| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Б.Гэршихбөртэ |
| Хэргийн индекс | 166/2024/0082/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/92 |
| Огноо | 2024-03-06 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | К.Нанжинханд |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 03 сарын 06 өдөр
Дугаар 2024/ШЦТ/92
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 166/2024/0082/Э
Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Гэршихбөртэ даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Балжинням,
Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор К.Нанжинханд,
Хохирогч *******,
Шүүгдэгч *******, ******* нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт *******ын *******, ******* овогт *******гийн ******* нарт холбогдох эрүүгийн дугаартай хэргийг 2024 оны 02 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
1.1. Монгол улсын иргэн, ,,,,,, одоогоор Дархан сум дахь “” ХХК-ний вагон үзэгч,,,,,
Урьд Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт 6 сарын хугацаагаар хүмүүжпийн чанартай албадлагын арга хэмжээ авахаар шийдвэрлэсэн.
******* овогт *******ын ******* /РД:/,
1.2 Монгол улсын иргэн, ,,,,,, одоогоор Дархан сум дахь “" ХХК-ны вагон үзэгч,,,, тоотод оршин суух хаягтай,
Урьд Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт 2 жилийн хорих ял оногдуулж 1 жилийн хугацаагаар хойшлуулсан,
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтад заасан гэмт хэрэгт 5 жилийн хорих ялаар шийтгүүлсэн ба Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн жзсгийн анхан шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн захирамжаар эдлээгүй үлдсэн 1 жил 8 сар 25 хоногийн хорих ялаас хугацааны өмнө сулласан.
******* овогт *******гийн ******* /РД:/
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч *******, ******* нар нь үйлдлээрээ нэгдэж 2023 оны 12 дугаар сарын 22-ны өдрөөс 23-нд шилжих шөнө 00 цаг 30 минутын орчимд .оуулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Дархан-Уул аймгийн Дархан сумын ийн нутаг дэвсгэрт байрлах караокены гадна *******той үл ялих зүйлээс болж маргалдан толгой тус газарт нь өшиглөх зэргээр зодож биед баруун дээд 1-р шүдний хугарал, баруун 2-р шүдний эмтрэл, баруун 1, 2 дугаар шүдний буйланд шарх, хамрын таславчийн мурийлт, хамруун нуруунд зулгаралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр:
Хохирогч *******ын мэдүүлэг/хх-ийн 21, 23 дугаар тал/, Дархан-Уул аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн 2024 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 18/28 дугаартай албан бичиг/хх-ийн 25 дугаар тал/, иргэний нэхэмжпэгч гийн мэдүүлэг /хх-ийн 30 дугаар тал/, гэрч ын мэдүүлэг/хх-ийн 32 дугаар тал/, гэрч ий мэдүүлэг/хх-ийн 39 дүгээр тал/, BSB худалдааны төвийн хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 15-16 дугаар тал/, Дархан-Уул аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2024 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 83 дугаартай дүгнэлт /хх-ийн 46-47 дугаар тал/, Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламжийн хуудас /хх- ийн 48 дугаар тал/, шинжээч Г.Ганпүрэвийн мэдүүлэг /хх-ийн 52 дугаар тал/, гэх нотлох баримтуудыг шинжлэн судалсан бөгөөд эдгээр нотлох баримтуудыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлтийг талуудаас гаргаагүй болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтууд нь тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эдгээр нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуульд заасан журам, шаардлагыг зөрчөөгүй, хэргийн оролцогчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул дээрх нотлох баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.
Нэг. Гэм буруутайд тооцох тухайд:
1. Үйл баримт:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч “....” гэх мэдүүлэг, *******ий “...” гэх мэдүүлэг,
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбар мэдүүлэг, гэм буруугийн талаарх улсын яллагчийн дүгнэлт зэргээс дүгнэн үзэхэд шүүгдэгч *******, ******* нар нь үйлдлээрээ нэгдэж 2023 оны 12 дугаар сарын 22-ны өдрөөс 23-нд шилжих шөнө 00 цаг 30 минутын орчимд .оуулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Дархан-Уул аймгийн Дархан сумын ийн нутаг дэвсгэрт байрлах караокены гадна *******той үл ялих зүйлээс болж маргалдан толгой тус газарт нь өшиглөх зэргээр зодож биед баруун дээд 1-р шүдний хугарал, баруун 2-р шүдний эмтрэл, баруун 1, 2 дугаар шүдний буйланд шарх, хамрын таславчийн мурийлт, хамруун нуруунд зулгаралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдож байна.
Энэ үйл баримт нь мөрдөн байцаалтын шатанд хэрэгт цугларсан:
- Хохирогч *******ын "Би өнгөрсөн 2023 оны 12 дугаар сарын 22-ны едрийн 18 цагийн үед байгууллагын шинэ жилийн арга хэмжээнд оролцчихоод тэндээсээ Дархан сумын т байрлах “” нэртэй караокегоор орж үйлчлүүлсэн. Тэгээд тухайн “” караокеноос 12 цаг өнгөрч байхад гарч явж байгаад тухайн караокены хажууд байрладаг “” худалдааны төвийн хажууд үл таних хүмүүст зодуулсан. Миний үүдэн талын дээд 2 шүд болон баруун талын 1 шүд хугарсан, толгойны арын хэсэг болон орой талаараа хавдартай, хамар таславч бага зэргийн мурийлттай гэсэн гэмтэл учирсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 21 дүгээр тал/,
“миний санаж байгаагаар миний толгой нүүр хэсэгт өвдөлт мэдрэгдээд бага зэрэг ухаан орох үед цагдаа нар ирсэн байсан, цагдаа ирэхэд би согтуу байсан тул гээд цагдаа нарыг явуулчихсан байсан. Би тухайн үед их хэмжээний архи согтууруулах ундааны зүйл хэрэглээд согтуу байсан тул ямар хувцастай, хэн гэдэг хүн намайг цохисныг тодорхой санахгүй байгаа. Одоо шүд өвдөнө, толгой өвдөх зовуурьтай байна. Би тодорхой хэмжээгээр сорвины тос болон шинжилгээ өгсөн баримтууд байгаа. Харин санхүүгийн боломжоос шалтгаалаад учирсан гэмтэлдээ бүрэн эмчилгээ хийлгээгүй, харин холбогдох эмнэлгээс хэдэн төгрөгөөр эмчилгээ авах тухай тодорхойлолт авсан байгаа...” гэх мэдүүлэг /хх-ийн 23 дугаар тал/,
- Дархан-Уул аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн 2024 оны 01 дүгээр гасо- 22-ны өдрийн 18/28 дугаартай албан бичиг /хх-ийн 25 дугаар тал/,
- Иргэний нэхэмжлэгч гийн “Тус гомдол мэдээлэлд 2023 оны 12 дугаар сарын 23-ны өдрөөс 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн хооронд S06 тархи доргилт, S02.5 шүдний хугарал, S00.1 зовхи нүд орчмын няцрал оношоор Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлж эрүүл мэндийн даатгалын сангаас нийт 150,000 төгрөгийн төлбөр гарсан байна. Уг төлбөрийг Төрийн сан дахь 100900020080 дугаартай дансанд төвлөрүүлэх шаардлагатай.” гэх мэдүүлэг /хх-ийн 30 дугаар тал/,
- Гэрч ын “...шөнө 01 цаг өнгөрч байхад гаднаас бусдад зодуулсан байдалтай нүүр нь шалбарч хамраас нь цус гарч хувцас нь урагдсан байдалтай үүдэн2 шүд нь хугарсан байдалтай гаднаас орж ирсэн. Тэгээд маргааш өглөө нь Нэгдсэн эмнэлгийн хүлээн авах дээр очиж эмчид үзүүлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 32 дугаар тал/,
- Гэрч ий “Тухайн 2023 оны 12 дугаар сарын 22-ны өдөр манай байгууллагын шинэ жилийн баярын арга хэмжээ болоод би тухайн арга хэмжээнд оролцоод 22 цагийн үед тараад манай ажпынхан “” гэх нэртэй газар луу орж байж байгаад 23 цагийн үед бид 2 тэндээс гараад шинэ Дарханы шинэ хороололд байрлах “” гэх нэртэй караоке руу ажпынхаа хэсэг хүмүүс дээр очсон. Тэгээд бид 2 тухайн газарт сууж байтал манай найз согтоод ширээ налаад унтаад байхаар нь би ыг гэрт нь хүргэж өгөх гээд ыг босгоод гарч бай гээд түрүүлж гаргачхаад хойноос нь гартал тухайн “” караокены гадаа хүмүүстэй маргалдаад зогсож байхаар нь би явж очоод тухайн маргааныг дуусгаад ыг цаашаа дагуулаад “BSВ” худалдааны төвийн хажуу талын шатаар буугаад явж байтал тухайн маргалдсан хүмүүс бид 2-ын араас хашхирсан чинь эргээд тухайн хүмүүс рүү гүйгээд явчихаар нь би араас дагаж очсон чинь нэг залуутай нь зууралцахаар нь би дундуур нь ороод салгах гэтэл миний нүүрний зүүн талын хацар луу хэн нэгэн нь цохиод би газарт унаад буцаж босож ирээд той маргалдаж байсан нэг хүнийг нь салгаад маргааныг зогсоох талаар яриад байж байгаад эргээд хартал манай найз газар уначихсан хэвтэж байхаар нь би очоод ыг босгоод байж байтал цагдаа ирээд бид нар салаад явцгаасан. Тэгээд би ыг гарт нь хүргэж өгөөд гэртээ харьсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 39 дүгээр тал/,
- худалдааны төвийн хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 15-16 дугаар тал/,
- Дархан-Уул аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2024 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 83 дугаартай “*******ын биед баруун дээд 1-р шүдний хугарал, баруун 2-р шүдний эмтрэл, баруун 1, 2 дугаар шүдний буйланд шарх, хамрын таславчийн мурийлт, хамруун нуруунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Дээрх баруун дээд 1-р шүдний хугарал, баруун 2 дугаар шүдний эмтрэл, баруун 1, 2 дугаар шүдний буйланд шарх, хамрын нуруунд зулгаралт гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт тогтоогдлоо. Хамрын таславчийн мурийлтын шинэ хуучныг тогтоох боломжгүй. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.” гэх дүгнэлт /хх-ийн 46-47 дугаар тал/,
- Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламжийн хуудас /хх- ийн 48 дугаар тал/,
- Шинжээч Г.Ганпүрэвийн “Уг гэмтэл нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй, *******ын шүдний хугарал нь дангаараа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарч байгаа бөгөөд хамрын таславчийн мурийлт гэмтлийн зэрэгт өөрчлөлт оруулахгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 52 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж үзлээ.
2. Эрх зүйн дүгнэлт:
Дархан-Уул аймгийн Прокурорын газраас шүүгдэгч *******, ******* нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “бүлэглэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн.
Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлэн хавтаст хэрэгт тусгасан бичгийн нотлох баримт, эд мөрийн баримтуудыг шинжлэн судалж, түүнд үндэслэн дүгнэлт хийх аргаар хэргийн үйл баримтыг тогтоодог.
Энэхүү үйл баримтаар шүүгдэгч *******, ******* нар нь хохирогч *******ын биед баруун дээд 1-р шүдний хугарал, баруун 2-р шүдний эмтрэл, баруун 1, 2 дугаар шүдний буйланд шарх, хамрын таславчийн мурийлт, хамруун нуруунд зулгаралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлт, гэрч, хохирогч нарын мэдүүлгүүдээр тогтоогдож байна.
Энэ нь шүүгдэгчийн өөрөө хүсэж үйлдсэн, ухамсарт үйлдэл мөн ба уг үйлдлийн улмаас хохирогч *******ын биед хөнгөн хохирол учруулсан шалтгаант холбоотой байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч *******, ******* нарын үйлдлийн улмаас хохирогч *******ын биед баруун дээд 1-р шүдний хугарал, баруун 2-р шүдний эмтрэл, баруун 1, 2 дугаар шүдний буйланд шарх, хамрын таславчийн мурийлт, хамруун нуруунд зулгаралт гэмтэл тогтоогдсон бөгөөд дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэг болох нь Шүүх шинжилгээний ерөнхий газрын Дархан-Уул аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2024 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 83 дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 46-47/-ээр нотлогдох бөгөөд шүүгдэгчийн энэ үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл байна.
Иймд шүүгдэгч *******, ******* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “бүлэглэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэв.
Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Улсын яллагчаас “...Шүүгдэгч *******, ******* нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага оногдуулах үндэслэлтэй байна. Эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нарт тус бүр 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах, оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг Дархан хотын тохижилт үйлчилгээний газарт эдлүүлэх, шүүгдэгч нарт урьд 2024 оны 01 дүгээр сарын 21, 22-ны өдрүүдэд авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн сидийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж, шүүгдэгч *******д өмнөх шийтгэх тогтоолоор авсан тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулах саналтай байна.” гэх саналыг гаргасан.
Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч *******, ******* нар нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэл эдэлж байсан болох нь шүүгдэгч *******ий иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 107/, шүүгдэгч иргэний үнэмлэхийн хуулбар /хавтаст хэргийн 77/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 84, 110/ зэргээр тогтоогдож байна.
Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх болон хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, харин учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******, ******* нарт тус бүр 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.12 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Хорих ялаас хугацаанаас өмнө суллагдсан хүн хяналтын хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх эдлээгүй үлдсэн ял дээр шинээр үйлдсэн гэмт хэрэгт оногдуулсан ялыг энэ хуулийн 6.9 дүгээр зүйлд заасан журмаар нэмж нэгтгэнэ”,
6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн, эсхүл шүүхээр ял шийтгүүлэхийн өмнө өөр гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа тогтоогдсон бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно” гэж тус тус заасан.
Шүүгдэгч ******* нь Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтад заасан гэмт хэрэгт 5 жилийн хорих ялаар шийтгүүлсэн ба Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн захирамжаар эдлээгүй үлдсэн 1 жил 8 сар 25 хоногийн хорих ялаас хугацааны өмнө сулласан байна.
Шүүхээс Эрүүгийн хуулийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жил 8 сар 25 хоногийн хорих ял дээр, энэ тогтоолоор оногдуулсан 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг хорих ялын нэг хоногоор тооцож нийт эдлэх ялыг 1 жил 9 сар 25 хоногийн хорих ялаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчимд нийцнэ гэж дүгнэв.
2.Хохирол, хор уршиг, иргэний нэхэмжлэл:
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-т “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж,
505 дугаар зүйлийн 505.1-т “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж тус тус заасан.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч ******* нь 7,842,399 төгрөгийг, иргэний нэхэмжлэгч Дархан-Уул аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсээс 90,000 төгрөгийг тус тус нэхэмжилснийг шүүгдэгч нар нь төлж барагдуулаагүй тул шүүгдэгч нараас тус бүр ..... төгрөгийг гаргуулж, хохирогч *******, иргэний нэхэмжлэгч нарт олгох нь зүйтэй гэж дүгнэлээ.
3.Бусад асуудал:
Шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, шүүгдэгч *******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахаар шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт *******ын *******, ******* овогт *******гийн ******* нарыг бүлэглэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******, ******* нарт тус бүр 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг Дархан-Уул аймгийн Тохижилт үйлчилгээний газарт өдөрт 8-аас илүүгүй цагаар, түүний нас, эрүүл мэнд, биеийн онцлогт нь тохирсон ажлыг хийлгэж ажиллуулахыг Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, 445 дугаар нээлттэй хорих ангид даалгаж, ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол уг ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.
4. Эрүүгийн хуулийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жил 8 сар 25 хоногийн хорих ял дээр, энэ тогтоолоор оногдуулсан 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг хорих ялын нэг хоногоор тооцож нийт эдлэх ялыг 1 жил 9 сар 25 хоногийн хорих ялаар тогтоосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан 1 жил 9 сар 25 хоногийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч нараас 7,942,399 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж хохирогч ******* /РД: , утас , хаяг Дархан-Уул аймаг, Дархан сум, , байрны /-д олгож, 150,000 төгрөгийг мөн хувь тэнцүүлэн гаргаж Эрүүл мэндийн даатгалын сангийн Төрийн сан дахь 100900020080 тоот дансанд нөхөн төлүүлсүгэй.
6. Шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, шүүгдэгч *******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ
8. Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гарсан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг, шүүгдэгч *******д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ГЭРШИХБӨРТЭ