| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Жаргалын Дэлгэрмөрөн |
| Хэргийн индекс | 176/2024/0041/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/50 |
| Огноо | 2024-02-08 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Мөнгөнцэцэг |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 02 сарын 08 өдөр
Дугаар 2024/ШЦТ/50
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Дэлгэрмөрөн даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Гантуяа тэмдэглэл хөтлөн,
Улсын яллагчаар Б.Мөнгөнцэцэг,
Шүүгдэгч Х.Г нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийж,
Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч Х.ГХ.Гд холбогдох эрүүгийн __дугаартай, 1 хавтаст хэргийг 2024 оны 02 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Х.Г нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Х.Г нь мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж ярих зүйлгүй” гэж мэдүүлжээ.
Шүүгдэгч Х.Г нь 2023 оны 12 дугаар сарын 17-ны шөнө 02 цагийн үед Төв аймгийн Зуунмод сумын Номт 1 дүгээр баг Тээвэрчдийн 1 дүгээр гудамжны 0 тоотод үйл ажиллагаа явуулдаг “CU”-д А.Эшалтаг шалтгаангүйгээр толгой хэсэг рүү нь гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, мөрдөн шалгах ажиллагаанд:
Зөрчлийн материалд эд мөрийн баримтаар хяналтын камерт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 6 дугаар хуудас/,
Хохирогч А.А.Эгийн ...Би 2023 оны 12 сарын 17-ны шөнө 01 цагийн үед найз Зуундарийн хамт Улаанбаатар хотоос Төв аймагт ирсэн. Аймагт ирээд CU-нд гоймон идэх гэж орсон. Манай найз Зуундарь гоймон аваад ширээнд суухад би ундаа авах гээд босоод явтал гаднаас танихгүй Базараа гэх залуу орж ирээд Зуундарь гэх найзтай маргалдаад байхаар би эргэж очоод салгасан. Тэгтэл араас нь Х.Г гэх залуу орж ирээд над руу дайраад намайг заамдаж түлхээд толгойн зүүн тал руу 3 удаа баруун гараараа цохиж зодсон. Тэгээд салцгаагаад явсан. Би тухайн үед архи согтууруулах ундаа хэрэглээгүй байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 12-14 дүгээр хуудас/,
Гэрч М.Зуундарийн ...Би 2023 оны 12 сарын 17-ны шөнө 01 цагийн үед найз А.Эгийн хамт Улаанбаатар хотоос Төв аймагт ирсэн. Аймагт ирээд CU-д гоймон идэх гэж орсон. Би гоймон аваад ширээнд суусан чинь А.Э ундаа авахаар босоод касс руу явсан. Намайг сууж байхад зүс таних Базараа гэх залуу ирээд надад ширээнээс бос гэж томорсон. Удаагүй А.Э ундаа аваад ирээд Базарааг явчихаа бид хоёр гоймонгоо идье гэж хэлсэн. Тэгтэл гаднаас Х.Г гэх танихгүй залуу орж ирээд А.Э рүү дайрч заамдаж түлхээд толгойн зүүн тал руу 3 удаа баруун гараараа цохиж зодсон. Тэгээд салцгаагаад явсан... гэх мэдүүлэг /хх-ийн 16 дугаар хуудас/,
Гэрч С.Дамдинбазарын ...Би 2023 оны 12 сарын 17-ны шөнө /цагийг нь санахгүй байна, ямартай ч их орой болсон байсан/ таньдаг ах Х.Г, Аралды, Бат-Эрдэнэ, Батням нарын хамт Батнямын машинтай Улаанбаатар хотоос ирсэн. Тэгээд бид хэд идэж уух юм авахаар болж СИ-ийн үүдэнд ирээд зогссон. Би ганцаараа CU орсон. СU ортол өмнө нь жаахан үл ойлголцолтой байсан зүс таньдаг Зуундарь гэх залуу ганцаараа ширээн дээр сууж байхаар нь очоод 2-лаа гараад жаахан юм яриадхи гэж хэлээд ширээнийх нь хажууд зогсож байхад А.Э гэх залуу ирээд би сууя, холд гэхээр нь би хүлээж бай Зуундарьтай юм ярьж байна гэж хэлээд маргаан үүсгэсэн. Тэгээд Зуундарьтай маргалдаж байхад Х.Г ах араас ганцаараа орж ирээд А.Этүлхэж заамдаад толгой руу нь 2-3 удаа алгадсан. Тэгтэл CU-ийн хүмүүс ирээд салгасан. Тэгээд салцгаагаад явсан... гэх мэдүүлэг /хх-ийн 19 дүгээр хуудас/,
Шинжээчийн 2023 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 23 дугаартай ...А.А.Эгийн биед зүүн талын хэнгэргэн хальсны цоорол, хүзүүнд цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй... талаарх дүгнэлт /хх-ийн 26-27 дугаар хуудас/,
Шүүгдэгч Х.Гантулгын яллагдагчаар өгсөн...Би тогтоолыг уншиж танилцлаа. Би тогтоолыг хүлээн зөвшөөрч байна... гэх мэдүүлэг /хх-ийн 41 дүгээр хуудас/ зэрэг бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрхи нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.
Шүүгдэгч Х.Г нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Энэ хэргийн улмаас хохирогч А.А.Э нь эмчилгээний зардалтай холбоотой баримт гаргаж өгөөгүй, гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй /хх-ийн 62 дугаар хуудас/ гэсэн байх тул шүүгдэгч Х.Гбусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч Х.Гэрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн нөхцөл байдлыг харгалзан улсын яллагчийн шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялын санал гаргасан нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч Х.ГЭрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Эрүүгийн __дугаартай хэрэгт иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч Х.ГХ.Г энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, бусдад төлөх төлбөргүйг, түүнээс тооцон гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг,
шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг СD-г хавтаст хэрэгт хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хавсаргахыг тус тус дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Х.ГГантулгыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Х.ГГантулгыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600.000 төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Х.ГХ.Гд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600.000 төгрөгийн торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд биелүүлэхийг, биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 15.000 /арван таван мянга/ төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч Х.ГХ.Гд шүүхээс оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
5. Эрүүгийн __дугаартай хэрэгт иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч Х.ГХ.Г энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, бусдад төлөх төлбөргүйг, түүнээс тооцон гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан 1 ширхэг СD-г хавтаст хэрэгт хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хавсаргахыг дурдсугай.
7. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.ГХ.Гд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
8. Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.
9. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
10. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.ГХ.Гд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.ДЭЛГЭРМӨРӨН