009 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр хүү Э.Т нар төрсөн болох нь зохигчийн тайлбар, гэрлэлтийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, хүүхдүүдийн төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбаруудаар тус тус нотлогдож байна.   

Зохигчид шүүхэд нэхэмжлэл гаргахаас өмнө Шүүх дэх эвлэрүүлэн зуучлалд хандаад эвлэрээгүй байх ба, гэрлэгчид хэн аль нь гэрлэлтээ цааш үргэлжлүүлэх хүсэлгүй байгаа байдлыг харгалзан тэдэнд эвлэрүүлэх арга хэмжээ хэрэглэхгүйгээр гэрлэлтийг цуцлахаар шийдвэрлэв.  

Хүүхдийн асрамжийн хувьд нэхэмжлэгч ******* нь хүү Э.Э, Э.Т нарыг өөрийн асрамжиндаа авна гэснийг хариуцагч ******* хүлээн зөвшөөрсөн, нэхэмжлэгч хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй гэсэн.  

Иймд *******, ******* нарын гэрлэлтийг цуцалж, хүү Э.Э, Э.Т нарыг эх *******ы асрамжинд үлдээж шийдвэрлэв.   

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжаар 70 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор заав.  

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т заасныг баримтлан *******н Т, *******гийн Э нарын гэрлэлтийг цуцалсугай.   

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д заасныг баримтлан 2007 оны 05 дугаар сарын 19-ний өдөр төрсөн хүү Э.Э, 2009 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр төрсөн хүү Э.Т нарыг эх *******ы асрамжинд үлдээж, нэхэмжлэгч нь хүүхдийн тэтгэлэг тогтоолгохгүй гэснийг дурьдсугай.  

3. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор Иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Б.С-д даалгасугай.    

4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

5. Шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигчид, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг 14 хоногийн дотор гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Б.ХИШИГДАВАА