| Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашзэвэгийн Цэдэнпэлжээ |
| Хэргийн индекс | 137/2024/0012/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/21 |
| Огноо | 2024-02-23 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | Д.З |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 02 сарын 23 өдөр
Дугаар 2024/ШЦТ/21
2024 02 23 2024/.../...
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ц даргалж
Нарийн бичгийн дарга М.Х,
Улсын яллагч Д.З,
Хохирогч Б.М,
Хохирогчийн өмгөөлөгч З.А,
Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Э,
Шүүгдэгч Н.М нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны 1 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Н-ийн М-т холбогдох эрүүгийн ... тоот хэргийг 2024 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ... төрсөн, ... настай, яс үндэс ..., ..., ... боловсролтой, ... мэргэжилтэй, ... ажилтай, ам бүл ...,... хамт ... тоотод оршин суух, урьд нь ял шийтгэл эдэлж байгаагүй, улсаас авсан гавьяа шагналгүй, Б овогт Н-ийн М /РД:.../
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Н-ийн М нь 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр Дорноговь аймгийн ... сумын ... дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах "..." ХХК-ний урд талын засмал замаар ... улсын дугаартай Тоёота приус-20 маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явах үедээ хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт буюу Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.9 заалт "Уулзвараас бусад газарт жолооч зүүн гар тийш эргэхдээ өөдөөс чигээрээ яваа... тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэснийг зөрчиж улмаар Даюун маркийн мотоциклийг жолоодож явж байсан Б.М-ыг мөргөж, зүүн талын шаант ясны диафиз дунд 1/3-р сэлтэрхий бүхий зөрүүтэй далд хугарал гэмтэл бүхий хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт мэтгэлцэгч талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Н.М шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “Би төв замаар явж байхдаа чигээрээ явж байсан мотоциклд зам тавьж өгөх ёстой байсан. Тэрийг зөрчсөн учраас гэмт хэрэг үйлдсэн. Хохирол төлбөрийг төлнө гэсэн бодолтой байгаа” гэжээ.
Яллагдагч Н.М мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Миний бие ... суманд үйл ажиллагаа явуулдаг “...” ХХК-д ... ажил хийдэг юм. 2023 оны 01 дүгээр сарын 06-ны орой 19 цаг минутаас шөнийн ээлжтэй байсан учир үеэл ах болох Б-ийн ... улс дугаартай Тоёота приус-20 маркийн тээврийн хэрэгслийг гуйж унаад ажлын байр талын авто зогсоол дээр тээврийн хэрэгслээ байрлуулах гээд зогсоолын уулзвар эргэж орох гэтэл миний өөдөөс хурц гэрэлтэй тээврийн хэрэгсэл ирж явсан тээврийн хэрэгслийг харахад зайтай харагдаж байсан тэгээд дохио зүүн тийшээ өгөөд зогсоол тал руугаа эргэх үйлдэл хийхэд миний өөдөөс ирж явсан тээврийн хэрэгсэл юу юугүй ирээд жолоочийн зүүн талаар ирээд мөргөсөн. Тэгээд би сандраад шууд зогсоод машинаас бууж харахад мотоциклтой хүн байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 192-193/
Хохирогч Б.М шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “Осолд ороод хөл хугараад хөлөндөө хадаастай байгаа. Мотоциклын төлбөр, сэтгэл санааны хохирлыг нэхэмжилмээр байна. Хадаас хийснээс хойш хааяа зовиуртай байдаг. Тэнгэр муухайрахаар хөл өвдөөд байдаг” гэжээ.
Хохирогч Б.М мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Сумын төвд байрлах ... ХХК-ний үүдэнд өөрийн эзэмшлийн улсын дугаар номер байхгүй цэнхэр өнгийн Даюун маркийн мотоциклоороо найзаа хүргэж өгөөд авто зогсоол дээрээс хөдлөөд ертөнцийн зүгээр хойд зүгт шороон өргөн замаар гэрлээ асаагаад хөдлөөд өөрийн эгнээнд ороод удаагүй байтал миний өөдөөс хурц гэрэлтэй машин урсгал сөрж орж ирээд мөргөсөн, би тэр машиныг миний хажуугаар зөрөөд өнгөрөх байх гэж бодсон чинь шууд мөргөсөн би мотоциклоос ойгоод шидэгдсэн тэгтэл тэр машин миний мотоциклыг мөргөөд мотоциклийн урд дугуйн дээр гараад зогссон байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 38/
Иргэний нэхэмжлэгч Э.Б мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “... тухайн үед би “...” ХХК дээр ажилтай байсан тэгтэл манай үеэл Н.М над руу залгаад ахаа би ажлын гадаа мотоциклтой мөргөлдсөн гэж хэлэхээр нь би ажлаас гараад харуулсан чинь миний машин нэг цэнхэр өнгийн мотоциклтой мөргөлдөж авар гарсан байсан тэгж анх дүүгээ осолд орсон талаар мэдсэн. ... улсын дугаартай приус маркийн тээврийн хэрэгсэл нь миний эзэмшлийн эд хөрөнгө 2021 онд 13 сая төгрөгөөр Улаанбаатар хотоос худалдаж авсан. Манай үеэл Н.М бид хоёр нэг газар хамт ажилладаг ээлж зөрдөг мөн хамт амьдардаг учраас миний машиныг ээлжилж унадаг юм яагаад гэвэл би ажлаас буухад дүү М миний машиныг унаад ажилдаа ирдэг харин би зөрөөд унаад явдаг юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 32-34/
Иргэний нэхэмжлэгч Д.Д мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Тухайн гэмт хэргийн улмаас иргэн Б.М нь Дорноговь аймгийн Өргөн сумын Эрүүл мэндийн төв, Дорноговь аймгийн Нэгдсэн эмнэлэг, Гэмтэл согог судлалын үндэсний төвөөс тусламж үйлчилгээ авч Эрүүл мэндийн даатгалын сангаас 1,834,100 төгрөгийн зардал гарсан тул дээрх тусламж үйлчилгээний зардлыг Н-ийн М-аас гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь ... дугаартай дансанд төлүүлж өгнө үү...” гэх мэдүүлэг /хх-ийн 43-44/
Гэрч Г.А мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “... Би болсон зам тээврийн ослын талаар сайн мэдэхгүй байна. Миний төрсөн ахын хүүхэд Өргөн сумын төвд аваарт орсон байна гэхээр нь дуудуулаад ирсэн чинь манай ахын хүү болох Б.М нь сумын эрүүл мэндийн төвд осолд орсон хөл нь хугарсан гэж байсан тэгээд би ар гэрийнхэнд нь хэлээд Сайншанд сумын нэгдсэн эмнэлэг рүү сумын түргэний тэрэгтэй аваад явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 49-50-р хуудас/
Гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 03/
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, /хх-ийн 13-20/
Зам тээврийн осол дээр тогтоосон акт, осол хэргийн газарт хийсэн хэмжилтийн бүдүүвч /хх-ийн 21-22/
Сиди-нд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 26-27/
Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн 2023 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн тогтоол /хх-ийн 28/
Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн ... дугаартай шинжээчийн дүгнэлтүүд /хх-ийн 62-68/
... ХХК-ний 2023 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн ... дугаартай автомашин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайлан /хх-ийн 72-73/
... үнэлгээ ХХК-ний 2023 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн ... дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 76-79/
Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2023 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн ... дугаартай “ Б.М-ны биед гэмтэл тогтоогдлоо ... Б.М-ны биед зүүн талын шаант ясны диафизын дунд 1/3-р сэлтэрхий бүхий зөрүүтэй далд хугарал гэмтэл тогтоогдлоо. ... Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг болон хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүснэ. ...Дээрх гэмтэл нь “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарах болно. ...Хүндэвтэр зэргийн гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар буюу 4 долоо хоногоос дээш хугацаагаар сарниулах ба энгийн хөдөлмөрийн чадвар үлэмж хэмжээгээр тогтонги алдагдана...” гэх дүгнэлт /хх-ийн 86-87/
Дорноговь аймгийн авто тээврийн төвийн 2023 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн ... дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 104-107/
Техникийн шинжээчийн 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн ... дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 109-110/
Техникийн шинжээчийн 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн ... дугаартай шинжээчийн дүгнэлт, техникийн шинжээчийн 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн ... дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 118-119, 128-129/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Н-ийн М нь 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр Дорноговь аймгийн ... сумын ... дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах “...” ХХК-ний урд талын засмал замаар ... улсын дугаартай Тоёота приус-20 маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явах үедээ хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт буюу Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.9 заалт “Уулзвараас бусад газарт жолооч зүүн гар тийш эргэхдээ өөдөөс чигээрээ яваа... тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэснийг зөрчиж улмаар Даюун маркийн мотоциклийг жолоодож явж байсан Б.М-ыг мөргөж, зүүн талын шаант ясны дийфиз дунд 1/3-р сэлтэрхий бүхий зөрүүтэй далд хугарал гэмтэл бүхий эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан үйл баримт болжээ.
Шүүгдэгч Н.М-ын энэ үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийн шинжийг агуулж байна.
Шүүгдэгч Н.М-ын 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр Дорноговь аймгийн ... сумын ... дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах “...” ХХК-ний урд талын засмал замаар ... улсын дугаартай Тоёота приус-20 маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явах үедээ хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт буюу Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.9 заалт “Уулзвараас бусад газарт жолооч зүүн гар тийш эргэхдээ өөдөөс чигээрээ яваа... тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэснийг зөрчиж улмаар Даюун маркийн мотоциклийг жолоодож явж байсан Б.М-ыг мөргөж, зүүн талын шаант ясны дийфиз дунд 1/3-р сэлтэрхий бүхий зөрүүтэй далд хугарал гэмтэл бүхий эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, зам тээврийн осол дээр тогтоосон акт, осол хэргийн газарт хийсэн хэмжилтийн бүдүүвч, Сиди-нд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 13-27/, иргэний нэхэмжлэгч Э.Б-ийн “...тухайн үед би “...” ХХК дээр ажилтай байсан тэгтэл манай үеэл Н.М над руу залгаад ахаа би ажлын гадаа мотоциклтой мөргөлдсөн гэж хэлэхээр нь би ажлаас гараад харуулсан чинь миний машин нэг цэнхэр өнгийн мотоциклтой мөргөлдөж авар гарсан байсан тэгж анх дүүгээ осолд орсон талаар мэдсэн ...”гэх мэдүүлэг /хх-ийн 32-34/, хохирогч Б.М-ы “...сумын төвд байрлах ... ХХК-ний үүдэнд өөрийн эзэмшлийн улсын дугаар номер байхгүй цэнхэр өнгийн Даюун маркийн мотоциклоороо найзаа хүргэж өгөөд авто зогсоол дээрээс хөдлөөд ертөнцийн зүгээр хойд зүгт шороон өргөн замаар гэрлээ асаагаад хөдлөөд өөрийн эгнээнд ороод удаагүй байтал миний өөдөөс хурц гэрэлтэй машин урсгал сөрж орж ирээд мөргөсөн, би тэр машиныг миний хажуугаар зөрөөд өнгөрөх байх гэж бодсон чинь шууд мөргөсөн би мотоциклоос ойгоод шидэгдсэн тэгтэл тэр машин миний мотоциклыг мөргөөд мотоциклийн урд дугуйн дээр гараад зогссон байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 38/, иргэний нэхэмжлэгч Д.Д-ын “...Тухайн гэмт хэргийн улмаас иргэн Б.М нь Дорноговь аймгийн Өргөн сумын Эрүүл мэндийн төв, Дорноговь аймгийн Нэгдсэн эмнэлэг, Гэмтэл согог судлалын үндэсний төвөөс тусламж үйлчилгээ авч Эрүүл мэндийн даатгалын сангаас 1,834,100 төгрөгийн зардал гарсан тул дээрх тусламж үйлчилгээний зардлыг Н-ийн М-аас гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь ... дугаартай дансанд төлүүлж өгнө үү...” гэх мэдүүлэг /хх-ийн 43-44/, гэрч Г.А-ийн “... Би болсон зам тээврийн ослын талаар сайн мэдэхгүй байна. Миний төрсөн ахын хүүхэд Өргөн сумын төвд аваарт орсон байна гэхээр нь дуудуулаад ирсэн чинь манай ахын хүү болох Б.М нь сумны эрүүл мэндийн төвд осолд орсон хөл нь хугарсан гэж байсан тэгээд би ар гэрийнхэнд нь хэлээд Сайншанд сумын нэгдсэн эмнэлэг рүү сумын түргэний тэрэгтэй аваад явсан ...” гэх мэдүүлэг. /хх-ийн 49-50/, эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн 2023 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн тогтоол /хх-ийн 28/, Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн ..., 5... дугаартай шинжээчийн дүгнэлтүүд /хх-ийн 62-68/, Ашид билгүүн ХХК-ний 2023 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн ... дугаартай автомашин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайлан /хх-ийн 72-73/, Хас үнэлгээ ХХК-ний 2023 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн ... дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 76-79/, Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2023 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн .... дугаартай “ Б.М-ны биед гэмтэл тогтоогдлоо ... Б.М-ны биед зүүн талын шаант ясны диафизын дунд 1/3-р сэлтэрхий бүхий зөрүүтэй далд хугарал гэмтэл тогтоогдлоо. ... Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг болон хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүснэ. ...Дээрх гэмтэл нь “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарах болно. ...Хүндэвтэр зэргийн гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар буюу 4 долоо хоногоос дээш хугацаагаар сарниулах ба энгийн хөдөлмөрийн чадвар үлэмж хэмжээгээр тогтонги алдагдана...” гэх дүгнэлт /хх-ийн 86-87/, Дорноговь аймгийн Авто тээврийн төвийн 2023 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн ... дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 104-107/, Техникийн шинжээчийн 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн ... дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 109-110/, Техникийн шинжээчийн 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн ... дугаартай шинжээчийн дүгнэлт, техникийн шинжээчийн 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн ... дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 118-119, 128-129/ зэрэг нотлох баримтуудаар хангалттай батлагдан тогтоогдож байна.
Дээрх яллах талын нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан нөхцөл журмын дагуу авагдсан, тухайн хэрэгт хамааралтай, нэг нь нөгөөгөө давхар нотолсон, шүүхийн шийдвэрийн үндэс болсон хууль ёсны нотлох баримтууд гэж үзсэн болно.
Шүүгдэгч Н.М нь уг үйлдлийг гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдэж, бусдын биед хүндэвтэр хохирол учруулсан, шүүгдэгчийн үйлдсэн хэргийн гэм буруу нь тогтоогдсон, Дорноговь аймгийн Замын-Үүд дэх сум дундын прокурорын газрын хяналтын прокурорын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Дээрх гэмт хэргийн гэм бурууг нотлох зорилгоор Техникийн шинжээчийн 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн ... дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 109-110/, Техникийн шинжээчийн 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн ... дугаартай шинжээчийн дүгнэлт, техникийн шинжээчийн 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн ... дугаартай шинжээчийн дүгнэлтүүдийг гаргасан байх ба уг дүгнэлтүүдтэй шүүгдэгч, шүүгдэгчийн өмгөөлөгч, иргэний нэхэмжлэгч, хохирогч, хохирогчийн өмгөөлөгч нар танилцсан бөгөөд энэ талаар ямар нэг маргаан гараагүй байна.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч Н.М, түүний өмгөөлөгч С.Э нар нь үйлдсэн хэргийнхээ гэм буруугийн талаар болон хэргийн зүйлчлэлийн талаар маргаж мэтгэлцээгүй болно.
Хохирлын хувьд:
Иргэний нэхэмжлэгч Э.Б нь гомдол, санал нэхэмжлэх зүйл байхгүй гэснийг дурдах нь зүйтэй байна.
Шүүгдэгч Н.М нь хохирогч Б.М-ны эрүүл мэндийн даатгалын сангаас эмчилгээний зардалд зарцуулсан 1,834,100 төгрөгийг, гэмт хэргийн улмаас хохирогчийн мотоциклд учруулсан гэм хорын төлбөрт 1,549,500 /нэг сая, таван зуун дөчин есөн мянга, таван зуун/ төгрөгийг тус тус төлж барагдуулахаа илэрхийлсэн тул шүүгдэгчээс хохирогчийн эмчилгээний зардалд 1,834,100 төгрөгийг гаргуулж, Дорноговь аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтэст, хохирогчийн мотоциклд учруулсан гэм хорын төлбөрт 1,549,500 /нэг сая, таван зуун дөчин есөн мянга, таван зуун/ төгрөгийг гаргуулж хохирогчид олгохоор шийдвэрлэв.
Маргаантай байсан хохирогч Б.М-ны эмчилгээний зардалд 2,631,174 төгрөг, унааны зардалд 60,000 төгрөг нийт 2,691,174 төгрөг нэхэмжилснээс нотлох баримтын шаардлага хангаагүй, эмчилгээнд хамааралгүй зэрэг 1,291,617 төгрөгийг нэхэмжлэлийн шаардлагаас хасаж хэрэгсэхгүй болгож, үлдэх 1,399,557 төгрөгийг гаргуулах нь зүйтэй гэж үзэв.
Мөн хохирогчийн өмгөөлөгч З.А “хохирогчийн сэтгэцэд учирсан гэм хорын хохиролд Хууль зүйн дотоод хэргийн сайд Эрүүл мэндийн сайдын 2023 оны 07 дугаар сарын 31-ны өдрийн ..., ... дугаартай журамд “тухайн хохирогчид учирсан гэмтэл нь уг жишиг аргачлалаар хүндэвтэр буюу 3-р зэрэгт хамаарна. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 13-22,99 хувиар тооцож гаргуулах гэж заасан учир үүнд нийцүүлэн сэтгэцэд учирсан хохирлыг гаргуулж өгнө үү” гэж, шүүгдэгчийн өмгөөлөгч С.Э “Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан гэмт хэрэгт шинжээчийн дүгнэлт гаргана гэж заасан байгаа. Гэтэл шинжээчийн дүгнэлт гараагүй учир шинжээчийн дүгнэлт гаргуулна” гэж тус тус мэтгэлцэв. Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д шинжээчийн дүгнэлт гаргуулах хуулийн зүйл заалтад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйл багтсан учраас хохирогчийн сэтгэцэд учирсан хохирлыг шинжээчийн дүгнэлт гаргуулсны дараа иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй гэж шүүх үзлээ.
Шүүгдэгчид хүлээлгэх Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүхээс шүүгдэгч Н.М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зам тээврийн ослын улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэм буруутайд тооцсон тул шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ.
Шүүгдэгч Н.М нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг нь шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Шүүгдэгч Н.М нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэргийг анх удаа үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдал болох бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Улсын яллагч Д.З-аас шүүгдэгч Н.М-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,000,000 төгрөгөөр торгох санал гаргасан.
Шүүгдэгч Н.М-т эрүүгийн ял оногдуулахдаа гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээсэн, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлыг төлж барагдуулахаа илэрхийлсэн, хэргийн нөхцөл байдал, шүүгдэгч нь энэ гэмт хэргийн улмаас биеийн эрүүл мэнддээ гэмтэл авч гэмтэл нь бүрэн эдгэрээгүй эмчилгээ хийлгэж байгаа зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан үзсэн болно.
Шүүгдэгч нь гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирлыг цалингийн зээл авч төлөхөө илэрхийлсэн нь үндэслэлтэй гэж үзэв. Шүүгдэгч нь Дорноговь аймгийн ... сум дахь .... ХХК-нд ковшийн оператор ажилтай болох нь нийгмийн даатгалын шимтгэл төлсөн баримтаар нотлогдож байна.
Иймд шүүгдэгчид 1,500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,500,000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.
Шүүгдэгчид торгох ял оногдуулсан тул шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн бичлэг бүхий 2 ширхэг Сиди дискийг хэргийг хадгалах хугацаанд хэрэгт хадгалахаар шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Н-ийн М /РД:.../-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н-ийн М-ыг 1,500 /нэг мянга, таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,500,000 /нэг сая, таван зуун мянган/ төгрөгөөр торгох ял оногдуулсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.М нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солих учрыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Н.М-аас хохирогч Б.Мөнхсайханы эмчилгээнд Эрүүл мэндийн даатгалын сангаас зарцуулсан 1,834,100 /нэг сая, найман зуун гучин дөрвөн мянга, нэг зуун/ төгрөгийг гаргуулж, Дорноговь аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтэст, гэмт хэргийн улмаас хохирогчийн мотоциклд учруулсан гэм хорын төлбөрт 1,549,500 /нэг сая, таван зуун дөчин есөн мянга, таван зуун/ төгрөгийг, хохирогчийн эмчилгээний болон бусад зардалд 1,399,557 / нэг сая, гурван зуун ерэн есөн мянга, таван зуун тавин долоон/ төгрөгийг тус тус гаргуулж, хохирогч Дорноговь аймгийн ... сумын ...-р баг ... хүрэн гэх газарт оршин суух, Д овогт Б-ийн М /РД:.../-д олгож, хохирогчийн эмчилгээний болон бусад зардлаас 1,291,617 /нэг сая, хоёр зуун ерэн нэгэн мянга, зургаан зуун арван долоон/ төгрөгийг хасаж хэрэгсэхгүй болгосугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д зааснаар хохирогч Б.М нь сэтгэцэд учирсан гэм хорын төлбөрийг сэтгэцийн дүгнэлт гаргуулсны дараа иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.
6. Шүүгдэгч Н.М нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, иргэний бичиг баримт нь шүүхэд ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6, 36.1 дүгээр зүйлийн 8.5-д зааснаар тогтоол хүчин төгөлдөр болмогц энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн бичлэг бүхий 2 ширхэг СИДИ дискийг хэргийг хадгалах хугацаанд хэрэгт хадгалсугай.
9. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-т зааснаар прокурор, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.Ц