Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 02 сарын 27 өдөр

Дугаар 2024/ШЦТ/23

 

 

 

 

 

                                                                                                                              

  2024           02          27                                   ...

 

                                   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

            Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг  шүүгч Д.Ц даргалж

 

Нарийн бичгийн дарга М.Х,

Улсын яллагч  Г.Г,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.А,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч О.Б,

Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Э,

Шүүгдэгч Ж.О, Я.Н нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны 1 дүгээр  танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д овогт Ж-ийн О, Г овогт Я-ийн Н нарт холбогдох эрүүгийн ... тоот хэргийг 2024 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ...-ны өдөр Дорноговь аймгийн ... суманд төрсөн, ... настай, ..., ... боловсролтой, ... мэргэжилтэй, энэ хэрэгт татагдах үедээ Дорноговь аймгийн ... сумын эрүүл мэндийн төвд ... ажиллаж байсан, одоо ... татах хэсэгт ... ажилтай, ам бүл ..., ... хамт амьдардаг, Дорноговь аймгийн ... тоотод оршин суух, урьд нь ял шийтгэл эдэлж байгаагүй, улсаас авсан гавьяа шагналгүй, Д овогт Ж-ийн О /РД:.../

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ...-ны өдөр Дорноговь аймгийн ... суманд төрсөн, ... настай, ...,...боловсролтой, ... мэргэжилтэй, энэ хэрэгт татагдах үедээ Дорноговь аймгийн ... сумын .... ажиллаж байсан, ам бүл ... хамт амьдардаг, Дорноговь аймгийн ... сумын .... тоотод оршин суух, урьд нь ял шийтгэл эдэлж байгаагүй, улсаас авсан гавьяа шагналгүй, Г овогт Я-ийн Н /РД:.../

          Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ж.О нь Дорноговь аймгийн .... сумын Эрүүл мэндийн төвд ... ажиллаж байхдаа 2022 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр өглөөний 07 цаг 25 минутад ирсэн дуудлагын дагуу тус аймгийн ... сумын ... дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах төмөр замын ажилчдын 6 айлын орон сууцны 3 тоотод очиж, 8 сартай жирэмсэн О.У ухаан алдсан байдалтай байхад нь эх баригч Я.Н-ийн хамт үзлэг хийж, өвчтөний биеийн байдалд онош тавилгүйгээр ... сумын эрүүл мэндийн төв рүү тээвэрлэн хүргэж, улмаар өвчтөнд яаралтай тусламжийн үеийн тусламжийг дутуу үзүүлсэн, багаар тусламж үзүүлээгүй, амь насанд аюултай тээвэрлэлт хийсэн зэргээр эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс 8 сартай жирэмсэн О.У нас барсан гэмт хэрэгт,

Шүүгдэгч Я.Н нь Дорноговь аймгийн ... сумын Эрүүл мэндийн төвд ... ажиллаж байхдаа 2022 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр өглөөний 07 цаг 25 минутад ирсэн дуудлагын дагуу ... сумын ... дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах төмөр замын ажилчдын 6 айлын орон сууцны 3 тоотод очиж, 8 сартай жирэмсэн О.У ухаан алдсан байдалтай байхад нь их эмч Ж.О-ны хамт үзлэг хийж, онош тавилгүйгээр тус аймгийн ... сумын эрүүл мэндийн төв рүү тээвэрлэн хүргэж, улмаар өвчтөнд яаралтай тусламжийн үеийн тусламжийг дутуу үзүүлсэн, багаар тусламж үзүүлээгүй, амь насанд аюултай тээвэрлэлт хийсэн зэргээр эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс 8 сартай жирэмсэн О.У нас барсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

                                         ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт мэтгэлцэгч талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Ж.О шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “Би өргөсөн тангараа биелүүлээгүйн улмаас эрдэнэт хүний амь нас хохирсон. Би харамсаж байна. 2022 оны 04 дүгээр сарын 30-ны өглөөний 07 цаг 25 минутад 8 сартай жирэмсэн эмэгтэй ухаан алдсан байдалтай байна гэх дуудлага хүлээн авч 07 цаг 30 минутад очиход тухайн хүн орныхоо хажууд хэвтэж байсан. Тухайн үед амин үзүүлэлтийг үзэж, зүрх судсыг үзэж, тайвшруулах эм тариа хийж эмнэлэг рүү тээвэрлэж эмчилгээг хийсэн. Эмчилгээ хийхдээ аймгийн нэгдсэн эмнэлгийн 2 дугаар шатлалын эмч нараас зөвлөгөө авч эмчилгээг үргэлжлүүлэн хийсэн. Тэгээд эмчилгээ эрхэлсэн орлогч даргатай зөвлөлдөж, үйлчлүүлэгчийг дахин тээвэрлэх гэтэл түүний зүрх судасны ажиллагаа хэвийн бус болсон. Тэгээд тухайн үйлчлүүлэгчийг буцааж эмнэлэг рүү авч орсон. Сэхээн амьдруулах үйл ажиллагааг хийж байгаад тухайн хүний зүрх 12 цаг 16 минутад бүрэн зогссон” гэв.

Шүүгдэгч Я.Н шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “2022 оны 04 дүгээр сарын 30-ны өглөөний 07 цаг 25 минутад У гэх эмэгтэйг ухаан алдсан байдалтай байна гэх дуудлага ирсэн. Түүний дагуу 07 цаг 30 минутад тухайн айлд очсон. Намайг очиход О эмч очоод түргэн тусламжийн үйлчилгээ үзүүлсэн байсан. Тэгээд сумын Эрүүл мэндийн төв дээр очиж дараагийн түргэн тусламжийн үйлчилгээг үзүүлсэн. 08 цаг 30 минутын үед аймгийн нэгдсэн эмнэлгийн төрөх тасгийн их эмч, тасгийн эрхлэгч Б эмчээс зөвлөгөө авсан. Зөвлөгөө авахаас өмнө өвчтөний амин үзүүлэлт, биеийг үзэж байгаад эмчдээ танилцуулсан. Эх барих эмэгтэйчүүдийн зөвлөх эмч буюу тасгийн эрхлэгчээс зөвлөгөө авна гэсэн журамтай байсан учраас Б эмчтэй ярьсан. Залгаад тухайн хүний биеийн байдлыг танилцуулсан. Танилцуулахдаа нас хүйс, биеийн байдал зэргийг хэлсэн. Ингээд 8 сартай жирэмсэн эмэгтэй даралт хэвийн, хаван байхгүй байна гэж хэлэхэд манай  талаас биш юм биш үү, мэдрэлийн талаас давхар зөвлөгөө ав гэж хэлсэн. Тэгээд тэрийгээ танилцуулаад тусламж үйлчилгээ үзүүлж байсан” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.А шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “Би энэ хэрэгт 2 дахь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр оролцож байна. Өмнө нь миний аав байсан. Аав маань тодорхойгүй шалтгааны улмаас нас барсан. 2022 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр миний бие Улаанбаатар хотод ээжтэйгээ хамт байсан. Өглөө 09 цаг өнгөрч байхад ээжээс олон дуудлага ирсэн байхаар нь эргээд залгахад дүүгийнх нь бие муудаад Улаан-Уулын эмнэлэг рүү хүргэгдчихлээ. Яаралтай буцъя гэж хэлсэн. Тэгээд Налайхаас 11 цагийн үед бид гарсан. Би 5 цагийн хугацаанд өөрийнхөө болон ээжийнхээ амийг эрсдэлд оруулаад давхиж ирсэн. Яарах үндэслэл нь ээж хажууд уйлаад байсан. Ээж ярих болгондоо харвалт өгсөн гэдгийг энэ 2 эмчид хэлсэн. Тэгээд аавтай, эмчтэй минут алгасахгүй залгаж ярьсан. Тэгээд ээж эмнэлэг рүү гүйгээд орсон, би өөрийн эрхгүй сөхөрсөн. Шалтгаан нь дүү нар маань уйлж хүлээж авсан. Талийгаач дүүг маань аврах хугацаа байсан. Би өөрөө тангараг өргөсөн цэргийн хүн. Үнэхээр мэдлэг чадвар хүрэхгүй байгаа тохиолдолд дараагийн шатны арга хэмжээг авч шийдээд явах ёстой байсан гэдгийг мэднэ. Буруу эмчилгээ, буруу онош тогтоогоод өнөөдрийн ийм байдалд хүрсэн. Бидэнд өнөөдөр нөхөж баршгүй харамсалтай зүйл болоод байгаад маш их гомдолтой байгаа. Талийгаач дүү ямар нэгэн өвчингүй байсан. Тухайн үед ... сумын А эмч амьдарч байх хугацаандаа миний дүүг ямар нэгэн өвчингүй, ханиад ч хүрч байгаагүйг мэднэ. Миний охин харвасан байна гэж эмчид хэлсэн. Тэгтэл эмч нар унаж татдаг өвчтэй юм уу гээд ээжтэй загнах шахам яриад байсан. Би их эмзэглэсэн. Яагаад эх хүний холбоотой эх хүн нь харвачхаж гэж хэлээд байхад тэрийг шалгадаггүй юм бэ? түүнээс болоод дүүгийн минь бие улам хүндэрсэн. Хариуцлагагүй байдлаас нь болж өнөөдөр бидний гэр бүл, энэ амьдрал орвонгоороо эргэсэн. Тэр зүйлээс болоод зүгээр байсан аав маань хүртэл нас барсан” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.О-ийн “... 04 дүгээр сарын 30-ны өглөө 07 цаг 14 минутад манай эхнэр миний гар утас руу залгаад охин сая миний гар утас руу залгаад хоёр чих шуугиад сонин болоод байна гэж ярьсан. Удалгүй ... сумын Эрүүл мэндийн төвийн эмч гэх нэг эмэгтэй хүн миний гар утас руу 08 цаг 36 минутад залгаад танай охин чинь толгой нь өвдөг юм уу эсвэл унаж татдаг юм уу гэж асуухаар нь манай хүүхэд ямар нэг хууч өвчин байхгүй гэж ярьсан. Би ... сумаас ...09 цаг өнгөрч байхад ... суманд орж ирээд Эрүүл мэндийн төв дээр ирэхэд манай охины биеийн байдал муу байна гээд эмч нар эмчилгээ хийж байсан. Охин ухаангүй байхаар нь эмчилгээ хийж байгаа эмч нараас манай охин яагаад ухаан орохгүй байгаа талаар асуухад өглөө эмнэлэг дээр ирэхээс өмнө ухаангүй байсан, шингэн зүйл гоожсон, шээсэн байсан талаар хэлсэн. Охиныг Сайншанд сумын нэгдсэн эмнэлэг рүү тээвэрлэхээр болж байна гэж хэлээд эмчилгээ хийж байсан өрөөнөөс хүчилтөрөгчийг нь салгаад Эрүүл мэндийн төвийн гадна зогсож байгаа машинд хийхээр нь би өөрийн машиндаа суух гээд алхаж байхад охины биеийн байдал дахин муудлаа гээд байхад манай охиныг нас барсан гэж эмч хэлсэн. Охины гар нь хөхөрсөн байхаар эмнэлэг рүү машинаас буугаад эмчилгээ хийж байсан өрөө рүү оруулаад удаагүй одоо найдвар байхгүй юм уу гэж асуухад эмчилгээ хийхээ зогсоосон. Манай Охин 2021 оны 09 сард жирэмсэн болж Сайншанд сумын нэгдсэн эмнэлгийн хяналтад байсан, ...ямар нэгэн хууч өвчин байхгүй. Аймгийн нэгдсэн эмнэлэг, ... сумын эмч нар хариуцлагагүй хандаж хоёрын хоёр хүний амь насыг авч чадаагүй тул гомдолтой байна” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 51-52, 55/

Иргэний хариуцагч С.Ц-ийн  “...2022 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр 10 цаг өнгөрч байхад Эрүүл мэндийн төвийн эх баригч эмч Н миний гар утас руу залгаад 8 сартай жирэмсэн эмэгтэй хүн өглөө дуудлагаар ирсэн талаар танилцуулж, ...өвчтөний бие өглөө татсан одоо эмнэлэг дээр эмчилгээ хийлгэж байна. Нэгдсэн эмнэлгийн эмэгтэйчүүд болон мэдрэлийн эмч нартай холбогдож зөвлөгөө авсан боловч нэг нэг лүүгээ чихээд эмч нар сайн зөвлөгөө өгөхгүй байна гэж ярьсан. 5-10 минутын дараа эмчлэгч их эмч О залгаад 8 сартай жирэмсэн эмэгтэй хүн өглөө дуудлагаар ирсэн биеийн байдал хүнд байна. Нэгдсэн эмнэлгийн эмч нараас зөвлөгөө авсан, мөн эмчилгээ эрхэлсэн орлогч даргатай холбогдсон нэгдсэн эмнэлэг рүү өвчтөнг тээвэрлэхээр болсон талаар ярьсан. Удаагүй О эмч миний гар утас руу залгаад өвчтөнг нас барсан талаар ярьсан. ... сумын эрүүл мэндийн төвийн эмч нар Эрүүл мэндийн сайдын тушаал болон бусад журамд заасны дагуу өвчтөний биеийн байдлыг үнэлж дуусаад аймгийн Нэгдсэн эмнэлгийн зөвлөх эмч нараас зөвлөгөө аваад эмчилгээ хийж болно. Манай эмч нар өвчтөнг тээвэрлэх тал дээр буруу шийдвэр гаргасан байх. Уг нь Сайншанд сумын Нэгдсэн эмнэлгийн бүрэлдэхүүн эмч нар ирж яаралтай тусламж үйлчилгээ үзүүлэх байсан. Сайншанд сумын Нэгдсэн эмнэлэгт дуудлага мэдээлэл өгсөн цагаас баг бүрэлдэхүүн эмч нар бүрдэж, Сайншанд сумаас гараад ... суманд ирэхэд 1 цаг 30 минутаас 2 цагийн хооронд ирэх боломжтой” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 63-64/

Гэрч Б.Б-ны “....Намайг ажилдаа явахад эхнэр унтаад үлдсэн. 07 цагийн орчимд манай эхнэр миний гар утас руу залгаад миний чих шуугиад, толгой эргээд унах гээд байх шиг байна хайраа хурдан ирээ гэж ярьсан. Тэгээд би ажил дээрээс шууд гэрт орж ирэхэд манай эхнэр орон дээр сууж, орны хажуу талд байх улаан өнгийн хувцастай саванд бөөлжих гээд байна гэж хэлсэн. Тэгээд би шууд эмнэлэг рүү дуудлага өгсөн. Удаагүй 5 минутын дараа эмнэлгийн машин гадаа ирэх үед би цонхоор хартал манай эхнэр намайг налаад хэвтсэн. Эмч орж ирээд манай эхнэрийн биеийн байдлыг үзээд тариа хийгээд гудсан дээр хэвтүүлээд эмнэлэг рүү аваад явсан. Эмч нар манай эхнэрийг үзээд эмчилгээ хийгээд тариа баруун болон зүүн гарын ар талд хийсэн. Мөн өгзгөнд нь тариа хийгээд байсан. 11 цаг өнгөрч байхад манай эхнэрийг Сайншанд сумын нэгдсэн эмнэлэг рүү тээвэрлэхээр болоод хүчилтөрөгчийг нь салгаад машинд хийгээд, би машинаас нь цүнх, хувцсыг авах гээд алхаж байхад хадам аав намайг дуудаад манай эхнэрийг ухаан алдсан, уруул нь хөхөрсөн байна гээд буцаагаад эмнэлэг рүү эмчилгээ хийж байсан өрөө рүү оруулж, дахин эмчилгээ хийгээд ухаан орсон. Удалгүй манай эхнэр даралт болон пүүлс нь унаад нас барсан. ... Эрүүл мэндийн төвд ирэхэд О эмч талийгаачийн хяналтын эмч рүү залгаж байсан. Мөн өөр нэг хүн рүү залгаж зааварчилгаа аваад тэр хүний зааврын дагуу дусал, тариа хийж байсан. 7 цаг өнгөрч байхад Н эмч ирж үзээд Сайншанд руу тээвэрлэх, эсвэл Сайншанд руу дуудлага өгье гээд 103 руу дуудлага өгч байсан. Гэтэл дуудлага хүлээн авч байгаа хүн нь “манайх ээлж солилцож байна, өөрсдөө биеийг нь тэнхрүүлээд авч ир” гэж хэлж байсан. Миний хажууд ярьсан тул яриа нь сонсогдсон” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 71-72, 75-76/

Гэрч Л.О-ийн “...2022 оны 04 дүгээр сарын 30-ны өглөө 08 цагт ээлж хүлээн авахад Эрүүл мэндийн төвийн 5 дугаартай өрөөнд ухаан алдсан жирэмсэн эмэгтэй хүн эмчилгээ хийлгэж байсан. Би тухайн өдөр жижүүрийн сувилагчаар ажиллах байсан тул их эмч О, эх баригч Н нарын зааварчилгаагаар жирэмсэн эмэгтэйд эмчилгээ хийсэн. Мөн манай 2 эмч Сайншанд сумын Нэгдсэн эмнэлгийн эмч нараас тухайн эмэгтэйгийн биеийн байдлыг танилцуулж зөвлөгөө авч дахин эмчилгээ хийсэн. Тэгээд 11 цаг өнгөрч байхад эмэгтэйгийн биеийн байдлыг эмч нар үзээд хүнд байсан тул аймгийн Нэгдсэн эмнэлэг рүү тээвэрлэхээр эмэгтэйг зөөвөрлөж, машинд оруулахад эмэгтэйгийн биеийн уруул, гарын үзүүрт хөхрөлт үүсгэж эхэлсэн тул эмэгтэйг буцаан эмнэлэг рүү оруулж зүрх судасны үйл ажиллагааг сэргээсэн. Их эмч О Сайншанд сумын Нэгдсэн эмнэлгийн эрчимт эмчилгээний их эмч Г-ын гар утас руу залгаж зөвлөгөө авч дахин эмчилгээ хийсэн. Тэгээд эмэгтэйгийн биеийн байдал сайжрахгүй байсаар байгаад 12 цаг 16 минутад хамраас хөөсөрхөг цусархаг шингэн зүйл гарч, амьсгал зүрх судасны үйл ажиллагаа зогсож, биеийн гар, уруул хэсэгт хөхрөлт үүсгэж нас барсан” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 97-98/

Гэрч Д.Ш-ын “... суманд ирээд Эрүүл мэндийн төв рүү орж ирээд манай охин хаана байна гэж асуухад нэг эмч нь охиныг хаана байгаа талаар дуугарахгүй, Аймгийн нэгдсэн эмнэлгийн эмч нар ирсэн юм уу гэж асуухад ирээгүй гээд толгой сэгсрээд, охины хүүхдийн амь насыг аварсан юм уу гэж асуухад дахин толгой сэгсрээд дуугарахгүй байсан. Тэгээд би ...5 дугаартай өрөөнд ороход манай охиныг хөнжлөөр бүтээсэн орон дээр байхаар нь хөнжлийг сөхөхөд охины амнаас цус мэт хүрэн шүлс гарсан байдалтай нас барсан байсан” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 100-101/

Гэрч М.Ч-ийн “...Надтай О эмч 2022 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 11 цагийн үед утсаар холбогдохдоо Дорноговь аймгийн ... сумын Эрүүл мэндийн төвд ухаан алдсан байдалтай хүнийг гэрээс нь авчирлаа, одоо амин үзүүлэлт нь тогтвортой байна, гар хуруунууд хаяадаа таталт өгөөд байна гэж хэлсэн. Мэдрэлийн эмчээс зөвлөгөө авъя, хэн эмчээс зөвлөгөө авах вэ гэж надаас асуухаар нь тухайн өдөр хуваарьтай байгаа эмчийг 103-аас асуугаад холбогдон зөвлөгөө авчих гэж хэлсэн. ...М эмчтэй холбогдчихлоо, эх барихын зөвлөх рүү холбогд гэж байна гэж надад хэлсэн. Тэгвэл зөвлөх эмч рүүгээ ярихгүй юу даа гэж хэлэхэд, би яаралтай энэ хүнийг Сайншанд руу тээвэрлэх хэрэгтэй байна. Амин үзүүлэлт нь тогтвортой байна гэхээр тээвэрлэх асуудал бол эмчилж байгаа эмч мэднэ шүү дээ, өөрөө мэдэхгүй юу даа гэж хэлсэн. Над руу 11 цаг 50 минутын үед О эмч над руу залган дуудлага өгье гэж ярихаар нь дуудлага өг гэж хэлсэн. Б эмчтэй яриад хагалгааны баг гаргахаар шийдвэрлэсэн. Б дарга ... сумын үйлчлүүлэгч нас барчихлаа гэж 12 цаг өнгөрч байх үед хэлэн, эмчийн баг бүрэлдэхүүн явахаа больсон. Эмнэлэгт яаралтай дуудлага ирвэл 20-30 минутын дотор аймгаас гарах ёстой байдаг. Сайншандаас эмнэлгийн бүрэлдэхүүн .... сум руу 110 км гэж бодоход 1 цаг 30 минут явах болов уу гэж бодож байна. ... сумын Эрүүл мэндийн төв анхан шатны тусламж үзүүлж эмнэлзүйн стандарт удирдамжийн дагуу үйлчилгээ үзүүлэх ёстой. Лавлагаа шатлалын тусламж үйлчилгээг Дорноговь аймгийн нэгдсэн эмнэлэг үзүүлэх ёстой...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 105-106/

Гэрч Б.Э-ийн “...Талийгаач бие давхар байсан тул Сайншанд суманд хяналтад орчхоод явж байсан тул уулзаж хамт ирсэн. Эмчийн хяналтад орсон хэвийн байна гэж ярьж байсан. Би эрүүл мэндийн төвд гомдолтой байдаг. Хангалттай амийг нь аврах хугацаа байсан..” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 109-110/

Гэрч Б.Д-ийн “....Я.Н нь ... сумандаа эх баригч мэргэжлээр ажилладаг, бас жирэмсэн эмэгтэйчүүдэд давхар хяналт тавьдаг. О.У ...жирэмсний хяналтад 3 удаа үзүүлсэн, хамгийн сүүлд 04 сарын 26-нд жирэмсний хяналтад 32 долоо хоногтой ороод явсан. Ж.О-г би танихгүй ... сумын эмч гэдгээр нь л мэднэ. ...хамгийн эхэнд 12 сарын 07-нд 11-12 долоо хоногтой хяналтын үзлэгт орсон, дараа нь 01 сарын 29-ний өдөр 18-19 долоо хоногтой, хамгийн сүүлд 04 сарын 26-ны өдөр 32 долоо хоногтой хяналтад орсон гээд 3 удаа биеэр ирж үзүүлсэн. Жирэмсэн эх хүн 8 удаа хяналтад хамрагдах ёстой байдаг. Уянга нь хотод сургуульд сурдаг, эхний сартай байхдаа хяналтад ороод, дараа нь 5 сартай байхдаа хяналтад ирж үзүүлээд, тэгээд 8 сартайдаа ирж үзүүлсэн. Биеийн байдал хэвийн, амин үзүүлэлт нь хэвийн, шинжилгээнд өөрчлөлт байхгүй. Эмчилгээ бичиж өгсөн, ...зөвлөгөө өгсөн..” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 113-114, 116/

Гэрч Б.Б-ын “.....2022 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр ... сумын эрүүл мэндийн эмч нар надаас зөвлөгөө авсан. ... сумын эмч хэлэхдээ хүний биеийн байдал танилцуулсан, жирэмсэн талаасаа одоо зовуурилах зүйл байхгүй, жирэмсний хожуу хордлогын эмчилгээгээ авсан, хожуу хордлого гэх зүйл алга, даралт хэвийн, хаван байхгүй, нэг гар нь таталт өгсөн байна гэж хэлсэн. Би жирэмсэн эх магнизм эмчилгээ авсан бол хөдөлгөөн хийлгэж тээвэрлэлт хийхгүй гэж хэлсэн. Жирэмсэн талаасаа эмгэг өөрчлөлтгүй бол мэдрэлийн талаасаа унаж татдаг зүйл байна уу тодруулаарай гэж хэлсэн чинь утсаа тасалсан. Сайншанд сумын Нэгдсэн эмнэлгийн алсын түргэн тусламжийн баг 2 цагийн дотор ... сум руу очих боломжтой. Сайншанд сумын нэгдсэн эмнэлгийн бүрэлдэхүүн гарах гэсэн боловч биеийн байдал муудлаа гэж хэлээд эрчимт эмчилгээний тасгийн эмчээс лавлахад хүн нь нас барсан, дуудлага цуцлагдсан гэж хэлсэн. Анхан шатны тусламж үйлчилгээ сум, өрх үзүүлнэ, шаардлагатай тохиолдолд лавлагаа шатны эмнэлэг түргэн тусламжийн дуудлагаар очиж үйлчилгээ үзүүлнэ..” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 118-119/

Гэрч Д.Б-ийн “...Тухайн үед над руу өглөө 07-08 цагийн орчимд байх гэж санаж байна. О эмч залган ... суманд таталт өгсөн, 22 настай жирэмсэн эмэгтэй хүн ирээд ухаангүй байна, танаас зөвлөгөө авах гэсэн юм гэхээр нь яагаад надаас зөвлөгөө авдаг билээ, би тэтгэвэрт гарсан хүн, наад хүн чинь нэг хүний амь нас биш, хоёр хүний амь нас яригдах зүйл байна, эрүүл мэндийн тусламж хариуцсан Б дарга руу ярь, баг гаргаж асуудлыг шийдвэрлэх нь зүйтэй юм биш үү гэж хэлсэн. Баг гэдэг нь эмэгтэйчүүдийн баг, мэдрэл, дотор, яаралтай хагалгааны баг гэх мэт эмч нар явдаг. Эмнэлгийн эмч нараас утсаа авах хүн байхгүй байна гэж надад хэлэх шиг болсон...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 122/

Гэрч М.М-ын “...2022 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 10 цагийн үед эмч О ...манай эмнэлэгт жирэмсэн 8 сартай эмэгтэй таталт өгөөд байна гэж ярихаар нь тухайн хүний амин үзүүлэлт нь тогтвортой байгаа юу, амин үзүүлэлт нь хэд байгаа вэ гэж асуухад, анх даралт нь ихэссэн байдалтай орж ирсэн. Одоо бол даралт нь тогтвортой байна гэхээр өмнө нь унаж татаж байсан уу гэж асуухад, үгүй гэж хэлэхээр нь тархины хаван хөөх монитол гэх дусал, карбамезапин эм уулгачих гэхэд манитол гэх дуслыг хийсэн гэж хэлсэн. Анх удаа унаж байгаа бол хожуу үеийн жирэмсний хүндрэл өгч байх шиг байна эмэгтэйчүүдийн эмчээс зөвлөгөө ав гэж хэлсэн. Дахиж бол утсаар холбогдоогүй. Нэгдүгээр шатлалын эмч нь тухайн хүнээ үзээд хоёрдугаар шатлалын эмч нарт үзүүлэх шаардлагатай гэж үзвэл алсын дуудлага өгч, эмчилгээ эрхэлсэн орлогч даргад танилцуулан алсын дуудлага гарна ..” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 125/

Гэрч Т.Г-ын “....Над руу 2022 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 12 цагийн үед утсаар О нь холбогдож зөвлөгөө авсан. 8 сартай жирэмсэн хүн хүндрэн нүүр ам нь хөхрөөд байна гэхээр нь наад хүн чинь амьсгалж байна уу гэхэд, амьсгалахгүй байна гэхээр нь зүрхийг нь чагнаад үз гэхэд, зүрхний цохилт байхгүй байна гэхээр нь цээжний шахалт 30х2 харьцаатай цээж шахалт эхлүүлж, адирналин тариаг 1 мл-ээр 3-5 минутын зайтай 15-20 минутын сэхээн амьдруулах ав гэж зөвлөсөн...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 126/

Гэрч Л.Б-ийн “....Сар сардаа жирэмсэн эмэгтэйчүүдийг хянах... 12 долоо хоног, 20 долоо хоног, 28 долоо хоног, 32 долоо хоног, 36 долоо хоног, 38 долоо хоног тус бүрд өөр өөр эмчилгээ, шинжилгээ хийгдэх талаар тусгаж өгсөн. Эрүүл мэндийн сайдын 2021 оны ... тоот тушаалын дагуу хийгддэг үзлэг шинжилгээг үндэслэн эхийн биеийн байдлыг үнэлэн үнэлгээ хийж хэвийн байгаа тохиолдолд зөвлөгөө өгч, сумын эрүүл мэндийн төвийн эмчийн хяналтад буцаадаг. Харин эрсдэлтэй байгаа тохиолдолд нарийн мэргэжлийн шинжилгээг дахин авч онош тодруулж хэвтэн эмчлэх шаардлагатай бол хэвтүүлэн эмчилгээ хийдэг. Жирэмсэн эхэд тавих хяналтын стандарт гэж байхгүй бөгөөд бүхий л эмчилгээ шинжилгээ нь Эрүүл мэндийн сайдын 2021 оны ... тоот тушаалыг сумдын эрүүл мэндийн төвийн болон нэгдсэн эмнэлгийн эх барих эмч нар ажил мэргэжилдээ удирдлага болгон хэрэглэдэг ..” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 131/

Шинжээч Н.Э-ийн“...Дорноговь аймгийн ... сумын эрүүл мэндийн төвд жирэмсний асуумж, үзлэг, хяналт эрэмбэлэн ангилалт хангалтгүй, Яаралтай тусламжийн үеийн тусламж хангалтгүй, багаар тусламж үзүүлээгүй, мэдрэлийн эмчийн зөвлөгөөгүйгээр тээвэрлэлт хийсэн. Эх баригч эмч эрэмбэлэн ангилалт хангалтгүй, үүнээс улбаалаад яаралтай тусламжийн үед багаар ажиллаагүй, мэдрэлийн эмчээс зөвлөгөө авалгүй тээвэрлэлт хийсэн байна..” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 133-137/

Шинжээч Т.А-ийн“...О.У нь жирэмсэн үеийн манас таталтын улмаас тархинд цус харваж нас барсан. Цус харваж нас барсан тохиолдолд амь насыг аврах боломж багатай боловч эрт оношилж, хяналт сайн хийсэн тохиолдолд уг хүндрэлд орохгүй, эх ураг төрөх боломжтой, эхийн хувьд умайн ихэст, эхийн судасны урсгал бууралт, өөрчлөлт тогтоогдсон ба манас таталт үүсэхэд нөлөөлсөн, жирэмсэн үеийн хяналтыг бүрэн хийгээгүй зэргээс эх нас барсан шалтгаан болсон. Манас таталт нь даралт ихсэх үед тархинд цус харвалт үүсэж хүндрэл өгч үхэлд хүргэдэг ноцтой эмгэг юм. Эмч 28 долоо хоногт нь үзлэг хийгээгүй байсан. Мөн Дорноговь аймгийн ... сумын эрүүл мэндийн төвийн эмнэлгийн эмч нар эхийн асуумж хангалтгүй, эрэмбэлэн ангилалт хангалтгүй, яаралтай тусламжийн үеийн тусламж хангалтгүй, амь насанд аюултай тээвэрлэлт хийсэн байсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 141-143/

 Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, /1-р хх-ийн 19-30/

.... сумын Эрүүл мэндийн төвийн яаралтай тусламжийн хуудас, амь хохирогч О.У-ын жирэмсэн эмэгтэйн хяналтын хөтөч карт /1-р х.х-ийн 33-48/

Амь хохирогч О.У-д 2022 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлсэн талаарх эмнэлгийн баримт бичгүүд, эмгэг судлалын шинжилгээний протокол /1-р хх-ийн 144-173/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн №... дугаартай шинжээчийн дүгнэлт:

1. О.У-ын өвчний оношийг /Дорноговь аймгийн Эрдэнэ СЭМТ-н эмнэлгийн эмч нар

1. Тархины судасны өвчин тодорхойгүй.

2. Тархины судасны харвалт.

3.Жирэмслэлт I, /32-33/ долоо хоног гэж үндсэн оношийг буруу тогтоосон байна. Оношийг буруу тогтоосон нь Эмгэг судлалын шинжилгээ болон дахин шинжилсэн эд эсийн шинжилгээгээр батлагдаж байна.

2. Дорноговь аймгийн ... СЭМТ-н эмнэлгийн эмч нар

1. Тархины судасны өвчин тодорхойгүй.

2. Тархины судасны харвалт.

3. Жирэмслэлт 1.32-33 долоо хоног гэж тавьж хүндрэлийн эсрэг эмийн эмчилгээг хийсэн байна.

5. 4. Дорноговь аймгийн ... СЭМТ-д жирэмсний асуумж, үзлэг, хяналт, эрэмбэлэн ангилалт хангалтгүй, яаралтай тусламжийн үеийн тусламж хангалтгүй, багаар тусламж үзүүлээгүй, мэдрэлийн эмчийн зөвлөгөөгүйгээр тээвэрлэлт хийсэн байна.

6. 7. Дорноговь аймгийн ... сумын ...-р багийн эмнэлэг нь эхийн асуумж, үзлэг, хяналт, эрэмбэлэн ангилалт хангалтгүй хийсэн байна. Дорноговь аймгийн ... СЭМТ-д Яаралтай тусламжийн үеийн тусламж хангалтгүй, багаар тусламж үзүүлээгүй, мэдрэлийн эмчийн зөвлөгөөгүйгээр тээвэрлэлт хийсэн нь цус харвалтыг гүнзгийрүүлсэн байна... гэх дүгнэлт /1-р х.х-ийн 151/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 11 дүгээр 09-ний өдрийн №... дугаартай шинжээчийн “...ЭМС-ын 2020 оны 06 сарын 04-ний өдрийн ... тоот тушаалын 4-т зааснаар өндөр эрсдэлтэй жирэмсэн эмэгтэйг илрүүлж хянах, эрэмбэлэн ангилах В буюу эрхтэн тогтолцооны эмгэгийг илрүүлээгүй байна. Илрүүлээгүйн улмаас цаашдын хяналт сул, хангалтгүй хянагдсан байна...” гэх дүгнэлт /1-р хх-ийн 196-203/

 

 Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн №... дугаартай шинжээчийн дүгнэлт: “...1.О.У-ын өвчний оношийг /Дорноговь аймгийн ... СЭМТ-н эмнэлгийн эмч нар 1. Тархины судасны өвчин тодорхойгүй. 2. Тархины судасны харвалт. 3.Жирэмслэлт I, /32-33/ долоо хоног гэж үндсэн оношийг буруу тогтоосон байна. Оношийг буруу тогтоосон нь Эмгэг судлалын шинжилгээ болон дахин шинжилсэн эд эсийн шинжилгээгээр батлагдаж байна .2. Дорноговь аймгийн ... СЭМТ-н эмнэлгийн эмч нар 1. Тархины судасны өвчин тодорхойгүй. ... 2.Тархины судасны харвалт. ... 3. Жирэмслэлт 1.32-33 долоо хоног гэж тавьж хүндрэлийн эсрэг эмийн эмчилгээг хийсэн байна. ... 5.4. Дорноговь аймаг ... СЭМТ-д жирэмсний асуумж, үзлэг, хяналт, эрэмбэлэн ангилалт хангалтгүй, яаралтай тусламжийн үеийн тусламж хангалтгүй, багаар тусламж үзүүлээгүй, мэдрэлийн эмчийн зөвлөгөөгүйгээр тээвэрлэлт хийсэн байна. ... 5.7. Дорноговь аймаг ... сум ...-р багийн эмнэлэг нь эхийн асуумж, үзлэг, хяналт, эрэмбэлэн ангилалт хангалтгүй хийсэн байна. Дорноговь аймаг ... СЭМТ-д яаралтай тусламжийн үеийн мэдрэлийн эмчийн багаар тусламж үзүүлээгүй, тусламж хангалтгүй, зөвлөгөөгүйгээр тээвэрлэлт хийсэн нь цус харвалтыг гүнзгийрүүлсэн байна.

....1.ЭМС-н 2020 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн ... тоот тушаалын 4-т зааснаар өндөр эрсдэлтэй жирэмсэн эмэгтэйг илрүүлж хянах, эрэмбэлэн ангилах В буюу эрхтэн тогтолцооны эмгэгийг илрүүлээгүй байна. Илрүүлээгүйн улмаас цаашдын хяналт сул хангалтгүй хянагдсан байна. 2.4. Тухайн жирэмсэнг хянаж байгаа эмч эмнэлгийн мэргэжилтэн нь жирэмсэнг анх хяналтад авах болон жирэмсний 20, 28, 36 долоо хоногтойд асуумж үзлэг шинжилгээг үндэслэн өндөр эрсдэлийг илрүүлэн тогтооно. Анх хяналтад авсан эмч үзлэг дутуу хийсэн, Дараагийн шатлалын Дорноговь аймгийн Нэгдсэн эмнэлгийн амбулаторын дотор, мэдрэлийн эмч болон эх барих эмэгтэйчүүдийн эмчийн үзлэг хангалтгүй, эрхтэн тогтолцооны эмгэг илрүүлээгүйн улмаас цаашдын хяналт үзлэгийн товлол буруу хийгдэж хэвийн жирэмсний хяналтын үзлэгийн хуваарийн дагуу явсан байна. ЭМС-н 2020 оны 06 сарын 04-ний ... тоот тушаалын 4.2-т заасан өндөр эрсдэлтэй жирэмсэн эмэгтэйг өрх, сум, тосгоны эмч, эх барих эмэгтэйчүүдийн эмчтэй давхар хянана. 4.2 Өндөр эрсдэлтэй жирэмсэн эмэгтэй бүрд тохирсон хяналтын товлол, төлөвлөгөөг боловсруулж хэрэгжүүлнэ. 4.2 Эрхтэн тогтолцооны эмгэгтэй жирэмсэн эмэгтэйг хэвтүүлэн эмчлүүлэх шаардлагатай бол жирэмсний 28 долоо хонгийн дотор аймаг, дүүргийн нэгдсэн эмнэлэг, төв эмнэлэг, тусгай мэргэжлийн төвд эмчилнэ. Мөн Дорноговь аймгийн ... сумын Эрүүл мэндийн төвийн дарга нар ЭМС-н 2020 оны 06-р сарын 04-ны ... тоот тушаалын 1.7 Жирэмсний эрт илрүүлэх, хүндрэлээс урьдчилан сэргийлэх, тусламж үйлчилгээний тасралтгүй байдлыг хангаж ажиллана. 3.5.7 Өндөр эрсдэлтэй жирэмсэн эмэгтэйд хяналт тавьж, эх барих эмэгтэйчүүдийн эмчид үзүүлэхэд дэмжлэг үзүүлж төрөхөөс 7-14 хонгийн өмнө Нэгдсэн эмнэлгийн төрөх тасаг /амаржих газарт/ илгээнэ. 3.4.8 Шаардлагатай тохиолдолд жирэмсэн эмэгтэй, төрсөн эхийг хугацаа харгалзахгүй үзэж, хэвтүүлэн эмчилж, дараагийн шатны тусламж үйлчилгээнд шилжүүлнэ. 3.4.7 Өндөр эрсдэлтэй жирэмсэн эмэгтэйг эх барих, эмэгтэйчүүдийн эмч хавсарсан эмгэгтэй тохиолдолд төрөлжсөн мэргэшлийн эмчтэй хамтран хянана зэрэг стандартуудыг зөрчсөн байна. Аймаг нийслэлийн Эрүүл мэндийн газар 3.3.1-т Орон нутгийн хэмжээнд жирэмсэн, төрөх, төрсний дараах эх нярайн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг нэгдсэн удирдлагаар ханган ажиллана. 3.1.6 Шаардлагатай тохиолдолд цахимаар, орон нутагт очиж тусламж үйлчилгээг үзүүлнэ гэх заалтуудыг зөрчсөн.

.... 3. Хяналтанд эхний үзлэг 1-12 долоо хоногтой, 2 дах үзлэг 18-19 долоо хоногтой, 3 дах үзлэг 31-32 долоо хоногтойд үзлэгт хамрагдсан байна. 27-28 долоо хоногтойн үзлэг, шинжилгээ, хяналт хийгдээгүй байна.

....1. Талийгаач нь жирэмсэн үеийн манас таталтын улмаас тархинд цус харваж нас баржээ. Талийгаач нь зангилаат бахуу, элэгний архаг үрэвсэл, умай ихэст эхийн судасны урсгал бууралт, үтрээ, умай, умайн хоолойн үрэвсэл бүхий архаг өвчтэй ба энэ нь үхэлд хүргэхэд нөлөөлсөн болно. ... 2.3. Талийгаач нь өндөр өртөмтгий жирэмсэн байсан ба Дорноговь аймгийн Эрдэнэ сумын төв эхийн асуумж үзлэг хяналт эрэмбэлэн ангилалт хангалтгүй, яаралтай тусламжийн үеийн тусламж хангалтгүй, амь насанд аюултай тээвэрлэлт хийсэн байна. Энэ нь Эрүүл мэндийн сайдын 2020 оны 06 дугаар 04-ний өдрийн ... тоот тушаал жирэмсэн, төрөх, төрсний дараах үед үзүүлэх тусламж үйлчилгээний журмын 4.2. Тухайн жирэмсэнг хянаж байгаа эмч, эмнэлгийн мэргэжилтэн нь жирэмсэн эмэгтэйг анх хяналтад авах болон жирэмсний 20,28,36 долоо хоногтойд асуумж үзлэг, шинжилгээг үндэслэн өндөр эрсдэлийг илрүүлж тогтооно. ... 4.3 Өндөр эрсдэлтэй жирэмсэн эмэгтэйг өрх, сум, жирэмсэн эмэгтэй бүрд тохирсон хяналтын товлол, төлөвлөгөөг боловсруулж тосгоны эмч, эх барих, эмэгтэйчүүдийн эмчтэй давхар хянана. ... 4.4.Өндөр эрсдэлтэй хэрэгжүүлнэ. ... 4.5. Эрхтэн тогтолцооны эмгэгтэй жирэмсэн эмэгтэйг хэвтүүлэн эмчлэх шаардлагатай бол жирэмсний 28 долоо хоногийн дотор аймаг, дүүргийн нэгдсэн эмнэлэг, төв эмнэлэг, тусгай мэргэжлийн төвд эмчилнэ. ... 2.7.Жирэмсний эрт илрүүлэх хүндрэлээс урьдчилан сэргийлэх тусламж үйлчилгээний тасралтгүй байдлыг хангаж ажиллана. ... 3.4.8. шаардлагатай тохиолдолд жирэмсэн эмэгтэй төрөх эхийг хугацаа харгалзахгүй үзэж хэвтүүлэн эмчилж, дараагийн шатны тусламж үйлчилгээнд шилжүүлнэ. ... 3.4.7. Өндөр эрсдэлтэй жирэмсэн эмэгтэйг эх барих, эмэгтэйчүүдийн эмч хавсарсан эмгэгтэй тохиолдолд төрөлжсөн мэргэжлийн эмчтэй хамтран хянана гэсэн заалтуудыг зөрчсөн байна.

1. Хэргийн материалаар хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2022 оны 07 дугаар 29-ний өдрийн №.... тоот дүгнэлт, нэмэлтээр гаргасан 2022 оны 11 дүгээр 09-ний өдрийн №.... дугаартай шинжээчийн дүгнэлтүүд үндэслэлтэй байна.

2. Дорноговь аймгийн .... сумын Эрүүл мэндийн эмч нар нь амь хохирогч О.У-д яаралтай тусламжийн үеийн тусламж хангалтгүй, багаар тусламж үзүүлээгүй, амь насанд аюултай тээвэрлэлт хийсэн байна.

3. Амь хохирогч О.У-ийн жирэмсэн үеийн манас таталтын улмаас тархинд цус харваж нас барсан ба энэ тохиолдолд амь нас аврагдах боломж багатай байсан ба эрт оношилж хяналт сайн хийж эмчилсэн тохиолдолд амь нас аврагдах боломжтой байна. Талийгаач нь өндөр өртөмтгий жирэмсэн байсан ба Дорноговь аймгийн болон ... сумын эрүүл мэндийн төвийн эмч нар эхийн асуумж үзлэг хяналт эрэмбэлэн ангилалт хангалтгүй, яаралтай тусламжийн үеийн тусламж хангалтгүй, амь насанд аюултай тээвэрлэлт хийсэн байна. Энэ нь Эрүүл мэндийн сайдын 2020 оны 06 дугаар 04-ний өдрийн ... тоот тушаал жирэмсэн, төрөх, төрсний дараах үед үзүүлэх тусламж үйлчилгээний журмын ... 4.2. Тухайн жирэмсэнг хянаж байгаа эмч, эмнэлгийн мэргэжилтэн нь жирэмсэн эмэгтэйг анх хяналтад авах болон жирэмсний 20,28,36 долоо хоногтойд асуумж үзлэг, шинжилгээг үндэслэн өндөр эрсдэлийг илрүүлж тогтооно. ... 4.3 Өндөр эрсдэлтэй жирэмсэн эмэгтэйг өрх, сум, тосгоны эмч, эх барих, эмэгтэйчүүдийн эмчтэй давхар хянана. ... 4.4. Өндөр эрсдэлтэй жирэмсэн эмэгтэй бүрд тохирсон хяналтын товлол, төлөвлөгөөг боловсруулж хэрэгжүүлнэ. ... 4.5. Эрхтэн тогтолцооны эмгэгтэй жирэмсэн эмэгтэйг хэвтүүлэн эмчлэх шаардлагатай бол жирэмсний 28 долоо хоногийн дотор аймаг, дүүргийн нэгдсэн эмнэлэг, төв эмнэлэг, тусгай мэргэжлийн төвд эмчилнэ. ... 2.7.Жирэмсний эрт илрүүлэх хүндрэлээс урьдчилан сэргийлэх тусламж үйлчилгээний тасралтгүй байдлыг хангаж ажиллана. ... 3.4.8. шаардлагатай тохиолдолд жирэмсэн эмэгтэй төрөх эхийг хугацаа харгалзахгүй үзэж хэвтүүлэн эмчилж, дараагийн шатны тусламж үйлчилгээнд шилжүүлнэ. ... 3.4.7. Өндөр эрсдэлтэй жирэмсэн эмэгтэйг эх барих, эмэгтэйчүүдийн эмч хавсарсан эмгэгтэй тохиолдолд төрөлжсөн мэргэжлийн эмчтэй хамтран хянана гэсэн заалтуудыг зөрчсөн байна...” дүгнэлт /1-р х.х-ийн 238-241/

 

Эрүүл мэндийн байгууллагуудын хоорондын хамтарсан эмнэл зүйн эмгэг судлалын хэлэлцүүлэг хийсэн тухай тэмдэглэл, хүлээн авсан дуудлагын бүртгэл, түргэн тусламжийн дуудлагын хуудас, бусад холбогдох баримт бичгүүд /1 дүгээр хх-ийн 161-190, 2-р хх-ийн 14-26/

 

Дорноговь аймгийн ... сумын эрүүл мэндийн төвийн даргын 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн ... дугаартай Ж.О-г эмчлэгч их эмчийн ажилд томилсон тушаал, эмчлэгч их эмчийн ажлын байрны тодорхойлолт, ... сумын хүн эмнэлгийн эрхлэгчийн 2009 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн №... дугаартай Я.Н-г эх баригч бага эмчийн ажилд томилсон тушаал, эх баригчийн ажлын байрны тодорхойлолт /2-р хх-ийн 227-236/

 

Шүүгдэгч Ж.О-ийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, иргэний үнэмлэхийн лавлагаа /3-р хх-ийн 37-39, 41/

 

Шүүгдэгч Я.Н-ийн иргэний үнэмлэхийн лавлагаа, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, газар өмчлөх, эзэмших, ашиглах эрхийн шүүхийн шийдвэртэй эсэх лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /3-р хх-ийн 44-47, 49/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

  Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар:

 

 Шүүгдэгч Ж.О нь Дорноговь аймгийн ... сумын Эрүүл мэндийн төвд эмчлэгч их эмчээр, шүүгдэгч Я.Н нь мөн төвд эх баригч, бага эмчээр тус тус ажиллаж байхдаа 2022 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр өглөөний 07 цаг 25 минутад ирсэн дуудлагын дагуу тус аймгийн ... сумын ... дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах төмөр замын ажилчдын 6 айлын орон сууцны 3 тоотод очиж, 8 сартай жирэмсэн О.У-ыг ухаан алдсан байдалтай байхад нь хамт үзлэг хийж, өвчтөний биеийн байдалд онош тавилгүйгээр ... сумын эрүүл мэндийн төв рүү тээвэрлэн хүргэж, улмаар өвчтөнд яаралтай тусламжийн үеийн тусламжийг дутуу үзүүлсэн, багаар тусламж үзүүлээгүй, амь насанд аюултай тээвэрлэлт хийсэн зэргээр эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс 8 сартай жирэмсэн О.У нас барсан үйл баримт болжээ.

 

 Шүүгдэгч Ж.О, Я.Н нарын энэ үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүйн улмаас хүний амь насыг хохироосон гэмт хэргийн шинжийг агуулж байна.

 

Шүүгдэгч Ж.О нь Дорноговь аймгийн ... сумын Эрүүл мэндийн төвд эмчлэгч их эмчээр, шүүгдэгч Я.Н нь мөн төвд эх баригч, бага эмчээр тус тус ажиллаж байхдаа 2022 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр өглөөний 07 цаг 25 минутад ирсэн дуудлагын дагуу тус аймгийн ... сумын ... дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах төмөр замын ажилчдын 6 айлын орон сууцны 3 тоотод очиж, 8 сартай жирэмсэн О.У-ыг ухаан алдсан байдалтай байхад нь хамт үзлэг хийж, өвчтөний биеийн байдалд онош тавилгүйгээр ... сумын эрүүл мэндийн төв рүү тээвэрлэн хүргэж, улмаар өвчтөнд яаралтай тусламжийн үеийн тусламжийг дутуу үзүүлсэн, багаар тусламж үзүүлээгүй, амь насанд аюултай тээвэрлэлт хийсэн зэргээр эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс 8 сартай жирэмсэн О.У-д нас барсан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутай болох нь гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл / 1-р хх-ийн 18, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, /1-р хх-ийн 19-30, ... сумын Эрүүл мэндийн төвийн яаралтай тусламжийн хуудас, амь хохирогч О.У-ын жирэмсэн эмэгтэйн хяналтын хөтөч карт /1-р х.х-ийн 33-48/, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.О-ийн “... Би ... сумаас ...09 цаг өнгөрч байхад ... суманд орж ирээд Эрүүл мэндийн төв дээр ирэхэд манай охины биеийн байдал муу байна гээд эмч нар эмчилгээ хийж байсан. Охин ухаангүй байхаар нь эмчилгээ хийж байгаа эмч нараас манай охин яагаад ухаан орохгүй байгаа талаар асуухад өглөө эмнэлэг дээр ирэхээс өмнө ухаангүй байсан, шингэн зүйл гоожсон, шээсэн байсан талаар хэлсэн. Охиныг Сайншанд сумын нэгдсэн эмнэлэг рүү тээвэрлэхээр болж байна гэж хэлээд эмчилгээ хийж байсан өрөөнөөс хүчилтөрөгчийг нь салгаад Эрүүл мэндийн төвийн гадна зогсож байгаа машинд хийхээр нь би өөрийн машиндаа суух гээд алхаж байхад охины биеийн байдал дахин муудлаа гээд байхад манай охиныг нас барсан гэж эмч хэлсэн. Охины гар нь хөхөрсөн байхаар эмнэлэг рүү машинаас буугаад эмчилгээ хийж байсан өрөө лүү оруулаад удаагүй, одоо найдвар байхгүй юм уу гэж асуухад эмчилгээ хийхээ зогсоосон. Манай Охин 2021 оны 09 сард жирэмсэн болж Сайншанд сумын нэгдсэн эмнэлгийн хяналтад байсан, ...ямар нэгэн хууч өвчин байхгүй. Аймгийн нэгдсэн эмнэлэг, ... сумын эмч нар хариуцлагагүй хандаж хоёрын хоёр хүний амь насыг авч чадаагүй тул гомдолтой байна...”гэх мэдүүлэг /1-р хх-ийн 51-52, 55/, иргэний хариуцагч С.Ц-ийн  “...2022 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр 10 цаг өнгөрч байхад Эрүүл мэндийн төвийн эх баригч эмч Нямсүрэн миний гар утас руу залгаад 8 сартай жирэмсэн эмэгтэй хүн өглөө дуудлагаар ирсэн талаар танилцуулж, ...өвчтөний бие өглөө татсан одоо эмнэлэг дээр эмчилгээ хийлгэж байна. Нэгдсэн эмнэлгийн эмэгтэйчүүд болон мэдрэлийн эмч нартай холбогдож зөвлөгөө авсан боловч нэг нэг лүүгээ чихээд эмч нар сайн зөвлөгөө өгөхгүй байна гэж ярьсан. 5-10 минутын дараа эмчлэгч их эмч О залгаад 8 сартай жирэмсэн эмэгтэй хүн өглөө дуудлагаар ирсэн биеийн байдал хүнд байна. Нэгдсэн эмнэлгийн эмч нараас зөвлөгөө авсан, мөн эмчилгээ эрхэлсэн орлогч даргатай холбогдсон нэгдсэн эмнэлэг рүү өвчтөнг тээвэрлэхээр болсон талаар ярьсан. Удаагүй О эмч миний гар утас руу залгаад өвчтөнг нас барсан талаар ярьсан. ... сумын эрүүл мэндийн төвийн эмч нар Эрүүл мэндийн сайдын тушаал болон бусад журамд заасны дагуу өвчтөний биеийн байдлыг үнэлж дуусаад аймгийн Нэгдсэн эмнэлгийн зөвлөх эмч нараас зөвлөгөө аваад эмчилгээ хийж болно. Манай эмч нар өвчтөнг тээвэрлэх тал дээр буруу шийдвэр гаргасан байх.Уг нь Сайншанд сумын Нэгдсэн эмнэлгийн бүрэлдэхүүн эмч нар ирж яаралтай тусламж үйлчилгээ үзүүлэх байсан. Сайншанд сумын Нэгдсэн эмнэлэгт дуудлага мэдээлэл өгсөн цагаас баг бүрэлдэхүүн эмч нар бүрдэж, Сайншанд сумаас гараад ... суманд ирэхэд 1 цаг 30 минутаас 2 цагийн хооронд ирэх боломжтой...”гэх мэдүүлэг /1-р хх-ийн 63-64/, гэрч Б.Б-ны “....намайг ажилдаа явахад эхнэр унтаад үлдсэн. 07 цагийн орчимд манай эхнэр миний гар утас руу залгаад миний чих шуугиад, толгой эргээд унах гээд байх шиг байна хайраа хурдан ирээ гэж ярьсан. Тэгээд би ажил дээрээс шууд гэрт орж ирэхэд манай эхнэр орон дээр сууж, орны хажуу талд байх улаан өнгийн хувцастай саванд бөөлжих гээд байна гэж хэлсэн. Тэгээд би шууд эмнэлэг рүү дуудлага өгсөн. Удаагүй 5 минутын дараа эмнэлгийн машин гадаа ирэх үед би цонхоор хартал манай эхнэр намайг налаад хэвтсэн. Эмч орж ирээд манай эхнэрийн биеийн байдлыг үзээд тариа хийгээд гудсан дээр хэвтүүлээд эмнэлэг рүү аваад явсан. Эмч нар манай эхнэрийг үзээд эмчилгээ хийгээд тариа баруун болон зүүн гарын ар талд хийсэн. Мөн өгзгөнд нь тариа хийгээд байсан. 11 цаг өнгөрч байхад манай эхнэрийг Сайншанд сумын нэгдсэн эмнэлэг рүү тээвэрлэхээр болоод хүчилтөрөгчийг нь салгаад машинд хийгээд, би машинаас нь цүнх, хувцсыг авах гээд алхаж байхад хадам аав намайг дуудаад манай эхнэрийг ухаан алдсан, уруул нь хөхөрсөн байна гээд буцаагаад эмнэлэг рүү эмчилгээ хийж байсан өрөө рүү оруулж, дахин эмчилгээ хийгээд ухаан орсон. Удалгүй манай эхнэр даралт болон пүүлс нь унаад нас барсан... Эрүүл мэндийн төвд ирэхэд О эмч талийгаачийн хяналтын эмч рүү залгаж байсан. Мөн өөр нэг хүн рүү залгаж зааварчилгаа аваад тэр хүний зааврын дагуу дусал, тариа хийж байсан. 7 цаг өнгөрч байхад Н эмч ирж үзээд Сайншанд руу тээвэрлэх, эсвэл Сайншанд руу дуудлага өгье гээд 103 руу дуудлага өгч байсан. Гэтэл дуудлага хүлээн авч байгаа хүн нь “манайх ээлж солилцож байна, өөрсдөө биеийг нь тэнхрүүлээд авч ир” гэж хэлж байсан. Миний хажууд ярьсан тул яриа нь сонсогдсон” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 71-72, 75-76/, гэрч Л.О-ийн “...2022 оны 04 дүгээр сарын 30-ны өглөө 08 цагт ээлж хүлээн авахад Эрүүл мэндийн төвийн 5 дугаартай өрөөнд ухаан алдсан жирэмсэн эмэгтэй хүн эмчилгээ хийлгэж байсан. Би тухайн өдөр жижүүрийн сувилагчаар ажиллах байсан тул их эмч О, эх баригч Н нарын зааварчилгаагаар жирэмсэн эмэгтэйд эмчилгээ хийсэн. Мөн манай 2 эмч Сайншанд сумын Нэгдсэн эмнэлгийн эмч нараас тухайн эмэгтэйгийн биеийн байдлыг танилцуулж зөвлөгөө авч дахин эмчилгээ хийсэн. Тэгээд 11 цаг өнгөрч байхад эмэгтэйгийн биеийн байдлыг эмч нар үзээд хүнд байсан тул аймгийн Нэгдсэн эмнэлэг рүү тээвэрлэхээр эмэгтэйг зөөвөрлөж, машинд оруулахад эмэгтэйгийн биеийн уруул, гарын үзүүрт хөхрөлт үүсгэж эхэлсэн тул эмэгтэйг буцаан эмнэлэг рүү оруулж зүрх судасны үйл ажиллагааг ...сэргээсэн. Их эмч О Сайншанд сумын Нэгдсэн эмнэлгийн эрчимт эмчилгээний их эмч Г-ын гар утас руу залгаж зөвлөгөө авч дахин эмчилгээ хийсэн. Тэгээд эмэгтэйгийн биеийн байдал сайжрахгүй байсаар байгаад 12 цаг 16 минутад хамраас хөөсөрхөг цусархаг шингэн зүйл гарч, амьсгал зүрх судасны үйл ажиллагаа зогсож, биеийн гар, уруул хэсэгт хөхрөлт үүсгэж нас барсан ...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 97-98/, гэрч Д.Ш-ын “....... суманд ирээд Эрүүл мэндийн төв рүү орж ирээд манай охин хаана байна гэж асуухад нэг эмч нь охиныг хаана байгаа талаар дуугарахгүй, Аймгийн нэгдсэн эмнэлгийн эмч нар ирсэн юм уу гэж асуухад ирээгүй гээд толгой сэгсрээд, охины хүүхдийн амь насыг аварсан юм уу гэж асуухад дахин толгой сэгсрээд дуугарахгүй байсан. Тэгээд би ...5 дугаартай өрөөнд ороход манай охиныг хөнжлөөр бүтээсэн орон дээр байхаар нь хөнжлийг сөхөхөд охины амнаас цус мэт хүрэн шүлс гарсан байдалтай нас барсан..” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 100-101/, гэрч М.Ч-ийн “...Надтай О эмч 2022 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 11 цагийн үед утсаар холбогдохдоо Дорноговь аймгийн ... сумын Эрүүл мэндийн төвд ухаан алдсан байдалтай хүнийг гэрээс нь авчирлаа, одоо амин үзүүлэлт нь тогтвортой байна, гар хуруунууд хаяадаа таталт өгөөд байна гэж хэлсэн. Мэдрэлийн эмчээс зөвлөгөө авъя, хэн эмчээс зөвлөгөө авах вэ гэж надаас асуухаар нь тухайн өдөр хуваарьтай байгаа эмчийг 103-аас асуугаад холбогдон зөвлөгөө авчих гэж хэлсэн. ...М эмчтэй холбогдчихлоо, эх барихын зөвлөх рүү холбогд гэж байна гэж надад хэлсэн. Тэгвэл зөвлөх эмч рүүгээ ярихгүй юу даа гэж хэлэхэд, би яаралтай энэ хүнийг Сайншанд руу тээвэрлэх хэрэгтэй байна. Амин үзүүлэлт нь тогтвортой байна гэхээр тээвэрлэх асуудал бол эмчилж байгаа эмч мэднэ шүү дээ, өөрөө мэдэхгүй юу даа гэж хэлсэн. Над руу 11 цаг 50 минутын үед О эмч над руу залган дуудлага өгье гэж ярихаар нь дуудлага өг гэж хэлсэн. Б эмчтэй яриад хагалгааны баг... гаргахаар шийдвэрлэсэн. Б дарга ... сумын үйлчлүүлэгч нас барчихлаа гэж 12 цаг өнгөрч байх үед хэлэн, эмчийн баг бүрэлдэхүүн явахаа больсон. Эмнэлэгт яаралтай дуудлага ирвэл 20-30 минутын дотор аймгаас гарах ёстой байдаг. Сайншандаас эмнэлгийн бүрэлдэхүүн ... сум руу 110 км гэж бодоход 1 цаг 30 минут явах болов уу гэж бодож байна. ... сумын Эрүүл мэндийн төв анхан шатны тусламж үзүүлж эмнэлзүйн стандарт удирдамжийн дагуу үйлчилгээ үзүүлэх ёстой. Лавлагаа шатлалын тусламж үйлчилгээг Дорноговь аймгийн нэгдсэн эмнэлэг үзүүлэх ёстой” ...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 105-106/, гэрч Б.Э-ийн “...Талийгаач бие давхар байсан тул Сайншанд суманд хяналтад орчхоод явж байсан тул уулзаж хамт ирсэн. Эмчийн хяналтад орсон хэвийн байна гэж ярьж байсан. Би эрүүл мэндийн төвд гомдолтой байдаг. Хангалттай амийг нь аврах хугацаа байсан..” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 109-110/, гэрч Б.Д-ийн “...О.У ...жирэмсний хяналтад 3 удаа үзүүлсэн, хамгийн сүүлд 04 сарын 26-нд жирэмсний хяналтад 32 долоо хоногтой ороод явсан. Ж.О-г би танихгүй ... сумын эмч гэдгээр нь л мэднэ. ...хамгийн эхэнд 12 сарын 07-нд 11-12 долоо хоногтой хяналтын үзлэгт орсон, дараа нь 01 сарын 29-ний өдөр 18-19 долоо хоногтой, хамгийн сүүлд 04 сарын 26-ны өдөр 32 долоо хоногтой хяналтад орсон гээд 3 удаа биеэр ирж үзүүлсэн. Жирэмсэн эх хүн 8 удаа хяналтад хамрагдах ёстой байдаг. У нь хотод сургуульд сурдаг, эхний сартай байхдаа хяналтад ороод, дараа нь 5 сартай байхдаа хяналтад ирж үзүүлээд, тэгээд 8 сартайдаа ирж үзүүлсэн. Биеийн байдал хэвийн, амин үзүүлэлт нь хэвийн, шинжилгээнд өөрчлөлт байхгүй. Эмчилгээ бичиж өгсөн, ...зөвлөгөө өгсөн..” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 113-114, 116/, гэрч Б.Б-ын “.....2022 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр .... сумын эрүүл мэндийн эмч нар надаас зөвлөгөө авсан. ... сумын эмч хэлэхдээ хүний биеийн байдал танилцуулсан, жирэмсэн талаасаа одоо зовуурилах зүйл байхгүй, жирэмсний хожуу хордлогын эмчилгээгээ авсан, хожуу хордлого гэх зүйл алга, даралт хэвийн, хаван байхгүй, нэг гар нь таталт өгсөн байна гэж хэлсэн. Би жирэмсэн эх магнизм эмчилгээ авсан бол хөдөлгөөн хийлгэж тээвэрлэлт хийхгүй гэж хэлсэн. Жирэмсэн талаасаа эмгэг өөрчлөлтгүй бол мэдрэлийн талаасаа унаж татдаг зүйл байна уу тодруулаарай гэж хэлсэн чинь утсаа тасалсан. Сайншанд сумын Нэгдсэн эмнэлгийн алсын түргэн тусламжийн баг 2 цагийн дотор.. . сум руу очих боломжтой. Сайншанд сумын нэгдсэн эмнэлгийн бүрэлдэхүүн гарах гэсэн боловч биеийн байдал муудлаа гэж хэлээд эрчимт эмчилгээний тасгийн эмчээс лавлахад хүн нь нас барсан, дуудлага цуцлагдсан гэж хэлсэн. Анхан шатны тусламж үйлчилгээ сум, өрх үзүүлнэ, шаардлагатай тохиолдолд лавлагаа шатны эмнэлэг түргэн тусламжийн дуудлагаар очиж үйлчилгээ үзүүлнэ..” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 118-119/, гэрч Д.Б-ийн “...Тухайн үед над руу өглөө 07-08 цагийн орчимд байх гэж санаж байна. О эмч залган ... суманд таталт өгсөн, 22 настай жирэмсэн эмэгтэй хүн ирээд ухаангүй байна, танаас зөвлөгөө авах гэсэн юм гэхээр нь яагаад надаас зөвлөгөө авдаг билээ, би тэтгэвэрт гарсан хүн, наад хүн чинь нэг хүний амь нас биш, хоёр хүний амь нас яригдах зүйл байна, эрүүл мэндийн тусламж хариуцсан Б дарга руу ярь, баг гаргаж асуудлыг шийдвэрлэх нь зүйтэй юм биш үү гэж хэлсэн. Баг гэдэг нь эмэгтэйчүүдийн баг, мэдрэл, дотор, яаралтай хагалгааны баг гэх мэт эмч нар явдаг. Эмнэлгийн эмч нараас утсаа авах хүн байхгүй байна гэж надад хэлэх шиг болсон...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 122/, гэрч М.М-ын “...2022 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 10 цагийн үед эмч О ...манай эмнэлэгт жирэмсэн 8 сартай эмэгтэй таталт өгөөд байна гэж ярихаар нь тухайн хүний амин үзүүлэлт нь тогтвортой байгаа юу, амин үзүүлэлт нь хэд байгаа вэ гэж асуухад, анх даралт нь ихэссэн байдалтай орж ирсэн. Одоо бол даралт нь тогтвортой байна гэхээр өмнө нь унаж татаж байсан уу гэж асуухад, үгүй гэж хэлэхээр нь тархины хаван хөөх монитол гэх дусал, карбамезапин эм уулгачих гэхэд манитол гэх дуслыг хийсэн гэж хэлсэн. Анх удаа унаж байгаа бол хожуу үеийн жирэмсний хүндрэл өгч байх шиг байна эмэгтэйчүүдийн эмчээс зөвлөгөө ав гэж хэлсэн. Дахиж бол утсаар холбогдоогүй. Нэгдүгээр шатлалын эмч нь тухайн хүнээ үзээд хоёрдугаар шатлалын эмч нарт үзүүлэх шаардлагатай гэж үзвэл алсын дуудлага өгч, эмчилгээ эрхэлсэн орлогч даргад танилцуулан алсын дуудлага гарна ..” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 125/, гэрч Т.Г-ын “....Над руу 2022 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 12 цагийн үед утсаар О нь холбогдож зөвлөгөө авсан. 8 сартай жирэмсэн хүн хүндрэн нүүр ам нь хөхрөөд байна гэхээр нь наад хүн чинь амьсгалж байна уу гэхэд, амьсгалахгүй байна гэхээр нь зүрхийг нь чагнаад үз гэхэд, зүрхний цохилт байхгүй байна гэхээр нь цээжний шахалт 30х2 харьцаатай цээж шахалт эхлүүлж, адирналин тариаг 1 мл-ээр 3-5 минутын зайтай 15-20 минутын сэхээн амьдруулах ав гэж зөвлөсөн...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 126/, гэрч Л.Б-ийн “....Сар сардаа жирэмсэн эмэгтэйчүүдийг хянах... 12 долоо хоног, 20 долоо хоног, 28 долоо хоног, 32 долоо хоног, 36 долоо хоног, 38 долоо хоног тус бүрд өөр өөр эмчилгээ, шинжилгээ хийгдэх талаар тусгаж өгсөн. Эрүүл мэндийн сайдын 2021 оны ... тоот тушаалын дагуу хийгддэг үзлэг шинжилгээг үндэслэн эхийн биеийн байдлыг үнэлэн үнэлгээ хийж хэвийн байгаа тохиолдолд зөвлөгөө өгч, ирсэн сумын эрүүл мэндийн төвийн эмчийн хяналтад буцаадаг. Харин эрсдэлтэй байгаа тохиолдолд нарийн мэргэжлийн шинжилгээг дахин авч онош тодруулж хэвтэн эмчлэх шаардлагатай бол хэвтүүлэн эмчилгээ хийдэг. Жирэмсэн эхэд тавих хяналтын стандарт гэж байхгүй бөгөөд бүхий л эмчилгээ шинжилгээ нь Эрүүл мэндийн сайдын 2021 оны ... тоот тушаалыг сумдын эрүүл мэндийн төвийн болон нэгдсэн эмнэлгийн эх барих эмч нар ажил мэргэжилдээ удирдлага болгон хэрэглэдэг ..” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 13, шинжээч Н.Э-ийн“...Дорноговь аймгийн ... сумын эрүүл мэндийн төвд жирэмсний асуумж, үзлэг, хяналт эрэмбэлэн ангилалт хангалтгүй, Яаралтай тусламжийн үеийн тусламж хангалтгүй, багаар тусламж үзүүлээгүй, мэдрэлийн эмчийн зөвлөгөөгүйгээр тээвэрлэлт хийсэн. Эх баригч эмч эрэмбэлэн ангилалт хангалтгүй, үүнээс улбаалаад яаралтай тусламжийн үед багаар ажиллаагүй, мэдрэлийн эмчээс зөвлөгөө авалгүй тээвэрлэлт хийсэн байна..” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 133-137/, шинжээч Т.А-ийн“...О.У нь жирэмсэн үеийн манас таталтын улмаас тархинд цус харваж нас барсан. Цус харваж нас барсан тохиолдолд амь насыг аврах боломж багатай боловч эрт оношилж, хяналт сайн хийсэн тохиолдолд уг хүндрэлд орохгүй, эх ураг төрөх боломжтой, эхийн хувьд умайн ихэст, эхийн судасны урсгал бууралт, өөрчлөлт тогтоогдсон ба манас таталт үүсэхэд нөлөөлсөн, жирэмсэн үеийн хяналтыг бүрэн хийгээгүй зэргээс эх нас барсан шалтгаан болсон. Манас таталт нь даралт ихсэх үед тархинд цус харвалт үүсэж хүндрэл өгч үхэлд хүргэдэг ноцтой эмгэг юм. Эмч 28 долоо хоногт нь үзлэг хийгээгүй байсан. Мөн Дорноговь аймгийн Эрдэнэ сумын эрүүл мэндийн төвийн эмнэлгийн эмч нар эхийн асуумж хангалтгүй, эрэмбэлэн ангилалт хангалтгүй, яаралтай тусламжийн үеийн тусламж хангалтгүй, амь насанд аюултай тээвэрлэлт хийсэн байсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 141-143/, амь хохирогч О.У-д 2022 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлсэн талаарх эмнэлгийн баримт бичгүүд, эмгэг судлалын шинжилгээний протокол /1-р хх-ийн 144-173/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн №... дугаартай шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 196-203/, Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн №... дугаартай шинжээчийн дүгнэлт /1-р х.х-ийн 238-241, Эрүүл мэндийн байгууллагуудын хоорондын хамтарсан эмнэл зүйн эмгэг судлалын хэлэлцүүлэг хийсэн тухай тэмдэглэл, хүлээн авсан дуудлагын бүртгэл, түргэн тусламжийн дуудлагын хуудас, бусад холбогдох баримт бичгүүд /1 дүгээр хх-ийн 161-190, 2-р хх-ийн 14-26/, Дорноговь аймгийн ... сумын эрүүл мэндийн төвийн даргын 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн . ..дугаартай Ж.О-г эмчлэгч их эмчийн ажилд томилсон тушаал, эмчлэгч их эмчийн ажлын байрны тодорхойлолт, ... сумын хүн эмнэлгийн эрхлэгчийн 2009 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн ... дугаартай Я.Н-г эх баригч бага эмчийн ажилд томилсон тушаал, эх баригчийн ажлын байрны тодорхойлолт /2-р хх-ийн 227-236/ зэрэг нотлох баримтуудаар хангалттай батлагдан тогтоогдож байна.

 

            Дээрх яллах талын нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай  хуульд заасан нөхцөл журмын дагуу авагдсан, тухайн хэрэгт хамааралтай, нэг нь нөгөөгөө давхар нотолсон, шүүхийн шийдвэрийн үндэс болсон хууль ёсны нотлох баримтууд гэж үзсэн болно.

 

            Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинж нь “Эмнэлгийн мэргэжилтэн эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх үүргээ хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр биелүүлээгүйгээс, эсхүл зохих ёсоор биелүүлээгүйгээс хохирогч нас барсан” байхыг ойлгоно.

            Эмнэлгийн мэргэжилтэн буюу Дорноговь аймгийн ... сумын Эрүүл мэндийн төвийн эмчлэгч эмч Ж.О, тус төвийн эх баригч бага эмч Я.Н нар нь хохирогчид эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэхдээ өвчтөний биеийн байдалд онош тавилгүйгээр ... сумын эрүүл мэндийн төв рүү тээвэрлэн хүргэж, улмаар өвчтөнд яаралтай тусламжийн үеийн тусламжийг дутуу үзүүлсэн, багаар тусламж үзүүлээгүй, зөв онош тавиагүйгээс амь насанд аюултай тээвэрлэлт хийсэн зэрэг нь эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй шинжийг агуулж байна.

 

            Шүүгдэгч Ж.О, Я.Н нар нь уг үйлдлийг гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдэж, бусдын амь насанд хохирол учруулсан, шүүгдэгч нарын үйлдсэн хэргийн гэм буруу нь тогтоогдсон, Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурорын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

 

Дээрх гэмт хэргийн гэм бурууг нотлох зорилгоор Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн №... дугаартай шинжээчийн дүгнэлт, Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн №...дугаартай шинжээчийн дүгнэлтүүдийг гаргасан байх ба уг дүгнэлтүүдтэй шүүгдэгч, шүүгдэгчийн өмгөөлөгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч нар танилцсан бөгөөд энэ талаар ямар нэг маргаан гараагүй байна.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч Ж.О, Я.Н, түүний өмгөөлөгч С.Э нар нь үйлдсэн хэргийнхээ гэм буруугийн талаар болон хэргийн зүйлчлэлийн талаар маргаж мэтгэлцээгүй болно.

Хохирлын хувьд:

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь хохирогчийн оршуулгын зардал болон буяны ажлын зардалд 34,000,000 төгрөг, хурал даах, бурхан бүтээлгэх, хүрд хийлгэх зардалд 8,500,000 төгрөг, хоног хураах зардалд 3,800,000 төгрөг, буян үйлдэх эс үрсийн баяраар хүүхэд баярлуулсан бэлгийн зардалд 2,500,000 төгрөг, бусад зардалд 170,000 төгрөг бүгд 48,970,00 төгрөг, сэтгэл санааны хохиролд 385,340,000 төгрөг, сэтгэцэд учирсан хохирол гэм хорын хохиролд 114,660,000 төгрөг, хохирогчийн МУИС-ийн сургалтын төлбөрт төлсөн 14,112,200 төгрөг нийт 563,082,200 төгрөг нэхэмжилжээ.

Шүүгдэгч нарын өмгөөлөгч С.Э “Оршуулгын зардал 48,970,000 төгрөгөөс хэрэгт авагдсан 20,579,646 төгрөгийн хохирлыг 2 шүүгдэгч болон иргэний хариуцагчаар тогтоогдсон .... сумын эрүүл мэндийн төвөөс хувь тэнцүүлэн гаргуулахыг шүүхээс хүсэж байна” гэж мөн “Д гэх эмчид хэрэг бүртгэлтийн хэрэг нээгээд шалгагдаж байгаа асуудал яригдаж байгаа учраас тухайн сэтгэл санааны хохирол, сэтгэцэд учирсан гэм хорын хохирлыг Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.3-т заасан зохицуулалтыг хэрэглэх нь зүйтэй гэж бодож байна. Тэгэхээр Д-ийн асуудал шийдэгдсэний дараа сэтгэл санааны хохирол, сэтгэцэд учирсан гэм хорын хохирлыг шийдвэрлэх нь зүйтэй гэж өмгөөлөгчийн зүгээс харж байна” гэж тус тус санал гаргасныг хүлээн авах боломжгүй гэж шүүх үзлээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад иргэний хариуцагчийг татахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн байна. Эхлээд хуулийн этгээд буюу Эрдэнэ сумын Эрүүл мэндийн төвийг иргэний хариуцагчаар татаж, дараа нь түүний эрхлэгч С.Ц-г иргэний хариуцагч байгууллагын төлөөлөгчөөр татах ёстой байтал эрхлэгч С.Ц-г иргэний хариуцагчаар татсан нь хууль зөрчсөн бөгөөд түүнээс мэдүүлэг авахдаа эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хариуцлагыг хууль ёсоор хариуцуулаагүй тул тус сумын Эрүүл мэндийн төвөөс оршуулгын зардал гаргах хууль зүйн үндэслэлгүй гэж шүүх үзэв. Мөн эмч Д гэх хүний гэм буруугийн асуудал энэ хэрэгт хамааралгүй бөгөөд гэм буруутай эсэх нь тогтоогдоогүй байгаа тул сэтгэл санааны болон сэтгэцэд учирсан хохирлыг хариуцах үндэслэлгүй гэж үзэв.

Хохирогчийн гэр бүлийн гишүүдэд учирсан сэтгэл санааны хохирлыг тогтоохдоо сэтгэцэд учирсан хохирлыг тогтоох аргачлалын дагуу гэмт хэрэг үйлдэгдэх үед мөрдөгдөж байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 420,000 төгрөгийг 150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 63,000,000 төгрөгөөр тооцож тогтоох нь зүйтэй байна.

Мөн хохирогчтой хамт амьдарч байсан түүний ээж болох Д.Ш-т Сэтгэцийн Эрүүл мэндийн үндэсний төвийн 2023 оны 02 сарын 03-ны өдрийн Шүүх сэтгэц эмгэг судлалын 86 тоот дүгнэлтээр 1-д “Сэтгэлийн гэмтлийн дараах стрессийн эмгэг сэтгэцийн эмгэгтэй байна, 2-д Д.Ш-ын дээрх эмгэг нь олдмол сэтгэцийн эмгэг болно, 3-д Д.Ш-ын төрсөн охин О.У нас барсны улмаас сэтгэцэд нь сэтгэлийн гэмтлийн дараах стрессийн эмгэг үүссэн байна” гэсэн дүгнэлт гаргасан байна.

Иймд хохирогчийн ээж Д.Ш-ын сэтгэцэд учирсан гэм хорын хохирлыг тогтоохдоо тухайн үед мөрдөгдөж байсан нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 42,000 төгрөгийг 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 2,100,000 төгрөгийг нэг жилийн хохиролд тооцож, эмэгтэй хүний насыг 76,7 жилээр тооцож амь хохирогч 22 настай байсан тул 76,7 жилээс 22 жилийг хасаж 54,7  жилийг 2,100,000 төгрөгөөр үржүүлж сэтгэцэд учирсан гэм хорын хохиролд 114,660,000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэв.

  Оршуулгын зардалд 34,000,000 төгрөг нэхэмжилснээс нотлох баримтын шаардлага хангасан 20,579,646 төгрөг, хурал даах, бурхан бүтээлгэх, хүрд хийлгэх зардалд 8,500,000 төгрөг, хоног хураах зардалд 3,800,000 төгрөг, буян үйлдэх, эх үрсийн баяраар хүүхэд баярлуулсан бэлгийн зардалд 2,500,000 төгрөг нийт 35,379,646 төгрөг гаргуулахаар шийдвэрлэв. Учир нь аль ч улс орон үндэстэнд нас барагчийг оршуулах, оршуулахтай холбоотой зан үйл хийдэг нь хүн төрөлхтний жам ёсны харилцаа байдаг тул оршуулахтай холбогдсон шашны зан үйлд зориулсан зардлыг гаргуулахаар шийдвэрлэсэн болно. Хохирогчийн МУИС-д сурсан сургалтын төлбөр нь оршуулгын зардалтай холбоогүй учир 14,112,200 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Иймд шүүгдэгч нараас оршуулгын зардал болон шашны зан үйлийн холбогдолтой зардалд 35,379,646 төгрөг, сэтгэл санааны хохиролд 63,000,000 төгрөгийг, хохирогчийн гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан хохиролд 114,660,000 төгрөгийг тус тус гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н овогт О-ийн А-т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас илүү нэхэмжилсэн болон нотлох баримтын шаардлага хангаагүй, шүүгдэгч нарын өгсөн 1,000,000 төгрөг, хохирогчийн МУИС-д сурсан сургалтын төлбөр нь оршуулгын зардалтай холбоогүй учир 14,112,200 төгрөг зэрэг нийт 350,042,554 төгрөгийг хасаж хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.

            Шүүгдэгч нарт хүлээлгэх Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Шүүхээс шүүгдэгч Ж.О Я.Н нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүйн улмаас хүний амь насыг хохирсон гэм буруутайд тооцсон тул шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ.

Шүүгдэгч Ж.О, Я.Н нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг нь шүүхэд ирээгүй, шүүгдэгч нараас гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

 Шүүгдэгч  Ж.О, Я.Н нар нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэргийг анх удаа үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдал болох бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Улсын яллагч Г.Г-ээс шүүгдэгч Ж.О, Я.Н нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар  тус бүр 3 /гурав/ жилийн хугацаагаар эмнэлгийн эмчлэх эрхийг хасаж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэх санал гаргасан.

 

Шүүгдэгч Ж.О, Я.Н нарт эрүүгийн ял оногдуулахдаа гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээсэн, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлыг төлж барагдуулахаа илэрхийлсэн, болон энэ гэмт хэргийн улмаас хоёр хүний амь хохирсон, гэмт хэргийн улмаас учирсан хор уршиг арилаагүй, хэргийн нөхцөл байдал, улсын яллагчийн санал зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан үзэж шүүгдэгч нарт тус бүр 3 /гурав/ жилийн хугацаагаар эмнэлгийн эмчлэх эрхийг хасаж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, эдлэх ялыг нь нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч Ж.О, Я.Н нарт хорих ял оногдуулсан тул шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авахаар шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 1. Шүүгдэгч Д овогт Ж-ийн О /РД:..., Г овогт Я-ийн Н /РД:.../ нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүйн улмаас хүний амь насыг хохирсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж-ийн О, Я-ийн Н нарыг тус бүр 3 /гурав/ жилийн хугацаагаар эмнэлгийн эмчлэх эрхийг хасаж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт  зааснаар шүүгдэгч Ж.О, Я.Н нарын эдлэх 1 /нэг/ жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.1, 511 дүгээр зүйлийн 511.1-т зааснаар шүүгдэгч Ж.О, Я.Н нараас хохирогчийн оршуулгын зардал болон түүнтэй холбоотой зардалд  35,379,646 /гучин таван сая, гурван зуун далан есөн мянга, зургаан зуун дөчин зургаа/ төгрөгийг, сэтгэл санааны хохиролд 63,000,000 /жаран гурван сая/ төгрөгийг, хохирогчийн гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан хохирол 114,660,000 / нэг зуун арван дөрвөн сая, зургаан зуун жаран мянган/ төгрөгийг тус тус гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Дорноговь аймгийн ... сумын ... ...-р баг, ... тоотод оршин суух, Н овогт О-ийн А /РД:.../-т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас илүү нэхэмжилсэн болон нотлох баримтын шаардлага хангаагүй  350,042,554 /гурван зуун тавин сая, дөчин хоёр мянга, таван зуун тавин дөрвөн/ төгрөгийг хасаж хэрэгсэхгүй болгосугай.

 5. Шүүгдэгч Ж.О, Я.Н нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хураагдсан эд мөрийн баримт болон иргэний бичиг баримт нь шүүхэд ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй, шүүгдэгч нараас гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус  дурдсугай.

6. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авсугай .

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-т зааснаар прокурор, дээд шатны прокурор, шүүгдэгч нар, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл  өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу  хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах  шатны шүүхэд  давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

              ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Д.Ц