Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 02 сарын 26 өдөр

Дугаар 2024/ШЦТ/22

 

 

 

                                                 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Сарантуяа даргалж,

Нарийн бичгийн дарга: А.Баасансүрэн,

Улсын яллагч: Ц.Эрдэнэбат,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Г.Гандөш,

Шүүгдэгч: ***************************** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

 

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокурорын газраас эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ************ овогтой ****************холбогдох эрүүгийн 2327001320130 дугаартай хэргийг 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв. 

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт

 

 Монгол Улсын иргэн, 1974 оны 03 дугаар сарын 31-ний өдөр Баянхонгор аймгийн Өлзийт суманд төрсөн, 50 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, ************ хот, ********дүүрэг, ********дугаар хороо, *************тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд

- Баянгол дүүргийн шүүхийн 2008 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн №287 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 3 жилийн хорих ялаар,

- Сум дундын 21 дүгээр шүүхийн 2015 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн №75 дугаартай шийтгэх тогтоолоор эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 261 дүгээр зүйлийн 261.1-т тус тус зааснаар 02 жил 06 сарын хугацаагаар хорих ялаар,

- Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн №14 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 02 жилийн хорих ялаар,

- Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн №09 дугаартай шийтгэх тогтоолоор эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар 350 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгүүлсэн ********* овогтой **************

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдагдсанаар/

Шүүгдэгч ************* нь 2023 оны 08 дугаар сарын 19-ний өдөр **********аймгийн***********сумын ******** баг “*********** гэх газар оршин суух **********монгол гэрт нэвтэрч 0.5 литрийн хэмжээтэй “Болор” болон “Экс” нэртэй архи тус тус 1 ширхэг, нэг нүдний дуран 1 ширхэг, хүрэн өнгөтэй гар утас 1 ширхэг, 4 төрлийн оролттой цэнэглэгч 1 ширхэг, их гарын 1 ширхэг, дунд гарын 5 ширхэг, жижиг 1 ширхэг, нийт 7 ширхэг мөнгөн аяга, бэлэн мөнгө 50 000-60 000 төгрөгийг тус тус хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авч хохрогч *****************1 347 400 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт яллах ба өмгөөлөх талуудын саналаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд. Үүнд:

 

            Шүүхийн хэлэлцүүлэгч *************************нь мэдүүлэхдээ:

Би энэ айлын малчин байсан юм. Сарын цалин гэж тохирсон зүйл байхгүй. Би оюутан хүүхдэдээ мөнгө явуулах ёстой гэж хэлэхэд сарын цалин 200 000 гэж надад хэлсэн. Би уурлаад явна шүү гэж үнэнээ хэлсэн. Тэгэхэд энэ айлынхан элсэн тасархай руу дүүгийнхээ найранд явна гэсэн. Тэр хойгуур нь дүүтэй муудалцсан. Тэгээд л гэрт нь ороод 5 мөнгө аяга, бурхных нь урдаас бэлэн 25 000 төгрөг байсныг авсан. Гэтэл үйлдэл нэмж 7 мөнгөн аяга авсан гээд байна. Би 5 мөнгөн аяга л авсан. Их гарын нэг ширхэг мөнгөн аяганы өртэй байгаа. Тэрийг би Өвөрхангай аймгийн Хархорин сумын нэг дэлгүүрийн үүдэнд унааны мөнгөгүй байсан учир 60 000 төгрөгөөр зарчихсан. Тэгээд унаанд суугаад Улаанбаатар хот руу явсан гэв.

 

Хохирогч **************** мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:

“...Би 2023 оны 08 дугаар сарын 18-ны орой 18 цагийн үед эхнэр ************ хамт Булган аймгийн Рашаант сумын “Элсэн тасархай” гэх газар луу хадам ах **************гэх айлын хүүхдийн хуриманд оролцохоор явсан. Тэгээд 2023 оны  08 дугаар сарын 23-ны өдрийн 15 цагийн үед ************* сумын ********************* гэх газарт байх өөрийн гэртэй ирсэн. Тэгээд гэртэй орход манай гэрийн хойно байрлах эвтэй дөрвөн амьтантай улаан авдарыг онгойлгож дотор нь байсан хөх шилтэй 0.5 литрийн савлагаатай “Болор” нэртэй архи 1 шил, бурханы гуу дотор байсан 50 000 -60 000 төгрөг, мөн эвтэй дөрвөн амьтантай улаан авдарын хажууд байх улаан өнгийн алхан хээтэй авдар хоёрын завсар байсан “Экс” нэртэй 0.5 литрийн архи 1 шил, нэг нүдний дуран 1 ширхэг, хүрэн өнгөтэй нокиа маркийн гар утас 1 ширхэг, 4 төрлийн оролттой цэнэглэгч 1 ширхэг, их гарын мөнгөн аяга 1 ширхэг, дунд гарын мөнгөн аяга 5 ширхэг, жижиг мөнгөн аяга 1 ширхэг зэрэг эд зүйлс алдагдсан байсан. Би тухайн үед дунд зэргийн шар өнгөтэй цоожоор өөрийн гэрээ цоожилсон. Манай туслах малчин *************** нь манай том гэрийн зүүн талд байх жижиг гэрт үлдсэн. Манайд ********** гэх хүн 2023 оны 08 дугаар сарын 15-ны өдөр тусах малчин хийх гэж ирсэн. Бид хоёр тухайн үедээ гэрээ хэлцэл хийгээгүй, сарын 200 000 төгрөгөөр цалинжуулья гэхэд тэгье гэсэн. Би ********************* гэх хүнтэй цалин мөнгөнөөс болж маргалдсан зүйлгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 40-41 дүгээр хуудас/,

 

Гэрч ****************** мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:

“...Бид 2023 оны 08 дугаар сарын 10-ны үед ********** сум орж туслах малчин хайж байгаад *********** сумын зах дээрээс ************** туслах малчнаар авсан. Сарын 200 000 төгрөгөөр цалин өгөхөөр тохирсон. Тэгээд манайд ирээд туслах малчин хийж  эхэлсэн. Тэгээд манайд ирээд туслах малчин хийж эхэлсэн. Тэгээд 2023 оны 08 дугаар сарын 23-ны орой 18 цагийн үед гэртээ ирэхэд гэр цоожтой. ***************байхгүй байсан. Том гэртээ орход гал тогооны тавиур дээр байсан том, жижиг 2 мөнгөн аяга,сервант дотор давхарлаж тавьсан 5 мөнгөн аяга байхгүй байсан. Мөн бурханы гүнгэрваа дотор байсан бэлэн 50 000-60 000 төгрөг байхгүй, авдарны цоожийг эвдээд доторх эд зүйлийг ухаж дээр нь гаргасан, авдар дотор байсан мөнгөн бүсийг гаргаж тавьсан дотор нь байсан “Болор”, “Экс” нэртэй архи тус тус 1 ширхэг байхгүй байсан. *************** 2023 оны 08 дугаар сарын 19-ний орой манай гэрээс явсан байсан. Манай жижиг гэрт орход манай том гэрт байсан 2 шилтэй архины шил байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 47-50 дугаар хуудас/,

 

“Вендо” хөрөнгийн үнэлгээний дүгнэлт /хх-ийн78-81дугаар хуудас/ зэрэг болно.

 

Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал болон тэдгээрт өгсөн шүүхийн дүгнэлтийн талаар

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

 

Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар.

Шүүгдэгч ************ нь 2023 оны 08 дугаар сарын 19-ний өдөр ********** аймгийн **********н сумын ********************* газар оршин суух ************ монгол гэрт нэвтэрч 0.5 литрийн хэмжээтэй “Болор” болон “Экс” нэртэй архи тус тус 1 ширхэг, нэг нүдний дуран 1 ширхэг, хүрэн өнгөтэй гар утас 1 ширхэг, 4 төрлийн оролттой цэнэглэгч 1 ширхэг, их гарын 1 ширхэг, дунд гарын 5 ширхэг, жижиг 1 ширхэг, нийт 7 ширхэг мөнгөн аяга, бэлэн мөнгө 50 000-60 000 төгрөгийг тус тус хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авч хохрогч ***************** 1 347 400 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар тогтоогдсон бөгөөд тухайн нөхцөл байдал нь эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн, тухайн гэмт хэргийг шүүгдэгч **************** үйлдсэн болох нь

Хохирогч ************н мөрдөн байцаалтын шатанд хэрхэн хохирсон талаар мэдүүлсэн мэдүүлэг, гэрч ************ мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 40-41, 47-50 дугаар хуудас/, “Вендо” хөрөнгийн үнэлгээний дүгнэлт /хх-ийн 78-81 дүгээр хуудас/, мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч *********** хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хавтас хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг тус тус гэмт хэрэгт тооцохоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1, 2-т хуульчилсан.

Шүүгдэгч *******************нь хүн байнга амьдрах зориулалттай орон байранд буюу монгол гэрийн цоожийг эвдэн нэвтрэн орж 0.5 литрийн хэмжээтэй “Болор” болон “Экс” нэртэй архи тус тус 1 ширхэг, нэг нүдний дуран 1 ширхэг, хүрэн өнгөтэй гар утас 1 ширхэг, 4 төрлийн оролттой цэнэглэгч 1 ширхэг, их гарын 1 ширхэг, дунд гарын 5 ширхэг, жижиг 1 ширхэг, нийт 7 ширхэг мөнгөн аяга, бэлэн мөнгө 50 000-60 000 төгрөгийг тус тус хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар хулгайлсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын прокурорын газраас *************Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь түүний гэмт үйлдэлд тохирсон, үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгч ********** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.            

Шүүгдэгч ***************нь өөрийн үйлдэл, хэргийн үйл баримт, гэм буруугийн талаар маргаагүй, өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн болохыг тус тус тэмдэглэх нь зүйтэй.             

Хоёр. Хохирол, хор уршгийн талаар.     

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2-т хуульчилсан бөгөөд “Хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр бусдын амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, гэм хор учруулсантай холбогдон гарсан зайлшгүй бүх зардлыг хохирогчид нөхөн төлөх үүрэгтэй” талаар Иргэний хуулийн 497 дугаар зүйл болон 510 дугаар зүйлд тус тус зааж зохицуулсан.

Хохирогч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1.9-т зааснаар гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг арилгуулах, нөхөн төлүүлэх хүсэлт, гомдлын шаардлага гаргах эрхтэй.

Гэмт хэргийн улмаас хохирогч ************** 1 347 400 төгрөгийн шууд хохирол учирсан боловч шүүгдэгч нь хохирогчид 772 400 төгрөгийн эд зүйлийг буцаан өгсөн байх тул хохиролд 575 000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулах нь хуульд нийцнэ. 

Хууль зүй дотоод хэргийн сайд, эрүүл мэндийн сайдын 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн А/268, А/275 дугаар хамтарсан тушаалын 2 дугаар хавсралтаар баталсан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох хүснэгтээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т заасан гэмт хэргийн хохирогчийн сэтгэцэд учирсан гэм хорын зэрэглэлийн Нэгдүгээр зэрэглэл хэмээн журамласан.

Монгол улсын Дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдааны 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаартай тогтоолоор хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлалыг баталсан ба аргачлалын 3.6-д ...Хулгайлах, /Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйл/ гэмт хэргийн хохирогчид учирсан хор уршгийг “тухайлсан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл”-ийг хүснэгтээр тогтоож, уг хүснэгтийг шинжээчийн дүгнэлттэй адилтган заасан тул холбогдох нөхөн төлбөрийг тухайн зэрэглэлийг харгалзан шийдвэрлэнэ, ингэхдээ нөхөн төлбөрийн хэмжээг мал хулгайлах гэмт хэргийн хувьд буюу сэтгэцийн эмгэгийн нэгдүгээр зэрэглэлд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 4.99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хүртэл байхаар заасан.

Дээрх журам, аргачлалыг үндэслэн хохирогч ************* сэтгэцэд учирсан хор уршиг нь Нэгдүгээр зэрэглэл тогтоосныг Өвөрхангай аймгийн Цагдаагийн газрын Хархорин сумын сум дундын Цагдаагийн хэлтсийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Х.Баасан танилцуулахад хохирогч хүлээн зөвшөөрч маргаагүй тухай тэмдэглэл хэрэгт авагдсан байна.

Иймд хохирогчийн сэтгэцэд учирсан гэм хор арилгах нөхөн төлөх төлбөрийг холбогдох хууль, журам, аргачлалын дагуу тооцон, тухайн гэмт хэргийн шинж, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан шүүхээс хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 660 000 төгрөгийг 2 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 1 320 000 төгрөгөөр тогтоож хохирогчид олгох нь зүйтэй.

Шүүгдэгч нь хулгайн эд зүйлс болох мөнгөн аягануудаа иргэний нэхэмжлэгч ********************* нарт худалдсан ба тухайн мөнгөн аягануудыг буцаан авч хохирогчид өгсөн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогддог тул 250 000 төгрөгийг гаргуулан иргэний нэхэмжлэгч ************, 120 000 төгрөгийг гаргуулан иргэний нэхэмжлэгч ******************** нарт шүүгдэгч *****************гаргуулж тус тус олгох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Гурав. Эрүүгийн хариуцлагын талаар.

Шүүх, шүүгдэгч **************** нь гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон тул гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх гэм буруугийн зарчим, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчимд нийцүүлэн, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар зэрэг байдлыг харгалзан ял ногдуулах үндэслэлтэй.

 Түүнчлэн шүүгдэгч ************* гэм буруутайд тооцсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т заасан гэмт хэрэг нь хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял оногдуулахаар тогтоосон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 1-т заасан хүнд ангиллын гэмт хэрэгт хамаарч байгаа ба шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байна.

Иймд дээрх нөхцөл байдлуудыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар 02 жил 06 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-т заасан нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож шийдвэрлэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрдөг, хохирогчийн зүй бус үйл ажиллагаа гэмт хэрэг гарахад нөлөөлсөн, хохирол төлбөрөө төлнө гэсэн тул Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлд зааснаар хорих ялаас доогуур ял оногдуулж өгнө үү гэх хүсэлтийг гаргасан боловч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйл зохицуулалт нь шүүх заавал хэрэглэх тухай үүрэг болгосон заалт биш бөгөөд шүүгдэгч ****************** хохирлоо бүрэн төлж барагдуулаагүй, шүүхээс гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан дээрх хуулийн зохицуулалтыг хэрэглэх шаардлагагүй гэж үзсэн болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан ял хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Дөрөв. Бусад асуудлын талаар:

            Шүүгдэгч ************* нь 41 хоног цагдан хоригдсон болохыг дурдаж, хилийн хориг тавигдаагүй, түүний бичгийн баримт шүүхэд ирээгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн “Болор” “Экс” нэртэй 0,5 литрийн савлагаатай архины шил тус тус 1 ширхэг, шар өнгийн жижиг эвдэрхий цоож 1 ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст шилжүүлж, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж байгаа болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.3, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1-т заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ********** овогтой ****************** хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар ************* 02 жил 06 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-т зааснаар ****************  оногдуулсан 02 жил 06 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-т зааснаар ************* цагдан хоригдсон 41 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.  

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1, 511 дүгээр зүйлийн 511.3-т зааснаар шүүгдэгч ******** хохиролд 575 000 төгрөг, сэтгэцэд учирсан хор уршигт 1 320 000 төгрөг, нийт 1 895 000 төгрөгийг гаргуулж хохирогч **************** 250 000 төгрөгийг гаргуулан иргэний нэхэмжлэгч ***************** 120 000 төгрөгийг гаргуулан иргэний нэхэмжлэгч *****************нарт тус тус олгосугай.  

 

6. ****************** нь хилийн хориг тавигдаагүй, түүний бичгийн баримт шүүхэд ирээгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн “Болор” “Экс” нэртэй 0,5 литрийн савлагаатай архины шил тус тус 1 ширхэг, шар өнгийн жижиг эвдэрхий цоож 1 ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст шилжүүлсүгэй.    

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1-т зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хуулийн хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ********************** авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                              Б.САРАНТУЯА

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2023 оны 08 дугаар сарын 19-ний өдөр Өвөрхангай аймгийн Хархорин сумын Нарийн хүр баг “Намагийн хаялага” гэх газар оршин суух Л.Баасанжавын монгол гэрт нэвтэрч 0.5 литрийн хэмжээтэй Болор болон Экс нэртэй архи тус тус 1 ширхэг, нэг нүдний дуран 1 ширхэг, хүрэн өнгөтэй гар утас 1 ширхэг, 4 төрлийн оролттой цэнэглэгч 1 ширхэг, их гарын 1, дунд гарын 5, жижиг 1 нийт 7 ширхэг мөнгөн аяга, бэлэн мөнгө 50 000-60 000 төгрөгийг тус тус хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авч хохрогч Л.Баасанжавт 1 347 400 төгрөгийн хохирол учруулсан гэх үйл баримт шүүх хуралдаанаар тогтоогдсон. Тухайн үйлдэл нь гэмт хэрэг мөн. Тухайн гэмт хэргийг шүүгдэгч үйлдсэн байна. прокуророос зүйлчилсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна. Иймд шүүгдэгчийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

С.Нацагдоржоос хохиролд 575 000 төгрөг, сэтгэцэд учирсан хор уршигт 1 320 000 төгрөг нийт 1 895 000 төгрөгийг гаргуулж хохирогч Л.Баасанжавт, 250 000 төгрөгийг  гаргуулан иргэний нэхэмжлэгч Ж.Шагжжавт, 120 000 төгрөгийг гаргуулан иргэний нэхэмжлэгч Ч.Жамсран нарт тус тус олгох нь зүйтэй гэж дүгнэв.