Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2020 оны 11 сарын 05 өдөр

Дугаар 142/ШШ2020/01297

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                       МОН*******ОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Хишигдаваа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар, 

Нэхэмжлэгч: ******* *******ны Орхон салбар-ын нэхэмжлэлтэй,   

Хариуцагч: *******,   

Хариуцагч: ******* нарт холбогдох,   

“Зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, 8 503 119.22 төгрөг гаргуулах тухай” иргэний хэргийг хянан хэлэлцэв.  

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.О, хариуцагч *******, *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Х нар оролцов.  

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* *******ны Орхон салбар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.О шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “Н овогтой А, А овогтой О нар нь 2019 оны 05 сарын 15-ны өдөр З*******4005122617 тоот цалингийн зээлийн гэрээ байгуулан 12,100,000.00 /Арван хоёр сая нэг зуун мянга/ төгрөг, 30 /*******уч / сарын хугацаатай, сарын 1,5% /Нэг аравны тав/ хувийн хүүтэй цалингийн зээлийг авсан болно.  

НАРАНЦО*******Т овогтой А /*******/ нь ажлаас гарч цалингийн орлогогүй болсон шалтгааны улмаас зээл графикийн дагуу төлөгдөхгүй хугацаа хэтэрч байгаа ба 2020 оны 03 сарын 24-ний өдөр хугацаа хэтэрсэн талаар анхааруулж хугацаанд нь төлөх тухай мэдэгдэл өгсөн боловч төлөөгүй болно 2020-10-06-ны өдрийн байдлаар тус цалингийн зээл нь 122 өдрийн хугацаа хэтрэлттэй,  

- Үндсэн зээл: 7,896,176.59 /Долоон сая найман зуун ерэн зургаан мянга нэг зуун далан зургаан төгрөг тавин есөн мөнгө/,   

- Хүү: 586,916.45 /Таван зуун наян зургаан мянга есөн зуун арван зургаан төгрөг дөчин таван мөнгө/,  

- Нэмэгдүүлсэн хүү: 20,026.18 /Хорин мянга хорин зургаан төгрөг наян гурван мөнгө/

- Нийт 8,503,119.22: /Найман сая таван зуун гурван мянга нэг зуун арван есөн төгрөг хорин хоёр мөнгө/ төгрөгийн үлдэгдэлтэй байгаа болно.   

Нэхэмжлэлийн шаардлага:  

1. З*******4005122617 тоот зээлийн гэрээний 3.3.4-д тусгасны дагуу зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалж зээлийг төлүүлэхээр буцаан дуудах,  

2. З*******4005122617 тоот гэрээний төлбөрт 8,503,119.22 /Найман сая таван зуун гурван мянга нэг зуун арван есөн төгрөг хорин хоёр мөнгө/ төгрөгийг энэхүү нэхэмжлэлтэй холбогдуулан төлсөн улсын тэмдэгтийн хураамжийн төлбөрийн хамтаар иргэн *******, ******* нар-с гаргуулан ******* *******анд олгож өгнө үү” гэжээ.  

Хариуцагч ******* шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “******* ******* Орхон салбарын гаргасан нэхэмжлэлтэй шаардлагатай танилцаад дараах тайлбарыг гаргаж байна. ******* *******ны нэхэмжлэлд хариуцагчаар миний ээж *******ыг татсан байх бөгөөд үндсэн зээлдэгч *******ийг хариуцагчаар татах нь хууль зүйн үндэслэлтэй юм. ******* *******наас 2019.05.15-ний өдөр 12.100.000 төгрөгний зээл авч байсан ба “Талх чихэр” ХК-д ажиллаж байхдаа миний өмнө ажиллаж байсан хүний өрийг надад дээр тооцоо нийлж бодоод төлөхөөс өөр аргагүй байдалд хүргэсэн тул цалингийн зээлээ нэмж аваад хохирол барагдуулж байсан юм. Хамтран зээлдэгч *******ад нь энэ зээлээс өөрийн хэрэгцээнд хэрэглээгүй.зарцуулаагүй бөгөөд надад тусалж хамтран зээлдэгчийн гарын усэг зурахад шаардлагатай байсны улмаас зээлийн гэрээний хамтран зээлдэгч болсон байдаг. 2019.05.15-ний өдрийн зээл болон барьцааны гэрээнд хамтран зээлдэгч ******* нь гарын үсэг зурсан болохоос тус цалингийн зээлийн гэрээнд хамтран зээлдэгчийн эрх .үүргийн талаар огт тусгагдаагүй байх бөгөөд ******* *******ны нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх үндэслэл хамтран зээлдэгч *******ад байхгүй юм. Үндсэн зээлдэгч ******* миний бие нь зээлээ өөрөө төлөхөө зөвшөөрч байгаа тул харицзгчаэр миний ээж *******ыг татах нь үндэслэлгүй байна. Зээлийн гэрээний зохицуулалтад үндсэн зээлдэгч нь үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд хамтран зээлдэгчээр төлүүлэх талаар гэрээнд тусгагдаагүй байх бөгөөд хэрвээ үндсэн зээлдэгч төлөлтийг хийх боломжгүй, мөн хаана байгаа нь тодорхойгүй, эсхүл нас барсан гм зохицуулалтаар хамтран зээлдэгчийг хариуцагчаар татах асуудал яригдах боломжтой.Энэ талаар мөн гэрээнд тусгагдаагүй болно. Үндсэн зээлдэгч ******* би төлөлтийг 2019.06.05 -ний өдрөөс 2020.04.05-ний өдрийг хүртэл төлсөөр ирсэн болно. Би 2019.08 сард ажлаасаа халагдсан тул төлөлтийг дутуу хийсэн. Мөн Ковид -19 өвчтэй холбоотойгоор аливаа байгууллагад ажилд ороход боломжгүй байсан тул төлөлтөө хийхэд хүндрэл гарсан. 2020.04.05, 2020.05.05-ний төлөлтүүдийг бүтэн төлөөгүй, харин нь 2020,-06.05-ний төлөлтийг сонгуулийн ажил хийгээд бүтэн төлсөн, 2020.07 сар, 2020.08 сарыг тус тус төлөөгүй. 2020.09 сарыг бүтэн төлсөн, 2020.10 сарын төлөлтийг 250.000 төг дутуу төлсөн байгаа болно. Миний төлсөн төлөлтийг дансны хуулгаас түүж үзэхэд 6.311.593 төгрөгийг төлжээ. Банк нэхэмжлэлийн шаардлагадаа үндсэн зээл- 7.896.176.59 төг нэхэмжилсэн нь үндэслэлгүй байх бөгөөд үндсэн зээлийг тооцож үзэхэд 7.199.365.81 төгрөгийг нэхэмжлэх ёстой юм. Үндсэн зээл болох 7.199.365.81 төгрөгний хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөхийг зөвшөөрч байна Банк миний төлсөн төлөлтийг дутуу бодсон байх тул дансны хуулга болон график төлөлтийн хувиараас харахад тодорхой болно” гэжээ.  

Хариуцагч ******* шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “******* ******* Орхон салбарын гаргасан нэхэмжлэлийн шаардлагатай танилцаад дараах тайлбарыг гаргаж байна. ******* *******ны хамтран хариуцагчаар ******* намайг татсаныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь миний охин ******* нь 2019 оны 05 дугаар сарын 15-ны өдөр ******* *******наас 12 100 000 төгрөгний цалингийн зээл авсан бөгөөд тус зээлнээс 1 төгрөг ч хувьдаа ашиглаж, хэрэглээгүй зарцуулаагүй юм. Миний охин ******* нь “Талх чихэр” ХК-д ажиллаж байхдаа өмнө нь ажиллаж байсан хүний өрийг өөр дээрээ тооцоо нийлж өрөнд орсон учраас цалингийн зээл авах шаардлага гарсан юм. Тиймээс би хамтран зээлдэгчээр агрын үсэг зурсан нь үнэн. *******эхдээ 2019 оны 05 дугаар сарын 15-ний өдрийн цалингийн гэрээний зохицуулалтанд хамтран зээлдэгчийн хүлээх үүрэг, эдлэх эрхийг тусгаж өгөөгүй. Өөрөө хэлбэл тус зээлийн зохицуулалтаар намайг үүрэг хүлээсэн мэтээр хамтран зээлдэгчээр татсан нь үндэслэлгүй юм. Хэрвээ зээлийн гэрээнд үндсэн зээлдэгч үүргээ биелүүлэхгүй, хаана байгаа нь тодорхойгүй, төлөлтөө хийх боломжгүй байдал үүссэн, сураггүй алга болсон, эсхүл нас барсан гэх мэт зохицуулалтыг тусгасан байвал хамтран зээлдэгч нь үүрэг хүлээх нь зөв юм. Дээрх зохицуулалтууд гэрээнд тусгагдаагүй байх тул би зөвшөөрөхгүй. Миний охин ******* нь зээл авсан нь үнэн, төлөлтөө төлөхийг зөвшөөрч байгаа тул *******ны шаардлагыг гаргуулна уу. Иймд хамтран хариуцагчаар татсан ******* надад холбогдсон хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.     

Зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* *******ны Орхон салбар нь *******, ******* холбогдуулан Зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, 8 503 119.22 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Хариуцагч ******* шүүх хуралдаан дээр нэхэмжлэлийн шаардлагыг төлөхийг хүлээн зөвшөөрч байх ба төлөх хугацааг тохирохоор нэхэмжлэгчид хүсэлт тавьсан ч нэхэмжлэгч хүлээн зөвшөөрөөгүй болно.

Тиймээс хэргийг шүүх хуралдаанаар шийдвэрлэв.

******* нь 2019 оны 05 сарын 15-ны өдөр З*******4005122617 тоот цалингийн зээлийн гэрээ байгуулан 12 100 000 төгрөгийг, 30 сарын хугацаатай, сарын 1,5% хувийн хүүтэй цалингийн зээлийг авсан байх ба хамтран үүрэг гүйцэтгэгчээр түүний ээж ******* оржээ.    

******* нь нь ажлаас гарч цалингийн орлогогүй болсны улмаас зээл графикийн дагуу төлөгдөхгүй хугацаа хэтэрсэн болох нь нотлогдож байна.    

 Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д “*******, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр *******, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заажээ.

Талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан *******, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээний харилцаа үүссэн байна.

Нэхэмжлэгч ******* *******ны Орхон салбар нь дээрх хууль, гэрээнд зааснаар хариуцагчаас зээлийн гэрээний үүргийг шаардах эрхтэй. 

Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.1-д зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно..., мөн хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж тус тус заажээ.

Одоогийн байдлаар /нэхэмжлэл гаргах үеийн/ төлөгдөөгүй үндсэн зээл 7 896 176, 59  төгрөг, зээлийн хүү 586 916,45 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 20 026,18 төгрөг нийт 8 503 119,22 төгрөг төлөгдөөгүй болох нь хэрэгт ирүүлсэн зээлийн тооцоолол, нэхэмжлэгчийн тайлбар, бусад нотлох баримтуудаар нотлогдсон бөгөөд, хариуцагч ******* уг зээлийг төлөх, мөн хугацаанаас өмнө зээлийг гэрээг цуцлахыг хүлээн зөвшөөрч байна.

Уг зээлийг ******* нь өөрийн цалингийн орлогыг барьцаалан зээлж авсан байх ба ******* нь *******ны шаардлагын дагуу уг гэрээнд хамтран зээлдэгчээр орсон, мөн түүнчлэн ******* нь уг зээлээс авч хэрэглээгүй, ******* нь “Талх чихэр” ХХК-д ажиллаж байгаад өр гаргасан түүнийгээ төлөх зорилгоор зээлийг авсан гэж тайлбарладаг.

Зээлийн гэрээнд зээлийг ямар зориулалтаар авсан талаар тусгаагүй, мөн хамтран зээлдэгч ямар эрх үүрэг хүлээх талаар тусгаагүй бөгөөд уг зээл нь зөвхөн *******ийн ирээдүйд орж ирэх өөрийнх нь цалингийн орлогыг барьцаалсан зээл тул ******* хариуцах үндэслэлгүй байна.

Иймд дээрх үндэслэлээр *******ад холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.   

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 151 000 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч *******ээс улсын тэмдэгтийн хураамжаар 151 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* *******ны Орхон салбарт олгохоор заав.   

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТО*******ТООХ нь:   

1. Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 225.2-д заасныг баримтлан ******* *******ны Орхон салбар, *******, ******* нарын хооронд байгуулсан 2019 оны 05 сарын 15-ны өдөр З*******4005122617 тоот зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалсугай.  

2. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1-д заасныг тус тус баримтлан хариуцагч *******ээс 8 503 119.22 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* *******ны Орхон салбарт олгож, *******ад холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.  

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 151 000 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч *******ээс 151 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* *******ны Орхон салбарт олгосугай.  

4. Шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигчид, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг 14 хоногийн дотор гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

    

ДАР*******АЛА*******Ч, ШҮҮ*******Ч                                   Б.ХИШИ*******ДАВАА