Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 02 сарын 26 өдөр

Дугаар 2024/ШЦТ/39

 

  

 

 

           

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Адъяасүрэн даргалж,

Нарийн бичгийн дарга Э.Намуунзул

Улсын яллагчаар ахлах прокурор Э.Болор

Шүүгдэгч Б.Т, түүний өмгөөлөгчөөр өмгөөлөгч М.Чулуун

Шүүгдэгч Г.М, түүний өмгөөлөгчөөр өмгөөлөгч Ш.Бадмаараг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Рэгзэдмаагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1, 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т  заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Т, Г.М нарт холбогдох эрүүгийн ...дугаартай хэргийг хүлээн авч

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Б.Т

 

Монгол Улсын иргэн, Г.М

 

Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Б.Т нь ганцаараа үргэлжилсэн үйлдлээр

-2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Дэвшил трэйд" ХХК-ний ажлын байрнаас хохирогч Д.Оийн эзэмшлийн Айфоне 11 про макс загварын гар утсыг “утсаар яриад өгье” гэж хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж залилан авч 1,400,000 төгрөгийн хохирол учруулсан,

2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, Зиза гэх нэртэй паб-д Ц.Бийн эзэмшлийн Самсунг А72 загварын гар утсыг тоглож байгаад өгье гэж хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж залилан авч 600,000 төгрөгийн хохирол учруулсан,

2022 оны 12 дугаар сарын 12-ны шөнө 01 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 34 дүгээр хороо, 103-18 Толгойт тоотод байрлах хохирогч Б.Бын нөхөр О.Гын куртикний халааснаас Хаан банкны ... дугаар бүхий данстай виза картыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, Сонгинохайрхан дүүргийн 34 дүгээр хороо, Орбитын тойргийн Хаан банкны ATM, дэлгүүрт уншуулах зэргээр 1,497,150 төгрөг авч хохирогч Б.Бт бага хэмжээнээс дээш хохирол учруулсан,

2023 оны 04 дүгээр сарын 06-наас 07-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 27 дугаар хорооны нутагт байрлах Жамсран уулын энгэрийн задгай тоотод байхдаа хохирогч Г.Эын өмчлөлийн Айфоне 14 про, Самсунг эйс 10, Айфоне 6 загварын гар утас, Найк брэндийн пүүз, бугуйн цаг, 20 доллар зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хохирогч Г.Эт 5,546,752 төгрөгийн хохирол учруулсан,

2023 оны 10 дугаар сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө Дорноговь аймгийн Хатанбулаг сум Ханги хилийн боомт дээр байх "Н" ХХК-ний ажилчдын амрах байрнаас бусдын өмчлөлийн эд зүйлс болох Айфоне 12 про, Самсунг А73, Самсунг А71, Самсунг С10, Айфоне 7 плас, Самсунг М12, Хуавей маркийн нийт 7 ширхэг гар утас, "Hilti" брэндийн нивлер 1 ширхэг эд зүйлсийг шунахайн сэдэлтээр нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч бусдад нийт 4,330,000 төгрөгийн хохирол учруулсан, мөн үргэлжилсэн үйлдлээр тухайн цаг хугацаанд хохирогч Х.Гийн эзэмшлийн 6709 УБО улсын дугаартай Тоёота приус 30 маркийн тээврийн хэрэгслийг өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан,

Шүүгдэгч Б.Т нь шүүгдэгч Г.Мтэй бүлэглэн 2023 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 43 хороо, Алтайн 2-181 тоотод иргэн Г.Батбаярын хүн байнга амьдрах орон байрны цонхыг түлхэн онгойлгож, хууль бусаар нэвтэрч иргэн Г.Батбаярын эзэмшлийн Самсунг маркийн 50 инчийн зурагтыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар машин механизм ашиглан хулгайлан авч бусдад 1,725,000 төгрөгийн хохирол учруулсан,

Шүүгдэгч Г.М нь Б.Ттэй бүлэглэн 2023 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 43 хороо Алтайн 2-181 тоотод иргэн Г.Батбаярын хүн байнга амьдрах орон байранд хууль бусаар нэвтэрч Самсунг маркийн 50 инчийн зурагтыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар машин механизм ашиглан хулгайлан авч бусдад 1,725,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

                                            ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт  дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:     

Шүүгдэгч Г.Мийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Энэ хэргийг үйлдээгүй тул мэдүүлэг өгөхгүй гэсэн мэдүүлэг

 

Шүүгдэгч Б.Тгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Мэдүүлэг өгөхгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг үнэн зөв гэсэн мэдүүлэг

 

Хохирогч Д.Оийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "...2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр 13 цаг 10 минутын үед надтай хамт ажиллаж байсан залуу болох Т гэх залуу миний гуйж аваад түр хэрэглэж байгаад буцаагаад өгье гэж хэлээд аваад явсан. Гэтэл тухайн залуу одоог хүртэл хаанаа байгаа нь мэдэгдэхгүй байгаа ажилдаа ирэхгүй байгаа... Миний утас Айфоне 11 про макс загварын гар утас байгаа... аспалтан саарал өнгөтэй гар утас байгаа..." гэсэн мэдүүлэг /3-xx 140/

 

"Ашид Б” ХХК-ийн ... дугаартай хөрөнгө үнэлгээний шинжээчийн дүгнэлт /3xx 142-146/

 

Хохирогч Ц.Бийн 2023 оны 02 дугаар сарын 07-ны өдөр өгсөн 2023 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр өөрийн ажил болох өглөөний гудамж 50 дугаар байрны 34 тоотод байж байтал өөрийн танил Б.Т нь миний 58786878 дугаартай утас руу 86171127 гэх өөрийн дугаараас залгаад" Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороонд байрлах Зиза паб-д байна хүрээд ир" гэхэд нь би очсон. Тэгээд би очоод Б.Т бид хоёр тэндээ сууж байгаад 2 ширхэг пиво Т уусан, би 100 грамм виски уусан. Тэр үед Т миний утсаар тоглож байсан ба гэнэт миний утсыг аваад явсан... тэгээд эхнэртэй нь Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн 3 дугаар хэлтэс дээр очиход найз Х нь надад чиний утсыг ломбардад тавьсан гээд бичиг өгсөн..." гэсэн мэдүүлэг /2-хх 93/

 

Иргэний нэхэмжлэгч Э.Сын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: 2023 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн ӨГСӨН" 2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр иргэн Б.Т гэж хүн ирээд Sumsung A-72 гар утас барьцаалаад 400,000 төгрөгийг зээлж авсан юм. Тухайн үед тэр хүн манайд өөрөө ирсэн ба тус гар утсаа ямар нэгэн байдлаар гэмт хэргийн замаар олж авсан талаараа хэлээгүй өөрийнх нь гэж хэлж байгаад тавьж байсан юм... Өчигдөр орой түүнийг Цагдаагийн байгууллагын ажилтнууд мэдүүлгийг газар дээр шалгаж байна гэж авчирсан болохоор түүний царайг хараад таньж байна... гар утас нь манайд байгаа, үүнийг цагдаагийн байгууллагаас хураан авч байгаа болохоор гомдолтой байна... Учирсан хохирол болох 434,200 төгрөгийг Б.Тээс нэхэмжилж байна..." гэсэн мэдүүлэг /2-хх 100-101/

 

2023 оны 02 дугаар сарын 08-ны өдөр эд зүйл /баримт бичиг, гомдол мэдээлэл, бусад баримт/-ийг хүлээн авсан хохирогч Ц.Боос хэрэгт тусгуулахаар гаргаж өгсөн... Найман анд 4" барьцаат зээлийн үйлчилгээний гэрээ... Galaxу 72 гар утсыг 400,000 төгрөгт үнэлж зээл авсан гэх баримт 1 хуудас.. хүлээн авч тэмдэглэл үйлдэв” гэсэн тэмдэглэл, гэрээ /2-хх 88-89 /,

2023 оны 02 дугаар сарын 15-ны өдөр эд зүйл /эд мөрийн баримт/-ийг ... хураан авсан тэмдэглэл /2-хх 108 /,

 

2023 оны 02 дугаар сарын 17-ны өдөр эд зүйл хүлээлгэн өгсөн “..хохирогч Ц.Бт Sumsung Galaxy A-72 загварын гар утас 1 ширхэг, хар өнгийн Ремакс 1 гэсэн кейстэй, нүүрэн хэсгийн шилэн наалт эмтэрсэн, бага зэргийн хагархай ширхэг утас хүлээлгэн өгөв” гэх тэмдэглэл /2-хх 109/

 

Дамно ХХК-ийн 2023 оны 2 дугаар сарын 16-ны өдрийн ЧД1-23-208 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлангийн дүгнэлтээр залилуулсан гэх Самсунг A72 загварын гар утсыг зах зээлийн үнэлгээг 600,000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр үнэлэв гэсэн шинжээчийн дүгнэлт /2-хх-ийн 103-104/

 

Хохирогч Б.Бын мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 12 дугаар сарын 15-ны өгсөн: Би Сонгинохайрхан дүүргийн 34 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Толгойт 103-18 тоотод оршин суух гэртээ байхад 2022 оны 12 дугаар сарын 11-ний өдөр нөхрийн найз болох Т эхнэр хүүхдийнхээ хамт манайд ирсэн. Тухайн өдөр манай нөхөр Г нь найз Ттэй хамт машин худалдаж авахаар явсан. Тэгээд би найз Өийн хамт хоол хийгээд байж байтал шөнийн 23 цагийн үед машин авах гэсэн чинь гайгүй машин олдсонгүй гээд нөхөр Г, Б.Тий хамт буцаж ирсэн. Тэгээд хоол ундаа идээд байж байтал Б.Т нь жорлон орох гээд манай нөхрийн куртикийг өмсөөд гарсан. Удалгүй буцаж орж ирээд өөрийн куртикийг сольж өмсөөд дахиад жорлон орлоо гээд 00 цаас аваад гарсан. Гараад буцаж орж ирээгүй. Харин эхнэр, хүүхэд 2 нь манай гэрт хонохоор болсон. Тэгээд 2022 оны 12 дугаар сарын 12-ны шөнийн 01 цагийн үед унтах гээд байж байтал гар утсанд мессеж ирэхээр нь харсан чинь миний эзэмшлийн Хаан банкны ... тоот данснаас 1,800,000 төгрөгийн зарлага гарсан байсан... гэсэн мэдүүлэг /1-хх 242-243/

 

Хохирогч Б.Бын мөрдөн шалгах ажиллагаанд дахин 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдөр өгсөн "...Т гэгч миний данснаас нийтдээ 3 удаагийн гүйлгээгээр нийтдээ 1,497,150 төгрөгийн зарлага гаргасан байсан. Эхний зарлагаар 1,450,000, хоёр дахь зарлагаар 18,150, гурав дахь гүйлгээгээр 29,000 төгрөгийн зарлага гаргасан байсан... Тухайн үедээ санаанд оролгүй хулгайд картаа алдахаас өмнө Тд урьд өдөр нь буюу 2022 оны 12 дугаар сарын 11-ний өдөр нөхөр Гын хамт явж байхад нь өөрийн данснаасаа Тий ... тоот данс руу шилжүүлж зээлсэн 250,000 төгрөгөө Г бид хоёр ярилцаж байгаад нэмээд нэмэгдүүлчихсэн юм. Ер нь бол 250,000 төгрөгөө нэмэхэд 1,747,150 төгрөг болно.Би тэгээд бараг 1,800,000 төгрөг үү дөхөх болохоор л 1,800,000 төгрөгийн зарлага гарсан гээд мэдүүлчихсэн юм. Миний хулгайд алдсан үндсэн мөнгө 1,497,150 төгрөг юм..." гэсэн мэдүүлэг /1xx 246/

 

Гэрч О.Гын мөрдөн шалгах ажиллагаанд 2023 оны 12 дугаар сарын 16-ны өдөр өгсөн: "... Би Сонгинохайрхан дүүргийн 34 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Толгойт 10318 тоотод оршин суух гэртээ байхад 2022 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Таван толгойд ХХК-д хамт ажилладаг байсан манай найз Б.Т утсаар холбогдоод надаас зээлсэн 500,000 төгрөгийг өгье гээд манай гэрт ирэхээр болсон. Тухайн өдрийн өглөөний 09 цагийн үед Т эхнэр хүүхдийн хамт ирсэн. Тэгээд би машин авах гэж байгаа талаар хэлээд манай найз Т бид хоёр хамт явж машин үзэхээр болсон. Тухайн өдөр хэд хэдэн газар очиж машин үзсэн боловч аваагүй буцаад гэртээ найз. Тий хамт ирсэн.Гэрт ирэхэд манай эхнэр Б болон Тий эхнэр хоёр хоол хийгээд байж байсан. Тэгээд хоол ундаа идээд байж байтал найз Б.Т нь жорлон орох гээд гарахдаа миний куртикийг өмсөөд гарсан. Удалгүй буцаж орж ирээд өөрийн куртикийг сольж өмсөөд дахиад жорлон орлоо гээд нойлын цаас аваад гарсан. Гараад буцаж орж ирээгүй. Харин эхнэр, хүүхэд хоёр нь манай гэрт хонохоор болсон. Тэгээд 2022 оны 12 дугаар сарын 12-ны шөнийн 01 цагийн үед унтах гээд байж байтал манай эхнэр надад хандан Хаан банкны данснаас зарлага гарсан... Карт миний куртикний халаасанд байсан бөгөөд тухайн өдөр Т нь 23 цагийн үед гэрт ирээд нойл орохдоо миний куртикийг өмсөж гарахдаа куртикний халааснаас нь картыг хулгайлан авсан байна лээ .Мөн өдрийн хугацаанд Ттэй машин сонирхоод гадуур явахдаа картын нууц кодыг 0913 гэж Тд хэлж байсан...гэсэн мэдүүлэг /1-xx 249-250/

 

2022 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Эд зүйл /баримт бичиг, гомдол мэдээлэл, бусад баримт/-ийг хүлээн авсан тэмдэглэл, Хаан банкны ... дугаартай дансны хуулга /2-хх 66-72 /

 

Тэнцвэр Эстимэйт ХХК-н ... дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан “...Хаан банкны виза карт 1 ширхэг 10,000... нийт хохирлын дүн 10,000 /Арван мянган төгрөг/-өөр тогтоож байна" гэх шинжээчийн дүгнэлт /2-хх 2-3 /

 

Иргэн Г.Эаас гаргасан гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /3-xx 11/

 

 Хохирогч Г.Эын өгсөн "2023 оны 04 дүгээр сарын 06-наас 07-нд шилжих шөнө 23 цагийн орчим Баянзүрх дүүрэг 27-р хороо ... гэртэй хүргэлтийн ажилтан Тий хамт ирсэн. Бид 2 манай гэрт ирээд хоол хийж идээд унтацгаасан. Өглөө 07 цагийн орчим би сэрэхэд гэртэй ганцаараа сэрсэн ба Т нь байгаагүй. Би босоод гар утсаа шалгах гэтэл миний Iphone 14про загварын алтан шар өнгийн гадаргуутай гар утсыг 5,100,00 төгрөгөөр худалдан авч байсан. Мөн Самсунг галакси ЭС10 загварын хар өнгийн гадаргуутай гар утас, хүүхдийн бэлгэд авсан 450,000 төгрөгийн үнэлгээтэй Евро 43 хэмжээтэй пүүзэн гутал, LV брэндийн бугуйн цаг, хэтэвчинд байсан бэлэн 280,000 төгрөг, 50 ам доллар зэрэг зүйлс алдагдсан байсан..." гэсэн мэдүүлэг /3-xx 15/

 

Дамно ХХК-ны хөрөнгийн үнэлгээний тайлангийн шинжээчийн дүгнэлт /3xx 220-221/

 

Хохирогч А.Дий мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг "...Бид нарыг орондоо ороод унтах гэж байхад Т гаднаас орж ирээгүй байсан. Тэгээд өглөө 07 цагийн үед Гэ босоод "бүгдээрээ босоорой, гар утас байхгүй байна. Сэрүүлэг дуугарсангүй гар утас хэн авчих ваа" гэхээр нь бүгд мэдэхгүй гэж хэлээд бүгдээрээ гар утсаа үзсэн чинь бид нарын утас хэнийх нь ч байхгүй байсан. Тэгээд бөөндөө гайхаад хайж байсан чинь Гэ "Т хаачсан юм бэ" гэж хэлээд гэрээс гараад явсан. Тэр хооронд бид нар босоод хувцсаа өмсөж байсан чинь Гэ гаднаас орж ирэхдээ гадаа машин байхгүй байна. Хамаг юм аваад явсан юм шиг байна гэсэн чинь бид нар бүгдээрээ тэгвэл Эгийн машин гадаа байна уу гээд асуусан чинь Эгийн машин байна гэсэн чинь Э гэрээс гараад би араас нь яваад ирье цаадах чинь бүх утас аваад яваад өгмөөргүй юм аа гэж хэлээд гарсан. Тэгсэн чинь Э гаднаас удалгүй орж ирээд машины 2 дугуйг хагалчихсан байна гэж хэлсэн..." гэх мэдүүлэг /3-хх 58-59/

 

Хохирогч Х.Гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Т ганцаараа гэрийн гадаа гарч машинд утсаар яриад үлдсэн. Тэгээд би орондоо ороод унтаад өгсөн. Өглөө 07 цагийн орчимд сэрээд утсаа харсан чинь миний утас байхгүй байсан. Тэгээд би эхэндээ утсыг минь нэг нь хүнтэй ярих гээд авсан юм болов уу гэж бодсон. Тэгээд дараа нь тогооч Наранцэцэг рүү орж утсыг нь аваад өөрийнхөө утас руу залгахад холбогдохгүй байсан... гадаа машин маань байхгүй. Гэртээ ороод нөгөө хэдийгээ сэрээгээд утсаа хайхад нөгөө хэдийн маань утас байхгүй тэр дотор Т байхгүй байсан...2023 оны 10 дугаар сарын 15-ны 09 цагийн орчимд Ханги мандалаас 60-н гуанз орох замд приус-30 маркийн тээврийн хэрэгсэл маань цоожтой байсан... Хөвсгөл сумын бензин колонкоос машиныхаа түлхүүрийг аваад машинаа очиж авсан чинь машины бензин дуусаад унтарчихсан байсан... Миний Айфоне 12 про макс, Айфоне 7 плас, барилгын төхөөрөмж, ... улсын дугаартай цайвар ногоон өнгийн приус-30 маркийн тээврийн хэрэгслийг хулгайлсан...” гэсэн мэдүүлэг /3-хх 63/

 

Хохирогч Н.Эрдэнэбатын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Т миний утсаар эхнэртэйгээ яриадахъя гэж ярьчхаад эхнэртэйгээ утасны цаанаас хэрэлдээд байхаар нь Тд хандаж "ярьж дуусахаараа миний утсыг хажууд тавьчхаарай" гэж хэлчхээд орондоо ороод унтчихсан. Тэгээд өглөө 08 цагт босоод хартал миний Samsung Galaxy A-73 маркийн гар утас байдаггүй. Мөн манай дарга Ганаагийн Toyota Prius-30 маркийн автомашин бас байхгүй байсан бөгөөд манай ажилчдаас Т л ганцаараа байхгүй байсан. Тэгэхээр нь бид нар юмнуудаа шалгатал Т нь өөрийнхөө тортой хувцаснуудыг Ганаагийн Iphone-12, Iphone-7 plus маркийн гар утаснууд, надтай хамт ажилладаг Эрдэнэбатад түр хугацаанд бариулж байсан миний Samsung Galaxy A-71, мөн манай ажилчин Угийн Huawei маркийн гар утас, Дий Samsung Galaxy S-10 маркийн гар утас зэрэг алга болсон байсан. Тэгэхээр нь манай дарга Ганаа бид хоёр Тг хулгайлсан байна гээд миний Toyota Prius-20 маркийн автомашинаар араас нь мөрийг нь дагаж явах гэтэл миний Toyota Prius-20 маркийн автомашины жолоочийн эсрэг талын урд болон хойд дугуйнуудыг хажуу талаас нарийн үзүүртэй зүйлээр цоолчихсон байсан болохоор араас нь дагаж явж чадаагүй... Тэгээд манай дарга Ганаагийн Тоёота Приус 30 маркийн авто машин бас байхгүй байсан...” гэсэн мэдүүлэг /3хх 68-69 /

 

Хохирогч Ц.Цын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Т, У, Эрдэнэбат нар нь утсаар ярина гээд сүлжээ рүү явсан. Тэгснээ 00 цагийн үед бид нарыг хөзөр тоглож дуусахад орж ирсэн. Тэгээд У, Эрдэнэбат нар нь гэрт орж ирсэн. Тэгээд Тг яасан талаар асуухад гадаа утсаар ярьж байна гэж байсан. Тэгээд 01 цагийн үед Т орж ирээд миний утсыг аваад нэг яриад өгье гээд гарсан... өглөө сэрсэн чинь утаснууд алга болчихсон байсан....." гэсэн мэдүүлэг /3хх 79/

 

Хохирогч Н.Уын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн "... 2023 оны 10 дугаар сарын 15-ны өглөө 08 цагийн үед сэрэхэд менежер Гэ, Б, Э, У, О бусад 2 хүнийх нь нэрийг мэдэхгүй хамт ажиллаж байгаа хүмүүсийн бүх гар утсыг Т хулгайлаад, ...гий. Приус маркийн машинг нь хулгайлж унаад явчихсан байсан.Миний А-12 маркийн ногоон өнгөтэй гар утас алга болсон...” гэсэн мэдүүлэг /3xx 82/

 

“Ашид Б” ХХК-н ... дугаартай хөрөнгийн үнэлгээний шинжээчийн дүгнэлт /3xx 94-96/

 

Хохирогч Г.Батбаярын 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдөр өгсөн 2023 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 14 цагийн үед би гэрээсээ өөрийн хүү болох Хонгортулгын хамт гарч яваад эргээд 22 цагийн үед гэртээ буюу Сонгинохайрхан дүүргийн 4 хороо Алтай 2-181 тоотод иртэл манай  хаалга онгорхой байхаар нь гайхаад байшингийнхаа цонхоор хартал манай том өрөөнд байсан зурагт байхгүй байхаар нь манай гэрт хулгай орсон байна гэж мэдээд цагдаад дуудлага өгсөн. Хар өнгийн Самсунг брэндийн 50 инчийн зурагт 1 ширхэг, бугуйн цагийн нэг нь саарал өнгийн төмөр Casio брэндийн цаг 1 ширхэг, 2 дахь нь шаргал өнгийн Мicheal kors брэндийн бугуйн цагнууд байсан..." гэсэн мэдүүлэг /1xx 15/

 

Иргэний нэхэмжлэгч П.Мын мөрдөн шалгах ажиллагаанд 2023 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр өгсөн: "... 2023 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 19 цагийн үед би гадуур явж байтал миний 96884308 дугаарын гар утас руу 86171127 гэсэн дугаараас үл таних эрэгтэй хүн залгаад “та фейсбүүк дээр зурагт авна гэсэн зар тавьсан байна. Та зурагт худалдаж авах уу юм уу" гэхээр нь "зурагт авна. Хулгайн зурагт биш биз дээ” гэхэд “үгүй үгүй мөнгөний хэрэг гараад зарах гэж байгаа юм” гэж хэлэхээр нь ямар маркийн хэдэн инчийн зурагт байгаа юм” гэж хэлэхэд Самсунг маркийн 50 инчийн зурагт байгаа” гэж хэлэхээр нь “би очоод үзье” гэхэд “би танд аваачаад өгье гэж хэлэхээр нь би өөрийнхөө гэрийн хаяг болох Сонгинохайрхан дүүргийн 8р хороо Зүүн байн цагааны 12-10 тоот гэрээ заж өгтөл орой 21 цагийн үед манай гэрийн гадаа 8671 УНӨ улсын дугаартай улаан өнгийн Тоёото Приус 20 маркийн авто машинтай үл таних 2 эрэгтэй хүн зурагт барьсан ирэхээр нь зурагтынх нь лацыг харж шалгаад 700,000 төгрөгөөр худалдаж авахаар тохиролцоод Хаан банкны данс руу шилжүүлээд тухайн 2 залуугаас Самсунг маркийн 50 инчийн зурагтыг худалдаж авсан... Надад 700,000 төгрөгийн хохирол учирсан.." гэсэн мэдүүлэг /1хх 17/

 

Гэрч Б.Бий мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн 2023 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр өгсөн би 2023 оны 01 дүгээр сарын 18-ны өглөө 07 цаг 50 минутад... ажил дээрээ ирж... ажилдаа орсон... гэртээ 24 цагийн үед амарсан. Намайг гэртээ ороход ээж орондоо унтаж байсан бөгөөд гэрт төрсөн эгч М 5 настай охин Үгийн хамт орон дээр унтаж байсан. Мгийн нөхөр болох Ганболдын М гэх залуу гэрт байхгүй байсан бөгөөд намайг гэрт ороход 8671 УНӨ улсын дугаартай Тоёота приус 20 маркийн машин нь бас байхгүй байсан... Миний төрсөн эгч М надад М хөдөөгөөс ирээд өмсөх куртикгүй байна хүргэн ахдаа өмсөх хувцас өгөөч гэхээр нь би өөрийн өмсөж байгаа цайвар хүрэн өнгийн богино цахилгаантай куртик, ягаан өнгийн захгүй цамц, хар өнгийн нарийн цагаан занттай биеийн тамирын өмд зэргийг өгсөн. 2023 оны 01 дүгээр сарын 19-ний өглөө явахдаа миний өгсөн хувцас хунарыг үлдээгээд явсан байсан... Миний сая үзсэн бичлэгт бичигдсэн эрэгтэй хүний дүрсийг харлаа. Тухайн хүний өмсөж явж байгаа куртик нь миний куртикний загвартай өнгө болон загвар нь тохирч байгаа бөгөөд өмсөж байсан пүүзний загвар өнгө нь Мгийн өмсөж явж байсан басан хувцастай яг тохирч байна..." гэсэн мэдүүлэг /1-xx 32-34/

 

2023 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл “Сонгинохайрхан дүүрэг дэх Цагдаагийн газрын гуравдугаар хэлтсийн 1 дугаартай хяналтын камерт үзлэг хийв... Сонгинохайрхан дүүргийн 43-р хороо нутаг дэвсгэр дээр байрласан хяналтын камер байв. Уг хяналтын камер нь ертөнцийн зүгээр урд зүг рүү харсан байдалтай Сонгинохайрхан дүүргийн 43-р хорооны нутаг дэвсгэр дээрх гэр хорооллын автомашины замыг харуулсан байв. Уг хяналтын камерыг шууж үзэхэд сэжиг бүхий 2 эрэгтэй хүн явж байх бөгөөд 1 дэх нь 170 см орчим өндөртэй шаргал өнгийн куртиктэй /куртикнийхээ юүдэнг өмссөн/, жийнсэн өмдтэй, хар цагаан өнгийн алаг пүүзтэй, 2 дахь нь 165 см орчим өндөртэй хар хөх өнгийн куртиктэй, хар өнгийн юүдэнтэй цамцтай цамцныхаа юүдэнг өмссөн/, хар өнгийн бэлтгэлийн өмдтэй, хар өнгийн пүүз өмссөн хүмүүс тус хяналтын камерын цагаар 19 цаг 44 минутад ертөнцийн зүгээр урдаасаа хойшоо чиглэлтэй явган ирж байгаа, ертөнцийн зүгээр зүүнээс баруун тийшээ явж байгаа бичлэг байв..." гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх 36-41/

 

2023 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл “Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн гуравдугаар хэлтсийн Эрүүгийн Цагдаагийн тасгийн эрүүгийн мөрдөгч, цагдаагийн ахмад Б.Очирхуяг би бүртгэлийн 0413 дугаартай хэрэгт ач холбогдол бүхий "СХД-н 43-р хороо Алтай 2183 тоот"-ийн гаднах хяналтын камерт үзлэг хийв. Үзлэгийг 2023 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 10 цаг 00 минутад эхлүүлэв. Үзлэгээр... уг хяналтын камерын бичлэгийг үзэхэд Сонгинохайрхан дүүргийн 43-р хороо Алтай 2-181 тоот руу харсан /ертөнцийн зүгээр баруун тийшээ харсан/ хяналтын камерыг шүүж үзэхэд сэжиг бүхий 2 эрэгтэй хүн явж байх бөгөөд 1 дэх нь 170 см орчим өндөртэй, шаргал өнгийн куртиктэй /куртикнийхээ юүдэнг өмссөн/, жийнсэн өмдтэй, хар цагаан өнгийн алаг пүүзтэй, 2 дахь нь 165 см орчим өндөртэй, хар хөх өнгийн куртиктэй, хар өнгийн юүдэнтэй цамцтай /цамцныхаа юүдэнг өмссөн/, хар өнгийн бэлтгэлийн өмдтэй, хар өнгийн пүүз өмссөн хүмүүс тухайн айлаар эргэлдэж байгаад хяналтын камерын цагаар 19 цаг 18 минутад СХД-н 43-р хороо алтай 2181 тоот руу ороод 19 цаг 33 минутад тус 2 этгээд цагаан өнгийн давуугаар том дөрвөлжин юм боосон байдалтай аваад тус айлын хашаанаас гарч ертөнцийн зүгээр баруунаас зүүн чиглэлтэй гэр хорооллын гудамжаар явж байв.” гэх тэмдэглэл,  гэрэл зургийн үзүүлэлт /1-хх 55-59/

 

2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн камерын үзлэгт хийсэн тэмдэглэл "Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн гуравдугаар хэлтсийн Эрүүгийн цагдаагийн тасгийн эрүүгийн мөрдөгч, цагдаагийн ахмад Б.Очирхуяг бүртгэлийн 0413 дугаартай хэрэгт ач холбогдол бүхий "СХД-н 43-р хороо алтай 5-688 тоот хаягт байрлах Тунгалаг Хархираа нэртэй хүнсний дэлгүүр”-ийн гаднах хяналтын камерт үзлэг хийв. Үзлэгийг оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 12 цаг 00 минутад эхлүүлэв. Үзлэгээр... хяналтын камерын бичлэгийг үзэхэд ертөнцийн зүгээр зүүн урд зүг рүү харсан хяналтын камер байв. Уг хяналтын камерыг шүүж үзэхэд хяналтын камерын цагаар 19 цаг 42 минутад сэжиг бүхий 2 эрэгтэй хүн явж байх бөгөөд 1 дэх нь 170 см орчим өндөртэй, шаргал өнгийн куртиктэй /куртикнийхээ юүдэнг өмссөн/, жийнсэн өмдтэй, хар цагаан өнгийн алаг пүүзтэй, 2 дахь нь 165 см орчим өндөртэй, хар хөх өнгийн куртиктэй, хар өнгийн юүдэнтэй цамцтай /цамцныхаа юүдэнг өмссөн/, хар өнгийн бэлтгэлийн өмдтэй, хар өнгийн пүүз өмссөн хүмүүс тухайн хүнсний дэлгүүрийн урдуур явган ертөнцийн зүгээр урдаасаа хойшоо чиглэлтэй явж байгаа бичлэг байв” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-хх 51-53/

 

2023 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл “... хэрэг учрал болсон гэх газар нь Сонгинохайрхан дүүргийн 43-р хороо, Алтайн 2-181 тоот ертөнцийн зүгээр урагш харсан блокон хашаатай, улбар шар өнгийн гүйдэг хаалганы тал онгойсон... хашаагаар ороход зүүн гэр талд бор шаргал өнгийн хаалгатай тоосгон жорлон, жорлонгоос хойд зүгт 2-3 алхмын зайд барьж байсан байшингийн хуучин шав байна. Хашааны зүүн хойд хэсэгт 2 давхар мансардтай тоосгон байшин байна. Хашааны зүүн талд байрлах Портер загварын тээврийн хэрэгслийн баруун урд зүгт 3 метр зайд 27см*10см*8см хэмжээтэй хээний дүрслэл салхинд бүдгэрсэн, өлмий хэсэг нь зүүн урд зүгт харсан гутлын мөрийг илрүүлж криминалистикийн гэрэл зургийн тэмдэглэлд тусгав.Үзлэгийг үргэлжлүүлэн байшингийн урд зүгт харсан улаан хүрэн өнгийн бүргэд хаалгыг татан ороход үүдний хэсэг байх ба 2 дахь цагаан өнгийн хаалгаар ороход... үүдний хэсэгт хувцасны өлгүүрт гадуур хувцаснууд өлгөсөн доор нь ногоон цэнхэр өнгийн дэвсгэр дэвсэж гутлууд өрж тавьсан байдалтай байв... гал тогооны хэсэгт нь цагаан өнгийн плитан шалан дээр 27см*10см*8см хэмжээтэй зураглал нь мэдэгдэхгүй гутлын мөр байсныг... бэхжүүлэн авав... гал тогооны өрөөний эсрэг талд цагаан өнгийн обой, шар цагаан өнгийн хөшигтэй хоймор хэсэгтээ цагаан өнгийн тавцантай ширээ байна... цонхны тавцан дээр 3 ширхэг савтай цэцэг мөн цонхны тавцан шороо мэт зүйлээр бохирлогдсон байв...Уг цонхны дор ногоон өнгийн гөлөмтэй эмээл, модон ташуурыг газарт унагаж эмээлийн тоноглолыг салгаж газарт унагасан байдалтай байв. Уг өрөөний зүүн талын хананд гэрийн эзний хэлснээр 50 инчийн Самсунг загварын 4 гэж дугаарлан гэрэл зургийг аргаар бэхжүүлж авав...” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-хх 4-9/

 

2023 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр Эд зүйл, барим бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримтыг хүлээн авсан тухай “...Иргэний нэхэмжлэгч П.Маас хүлээн авсан... Хар өнгийн Самсунг 50 инчийн зурагт /ямар нэгэн эвдрэл гэмтэл байхгүй/ ширхэг, Хар өнгийн Samsung брэндийн удирдлага 1 ширхэг, дэвтрийн хавтсан дээр 8671 УНӨ Pirus 20 улаан гэж бичсэн цаасыг зэргийг 2023 оны 01 сарын 26-ны өдрийн 13 цаг 55 минутад хүлээн авч, тэмдэглэл үйлдэв” гэсэн тэмдэглэл /1-хх 64-65 /

 

2023 оны 02 дугаар сарын 01-ний өдөр эд зүйл хүлээн авсан тэмдэглэл “2023 оны 02 сарын 01-ний өдрийн 19 цаг 40 минутад Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн 3 дугаар хэлтэст дараах эд зүйлийг сэжигтэн Болд овогтой Тээс.... саарал өнгийн төмөр Casio гэсэн бичиглэлтэй бугуйн цаг 1 ширхэг, шаргал өнгийн Michael Kors гэсэн бичиглэлтэй бугуйн цаг 1 ширхгийг тус тус хүлээн авав..." гэсэн /1-хх 66 /

 

2023 оны 02 дугаар сарын 01-ний өдөр Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл “...2023 оны 02 сарын 01-ний өдрийн 21 цаг 40 минутад Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн 3 дугаар хэлтэст дараах эд зүйлийг хохирогч Ганхуяг овогтой Батболдод... хохирогч Г.Батбаярт хар өнгийн Самсунг брэндийн 50 инчийн зурагт 1 ширхэг, Самсунг брэндийн зурагтын удирдлага 1 ширхэг, саарал өнгийн төмөр casio гэсэн бичиглэлтэй бугуйн цаг 1 ширхэг, шаргал өнгийн Michael kors гэсэн бичиглэлтэй бугуйн цаг 1 ширхэг /дээрх эд зүйлүүдийн ажиллагаа хэвийн/-ийг тус тус хүлээлгэн өгөв” гэсэн тэмдэглэл /1-xx 67/

 

Тэнцвэр Эстимэйт ХХК-н 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 57 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан Самсунг 50 инч зурагт 1 ширхэг, Michael kors бугуйн цаг 1 ширхэг, Casio гэсэн бичиглэлтэй бугуйн цаг 1 ширхэг... нийт хохирлын дүн 1,725,000 /Нэг сая долоон зуун хорин таван мянган төгрөг/-өөр тогтоож байна” гэх шинжээчийн дүгнэлт /1-xx 69-70/

 

Иргэний нэхэмжлэгч Ж.Баярмагнайгийн өгсөн 2021 оны 10 дугаар сард ББСБ-аас зээлийн гэрээ хийж урьдчилгаа 5,000,000 төгрөг өгөөд би гэрээ хийгээд 16,500,000 төгрөгийн зээлээр авсан. Уг машиныг охин Мдаа авч өгсөн юм. М М нар нь унадаг... төлбөрийг нь М, М нар нь төлдөг... ” гэсэн  мэдүүлэг /2-хх 181/

 

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1 хх-ийн 120,121/ зэргийг шинжлэн судлав.

 

Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн гэм буруугийн талаар:

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Б.Тд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг  журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1, 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар

Шүүгдэгч Г.Мд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар  яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн хуульд заасан шаардлагыг хангасан байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож шүүх үнэлэв.

Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан  нотлох баримтуудаар шүүгдэгч  Б.Т нь урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж

-2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Дэвшил трэйд" ХХК-ний ажлын байрнаас хохирогч Д.Оийн эзэмшлийн Айфоне 11 про макс загварын гар утсыг “утсаар яриад өгье” гэж хуурч, залилан авч 1,400,000 төгрөгийн,

2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, Зиза гэх нэртэй паб-д Ц.Бийн эзэмшлийн Самсунг А72 загварын гар утсыг тоглож байгаад өгье гэж хуурч, залилан авч 600,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь  хохирогч Д.Оийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "...2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр 13 цаг 10 минутын үед надтай хамт ажиллаж байсан залуу болох Т гэх залуу миний гуйж аваад түр хэрэглэж байгаад буцаагаад өгье гэж хэлээд аваад явсан... Миний утас Айфоне 11 про макс загварын гар утас байгаа”гэсэн мэдүүлэг/3-xx 140/, хохирогч Ц.Бийн “2023 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр өөрийн ажил болох өглөөний гудамж 50 дугаар байрны 34 тоотод байж байтал  танил Б.Т нь миний 58786878 дугаартай утас руу 86171127 гэх өөрийн дугаараас залгаад" Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороонд байрлах Зиза паб-д байна хүрээд ир" гэхэд нь би очсон. Тэгээд би очоод Б.Т бид хоёр тэндээ сууж байгаад 2 ширхэг пиво Т уусан, би 100 грамм виски уусан. Тэр үед Т миний утсаар тоглож байсан ба гэнэт миний утсыг аваад явсан..”гэсэн мэдүүлэг/2-хх 93/, Иргэний нэхэмжлэгч Э.Сын  өгсөн: 2023 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн өгсөн" 2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр иргэн Б.Т гэж хүн ирээд Sumsung A-72 гар утас барьцаалаад 400,000 төгрөгийг зээлж авсан юм. Тухайн үед тэр хүн манайд өөрөө ирсэн... Өчигдөр орой түүнийг Цагдаагийн байгууллагын ажилтнууд мэдүүлгийг газар дээр шалгаж байна гэж авчирсан болохоор түүний царайг хараад таньж байна...гэсэн мэдүүлэг, 2023 оны 02 дугаар сарын 15-ны өдөр эд зүйл /эд мөрийн баримт/-ийг ... хураан авсан тэмдэглэл /2-хх 108/, 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдөр эд зүйл хүлээлгэн өгсөн “..хохирогч Ц.Бт Sumsung Galaxy A-72 загварын гар утас 1 ширхэг, хар өнгийн Ремакс 1 гэсэн кейстэй, нүүрэн хэсгийн шилэн наалт эмтэрсэн, бага зэргийн хагархай ширхэг утас хүлээлгэн өгөв” гэсэн тэмдэглэл /2-хх 109/ зэрэг нотлох баримтаар 

 

Мөн хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар 2022 оны 12 дугаар сарын 12-ны шөнө 01 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 34 дүгээр хороо, 103-18 Толгойт тоотод байрлах хохирогч Б.Бын нөхөр О.Гын куртикний халааснаас Хаан банкны ... дугаар бүхий данстай виза картыг авч, Сонгинохайрхан дүүргийн 34 дүгээр хороо, Орбитын тойргийн Хаан банкны ATM, дэлгүүрт уншуулах зэргээр 1,497,150 төгрөг авсан

2023 оны 04 дүгээр сарын 06-наас 07-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 27 дугаар хорооны нутагт байрлах Жамсран уулын энгэрийн задгай тоотод байхдаа хохирогч Г.Эын өмчлөлийн Айфоне 14 про, Самсунг эйс 10, Айфоне 6 загварын гар утас, Найк брэндийн пүүз, бугуйн цаг, 20 доллар зэрэг эд зүйлсийг авч,  5,546,752 төгрөгийн 

2023 оны 10 дугаар сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө Дорноговь аймгийн Хатанбулаг сум Ханги хилийн боомт дээр байх "Н" ХХК-ний ажилчдын амрах байрнаас бусдын өмчлөлийн эд зүйлс болох Айфоне 12 про, Самсунг А73, Самсунг А71, Самсунг С10, Айфоне 7 плас, Самсунг М12, Хуавей маркийн нийт 7 ширхэг гар утас, "Hilti" брэндийн нивлер 1 ширхэг эд зүйлсийг авч бусдад  4,330,000 төгрөгийн нийт 11,373,902 төгрөгийн хохирол учруулсан,

 мөн үргэлжилсэн үйлдлээр тухайн цаг хугацаанд хохирогч Х.Гийн эзэмшлийн 6709 УБО улсын дугаартай Тоёота приус 30 маркийн тээврийн хэрэгслийг өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан болох нь хохирогч Б.Бын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: Би Сонгинохайрхан дүүргийн 34 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Толгойт 103-18 тоотод оршин суух гэртээ байхад 2022 оны 12 дугаар сарын 11-ний өдөр нөхрийн найз болох Т эхнэр хүүхдийнхээ хамт манайд ирсэн. ...шөнийн 23 цагийн үед машин авах гэсэн чинь гайгүй машин олдсонгүй гээд нөхөр Г, Б.Тий хамт буцаж ирсэн. Тэгээд хоол ундаа идээд байж байтал Б.Т нь жорлон орох гээд манай нөхрийн куртикийг өмсөөд гарсан. Удалгүй буцаж орж ирээд өөрийн куртикийг сольж өмсөөд дахиад жорлон орлоо гээд 00 цаас аваад гарсан. Гараад буцаж орж ирээгүй. Тэгээд 2022 оны 12 дугаар сарын 12-ны шөнийн 01 цагийн үед унтах гээд байж байтал гар утсанд мессеж ирэхээр нь харсан чинь миний эзэмшлийн Хаан банкны ... тоот данснаас миний данснаас ...нийтдээ 3 удаагийн гүйлгээгээр нийтдээ 1,497,150 төгрөгийн зарлага гаргасан байсан.... гэсэн мэдүүлэг/1-xx 246/, гэрч О.Гын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "... найз Б.Т нь жорлон орох гээд гарахдаа миний куртикийг өмсөөд гарсан. Удалгүй буцаж орж ирээд өөрийн куртикийг сольж өмсөөд дахиад жорлон орлоо гээд нойлын цаас аваад гарсан. Гараад буцаж орж ирээгүй.... Карт миний куртикний халаасанд байсан бөгөөд тухайн өдөр Т нь 23 цагийн үед гэрт ирээд нойл орохдоо миний куртикийг өмсөж гарахдаа куртикний халааснаас нь картыг хулгайлан авсан байна лээ.Мөн өдрийн хугацаанд Ттэй машин сонирхоод гадуур явахдаа картын нууц кодыг 0913 гэж Тд хэлж байсан...гэсэн мэдүүлэг /1-xx 249-250/, хохирогч Г.Эын өгсөн "2023 оны 04 дүгээр сарын 06-наас 07-нд шилжих шөнө 23 цагийн орчим Баянзүрх дүүрэг 27-р хороо ... гэртээ хүргэлтийн ажилтан Тий хамт ирсэн. Өглөө 07 цагийн орчим  сэрэхэд  ганцаараа сэрсэн ба Т нь байгаагүй. Би босоод гар утсаа шалгах гэтэл миний Iphone 14про загварын алтан шар өнгийн гадаргуутай гар утсыг 5,100,00 төгрөгөөр худалдан авч байсан. Мөн Самсунг галакси ЭС10 загварын хар өнгийн гадаргуутай гар утас, хүүхдийн бэлгэд авсан 450,000 төгрөгийн үнэлгээтэй Евро 43 хэмжээтэй пүүзэн гутал, LV брэндийн бугуйн цаг, хэтэвчинд байсан бэлэн 280,000 төгрөг, 50 ам доллар зэрэг зүйлс алдагдсан байсан..." гэсэн мэдүүлэг /3-xx 15/, хохирогч А.Дий мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн "...Бид нарыг орондоо ороод унтах гэж байхад Т гаднаас орж ирээгүй байсан. Тэгээд өглөө 07 цагийн үед Гэ босоод "бүгдээрээ босоорой, гар утас байхгүй байна. Сэрүүлэг дуугарсангүй гар утас хэн авчих ваа" гэхээр нь бүгд мэдэхгүй гэж хэлээд бүгдээрээ гар утсаа үзсэн чинь бид нарын утас хэнийх нь ч байхгүй байсан...." гэсэн мэдүүлэг /3-хх 58-59/, хохирогч Х.Гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Т ганцаараа гэрийн гадаа гарч машинд утсаар яриад үлдсэн. Тэгээд би орондоо ороод унтаад өгсөн. Өглөө 07 цагийн орчимд сэрээд утсаа харсан чинь миний утас байхгүй байсан.... гадаа машин маань байхгүй байсан.... Миний Айфоне 12 про макс, Айфоне 7 плас, барилгын төхөөрөмж, ... улсын дугаартай цайвар ногоон өнгийн приус-30 маркийн тээврийн хэрэгслийг хулгайлсан...” гэсэн мэдүүлэг /3-хх/,хохирогч Н.Эрдэнэбатын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Т миний утсаар эхнэртэйгээ яриадахъя гэж ярьчихаад эхнэртэйгээ утасны цаанаас хэрэлдээд байхаар нь Тд хандаж "ярьж дуусахаараа миний утсыг хажууд тавьчхаарай" гэж хэлчхээд орондоо ороод унтчихсан. Тэгээд өглөө 08 цагт босоод хартал миний Samsung Galaxy A-73 маркийн гар утас байдаггүй. Мөн манай дарга Ганаагийн Toyota Prius-30 маркийн автомашин бас байхгүй байсан бөгөөд манай ажилчдаас Т л ганцаараа байхгүй байсан. Тэгэхээр нь бид нар юмнуудаа шалгатал Т нь өөрийнхөө тортой хувцаснуудыг Ганаагийн Iphone-12, Iphone-7 plus маркийн гар утаснууд, надтай хамт ажилладаг Эрдэнэбатад түр хугацаанд бариулж байсан миний Samsung Galaxy A-71, мөн манай ажилчин Угийн Huawei маркийн гар утас, Дий Samsung Galaxy S-10 маркийн гар утас зэрэг алга болсон байсан....” гэсэн мэдүүлэг /3хх 68-69/, хохирогч Ц.Цын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Т, У, Эрдэнэбат нар нь утсаар ярина гээд сүлжээ рүү явсан. Тэгснээ 00 цагийн үед бид нарыг хөзөр тоглож дуусахад орж ирсэн. Тэгээд У, Эрдэнэбат нар нь гэрт орж ирсэн. Тэгээд Тг яасан талаар асуухад гадаа утсаар ярьж байнаа гэж байсан. Тэгээд 01 цагийн үед Т орж ирээд миний утсыг аваад нэг яриад өгье гээд гарсан... өглөө сэрсэн чинь утаснууд алга болчихсон байсан....." гэсэн мэдүүлэг /3хх 79/,хохирогч Н.Уын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн "... 2023 оны 10 дугаар сарын 15-ны өглөө 08 цагийн үед сэрэхэд менежер Гэ, Б, Э, У, О бусад 2 хүнийх нь нэрийг мэдэхгүй хамт ажиллаж байгаа хүмүүсийн бүх гар утсыг Т хулгайлаад, ...гий. Приус маркийн машинг нь хулгайлж унаад явчихсан байсан.Миний А-12 маркийн ногоон өнгөтэй гар утас алга болсон...” гэсэн мэдүүлэг /3xx 82 / зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Мөн 2023 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр хохирогч Г.Батбаяр нь Сонгинохайрхан дүүргийн 43 хороо Алтайн 2-181 тоотод байх гэрээсээ 14 цагийн үед  өөрийн хүү Хонгортулгын хамт гарч яваад  22 цагийн үед гэртээ ирэхэд нь том өрөөнд байсан хар өнгийн Самсунг брэндийн 50 инчийн зурагт 1 ширхэг,  саарал өнгийн төмөр Casio брэндийн цаг 1 ширхэг, шаргал өнгийн Мicheal kors брэндийн бугуйн цагнууд алдагдсан болох нь хохирогч Г.Батбаярын өгсөн “2023 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 14 цагийн үед би гэрээсээ өөрийн хүү болох Хонгортулгын хамт гарч яваад эргээд 22 цагийн үед гэртээ буюу Сонгинохайрхан дүүргийн 4 хороо Алтай 2-181 тоотод иртэл манай хаалга онгорхой байхаар нь гайхаад байшингийнхаа цонхоор хартал  том өрөөнд байсан зурагт байхгүй байхаар нь  гэрт хулгай орсон байна гэж сэрдээд цагдаад дуудлага өгсөн. Хар өнгийн Самсунг брэндийн 50 инчийн зурагт 1 ширхэг, бугуйн цагийн нэг нь саарал өнгийн төмөр Casio брэндийн цаг 1 ширхэг, 2 дахь нь шаргал өнгийн Мicheal kors брэндийн бугуйн цагнууд байсан..." гэсэн мэдүүлгээр тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Б.Т, Г.М нар нь бүлэглэн хохирогч Г.Батбаярын гэрт хууль бусаар нэвтэрч Самсунг маркийн 50 инчийн зурагтыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар,машин механизм ашиглан хулгайлан авч бусдад 1,725,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь хохирогч Г.Батбаярын мэдүүлэг/1-xx 15/, иргэний нэхэмжлэгч П.Мын мэдүүлэг /1-хх 17/, 2023 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн “Сонгинохайрхан дүүрэг дэх Цагдаагийн газрын гуравдугаар хэлтсийн 1 дугаартай хяналтын камерт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх 36-41/, 2023 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр "СХД-н 43-р хороо Алтай 2183 тоот"-ийн гаднах хяналтын камерт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх 55-59/, 2023 оны 01 дүгээр сарын 20-ны "СХД-н 43-р хороо алтай 5-688 тоот хаягт байрлах Тунгалаг Хархираа нэртэй хүнсний дэлгүүр”-ийн гаднах хяналтын камерт үзлэг хийсэн тэмдэглэл,  гэрэл зургийн үзүүлэлт /1 хх 51-53 / зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Хохирогч Г.Батбаярын алдагдсан  саарал өнгийн төмөр Casio брэндийн, шаргал өнгийн Мicheal kors брэндийн бугуйн цагнуудыг Тэнцвэр Эстимэйт ХХК-ний 2023 оны 01 сарын 31-ний өдрийн Ц-57 дугаартай шинжээчийн дүгнэлтээр үнэлэх боломжгүй талаар дүгнэлт гарсан байна.

 

Шүүгдэгч Г.М болон түүний өмгөөлөгчөөс “Ттэй хамт хулгайн гэмт хэрэг үйлдээгүй. Энэ камерын бичлэгээс энэ нь Т үү, М үү гэдгийг ялгаж чадсангүй. Энэ хэрэг камерын бичлэгээр нотлогдож байна гэж хэлж байгаад үнэхээр харамсаж байна. Мөн хоёр дахь нотлох баримт нь Мийн өмсөж явсан хувцсаар нотлогдож байна гэсэн. М өмсөх юмгүй байхаар нь эхнэрийнхээ дүүгийн хувцсыг өмссөн гэдэг. Тэгэхээр энэ хувцас нь Батбаярын эд хөрөнгийг хулгайлсан гэдгийг нотлох баримт биш юм. Хэргийн материалд Т нь Мтэй хамт хулгай хийсэн гэсэн мэдүүлэг  байхгүй. Т хулгай хийсэн үү, хийсэн энэ зурагтын үнэ хөлсийг өөрийн дансанд авсан уу, авсан. Энэ хулгай хийж олсон мөнгөнөөс харин Мд өгөөгүй. Тэр байтугай хулгайлсан зарим эд зүйлээ ч хэлээгүй, хулгай хийх гэж явсан гэдгээ ч хэлээгүй байдаг. Энэ нь шүүх хуралдааны хэлэлцүүлгээр нотлогдсон. Гэтэл энэ камерын бичлэгээс М тухайн айлд ороод хулгай хийж байгаа нотлогдож байгаа юм уу, нотлогдохгүй байгаа шүү дээ. Тэгээд ч энэ гудамжинд явж байгаа нь М мөн үү л гээд байх юм. Ийм хувцастай хүн Улаанбаатараар дүүрэн байгаа. Сайн харах юм бол нарийн гудмаар нь дахиад өөр хүн яваад байгаа. Гэрчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт мөрдөгчийн магадалгаа байхгүй энэ хэрэг дээр яаж ял оногдуулах гээд байгаа юм. Тиймээс гэм буруу нь нотлогдохгүй байна гэж үзэж байна...” гэсэн хүсэлтийг хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудыг үндэслэн мөрдөх ажиллагааг дахин явуулах шаардлагагүй, хүсэлтийг хүлээн авах нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж үзлээ.

Шүүхийн хэлэлцүүлгийн шатанд Сонгинохайрхан дүүргийн 43 дугаар хороо Алтай 2-183 тоотын гаднах хяналтын камерт мөрдөн шалгах ажиллагааны явцад үзлэг хийж, хэрэгт эд мөрийн баримтаар тооцон хавсарган ирүүлсэн сидиг шүүх хуралдааны танхимд байгаа дэлгэцэнд гаргаж шинжлэн судлахад: эхний бичлэгт: 2023-1-18-ний өдрийн 19 цаг 16 минут 13 секунтэнд шаргал өнгийн куртиктэй, куртикныхээ юүдэнг өмссөн залуу хар өнгийн куртиктэй дотуураа хар өнгийн юүдэнтэй цамц өмсөж цамцныхаа юүдэнг өмссөн залуугийн хамтаар ногоон амбаартай айлын хашааны урдуур ороод ертөнцийн зүгээр зүүн тийш алхаж явах бөгөөд 19 цаг 16 минут 00 секунтэд шаргал өнгийн куртиктэй залуу нь ногоон амбаартай хашааны баруун талын хашааны гадна үлдээд хар өнгийн куртиктэй залуу нь өндөр шонгийн наад талд байх блокон хашааг давж ороод буцаж нааш ирж ногоон амбаарын цаана байгаа хашааны хаалгыг нээж хоёул хамтдаа цэнхэр өнгөтэй портер машины цаагуур орж модон тамбартай айлын байшингийн наад талаар  орж 19 цаг 18 минут 17 секунтэнд явж буй байдал бичигдсэн байна.

Хоёр дахь бичлэгт:  2 давхар байшингийн үүдний  тамбарын/жижиг цонхтой/ цаад талаас 19 цаг 33 минут 25 секунтэд шаргал өнгийн куртиктэй, куртикныхээ юүдэнг өмссөн залуу нь тамбарын доор байх шатаар доош бууж цэнхэр портер машины цаагуур ороод ногоон амбаарын цаад талд байх хашааны хаалгаар гарч ертөнцийн зүгээр зүүн тийш явж байгаа, 19 цаг 33 минут 48 секунтэд хар өнгийн куртиктэй дотуураа хар өнгийн юүдэнтэй цамц өмсөж цамцныхаа юүдэнг өмссөн залуу нь мөн тамбарын цаад талаас цагаан өнгийн даавуугаар боосон том дөрвөлжин зүйлийг тэвэрч гарч ирээд  тамбарын хажууд байх шатаар доош бууж түрүүний залуугийн гарсан хаалгаар гарч байгаа дүрс бичигдэн үлдсэн байна.

 

Камерын бичлэгт бичигдсэн залуугийн өмсөж явсан хувцасны шинж, өнгө, загвар нь шүүгдэгч Г.Мийн өмсөж явсан хувцастай тохирч байгаа талаар Б.Бий гэрчээр өгсөн “эгч М надад М хөдөөгөөс ирээд өмсөх куртикгүй байна хүргэн ахдаа өмсөх хувцас өгөөч гэхээр нь би өөрийн өмсөж байгаа цайвар хүрэн өнгийн богино цахилгаантай куртик, ягаан өнгийн захгүй цамц, хар өнгийн нарийн цагаан канттай биеийн тамирын өмд зэргийг өгсөн. Миний сая үзсэн бичлэгт бичигдсэн эрэгтэй хүний дүрсийг харлаа. Тухайн хүний өмсөж явж байгаа куртик нь миний куртикний загвартай өнгө болон загвар нь тохирч байгаа бөгөөд өмсөж байсан пүүзний загвар өнгө нь Мгийн өмсөж явж байсан хувцастай яг тохирч байна..." гэсэн мэдүүлэг /1-xx 32-34/ болон  шүүгдэгч Б.Тгийн камерын бичлэгт бичигдэн үлдсэн цагаан өнгийн даавуугаар боосон том дөрвөлжин зүйлийг тэвэрч гарч ирж байгаа хүнийг өөрөө мөн болохоо хүлээн мэдүүлсэн мэдүүлгээр камерын бичлэгт бичигдсэн шаргал өнгийн куртиктэй залууг шүүгдэгч Г.М болохыг нотолж байх бөгөөд шүүгдэгч Г.Мийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн ”камерын бичлэгт гарч байгаа залуу бол би биш” гэж мэдүүлж байгаа нь  шүүх хуралдаанд шинжлэн судалсан камерын эхний бичлэгт: шаргал өнгийн куртиктэй, куртикнийхээ юүдэнг өмссөн залуу хар өнгийн куртиктэй дотуураа хар өнгийн юүдэнтэй цамц өмсөж цамцныхаа юүдэнг өмссөн залуугийн хамтаар ...хоёул хамтдаа цэнхэр өнгөтэй портер машины цаагуур орж модон тамбартай айлын байшингийн наад талаар  орж байгаа болон хоёр дахь бичлэгт бичигдсэн шаргал болон хар өнгийн куртиктай 2 залуу уг эд зүйл алдагдсан айлын байшингийн тамбарын цаад талаас  шаргал өнгийн куртиктэй залуу нь түрүүлж яваад араас нь хар өнгийн куртиктэй залуу нь цагаан өнгийн боодолтой дөрвөлжин зүйл тэвэрч яваа дүрс бичигдэн үлдсэн ба дээрх цагаан өнгийн боодолтой дөрвөлжин зүйл тэвэрч яваа хүнийг шүүгдэгч Б.Т мөн болохоо хүлээн мэдүүлсэн, тухайн цаг хугацаанд Б.Ттэй Г.Мээс өөр хүн хамт яваагүй нөхцөл байдал тогтоогдсон,   иргэний нэхэмжлэгч П.Мын “Тоёото Приус 20 маркийн авто машинтай үл таних 2 эрэгтэй хүн зурагт барьсан ирэхээр нь зурагтынх нь лацыг харж шалгаад 700,000 төгрөгөөр худалдаж авахаар тохиролцоод ... зурагтыг худалдаж авсан....." гэсэн мэдүүлгээр няцаагдаж байна.

 

Шүүгдэгч нар нь тээврийн хэрэгсэл ашиглан Самсунг маркийн 50 инчийн зурагтыг тээвэрлэн явж бусдад худалдсан болох нь иргэний нэхэмжлэгч П.Мын өгсөн: "... 2023 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 19 цагийн үед би гадуур явж байтал миний 96884308 дугаарын гар утас руу 86171127 гэсэн дугаараас үл таних эрэгтэй хүн залгаад “та фейсбүүк дээр зурагт авна гэсэн зар тавьсан байна. Та зурагт худалдаж авах уу юм уу" гэхээр нь "зурагт авна. Хулгайн зурагт биш биз дээ” гэхэд “үгүй үгүй мөнгөний хэрэг гараад зарах гэж байгаа юм” гэж хэлэхээр нь ямар маркийн хэдэн инчийн зурагт байгаа юм” гэж хэлэхэд Самсунг маркийн 50 инчийн зурагт байгаа” гэж хэлэхээр нь “би очоод үзье” гэхэд “би танд аваачаад өгье гэж хэлэхээр нь би өөрийнхөө гэрийн хаяг болох Сонгинохайрхан дүүргийн 8-р хороо Зүүн байн цагааны 12-10 тоот гэрээ зааж өгтөл орой 21 цагийн үед манай гэрийн гадаа 8671 УНӨ улсын дугаартай улаан өнгийн Тоёото Приус 20 маркийн авто машинтай үл таних 2 эрэгтэй хүн зурагт барьсан ирэхээр нь зурагтынх нь лацыг харж шалгаад 700,000 төгрөгөөр худалдаж авахаар тохиролцоод Хаан банкны данс руу шилжүүлээд тухайн 2 залуугаас Самсунг маркийн 50 инчийн зурагтыг худалдаж авсан....." гэсэн мэдүүлгээр /1хх 17/ тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Б.Т болон түүний өмгөөлөгчөөс гэм буруу, хэргийн зүйлчлэлийн талаар  маргаагүй болно.

 

Шүүгдэгч Г.Мээс шүүхийн хэлэлцүүлэгт “...Би Б.Ттэй хамт хулгай  хийгээгүй,надад хулгай хийх талаар санал тавиагүй,хулгай хийж байгааг нь мэдээгүй,олсон ашгаас нь аваагүй ...” гэж мэдүүлж байгааг буруутгах үндэслэлгүй, шүүгдэгч нь өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхтэй, өөрийн гэм бурууг нотлох үүрэггүй тул гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрсөн эсэх нь тухайн хэргийн зүйлчлэл, нотолгоонд нөлөөлөх үндэслэлгүй юм.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг тусгай мэдлэг бүхий хөндлөнгийн этгээдийн үнэлгээг үндэслэн тогтоосон, мэргэшсэн үнэлгээний байгууллага болох Ашид Б ХХК-ний ТХҮ-723/7685, 923/8124 дугаартай хөрөнгө үнэлгээний шинжээчийн дүгнэлт, Дамно ХХК-ний ЧД1-23-208 дугаартай хөрөнгө үнэлгээний дүгнэлт,Тэнцвэр Эстимэйт ХХК-ийн 57 болон 2728 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайланг гаргуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон журмыг зөрчөөгүй байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангид гэмт хэрэг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцсоныг, эсхүл урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцсонд тооцохоор хуульчилсан.

 

Иймд уг гэмт хэргийг үйлдэхэд шүүгдэгч Г.М нь үйлдлээрээ санаатай нэгдэж хамтран оролцсон байх тул уг гэмт хэргийг бүлэглэн гүйцэтгэсэн гэж үзэх үндэслэл тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Б.Т, Г.М нарын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийн үндсэн бүрэлдэхүүнийг хангаж байна. Шүүгдэгч нар нь авсан телевизороо УНӨ 86-71 улсын дугаартай Тоёото приус 20 маркийн тээврийн хэрэгслээр авч явж бусдад худалдсан нь учрах саадыг арилгах зорилгоо биелүүлсэн байна.

 

           Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд заасан хулгайлах гэмт хэргийн үндсэн шинж нь гэмт этгээд бусдын эд хөрөнгийг өмчлөгч, эзэмшигчийн эзэмшилд байгааг мэдсээр байж өмчлөгч, эзэмшигчид мэдэгдэлгүйгээр авч, бусдад бага хэмжээнээс /300.000 төгрөг/ дээш хохирол учруулж, эд хөрөнгийг захиран зарцуулах боломж бүрдүүлсэн буюу захиран зарцуулснаар төгсдөг материаллаг шинжтэй гэмт хэрэг юм.

 

Уг гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай, шунахай сэдэлтээр үйлдэгдсэн, шүүгдэгч нар нь бүлэглэн бусдын эзэмшлийн эд хөрөнгийг нууцаар, хууль бус аргаар авч өөрсдийн мэдэлд шилжүүлж, захиран зарцуулах бодит бололцоо олгосон үйлдэл нь хулгайлах гэмт хэргийн шинжийг агуулсан, түүний улмаас үүсэн гарах үр дагаврыг мэдсэн байх боломжтой байсан гэж үзэх үндэслэлтэй байна.

Машин механизм” гэдэгт хүн, ачаа тээвэрлэх зориулалттай бүх төрлийн автомашин, мотоцикл, трактор, өөрөө явагч бусад машин болон өргөх буулгах, ухах, цоолох, зүсэх зориулалттай машин, механизмууд хамаарах ба “Учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж үйлдсэн” гэдэгт эд хөрөнгийг хулгайлах үйлдлийг хөнгөвчлөх, түргэтгэх, биеэр авч явж чадахгүй эд хөрөнгөд хүрэх, зөөж тээвэрлэхийн тулд машин механизм ашиглаж үйлдсэнийг ойлгоно.

Хулгайлах гэмт хэргийг машин механизм ашиглаж, хүн байнга амьдрах  орон байранд нэвтэрч үйлдсэн бол хүндрүүлэх шинжтэй байхаар хуульчилсан бөгөөд нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад заасан гэмт хэргийн шинжийг хангасан гэж үзэхээр байна. 

Залилах гэмт хэрэг нь бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгө, бэлэн мөнгө зэргийг гэмт этгээд гэмт үйлдэл хийхээсээ өмнө шууд санаатайгаар шунахай сэдэлтээр буцааж өгөх, хариу төлбөр хийхгүй байх зорилгоор хуурч өөртөө шилжүүлэн авахыг ойлгоно. 

Шүүгдэгч Болдын Т нь шууд санаатай, амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор “утсаар чинь яриад өгье, утсаар чинь тоглож байгаад  өгье “   хэмээн хуурч, хамт ажиллаж байсан, урд өмнө таньдаг байсан Д.Оийн эзэмшлийн Айфоне 11 про макс загварын гар утсыг, Ц.Бийн эзэмшлийн Самсунг А72 гар утсыг өөрийн эзэмшилд хууль бусаар шилжүүлэн авч, хохирол учруулж залилсан гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг, хохирогч Х.Гий зөвшөөрөлгүйгээр түүний эзэмшлийн 6709 УБО улсын дугаартай Тоёото приус 30 маркийн  тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан гэмт хэргийн шинжийг, шүүгдэгч Б.Т ганцаараа хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нийт 3 удаагийн үйлдлээр бусдад 11,373,902 төгрөгийн хохирол учруулсан, шүүгдэгч Б.Т, Г.М нар нь  хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч иргэн Г.Батбаярын эзэмшлийн 50 инчийн зурагтыг хүч хэрэглэхгүйгээр,нууцаар , хууль бусаар авч хулгайлсан эд зүйлээ тээврийн хэрэгсэл ашиглан тээвэрлэн явсан нь  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангасан тул шүүгдэгч нарыг гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.   

  

  Хохирол төлбөрийн талаар: Шүүгдэгч Б.Т нь хохирогч Ц.Бт, А.Д, Н.У, Ц.Ц, Н.Эрдэнэбат, Х.Гэ, Г.Батбаярт эд зүйлсийг биет байдлаар хүлээлгэн өгсөн байна.

 Шүүгдэгч Б.Тгээс хохирогч Ш.Эт 5,546,752 төгрөг, Б.Бт 1,497,150 төгрөг, Д.Оэд 1,400,000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Э.Сод 434,200 төгрөг гаргуулан олгох нь зүйтэй гэж үзлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан иргэн Э.Баярмагнайгийн эзэмшлийн приус 20 маркийн, 86-71 УНӨ улсын дугаартай, тээврийн хэрэгслийн үнэ 14,800,000 төгрөгийг адил тэнцүү хувааж шүүгдэгч Б.Тгээс 7.400.000 төгрөгийг, шүүгдэгч Г.Мээс 7.400.000 төгрөгийг гаргуулж улсын орлогод  оруулахаар шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагчаас: шүүгдэгч Тд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-т зааснаар 1 жилийн хорих ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2, 3.7 дугаар зүйлийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар 4 жилийн хорих ялаар, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1-т зааснаар 2 сарын зорчих эрхийг хязгаарлах ял тус тус оногдуулах саналтай. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасныг журамлан 2 сарын зорчих эрх хязгаарлах ялыг 2 сарын хорих ялаар сольж, мөн гэмт хэрэг тус бүрийг ялыг нэмж нэгтгэн 5 жил 2 сарын хугацаагаар хорих ял эдлүүлэх саналыг, шүүгдэгч Б.Тий өмгөөлөгч М.Чулуунаас хөнгөн ял оногдуулж өгөхийг, шүүгдэгч Г.Мийн өмгөөлөгч Ш.Бадмаарагаас гэмт хэрэг үйлдээгүй тул цагаатгах саналыг тус тус гаргаж мэтгэлцэв.

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, учруулсан хохирлоо нөхөн төлсөн, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзэв. 

Шүүгдэгч Б.Т нь 4 удаагийн,  шүүгдэгч Г.М нь 6 удаагийн ял шийтгэлтэй болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас болон шийтгэх тогтоолын хуулбараар /1 хх-ийн 120-121, 2 хх-ийн 137-180  дугаар тал/ тогтоогдож байна.

Шүүхээс шүүгдэгч Б.Тд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар 4 жилийн хугацаагаар хорих  ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 сар зорчих эрхийг хязгаарлах ял, 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн  хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 сарын зорчих эрх хязгаарлах ялын 1 хоногийг  хорих ялын 1 хоногоор тооцон, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 4 жилийн хорих ял,  мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хорих ял дээр  нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 5 жил 2 сарын хугацаагаар тогтоож,

 

- шүүгдэгч Г.Мд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар 2 жил  хугацаагаар  хорих ял оногдуулж  шийдвэрлэв.

 

Бусад асуудлаар: Шүүгдэгч Г.М нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй ба хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй,  иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Тд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, шүүгдэгч Г.Мд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэв. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 5 ширхэг компакт дискийг хэрэгт хавсарган үлдээж,  

-саарал өнгийн өвлийн малгайтай богино куртик, бэлтгэлийн цагаан судалтай хар өмд тус бүр 1 ширхэг, хар өнгийн улаан ултай, цагаан оруулгатай Жордан 11 загварын хар өнгийн хос пүүзийг шүүгдэгч Г.Мд буцаан олгох нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч Б.Тгийн цагдан хоригдсон 174 хоногийг /2023 оны 2 сарын 3-наас 2 сарын 28 хүртэл 25 хоног, 2023 оны 10 сарын 16-наас 2024 оны 02 сарын   26 хүртэл 149 хоног/  ял эдэлсэн хугацаанд оруулан тооцов.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8,36.10 дугаар зүйлүүдийг  удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б. Тийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т заасан хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, машин механизм ашиглаж бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар, авч хулгайлах” гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн  17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан автотээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан гэмт хэргийг,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан залилах гэмт хэргийг үйлдсэн.

Шүүгдэгч Г. Мийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар сарын 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т заасан хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч машин механизм ашиглаж бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах” гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай. 

 

2.Шүүгдэгч Б.Тд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хорих  ял,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 /хоёр/ сар зорчих эрхийг хязгаарлах ял

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар

Шүүгдэгч Г.Мийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар 2 /хоёр/ жилийн  хугацаагаар  хорих ял шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Тд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 сарын зорчих эрх хязгаарлах ялын 1 хоногийг  хорих ялын 1 хоногоор тооцон, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 4 жилийн хорих ял,  мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хорих ял дээр  нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 5 /тав/ жил 2 /хоёр/ сарын хугацаагаар тогтоосугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Т, Г.М нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт  зааснаар шүүгдэгч Б.Тгийн цагдан хоригдсон 174 хоногийг эдлэх ялд оруулан тооцсугай.

 

6.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн  497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Тгээс хохирогч Г.Эт 5,546,752 төгрөг, Б.Бт 1,497,150 төгрөг, Д.Оэд 1,400,000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Э.Сод 434,200 төгрөг гаргуулан олгосугай.

 

7.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан приус 20 маркийн, 8671 УНӨ улсын дугаартай, тээврийн хэрэгслийн үнэ 14,800,000 төгрөгийг адил тэнцүү хувааж, шүүгдэгч Б.Тгээс 7,400,000 төгрөгийг, шүүгдэгч Г.Мээс 7,400,000 төгрөгийг тус тус гаргуулж улсын орлогод оруулсугай.

 

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн саарал өнгийн өвлийн малгайтай богино куртик, бэлтгэлийн цагаан судалтай хар өмд тус бүр 1 ширхэг, хар өнгийн улаан ултай, цагаан оруулгатай Жордан 11 загварын хар өнгийн хос пүүзийг шүүгдэгч Г.Мд олгож, 5 ширхэг сидиг хэрэгт хавсарган үлдээсүгэй.

 

9.Хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй,шүүгдэгч нарын иргэний бичиг баримт ирээгүй, шүүгдэгч Г.М нь цагдан хоригдсон хоноггүй,бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

 

10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Тд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, шүүгдэгч Г.Мд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьсугай.

 

11.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Д.АДЪЯАСҮРЭН