Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 03 сарын 11 өдөр

Дугаар 2024/ШЦТ/50

 

                                     Мон Улсын нэрийн өмнөөс

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ц.Амаргэрэл даргалж,

улсын яллагч Т.Нансалмаа,

шүүгдэгч А.Д*******,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Анхбаяр нарыг тус тус оролцуулан тус шүүхийн хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар Сэлэнгэ аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б******* овогт А******* Д*******д холбогдох эрүүгийн 24*******0*******20060 дугаартай, 7/2024/007/Э индекстэй хэргийг 2024 оны 0 дугаар сарын 0-ны өдөр хүлээн а*******ныг энэ өдөр хянан хэлэлцэв.   

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Мон Улсын иргэн, ******* оны ******* дүгээр сарын *******-ны өдөр У******* аймгийн У******* суманд төрсөн, настай, эрэгтэй, тусгай дунд боло*******ролтой, жолооч мэргэжилтэй, “Б ” ХХК-д үйлчилгээний жолооч ажилтай, ам бүл , эхнэр, хүүхдүүдийн хамт, Сэлэнгэ аймаг, сум, дүгээр баг, гудамж, -******* тоотод оршин суух хаягтай урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, улсаас а*******ан гавьяа шагналгүй, Б******* овогт А******* Д******* /РД: ОЭ89**************6/,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч А.Д******* нь 202 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 20 цагийн үед Сэлэнгэ аймгийн суманд үйл ажиллагаа явуулдаг “Б Гол” ХХК-ийн байрны гадна Г.Б толгой, хэвлий тус газарт хөлөө өшиглөж, биед нь зүүн талын 8, 9 дүгээр хавирганы хугарал гэмтэл бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг: Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч 202 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 20 цагийн үед Сэлэнгэ аймгийн суманд үйл ажиллагаа явуулдаг “Б Гол” ХХК-ийн байрны гадна Г.Б толгой, хэвлий тус газарт хөлөө өшиглөж, биед нь зүүн талын 8, 9 дүгээр хавирганы хугарал гэмтэл бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлгээс гадна гэмт хэргийн талаар гомдол, мэдээлэл хүлээн а*******ан тухай тэмдэглэл[], хохирогч Г.Бээс мэдүүлэг а*******ан тухай тэмдэглэл[2], мөнгөн шилжүүлгийн баримтын хуулбар[], гэрч З.Ц мэдүүлэг а*******ан тухай тэмдэглэл[4], гэрч Э.К мэдүүлэг а*******ан тухай тэмдэглэл[], Сэлэнгэ аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн 202 оны 2 дугаар сарын 22-ны өдрийн 24 дугаартай шинжээчийн дүгнэлт[6], шинжээчийн дүгнэлт танилцуулсан тухай баримт[7], шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа[8], шүүгдэгчийн оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа[9], шүүгдэгчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт[*******], шүүгдэгчийн урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас[], шүүгдэгчийн урьд зөрчлийн шийтгэл хүлээж байсан эсэхийг шалгах тухай хуудас[2], хохирогчийн бичгээр гаргасан хүсэлт[], шүүгдэгч А.Д*******гийн “Хаан Банк” дахь дансны дэлгэрэнгүй хуулга[4], шүүгдэгч А.Д*******гийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг[], хавтаст хэргийн материал танилцуул[6] зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

Яллах дүгнэлтэд тусгасан бөгөөд талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн .4 дүгээр зүйлийн дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

Шүүгдэгч А.Д******* нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Хохирогч А.Д******* нь хохирол төлбөрт 200,000 төгрөгийг төлж барагдуулсан тул нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй /хавтаст хэргийн дугаар хуудас/ гэх хүсэлтийг бичгээр гаргасан тул шүүгдэгч А.Д*******г бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Хохирогч нь энэ гэмт хэргийн улмаас цаашид гарах эмчилгээний зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.

  Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн Мон Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7. дугаар зүйлийн дахь хэсгийг баримтлан шүүгдэгч А.Д*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн .4 дүгээр зүйлийн дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн . дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан шүүхээс оногдуулсан торгох ялыг сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоохоор улсын яллагч, шүүгдэгч нар тохиролцсон тул саналыг баталж, торгох ялын биелэлтэд хяналт тавихыг Сэлэнгэ аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн газарт үүрэг болгож шийдвэрлэв.

Шүүгдэгч А.Д******* нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд а*******ан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн дахь хэсэг, 6.2, 6., 6.6, 6.7, 6.8, 6.******* дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

.Шүүгдэгч Б******* овогт А******* Д*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн .4 дүгээр зүйлийн дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч Б******* овогт А******* Д*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн .4 дүгээр зүйлийн дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 / долоон зуу /-н төгрөгөөр торгох ял оногдуулсугай.

. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн . дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Д*******гийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг нь харгалзан /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн . дугаар зүйлийн дахь хэсэгт зааснаар  А.Д******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, торгох ялын биелэлтэд хяналт тавихыг Сэлэнгэ аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

. Шүүгдэгч А.Д******* нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, тэрээр энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирүүлсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдсугай.

6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд а*******ан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.******* дугаар зүйлийн 4, 6. дугаар зүйлийн дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, шийдвэрийг уншиж сонсгосноос хойш хоногийн дотор шийдвэрийн агуулгыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.

8. Шийтгэх тогтоолыг гардаж а*******ан, эсхүл хүргүүлснээс хойш 4 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч нар Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

9. Дээр дурьдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохи шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид а*******ан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

               ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Ц.АМАРГЭРЭЛ

 

[] Хавтаст хэргийн 0 дугаар хуудас

[2] Хавтаст хэргийн 09, -2 дугаар хуудас

[] Хавтаст хэргийн 4 дүгээр хуудас

[4] Хавтаст хэргийн 7 дугаар хуудас

[] Хавтаст хэргийн 9-20 дугаар хуудас

[6] Хавтаст хэргийн 2-24 дүгээр хуудас

[7] Хавтаст хэргийн 28-29 дүгээр хуудас

[8] Хавтаст хэргийн 48 дугаар хуудас

[9] Хавтаст хэргийн 49 дүгээр хуудас

[*******] Хавтаст хэргийн 0 дугаар хуудас

[] Хавтаст хэргийн дүгээр хуудас

[2] Хавтаст хэргийн 2 дугаар хуудас

[] Хавтаст хэргийн дугаар хуудас

[4] Хавтаст хэргийн -7 дугаар хуудас

[] Хавтаст хэргийн 4-42 дугаар хуудас

[6] Хавтаст хэргийн 8-9 дугаар хуудас