Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 02 сарын 28 өдөр

Дугаар 2024/ШЦТ/83

 

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 166/2024/0072/Э

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Гэршихбөртэ даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Баярсүрэн,

Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Наранмөнх,

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийг 2024 оны 02 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, *******,*******,*******,*******,*******,*******,,,,,,,,

//,

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/:

 

Шүүгдэгч ******* нь 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдөр 19 цагийн орчимд Дархан-Уул аймгийн Дархан сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “” шатахуун түгээх станцын урд хатуу хучилттай зам дээр улсын дугаартай Нunday Рогtег-2 маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явах үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.2-т заасан “харанхуй болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явах”, 12.3-т заасан “жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг тус тус зөрчиж уулзвараас шулуун зам руу нэвтэрч байсан улсын дугаартай Sinotruck маркийн тээврийн хэрэгслийг мөргөж зам тээврийн осол гаргасны улмаас улсын дугаартай Нunday Рогtег-2 маркийн тээврийн хэрэгсэлд зорчин явсан биед баруун сарвууны алганы шивнүүрийн хугарал, зүүн шилбэ, хэвлий, баруун цавинд цус хуралт бүхий хүндэвтэр гэмтэл учирч, авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр:

 

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 08 дугаар тал/, хэргийн           газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 10-11, 16-17 дугаар тал/, ослын газарт хэмжилт хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 12-13 дугаар тал/, Камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 18 дугаар тал/,Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /хх-ийн 20 дугаар тал/, хохирогч мэдүүлэг /хх-ийн 23-25 дугаар тал/, гэрч  мэдүүлэг/хх-ийн 29 дүгээр тал/, компанийн 2024 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 24/03 дугаартай албан бичиг /хх-ийн 30 дугаар тал/, иргэний нэхэмжпэгч мэдүүлэг /хх-ийн 40 дүгээр тал/, шинжээч Д.Ягаан, Р.Мөнхбат, Г.Гантулга нарын 2023 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 18 дугаартай зам тээврийн осол гарсан шалтгаан нөхцөлийг тодруулах зорилгоор хийсэн дүгнэлт /хх-ийн 50-51 дүгээр тал/, Вендо ХХК-ийн шинжээчийн 2023 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн дугаартай авто машин техникийн үнэлгээний дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 56-57 дугаар тал/, Техникийн шинжээчийн 2023 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 68, 69 дугаартай дүгнэлтүүд, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 72-74 дүгээр тал/, Дархан-Уул        аймаг дахь бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээчийн 2023 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 32 дугаартай дүгнэлт /хх-ийн 90-91 дүгээр тал/, шинжээч Ш.Бямбажавын мэдүүлэг/хх-ийн 95 дугаар тал/, яллагдагч *******ийн мэдүүлэг /хх-ийн 106 дугаар тал/, Дархан-Уул аймгийн прокурорын газрын хяналтын прокурорын 2024 оны 01      дүгээр сарын 31-ний өдрийн 03 дугаартай “иргэний хариуцагчаар татах тухай” прокурорын тогтоол /хх-ийн 136-137 дугаар тал/ гэх нотлох баримтуудыг шинжлэн судалсан бөгөөд эдгээр нотлох баримтуудыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлтийг талуудаас гаргаагүй болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтууд нь тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эдгээр нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуульд заасан журам, шаардлагыг зөрчөөгүй, хэргийн оролцогчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул дээрх нотлох баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.

 

 

Нэг. Гэм буруутайд тооцох тухайд:

 

  1. Үйл баримт:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч *******: “...гэм буруугаа зөвшөөрч байна” гэх мэдүүлэг,

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбар мэдүүлэг, гэм буруугийн талаарх улсын яллагчийн дүгнэлт зэргээс дүгнэн үзэхэд:

 

Шүүгдэгч ******* нь 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдөр 19 цагийн орчимд Дархан-Уул аймгийн Дархан сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “” шатахуун түгээх станцын урд хатуу хучилттай зам дээр улсын дугаартай Нunday Рогtег-2 маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явах үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.2-т заасан “харанхуй болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явах”, 12.3-т заасан “жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг тус тус зөрчиж уулзвараас шулуун зам руу нэвтэрч байсан улсын дугаартай Sinotruck маркийн тээврийн хэрэгслийг мөргөж зам тээврийн осол гаргасны улмаас улсын дугаартай Нunday Рогtег-2 маркийн тээврийн хэрэгсэлд зорчин явсан биед баруун сарвууны алганы шивнүүрийн хугарал, зүүн шилбэ, хэвлий, баруун цавинд цус хуралт бүхий хүндэвтэр гэмтэл учирч, авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна.

 

Энэ үйл баримт нь мөрдөн байцаалтын шатанд хэрэгт цугларсан:

 

- Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 08 дугаар тал/,

 

- Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 10-11,16-17 дугаар тал/,

 

- Ослын газарт хэмжилт хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 12-13 дугаар тал/,

 

- Камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, /хх-ийн 18 дугаар тал/,

 

- Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /хх-ийн 20 дугаар тал/,

 

- Хохирогч : “...Би “” ХХК-нд борлуулагчийн ажил хийдэг бөгөөд 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдөр Сэлэнгэ аймаг руу борлуулалт хийж яваад буцаад Дархан-Уул аймгийн Дархан сумын төв рүү орж ирж байсан бөгөөд манай борлуулалтын тээврийн хэрэгслийг гэх хүн жолоодож явсан юм аа. Тэгээд “” нэртэй шатахуун түгээх станцын хажуугаар гарч явтал тухайн шатахуун түгээх станцаас өвс ачсан том оврын ачааны машин төв зам руу ороод ирсэн. Энэ үед манай машины жолооч дуут дохио өгч нэлээд холоос тоормос гишгэж зогсоох арга хэмжээ авсан боловч зам гулгаатай мөстэй байсан учраас ямар ч зогсох боломжгүй гулгаж яваад тухайн машины хажуугаас мөргөж манай машин хөндлөн болоод зогссон. Харин би тэр үед машины багананд байх бариулд гараа цохиж гэмтээсэн. Зам гулгаатай байснаас болж машин гулгаж явсаар байгаад дээрх машиныг мөргөсөн. Түүнээс манай машин маш зөөлөн явж байсан юм. Манай жолооч угаасаа архи дарс хэрэглэдэггүй хүн байгаа юм аа. Тухайн үед би хамгаалах бүсээ зүүсэн байсан. Гадаа харанхуй болчихсон үзэгдэх орчин хязгаарлагдмал болчихсон байсан. Миний баруун гарын чигчийн хурууны савхан яс хугарсан байна лээ... ...Надад эмчилгээний зардал гэж 400,000 төгрөгийн зардал гарсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 23-25 дугаар тал/,

 

- Гэрч "...Би өнөөдөр буюу 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 15 цагийн үед Сэлэнгэ аймгийн аймаг руу явах гээд өөрийн эзэмшлийн улсын дугаартай "Sitrax" маркийн тээврийн хэрэгслийг жолоодож хөдөлсөн. Тэгээд би замдаа явж байгаад Дархан-Уул аймгийн төвөөс хойд зүгт, төв замын зүүн гар талд байрлах "" шатахуун түгээх станцаас тээврийн хэрэгсэлдээ түлш авчхаад би өөрөө тухайн улсын дугаартай тээврийн хэрэгслээ жолоодоод хөдлөөд төв зам руу орж хөдөлгөөнд оролцоход миний жолоодож явсан тээврийн хэрэгслийн урд талын дугуй болон жолоочийн кабин руу баруун талаас буюу ертөнцийн зүгээр хойд талаас портер маркийн тээврийн хэрэгсэл мөргөсөн. Тэгээд би жолоодож явсан тээврийн хэрэгслээ зогсоогоод буугаад миний тээврийн хэрэгслийг мөргөсөн портер маркийн тээврийн хэрэгсэл рүү очоод харахад тухайн портер маркийн тээврийн хэрэгслийн баруун талд нь сууж явсан зорчигч нь тээврийн хэрэгслийнхээ сандлын түшлэгийг хойш нь налуулчихсан сууж байсан ба тухайн портер маркийн тээврийн хэрэгслийн жолооч нь жолооны хүрдээ дэрлээд байж байхаар нь би "жолоочоос таны бие ямар байна, зүгээр үү” гэж асуусан чинь тухайн машины жолооч “зүгээр байна та түргэн дуудаач” гэхээр нь би цагдаа болон түргэн тусламж руу залгаж дуудсан... Би ганцаараа явж байсан. Ямар нэгэн тэмдэг, тэмдэглэлийн заалт байгаагүй. Би 3-4 км цагийн хурдтай уулзвар руу нэвтэрч орж байсан. Тиймээ. Надад тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэх байгаа. Би архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй. Би өөрөө анхаарал болгоомжгүй явсан, нөгөө портерын жолооч хурдаа тохируулж яваагүйн улмаас гарсан гэж үзэж байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 29 дүгээр тал/,

 

- компанийн 2024 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 24/03 дугаартай албан бичиг /хх-ийн 30 дугаар тал/,

 

- Иргэний нэхэмжпэгч : “...Надад үнэлгээгээр 2,450,300 төгрөгийн хохирол учирсан. Буруутай этгээдээс нэхэмжилнэ...” гэх мэдүүлэг/хх-ийн 40 дүгээр тал/,

 

- Шинжээч Д.Ягаан, Р.Мөнхбат, Г.Гантулга нарын 2023 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 18 дугаартай зам тээврийн осол гарсан шалтгаан нөхцөлийг тодруулах зорилгоор хийсэн “... // нь улсы- дугаартай Sinotruck маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явах үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн. /АO87021633/ нь улсын дугаартай Sinotruck маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явах үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.3 /жолооч замд нийлэх, замаас гарахдаа уг замын дагуу яваа хөдөлгөөнд оролцогчдод зам тавьж өгнө гэсэн заалтыг зөрчсөн. овогтой // нь улсын дугаартай Нunday Рогtег-2 маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явах үедээ Монгол Улсын Замын Хөдөлгөөний дүрэм зөрчсөн. овогтой // нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.2 “харанхуй болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явах”, 12.3 “жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн. овогтой //-ын жолоодож явсан дугаартай Нunday Рогtег-2 тээврийн хэрэгслийн осол гаргах үеийн хурдыг тогтоох боломжгүй. овогтой //-ын жолоодож явсан дугаартай Нunday Рогtег-2 тээврийн хэрэгслийн осол гарах үед зогсоох арга хэмжээ аваагүй. Тухайн замын нөхцөлд халтиргаатай мөстэй цастай зам дээр улсын дугаартай Нunday Рогtег-2 маркийн тээврийн хэрэгслийн жолооч овогтой // нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.1 “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна” гэсэн заалтыг удирдлага болгон явах ёстой. Тухайн замын зохион байгуулалт нь осол гарахад нөлөөлөөгүй харин замын нөхцөл байдлын хувьд халтиргаатай байсан нь хурдаа тохируулж явах шаардлагатай. Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалтаар гарцаас гарч ирсэн /АO87021633/ нь улсын дугаартай Sinotruck машины жолооч/ буруутгаж байгаа боловч чиргүүлтэй том машин хөдөлгөөн эхлээд КОЛОНКООС гарч замын баруун гар талын эгнээнд эргэж орох хугацааны хувьд хурд их байх ямар ч боломжгүй бөгөөд хурд удаан байх нь тодорхой. Түүнчлэн харанхуй үед Sinotruck машины жолоочийг эгнээндээ орж эхлэхээс өмнө холоос хурдтай ирж яваа Рогtег машин харагдаж амжаагүй ч байх нөхцөлтэй. Осол гарсан үндсэн шалтгаан нь овогтой // жолоодож явсан дугаартай Нunday Рогtег-2 халтиргаатай зам дээр их хурдтай явсан бөгөөд, тээврийн хэрэгслээ зогсоох арга хэмжээ аваагүй, том машиныг харалгүй очиж мөргөсөн буруутай...” гэсэн дүгнэлт /хх- ийн 50-51 дүгээр тал/,

 

- “Вендо” ХХК-ийн шинжээчийн 2023 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн дугаартай авто машин техникийн үнэлгээний “...Нийт шууд зардлын дүн 2,150,000 төгрөг, үнэлгээгээр тогтоогдсон дүн 2,450,000 төгрөг...” гэсэн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 56-57 дугаар тал/,

 

- Техникийн шинжээчийн 2023 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 68, 69 дугаартай "... Зам тээврийн осол гарахад техникийн бүрэн бус байдал нөлөөлөөгүй байна...” гэсэн дүгнэлтүүд, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 72-74 дүгээр тал/,

 

- Дархан-Уул аймаг дахь бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээчийн 2023 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 32 дугаартай “... биед баруун сарвууны алганы шивнүүрийн хугарал, зүүн шилбэ, хэвлий, баруун цавинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн хэрэг учрал болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой байна. Дээрх баруун сарвууны алганы шивнүүрийн хугарал гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт, зүүн шилбэ, хэвлий. баруун цавинд цус хуралт гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Цаашид гэмтэл нь эрүүл мэнд ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй....” гэх дүгнэлт /хх-ийн 90-91 дүгээр тал/,

 

Шинжээч Ш.Бямбажавын: “...Хэргийн газрын үзлэгээр хэргийн газраас тухайн тээврийн хэрэгсэл тоормос гишгэсэн тоормосны мөр байгаагүй ээ. Нөгөө талаас тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцохдоо моторын эргэлтээр дугуйнд эргэлт үүсгэх үүргийг дугуйнд дамжуулахыг хурдны хайрцгаар дамжуулан дугуй эргэлддэг. Гэтэл тухайн тээврийн хэрэгсэлд үзлэг хийхэд хурдны хайрцгийн арын кардантай холбогдсон хэсэг задарсан нь тухайн тээврийн хэрэгсэл нь зам тээврийн осол гарах үед зогсоох арга хэмжээг тоормос гишгээгүйг нотолж байгаа юм аа. Энэ нь хурдны хайрцаг, моторын эргэлтийг тоормос гишгэснээр салдаг бөгөөд энэ нь салаагүй учраас хурдын хайрцаг нь кардантай холбогдсон арын хэсгээрээ задарч эвдэрсэн байгаа нь ямар нэгэн зогсоох арга хэмжээ аваагүй гурван хэлхээ салаагүйгээр очиж мөргөсөн нь тогтоогдож байна. Иймд улсын дугаартай Нunday Рогtег-2 маркийн тээврийн хэрэгслийн жолооч нь зогсоох арга хэмжээг оновчтой аваагүй байсан нь тогтоогдож байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 95 дугаар тал/,

 

Яллагдагч *******ийн: “...Би 2023.12.08-ны өдөр Сэлэнгэ аймгаас Дархан-Уул аймаг руу ХХК-ний борлуулалтын машин жолоодоод ирж байгаад 19 цагийн орчимд Дархан-Уул аймгийн Дархан сумын 18 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг ШТС-ийн уулзвар дөхөж байтал колонк талын туслах замаас зам руу том оврын ачааны машин ороод ирсэн бөгөөд тухайн үед сигнал дараад тоормос гишгэсэн бөгөөд замын нөхцөл байдал гулгаатай байсан болохоор машинаа зогсоож чадахгүй очоод тэр машиныг мөргөсөн бөгөөд тухайн үед машин дотор зорчиж явсан борлуулагч Солонго гарандаа гэмтэл авсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 106 дугаар тал/,

 

Дархан-Уул аймгийн прокурорын газрын хяналтын прокурорын 2024 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 03 дугаартай “иргэний хариуцагчаар татах тухай” прокурорын тогтоол /хх-ийн 136-137 дугаар тал/ зэрэг бичгийн нотлох баримтууд хэрэгт цугларсан байна. зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж үзлээ.

 

  1. Эрх зүйн дүгнэлт:

 

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас шүүгдэгч *******ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцдог ба Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-т автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан үйлдлийг гэмт хэрэг тооцохоор хуульчилсан байна.

 

Шүүгдэгч ******* нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна”, 12.2-д заасан “Харанхуй болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож авна” гэсэн заалтуудыг зөрчсөн болох нь шинжээч Д.Ягаан, Р.Мөнхбат, Г.Гантулга нарын 2023 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 18 дугаартай дүгнэлт /хх-ийн 49-50 дугаар тал/-ээр тогтоогдсон.

 

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримт болох шүүгдэгч ******* нь Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргасан, уг ослын улмаас хохирогч эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсантай шууд шалтгаант холбоотой байгаа нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна.

 

Иймд шүүгдэгч *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж шүүх дүгнэлээ.

 

Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

  1. Эрүүгийн хариуцлага:

 

Улсын яллагч: “....Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5  дугаар зүйлийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг нөхөн төлсөн нөхцөл байдлыг харгалзан хөнгөрүүлэх нөхцөл байдалтай гэж үзэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. 2023 оны 12 сарын 07-ны өдрөөс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд хэсэгт нэмэлт өөрчлөлт орж, хүндрүүлэн зүйлчилсэн бөгөөд хуулийн хэрэгжих хугацаа нь 2024 оны 01 сарын 01-ний өдрөөс эхэлж байгаа. Шүүгдэгч *******ийн үйлдсэн гэмт хэрэг нь 2023 оны 12 сарын 08-ны үйлдэгдсэн бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлд заасны дагуу хуулийг буцаан хэрэглэх нөхцөл байдал бүрдсэн байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ид 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх, шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй, иргэний нэхэмжлэлтэй холбоотой маргаан байхгүй, шүүгдэгчид цагдан хоригдсон хоноггүй, хэргийн хамт ирсэн 1 ширхэг сидийг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хавсаргах, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүлэх саналтай байна” гэх саналыг гаргасан.

 

Эрүүгийн хариуцлага нь Эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч *******  нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн,, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй болох нь шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 113/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 107/ зэргээр тогтоогдож байна.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд “гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байх ба хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Хууль тогтоогчоос баталсан 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийг өөрчлөн найруулж, оногдуулах ялыг хүндрүүлэн 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөж эхэлсэн.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүн, хуулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно.” гэж,

1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж,

2 дахь хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт шинээр тооцсон, оногдуулах ялыг хүндрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй” гэж тус тус заажээ.

 

Иймд шүүгдэгч ял шийтгэлийг оногдуулахдаа Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт орохоос өмнөх үеийн буюу гэмт хэрэг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулийг хэрэглэх нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч *******ийн үйлдсэн хэргийн шинж чанар, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршиг зэрэг байдлыг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял шийтгэхээр шийдвэрлэлээ.

 

  1. Хохирол, хор уршиг:

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-т “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж,

505 дугаар зүйлийн 505.1-т “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж тус тус заасан.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч нь 400,000 төгрөгийг, иргэний нэхэмжлэгч 2,450,000 төгрөгийг, иргэний нэхэмжлэгч Дархан-Уул аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсээс 90,000 төгрөгийг тус тус нэхэмжилснийг шүүгдэгч болон иргэний хариуцагч нараас бүрэн төлж барагдуулсан байх тул шүүгдэгч *******ийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэлээ.

 

  1. Бусад асуудал:

 

Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн бичлэг бүхий 1 ширхэг CD-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******ид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тус тус шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч овогт ийн ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ид 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулсугай.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч *******ид оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 5 сарын хугацаанд сар бүр 100,000 төгрөгөөр тооцон хэсэгчлэн төлж барагдуулахыг үүрэг болгож, шүүхээс тогтоосон хугацаанд уг ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид анхааруулсугай.

 

4. Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн бичлэг бүхий 1 ширхэг CD-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргасугай.  

 

5. Шүүгдэгч *******ийн жолоочийн үнэмлэхийг хэрэгт хавсаргаж ирүүлээгүй болохыг дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******ид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шүүгдэгч *******ид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Б.ГЭРШИХБӨРТЭ