Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 03 сарын 08 өдөр

Дугаар 2024/ШЦТ/48

 

                                   Монгол Улсын нэрийн өмнөөс

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ц.Амаргэрэл даргалж,

улсын яллагч А.Эрдэнэдэлгэр,

шүүгдэгч З.Батбямба,

түүний өмгөөлөгч Б.Болортунгалаг /цахим, үнэмлэхийн дугаар 0653/

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Анхбаяр нарыг тус тус оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар Сэлэнгэ аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Боржигон овогт Зоригтбаатарын Батбямбад холбогдох эрүүгийн 2431000270030 дугаартай, 175/2024/0052/Э индекстэй хэргийг 2024 оны 03 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.   

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 2000 оны 05 дугаар сарын 20-ны өдөр Хэнтий аймгийн Хэрлэн суманд төрсөн, эрэгтэй, 24 настай, тусгай дунд боловсролтой, Шүүхийн шийдвэрийн харуул хамгаалалтын ажилтан мэргэжилтэй, “Ноён Хөвөр” шүдний эмнэлэгт жолооч ажилтай, ам бүл 2, ээжийн хамт, Хэнтий аймгийн Хэрлэн сумын Өлзийтийн 10 дугаар хэсэг 01 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, улсаас авсан гавьяа шагналгүй, Боржигон овогт Зоригтбаатарын Батбямба /РД: СЭ00252016/

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч З.Батбямба нь 2023 оны 10 дугаар сарын сүүлээр “Сэлэнгэ аймгийн нэгдсэн зар”-ын группт “Anar Naa”  гэх цахим фэйсбүүк хаягаас “санхүү авна” гэх зарын нийтэлж уг нийтлэлийн дагуу холбогдсон Э.Мэнджаргалтай дүрст дуудлагаар холбогдож, түүний царай, дүрсний зургийг дарж бэхжүүлэн авч улмаас уг зургийг нийтэд дэлгэнэ гэж дарамталж, 2023 оны 12 дугаар сарын 06-ны өдөр 10 цаг 39 минутад өөрийн эзэмшлийн “Хаан Банк”-ны 5959170602 тоот данс руу 100,000 төгрөгийг шилжүүлэн авч, бусдын эд хөрөнгийг авахаар заналхийлэн 100,000 төгрөг авч, захиран зарцуулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг: Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч З.Батбямба нь 2023 оны 10 дугаар сарын сүүлээр “Сэлэнгэ аймгийн нэгдсэн зар”-ын группт “Anar Naa”  гэх цахим фэйсбүүк хаягаас “санхүү авна” гэх зарын нийтэлж уг нийтлэлийн дагуу холбогдсон Э.Мэнджаргалтай дүрст дуудлагаар холбогдож, түүний царай, дүрсний зургийг дарж бэхжүүлэн авч улмаас уг зургийг нийтэд дэлгэнэ гэж дарамталж, 2023 оны 12 дугаар сарын 06-ны өдөр 10 цаг 39 минутад өөрийн эзэмшлийн “Хаан Банк”-ны 5959170602 тоот данс руу 100,000 төгрөгийг шилжүүлэн авч, бусдын эд хөрөнгийг авахаар заналхийлэн 100,000 төгрөг авч, захиран зарцуулсан болох нь шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээс гадна гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээж авсан тухай тэмдэглэл[1], гар утсанд үзлэг хийсэн тухай тэмдэглэл[2], эд зүйл хураан авсан тухай тэмдэглэл[3], хохирогч Э.Мэнджаргалаас мэдүүлэг авсан тухай тэмдэглэл[4], хохирогч Э.Мөнхжаргалын эзэмшлийн “Хаан Банк” дахь дансны хуулга[5], шүүгдэгч З.Батбямбын “Хаан Банк” дахь дансны дэлгэрэнгүй хуулга[6], шүүгдэгч З.Батбямбын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг[7], хохирол төлбөрт 100,000 төгрөг шилжүүлсэн тухай мөнгөн шилжүүлгийн баримт[8], шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа[9], шүүгдэгчийн оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа[10], шүүгдэгчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх лавлагаа[11], шүүгдэгчийн урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас[12], шүүгдэгчийн урьд зөрчлийн шийтгэл хүлээж байсан эсэхийг шалгах хуудас[13], “Ашид Билгүүн” ХХК-ийн 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн ТХҮ-924/9256 дугаартай шинжээчийн дүгнэлт[14], шинжээчийн дүгнэлт танилцуулсан тухай тэмдэглэл[15], эд мөрийн баримтаар хураан авсан эд зүйлийг буцаан өгсөн тухай тэмдэглэл[16], шүүгдэгчийн бичгээр гаргасан хүсэлт[17], хохирогчийн бичгээр гаргасан хүсэлт[18], хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл[19] зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

Яллах дүгнэлтэд тусгасан бөгөөд талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

Шүүгдэгч З.Батбямба нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Хохирогч Э.Мэнджаргал нь хохирол төлбөрт 100,000 /нэг зуун мянга/ төгрөгийг авсан, гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй /хавтаст хэргийн 213 дугаар хуудас/ талаар бичгээр хүсэлт гаргасан тул шүүгдэгч З.Батбямбыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

  Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг баримтлан шүүгдэгч З.Батбямбыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан шүүхээс оногдуулсан торгох ялыг 30 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоохоор улсын яллагч, шүүгдэгч нар тохиролцсон тул саналыг баталж, торгох ялын биелэлтэд хяналт тавихыг Сэлэнгэ аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн газарт үүрэг болгож шийдвэрлэв.

Шүүгдэгч З.Батбямба нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Боржигон овогт Зоригтбаатарын Батбямбыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг авахаар заналхийлэх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Боржигон овогт Зоригтбаатарын Батбямбыг 10,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 / арван сая /-н төгрөгөөр торгох ял оногдуулсугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З.Батбямбын хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг нь харгалзан 30 /гуч/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар  З.Батбямба нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдэж, торгох ялын биелэлтэд хяналт тавихыг Сэлэнгэ аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

5. Шүүгдэгч З.Батбямба нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, тэрээр энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирүүлсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдсугай.

7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.

9. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч нар Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

10. Дээр дурьдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

               ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Ц.АМАРГЭРЭЛ

 

[1] Хавтаст хэргийн 02 дугаар хуудас

[2] Хавтаст хэргийн 05-09 дүгээр хуудас

[3] Хавтаст хэргийн 11-17 дугаар хуудас

[4] Хавтаст хэргийн 20-21, 23-24, 26 дугаар хуудас

[5] Хавтаст хэргийн 29 дүгээр хуудас

[6] Хавтаст хэргийн 39-83, 87-177 дугаар хуудас

[7] Хавтаст хэргийн 192-193 дугаар хуудас

[8] Хавтаст хэргийн 198 дугаар хуудас

[9] Хавтаст хэргийн 201 дүгээр хуудас

[10] Хавтаст хэргийн 202 дугаар хуудас

[11] Хавтаст хэргийн 203 дугаар хуудас

[12] Хавтаст хэргийн 204 дүгээр хуудас

[13] Хавтаст хэргийн 205 дугаар хуудас

[14] Хавтаст хэргийн 208-209 дүгээр хуудас

[15] Хавтаст хэргийн 210 дугаар хуудас

[16] Хавтаст хэргийн 211 дүгээр хуудас

[17] Хавтаст хэргийн 212 дугаар хуудас

[18] Хавтаст хэргийн 213 дугаар хуудас

[19] Хавтаст хэргийн 214-215 дугаар хуудас