Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 12 сарын 26 өдөр

Дугаар 197

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Б.Нармандах даргалж, Нарийн бичгийн дарга Г.Энхмөрөн, Улсын яллагч Н.Амаржаргал, Шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Батбаяр, Шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Замын-Үүд сум дахь Сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Бадрах овогт Бямбын Баярмандахад холбогдох эрүүгийн 201610010224 тоот эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв. Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1985 оны 07 дугаар сарын 31-ний өдөр Дорноговь аймгийн Эрдэнэ суманд төрсөн, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт Дорноговь аймгийн Сайншанд сумын 6-р баг Дампилын 13-04 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй Бадрах овогт Бямбын Баярмандах /РД: ЕН85073111/ Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Б.Баярмандах нь шунахайн сэдэлтээр, шууд санаатай үйлдлээр 2015 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр Дорноговь аймгийн Эрдэнэ сумын Еншөөв баг Амин усны өвөлжөөн дээр байсан Хил Хамгаалах Ерөнхий газрын харьяа хилийн 0129 дүгээр ангийн 3 тооны адууг 61-18 ДГО улсын дугаартай цагаан өнгийн Портер маркийн машин хэрэглэж хулгайлан бусдад бага бус хэмжээний буюу 1,500,000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /прокурорын яллах дүгнэлтэнд авагдсанаар/ 137/2016/0134/Э D:My doc 2016 shiitgeh togtool ТОДОРХОЙЛОХ нь: Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: - Шүүгдэгч Б.Баярмандах мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт: “...2015 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр 19 цагийн орчимд Дорноговь аймгийн Эрдэнэ сумын Еншөөв баг Амин усны өвөлжөөн дээр өөрийнхөө адууг хаших үедээ хилийн цэргийн 0129 дүгээр ангийн 3 тооны адууг цуг хашиж барьж уячихаад гэр лүүгээ явсан. Тэгээд гэртээ очоод Отгонбаяр pyy залгаж найздаа адуу янзлаад өг гэж ярихад Отгонбаяр за гэж хэлэхээр нь би аав, ээж, эгч гуравт Сайншанд сум руу гэр лүүгээ явлаа гэж хэлчихээд 61–81 ДГО улсын дугаартай цагаан өнгийн Портер маркийн машинаа жолоодож өвөлжөөн дээрээ, ирэхэд Отгонбаяр өвөлжөөний зүүн талаас мотоцикльтойгоо ганцаараа ирсэн. Тэгээд Отгонбаяр уг 3 адууг юун адуу болохыг асуухад би хилийн цэргийн 0129 ангийн Хуандаг гэх хүнтэй ярьж байгаад өөрийн жижиг 3 адуугаар сольсон юм гэж хэлээд гурван адууг өвөлжөөнийхөө баруун урд байх хадтай хэсэг буюу хогийн цэг дээр янзлаад 2015 оны 09 дүгээр сарын 27-ны 00 цагийн үед янзалсан 3 тооны адуугаа 61-18 ДГО улсын дугаартай Портер маркийн тээврийн хэрэгсэлдээ ачиж Дорноговь аймгийн Замын-Үүд сум руу ганцаараа явсан. Маргааш нь буюу 2015 оны 09 дүгээр сарын 28-ны өглөө Замын-Үүд сумын 1 дүгээр бaгт үйл ажиллагаа явуулдаг “Хонгор” махны дэлгүүрт 2 тооны адуугаа 870,000 төгрөгөөр худалдан борлуулж 1 тооны адууг нь гадуур хувь хүмүүст худалдсан тухайн үед би уг 3 тооны адууг арьс, ширтэй нь нийлүүлээд 1,300,000 төгрөгөөр худалдан борлуулсан. Би хилийн цэргийн 0129 дүгээр ангид 1,500,000 төгрөгний хохирол учруулснаа хүлээн зөвшөөрч хохирлоо барагдуулсан. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Дахин ийм зүйл хийхгүй...” гэсэн мэдүүлэг /хx-ийн 29/, - Хохирогч Ф.Отгонгэрэлийн мөрдөн байцаалтын шатанд: “...2015 оны 09 дүгээр сард манай ангийн Малын суурийн ахлагч, ахлах ахлагч Хуандагийн хариуцдаг байсан 100 гаран тооны адууг Амард хөдөө ах ахуйн албаны дарга ахмад Төмөрхуяг нь хүлээлгэж өгөхөд халтар зүсмийн нэг тооны адуу, хүрэн зүсмийн 2 тооны адуу тус тус алга болсон байсан ба эдгээр адуу нь Монгол бичгээр 12 гэсэн тоон тамгатай байсан. Тэгээд Хуандаг нь нэг тооны адууг нь 0129 дүгээр ангид адуугаар нь өгөөд үлдсэн 2 тооны адууг нь мөнгөөр нь өгсөн. Яг хэдэн төгрөг өгсөн болохыг сайн санахгүй байна. Дараа нь 2016 оны 09 сард адууг хулгай хийсэн хүн нь баригдсан гэж сонссон ба Хуандагт тэр адууг хулгайлсан хүн нь нэг сая таван зуун мянган төрөг өгсөн гэж сонссон...” гэсэн мэдүүлэг /хx-ийн 11/, - Иргэний нэхэмжлэгч П.Хуандагийн мөрдөн байцаалтын шатанд: “...2015 оны 09 дүгээр сард манай хариуцаж байгаа адуунаас 3 тооны адуу алдсан байсан. Энэ тухай хэсгийн төлөөлөгчтэй мэдэгдэж, алдсан адуунуудын зүс, тамга зэргийг дэлгэрэнгүй тэмдэглүүлсэн байсан. Анх алдсан үеэр ангиас эрлийн хэсэг гарч хайгаад олоогүй байсан. Тэгээд алдсан 3 адууг би өөрөө байгууллагад төлсөн. 2016 оны 10 дугаар сарын үед 3 адуу хулгайлсан хүн баригдаж, шалгагдаж байсан гэдгийг сонссон ба 137/2016/0134/Э D:My doc 2016 shiitgeh togtool дээрх 3 тооны адууг Б.Баярмандах гэдэг хүн надад өөрөө ирж 3 тооны адууг би хулгайлсан намайг уучлаарай гэж надаас уучлалт гуйж, бэлэн 1,500,000 төгрөг өгсөн.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 15/, - Гэрч Ө.Отгонбаатарын мөрдөн байцаалтын шатанд: “...2016 оны 09 дүгээр сард яг хэдний өдөр гэдгийг нь санахгүй байна. Намайг Дорноговь аймаг Эрдэнэ сум Еншөөв багийн Шинэ ус гэх газар буюу гэртээ байхад Баярмандах залгаж найздаа адуу янзлаад өгөөч гэхээр нь би за одоо очлоо гэж хэлээд гэрээсээ мотоцикльтой Баярмандахын хаваржаа болон өвөлжөө байдаг газар болох Амин ус гэх газар руу ганцаараа очсон. Намайг очиход Баярмандах ганцаараа байсан ба саравчин дотор 3 тооны морь бариад уячихсан байсан. Тэгээд би Баярмандахаас юун адаа болохыг асуухад Хилийн цэргийн 0129 дүгээр ангийн адуунаас өөрийн 3 тооны адуугаар сольж авсан гэж байсан. Баярмандах бид 2 хашаанаас ертөнцийн зүгээр баруун урд байх хадтай хэсэгт 3 тооны адууг нядалсан. Нядалсан 3 адууг Баярмандах цагаан өнгийн Портер, маркийн машиндаа ачаад Дорноговь аймаг Замын-Үүд сум руу аваад явсан. Уг 3 тооны адууг хулгайн зүйл болохыг анх 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдөр хэсгийн төлөөлөгчтэй уулзахдаа мэдсэн. Тухайн үед эм, тамгыг нь анзаараагүй, зүс нь 1 зээрд, 1 халзан, 1 халтар морь байсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 16-17/, - 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 35 дугаартай шинжээч Ч.Баасансүрэнгийн “...Зээрд зүсмийн 3 настай адуу 1 ширхэг нь 500,000 төгрөг, халтар зүсмийн 3 настай адуу 500,000 төгрөг, зээрд зүсмийн морь 1 ширхэг нь 500,000 төгрөг” гэсэн дүгнэлт /хx-ийн 21/, - Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхний лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 37-39/ болон бусад нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт судалсан болно. Замын-Үүд сум дахь Сум дундын Прокурорын газраас шүүгдэгч Б.Баярмандах нь шунахайн сэдэлтээр шууд санаатай үйлдлээр 2015 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр Дорноговь аймгийн Эрдэнэ сумын Еншөөв баг Амин усны өвөлжөөн дээр байсан Хил Хамгаалах Ерөнхий газрын харьяа хилийн 0129 дүгээр ангийн 3 тооны адууг 61- 18 ДГО улсын дугаартай цагаан өнгийн Портер маркийн машин хэрэглэж хулгайлан бусдад бага бус хэмжээний буюу 1,500,000 төгрөгний хохирол учруулсан хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн нь үндэслэлтэй ба түүний үйлдэл нь бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийн Эрүүгийн хуульд заасан бүрэлдэхүүний шинжийг хангасан, үйлдэл холбогдол нотлогдсон байна гэж шүүх дүгнэв. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хуульд нийцсэн, 137/2016/0134/Э D:My doc 2016 shiitgeh togtool нотолгооны ач холбогдолтой, дээрхи үйл баримтад хамааралтай баримтууд байх тул шүүх тогтоолдоо үндэслэв. Шүүгдэгч Б.Баярмандах нь машин механизм хэрэглэж Хил Хамгаалах Ерөнхий газрын харьяа хилийн 0129 дүгээр ангийн 3 тооны адууг хулгайлсан болох нь: шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлгүүд, хохирогч Ф.Отгонгэрэлийн “...ахлах ахлагч Хуандагийн хариуцдаг байсан 100 гаран тооны адууг Амард хөдөө ах ахуйн албаны дарга ахмад Төмөрхуяг нь хүлээлгэж өгөхөд халтар зүсмийн нэг тооны адуу, хүрэн зүсмийн 2 тооны адуу тус тус алга болсон байсан ба эдгээр адуу нь Монгол бичгээр 12 гэсэн тоон тамгатай байсан. Тэгээд Хуандаг нь нэг тооны адууг нь 0129 дүгээр ангид адуугаар нь өгөөд үлдсэн 2 тооны адууг нь мөнгөөр нь өгсөн...” гэсэн, иргэний нэхэмжлэгч П.Хуандагийн “...Тэгээд алдсан 3 адууг би өөрөө байгууллагад төлсөн. 2016 оны 10 дугаар сарын үед 3 адуу хулгайлсан хүн баригдаж, шалгагдаж байсан гэдгийг сонссон ба дээрх 3 тооны адууг Б.Баярмандах гэдэг хүн надад өөрөө ирж 3 тооны адууг би хулгайлсан намайг уучлаарай гэж надаас уучлалт гуйж, бэлэн 1,500,000 төгрөг өгсөн...” гэсэн, гэрч Ө.Отгонбаярын “...Баярмандах бид 2 хашаанаас ертөнцийн зүгээр баруун урд байх хадтай хэсэгт 3 тооны адууг нядалсан. Нядалсан 3 адууг Баярмандах цагаан өнгийн Портер, маркийн машиндаа ачаад Дорноговь аймаг Замын-Үүд сум руу аваад явсан. Уг 3 тооны адууг хулгайн зүйл болохыг анх 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдөр хэсгийн төлөөлөгчтэй уулзахдаа мэдсэн” гэсэн мэдүүлгүүд зэрэг бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Иймд шүүгдэгч Б.Баярмандахыг машин механизм хэрэглэж, бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна. Шүүгдэгч Б.Баярмандах нь 61-18 ДГО улсын дугаартай цагаан өнгийн Портер маркийн машин хэрэглэж 3 тооны адууг хулгайлан бусдад бага бус хэмжээний буюу 1,500,000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэгт үйлдсэн байх тул Эрүүгийн хуулийн 49 дүгээр зүйлийн 49.2-т зааснаар унаа хөсөг болон бусад хэрэгслийг эд хөрөнгө хураах ялаас гадуур заавал хураана гэж Шүүгдэгч нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр, шунахай сэдэлтээр үйлдсэн, түүнчлэн энэ хэрэг үйлдэх шалтгаан нөхцөл нь түүний амар хялбар аргаар мөнгө олох гэсэн санаа зорилготой шууд холбоотой байна. Шүүх Б.Баярмандахыг гэм буруутайд тооцож хуульд заасан ял шийтгэл оногдуулахдаа анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов. Шүүгдэгч Б.Бармандах нь өөрт оногдох хөрөнгөтэй эсэх нь тодорхойгүй байх тул эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр, ялыг ялгамжтай оногдуулсан болно. 137/2016/0134/Э D:My doc 2016 shiitgeh togtool Шүүгдэгч Б.Баярмандах нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримт болон түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэлээ. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294-299 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь: 1. Шүүгдэгч Бадрах овогт Бямбын Баярмандахыг шунахайн сэдэлтээр машин механизм хэрэглэж бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар шүүгдэгч Бадрах овогт Бямбын Баярмандахыг эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр 2 /хоёр/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй. 3. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-т зааснаар шүүгдэгч Бямбын Баярмандахад оногдуулсан 2 /хоёр/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй. 4. Шүүгдэгч Б.Баярмандах нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримт болон түүний иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдсугай. 5. Монгол Улсын Эрүүгийн хуулийн 49 дүгээр зүйлийн 49.2-т зааснаар автомашины үнэ болох 4,500,000 төгрөгийг улсын орлого болгосугай. 6. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-т зааснаар шүүгдэгч Б.Баярмандахад оногдуулсан 2 /хоёр/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэн тэнсэж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзаж, засрал хүмүүжилд нь хяналт тавьж ажиллахыг Цагдаагийн байгууллагад даалгасугай. 7. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Баярмандахад урд авсан бусдын батлан даалтад байлгах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 8. Энэ шийтгэх тогтоолыг шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 137/2016/0134/Э D:My doc 2016 shiitgeh togtool ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.НАРМАНДАХ