Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 12 сарын 26 өдөр

Дугаар 2024/ШЦТ/04

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ж.Дэлгэрмөрөн даргалж,

нарийн бичгийн дарга Б.Эрдэнэ-Оюун тэмдэглэл хөтлөн,

улсын яллагч Б.Мөнгөнцэцэг,

шүүгдэгч Л.Д, Б.Бнарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,

 

Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Л.Д, Б.Бнарт холбогдох эрүүгийн ______ дугаартай хэргийг 2023 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.    

 

                                 Холбогдсон хэргийн талаар:

                                /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Л.Д, Б.Бнар нь үйлдлээрээ санаатай нэгдэж бүлэглэн 2023 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр Төв аймгийн Заамар сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр “Наймган” гэх газарт тусгай зөвшөөрөлгүйгээр хууль бусаар ашигт малтмалын олборлолт явуулж, байгаль орчинд 9.510.570.46 төгрөгийн буюу Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 5 дахь хэсгийн 1-т зааснаар газрын хэвлийд учирсан хохирлыг байгаль орчинд учирсан хохирлыг тооцох аргачлалаар тооцсон хохирлын хэмжээг хоёр дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр буюу 19.021.140.92 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

                                                ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт:  

            шүүгдэгч Л.Д, Б.Б:

            ...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч хийсэн хэрэгтээ гэмшиж байна... гэж,

 

Шүүгдэгч Л.Д, Б.Б:

...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч хийсэн хэрэгтээ гэмшиж байна... гэж тус тус мэдүүлжээ. 

 

Үйл баримтын талаар:

Эрүүгийн ______ дугаартай хэрэгт гэмт хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн нотлох баримтуудаас шүүгдэгч Л.Д, Б.Бнар нь үйлдлээрээ санаатай нэгдэж бүлэглэн 2023 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр Төв аймгийн Заамар сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр “Наймган” гэх газарт тусгай зөвшөөрөлгүйгээр хууль бусаар ашигт малтмалын олборлолт явуулж, байгаль орчинд 9.510.570.46 төгрөгийн буюу Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 5 дахь хэсгийн 1-т зааснаар газрын хэвлийд учирсан хохирлыг байгаль орчинд учирсан хохирлыг тооцох аргачлалаар тооцсон хохирлын хэмжээг хоёр дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр буюу 19.021.140.92 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт дараах

Тээврийн хэрэгсэлд үзлэг  хийсэн тэмдэглэл болон гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 4-10 дугаар хуудас/,

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл болон гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 11-24 дүгээр хуудас/,

Шинжээчийн 2023 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 4764 дугаартай ...Шинжилгээнд ирүүлсэн зүйл нь шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн шаргал өнгийн металл зүйлийн бодисын найрлагад алт-82,050% /Au/, мөнгө-10,421% /Ag/, цайр 2,698%, төмөр-1,094% /Fe/, хар тугалга 1,187% /Pb/, кали 1,149% /К/, хөнгөн цагаан 0,803% /AI/, кальци 0,366% /Ca/, иридиум 0,110% /Лг/, манган 0,065% /Мп/, титан 0,057% /TI/ зэрэг химийн элементүүд агуулагдаж байна. Шинжилгээнд ирүүлсэн шаргал өнгийн металл зүйл нь 54,089 гр жинтэй байна... талаарх дүгнэлт /хх-ийн 28-29 дүгээр хуудас/,

Хохирогч Ц.Тийн ...Засгийн газрын Тусгай сангийн тухай хуулийн 7.2.3 дахь хэсэгт иргэнаж ажуй нэгж, байгууллагаас байгаль орчин болон байгалийн нөөц баялагт учруулсан хохирлын нөхөн төлбөрийн орлогыг Байгаль орчин уур амьсгалын санд тушаахаар зохицуулсан байдаг. Иймд экологи-эдийн засгийн үнэлгээнд заасан нөхөн төлбөрийг нэхэмжилж байна. Байгаль орчин, аялал жуулчлалын яамны сайдын 2019 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн А/146 дугаартай журам батлах тушаал байдаг. Уг журмын 8.2 дахь хэсэгт Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг болон захиргааны журмаар олсон, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.5-д "байгаль хамгаалах журмын эсрэг гэмт хэрэгзөрчил үйлдэхэд ашиглаж, тээврийн хэрэгсэл, унаа хөсөгтоног төхөөрөмжийг борлуулсны орлого", 12.1.6-д заасны дагуу хууль бусаар бэлтгэж хураалгасан байгалийн баялгийг борлуулсны орлогыг тус тус Төрийн сан банкны Байгаль орчин, уур амьсгалын сангийн 100900013040 тоот дансанд төвлөрүүлнэ гэж заасан байдаг... гэх мэдүүлэг /хх-ийн 41-42 дугаар хуудас/,

Шүүгдэгч Ц.Тсэжигтнээр өгсөн ...Заамарт найз Матынхаа гэрээр орж гараад байж байдаг хүн юм байгаа юм. Заамар сум Өгөөмөр баг “Наймган” гэх газарт алт гараад байгаа сураг сонссон юм. Тэгээд би Саранчимэгийг Дарханд байхад нь алт гараад байна гэнээ хүрээд ирээ гэж дуудсан. С.Жамсран, Л.Д, Б.Б хоёр “Сов” дээр таарсан байсан. Тэгээд Саранчимэг машинтайгаа 2023 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр ирсэн. Тэгээд ирсэн өдөр нь бид нар уулзаж байж байгаад 2023 оны 9 дүгээр сарын 24-ний өглөө Саранчимэг, С.Жамсран, Л.Д, Б.Б бид гурав “Наймганы” ам гэх газар луу алт ухах зорилгоор би өөрийнхөө молдокыг аваад явцгаасан. Тэгээд бид нар Саранчимэгийн унаж ирсэн Т.Приус маркийн тээврийн хэрэгслээр хамт явцгаасан. “Наймганы ам” гэх газарт ирээд Ж.Саранчимэгийг “чи энд байгаад яах вэ буцаж яваад хоол хийгээд араас аваад ирээ” гээд замын унаанд суулгаад явуулсан. Тэгээд бид С.Жамсран. Л.Д, Б.Б бид 3 үлдсэн бөгөөд С.Жамсран согтуу байхар нь би машиндаа үлд дээшээ гараад хүнтэй маргаж магад гээд үлдээсэн машинд хоёр шил хараа архи байсан бөгөөд би нэгийг нь уусан нэг нь машинд байсан С.Жамсран уусан юм билээ тэгээд би нүхний амсар дээр суугаад ээлж эхлээд Л.Д, Б.Бг молдоктой нь нүх рүү оруулаад би дээрээ нь татсан Л.Д, Б.Б 3 жижиг шуудай чулуу гаргуулсан би үлдсэн 3 шуудайг нь нүхний амсар дээрээс хүмүүсийн хаясан чулуунуудаас харж байгаад түүж авсан нийт 6 үүрэг чулуу болгоод машиныхаа арын хэсэгт хийсэн юм. Би тэнд байхдаа “Сов”-д байдаг Пүрэвсүрэн, түүний зайз Цэрмаа нарыг бас хүрээд ир гэж дуудсан. Тэгээд удалгүй тэр хоёр оройхон ирээд буцаад явчихсан болохгүйн байна гээд яваад өгсөн би хүү нь хамт ирэхээр нь чи үлдээд ганц нэг үүрэг чулуу хамт байж байгаад аваад харичих гэж хэлээд хүүг нь энд үлдээсэн бөгөөд тэр хүү нь тэнд нүхний аман дээр зүгээр л суугаад байсан. Тэгээд оройхон шөнө цагдаа ирэхнээ гэж хүмүүс яриад бүгд уулнаас буугаад машиндаа сууцгаагаад байж байхад Ж.Саранчимэг хоол аваад хүрээд ирсэн. Тэгээд л удалгүй тэнд байсан бүх машинууд тал тал тийшээ бутраад бид нар бас зугатаагаад хол явалгүй машины дугуй хагараад бид нар цагдаагийн алба хаагч нар ирээд бид нарыг шалгасан юм... гэх мэдүүлэг /хх-ийн 45-47 дугаар хуудас/,

Шүүгдэгч Л.Д, Б.Бы сэжигтнээр өгсөн ...Би Төв аймгийн Заамар сумын нутаг дэвсгэрт байрлах “Гурван тамга” ХХК-ний алтны уурхайд хамгаалагчаар 2023 оны 7 дугаар сарын 14-ний өдрөөс хойш ажиллаж байгаад 2023 оны 9 дүгээр сарын 10-ны өдрөөс халагдсан юм. Тэгээд би уурхай дээр бага сага ажил хийж байж байгаад 2023 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр “Сов” ороод С.Жамсран бид хоёр таараад хамтдаа Дорждагва ахтай уулзаад Заамар сумын тэнд “Наймган” гэх газарт алт гараад байгаа тухай яриад хамт явахаар тохирсон юм. Дорждагва найз гээд нэг хүүхэнтэй Т.Приус маркийн авто машинтай хүрээд ирсэн. Тэгээд 4-лээ уулзаад тэр алт руу явахаар болсон. Бид дөнгөж очоод Дорждагватай байсан эмэгтэй тэнд байх хэрэг байхгүй гээд буцаад “Сов”-руу явсан бид нар газар дээрээ очоод би молдокоо аваад доошоо нүх рүү буусан. Тэнд чулуу молдоктоод олигтой юм гаргаж чадаагүй тэнд байсан жоохон чулуугаа бас нүхэнд унасан байсан чулууг түүгээд дээшээ гаргаад дараагийн орох өөр бригадын хүнийг оруулаад ээлжээ хүлээгээд байж байсан. Тэгээд бид нар нийт 6 шуудайнд хийсэн жоохон чулуугаа машины арын багажинд хийсэн юм. Орой нөгөө Дорждагватай хамт байсан хүүхэн ирээд бид нар байж байхад хүмүүс цагдаа ирж байна гэж хэлж байсан. Тэгээд гэнэт л машинууд хөдлөөд тэрийг дагаад л явчихсан. Удалгүй араас машинууд хөөгөөд зугатааж байгаад машины дугуй хагараад зогссон. Тэгээд цагдаагийн алба хаагч нар ирж бид нарыг шалгасан... гэх мэдүүлэг /хх-ийн 50-52 дугаар хуудас/,

Гэрч Ж.Саранчимэгийн ...Би Өмнөговь аймгийн Ханбогд суманд нүүрсний том машинд жолоочоор ажилладаг юм. Тэгээд ойрдоо ажил хийхгүй байж байгаад Дархан-Уул аймагт очоод байж байхад миний бүүр багын найз Дорждагва над руу миний фейсбүүк хаягаар 2023 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр “хүрээд ирэх үү” найз нь гайгүй ажил хииж байгаа гэхээр нь Дархан-Уул аймгаас өөрийн эзэмшлийн Т.Приус маркийн 53-41 УНС улсын дугаартай авто машинаар ганцаараа ирсэн. Би замдаа нэг хоноод 9 дүгээр сарын 22-ны өдөр ирсэн. Тэгээд “Сов”-д ирээд 2-3 хоносон. 2023 оны 9 дүгээр сарын 24-ний өглөө Дорждагва, хоёр хүнтэй би машинаа бариад бид 4 Заамар сумын төвөөс урагшаа алт гарж байгаа газар луу хамт явцгаасан. Тэгээд тухайн газрын наахнаас хамт гарцгаасан машин нь буцлаа гэхээр нь би машинаа үлдээгээд буцаад “Сов” руу буцаад тэр машинтай нь яваад өгсөн. Тэгээд үдээс хойш болоод утаснууд нь холбогдохгүй байхаар нь машинаа олж авах гээд замын машинд суугаад ирсэн чинь миний машинд Дорждагва 3 хүнтэй суучихсан байж байсан. Уулнаасаа буугаад ирсэн машиндаа сууж байсан. Тэнд бас хэд хэд машинтай хүмүүс бүгд гэрлээ асаагаад зогсож байсан. Тэгээд намайг машиндаа ороод суугаад удалгүй зугтаагаарай гээд хүмүүс хашгираад бүх машинууд тал тал тийшээ давхиад явсан. Би бас явсан тэгээд манай машины араас нэг машин хөөгөөд би учраа мэдэлгүи цагдаагийн алба хаагч нар гэж мэдээгүй тэр чигээрээ явж байгаад машины дугуй чулуун дээр цохиод машины дугуй хагараад зогссон. Тэгээд цагдаагийн алба хаагч нар байсан юм байна гэж мэдсэн тухайн үед би юунаас зугтаагаад байгаагаа ч мэдээгүй шүү маш их сандарсан байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 54-56 дугаар хуудас/,

Гэрч С.Жамсрангийн ...Би Төв аймгийн Борнуур суманд хүнсний ногоо тарьж амьдардаг юм. Заамар суманд алт гараад байна гэж сураг сансаад олз хайх санаатай Заамар сум руу ганцаараа Улаанбаатар хотоос таскигаар 2023 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр ирсэн. Заамар сумын Хайлааст баг /Совд/ ирээд хуучны танил ах Дорждагватай уулзаад хамт архи уугаад хоносон. Дорждагвын Т.Приус маркийн 53-41 УНС улсын дугаартай авто машинд тасраад унтсан байсан. Тэгээд маргааш өглөө нь буюу 2023 оны 9 дүгээр сарын 24-ний өглөө “Сов”-оос Дорждагва, Баяраа, Сарнай, бид 4 Заамар сумын баруун талд “Өл” бас “Наймган” гэж нэрлээд байх шиг байсан тэр газар дээр ирсэн. Машиныг нь Сарнай жолоодож ирсэн бид нарыг хүргэж ирээд би энд юу хийх вэ гээд буцаад замын унаанд суугаад яваад өгсөн. Би машины ард нь согтуу унтаад үлдсэн юм. Тэгээд тэр газар дээр нь ирээд бас хоёр шил архи уусан, би нэгийг нь бараг дангаараа уугаад унтаад машинд нь байгаад байсан юм. Би уул руу нь хамт явна гээд очсон чинь Дорждагва ах яв яв машиндаа байж бай согтуу байж гэхээр нь буцаад машинд нь ороод унтаад өгсөн юм. Тэгээд нэг мэдсэн чинь цагдаа нар болчихсон байсан би согтуу байсан учраас тэрнээс хойш надад санах зүйл байхгүй байна. Нэг мэдсэн чинь Сарнай ирчихсэн, цагдаа нар ирчихсэн байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 59-60 дугаар хуудас/,

Гэрч Г.Наваантаяын ...Би Төв аймгийн Заамар суманд 2023 оны 9 дүгээр сарын 24-ний орой 19 цагийн үед Улаанбаатар хотоос ирсэн юм. Тэгээд байж байхад манай ээж Дамдинбазар овогтой Цэрмээгийн найзных нь найз гэх Давгаа гэх ах манай ээж рүү утсаар Заамар сумын урд талд алт гарсан байсан хүрээд ирээ хоёр үүрэг /тал орчим шуудай/ чулуу өгье гэж хэлсэн юм билээ тэгээд ээж, найз Пүрэвсүрэн гэх эмэгтэйтэй хамт явах гэхээр нь би хамт явна гаэд машинд нь суусан юм. Тэгээд бид 3-лаа тэр Пүрэвсүрэн эгчийн Т.Карина маркийн машинаар Заамар суманд ирээд тэр алт гараад байгаа “Өл” гэх газарт ирсэн тухайн газар дээр тэр утсаар ярьсан Давгаа гэх ах өөр 3 хүнтэй хамт байж байсан. Тэгээд ээж Пүрэвсүрэн эгч хоёр бүтэхгүйн байна харьж амарлаа гээд буцаад яваад өгсөн. Би үлдээд Дагваа ах наанаа байж бай шөнө шороо гаруул өглөө хэлсэн хоёр үүрэг чулуугаа өгнө гэж хэлсэн. Тэгээд би хажууд нь хүлээгээд байж байсан. Тэгээд байж байхад Давгаа ах хамт байсан хүмүүс нь архи уусан байсан бөгөөд багаж нь бас эвдрээд Сов руу /Хайлааст баг/ явъя гээд гаргасан. Намайг байх хугацаанд ямар нэг чулуу гаргаагүй. Давгаа ах хамт явсан 3 хүн би нэмэгдээд 5-лаа тэд нарын унаж явсан Т.Приус маркийн авто машинд суугаад явж буцах гэж яваад цадаагийн алба хаагч нарын машинтай тааралдаад юу болоод байгааг ойлгоогүй зугтаагаад машины дугуй хагараад зогссон... гэх мэдүүлэг /хх-ийн 64-65 дугаар хуудас/,

Гэрч Б.Пүрэвсүрэнгийн ...Бид нар “Наймган” гэх газарт орой 18 цаг өнгөрч байхад очоод 18 цаг 30 гэхэд Д.Дорждагва миний 99718782 дугаар луу утсаар 2023 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр Цэрмаад хэлээд хамт явах гэтэл хүү нь болох Г.Наваантая нь би гэрт үлдээд яах вэ хамт явж очиж үзий гэхээр нь “за тэг тэг” гээд хамт миний 92-60 БУА улсын дугаартай байсан бөгөөд Д.Дорждагва өөрөө согтуу тэнд байсан хүмүүс бас согтуу хүн ихтэй байхаар нь за энд бүтэхгүйн байна гэж бодоод буцах гэтэл Д.Дорждагва хүүгээ үлдээчих ээ хүлээж байгаад ганц нэг үүрэг чулуу өгөөд явуулья гэхээр нь найз буцаад явсан тэнд удаагүй. Өглөө нь найз Цэрмээгийн хүү Г.Наваантая нь Заамар сумын цагдаагийн хэсгийн гадаа байна гэхэд нь болсон хэргийн талаар мэдсэн юм... гэх мэдүүлэг /хх-ийн 69-70 дугаар хуудас/,

Гэрч Д.Цэрмаагийн ...Би Төв аймгийн Заамар сум Хайлааст 3 дугаар баг Цагаан булаг 1-19 тоотод оршин суудаг манай тэнд амьдардаг өмнө нь таньдаг байсан манай найз Д.Дорждагва миний 99718782 дугаарлуу утсаар 2023 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр үдээс хойш 16 цаг өнгөрч байхад залгаад би Заамар сумын урд талд “Наймган” гэдэг газар байна аа хүрч ирээд гэнц нэг үүрэг чулуу аваа, хүрээд ирээ гэхээр нь найз Цэрмаад хэлээд хамт явах гэтэл хүү нь болох Г.Наваантая нь би гэрт үлдээд яах вэ хамт явж очиж үзий гэхээр нь “за тэг тэг” гээд хамт миний 92-60 БУА улсын дугаартай Т.Карина маркийн авто машинтай “Наймган” руу очсон юм. Тэнд нилээн олон хүмүүс байсан бөгөөд Д.Дорждагва өөрөө согтуу, тэнд байсан хүмүүс бас согтуу, хүн ихтэй байхаар нь “за энд бүтэхгүйн байна” гэж бодоод буцах гэтэл Д.Дорждагва хүүгээ үлдээчих ээ хүлээж байгаад ганц нэг үүрэг чулуу өгөөд явуулья гэхээр нь найз Цэрмаатайгаа ярилцаад за гээд Г.Наваантаяыг үлдээгээд Цэрмаа бид хоёр гэр лүүгээ явсан юм. Бид нар “Наймган” гэх газарт орой 18 цаг өнгөрч байхад очоод 18 цаг 30 гэхэд буцаад явсан тэнд удаагүй. Өглөө нь найз Цэрмээгийн хүү Г.Наваантая нь Заамар сумын цагдаагийн хэсгийн гадаа байна гэхэд нь болсон хэргийн талаар мэдсэн юм... гэх мэдүүлэг /хх-ийн 74-75 дугаар хуудас/,

Шинжээчийн 2023 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 4764 дугаартай ...Шинжилгээнд ирүүлсэн зүйл нь шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн шаргал өнгийн металл зүйлийн бодисын найрлагад алт- 82,050% /Au/, мөнгө-10,421% /Ag/цайр 2,698%, төмөр-1,094% /Fe/хар тугалга 1,187% /Pb/, кали 1,149% /К/, хөнгөн цагаан 0,803% /AI/, кальци 0,366% /Са/, иридиум 0,110% /1г/, манган 0,065% /Мп/, титан 0,057% /Ті/ зэрэг химийн элементүүд агуулагдаж байна.  Шинжилгээнд ирүүлсэн шаргал өнгийн металл зүйл нь 54,089 гр жинтэй байна.... гэх мэдүүлэг /хх-ийн 81-82 дугаар хуудас/,

Шинжээчийн 2023 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 11 дугаартай ...Экологийн цагдаагийн албаны Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч цолтой Б.Алтансүхийн 2023 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн шинжээч томилж шинжилгээ хийлгэх тухай тогтоолд үндэслэн, Г-432 дугаартай -эрэг болох Төв аймгийн Заамар сумын нутаг, “Наймган” гэх газарт нэр бүхий иргэд 2023 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр хууль бусаар газрын хэвлийд халдаж 6 шуудайд 178,3кг ашигт малтмал үхий хүдэрийг 5341УНС улсын дугаартай Приус-41 маркийн тээврийн хэрэгслээр тээвэрлэсэн хэрэгт шинжилгээ хийж дүгнэлт гаргав. Тус шинжилгээгээр Байгаль орчинд учруулсан хохирлын үнэлгээг Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2010 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн А-156 дугаар тушаалаар батлагдсан байгаль орчны хохирлын үнэлгээ, нөхөн төлбөр тооцох аргачлал”-аар тооцсон болно. Дээрх үйл ажиллагааны нөлөөгөөр байгаль орчинд учруулсан экологи-эдийн засгийн хохирлын үнэлгээ нь нийт 9,510,570.46 төгрөг болж байна... талаарх дүгнэлт /хх-ийн 91-99 дүгээр хуудас/,

“Хөрөнгө-Эстимэйт” ХХК-ийн 2023 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 01/06б дугаартай ...Бизнес Инвест Девелопмент ББСБ ХХК-ийн эзэмшилийн 53-41УНС улсын дугаартай, Япон улсад үйлдвэрлэсэн, Тoyota Prius Alpha маркийн суудлын зориулалттай автомашины зах зээлийн үнийг эдэлгээний норм, норматив, эдлэгдсэн байдал, өнгө үзэмж, техникийн бүрэн бүтэн байдал, цаашид ашиглагдах боломж зэргийг харгалзан 10.000,000.00 (Арван сая)-н төгрөгөөр тогтоов... талаарх дүгнэлт /хх-ийн 109-111 дүгээр хуудас/,

Шүүгдэгч Ц.Тяллагдагчаар өгсөн...Надад эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоолтой танилцсан. Би сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч байгаа. Би хууль эрх зүйн мэдлэггүй байдлаасаа болж ийм гэмт хэрэгт холбогдсон гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна үйлдсэн хэрэгтээ чин сэтгэлээсээ гэмшиж байнаҮйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна... талаарх дүгнэлт /хх-ийн 172-173 дугаар хуудас/,

Шүүгдэгч Л.Д, Б.Бы яллагдагчаар өгсөн... Хүлээн зөвшөөрч байна. Надад ямар нэг эрх зүйн маргаан байхгүй. Энэ миний буруу гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна... гэх мэдүүлэг /хх-ийн 186-188 дугаар хуудас/ зэрэг бусад бичгийн нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.    

Дээрх шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

Гэм буруугийн талаар: 

  Шүүх хуралдааны гэм буруугийн дүгнэлт танилцуулах шатанд:

  Улсын яллагч Б.Мөнгөнцэцэг:

...Шүүгдэгч Л.Д, Б.Бнар нь үйлдлээрээ санаатай нэгдэж бүлэглэн 2023 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр Төв аймгийн Заамар сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр “Наймган” гэх газарт тусгай зөвшөөрөлгүйгээр хууль бусаар ашигт малтмалын олборлолт явуулж, нийт 6 шуудай шороо буюу 178.3 кг шороог гаргаж авсан. Жин нь нийт 54.089 грамм шаргах өнгийн металл, 82.05 хувийн алтны агууламжтай металл шороог хурааж авсан. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналыг гаргаж байна... гэсэн дүгнэлтийг,

 

    Шүүгдэгч Л.Д, Б.Б:

  ...Хэлэх зүйл байхгүй... гэсэн дүгнэлтийг,

 

  Шүүгдэгч Л.Д, Б.Б:

  ... Гэм буруугаа хүлээж байгаа... гэсэн дүгнэлтийг тус тус гаргадаг.

 

             Шүүхийн хэлэлцүүлгийн гэм буруугийн дүгнэлт танилцуулах шатанд улсын яллагчийн шүүгдэгч Л.Д, Б.Б, Л.Д, Б.Б нарын гэм буруутайд тооцох тухай дүгнэлттэй шүүгдэгч нар маргадаггүй бөгөөд гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа талаараа илэрхийлдэг.

 

Учир нь шүүгдэгч Л.Д, Б.Б, Л.Д, Б.Б нар гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргадаггүй бөгөөд тэдний гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг нь гэмт хэргийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл, шинжээчийн дүгнэлтүүд, иргэний нэхэмжлэгч, гэрчүүдийн мэдүүлэг болон бусад бичгийн нотлох баримтаар давхар нотлогдож байх тул түүнийг гэм буруутай гэж үзэн шийтгэх тогтоолын үндэслэл болгож шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч Л.Д, Б.Б, Л.Д, Б.Б нарын холбогдсон тухайн гэмт хэрэг нь “Хүрээлэн буй орны эсрэг гэмт хэрэг”-т хамаарах бөгөөд хүрээлэн буй орны эсрэг гэмт хэргүүд нь байгаль орчныг бохирдуулах, хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох, хууль бусаар ан агнах, хууль бусаар мод бэлтгэх болон бусад гэмт хэргүүд болж ялгагддаг.

Шүүгдэгч Л.Д, Б.Б, Л.Д, Б.Б нар нь үйдлээлээр санаатай нэгдэж, бүлэглэн 2023 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр Төв аймгийн Заамар сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр “Наймган” гэх газарт тусгай зөвшөөрөлгүйгээр хууль бусаар ашигт малтмалын олборлолт явуулсан гэх шинжийг хангасан, төгссөн гэмт хэрэг гэж үзлээ.

 

Тэд энэхүү тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмал буюу алт олборлосон өөрсдийн үйлдлээ хууль бус шинжтэйг мэдсээр байж хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн санаатай хэлбэр бөгөөд байгаль экологид учирсан хохирол, хор уршиг нь шүүгдэгч нарын санаатай үйлдэлтэй шалтгаант холбоотой тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан, прокуророос тэдэнд зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж үзлээ.

 

Иймд шүүгдэгч Л.Д, Б.Б, Л.Д, Б.Б нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын олборлолт явуулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

Эрүүгийн хариуцлагын талаар: 

            Эрүүгийн хариуцлага болох ял шийтгэлийн талаар шүүх хуралдааны дүгнэлт танилцуулах шатанд:

           

            Улсын яллагч Б.Мөнгөнцэцэг:

            ...Шүүгдэгч Л.Д, Б.Б, Л.Д, Б.Б нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус бүрийг 1 жил 2 сарын хугацаагаар хорих ял тус тус оногдуулж, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай... гэсэн,

           

  Шүүгдэгч Л.Д, Б.Б:

  ...Хэлэх зүйл байхгүй... гэсэн дүгнэлтийг,

 

  Шүүгдэгч Л.Д, Б.Б:

  ...Хөнгөн ял оногдуулж өгнө үү... гэсэн дүгнэлтийг тус тус гаргадаг.

 

            Шүүгдэгч Л.Д, Б.Б нь урьд гэмт хэрэгт холбогдож байсан талаархи баримт нь эрх зүйн үр дагавар үүсгэхгүй ч түүний хувийн байдлыг тогтоосон баримт болно.

  Шүүх шүүгдэгч Л.Д, Б.Б, Л.Д, Б.Б нар хуульд заасан эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэлийг оногдуулахдаа шүүгдэгчдийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хохирол, хор уршгийн хэр хэмжээ, шүүгдэгчдийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөнийг, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн нь хөнгөрүүлэх нөхцөлд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг харгалзан эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй гэж дүгнээд Л.Д, Б.Б, Л.Д, Б.Б нарыг тус бүр 1 /нэг/ жил 1 /нэг/ сарын  хугацаагаар хорих ял оногдуулах нь тохирно гэж үзлээ. 

 

Иймд шүүгдэгч Л.Д, Б.Б, Л.Д, Б.Б нарын хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанарыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх зааснаар тус бүрийг 1 жил, 1 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлэхээр тогтов.

  Хохирол, хор уршгийн талаар:

Шүүгдэгч Л.Д, Б.Бнарын гэм буруутай үйлдлийн улмаас байгаль орчинд 9.510.570.46 төгрөгийн шууд хохирол учирсан байна.

Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 5 дахь хэсгийн 1-т зааснаар “Газрын хэвлийд учирсан хохирлыг байгаль орчинд учирсан хохирлыг тооцох аргачлалаар тооцсон хохирлын хэмжээг хоёр дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр” нөхөн сэргээлтийн зардал 9.510.570.46х2=19.021.140.92 төгрөгийг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн гаргуулах нь зүйтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна” гэж,

Мөн хуулийн 4 дэх хэсэгт заасан “гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга, галт зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч хадгалах, устгах, гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулна” гэж тус тус хуульчилсан байна.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 6 шуудай бүхий 178.3 кг ашигт малтмал агуулсан чулуулаг тээрэмдүүлсэн 54.089 грамм шаргах өнгийн металл, 82.05 хувийн алтны агууламжтай металл шороог хурааж шүүгдэгч нараас гаргуулж улсын орлого болгох, мөн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан бусдын өмчлөлийн 53-41 УНС улсын дугаартай цэнхэр өнгийн Тоёота приус Алфа маркийн тээврийн хэрэгслийн үнэ 10.000.000 төгрөгийг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн гаргуулж улсын орлого болгох, шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан Leiya нэртэй молдокыг тус тус шүүгдэгч нараас гаргуулж улсын орлогод оруулах нь зүйтэй гэж шийдвэрлэв.

 

Тэднээс гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.

 

Бусад асуудлын талаар:

Эрүүгийн ______ дугаартай хэрэгт иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, шүүгдэгч Л.Д, Б.Бнар цагдан хоригдсон хоноггүйг, тэднээс тооцон гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж шийдвэрлэсэн болно.          

 

    Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1., 22.4.1., Эрүүгийн хэрэг хянан

           шийдвэрлэх тухай хуулийн 36.1., 36.2., 36.6., 36.7., 36.8., 36.10, 36.13.,

      37.1 дүгээр зүйлийн 2, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус

  заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Л.Д, Б.Бнарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын олборлолт, боловсруулан ашиглалт явуулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай. 

 

  2. Шүүгдэгч Л.Д, Б.Бнарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жил, 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

 

  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Л.Д, Б.Бнарт тус тус оногдуулсан 1 /нэг/ жил, 1 /нэг/ сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

  4. Эрүүгийн ______ дугаартай хэрэгт иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч Л.Д, Б.Бнар энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, тэднээс тооцон гаргуулах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2, 5 дах хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Д, Б.Бнараас экологи эдийн засгийн хохирол 19.021.140.92 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж Байгаль орчин, уур амьсгалын санд олгосугай.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 6 шуудай бүхий 178.3 кг ашигт малтмал агуулсан чулуулаг тээрэмдүүлсэн 54.089 грамм шаргах өнгийн металл, 82.05 хувийн алтны агууламжтай металл шороог хурааж шүүгдэгч нараас гаргуулж улсын орлого болгох, мөн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан бусдын өмчлөлийн 53-41 УНС улсын дугаартай цэнхэр өнгийн Тоёота приус Алфа маркийн тээврийн хэрэгслийн үнэ 10.000.000 төгрөгийг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн гаргуулж улсын орлого болгох, шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан Leiya нэртэй молдокыг тус тус шүүгдэгч нараас гаргуулж улсын орлогод оруулсугай.

 

  7. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.Д, Б.Бнарт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч түүний хорих ял эдлэх хугацааг 2023 оны 12 дугаар сарын 26-ны өдрөөс эхлэн тоолсугай.    

 

  8. Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.

 

  9. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

  10. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Л.Д, Б.Бнарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.       

 

 

        

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Ж.ДЭЛГЭРМӨРӨН