| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Б.Гэршихбөртэ |
| Хэргийн индекс | 166/2024/0042/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/80 |
| Огноо | 2024-02-27 |
| Зүйл хэсэг | 27.10.2.3., |
| Улсын яллагч | Б.Наранмөнх |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 02 сарын 27 өдөр
Дугаар 2024/ШЦТ/80
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 166/2024/0042/Э
Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Гэршихбөртэ даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Балжинням,
Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Наранмөнх,
Гэрч *******, *******,
Хохирогч *******,
Хохирогчийн өмгөөлөгч А.Мөнхбат,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Дашцэрэн,
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийг 2024 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, *******,*******,*******,,,,,,,,,,,
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/:
Шүүгдэгч ******* нь 2023 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр 15 цагийн орчимд Дархан-Уул аймаг Дархан сум ийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “” шатахуун түгээх станцын баруун талын хатуу хучилттай зам дээр улсын дугаартай Тоуоtа Нiасе маркийн тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна”, 12.2-д заасан “Харанхуй болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож авна” гэснийг тус тус зөрчсөний улмаас зам хөндлөн гарч явсан явган зорчигч *******г мөргөж, биед нь баруун сүүжний тогоо дайрсан хугарал, баруун умдаг ясны дээд доод салаа, цээжний баруун 10,11,12 дугаар хавирганы хугарал, дагз хэсгийн хуйханд зөөлөн эдийн няцрал, хэвлий, нуруунд зулгаралт бүхий учрах үедээ амь насанд аюултай хүнд гэмтэл учруулж, авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр:
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл 1хх-ийн 06 дугаар тал/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 38-12 дугаар тал/, ослын газарт хэмжилт хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 13,19 дүгээр тал/, хүний биеэс биологийн дээж авсан тухай тэмдэглэл /хх-ийн 17-18 дугаар тал/, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, хх-ийн 20-24 дүгээр тал/, хохирогч *******н өвчний түүхийн хуулбар /хх-ийн 27-50 дугаар тал/, камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, /хх-ийн 51-52 дугаар тал/, мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох тухай прокурорын тогтоол /хх-ийн 54-55 дугаар тал/, эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /хх-ийн 56 дугаар тал/, хохирогч *******н мэдүүлэг /хх-ийн 59-63 дугаар тал/, гэрч мэдүүлэг/хх-ийн 131 дүгээр тал/, гэрч мэдүүлэг/хх-ийн 133 дугаар тал/, гэрч мэдүүлэг/хх-ийн 137 дугаар тал/, гэрч *******ын мэдүүлэг/хх-ийн 139 дүгээр/, Дархан-Уул аймаг дахь бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээчийн 2023 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 1156 дугаартай дүгнэлт /хх-ийн 142-143 дугаар тал/, шинжээч С.Саруулболдын 2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 102 дугаартай дүгнэлт /хх-ийн 148 дугаар тал/, шинжээч Ш.Бямбажавын 2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 58 дугаартай дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 159 дүгээр тал/, Дархан-Уул аймаг дахь бүсийн шүүх шинжилгээний төвийн 2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 4 дугаартай дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 166- 168 дугаар тал/, Дархан-Уул аймаг дахь бүсийн шүүх шинжилгээний төвийн 2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 3 дугаартай дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт/хх-ийн 174-176 дугаар тал/, яллагдагч *******ын мэдүүлэг /хх-ийн 194 дүгээр тал/, жолоочийн лавлагаа мэдээлэл /хх-ийн 214 дүгээр тал/ гэх нотлох баримтуудыг шинжлэн судалсан бөгөөд эдгээр нотлох баримтуудыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлтийг талуудаас гаргаагүй болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтууд нь тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эдгээр нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуульд заасан журам, шаардлагыг зөрчөөгүй, хэргийн оролцогчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул дээрх нотлох баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.
Хохирогчийн өмгөөлөгч А.Мөнхбатаас шүүх хуралдаанд “гэрч *******, ******* нарыг оролцуулах тухай” хүсэлт гаргасныг хангаж шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй байна.
Нэг. Гэм буруутайд тооцох тухайд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч *******: “...гэм буруугаа зөвшөөрч байна” гэх мэдүүлэг,
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбар мэдүүлэг, гэм буруугийн талаарх улсын яллагчийн дүгнэлт зэргээс дүгнэн үзэхэд:
Шүүгдэгч ******* нь 2023 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр 15 цагийн орчимд Дархан-Уул аймаг Дархан сум ийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “” шатахуун түгээх станцын баруун талын хатуу хучилттай зам лээр улсын дугаартай Тоуоtа Нiасе маркийн тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна”, 12.2-д заасан “Харанхуй болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож авна” гэснийг, хохирогч ******* нь замын хөдөлгөөний дүрмийн /5.6/-д явган зорчигч нь явган хүний гарц буюу гармаар зам хөндлөн гарна. Хэрэв үзэгдэх хүрээнд явган хүний гарц, гарам байхгүй бол замын дагуу хоёр тийш сайн харагдах, хайс, хашилтгүй хэсгээр, ойртон ирж яваа тээврийн хэрэгслийг өнгөрүүлэн эгц хөндлөн гарна гэсэн заалтыг тус тус зөрчсөний улмаас зам хөндлөн гарч явсан явган зорчигч *******г мөргөж, биед нь баруун сүүжний тогоо дайрсан хугарал, баруун умдаг ясны дээд доод салаа, цээжний баруун 10,11,12 дугаар хавирганы хугарал, дагз хэсгийн хуйханд зөөлөн эдийн няцрал, хэвлий, нуруунд зулгаралт бүхий учрах үедээ амь насанд аюултай хүнд гэмтэл учруулсан үйл баримт тогтоогдож байна.
Энэ үйл баримт нь мөрдөн байцаалтын шатанд хэрэгт цугларсан:
-Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх- ийн 06 дугаар тал/,
- Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 08-12 дугаар тал/,
- Ослын газарт хэмжилт хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 13, 19 дүгээр тал/,
- Хүний биеэс биологийн дээж авсан тухай тэмдэглэл /хх-ийн 17-18 дугаар тал/,
- Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, /хх- 1- дүгээр тал/,
- Хохирогч *******н өвчний түүхийн хуулбар /хх-ийн 27-50 дугаар тал/,
- Камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, /хх-ийн 51-52 дугаар тал/,
- Мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох тухай прокурорын тогтоол /хх 54-55 дугаар тал/,
- Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /хх-ийн 56 дугаар тал/,
- Хохирогч *******н: “...Дархан сум т байрлах “” шатахуун түгээх станц дээр шатахуун авч байхад би бууж бие заслаа гэж хэлээд машинаас буугаад замын эсрэг тал руу гарсан. Замын хөвөөнөөс жоохон доошоо буугаад бие засчхаад буцаад машин руугаа явсан. Би эс Дарханы чиглэлд явж байгаа машиныг хараад хоёр машин өнгөрөөд шууд Дарханаас тал руу явж байгаа машиныг хараагүй шууд гүйгээд гарсан. Нэг мэдэхэд манай өвөр дээрээ миний толгойг тавьчихсан орилж байсан. Тэгээд эмнэлгийн машин ирээд эмнэлэгт шууд хэвтүүлсэн. Өглөө 12 цагийн орчимд 2,5 литр савлагаатай пивотэйгээ хувааж уусан. ...Би одоогоор босож явж чадахгүй байгаа энэ нь миний аарцагны яс хугарсантай холбоотой. Бас цээж хөндүүрлэж өвдөж байгаа тэр нь уушги бяцралттай гэсэн. Энэ удаан эдгэнэ гэж миний хэвтэж эмчлүүлж байсан газрын эмч тэгж хэлсэн.” гэх мэдүүлэг /хх-ийн 59-63 дугаар тал/,
- Гэрч : “...2023 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Дундговь аймгаас гараад Улаанбаатар хотод хоночхоод өглөө 11 цагийн орчим Улаанбаатараас аймаг руу явсан Дархан-уул аймагт өдөр 14 цагийн орчим ирээд замаараа “” худалдааны төв орж ус, ундаа, жимс аваад цаашаагаа аймаг руу явж байхад Дарханаас дөнгөж гарах гээд “” шатахуун түгээх станцын ертөнцийн зүгээр зүүн урд талд шатахуун түгээх станцын эсрэг талд бараан хувцастай нэг******* хүн байсан тэр******* хүн эс Дарханы чиглэлд явж байсан хоёр машин дөнгөж өнгөрөөд нөгөө хүн манай машины урдуур гүйгээд л ороод ирсэн манай машины жолооч талын урд хэсгээр мөргөсөн манай нөхөр тоормос гишгээд зам халтиргаатай байсан тэгээд би тэрнээс хойш юу болсныг санахгүй байна. ...Би нөхрийнхөө утас болох гэсэн дугаараас эхлээд
түргэн тусламж руу дараа нь Цагдаа руу залгаж дуудлага өгсөн...” гэх мэдүүлэг /хх 131 дүгээр тал/,
- Гэрч : “...Тухайн өдөр би ажилтай байсан. Нийтийн аж ахуй үйлчилгээний газрын хог тээврийн улсын дугаартай РUSO маркийн тээврийн хэрэгсэлтэй хог тээвэр хийж явсан. 14 цагийн орчим тэвшин дэх хог дүүрчхээд "" хогийн цэгт аваачиж асгаад буцах замд "" шатахуун түгээх станцын орчим нэг явган зорчигчийг зам хөндлөн гарч явахад цагаан өнгийн микр шиг машин мөргөж зам тээврийн осол гаргасныг би харсан. Тухайн үед би машиндаа хог ачигч болох явж байсан. Би "Сод монгол" шатахуун түгээх станцын орчим явж байхад миний явж байсан тал буюу талд нэг******* хүн зам дээр зогсож байгаад миний урд явж байсан жижиг машиныг өнгөрөөгөөд шууд зам хөндлөн гарч гүйсэн. Тухайн хүн нэлээн согтуу маягтай гуйваад явж байсан. Би энэ хүнийг цаанаас ирж яваа машинаа харсан болов уу гэж бодох хооронд машинд мөргүүлсэн. Тэгээд би буугаад очиж туслаад цаашаагаа явсан. Нөгөө мөргөсөн машин нь их ойрхон ирж явсан тэгэхээр тэр хүн харах боломжтой байсан ч хараагүй гүйсэн байхаа гэхдээ тэр хүн согтуу гуйваад гүйсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 133 дугаар тал/
- Гэрч : “... ахтэйгээ 2,5 литрийн савлагаатай нэрийн санахгүй байна пиво уугаад дуусаж байсан. Тэгээд бид гурав хөдлөөд ахын гэрийн зүг явсан би орой сум руу ахын машинтай явах байсан болохоор шатахуунаа авчихъя гээд явах замд хуучин Цагдаагийн пост өнгөрөөд байдаг “Сод Монгол” шатахуун түгээгүүрийн газраас шатахуун авахаар зогссон. Миний урд 4 машин зогсож байсан хүлээгээд зогсож байх хооронд ах бие заслаа гээд буугаад явсан. ахыг буугаад удаагүй байхад өөр түгээгч дотроос гарч ирээд дуудаад би шатахуунаа хийлгээд зогсож байсан. Тэгээд гэнэт л түгээгч эмэгтэй орилоод хүн дайраад алчихлаа гэж чанга дуугаар орилсон. Би машинаасаа буугаад харахад манай ах нэг цагаан өнгийн Хайс гэдэг машины урд хоёр дугуйны голд машин доор орчихсон байсан тэгээд жолооч манай ахыг мөргөсөн ах сандраад би түргэн дуудаач гээд нөгөө мөргөсөн ахын түргэн дуудсан. ахын хоёр хөл машин доор орчихсон цээжин хэсэг нь урд гуперийн доор дээшээ харчихсан машин доор хэвтэж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 137 дугаар тал/,
- Гэрч *******ын: “...Тухайн өдөр нөхөр бид хоёр гэртээ байж байхад өдөр 11 цагийн хавьцаа манай дүү манай гэрт ирээд цуг “” худалдааны төвөөс лизингээр зурагт аваад өг гэсэн тэгээд нөхөр дүү бид гурав манай гэрээс гараад худалдааны төв орсон тэндээс авах гэж байсан зурагт нь болохгүй болчиход нөхөр дүү бид гурав манай машинд дугуй авъя гээд Дархан захаас 2 ширхэг дугуй аваад тэндээ солиулаад гэр рүүгээ шууд явъя гээд гэрийн зүг явж байгаад гэр рүү эргэдэг уулзвараас өнгөрөөд явчихсан яасан бэ гэхэд шатахуунаа аваад буцаад гэр лүүгээ явъя гээд манай дүү хэлсэн тэгээд бид нар “” шатахуун түгээх станц дээр очоод урд хоёр машин байсан хүлээж байгаад шатахуунаа авах гээд хүлээж байхад манай нөхөр би буугаад тамхи татчихаад бие засаад ирье гээд машинаас буугаад явсан. Тэгээд манай нөхөр хэсэг хугацааны дараа замын эсрэг талаас наашаагаа машин руугаа ирж явсныг хальт харсан тэгээд дахиад харахад манай нөхөр байхгүй байсан тэгээд хүмүүс орилоод би машинаас буугаад очиход машинд мөргүүлчихсэн байсан... манай гэрт 2,5 литрийн Сэнгүр нэртэй пиво байсныг нөхөр бид хоёр “” худалдааны төвийн гадаа машин дотроо уусан. Өөр архи согтууруулах ундааны зүйл уугаагүй ээ. Манай нөхөр урд өдөр нь жоохон архи уусан байсан. Маргааш нь пивоноос өөр юм уугаагүй ээ...” гэх мэдүүлэг /хх-ийн 139 дүгээр/,
- Дархан-Уул аймаг дахь бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээчийн 2023 эны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 1156 дугаартай “...*******н биед баруун сүүжний тогоо дайрсан хугарал, баруун умдаг ясны дээд доод салаа, цээжний баруун 10,11,12-р хавирганы хугарал, дагз хэсгийн хуйханд зөөлөн эдийн няцрал, хэвлий, нуруунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр буюу зам тээврийн ослын үед хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.15-д зааснаар учрах үедээ амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулах эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 142-143 дугаар тал/,
- Шинжээч С.Саруулболдын 2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 102 дугаартай “...Жолооч нь Tоуоtо Hiасе маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явах үедээ Монгол улсын замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн. 2.2 Жолооч ******* нь Монгол улсын замын хөдөлгөөний 12.3-т жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна. 12.2-д харанхуй болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож авна гэсэн заалтуудыг зөрчсөн байна. 2.3 Жолооч нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхтэй. Тухайн осол гарах үед жолоочийн үнэмлэхийн хугацаа хүчинтэй. Tоуоtо Hiасе маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийн осол гарах үеийн хурд 49 км/цаг байна. Тухайн осол гарсан зам нь суурины дотор замд харьяалагдана. Осол үйлдэгдсэн шалтгаан нь жолооч замын хөдөлгөөний дүрмийн 12.3, 12.2 заалтыг, явган зорчигч замын хөдөлгөөний дүрмийн /5.6/-д явган зорчигч нь явган хүний гарц буюу гармаар зам хөндлөн гарна. Хэрэв үзэгдэх хүрээнд явган хүний гарц, гарам байхгүй бол замын дагуу хоёр тийш 12 сайн харагдах, хайс, хашилтгүй хэсгээр, ойртон ирж яваа тээврийн хэрэгслийг өнгөрүүлэн эгц хөндлөн гарна гэсэн заалтыг зөрчсөнөөс болсон байна...” гэх дүгнэлт /хх-ийн 148 дугаар тал/,
- Шинжээч Ш.Бямбажавын 2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 58 дугаартай “Зам тээврийн осолд техникийн бүрэн бус байдал нөлөөлөөгүй байна...” гэсэн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 159 дүгээр тал/,
- Дархан-Уул аймаг дахь бүсийн шүүх шинжилгээний төвийн 2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 4 дугаартай “Шинжилгээнд ирүүлсэн “*******” гэсэн цуснаас 1.75 промилли спиртийн агууламж илэрсэн...” гэсэн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 166-168 дугаар тал/,
- Дархан-Уул аймаг дахь бүсийн шүүх шинжилгээний төвийн 2023 оны 11 дүгээр гарын 30-ны өдрийн 3 дугаартай “Шинжилгээнд ирүүлсэн “" гэсэн цуснаас спиртийн агууламж илрээгүй...” гэсэн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт/хх-ийн 174-176 дугаар тал/,
- Яллагдагч *******ын: “Тогтоолтой би уншиж танилцсан. Прокурорын тогтоолыг би ойлгосон. Тогтоолоос надад асуух зүйлгүй байхгүй ээ. Надад "Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоол"-ыг би хүлээн зөвшөөрч байна. Миний том охин болох нь аймагт амьдардаг юм аа. Тэгээд манай охин энэ оны 11 дүгээр сарын 17-нд амаржаад нялх биетэй байсан юмаа бид хоёр охиноо эргэж төрсөн зээгээ үзэх гээд 2023 оны 11 Сарын 23-ны өдөр 11 цагийн орчим Дундговь аймаг Дэлгэрхангай сумаас аймаг руу явж байгаад 2023 оны 11 дүгээр сарын 23-нд 21 орчимд Улаанбаатар хотод хоночхоод өглөө 11 цагийн орчим Улаанбаатар хотоос аймгийг зориод явсан. Дархан-Уул аймагт өдөр 14 цагийн орчим орж ирээд төв рүүийн хамт орж ус ундаа жоохон чихэр жимс аваад 15 цагийн орчим тэр газраасаа хөдлөөд Дарханаас хойшоогоо явах замд байдаг Сод монгол шатахуун түгээх станцын орчим зам хөндлөн гарч явсан хүнийг мөргөж зам тээврийн осол гаргасан 14 цаг 53 минутад яаралтай тусламжийн хэсэгт манай дуудлага өгсөн. Би хүн зогсож байхыг харсан шатахуун түгээхийн замын эсрэг талд бараан хувцастай нэг******* хүн байсан. Тэр хүн нь эс Дарханы чиглэлд явж байсан нэг тээврийн хэрэгслийг өнгөрөөгөөд миний машины урдуур цаашаагаа буюу тал руугаа хараад миний явж байсан тал буюу Дарханаас рүү явж байсан тал руу огт хараагүй шууд гүйгээд гараад ирсэн. Бага зэрэг архи хэрэглэсэн байсан архи үнэртэж байсан. Надад өөр хэлэх зүйл байхгүй ээ...” гэх мэдүүлэг /хх-ийн 194 дүгээр тал/
Жолоочийн лавлагаа мэдээлэл /хх-ийн 214 дүгээр тал/ зэрэг бичгийн нотлох баримтууд хэрэгт цугларсан байна. зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж үзлээ.
Дархан-Уул аймгийн Прокурорын газраас шүүгдэгч *******ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцдог ба Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан үйлдлийг гэмт хэрэг тооцохоор хуульчилсан байна.
Шүүгдэгч ******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан тусгай субъект буюу жолооч болохын хувьд Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна”, 12.2-д заасан “Харанхуй болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож авна” гэсэн заалтуудыг зөрчсөн болох нь Шинжээч С.Саруулболдын 2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 102 дугаартай дүгнэлт /хх-ийн 148/-ээр тогтоогдсон.
Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримт болох шүүгдэгч ******* нь Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргасан, уг ослын улмаас хохирогч *******н эрүүл мэндэд хүнд хохирол учруулсантай шууд шалтгаант холбоотой байгаа нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна.
Иймд шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан “автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж шүүх дүгнэлээ.
Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Улсын яллагч “...Шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд 2023 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр үйлдэгдсэн нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хууль буцаан хэрэглэх нөхцөл байдал үүсэж байна. Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3-т зааснаар *******ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, шүүгдэгчээс хохирогчид нийт 13,207,639 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн. Шүүгдэгч нь хохирол төлбөрөөс 500,000 төгрөгийг төлсөн үлдэгдэл төлбөрийг төлж барагдуулахаа илэрхийлсэн. Хохирогчид цаашид гарах зардлаа нотлох баримтаар бүрдүүлж иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн сидийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, *******ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхийг эрх бүхий байгууллагад шилжүүлэх саналтай байна. Шүүгдэгчид 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдөр авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс эхлэн өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах саналтай байна.” гэх саналыг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Дашцэрэн “...*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон. ******* нь мөрдөн шалгах ажиллагааны шатнаас гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн. Хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хохирлыг төлөхөө илэрхийлсэн. *******ын үйлдсэн гэмт хэрэг нь болгоомжгүйгээр үйлдэгддэг хөнгөн гэмт хэрэгт хамаардаг. Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдсон. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг хэрэглэж тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, тэнсэн харгалзаж өгнө үү.” гэх саналыг тус тус гаргасан.
Эрүүгийн хариуцлага нь Эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч ******* нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн,, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй болох нь шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 196/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 203/ зэргээр тогтоогдож байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд “гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байх ба хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Хууль тогтоогчоос баталсан 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийг өөрчлөн найруулж, оногдуулах ялыг хүндрүүлэн 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөж эхэлсэн.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүн, хуулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно.” гэж,
1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж,
2 дахь хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт шинээр тооцсон, оногдуулах ялыг хүндрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй” гэж тус тус заажээ.
Иймд шүүгдэгч *******т ял шийтгэлийг оногдуулахдаа Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт орохоос өмнөх үеийн буюу гэмт хэрэг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулийг хэрэглэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлсэн байдлыг харгалзан дараах байдлаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж, эсхүл эрүүгийн хариуцлагаас чөлөөлж болно” гэж,
1 дэх хэсгийн 1.1-т “энэ хуулийн тусгай ангид хорих ял оногдуулахаар заагаагүй, эсхүл хорих ялын дээд хэмжээг гурван жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол хорих ялыг хөнгөрүүлэх, эсхүл хорихоос өөр төрлийн ялыг сонгон оногдуулах, эсхүл эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх; тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол хорихоос өөр төрлийн ялыг сонгон оногдуулах, эсхүл хорих ял оногдуулахгүйгээр гурван жил хүртэл хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэх” гэж тус тус заасан.
Шүүгдэгч ******* нь хохирогчийн баримтаар нэхэмжилсэн хохирлыг бүрэн төлсөн, хор уршигтай холбогдох төлбөрийг төлж барагдуулахаа бодитойгоор илэрхийлсэн байх тул түүний үйлдсэн гэмт хэргийн хэргийн шинж чанар, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршиг зэрэг байдлыг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг авахаар шийдвэрлэв.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-т “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж,
497.3-т “Гэм хор учруулахад хэд хэдэн этгээд оролцсон бол тэдгээр нь уг гэм хорыг хамтран хариуцах бөгөөд энэ тохиолдолд шууд гэм хор учруулсан этгээд төдийгүй, түүнийг уруу татсан, дэмжин тусалсан, түүнчлэн гэм хор учруулсны үр дүнг санаатай ашигласан этгээд нэгэн адил хариуцлага хүлээнэ” гэж,
505 дугаар зүйлийн 505.1-т “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж,
511 дүгээр зүйлийн 511.3-т “.Энэ хуулийн 230.2-т заасан сэтгэцэд учруулсан гэм хорыг мөнгөн хэлбэрээр арилгах үүргийг гэм хор учруулсан этгээд хүлээнэ” гэж тус тус заасан.
Хохирогч *******, түүний өмгөөлөгчийн зүгээс шүүх хуралдааны явцад хохирол, хор уршиг, сэтгэцэд учирсан хор уршигт нийт 35,000,000 төгрөг нэхэмжилсэн.
Хохирогч *******н сэтгэцэд учирсан хор уршиг нь “Тухайлсан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоох хүснэгт”-ийн “тавдугаар” зэрэглэлд хамаарч байгаа бөгөөд мөрдөгч энэ тухай түүнд танилцуулж зөвшөөрлийн хуудас /хх-ийн 180 дугаар тал/-ыг хэрэгт хавсаргасан байна.
Хэдийгээр мөрдөгч Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн А/268, А/275 дугаар хамтарсан тушаалаар батлагдсан “Гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргах журам”-ын 2.3-т зааснаар "Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосныг хүлээн зөвшөөрсөн маягтын загвар" –ын дагуу хохирогчид танилцуулан баталгаажуулаагүй ч шүүх хуралд хохирогч ******* нь уг зэрэглэлийг хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлсэн, үүний дагуу нөхөн төлбөрөө нэхэмжилсэн болохыг тэмдэглэв.
Шүүхээс хэргийн үйл баримтыг сэргээн тогтоохдоо гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцлийг шүүгдэгч ******* нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна”, 12.2-д заасан “Харанхуй болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож авна” гэснийг,
хохирогч ******* нь замын хөдөлгөөний дүрмийн /5.6/-д явган зорчигч нь явган хүний гарц буюу гармаар зам хөндлөн гарна. Хэрэв үзэгдэх хүрээнд явган хүний гарц, гарам байхгүй бол замын дагуу хоёр тийш сайн харагдах, хайс, хашилтгүй хэсгээр, ойртон ирж яваа тээврийн хэрэгслийг өнгөрүүлэн эгц хөндлөн гарна гэсэн заалтыг тус тус зөрчсөний улмаас үүссэн” гэж дүгнэсэн.
Иймд хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэхдээ гэмт хэргийн хүнд, хөнгөн, хүндрүүлэх нөхцөл байдал, учруулсан гэмт хор, хохирогчийн гэм буруутай байдал, гэм хор учруулагчийн гэм буруу зэргийг харгалзан нөхөн төлбөр тооцох жишиг аргачлалын 5 дугаар зэрэглэлийн доод хэмжээнээс хувь тэнцүүлэн тооцож /550,000*23/ нийт 12,650,000 төгрөгийн,
Баримтаар нэхэмжилсэн эмчилгээний зардал 1,924,777 төгрөг, ажилгүй байсан хугацааны буюу дансны хуулгаар тогтоогдож байгаа, ажилгүй байсан хугацааны цалин 900,000 төгрөг, хохирогч *******г асрах үед түүнийийн ажиллаагүй хугацааны 452,800 төгрөгийн нэхэмжлэлийг тус тус хангаж нийт 15,927,577 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэснээс шүүгдэгч ******* нь 2,719,938 төгрөгийг төлж барагдуулсан байна.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 497.3, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч *******аас нийт 13,207,639 төгрөгийг гаргуулж хохирогч *******д олгож, хохирогч *******н нэхэмжлэлээс үлдэх хэсгийг нь хэлэлцэхгүй орхиж, иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээхээр шийдвэрлэлээ.
Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн дугаартай жолооны үнэмлэхийг Дундговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлж, бичлэг бүхий 1 ширхэг CD-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тус тус шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Нумаа овогт Бандийн ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан “автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар шүүгдэгч *******ын тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, хорих ялыг оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******т оногдуулсан эрх хасах ялын хугацааг албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн тоолсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч *******т тэнссэн хугацаанд оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэж, хяналт тавихыг Дундговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг, мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг тус тус анхааруулсугай.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 497.3, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч *******аас 13,207,639 төгрөгийг гаргуулж хохирогч Дархан-Уул аймгийн Дархан сум, , оршин суух ******* //-д олгож, хохирогч ******* нь хор уршигтай холбогдох зардлаа иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмын дагуу нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.
7. Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн дугаартай жолоочийн үнэмлэхийг Дундговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлж, бичлэг бүхий 1 ширхэг CD-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргасугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
9. Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
10. Шийтгэх тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ГЭРШИХБӨРТЭ